| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0072/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/284 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/284
2025 11 20 2025/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Хохирогчийн өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч ...нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
... аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овгийн ...ын ...д хол...ох 2526000000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, мэргэжилгүй, ам бүл 6: эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын 6 дугаар баг “...” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... овгийн ...ын ... /РД:.../,
Хол...сон хэргийн талаар:
Шүүгдэгч ... нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... сумын 1 дүгээр баг “Хөх сайр” гэх газарт өөрийн төрсөн эх буюу иргэн Ц....ын итгэмжлэн хариуцуулсан 3 тооны сарлагийн үхрийг завшиж, 6300000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт хол...жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн 5 тооны сарлагийн үхэр байсан юм би тухайн 5 үхэрнээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 үхрийг нь өөрөө хүнсэнд хэрэглээд 1 үхрийг нь хүнд хүнсэнд хэрэглүүлэхээр зараад үлдсэн 3 үхрийг бэлчээр дээр нь үлдээсэн юм. Миний үлдээсэн 3 үхэр нас бие гүйцсэн хар шаазгай зүсмийн эвэртэй сарлагийн эр үхэр 1, эвэргүй хар үнээ 1, эвэргүй хөх халзан үнээ 1 нийт сарлагийн 3 үхэр үлдээсэн юм...би өөрийн төрсөн хүү ...гийн гэрт 7 хоносон юм манай гэр бол сумын төв дээр байдаг би ...гийн 1 хүүхэд хүргэний 4 хүүхэдийг хараад сумандаа байдаг юм. Тэгээд ...гийн гэрт орж ирсэн нутгийн хүмүүсээс “манай 3 тооны үхэр харагдана уу гэж сураглаж байсан” тэгтэл ойрд харагдахгүй байна гэсэн. Тэгээд сумын төвд байх гэртээ байж байгаад манай нутагт байдаг нутгийн Халтар гэдэг айлд очоод 3 үхрээ сурагласан чинь 2 мотоцикльтой хүн дээд хоолой өгсүүлээд туугаад явж байсан гэж ярихаар нь би тухайн үед айх гайхах хоёр зэрэгцээд шууд л сумын цагдаад хэлсэн. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа сумын цагдаа ...р яриад таны үхрийг хулгайлсан хүмүүсийг олчихлоо ...з гэж нутгийн хүмүүс дууддаг ...од ... зарсан байна гэж надад хэлсэн ингэж л би мэдсэн. Би өмнө өөрийн төрсөн хүү ...д “сарлагийн цөөхөн үхэр хариулахад хэцүү, ийш тийшээ амьтны үхэр дагаад явчаад уул хярд гарчихаад байх юм, ядаж 2 үнээ нь тугалтай бол тугалыг нь уяад ойр хариулгаатай байх байсан, гэтэл 2 жил сувайрчихлаа, зараад мөнгө болгочихмоор байх юм” гэж хүүдээ хэлж байсан. Тэгээд л манай хүү ... тухайн 3 тооны үхрийг ...од өрөндөө өгсөн юм байна лээ. Ер нь бол сарлаг гэдэг амьтан чинь хагас зэрлэг хүний гар харж бэлчээд байдаггүй уулын хамгийн өндөр хярыг нь барьдаг өвөлдөө уулнаас бууж ирдэггүй болохоор хариулагатай малладаггүй юм. Тэгээд би сураг гарахгүй болохоор нь хүн амьтнаас сураад байсан юм. Манай хүү ... миний 200 гаруй бог малыг хариулж байсан тул тэр болгон үхрийн араас яваад байж чадахгүй нутгийн хүмүүсээс сураг гаргадаг. Би өөрийн 7 хүүхэдтэй. ... нь эрэгтэйчүүдийнхээ хамгийн бага нь болохоор хэдэн малаа энэ хүүхэддээ л найдаж малуулдаг тул ...д захиран зарцуулах эрх байлгүй л яахав. Өмнө миний малыг зарж борлуулаад надад гэрийн бүрээс, хүнсний зүйл, түлш түлээ, эм танг авч өгдөг байсан. Манай сумын цагдаа надад ... ...од зарсан гэхээр нь би тухайн үед хүүгээсээ асууя гэсэн болов ч ... утсаа эвдэлсэн холбоо барих утасгүй тэглээ ч ...гийн өвөлжиж байсан ... сумын 6 дугаар баг Дамжин гэх газар сүлжээ барьдаггүй юм. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа сумын төвд манай гэрт ... ирэхээр нь энэ талаар асуусан чинь харин хөдөө таньтай хол...ож чадахгүй болохоор хэлж чадсангүй таныг өмнө зарна гэж ярьж байсан болохоор нь би ...од өгсөн би таньд 20 хонь 2 гүү өгнө гэсэн би тухайн 20 хонь 2 гүүг бол зүсэлж өгсөн. Би хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй учир сандраад л цагдаад хандсан хүүтэйгээ холбоо барьсан бол ийм зүйл болохооргүй л байсан... Надад гомдол санал байхгүй өөртөө л гомдож байна би гэдэг хүн нас дээр гарсан эрүүл мэнд ойрд их л тааруу байна. Хүү маань шоронд яваад өгвөл би уулзаж чадна гэдэгтээ итгэхгүй л байна. Миний л буруутай үйлдлээс болоод ийм зүйл болчихлоо...” мэдүүлэг /хх-ийн 31-41,110 дугаар хуудас/
Гэрч Ч....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сард намайг гэртээ байж байхад манай багийн ... гэдэг хүн ирээд мөнгөний хэрэг болоод сарлагийн үхэр зармаар байна чи аваадах гэхээр нь би ямар үхэр юм гэсэн чинь надад гар утас дээрээ хар шаазгай зүсмийн үхэр, хар үхэр хоёрын зураг үзүүлээд энэ үхрийг зармаар байна гэсэн юм тэгээд ... намайг одоо тал мөнгийг нь өгчих дараа нь талыг нь өгчих ах нь хангай руу самарт явах гээд мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь таньдаг хүн болохоор тухайн үед за гэж хэлээд 1500000 төгрөгийг бэлэн өгөөд явуулсан дараа нь бензиний мөнгө гээд ... гэдэг хүний колонкоос 450000 төгрөгөнд бензин хийж өгөөд явуулсан тэгээд тэрнээс дансаар мөнгө хэрэг боллоо гээд дансаар 200-300 мянган төгрөгөөр надаас мөнгө авсан. Тэгээд намайг үхрээ авъя гэсэн чинь 12 дугаар сарын 05-ны өдөр ... над руу яриад чи ирж нөгөө үхрээ ав манай үхэр Арцын нуруунд байгаа би сумын төвд байна чи наашаа нуруунд хүрээд ир гэсэн юм тэгээд би Арцын нураан дээр ирсэн чинь оройхон ... сумын төвөөс ирлээ гээд хүрч ирээд ... аймгийн ... сумын 1-р багийн нутаг “Хөх сайрын ам” гэх газраас чамд зарах сарлаг энэ байна гээд 3 тооны сарлагийн үхэр дээр очоод нэг сарлагийг нь одоо ганцаараа болохоор алдчихна чи хамт авчих гээд хар халзан шаазгай зүсмийн эр сарлаг 1, хар, хөх зүсмийн сарлагийн үнээ 2 нийт сарлагийн үхрийг туугаад ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар байх манай хүргэн ах ...ын малын пүнзэнд хийж хашиж өгчихөөд ... нь би чамд үхрээ хүлээлгээд өгчихлөө одоо яах нь чиний асуудал гээд яваад өгсөн. Маргааш нь би ...гээс авсан 3 сарлагийнхаа хөх зүсмийн сарлагийг амьдаар нь хүргэн ах ...даа 1000000 төгрөгөөр зарсан. Хар шаазгай эр үхэр болон хар үнээг нь би нядалж махыг нь аваад хар үнээнийх нь махыг Өмнөговь аймгийн Сэврэй сум руу зараад явуулсан. Түүнээс хойш би ...д дансаар нь 3 хүнээр 2300000 төгрөг шилжүүлж үхрийн мөнгөө дуусгасан. Тэгээд байж байтал 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр та энэ талаар юу болсныг асуугаад хүрээд ирсэн юм тэгсэн чинь ... нь ээж Ц....ынхаа 3 тооны сарлагийн үхрийг минийх гэж надад зараад мөнгийг авчихсан юм байна лээ. Намайг цагдаад дуудагдсаны дараа би ...гээс юу болоод байгаа талаар асуухад би ээжд хэлэлгүй үхрийг нь зарчихсан юм гэж надад хэлсэн. Би ...гээс эр шаазгай үхрийг нь 2500000 төгрөгөөр, хар үнээг нь бүдүүн үнээ гээд 1500000 төгрөгөөр, хөх үнээг нь жижигхэн гээд 1000000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Би ...д 5000000 төгрөг өгсөн. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. Тиймээ би Халтар гэх залуугаас би Арцын нуруун дээр байна ...гээс сарлагийн үхэр авах гэж байгаа юм тэдний хавийн үхэр харагдана уу, уг нь ... өөрөө надад олж өгнө гэсэн чинь байдаггүй гэсэн чинь Халтар 3-4 хоногийн өмнө “Хөх сайрын ам” гэх газар байсан гэж надад хэлсэн. ... надад миний үхэр гэж хэлсэн ээжийн манай хоёрын үхэр хамт байж байгаад ээж үхрээ аваад минийх үлдсэн гэж хэлсэн. ...гээс худалдаж авсан 3 үхрийн хар шаазгай үхрийн толгой нь ширтэйгээ ... гэдэг айлын гадаа нядалсан газраа байсныг та хурааж авсан. Хөх үнээний шир нь ... ахын малын байран дээр байгаа. Шаазгай үхрийн ширийг сур элдэх гээд зүссэн, хар үхрийн ширийг ченжид худалдсан. Хар, хөх үхрийн толгойнуудыг мөлжөөд чанаад идсэн. Би ..., ...гэдэг хүмүүсээр 1, 1 сая төгрөг дансаар, ...гэдэг хүнээр 300000 төгрөг ...гийн данс руу хийлгэсэн бусад мөнгийг нь өөрөө өгсөн. Би ...гээс худалдаж авсан 3 үхрээ ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар эхнэр ..., дүү ...нартай хамт төхөөрсөн. Хар шаазгай эр үхрийг нь хүлчхээд зургийг нь авсан юм махыг нь зах зээлд борлуулж магадгүй тэгвэл гарал үүслийн гэрчилгээ авахад хэрэгтэй гэж дарсан 3 ширхэг зураг миний гар утсан дээр байгааг гаргаж өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... аймгийн ... сумын 6 дугаар багийн малчин ....ийн ... гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь Ч.... та ... ах руу 1000000 төгрөгийг нь шилжүүлчих би ... ахад мөнгө өгөх ёстой гээд ...гийн Хаан банкны ... тоот данс руу 1000000 төгрөгийг ... гэсэн утасны дугаараар шилжүүлсэн. Ч.... надад яагаад ...д мөнгө өгч байгаагаа хэлээгүй ямар ч гэсэн би ... ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... аймгийн ... сумын 6 дугаар багийн малчин ...ийн ... гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ 1300000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь Ч.... та ... ах руу 1 сая төгрөгийг нь шилжүүлчих би ... ахад мөнгө өгөх ёстой гэсэн юм. Тэгээд би ...гийн Хаан банкны ... тоот данс руу 1000000 төгрөгийг Хорлоо гэсэн утгатай шилжүүлсэн. Ч.... надад яагаад ...д мөнгө өгч байгаагаа хэлээгүй, ямар ч гэсэн би ... ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм...” мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......ын ... гэдэг хүнээс ...ийн ... гэх манай хадам дүү 3 тооны сарлагийн үхэр хүнсэнд хэрэглэнэ гэж аваад тэгээд нэг сарлагийн үнээг нь манайд 1000000 төгрөгөөр Ч.... зарсан юм. Маргааш нь Ч.... над руу яриад ...гийн данс руу нөгөө үхрийн мөнгөө хийгдэх гэхээр нь эхний удаа 300000 төгрөгөө ...гийн Хаан банкны ... тоот данс руу Заяа гэдэг дүүгийнхээ 5540651462 тоот данснаас өөрийнхөө ... утасны дугаарыг тавиад шилжүүлүүлсэн юм. Манайх Ч....оос уг үхрийг худалдаж авсан харин Ч.... сарлагийн 1 эр үхэр, 2 үнээг ...гээс худалдаж авсан. ... нь манай хөдөө гэр буюу ... аймгийн ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой хар шаазгай зүсмийн сарлагийн эр үхэр 1, хөх гунжиндуу үнээ 1, хар үнээ 1, нийт 3 тооны сарлагийн үхэр зарж байгаа гээд Ч....од барьж хүлээлгэж өгөөд явсан гэж манай хүү ...надад хэлсэн. Би уг үхрүүдийг нүдээрээ хараагүй, манай авсан сарлагийн шир гээд малын байран дээр хөх зүсмийн сарлагийн шир дэлгээд тавьсан байсныг харсан. Тэгээд би ...г Ч....од сарлагийн үхэр зарсныг нь мэдсэн. Хэний эзэмшлийн үхэр байсныг мэдээгүй. Би яг сарлагтай үгүйг нь мэдэхгүй дээр үед бол сарлагтай гэдэг байсан сүүлийн үед бол мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед миний 8............. дугаарын утас руу .........6 дугаар залгахаар нь аваад ярьсан чинь Ч.... /...нз/ байна наагуур чинь ... хөгшинөөс үхэр авах гэж байгаа юм харагдана уу би нуруун дээр гараад ирсэн байна гэхээр нь би ... сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх сайр” гэх газар 3-4 хоногийн өмнө байсан гэсэн гэж хэлсэн чинь уг нь хүү ... нь олж өгнө намайг нуруун дээр гараад ир гэсэн чинь хүлээгээд гарч ирэхгүй байна гэж ярьсан юм тэгээд орой харанхуй болох үеэр 2 мотоцикльтой хүн 3 тооны сарлагийн үхрийг туугаад “Хөх сайр”-аар давж байгаа харагдсан юм түүнээс хойш 10-аад хоногийн дараа Ц.... эгч надаас манай 3 сарлагийн үхэр харагдана уу гэхээр нь Ч.... /...нз/ гэх залуу хэд хоногийн өмнө сураад байсан тэгээд орой нь “Хөх сайр”-аар 2 мотоцикльтой хүн туугаад явж байгаа харагдсан 1 нь танай хүү гэсэн гэж хэлсэн. Ц.... хөгшиний л үхэр байсан байх нарийн учрыг нь мэдэхгүй. Эвэртэй хар халзан шаазгай сарлагийн эр үхэр байсан, нэг нь хөх зүсмийн үхэр байсан нэг үхрийг нь ямар үхэр байсныг нь мэдээгүй. Ц.... эгч надаас асуухдаа хар шаазгай эр үхэр, хар үнээ, хөх үнээ, нийт сарлагийн 3 үхэр үзсэн үү гээд сураад байсан тэгэхээр тийм үхрүүд байсан байх. Манай сарлагийн 3 үхэр алга болчихлоо, намайг харсан уу гээд сурахаар нь Ч.... сураад байсан гэж хэлсэн. ...г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Гэрч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 05-ны орой Ч.... ах ... гэдэг хүнтэй хамт 20 цаг өнгөрч байхад манай гадаа 3 тооны сарлагийн үхэр тууж ирээд Ч.... ах би энэ 3 үхрийг ... ахаас чинь худалдаж авч байгаа юм гээд манай малын пүнзэнд хийж хашаад ... ах нь би хүлээлгээд өгчихлөө. Одоо надад хамаагүй гээд яваад өгсөн. Тэгээд Ч.... ах намайг 1 үнээг нь мөнгөөр нь авуул ав гэхээр нь би хөх зүсмийн гунжин байх гэмээр биеэр жижиг үнээг нь 1000000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тэр 3 сарлагийн үхрийг манай малын пүнзэнд хашиж хоноод маргааш нь Ч.... ах эхнэртэйгээ бид 3 тус гурван үхрийг нядлаад би хөх үхрийг нь аваад Ч.... ах 1 эр үхэр, 1 үнээний мах ширийг нь аваад гэр лүүгээ явсан. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. Ч.... ахаас авсан сарлагийн үхрээ сая төгрөгөөр тохирч аваад 300000 төгрөгийг нь аав ... гэх хүний данс руу шилжүүлсэн гэсэн. Ч.... ах надад ярихдаа ... надад зун сарлагийн үхэр өгнө гэж мөнгө авсан юм. Одоо үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж ярьсан. Манайд өгсөн үхрээ 1000000 төгрөгөөр ав гэсэн юм. Ч.... ахын ...гээс худалдаж авч нядалсан хар халзан шаазгай зүсмийн эр үхрийн толгой байсан. ...г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
... аймгийн ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас /,
Хэргийн газрын үзлэгээр 1 ширхэг үхрийн толгой хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-11 дүгээр хуудас /,
Гэрч ...гээс гаргаж өгсөн сарлагийн үхрийн 1 ширийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 12-17 дугаар хуудас /,
Шүүгдэгч ...гээс гаргаж өгсөн 3 тооны үхрийг бэлчээр дээрээс нь тууж явсан мотоциклийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-25 дугаар хуудас /,
Иргэн Ц...., ... нарын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд /хх-ийн 67-68, 75-76 дугаар хуудас /,
Хөрөнгийн үнэлгээчин Д....... гаргасан 2/30 дугаартай Даюун маркийн мотоциклийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-63, 119-121 хуудас/,
Хохирогч Ц....ын төлбөр барагдуулсан тухай хүсэлт /хх-ийн 209 дугаар хуудас/,
Шүүгдэгч ...гийн хувийн байдлыг тодорхойлсон ... аймгийн ... сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого, ...гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-78, 80 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч ...гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...... нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... сумын 1 дүгээр баг “Хөх сайр” гэх газарт өөрийн төрсөн эх буюу иргэн Ц....ын итгэмжлэн хариуцуулсан 3 тооны сарлагийн үхрийг завшиж, иргэн Ц....д 6300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдааныг хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас иргэн Ц....д 6300000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хохирлыг 2 гүү, 20 тооны бог мал өгч биет байдлаар бүрэн барагдуулсан. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч ...г бусдад төлөх төлбөргүй талаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна...”,
Хохирогчийн өмгөөлөгч Г.******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...... нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... сумын 1 дүгээр багт өөрийн төрсөн эх Ц....ын 3 тооны сарлагийн үхрийг завшиж өөрийнхөө өр төлбөрт өгч Ц....д 6300000 хохирол учруулсан нь Эрүүгийн хуульд тусгайлан заасан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан. Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан болохыг дурдаж байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ...шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, хууль зүйн туслалцаа үзүүлэгч улсын өмгөөлөгч ...миний бие шүүгдэгч ...гийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч ... нь Ц....ын итгэмжлэн хариуцуулсан 3 тооны сарлагийг завшиж 6300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хол...сон. ...гийн зүгээс тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж, хийсэн хэрэгтээ харамсан гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Прокуророос зүйлчилж оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ...д хол...ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач хол...олтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ... нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... сумын 1 дүгээр баг “Хөх сайр” гэх газарт өөрийн төрсөн эх Ц....ын итгэмжлэн хариуцуулсан 3 тооны сарлагийн үхрийг завшиж, 6300000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ... нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Хохирогч Ц....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн 5 тооны сарлагийн үхэр байсан юм би тухайн 5 үхэрнээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 үхрийг нь өөрөө хүнсэнд хэрэглээд 1 үхрийг нь хүнд хүнсэнд хэрэглүүлэхээр зараад үлдсэн 3 үхрийг бэлчээр дээр нь үлдээсэн юм. Миний үлдээсэн 3 үхэр нас бие гүйцсэн хар шаазгай зүсмийн эвэртэй сарлагийн эр үхэр 1, эвэргүй хар үнээ 1, эвэргүй хөх халзан үнээ 1 нийт сарлагийн 3 үхэр үлдээсэн юм...би өөрийн төрсөн хүү ...гийн гэрт 7 хоносон юм манай гэр бол сумын төв дээр байдаг би ...гийн 1 хүүхэд хүргэний 4 хүүхэдийг хараад сумандаа байдаг юм. Тэгээд ...гийн гэрт орж ирсэн нутгийн хүмүүсээс “манай 3 тооны үхэр харагдана уу гэж сураглаж байсан” тэгтэл ойрд харагдахгүй байна гэсэн. Тэгээд сумын төвд байх гэртээ байж байгаад манай нутагт байдаг нутгийн Халтар гэдэг айлд очоод 3 үхрээ сурагласан чинь 2 мотоцикльтой хүн дээд хоолой өгсүүлээд туугаад явж байсан гэж ярихаар нь би тухайн үед айх гайхах хоёр зэрэгцээд шууд л сумын цагдаад хэлсэн. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа сумын цагдаа ...р яриад таны үхрийг хулгайлсан хүмүүсийг олчихлоо ...з гэж нутгийн хүмүүс дууддаг ...од ... зарсан байна гэж надад хэлсэн ингэж л би мэдсэн. Би өмнө өөрийн төрсөн хүү ...д “сарлагийн цөөхөн үхэр хариулахад хэцүү, ийш тийшээ амьтны үхэр дагаад явчаад уул хярд гарчихаад байх юм, ядаж 2 үнээ нь тугалтай бол тугалыг нь уяад ойр хариулгаатай байх байсан, гэтэл 2 жил сувайрчихлаа, зараад мөнгө болгочихмоор байх юм” гэж хүүдээ хэлж байсан. Тэгээд л манай хүү ... тухайн 3 тооны үхрийг ...од өрөндөө өгсөн юм байна лээ. Ер нь бол сарлаг гэдэг амьтан чинь хагас зэрлэг хүний гар харж бэлчээд байдаггүй уулын хамгийн өндөр хярыг нь барьдаг өвөлдөө уулнаас бууж ирдэггүй болохоор хариулагатай малладаггүй юм. Тэгээд би сураг гарахгүй болохоор нь хүн амьтнаас сураад байсан юм. Манай хүү ... миний 200 гаруй бог малыг хариулж байсан тул тэр болгон үхрийн араас яваад байж чадахгүй нутгийн хүмүүсээс сураг гаргадаг. Би өөрийн 7 хүүхэдтэй. ... нь эрэгтэйчүүдийнхээ хамгийн бага нь болохоор хэдэн малаа энэ хүүхэддээ л найдаж малуулдаг тул ...д захиран зарцуулах эрх байлгүй л яахав. Өмнө миний малыг зарж борлуулаад надад гэрийн бүрээс, хүнсний зүйл, түлш түлээ, эм танг авч өгдөг байсан. Манай сумын цагдаа надад ... ...од зарсан гэхээр нь би тухайн үед хүүгээсээ асууя гэсэн болов ч ... утсаа эвдэлсэн холбоо барих утасгүй тэглээ ч ...гийн өвөлжиж байсан ... сумын 6 дугаар баг Дамжин гэх газар сүлжээ барьдаггүй юм. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа сумын төвд манай гэрт ... ирэхээр нь энэ талаар асуусан чинь харин хөдөө таньтай хол...ож чадахгүй болохоор хэлж чадсангүй таныг өмнө зарна гэж ярьж байсан болохоор нь би ...од өгсөн би таньд 20 хонь 2 гүү өгнө гэсэн би тухайн 20 хонь 2 гүүг бол зүсэлж өгсөн. Би хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй учир сандраад л цагдаад хандсан хүүтэйгээ холбоо барьсан бол ийм зүйл болохооргүй л байсан... Надад гомдол санал байхгүй өөртөө л гомдож байна би гэдэг хүн нас дээр гарсан эрүүл мэнд ойрд их л тааруу байна. Хүү маань шоронд яваад өгвөл би уулзаж чадна гэдэгтээ итгэхгүй л байна. Миний л буруутай үйлдлээс болоод ийм зүйл болчихлоо...” мэдүүлэг /хх-ийн 31-41,110 дугаар хуудас/
Гэрч Ч....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сард намайг гэртээ байж байхад манай багийн ... гэдэг хүн ирээд мөнгөний хэрэг болоод сарлагийн үхэр зармаар байна чи аваадах гэхээр нь би ямар үхэр юм гэсэн чинь надад гар утас дээрээ хар шаазгай зүсмийн үхэр, хар үхэр хоёрын зураг үзүүлээд энэ үхрийг зармаар байна гэсэн юм тэгээд ... намайг одоо тал мөнгийг нь өгчих дараа нь талыг нь өгчих ах нь хангай руу самарт явах гээд мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь таньдаг хүн болохоор тухайн үед за гэж хэлээд 1500000 төгрөгийг бэлэн өгөөд явуулсан дараа нь бензиний мөнгө гээд ... гэдэг хүний колонкоос 450000 төгрөгөнд бензин хийж өгөөд явуулсан тэгээд тэрнээс дансаар мөнгө хэрэг боллоо гээд дансаар 200-300 мянган төгрөгөөр надаас мөнгө авсан. Тэгээд намайг үхрээ авъя гэсэн чинь 12 дугаар сарын 05-ны өдөр ... над руу яриад чи ирж нөгөө үхрээ ав манай үхэр Арцын нуруунд байгаа би сумын төвд байна чи наашаа нуруунд хүрээд ир гэсэн юм тэгээд би Арцын нураан дээр ирсэн чинь оройхон ... сумын төвөөс ирлээ гээд хүрч ирээд ... аймгийн ... сумын 1-р багийн нутаг “Хөх сайрын ам” гэх газраас чамд зарах сарлаг энэ байна гээд 3 тооны сарлагийн үхэр дээр очоод нэг сарлагийг нь одоо ганцаараа болохоор алдчихна чи хамт авчих гээд хар халзан шаазгай зүсмийн эр сарлаг 1, хар, хөх зүсмийн сарлагийн үнээ 2 нийт сарлагийн үхрийг туугаад ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар байх манай хүргэн ах ...ын малын пүнзэнд хийж хашиж өгчихөөд ... нь би чамд үхрээ хүлээлгээд өгчихлөө одоо яах нь чиний асуудал гээд яваад өгсөн. Маргааш нь би ...гээс авсан 3 сарлагийнхаа хөх зүсмийн сарлагийг амьдаар нь хүргэн ах ...даа 1000000 төгрөгөөр зарсан. Хар шаазгай эр үхэр болон хар үнээг нь би нядалж махыг нь аваад хар үнээнийх нь махыг Өмнөговь аймгийн Сэврэй сум руу зараад явуулсан. Түүнээс хойш би ...д дансаар нь 3 хүнээр 2300000 төгрөг шилжүүлж үхрийн мөнгөө дуусгасан. Тэгээд байж байтал 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр та энэ талаар юу болсныг асуугаад хүрээд ирсэн юм тэгсэн чинь ... нь ээж Ц....ынхаа 3 тооны сарлагийн үхрийг минийх гэж надад зараад мөнгийг авчихсан юм байна лээ. Намайг цагдаад дуудагдсаны дараа би ...гээс юу болоод байгаа талаар асуухад би ээжд хэлэлгүй үхрийг нь зарчихсан юм гэж надад хэлсэн. Би ...гээс эр шаазгай үхрийг нь 2500000 төгрөгөөр, хар үнээг нь бүдүүн үнээ гээд 1500000 төгрөгөөр, хөх үнээг нь жижигхэн гээд 1000000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Би ...д 5000000 төгрөг өгсөн. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. Тиймээ би Халтар гэх залуугаас би Арцын нуруун дээр байна ...гээс сарлагийн үхэр авах гэж байгаа юм тэдний хавийн үхэр харагдана уу, уг нь ... өөрөө надад олж өгнө гэсэн чинь байдаггүй гэсэн чинь Халтар 3-4 хоногийн өмнө “Хөх сайрын ам” гэх газар байсан гэж надад хэлсэн. ... надад миний үхэр гэж хэлсэн ээжийн манай хоёрын үхэр хамт байж байгаад ээж үхрээ аваад минийх үлдсэн гэж хэлсэн. ...гээс худалдаж авсан 3 үхрийн хар шаазгай үхрийн толгой нь ширтэйгээ ... гэдэг айлын гадаа нядалсан газраа байсныг та хурааж авсан. Хөх үнээний шир нь ... ахын малын байран дээр байгаа. Шаазгай үхрийн ширийг сур элдэх гээд зүссэн, хар үхрийн ширийг ченжид худалдсан. Хар, хөх үхрийн толгойнуудыг мөлжөөд чанаад идсэн. Би ..., ...гэдэг хүмүүсээр 1, 1 сая төгрөг дансаар, ...гэдэг хүнээр 300000 төгрөг ...гийн данс руу хийлгэсэн бусад мөнгийг нь өөрөө өгсөн. Би ...гээс худалдаж авсан 3 үхрээ ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар эхнэр ..., дүү ...нартай хамт төхөөрсөн. Хар шаазгай эр үхрийг нь хүлчхээд зургийг нь авсан юм махыг нь зах зээлд борлуулж магадгүй тэгвэл гарал үүслийн гэрчилгээ авахад хэрэгтэй гэж дарсан 3 ширхэг зураг миний гар утсан дээр байгааг гаргаж өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... аймгийн ... сумын 6 дугаар багийн малчин ...ийн ... гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь Ч.... та ... ах руу 1000000 төгрөгийг нь шилжүүлчих би ... ахад мөнгө өгөх ёстой гээд ...гийн Хаан банкны ... тоот данс руу 1000000 төгрөгийг ... гэсэн утасны дугаараар шилжүүлсэн. Ч.... надад яагаад ...д мөнгө өгч байгаагаа хэлээгүй ямар ч гэсэн би ... ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... аймгийн ... сумын 6 дугаар багийн малчин ...ийн ... гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ 1300000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь Ч.... та ... ах руу 1 сая төгрөгийг нь шилжүүлчих би ... ахад мөнгө өгөх ёстой гэсэн юм. Тэгээд би ...гийн Хаан банкны ... тоот данс руу 1000000 төгрөгийг Хорлоо гэсэн утгатай шилжүүлсэн. Ч.... надад яагаад ...д мөнгө өгч байгаагаа хэлээгүй, ямар ч гэсэн би ... ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм...” мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......ын ... гэдэг хүнээс ...ийн ... гэх манай хадам дүү 3 тооны сарлагийн үхэр хүнсэнд хэрэглэнэ гэж аваад тэгээд нэг сарлагийн үнээг нь манайд 1000000 төгрөгөөр Ч.... зарсан юм. Маргааш нь Ч.... над руу яриад ...гийн данс руу нөгөө үхрийн мөнгөө хийгдэх гэхээр нь эхний удаа 300000 төгрөгөө ...гийн Хаан банкны ... тоот данс руу Заяа гэдэг дүүгийнхээ 5540651462 тоот данснаас өөрийнхөө ... утасны дугаарыг тавиад шилжүүлүүлсэн юм. Манайх Ч....оос уг үхрийг худалдаж авсан харин Ч.... сарлагийн 1 эр үхэр, 2 үнээг ...гээс худалдаж авсан. ... нь манай хөдөө гэр буюу ... аймгийн ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой хар шаазгай зүсмийн сарлагийн эр үхэр 1, хөх гунжиндуу үнээ 1, хар үнээ 1, нийт 3 тооны сарлагийн үхэр зарж байгаа гээд Ч....од барьж хүлээлгэж өгөөд явсан гэж манай хүү ...надад хэлсэн. Би уг үхрүүдийг нүдээрээ хараагүй, манай авсан сарлагийн шир гээд малын байран дээр хөх зүсмийн сарлагийн шир дэлгээд тавьсан байсныг харсан. Тэгээд би ...г Ч....од сарлагийн үхэр зарсныг нь мэдсэн. Хэний эзэмшлийн үхэр байсныг мэдээгүй. Би яг сарлагтай үгүйг нь мэдэхгүй дээр үед бол сарлагтай гэдэг байсан сүүлийн үед бол мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед миний 89251400 дугаарын утас руу 89816166 дугаар залгахаар нь аваад ярьсан чинь Ч.... /...нз/ байна наагуур чинь ... хөгшинөөс үхэр авах гэж байгаа юм харагдана уу би нуруун дээр гараад ирсэн байна гэхээр нь би ... сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх сайр” гэх газар 3-4 хоногийн өмнө байсан гэсэн гэж хэлсэн чинь уг нь хүү ... нь олж өгнө намайг нуруун дээр гараад ир гэсэн чинь хүлээгээд гарч ирэхгүй байна гэж ярьсан юм тэгээд орой харанхуй болох үеэр 2 мотоцикльтой хүн 3 тооны сарлагийн үхрийг туугаад “Хөх сайр”-аар давж байгаа харагдсан юм түүнээс хойш 10-аад хоногийн дараа Ц.... эгч надаас манай 3 сарлагийн үхэр харагдана уу гэхээр нь Ч.... /...нз/ гэх залуу хэд хоногийн өмнө сураад байсан тэгээд орой нь “Хөх сайр”-аар 2 мотоцикльтой хүн туугаад явж байгаа харагдсан 1 нь танай хүү гэсэн гэж хэлсэн. Ц.... хөгшиний л үхэр байсан байх нарийн учрыг нь мэдэхгүй. Эвэртэй хар халзан шаазгай сарлагийн эр үхэр байсан, нэг нь хөх зүсмийн үхэр байсан нэг үхрийг нь ямар үхэр байсныг нь мэдээгүй. Ц.... эгч надаас асуухдаа хар шаазгай эр үхэр, хар үнээ, хөх үнээ, нийт сарлагийн 3 үхэр үзсэн үү гээд сураад байсан тэгэхээр тийм үхрүүд байсан байх. Манай сарлагийн 3 үхэр алга болчихлоо, намайг харсан уу гээд сурахаар нь Ч.... сураад байсан гэж хэлсэн. ...г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Гэрч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 05-ны орой Ч.... ах ... гэдэг хүнтэй хамт 20 цаг өнгөрч байхад манай гадаа 3 тооны сарлагийн үхэр тууж ирээд Ч.... ах би энэ 3 үхрийг ... ахаас чинь худалдаж авч байгаа юм гээд манай малын пүнзэнд хийж хашаад ... ах нь би хүлээлгээд өгчихлөө. Одоо надад хамаагүй гээд яваад өгсөн. Тэгээд Ч.... ах намайг 1 үнээг нь мөнгөөр нь авуул ав гэхээр нь би хөх зүсмийн гунжин байх гэмээр биеэр жижиг үнээг нь 1000000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тэр 3 сарлагийн үхрийг манай малын пүнзэнд хашиж хоноод маргааш нь Ч.... ах эхнэртэйгээ бид 3 тус гурван үхрийг нядлаад би хөх үхрийг нь аваад Ч.... ах 1 эр үхэр, 1 үнээний мах ширийг нь аваад гэр лүүгээ явсан. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. Ч.... ахаас авсан сарлагийн үхрээ сая төгрөгөөр тохирч аваад 300000 төгрөгийг нь аав ... гэх хүний данс руу шилжүүлсэн гэсэн. Ч.... ах надад ярихдаа ... надад зун сарлагийн үхэр өгнө гэж мөнгө авсан юм. Одоо үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж ярьсан. Манайд өгсөн үхрээ 1000000 төгрөгөөр ав гэсэн юм. Ч.... ахын ...гээс худалдаж авч нядалсан хар халзан шаазгай зүсмийн эр үхрийн толгой байсан. ...г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
... аймгийн ... сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас /,
Хэргийн газрын үзлэгээр 1 ширхэг үхрийн толгой хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-11 дүгээр хуудас /,
Гэрч ...гээс гаргаж өгсөн сарлагийн үхрийн 1 ширийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 12-17 дугаар хуудас /,
Шүүгдэгч ...гээс гаргаж өгсөн 3 тооны үхрийг бэлчээр дээрээс нь тууж явсан мотоциклийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-25 дугаар хуудас /,
Иргэн Ц...., ... нарын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд /хх-ийн 67-68, 75-76 дугаар хуудас /,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн гаргасан 2/30 дугаартай Даюун маркийн мотоциклийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-63, 119-121 хуудас/,
Хохирогч Ц....ын төлбөр барагдуулсан тухай хүсэлт /хх-ийн 209 дугаар хуудас/,
...гийн хувийн байдлыг тодорхойлсон ... аймгийн ... сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого, ...гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-78, 80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ...гийн хохирогч Ц....ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ...д хол...ох эрүүгийн хэргийг ... аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ...д хол...ох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна гэж дүгнэлээ
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ц....д 6300000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн “...нас гүйцсэн сарлагын 1 тооны эр үхэр 2,500,000 төгрөг, нас гүйцсэн 1 тооны сувай үнээ 2,000,000 төгрөг, 4настай сарлагын 1 тооны сувай үнээ 1,800,000 төгрөг, бүгд үнэлгээ 6,300,000 төгрөг...” гэх 12/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ... нь 6300000 төгрөгийг хохирогч Ц....д төлсөн, хохирогч Ц.... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ...г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ...д хол...ох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрөө барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд тооцож байна. Ингээд шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон баривчлагдсан хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хар зүсмийн үхрийн шийр 1 ширхэг, үхрийн толгой нэг ширхгийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”,
Хохирогчийн өмгөөлөгч Г.******* шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “......г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тотоогдсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зайлшгүй. ... нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулах боломжтой байна гэсэн бодолтой байна. Энэ зүйл анги маань торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ялын санкцтай. Хөдөө мал малладаг, малынхаа араас дагаж явж байгаа нөхцөл байдлуудаас нөгөө нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэсэн тохиолдолд амьдралын хэв маягтай нь холбоотойгоор шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндэрнэ. Хэдийгээр торгох ялтай ч гэсэн тогтсон цалин орлогогүй учраас хүндрэлтэй. Тэр ч утгаараа ээжийнхээ малыг маллаж ээжийгээ асардаг. Тэгэхээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ...шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. ...гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хохирол төлбөргүй, гомдол саналгүй эрүүгийн хариуцлага хөнгөн оногдуулаад өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд тэнцүүлэх саналтай байна. Учир нь ... ... суманд оршин суудаг, дээрээс нь 4 хүүхэдтэй, мөн төлбөрийн чадвар, амьжиргааны баталгаажих түвшин доогуур гэж тогтоочихсон учраас миний бие үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Тийм учраас 2700000 төгрөг гэдэг бол 4 хүүхэдтэй өндөр ээжээ харахад цөөхөн хэдэн тооны малтай хүний хувьд маш их хүнд хүнд санхүүгийн хүндрэлтэй учраас биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. ... өмнө нь гэмт хэрэгт хол...ож байгаагүй. Энэ удаад харамсалтай байдлаар гэмт хэрэгт хол...сон учраас тэнссэн хугацаанд гэмт хэрэгт хол...охгүй байх бүрэн боломжтой. Өндөр настай ээжийгээ харж ханддаг. Тэнсэх бүрэн боломжтой. Тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хэрэгт хураагдаж ирсэн үхрийн толгойг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол устгуулах саналтай. Даюун” маркийн мотоциклийг эзэмшигч буюу ...д шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ... овгийн ...ын ...г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч ... овгийн ...ын ...г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ...г тэнссэн хугацаанд оршин суух газар, эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ...гийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ...гийн өмчлөлийн 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх зүсийн сарлагын үхэрийн шир 1 ширхэг, эрүү хэсэгтээ ширгүй, толгойн нүүр хэсэгтээ хар халзан зүсмийн ширтэй 2 ширхэг эвэртэй үхрийн толгой 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Хохирогч Ц.... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,
Шүүгдэгч ... цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овгийн ...ын ...г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ... овгийн ...ын ...г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ...г тэнссэн хугацаанд оршин суух газар, эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ...гийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ...гийн өмчлөлийн 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх зүсийн сарлагын үхэрийн шир 1 ширхэг, эрүү хэсэгтээ ширгүй, толгойн нүүр хэсэгтээ хар халзан зүсмийн ширтэй 2 ширхэг эвэртэй үхрийн толгой 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Хохирогч Ц.... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
9. Шүүгдэгч ... цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА