Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0479

 

 

 

 

 

 

  2023           05            30                                     128/ШШ2023/0479

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

    татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* Газар зохион байгуулалтын алба, ******* Газар зохион байгуулалтын албаны ******* дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* газар зохион байгуулалтын алба болон ******* газар зохион байгуулалтын албаны ******* дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчид холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Хариуцагч хариу тайлбартаа “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд иргэн, хуулийн этгээдийн газрын мэдээлэлд одоо мэдэгдэж байгаа газрын үнэлгээ буюу дуудлага худалдааны анхны үнийг нээлттэй мэдээлж байгаа болно. Энэхүү мэдээлэл нь газрын эрх шилжүүлэхтэй холбоотойгоор орлогын албан татвар тооцоолдог дүн бөгөөд ******* газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тооцохдоо газрын эрх олгох үед мөрдөгдөж байсан дуудлага худалдааны анхны тооцох аргачлалыг баримталдаг тул албан бичгээр Х******* ХХК-д газрын үнэлгээ төлбөрийн хэлтэст ирж тооцуулах талаар мэдэгдсэн" гэсэн байсан тул бид газрын эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг зохих журмын дагуу тооцуулах талаар Газрын үнэлгээ төлбөрийн хэлтэст албан бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай бичиг баримт болон тайлбарыг хүргүүлсэн. Хариуцагч бидний гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу судалж шийдвэрлэнэ гэсэн. Иймд шүүхэд гаргасан "Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд "Х*******" ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнэнд 2,634,240,000 төгрөг төлөхөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х******* ХХК-иас ******* Газар зохион байгуулалтын алба, ******* Газар зохион байгуулалтын албаны ******* дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нарт холбогдох “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд "Х*******" ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнэнд 2,634,240,000 төгрөг төлөхөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С******* “******* Газар зохион байгуулалтын албад холбогдуулан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд "Х*******" ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнэнд 2,634,240,000 төгрөг төлөхөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч “Х******* ХХК-иас ******* газар зохион байгуулалтын алба болон ******* газар зохион байгуулалтын албаны ******* дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчид холбогдуулан гаргасан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд "Х*******" ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнэнд 2,634,240,000 төгрөг төлөхөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан “Х******* ХХК-иас ******* газар зохион байгуулалтын алба болон ******* газар зохион байгуулалтын албаны ******* дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчид холбогдуулан гаргасан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд "Х*******" ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнэнд 2,634,240,000 төгрөг төлөхөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ