| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/01997/И |
| Дугаар | 183/ШШ2023/02082 |
| Огноо | 2023-06-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2023/02082
| *******23 оны 6 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ*******23/0*******82 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо,*******, Тээвэрчдийн гудамж,******* байранд байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Хүннү 2222 хотхон,******* байр,******* тоотод байрлах,******* /рд:*******87774/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 254.310.156 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагчийн өмгөөлөгч,
Гэрч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагч*******-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 254.310.156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Х ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, уг ажлын нэг хэсэг болох гадна дулаан, цэвэр ус хангамжийн шугамын угсралтын ажлыг гүйцэтгэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсын Хөгжлийн банктай *******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3 талт гэрээ, гадна дулаан, цэвэр ус хангамжийн шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр *******14 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Х ХХК-тай түншлэлийн гэрээг байгуулсан. Бид улсын төсвийн мөнгийг орж ирэхийг хүлээхгүйгээр гүйцэтгэгч*******-д *******15 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр нийт 439.913.414 төгрөгийн хөрөнгө оруулж, ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан бөгөөд үүнээс 214.510.414 төгрөгийн бараа материал нийлүүлж, үлдэх 225.403.000 төгрөгт 132.59 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилан өгснөөр ажлыг хийж гүйцэтгүүлсэн.******* нь улсаас мөнгө орж ирсний дараа манай компаниас урьдчилан гаргасан мөнгийг буцаан өгнө гэсэн нөхцөлтэйгөөр дээрх үнийн дүн бүхий орон сууц, бараа материалыг хүлээн авсан. Гэрээгээр гадна дулаан болон цэвэр усны хангамжийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд бид *******17 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын төсөв дээр зарлагын утгыг хорооллын цэвэр усны төсөв гэж тавигдсан. Энэ батлагдсан ажлын зураг нь цэвэр болон бохир усыг аль алиныг нь хамруулсан ажлын зураг зурагдсан. Улсын төсөв дээр тавигдсан үнийн дүн болон гэрээний нэр нь өөр цэвэр усны гэдэг агуулгаар батлагдсан байдаг. Тэгш өргөө ХХК-ийн *******13 онд батлагдсан байсан зураг нь Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчим, дахин төлөвлөлтийн далан дулаан ус дамжуулах төв, гадна ус хангамж ажлын зургуудаар иж бүрэн ажлын зургаар энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын зураг дээр үндэслээд тусгай зөвшөөрөл бүхий төсөвчин Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчим, дахин төлөвлөлтийн далан дулаан ус дамжуулах төв, гадна ус хангамж угсралтын төсвийг 948.604.537 төгрөгөөр баталсан. Гадна цэвэр ус, гадна дулаан хангамж аль алийг нь баталсан байдаг. Түншлэлийн гэрээний дагуу талууд хамтарч ажиллаж эхэлсний дараа барилгын ажлын үнэ өртгийн талаар тохиролцохоор үнийн санал авсан. Х ХК-иас Х ХХК-д хариу илгээх тухай гэсэн албан бичгийн хариуд Х ХХК-д Х ХК-иас өгсөн бараа материалын хөрөнгө оруулалтын жагсаалтын 1 дүгээр хүснэгтэд 273, *******0-ийн дулааны шугамын труба 432 метр,*******2 метр гээд, мөн *******0, 150, 100-ийн цэвэр усны шугам, дулаан холболт, кабель шилжүүлэх, техникийн нөхцөл гэсэн зардлууд нь нийтдээ 214.0 сая төгрөгийн ажлыг Х ХХК, Хү ХХК-д бараа материал бүрэн хүлээлгэн өгсөн байгаа. Бидний зүгээс төсөвт өртгийн 40 хувь болох 412.0 сая төгрөгийн ажлыг хийж өгнө гэж хүснэгтийн 3 дээр байна. 412.0 сая төгрөгөөр хийж өгөөд танай оруулсан хөрөнгө оруулалт 214.510.414 төгрөгийг хасаад үүнээс Хү 197.873.685 төгрөгийг авна гэсэн үнийн саналаар нь тохиролцоод ажил хийсэн. Энэ үнийн саналын доор нь улсаас мөнгө орж ирсэн тохиолдолд тухайн үед ярилцаж тохирно, өнөөгийн санхүүжилт хамгийн чухал байна гэсэн байна. Түншлэгчийнхээ санхүүгийн нөхцөл байдлуудтай уялдуулаад дээрх төлбөрийг урьдчилаад бүгдийг нь төлсөн байгаад сүүлд *******15 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэж тохирсон боловч бодитоор *******15 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын комисс хүлээж авахдаа улсын комиссоос тавигдсан шаардлага нь дулааны тусгайлж байгуулсан гэрээ байхыг шаардсан. Үүнд үндэслэн Хер ХХК болон Хү ХХК-ийн гүйцэтгэх захирал нар тохиролцоод энэ гэрээг нөхөж байгуулсан. Нөхөж байгуулсан гэрээндээ өмнө өгсөн байсан зүйлсээ дурдаад өмнө нь 214.0 сая төгрөгийн бараа материал нийлүүлсэн. 225.403.000 төгрөгт 132.59 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хүлээлгэж өгнө гээд энэ орон сууцаа хүлээлгэн өгч, энэ талаараа дурдсан байдаг. Нийтдээ анх Хүчит чулуут ХХК-ийн тавьсан саналаас давсан үнийн дүнгийн санхүүжилтийг өгсөн байна. Энэ ажил үндсэндээ цэвэр усны хангамжийн ажил, гадна дулааны сүлжээний ажлууд аль аль нь орчихсон байгаа. Улсаас мөнгө орж ирсэн тохиолдолд тухайн үед ярилцаж тохирно, өнөөдөр бидэнд мөнгө хэрэгтэй байна гэсэн учраас түншлэгчээ энэ бүх төлбөрүүдийг хийсэн байсан. Гэтэл хожмоо энэ талаараа улсаас бид мөнгөө авах гээд чадахгүй байна гээд Хү ХХК түншлэлийн нэрийн өмнөөс Нийслэл дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Урьд нь Сангийн яамны сайд Б.Б , Хөгжлийн банкны захирал Н.М , Нийслэлийн Засаг дарга Э.Б нарт хандан бид дулааны суваг хэрэглээний халуун, хүйтэн устай хамт явна гэж заасны дагуу өргөтгөөд өөрийн эд хөрөнгөөр цэвэр усны шугам болон дулааны шугамаа хийсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ажлын төсөвт зөвхөн цэвэр усны ажил гэсэн учраас санхүүжилт өгөхгүй байна гэсэн агуулгатай гомдол удаа дараа гаргаж байсан. Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч н.Оч гэх албан тушаалтанд ус, дулаан аль алийг нь хийсэн боловч төлбөр гаргаж өгөхгүй байна гэсэн агуулгатай гомдол гаргасан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн хурлаар *******15 оны 8 дугаар сарын 24-ний өдөр энэ асуудлыг хэлэлцээд анхны төсөвт зааснаар цэвэр ус гэсэн учраас бид өгөхгүй гэсэн татгалзлаа өгсөн. Үүнд нь үндэслэн *******16 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхэд түншлэгчээр Х т ХХК, Хер ХХК-тай хамт орсон байна, Хү ХХК-д Хе ХХК-ийг түншлэлд төлөөлөх эрх байхгүй байх тул энэ талаар итгэмжлэл авч өгнө үү гэсэн. Энэ үед Хе ХХК энэ төлбөрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг олж мэдээд түншлэгч тал энэ төлбөрийг авчихвал өмнө авсан төлбөрөөсөө буцааж өгнө гэсэн тохироо, итгэлийн үндсэн дээр итгэмжлэл хийж өгсөн байгаа. Улмаар тэрхүү хэргийг Нийслэл дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээр Хүч ХХК-д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 40 тоот гэрээний санхүүжилтийг олгохыг даалгасан. Шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар энэхүү процесс үргэлжилж, Хү ХХК улсын төсвөөс 763.113.079 төгрөг гаргуулж авсан. Өөрөөр хэлбэл Хү ХХК гадна дулаан болон цэвэр усны шугамын ажил Хе ХХК-иас 439.913.414 төгрөгийг хүлээж авсан хирнээ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 763.131.079 төгрөгийн ажлын санхүүжилтийг хүлээн авсан. Бодит хийсэн ажлынх нь өртөг нь 412.389.049 төгрөг болсон. Энэ талаар шаардлага гаргаад явахаар олддоггүй, шаардлагыг биелүүлэлгүй, хожмоо эрэн сурвалжилж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж чадсан. Тиймээс Хе ХХК-иас авсан 438.0 сая төгрөгөөр Хү ХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн. Гэхдээ Хе ХХК түншлэгч талаа бодоод талуудын анх тохиролцож байсан 1.009.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг 948.804.537 төгрөг буюу батлагдсан төсвөөр нь хийгдэхээр явж байсан. Гэтэл ажлын явцад улсаас хийгдсэн ажлын хэмжээнд тааруулж гэрээг шинэчлээд гэрээний үнийн дүнг 763.113.079 төгрөг болгож өгсөн. Энэ бууруулсан *******0.0 хэдэн сая төгрөгөөр нь төсөвт өртгийн зөрүүг хувааж хасаж тооцож байгаа юм. Энэхүү хассан үнийн дүнгээ анх өгсөн 439.913.414 төгрөгөөсөө зөрүүг хасаж тооцон 254.239.956 төгрөгөөр Хү ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн тул хариуцагчийн эрэн сурвалжлахад гарсан зардал 70.*******0 төгрөг нэмэж, нийт 254.310.156 төгрөгийг Хүчит чулуут ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Манай компани-тай *******14-*******17 онд хамтран ажил гүйцэтгэсэн. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 948.804.537 төгрөгийн төсөв бол бид нарын хоорондын хувийн тохиролцоо бөгөөд энэ нь улсын төсөвт хамааралгүй, яагаад гэвэл 1 тэрбум 9 сая төгрөгөөр цэвэр усны шугам хийх гэрээтэй байгаа. Тэр мөнгийг авахын тулд 948.804.537 төгрөгийн төсвийг бид хоорондоо тохирч, тэр ажлыг хийе гэсэн боловч уг ажлын төсвийг улсаас гаргаж өгөөгүй учраас 948.804.537 төгрөгийн төсөв нь төсөвтэй ажлын тухай гэрээ бүтэн жил хийгдээгүй. Одоо тэр тухай ямар ч гэрээ байхгүй. Дараа нь жил гаруй хөөцөлдөөд барахгүй болохоор нь манай компани ярилцаж байгаад цэвэр усны шугамыг тусад нь салгая, дулааны хоёр хос шугамыг 424.000.000 төгрөгөөр хийхээр тусад нь гэрээ хийсэн байгаа. Уг гэрээний гүйцэтгэл дээр нэхэмжлэгч тал урьдчилгаа гэж яриад байгаа боловч энэ нь урьдчилгаа биш хийсэн ажлын төлбөрт 424.0 сая төгрөгийнхөө төлбөрийг л авсан ба гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгээд дуусгасан. Цэвэр усны шугам хийсэн ажлын төлбөр болох 763.131.079 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжилтээр авсан. Нэхэмжлэгч тал биднийг мэдэгдэлгүй авсан гэж тайлбар гаргалаа, тийм зүйл байж болохгүй, түүнийг мэдээд бид хамт шүүхээр явж байж уг мөнгийг авах эрх нь үүссэн. Тухайн үед Х з ХХК бид нар энэ маргаанд оролцохгүй, учир нь Хү ХХК энэ ажлыг гүйцэтгэсэн учраас нэхэмжлэлийг дэмжиж байна гэсэн бичиг хүртэл өгсөн байдаг. Ер нь урьдчилгаа санхүүжилт гэсэн үг ямар ч гэрээнд байхгүй. Би хамтарч ажиллаж байгаагийн хувьд улсаас энэ мөнгийг гаргуулж авах бодолтой 948.804.537 төгрөгийн төсөв хийлгэсэн боловч тэр нь бүтээгүй. Бүтээгүй учраас 424.000.000 төгрөгөөр дулааны хоёр шугам хийх ажлаа Х ХХК өөрөө санхүүжүүлээд гэрээ хийгдээд түүнийхээ дагуу бид ажлаа хийгээд гүйцэтгэлийг нь *******17 онд улсын комисст хүлээлгэж өгсөн. Ер нь цэвэр усны шугам 3000 гаруй метр байсныг болиод 1840 орчим метр шугамыг бид хийж гүйцэтгээд түүнийхээ санхүүжилтийг Нийслэл дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, жил гаруй явж байж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас авсан. Тус хэрэгт хамт хөөцөлдөж явж авч өгчихөөд сүүлд нь мэдээгүй гэж ярьж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ нэхэмжлэгчийн ярьж байгаачлан гэрээ тийм байсан бол энэ ажлыг хийхээргүй байсан. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргийн биелэлтийг шаардаж гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээ дэмжиж оролцож байсан бол өмгөөлөгч нь нэхэмжлэлээ өөрчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийг шаардаж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн одоо Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээний үүргийг шаардаад байгаа юм уу, эсхүл Хера пропертийз ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардаад байгаа юм уу, ойлгомжгүй байна. Эхний гэрээг ерөнхийдөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хамгийн анх *******16 онд байгуулсан байдаг. *******16 онд байгуулсан гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөл эндээс шууд харагдана. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөл гэдэг нь нэг талаас захиалагч нөгөө талаас ажил гүйцэтгэгч байна. Ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг нь ажлаа захиалагчийн зардал эсхүл өөрийн материалаар хийгээд ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөд хөлсийг авна, эсхүл хэсэгчлэн хөлсийг авна гэсэн хуулийн зохицуулалттай байгаа. Тэгэхээр гэрээний 1.1 дэх зохицуулалтаас харах юм бол хамгийн анх Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороонд Ф100-300 мм трубаны хэмжээ байгаа. Анх 3216 метр урттай шугамыг барьж гүйцэтгэнэ гэсэн ба үүнд нэхэмжлэгч талын яриад байгаа дулааны гэсэн үг байхгүй, цэвэр усны шугам байгаа. Энэ нь хавтаст хэргийн 8-10 дугаар талд байгаа гэрээний 3.1 дэх хэсэгт цэвэр усны ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн нь улсын санхүүжилтээр энэ ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Х.Х-ийн 8-10 талд авагдсан гэрээний 2.1.9 дэх хэсэгт түншлэл гэдгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хэрхэн тодорхойлсон бэ гэвэл түншлэл гэж гэрээгээр хүлээх үүргийг хамтрах болон тус тусдаа гүйцэтгэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан аль алийг нь хамтдаа гүйцэтгэж болно эсхүл тусдаа байж болно. Энэ зохицуулалтын агуулгаас харвал Хүчит чулуут ХХК түншлэлийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн *******17 оны 4 дүгээр сарын*******-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын гэрээний тусгай нөхцөл байгаа бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг юм. Хавтаст хэргийн 11 дүгээр талд авсан гэрээний тусгай нөхцөлийн 1.1.3 дахь хэсэгт дулааны шугам биш, гэр хорооллын цэвэр усны 3216 метр шугамын барилга угсралтын ажлаас бүрдэнэ, 1.1.10 дахь хэсэгт заасан ч мөн адил тийм байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээр ямар нэгэн байдлаар Хүчит чулуут ХХК шугамын ажлыг хийж гүйцэтгэх юм байна, хийж гүйцэтгэсэн ажлаа улсын комисст хүлээлгэж өгөх юм байна, хүлээлгэж өгөх үүрэгтэй юм байна, хүлээлгээд өгчихсөн юм байна, гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээр үүнээс гадна дулааны шугамын ажлыг гүйцэтгэсэн гэсэн байсан. Дулааны шугам нь цэвэр усны шугамаас өөр бөгөөд дулааны шугам нь хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч нь Хера пропертийз ХХК, гүйцэтгэгч нь Хүчит чулуут ХХК юм. Үүнд гэрээний гол нөхцөлийг тохиролцсон байдал нь өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээний гол нөхцөл биш юм. Тус гэрээнд 2Ф219 мм-ийн 892 метр шугам сүлжээний угсралт бөгөөд дулааны шугам сүлжээний ажил байгаа. Энэ нь гэрээний гол нөхцөлөөс шал өөр тусдаа гэрээ. Энэ гэрээг гүйцэтгүүлэхдээ Хүчит чулуут ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад энэ гэрээний 2.2 дахь хэсэгт дулааны шугамын ажлын хөлсөнд тооцов гэж байгаа. Өөрөөр хэлбэл ийнхүү зардлаа гаргачихсан, манайх хийж гүйцэтгэсэн бөгөөд бие биедээ өр төлбөргүй. Талуудын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь явцынхаа дунд гэрээний хавсралт дээр *******15 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон байгаа. Энэ өөрчлөлтөд гэрээний 1 дээр барилга угсралтын ажлыг өөрчлөөд хэмжээний хувьд 3216 метр байсныг 1812 метр болгож багасгаж, төсөв нь мөн багасаж байгаа хэлбэр юм. Хамгийн сүүлд *******17 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр энэ гэрээний дагуу барилга угсралтын ажил үндсэндээ дуусгавар болсон. Иймд Х ХХК-д төлөх өр төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны Ф100-300 ММ-ийн 3216 м шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ, гэрээ дүгнэсэн протокол, түншлэлийн гэрээ, ажлын төсөв, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, цалингийн нэгтгэл, *******15 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Х ХХК-д хариу илгээх тухай албан бичиг, Хү ХХК-ийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүсэлт гаргах тухай албан бичиг, *******13 оны 12 дугаар сарын 30-ны өлдрийн ӨА/1153 дугаар Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл, ************** оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15447 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03470 дугаар шийдвэр, *******21 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04649 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Сонгиохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хороо, Ханын материал орчмын дахин төлөвлөлтийн гадна дулаан ус дулаан дамжуулах төв, гадна ус хангамж, ариутгах татуурга ажлын зураг,
4.Хариуцагчаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******21 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/45 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, *******18 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *******18/217 дугаар барилга байгуулалтыг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлт, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын *******21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/3240 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын *******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14/129 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох тухай баримт бичиг, Барилга хот байгуулалтын яам барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралт, Тэгш өргөө ХХК-ийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн ерөнхий дүгнэлт, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг ирүүлсэн,
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******16 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 445 дугаар шийдвэртэй хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаснаар тус шүүхийн *******21 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14857 дугаар захирамж гарч, захирамжийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах тухай баримт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХХК-ийн *******16 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 29/2 дугаартай, Сангийн яамны сайд Б.Б танаа гэх гэрээний ажлын гүйцэтгэлийг бүрэн авах тухай албан бичиг, Хөгжлийн банкны захирал Н.М танаа гэх ажлын гүйцэтгэлийг бүрэн авах тухай албан бичиг, Нийслэлийн Засаг дарга С.Ба танаа гэх санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.О анаа гэх санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Гэр хороолол төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Б а танаа гэх санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Н танаа гэх санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Сонгинохйрхан дүүргийн 5,6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны Ф100-300 мм-ийн 3216 м шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ, *******15 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15/08-02/21 дугаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, гадна дулаан усан хангамжийн системийг угсарсан сорилтоор шалгасан акт, *******18 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Барилга хот байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэрэг баримтууд ирснийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хе ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсын Хөгжлийн банктай ажил гүйцэтгэх гурвалсан гэрээг *******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, гадна дулаан, цэвэр ус хангамжийн шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр *******14 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хү ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулсан. Манай компани улсын төсвөөс мөнгө орж ирэхийг хүлээхгүйгээр гүйцэтгэгч Хү ХХК-д 439.913.414 төгрөгийн хөрөнгө оруулж, үүнээс 214.510.414 төгрөгийн бараа материал нийлүүлж, үлдэх 225.403.000 төгрөгт 132.59 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Улмаар Х т ХХК улсаас мөнгө орж ирсний дараа манай компаниас урьдчилан гаргасан мөнгийг буцаан өгнө гэж тохирсон ба *******17 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх ажлын анхны төсөв 948.804.537 төгрөгөөр батлагдсан бөгөөд гүйцэтгэсэн ажлын шугамын хэмжээ өөрчлөгдөж, төсөв 763.131.079 төгрөг болж багассан. Хү ХХК улсаас 763.131.079 төгрөгийн санхүүжилт авснаа манай компанид мэдэгдээгүй. Дээрх хоёр мөнгөний зөрүү 185.673.458 төгрөг, тус компанийн зүгээс урьдчилан гаргасан 439.913.414 төгрөгнөөс 185.673.458 төгрөгийг хасч, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70.*******0 төгрөгийг нэмж нийт 254.310.156 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нь манай компани-тай *******14-*******17 онд хамтран ажил гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа 948.804.537 төгрөгийн төсөв бол бид нарын хоорондын хувийн тохиролцоо, энэ нь улсын төсөвт хамааралгүй, яагаад гэвэл 1 тэрбум 9 сая төгрөгөөр цэвэр усны шугам хийх гэрээтэй, тэр мөнгийг авахын тулд 948.804.537 төгрөгийн төсвийг бид хоорондоо тохирч, тэр ажлыг хийе гэсэн боловч уг ажлын төсвийг улсаас гаргаж өгөөгүй учраас 948.804.537 төгрөгийн төсөв нь төсөвтэй ажлын тухай гэрээ бүтэн жил хийгдээгүй. Одоо тэр тухай ямар ч гэрээ байхгүй. Дараа нь жил гаруй хөөцөлдөөд барахгүй болохоор нь манай компани ярилцаж байгаад цэвэр усны шугамыг тусад нь салгая, дулааны хоёр хос шугамыг 424.000.000 төгрөгөөр хийхээр тусад нь гэрээ байгуулсан тус тусдаа ажил юм. Уг гэрээний гүйцэтгэл дээр нэхэмжлэгч тал урьдчилгаа гэж яриад байгаа боловч энэ нь урьдчилгаа биш хийсэн ажлын төлбөрт 424.0 сая төгрөгийн төлбөрийг авч, гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгээд дуусгасан. Цэвэр усны шугам хийсэн ажлын төлбөр болох 763.131.079 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжилтээр авсан. Манайх 18 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр ажлаа улсын комисст хүлээлгэн өгч акт үйлдсэн. Тиймээс Хера пропертийз ХХК-д төлөх өр төлбөр байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Х ХХК хуучнаар /Хера холдинг ХХК/ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Засгийн газрын *******13 оны 118, 285 дугаар тогтоолоор батлагдсан Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны Ф100-300 мм-ийн 3216 м шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсын Хөгжлийн банктай *******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр, дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр Хүчит чулуут ХХК-тай *******14 оны 03 дугаар сарын 26-ны өдөр түншлэлийн гэрээ байгуулжээ.
6.*******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 06/*******14 С-ДБ-Б *******14-40 дугаар гэрээнд *******15 оны 02 дугаар сарын 16-нд цэвэр усны Ф100/300 мм-ийн 1812 м шугамын барилга угсралтын ажил болон өөрчлөгдөж, улмаар *******17 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлын гэрээний хугацааг сунгаж, өөрчлөлт оруулах 06/*******14 С-ДБ-Б *******14-40-2 дугаар бүхий нэмэлт гэрээг байгуулж, Ф 100/250 мм-ийн 1466 м шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр, *******17 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр*******/05 дугаар бүхий түншлэлийн гэрээг*******-тай байгуулж, цэвэр усны Ф 100-250 мм-ийн 1466 м шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр тохирсон, өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажлын хэмжээ багассан, энэхүү ажлыг *******17 онд улсын комисст хүлээлгэн өгсөн тухайд талуудын хэн аль нь маргаагүй, харин дээрх гэрээний ажлыг нэхэмжлэгч тал нэг ажил гэж, хариуцагч тал тус тусдаа ажил гэж, төлбөр бүрэн төлсөн эсэхэд маргаж байна.
7.Хэрэгт авагдсан *******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/*******14 С-ДБ-Б *******14-40 дүгээр гэрээний 3.2-т гэрээний нийт үнийг 1.009.000.000 төгрөг гэж тусгаж, *******17 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 06/*******14 С-ДБ-Б *******14-40-2 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 16-д үндсэн гэрээний 3.2-т заасан гэрээний үнэ 1.009.000.000 төгрөг гэснийг 763.131.079 төгрөг болгож бууруулсан байна.
8.Түүнчлэн *******15 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр талууд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дулааны шугамын 2ф219 мм-ийн 892 м шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, гэрээний 3.1-т ажлын нийт хөлс материалын хамт 439.913.414 төгрөг байхаар тохиролцож, Хер ХХК нь Хү ХХК-д 214.510.414 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлж, 225.403.000 төгрөгт 132.59 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд тооцож нийлүүлсэн байна.
9.Өөрөөр хэлбэл Хү ХХК нь *******15 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дулааны шугамын 2ф219 мм-ийн 892м шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ нь *******14 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14/05 тоот Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны Ф100-300 мм-ийн 3216 м шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс тусдаа гэрээ гэж маргаж, цэвэр усны 1812 м шугамыг хийж гүйцэтгэж улсаас 763.131.079 төгрөг, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 892 м шугамын төлбөрт нэхэмжлэгчээс 439.913.414 төгрөгийн бараа материал, орон сууц хүлээн авч ажлыг хийж дуусгасан гэж тайлбарлаж байна.
10.Харин нэхэмжлэгч Х ХХК *******17 оны гэрээний өөрчлөлтөөр ажлын хэмжээ 1466м, 892 м нь дулааны ажил, 571 м цэвэр усны шугамын ажил гээд нийт 763.121.079 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч тал нь хоёр гэрээг тус, тусдаа ажил гэж тайлбарлаж, нэг ажил дээр хоёр төлбөрт нийт 1.*******3.044.000 төгрөг авсан гэж маргасан.
11.Хэрэгт авагдсан *******18 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *******18/217 дугаар барилга байгуулалт ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд төвөгшилтэй, ангилалын Ф219-273 мм 446м урт хоёр хос дулааны шугам, *******16 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******16/390 дугаартай актаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 1 дүгээр хэлхээний цэвэр усны 125м, 2 дугаар хэлхээний 446м, цэвэр усны хангамжийн шугамын ажлыг хүлээн авсан гэжээ.
12.Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ, нэмэлт өөрчлөлт орсон гэрээнүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, дулаан, цэвэр усан хангамжийн системийн угсарсан сорилгоор шалгасан акт зэрэг баримтаас харахад******* 1,2 дугаар хэлхээний ажлыг хийж гүйцэтгэсэн, тус тусдаа ажил биш, нэг ажил болох нь нотлогдож байна.
13.Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар санхүүжилт олгоогүй, олгох үед маргаан үүссэн ба Х ХХК-ийн холбогдох газруудад гаргасан хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл зэргээс үзвэл******* ажлаа бүрэн гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл цэвэр ус дулаан шугамын ажил буюу нэг ажлыг хийж гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар санхүүжилтээ хугацаанд нь олгохгүй эс үйлдэхүйгээс үүдэж шүүхэд ханджээ.
14.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******16 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 445 дугаар шийдвэрээр зохигчдын хооронд байгуулсан *******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/*******14 С-ДБ-Б *******14-40 дугаар гэрээгээр хийсэн цэвэр усны шугамын барилга угсралтын ажлыг дүгнэж, зохих санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн, дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
15.*******14 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнд ажлын нийт хөлсийг 1.009.000.000 төгрөг гэж тохирсоныг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, батлагдсан төсөв болох 948.804.537 төгрөгнөөс 763.131.079 төгрөгийг улсын төсвөөс*******-д олгосон нь дээрх үйл баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
16.Нэхэмжлэгч нь 439.913.414 төгрөгийн үнийн дүнд бараа материал орон сууцыг хариуцагчид улсын төсвөөс санхүүжилт орж ирээгүй байх үед шилжүүлсэн ба 948.804.537 төгрөгийн батлагдсан төсвөөс хариуцагчийн авсан 763.131.079 төгрөгийг хасч зөрүү 185.673.458 төгрөг гарсныг нэхэмжлэгч 439.913.414 төгрөгийн бараа материал, орон сууц шилжүүлсэн үнийн дүнгээс улсын төсвөөс батлагдсан мөнгөн дүн болон олгогдсон үнийн дүнгийн зөрүү 185.673.458 төгрөгийг хасч, 254.239.956 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
17.Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан гэж үзэж, дээрх ажиллагааны зардалд 70.*******0 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 254.239.956 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70.*******0 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 1.429.501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хү ХХК-иас 1.429.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хе ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН