Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/02760

 

 

 

 

 

2023 оны 9 сарын 13 өдөр                    Дугаар 183/ШШ2023/02760                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** хороо, *** байр, 1 давхарт байрлах, **** СӨХ /РД:***/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** дүүрэг, *** хороо, *** байр, ** тоотод оршин суух, Б* овогт Н.О /РД:*/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 422,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э,  

Хариуцагч Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч **** СӨХ нь хариуцагч Н.От  холбогдуулан 422,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Сууц өмчлөгч Н овогтой О нь дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардал 422,100 төгрөг төлөлгүй өнөөг хүрсэн төлбөр шаардаж мэдэгдэл шаардлага өгч байсан. Иргэний хуулийн 14*** зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бүх зориулалттай хэсгийн халаалт дулаан, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглал засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн холбоонд тус тус төлнө гэж заасан байдаг. Иймд **** сууц өмчлөгчийн холбооны гишүүн ** хотхоны ** байрны ** тоотын өмчлөгчөөс тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардал 422,100 төгрөгийг Н овогтой Оээс гаргуулахаар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг үндэслэн нэхэмжилж байна. 2022 оны төлөгдөөгүй үлдэгдэл 281,400 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй үлдэгдэл 140,700 төгрөг, нийт 422,100 төгрөг. Иргэний үүргээ ухамсраар биелүүлж чадахгүй байгаа энэ иргэнээс дээрх төлбөрийг гаргуулан өгөхийг хүсье.” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Оийн ** байрны ** тоотын жил гарантаа СӨХ-ны төлбөрийг яаж төлөх талаар удаа дараа гэрт очиж уулзсан. Гэтэл хариуцагч өмнөх айлын төлбөр учраас төлөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Иргэний хуульд тухайн өмчлөгч гэрчилгээг өөрийн болгож байгаа тохиолдолд газар болон контор болон СӨХ-ны төлбөр өр авлагыг байгаа эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр авдаг талаар хуульд заасан байдаг. Тиймээс талууд шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон. СӨХ-ны засвар үйлчилгээ хийхэд айлуудын хуримтлуулсан мөнгө хэрэгтэй байдаг. Гэтэл төлбөрийг төлөхгүй байснаар өр үүсдэг учраас төлөх шаардлагатай. 422,100 төгрөгийг төлж барагдуулж өгнө үү. 5 дугаар сарын сүүлээр 6 дугаар сарын эхээр өр авлагатай айлуудаар мэдэгдэх хуудас явуулж хоорондоо тохиролцож 6 дугаар сарын 30-наас өмнө төлбөр төлж барагдуулахаар санал хүсэлт гаргасан. Н.О нь төлбөр барагдуулах гэрээ байгуулах үед төлбөр төлөхгүй гэсэн тайлбарыг бичиж гарын үсэг зурсан.” гэв.

Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд **** сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн иргэн Н.О надаас гаргуулах 422,100 төгрөг нь ямарч үндэслэлгүй байна. Би *** дүүргийн 20-р хороо, ** хотхоны ** байрны ** тоот байрыг 2020 оны 9 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Анхбаяраас худалдан авсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас энд амьдарч эхэлсэн. Амьдарч эхэлсэн хугацаа буюу 2020 оны 11 сараас энд амьдарч эхэлсэн. Амьдарч эхэлсэн хугацаа буюу 2020 оны 11 сараас өнөөдрийг хүртэл хугацаанд СӨХ-ийн төлбөр болон бусад төлбөрийг цаг тухайд барагдуулж ирсэн. /Жич банкны хуулгыг хавсаргасан болно/. СӨХ-ийн нэхэмжилж байгаа өр төлбөр буюу 422,100 төгрөг нь 2017-2018 онд үүссэн төлбөр бөгөөд иргэн А гэгч хүний нэр дээр үүссэн өр төлбөр байдаг. Иймд хариуцагчийг сольж тухайн үед амьдарч байсан иргэнээр уг хохирлыг нь барагдуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 7 сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл төлбөрийг нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг болов уу. Миний хувьд 2020 оны 11 сараас хойших бүх төлбөрийг төлж барагдуулсан. 11 дүгээр сарын 01-нд байраа суллуулж авсан. Харин гэрчилгээгээ 8 дугаар сард учраас 8, 9 дүгээр сарын төлбөрийг төлнө гэж ойлгож байна. Гэрчилгээний дагуу 9,10 дугаар сарын төлбөрийг төлөх боломжтой. Тухайн үед СӨХ-ны бүтэн жилийн хугацаанд ажлаа хийгээгүй одоо нийт 15 сарын хугацаатай төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, **** сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Ө.Эийн иргэний үнэмлэхний хуулбар, СӨХ байгуулах тухай хурлын протокол, нэг айл өрхөөс авах төлбөрийн задаргаа, СӨХ-ийн хурал зохион байгуулах оршин суугчдын жагсаалт, хуралд оролцсон суугчдын нэрс, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 002 дугаартай, **** СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол, төлбөр барагдуулах гэрээ, Авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг бичгийн баримтуудыг тус тус ирүүлсэн байна. 

Хариуцагчаас **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Оийн Хаан банкин дахь шилжүүлгийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн байна.      

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** СӨХ нь хариуцагч Н.От холбогдуулан 422,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд: “Сууц өмчлөгч Намжилдаваа овогтой О Дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардал 422,100 төгрөг төлөлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Сууц өмчлөгч гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бүх зориулалттай хэсгийн халаалт дулаан, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглал засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн холбоонд тус тус төлнө гэж заасан байдаг. Иймд **** сууц өмчлөгчийн холбооны гишүүн ** хотхоны ** байрны ** тоотын өмчлөгчөөс тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардал 422,100 төгрөгийг гаргуулна.” гэжээ.” гэв.

3.Хариуцагчаас “дээрх төлбөр нь 2017-2018 онд үүссэн тус байрны өмнөх эзэмшигчийн өр төлбөр. Миний байсан хугацаанд хамаарахгүй. Би өөрт хамаарах 2020 оны 9,10 дугаар сарын төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй.” гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.Хариуцагч Н.О нь *** дүүргийн *** хороо, үйлдвэр /17060/ *** гудамж, ** байр, ** тоот, 51 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн ******тай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сард худалдан авсан гэх тайлбар гаргаж байх ба тус үл хөдлөх эд хөрөнгө нь түүний өмчлөлийнх мөн болох нь **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Зохигч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрх бүхий этгээд мөн эсэх, төлбөрийн хэмжээ, 2020 оны 8, 9 дүгээр сарын төлбөрийг Н.О төлөх талаар маргаагүй, харин 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 10 сар хүртэл хугацааны төлбөрийг төлөх эсэх талаар маргаж байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1*** зүйлийн 13.2.3 дахь хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана: эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан;” гэж заасан бөгөөд хариуцагч нь *** дүүргийн *** хороо, үйлдвэр /17060/ *** гудамж, ** байр, ** тоот, 51 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн ******тай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа түүнд хамаарах бусад өр төлбөр, доголдлыг шалгах боломжтой байсан.

Хариуцагч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Тэр үед 11 сард би хөдөө байсан болохоор байраа сайн очиж үзэж амжаагүй хүлээн авсан” гэх тайлбараар орон сууцны төлбөрийг шалгалгүй авсан буюу дээрх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Н.О нь тухайн орон сууцны өмчлөгч мөн бөгөөд өмнөх өмчлөгчийн үед гарсан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 365,820 төгрөг, нийт 422,100 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1*** зүйлийн 13.2.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Оээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 422,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч **** СӨХ-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгөөс 13,313 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 16,687 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Н.Оээс 13,313 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1*** зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА