| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0061/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/301 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/301
2025 12 04 2025/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Хохирогч .....,
Шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
... аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ... овгийн ...ын ...д холбогдох 242600225... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ....., ам бүл 5: эхнэр 3 хүүхдийн хамт ... аймгийн ... сумын 3 дугаар баг, “...” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... овгийн ...ын ... /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ... нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ... аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг ... талын "Үйзэн" гэх газарт оторлоод тус аймгийн ... сумын “Бүрдэн цохиот” гэх газар руу буцахдаа иргэн ...им, тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж, тээврийн хэрэгсэл буюу мотоцикль ашиглан, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, иргэн ...д нийт 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр ... хайрханы өвөрт байж байгаад баруун тийшээ ... сум руу нүүж, мотоцикльтой ганцаараа хонио тууж явсан. Орой нар жаргахын үед “Бүрдэн цохио”-ны наана Бажийн давааны хавьд явж байгаад дөрвөн хургатай хонь нийлснийг мэдсэн. Маргааш нь хотод хуримд байхад ... залгасан. 2-3 хоногийн дараа залгасан юм байна. Манай хонь танай хонинд явсан байна гэсэн. Би ...хонийг мэдээгүй учраас танай хонь юм уу, манай хонинд байгаа, би очиж байгаад хонийг чинь олж өгнө, манай хонинд байгаа гэсэн. Цагдаад хэлнэ гэхээр нь цагдаа гээд сүр болоод яах вэ? би очоод хонийг чинь олоод өгнө гээд маргааш өглөө нь очоод ...ын очоод сурсан чинь манай хонинд байгаа гээд ...тай элбэж хоёулаа хашаанд нь хашаад ...ын дэргэд ...тай утсаар ярихад банди нь авсан. Б.... нь хонь чинь энд байна шүү аавдаа хонио ав гэж хэлээрэй гээд хонийг нь олж өгөөд буцсан. Тийм л зүйл болсон. Хулгай зэлгий хийх санаа сэдэл надад байгаагүй. Хаана нийлснийг нь би мэдээгүй. Намрын хонь болохоор өөрсдөө таатай яваад байсан. Араас нь нэлээн байж байгаад яваад байсан. Урьд өдөр нь бас жаахан юм уусан, бие өвдөөд холуур харчихаад араас нь яваад байсан. Тэгэхэд л нийлсэн байх. Би яг нийлж байгааг нь мэдээгүй. Маргааш нь давчуу хот руу хуримд явах ажилтай байсан болоод орон нутгийн цагдаад хэлэхийг мэдэхгүй байсан нь миний алдаа болсон. Цагдаа, багийн даргад мэдэгдээгүй нь миний буруу болсон байна лээ...” гэв.
Хохирогч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний өгсөн эхний үнэн зөв. Шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ яагаад ч болоогүй санахгүй байна гээд хэлчихсэн. Тэр миний буруу. Буруугаа хүлээж байна..” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр ... сумын 2 дугаар багийн нутаг ....н талын “Үйзэн” гэх газарт нутаглаж байхдаа өөрийн малаас 4 тооны хургатай хонь, нийт 8 толгой тэмдэг байхгүй, хоёр чих нь цуулбар имтэй хонио хулгайд алдсан юм. Тухайн өдөр малаа саахалт айлын Тойвын Хорлоо гэх хүнд захиж үлдээгээд “Туяа” багийн нутагт байдаг гэртээ ирж унага тамгалаад буцаж очиход байхгүй болсон байсан. Тэгээд ойр хавиараа 2 өдөр хайгаад олоогүй юм. 4-5 хоногийн дараа аймгийн төв ороод буцаад харих гэж яваад аймгийн баруун талын гуанзан дээр ....ын Б....гэх хүнтэй таараад сурсан чинь “танай алдсан 4 хургатай 8 тооны хонь ... сумын “Сүүж” гэх газарт байдаг ...ын ...ийн хонинд байна лээ” гэж сураг хэлсэн. Тэгээд би ...тэй өөрийн 88269493 дугаарын утаснаас залгаад ярьсан чинь “манай хонинд байхгүй, би өөрийнхөө малыг тууж ирсэн” гэж загнаад байсан, тэгэхээр нь би “цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна” гэсэн чинь “би өөрөө хотод явна, би танай хонийг авсан нь үнэн, гэхдээ одоо байхгүй, өөр газар байгаа би очоод олоод өгнө” гэж хэлсэн. Тэр үед нь би ...ийн хониор орж үзэхэд байхгүй байсан. Ойр хавийн айлуудаар нь сураад хониор нь орж шүүхэд байхгүй байсан. Тэр үед ...ийн саахалт айлуудаар сурахад сураг гараагүй. Д... гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуугийн 10 орчим настай хүүхэд “танай хонь энэ хавьд байсан” гэх сураг хэлсэн. ... хэд хоногийн дараа манай утас руу залгаад “танай хонь ...ын хонинд байгаа очоод авчих цагдаад битгий хэлээрэй” гэж байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт ...ын гэрт очиход малын хашаанд нь барьж хашчихаад явсан гэж байсан. Би өөрийнхөө хонийг бүрэн олж авсан... Тус шүүх хурал болсон өдөр шүүхийн гадаа мотоциклио тавиад шүүх рүү орох гэж байтал ...ийн охин ... ирээд “ахаа уулзъя гээд” ...ийн сууж байсан цагаан өнгийн суудлын машин дотор суусан. Тэр машин дотор жолоочийн суудал дээр ... суугаад арын суудал дээр буюу миний хажууд Саранчимэг гээд дунд охин нь сууж байсан. Тэгтэл ... надад хандаж "Та аавыг цагдаад өгнө шүү гэсэн чинь аав битгий өгөөрэй гэж хэлсэн гэж та цагдаад мэдүүлэг өгсөн юм байна, одоо шүүх хурал дээр танаас асуувал битгий тэгж хэлээрэй” гээд гуйгаад байсан, би тэгэхээр нь юу гэж хэлэх юм гэсэн чинь “одоо аавыг цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн гэж хэлж болохгүй” шүү гээд хоёр хүүхэд нь уйлаад байсан, тэгтэл удалгүй ... машин дотор орж ирж суугаад “миний хөгшин намайг бодоорой, эвээ олоод хэлчээрэй, шорон оролгүй шийдчихвэл амар байна” гэж хэлсэн, би бас хоёр охинтой болохоор өрөвдөөд бас ... над руу хараад байхаар нь би шүүх хуралд “сайн санахгүй байна” гээд ... намайг цагдаад битгий хэлээрэй гэж утсаар ярьсан талаар нь хэлж чадаагүй зүйл болсон юмаа... ... нь манайхтай хамт зусаж байхдаа улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой байсан... ... сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан зам” гэх засвар дээр таараад надад хандаж “хонь чинь 8 байсан болохоор олонд ордог юм байна, 7 байсан бол гайгүй юм байна утгатай юм дур муутайхан ярьсан. Тэгээд шүүх хурал болох өдөр л таарсан. Надад мөнгө хөрөнгө амласан зүйл байхгүй, уйлаад гуйгаад байсан. Шүүх хурал дууссаны дараа уулзаад дахиад мэдүүлэг авна гэнэ, шүүхийн өмнө худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол торгууль энэ тэр байдаг гэнэ гэсэн чинь “торгуулийг нь өгсөн ч яадаг юм, би өмгөөлөгчийнх нь мөнгийг өгнө, цагдаа дуудвал над руу яриарай” гэж байсан...” мэдүүлэг /хх-ийн 10-12, 66 дугаар хуудас/,
Гэрч З....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нэг бороотой өдөр хонио хураасан чинь 4 хургатай, нийт 8 тооны хонь манай хонинд нийлсэн байсан юм. Им тэмдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд хаанаас ирсэн, хэний хонь болохыг ойр хавийн айлуудаас сураад байсан чинь “... гэх бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй айлын хонинд байсан хонь” гэх сураг гарсан. Тэгээд ... нэг өглөө эрт, босоогүй байхад ирчихээд “манай 4 хургатай 8 тооны хонь танай хонинд байна гэнэ гээд ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд малын хашаанд ялгаж хашиж үлдээгээд яваад өгсөн юм. Тэгтэл тэр өдөр нь ... сумын иргэн ... гэх залуу эхнэртэйгээ машинтай ирээд “хэд хоногийн өмнө хониноосоо хулгайд алдсан хонь байгаа юм. Гэтэл танай хашаанд хашаатай байна гэх сураг гараад ирлээ” гээд ачаад явсан. Сүүлд сураг сонсоод байхад ... отроос буцах замдаа ...ын малнаас хулгайлж авч ирээд ... гэх айлын хонинд нийлүүлсэн гэх талаар хашаанд хонь ялгаж байхдаа надад хэлсэн юм...” мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч ...ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. ... аймгийн Баруун гуанз гэх газар шатахуун аваад зогсож байсан чинь ... сумын ... гэх залуутай таарсан чинь “8 тооны хонь хулгайд алдчихсан” гээд надаас сурсан юм. Би тухайн хонины талаар ...ийн саахалт зусаж байсан ... гэх ... утастай залуугаас сонсож байсан зүйлээ хэлсэн юм. ... надад хэлэхдээ ... ахынх отроор яваад ирэхдээ малдаа өөр айлын имтэй, ижил буруу хургатай хонь авч ирсэн. Тэр хонь нь тасарч яваад Улаанбаатар хотоос намайг “харж байгаарай” гэж утсаар ярьсан, тэр хонь сэжигтэй буруу гарын хонь шиг байна лээ” гэж надад гэж ярьж байсныг ...д хэлсэн, гэтэл тэр хонь нь мөн байсан гэж сүүлд сонссон...” мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2023 оны 06 дугаар сарын дундуур ... аймгийн ... сумын “Бүрдэн цохиот” гэх газар буусан байхад ... гэх айл 2023 оны 08 дугаар сарын дундуур отроор явж байгаад нүүж ирээд саахалт буусан. Орой нь гэрээ барьчихаад “маргааш хот явах ажилтай байна, танай хүүхдээр хоёр хоног хонио хариулуулмаар байна” гээд манай 16 настай хүү Д.Ган-Очир хонийг нь харж байсан юм. Тэгтэл гэртээ ирээд “хэдэн хонь тасраад байна, яах уу гээд ... ахаас асуусан чинь яахав, яахав сайн харж байгаарай” гэж хэлсэн гэсэн. Тэгтэл ...ын ...ын хонь байсан гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч ....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... нь манай нөхөр байгаа юм. 1998 онд гэр бүл болж байсан. Манайх 2023 оны 08 дугаар сард Ноён хайрханы өвөрт зусаж байгаад ... сумын Цохиот гэх газар руу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нүүсэн... Нүүхдээ манай нөхөр ... малаа тууж явсан... Би гэрээ ачаад Цохиот гэх газар руу түрүүлж очсон...Би 3 дугаар ангийн хүүхэдтэйгээ хамт явсан... Улаанбаатар хот руу явахдаа малаа ...ынд захиж үлдээсэн...” мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Гэрч ....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... нь саахалт айлын хүн байгаа юм. ...ийг зүс танина. 2023 оны 8 дугаар сард ...ынхтай саахалт зусаж байсан. Би тэр хонь алга болсон өдөр нь нэг удаа дурандахад гэрийн урд талд бэлчиж байхаар нь тогтуун бэлчиж байна гээд түүнээс хойш хараагүй. Хонь дутуу байна гэж маргааш нь ... гэрт орж ирсэн. Хонь алга болсон гэх өдөр “Сүүж” гэх газарт нутагладаг ... мал туусан явсан. Би очиж уулзаад өөрийн малаас алдсан малаа шүүгээд үзье гэхэд ... манайд хүний мал байхгүй гээд хонио туугаад явсан. Тэгээд би ...ийн малаас малаа шүүж чадаагүй. ... ганцаараа тууж явсан. ...малын им нь хоёр чих цуулбар имтэй байдаг...” мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/,
Гэрч ....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... нь тухайн үед мотоцикльтой явж байсан, өнгө болон маркийг нь харж чадаагүй...” мэдүүлэг /2хх-ийн 68 дугаар хуудас /
Насанд хүрээгүй гэрч ....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... ахынх 2023 оны 08 дугаар сарын эхээр Баянголоос Бүрдэн цохиот гэх газарт манайхтай саахалт буусан. Би 2 хоног малыг нь хариулсан. Намайг хонин дээр нь явж байхад 4 хургатай хонь тасарсан явж байхаар нь ... ахын охиноос асуухад манай хонь биш гэж хэлсэн. ... гэх хүн ирээд малаа сураад яваад байхаар нь 4 хургатай хонь тасраад явсан гэж хэлсэн. ... ах хотоос ирээд манай гэрт орж ирэхдээ тухайн хонийг ...ынхаас олоод өгчихлөө гэж байсан. Тухайн хонинууд нь цэнхэр будагтай, буруу чих нь цуулбар имтэй байсан... ... ахын охин нь гэртээ байсан, малаа хариулсан зүйл байхгүй. ... ахын мал нь хулгар цуулбар имтэй...” мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээчин ....2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...хонь нэг бүрийн үнэ 150000 төгрөг, бүгд үнэлгээ 600000 төгрөг, хурга нэг бүрийн үнэ 50000 төгрөг, бүгд үнэлгээ 200000 төгрөг, нийт үнэлгээ 800000 төгрөг...” гэх 44 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Хохирогч ...малын А дансны хуулбар /хх-ийн 128-132 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №914140 дугаартай гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг 500000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /2хх-ийн 63-65 дугаар хуудас/
Шүүгдэгч ...ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2022, 2023 оны тооллого, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-50, 52 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ... нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ... аймгийн ... сумын 2 дугаар баг “... талын үйзэн” гэх газарт оторлоод тус аймгийн ... сумын “Бүрдэн цохиот” гэх газар руу буцахдаа иргэн ...им тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж тээврийн хэрэгсэл буюу мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, иргэн ...д 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг, гэрч З...., ..., ..., Д...., Ё...., Т...., нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Прокуророос шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шунахайн сэдэлтэйгээр бусдын өмчлөлийн 8 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад хохирол учруулсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэрэгт цугларсан үйл баримтын тухайд дурдвал тухайн өдөр шүүгдэгчийн хувьд ... сумын “Бүрдэн цохиот” гэх газар руу отроор нүүдэг. Нүүж яваад гэрийнхээ ойролцоо очиход өөрийнх нь хонинд 4-н хургатай хонь байна гэдгийг мэддэг. Ингээд гэртээ очиж маргааш өглөө нь Улаанбаатар хот руу айлын хуримд яваад 5 хоноод ирдэг. Энэ үйл баримт нь насанд хүрээгүй гэрч ..., ... нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед тухайн хонинуудыг бусдын эзэмшлийн хонь гэдгийг шүүгдэгч мэдсэн. Үүнтэй холбоотой шүүгдэгчийг Улаанбаатар хотод байхад нь хохирогч ...хонио сурч утсаар залгадаг. Утсаар ярьсны дараа тухайн хонинууд нь манай хонинд байгаа, цагдаа гэж сүр бадруулаад яах вэ?, би очиж байгаад олоод өгье гэдэг байдлаар 2 хүний хооронд яриа болоод дуусдаг. Улаанбаатар хотоос ирээд тухайн хонийг сураглахад З.... гэдэг айлд байсан нь тогтоогдсон учраас З....ынд очоод дөрвөн хургатай хонийг нь хашиж үлдээчхээд ... гэдэг айл руу утасдахад хүүхэд нь авдаг. Хүүхдэд нь танай дөрвөн хургатай хонь З....ын хашаанд байгаа шүү, ирж аваарай гэж хэлээд явдаг. Өмнөх шүүх хуралдаанд гэрч болон хохирогч нарын зүгээс хэн хэнд нь хууль сануулсан байдлаар мэдүүлэг авахад мэдүүлдэг. Гэрч ...гийн хувьд тухайн үед хонь шүүе гэхэд шүүлгэхгүй гэдэг байдлаар огт хэлээгүй гэж мэдүүлдэг. Сүүлд мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ шүүж үзье гэхэд үзүүлэхгүй гэдэг байдлаар огт хэлээгүй, шүүж үзэх боломж байсан талаар мэдүүлдэг. Мөн ... гэх хүнийг хонио туугаад ...гэрийн урдуур гараад явж байхад ...хонийг дурандахад ил харагдахгүй байсан гэж гэрч ... мэдүүлдэг. Өнөөдөр шүүх хуралдаанд хохирогч ...аас асуусан асуултад утсаар бол ярьсан, цагдаа шүүх болоод яах вэ?, очиж байгаад олоод өгнө, манай хонинд байгаа гэдэг байдлаар хэлсэн. Гэхдээ би танай хонийг авсан гэдэг байдлаар хэлсэн зүйл байхгүй гэж хариулсан. Гэрч З....ын мэдүүлэгт өөрийн хонь гээд сураад байсан гэдэг нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үед өөрөө сураглаад аваад явсан бол нэг хэрэг. Тухайн айлын гадаа хашиж үлдээгээд явж байгаа. Тэрийг хохирогч ирээд тоо ёсоор нь хүлээгээд авч байгаа үйл баримт байгаа. Тухайн мэдүүлгээр 8 тооны хонийг шунахайн сэдлээр авсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Мал хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн өмчлөлөөс идэвхтэй үйлдлээр очиж авахыг хэлдэг. Өөр бусдаар мал нь өөрөө очоод нийлчихсэн, тасраад, хороод өөр нөхцөл байдлаар буюу амьд организм учраас шүүгдэгчийн үйлдлээс хамаарахгүйгээр мал нийлсэн үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг шүүгдэгч ...ийн гаргасан дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтыг хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг Иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй, засаг захиргаа болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй шүүгдэгчийн буруутай үйлдэл байгаа. Тухайн үед мэдэгдээд явсан бол энэ асуудал үүсэхгүй байх гэж боддог. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ...д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ... нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ... аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг ... талын “Үйзэн” гэх газарт оторлоод тус аймгийн ... сумын “Бүрдэн цохиот” гэх газар руу буцахдаа иргэн ...им, тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж, тээврийн хэрэгсэл буюу мотоцикль ашиглан, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, иргэн ...д нийт 800000 мянган төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр ... сумын 2 дугаар багийн нутаг ... талын “Үйзэн” гэх газарт нутаглаж байхдаа өөрийн малаас 4 тооны хургатай хонь, нийт 8 толгой тэмдэг байхгүй, хоёр чих нь цуулбар имтэй хонио хулгайд алдсан юм. Тухайн өдөр малаа саахалт айлын .... гэх хүнд захиж үлдээгээд “Туяа” багийн нутагт байдаг гэртээ ирж унага тамгалаад буцаж очиход байхгүй болсон байсан. Тэгээд ойр хавиараа 2 өдөр хайгаад олоогүй юм. 4-5 хоногийн дараа аймгийн төв ороод буцаад харих гэж яваад аймгийн баруун талын гуанзан дээр ...ын ...гэх хүнтэй таараад сурсан чинь “танай алдсан 4 хургатай 8 тооны хонь ... сумын “Сүүж” гэх газарт байдаг ...ын ...ийн хонинд байна лээ” гэж сураг хэлсэн. Тэгээд би ...тэй өөрийн 88269493 дугаарын утаснаас залгаад ярьсан чинь “манай хонинд байхгүй, би өөрийнхөө малыг тууж ирсэн” гэж загнаад байсан, тэгэхээр нь би “цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна” гэсэн чинь “би өөрөө хотод явна, би танай хонийг авсан нь үнэн, гэхдээ одоо байхгүй, өөр газар байгаа би очоод олоод өгнө” гэж хэлсэн. Тэр үед нь би ...ийн хониор орж үзэхэд байхгүй байсан. Ойр хавийн айлуудаар нь сураад хониор нь орж шүүхэд байхгүй байсан. Тэр үед ...ийн саахалт айлуудаар сурахад сураг гараагүй. ... гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуугийн 10 орчим настай хүүхэд “танай хонь энэ хавьд байсан” гэх сураг хэлсэн. ... хэд хоногийн дараа манай утас руу залгаад “танай хонь ...ын хонинд байгаа очоод авчих цагдаад битгий хэлээрэй” гэж байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт ...ын гэрт очиход малын хашаанд нь барьж хашчихаад явсан гэж байсан. Би өөрийнхөө хонийг бүрэн олж авсан... Тус шүүх хурал болсон өдөр шүүхийн гадаа мотоциклио тавиад шүүх рүү орох гэж байтал ...ийн охин ... ирээд “ахаа уулзъя гээд” ...ийн сууж байсан цагаан өнгийн суудлын машин дотор суусан. Тэр машин дотор жолоочийн суудал дээр ... суугаад арын суудал дээр буюу миний хажууд ....гээд дунд охин нь сууж байсан. Тэгтэл ... надад хандаж "Та аавыг цагдаад өгнө шүү гэсэн чинь аав битгий өгөөрэй гэж хэлсэн гэж та цагдаад мэдүүлэг өгсөн юм байна, одоо шүүх хурал дээр танаас асуувал битгий тэгж хэлээрэй” гээд гуйгаад байсан, би тэгэхээр нь юу гэж хэлэх юм гэсэн чинь “одоо аавыг цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн гэж хэлж болохгүй” шүү гээд хоёр хүүхэд нь уйлаад байсан, тэгтэл удалгүй ... машин дотор орж ирж суугаад “миний хөгшин намайг бодоорой, эвээ олоод хэлчээрэй, шорон оролгүй шийдчихвэл амар байна” гэж хэлсэн, би бас хоёр охинтой болохоор өрөвдөөд бас ... над руу хараад байхаар нь би шүүх хуралд “сайн санахгүй байна” гээд ... намайг цагдаад битгий хэлээрэй гэж утсаар ярьсан талаар нь хэлж чадаагүй зүйл болсон юмаа... ... нь манайхтай хамт зусаж байхдаа улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой байсан... ... сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан зам” гэх засвар дээр таараад надад хандаж “хонь чинь 8 байсан болохоор олонд ордог юм байна, 7 байсан бол гайгүй юм байна утгатай юм дур муутайхан ярьсан. Тэгээд шүүх хурал болох өдөр л таарсан. Надад мөнгө хөрөнгө амласан зүйл байхгүй, уйлаад гуйгаад байсан. Шүүх хурал дууссаны дараа уулзаад дахиад мэдүүлэг авна гэнэ, шүүхийн өмнө худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол торгууль энэ тэр байдаг гэнэ гэсэн чинь “торгуулийг нь өгсөн ч яадаг юм, би өмгөөлөгчийнх нь мөнгийг өгнө, цагдаа дуудвал над руу яриарай” гэж байсан...” мэдүүлэг /хх-ийн 10-12, 66 дугаар хуудас/,
Гэрч З....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нэг бороотой өдөр хонио хураасан чинь 4 хургатай, нийт 8 тооны хонь манай хонинд нийлсэн байсан юм. Им тэмдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд хаанаас ирсэн, хэний хонь болохыг ойр хавийн айлуудаас сураад байсан чинь “... гэх бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй айлын хонинд байсан хонь” гэх сураг гарсан. Тэгээд ... нэг өглөө эрт, босоогүй байхад ирчихээд “манай 4 хургатай 8 тооны хонь танай хонинд байна гэнэ гээд ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд малын хашаанд ялгаж хашиж үлдээгээд яваад өгсөн юм. Тэгтэл тэр өдөр нь ... сумын иргэн ... гэх залуу эхнэртэйгээ машинтай ирээд “хэд хоногийн өмнө хониноосоо хулгайд алдсан хонь байгаа юм. Гэтэл танай хашаанд хашаатай байна гэх сураг гараад ирлээ” гээд ачаад явсан. Сүүлд сураг сонсоод байхад ... отроос буцах замдаа ...ын малнаас хулгайлж авч ирээд ... гэх айлын хонинд нийлүүлсэн гэх талаар хашаанд хонь ялгаж байхдаа надад хэлсэн юм...” мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч ...ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. ... аймгийн Баруун гуанз гэх газар шатахуун аваад зогсож байсан чинь ... сумын ... гэх залуутай таарсан чинь “8 тооны хонь хулгайд алдчихсан” гээд надаас сурсан юм. Би тухайн хонины талаар ...ийн саахалт зусаж байсан ... гэх ... утастай залуугаас сонсож байсан зүйлээ хэлсэн юм. ... надад хэлэхдээ ... ахынх отроор яваад ирэхдээ малдаа өөр айлын имтэй, ижил буруу хургатай хонь авч ирсэн. Тэр хонь нь тасарч яваад Улаанбаатар хотоос намайг “харж байгаарай” гэж утсаар ярьсан, тэр хонь сэжигтэй буруу гарын хонь шиг байна лээ” гэж надад гэж ярьж байсныг ...д хэлсэн, гэтэл тэр хонь нь мөн байсан гэж сүүлд сонссон...” мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2023 оны 06 дугаар сарын дундуур ... аймгийн ... сумын “Бүрдэн цохиот” гэх газар буусан байхад ... гэх айл 2023 оны 08 дугаар сарын дундуур отроор явж байгаад нүүж ирээд саахалт буусан. Орой нь гэрээ барьчихаад “маргааш хот явах ажилтай байна, танай хүүхдээр хоёр хоног хонио хариулуулмаар байна” гээд манай 16 настай хүү Д.Ган-Очир хонийг нь харж байсан юм. Тэгтэл гэртээ ирээд “хэдэн хонь тасраад байна, яах уу гээд ... ахаас асуусан чинь яахав, яахав сайн харж байгаарай” гэж хэлсэн гэсэн. Тэгтэл ...ын ...ын хонь байсан гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... нь манай нөхөр байгаа юм. 1998 онд гэр бүл болж байсан. Манайх 2023 оны 08 дугаар сард Ноён хайрханы өвөрт зусаж байгаад ... сумын Цохиот гэх газар руу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нүүсэн... Нүүхдээ манай нөхөр ... малаа тууж явсан... Би гэрээ ачаад Цохиот гэх газар руу түрүүлж очсон...Би 3 дугаар ангийн хүүхэдтэйгээ хамт явсан... Улаанбаатар хот руу явахдаа малаа Дэлэгдуламынд захиж үлдээсэн...” мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Гэрч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... нь саахалт айлын хүн байгаа юм. ...ийг зүс танина. 2023 оны 8 дугаар сард ...ынхтай саахалт зусаж байсан. Би тэр хонь алга болсон өдөр нь нэг удаа дурандахад гэрийн урд талд бэлчиж байхаар нь тогтуун бэлчиж байна гээд түүнээс хойш хараагүй. Хонь дутуу байна гэж маргааш нь ... гэрт орж ирсэн. Хонь алга болсон гэх өдөр “Сүүж” гэх газарт нутагладаг ... мал туусан явсан. Би очиж уулзаад өөрийн малаас алдсан малаа шүүгээд үзье гэхэд ... манайд хүний мал байхгүй гээд хонио туугаад явсан. Тэгээд би ...ийн малаас малаа шүүж чадаагүй. ... ганцаараа тууж явсан. ...малын им нь хоёр чих цуулбар имтэй байдаг...” мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/,
Гэрч ...гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... нь тухайн үед мотоцикльтой явж байсан, өнгө болон маркийг нь харж чадаагүй...” мэдүүлэг /2хх-ийн 68 дугаар хуудас /
Насанд хүрээгүй гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... ахынх 2023 оны 08 дугаар сарын эхээр Баянголоос Бүрдэн цохиот гэх газарт манайхтай саахалт буусан. Би 2 хоног малыг нь хариулсан. Намайг хонин дээр нь явж байхад 4 хургатай хонь тасарсан явж байхаар нь ... ахын охиноос асуухад манай хонь биш гэж хэлсэн. ... гэх хүн ирээд малаа сураад яваад байхаар нь 4 хургатай хонь тасраад явсан гэж хэлсэн. ... ах хотоос ирээд манай гэрт орж ирэхдээ тухайн хонийг ...ынхаас олоод өгчихлөө гэж байсан. Тухайн хонинууд нь цэнхэр будагтай, буруу чих нь цуулбар имтэй байсан... ... ахын охин нь гэртээ байсан, малаа хариулсан зүйл байхгүй. ... ахын мал нь хулгар цуулбар имтэй...” мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...хонь нэг бүрийн үнэ 150000 төгрөг, бүгд үнэлгээ 600000 төгрөг, хурга нэг бүрийн үнэ 50000 төгрөг, бүгд үнэлгээ 200000 төгрөг, нийт үнэлгээ 800000 төгрөг...” гэх 44 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Хохирогч ...малын А дансны хуулбар /хх-ийн 128-132 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №914140 дугаартай гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг 500000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /2хх-ийн 63-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч ...д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ...ийн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагаанд 8 хонио буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн тулд шүүгдэгч ...ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүхээс үзлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ...д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний гэмт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж дараах ялын саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүхэд гаргаж байна...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ гэж заасан. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу 8 тооны хонийг хүлээлгэж өгсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд тухайн малыг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж орон нутгийн байгууллагад мэдэгдээгүй гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний 2/1-ээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах боломжтой байна гэж үзэж байгаа тул дээрх зүйл заалтыг баримталж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна..” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикль ашиглалтын шаардлага хангахгүй болох нь шүүгдэгч ...ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №914140 дугаартай үнэлгээний тайлангаар шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг 500000 төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 500000 төгрөгийг шүүгдэгч ...ээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ... овгийн ...ын ...д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 500000 төгрөгийг шүүгдэгч ...ээс гаргуулан улсын төсөвт шилжүүлж,
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овгийн ...ын ...ийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ... овгийн ...ын ...ийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 500000 төгрөгийг шүүгдэгч ...ээс гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА