| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/04761/И |
| Дугаар | 183/шш2023/02181 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 183/шш2023/02181
| 2023 оны 06 сарын 30 өдөр | Дугаар*******83/ШШ2023/02181 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Улаанхуаран гудамж,******* дүгээр байр,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Их хуралдай оффис,******* тоотод байрлах,******* регистрийн дугаартай,******* холбогдох,
Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 89.719.535 төгрөг гаргуулах,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан дүгээр хэсэг гудамж,5-1595 тоотод оршин суух, регистрийн дугаартай, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч******* холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч,
Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч******* холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 89.719.535 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын*******4-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц 3 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах, сууцны******* дүгээр орцны*******1 дүгээр давхар, тоот, 59.49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууц захиалгын тоот гэрээ байгуулсан. Гэтэл ХХК нь орон сууц захиалгаар бариулах гэрээний дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан хугацаа болох 2021 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, хугацааг хэтрүүлсэн. Уг орон сууцанд улсын комисс ажиллаж акт гарсан боловч орон сууцыг надад хүлээлгэж өгөөгүй, Дулааны цахилгаан станцын ажилчдын орон сууцтай давхацсан гэдэг хариу өгч нэхэмжлэгчийг хохироосон. Улмаар тус шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан боловч уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох болсон. Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц 3 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах, сууцны******* дүгээр орцны*******1 дүгээр давхар, тоот, 59.49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөр захиалагчтай давхацсан учир анх төлсөн мөнгөө авахаар ХХК-тай 2022 оны*******0 дугаар сарын*******8-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг цуцлах тухай гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр 80.311.500 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний хөлс 2.000.000 төгрөг, нийт 82.311.500 төгрөгийг тус гэрээ байгуулснаас хойш 25 хоногийн хугацаанд төлөх үүргийг ХХК хүлээсэн. Гэтэл энэ төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй учир гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0.1 хувийн алдангийг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нэг өдрийн 82.311,5 төгрөгийг 3 сар буюу 90 хоногоор тооцож, алданги 7.408.035 төгрөг болж байна. Үндсэн үүрэг 82.311.500 төгрөг дээр алданги 7.408.035 төгрөгийг нэмж, нийт 89.719.535 төгрөгийг ХХК-иас өгнө үү гэв.
3.Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын*******4-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч тал Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц 3 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах, сууцны******* дүгээр орцны*******1 дүгээр давхар, тоот 59.49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 20021 оны 3 дугаар улиралд дуусган ашиглалтад оруулах үүргийг хүлээж, захиалагч төлбөрийг төлж барагдуулсан. Талууд 2022 оны*******0 дугаар сарын*******8-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол хариуцагч тал хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Тус гэрээний*******.3-т гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээний төлбөрт төлөгдсөн төлбөрийг буцаан өгч төлбөр тооцоо бүрэн дууссанаар 2021 оны 9 дүгээр сарын*******4-ний өдар байгуулсан тоот орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдаж, мөн энэхүү гэрээ дуусгавар болно гэж заасан. Орон сууцны өмчлөл дээр маргахгүй бол бид маргахгүй гэв.
4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДЦС-3 ТӨХК, ХХК-ийн хооронд ажилчдын орон сууц бариулахаар гэрээ байгуулагдсаны дагуу анх 2017 оны 5 дугаар сарын*******-ны өдөр*******7.682.700 төгрөгийг төлж,*******3 дугаар давхарт,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны төлбөрийн 30 хувийг бүрэн төлж, орон сууц захиалсан. 2019 онд ******* давхар барилга барихаа больж,*******2 давхар орон сууц барихаар болсон. Миний захиалсан орон сууцны давхар хасагдсан учир 2019 оны******* дугаар сарын*******4-ний өдөр дахин гэрээ байгуулсан. ДЦС-3 ТӨХК-иас зөрүү мөнгөний хөнгөлөлт олгож, би өөрийн данснаас ХХК-ийн данс руу урьдчилгаа 30 хувийн төлбөрийг шилжүүлсэн. Орон сууц ашиглалтад орохгүй, ХХК-иас хурал хийж, санхүүжилт гацсан, Хаан банк ХХК-иас хөнгөлөлттэй зээл авч, үлдэгдэл төлбөрөө төлнө үү гэж хэлсний дагуу 2021 оны*******2 дугаар сарын*******9-ний өдөр зээл авч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлж, төлбөрөө бүрэн төлсөн. Одоо банкны зээлийн төлбөрийг төлж байгаа. Гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн ярьж байгаа энэ шүүх дээр маргаан явж байгаа нь үнэн, байр захиалсан ажилчид маргааны талаар мэдэж байгаа, дээрх маргаан дууссаны дараа өмчлөлийн маргаанаа шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гишүүдэд үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлтэй,******* холбогдох 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/, Ажилчны гудамж,*******0/4 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч гишүүдэд үйлчлэх ТББ-ын нэр дээр гаргуулахыг даалгах тухай хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлсний дарааын орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудлыг шүүхээр оролгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 9 дүгээр сарын*******4-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын*******4-ний өдрийн төлбөр төлсөн баримт, 2023 оны дүгээр сарын 26-ны хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны*******0 дугаар сарын*******8-ны өдрийн ХХК-тай байгуулсан төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
7.Хариуцагчаас 2021 оны*******2 дугаар сарын 01-ний өдрийн 22/51 дугаар итгэмжлэлийг ирүүлсэн.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс 2019 оны******* дугаар сарын*******4-ний өдрийн*******93/I-11F-3 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2020 оны******* дугаар сарын 30-ны өдрийн Дулааны гуравдугаар цахилгаан ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын орон сууцны дэмжлэг, дэмжлэгийн зөрүүг олгох тухай тушаал, тушаалын хавсралт, 2021 оны*******2 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаалын хуулбар, 2022 оны*******0 дугаар сарын 09-ний өдрийн*******/*******55 тоот Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн албан тоотын хуулбар,******* төлбөр төлсөн баримтын хуулбарууд, 2021 оны*******0 дугаар сарын*******9-ний өдрийн Хаан банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээний хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2021 оны дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банк ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.
9.Хэргийн оролцогчдын хүсэлтээр 2022 оны*******1 дүгээр сарын 23-ны өдөр*******83/ШЗ2022/20060 дугаар, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр*******83/ШЗ2023/09751 дугаар шүүгчийн захирамж гарч,захирамжийн дагуу 2023 оны*******2 дугаар сарын 09-ний өдөр 2189 тоот албан бичиг, хариуцагч ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн*******/1173 тоот албан бичгээр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК, Соёмбо констракшн ХХК-тай байгуулсан ДЦС-3 ТӨХК-ийн ажилчдын орон сууц захиалан бариулах гэрээг ирүүлснийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Э.Тайвангийн******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдын******* холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний бие ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын*******4-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах, сууцны******* дүгээр орцны*******1 дүгээр давхар, тоот 59,49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууц захиалгын тоот гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан боловч хариуцагч нь гэрээнд заасны дагуу орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн. Улсын комисс ажиллаж акт гарсан боловч хариуцагч орон сууцыгд хүлээлгэж өгөөгүй, Дулааны цахилгаан станцын ажилчдын орон сууцтай давхацсан гэдэг хариу өгсөн. Өөр захиалагчтай давхацсан учир өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ХХК-тай 2022 оны*******0 дугаар сарын*******8-ны өдөр гэрээ байгуулсан тул гэрээний дагуу 89.719.535 төгрөг гаргуулна гэж шаардсан.
3.Хариуцагч 2022 оны*******0 дугаар сарын*******8-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж тайлбарласан.
4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд ДЦС-3 ТӨХК, ХХК-тай ажилчдын орон сууц бариулахаар гэрээ хийсний дагуу анх 2017 оны 5 дугаар сарын*******-ны өдөр*******7.682.700 төгрөгийг төлж,*******3 дугаар давхарт,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны төлбөрийг төлж барагдуулан, тус орон сууцыг захиалсан. 2019 онд ******* давхар барилга барихаа болж*******2 давхар орон сууц барихаар болсон учир 2019 оны******* дугаар сарын*******4-ний өдөр дахин гэрээ байгуулж, 2021 оны*******2 дугаар сарын*******9-ний өдөр Хаан банк ХХК-иас зээл авч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардсан.
5.Хариуцагчийн өмгөөлөгч гишүүдэд үйлчлэх ТББ, ДЦС-3 ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний маргаан тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Энэ хэргийг шийдвэрлэсний дараа гуравдагч этгээдтэй шүүхээр орохгүйгээр өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. нь ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын*******4-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай тоот гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч ХХК Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах, сууцны******* дүгээр орцны*******1 дүгээр давхар, тоот 59,49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч тал төлбөрийг тохиролцон төлөх бөгөөд байгууллагатай төлбөрийн ямар нэгэн тооцоо байхгүй дууссанд тооцсон байна.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.
7.Гэрээний зүйл болох барилга ашиглалтад орсон боловч нэхэмжлэгчд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн ажилчдын орон сууцыг барьж, тус компанийн ажилтан Д.Баатар маргаан бүхий орон сууцыг захиалж, төлбөрийг төлсөн, давхцсан гэж ХХК-иас тайлбарлаж, тухайн орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Иймд ХХК-тай 2022 оны*******0 дугаар сарын*******8-ны өдөр 22/13 тоот төлбөр барагдуулах гэрээг цуцлах тухай гэрээг бичгээр байгуулж, гүйцэтгэгч нь тус гэрээг байгуулагдсанаас хойш 25 хоногийн дотор буюу 2022 оны*******1 дүгээр сарын*******3-ны өдрийн дотор уг гэрээний дүн болох 82.311.500 төгрөгийг орон сууц захиалгын гэрээгээ цуцалж, төлбөр буцаан олгогдохоор хүлээгдэж буй бусад захиалагчдаас төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ хийсэн дэс дараалалаар тэргүүн ээлжинд захиалагчгийн Хаан банк дахь 5020674684 тоот дансанд үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцсон байна.
9.Хариуцагчийн өмгөөлөгч талуудын хооронд байгуулсан 2022 оны*******0 дугаар сарын*******8-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн дэмжиж байгаа бол хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
10.Нэхэмжлэгч, хариуцагч ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлаглаж, улмаар талууд төлбөр барагдуулах гэрээг цуцлах гэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу төлбөрт 82.311.500 төгрөг, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсноор алданги 7.408.035 төгрөг, нийт 89.719.535 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч ХХК-иас 89.719.535 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчд олгох нь зүйтэй.
11.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдын******* холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Учир нь, ХХК-тай 2019 оны******* дугаар сарын*******4-ний өдөр*******93/I-11F-3 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах, сууцны******* дүгээр орцны*******1 дүгээр давхар, тоот, 59.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагчид 2021 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх, захиалагч нь 77.218.020 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн ба төлбөрөө төлсөнд хариуцагч маргаагүй.
11Харин Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор эзэмшлийн газар дээр ажилчдын орон сууцыг хөрөнгөөрөө барьж ашиглалтад хүлээлгэх өгөх гүйцэтгэгчийг сонгож, ХХК-тай гэрээ байгуулсан байх ба уг гэрээтэй холбоотой маргаан тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа болох нь талуудын тайлбар болон иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тогтоогдвол, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан ба дээрх маргааны талаар нэхэмжлэгч, хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Б.Энхзаяа нар маргахгүй, хэн аль нь уг хэргийг шийдвэрлэсний эцэст өмчлөлтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,**************,*******18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ХХК-иас 89.719.535 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******17 дугаар зүйлийн*******17.1 дэх хэсэгт зааснаарын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах, сууцны******* дүгээр орцны*******1 дүгээр давхар, тоот, 59.49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 724.986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554.021 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулжт, хариуцагч ХХК-иас 606.548 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.7,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН