Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/1093/З |
Дугаар | 128/ШШ2023/0348 |
Огноо | 2023-04-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0348
2023 04 11 128/ШШ2023/0348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б в м ХХК /РД:20/
Хариуцагч: Г газрын улсын байцаагч Д.Н нарын хоорондын албан шаардлага хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б в м ХХК-иас Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нд холбогдуулан Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нгийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч Б в м ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Ж нь 20 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дугаар "Албан шаардлага"-ыг нэхэмжлэгч Б ХХК-д хүргүүлсэн билээ.
Манай компанийн зүгээс тус шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч 20 оны 08 сарын 16-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана", Гаалийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу гомдол гаргасан.
Гаалийн еренхий газрын дарга манай компанийн гаргасан гомдлыг хүлээн авч хянаад 20 оны 09 сарын 30-ны өдрийн дугаар албан бичгээр "Б ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу мэдэгдэж, бидэнд ирүүлсэн албан шаардлагад гарсан техникийн алдааг залруулсан 20 оны 09 сарын 06-ны өдрийн албан бичгийг хавсралтаар хүргүүлснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б ХХК /хуучин В******* Т Т ХХК (BATT)/ нь 100% бөгөөд уул уурхай, барилга, зам, төмөр замын барилга байгууламж, дэд бүтэц, ходоо аж ахуй, эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн салбарт ашигладаг Caterpillar (CAT) брендийн хүнд даацын машиныг зарж, түрээслүүлдэг Caterpillar Inc компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Тус компани САТ-ын гэрээт борлуулагчийн хувьд дэлхийн бүх САТ-ийн салбараас үйлчлүүлэгчийн захиалгын дагуу т т,
шинэ болон дахин үйлдвэрлэсэн сэлбэг эд ангийг үйлчлүүлэгчдэд санал болгон худалдах уйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ.
НЭГ: Г газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас хийсэн хяналт шалгалтын талаар
Г газраас манай компанийн 2013-2017 онуудад импортоор оруулсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг Г газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай удирдамжийг үндэслэн Г газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас хяналт шалгалт хийсэн байдаг.
Тухайн хяналт шалгалтаар Гадаадын барааг Монголын барааны гаалийн бүрдүүлэлтийн 600 горимыг сонгон мэдүүлсэн, Катерпиллар компанид гэрээний дагуу буцаагаагүй, буцаасан ч шаардлага хангаагүй, хагас тэнцсэн сэргээн засварлагдах сэлбэгт төлсөн барьцаа төлбөрийг зөрчил гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд манай Б ХХК-ийн зүгээс тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэн Шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг.
Гэтэл Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар Б ХХК 2013-2017 онуудад нийт 20,480,491.11 ам.долларын буюу 38,818,106.546,08 төгрөгийн импортын барааны үнийг дутуу мэдүүлж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.4.1 дэх хэсэгт заасан "Их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж сэжиглэн тухайн сэжиглэж буй үндэслэлээ шалгуулахаар ******* дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэст шилжүүлснийг ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээн шалгаад ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 30-ний өдрийн "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах" тухай 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэж заасан үндэслэлээр "улсад нийт 7 821 848 469.04 төгрөгийг татварт төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад баримтуудаар Татвар төлөхөөс зайлс хийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх үндэслэлээр хэргийг хааж
шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4-д Энэ 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн хуулийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ" гэж заасны дагуу хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 30-ний өдрийн "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах" тухай 16 дугаартай тогтоолыг Б м ХХК-д мэдэгдээгүй ба тухайн "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах" тухайн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 7 хийн дотор гомдол гаргах эрх зөвхөн хохирогч буюу гомдол гаргасан этгээдэд байдаг.
Тус тогтоолыг Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас Б м ХХК-д холбогдуулан иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан өгсөнтэй Б м ХХК-ийн талаас танилцаад МУ- ын Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдсөн ноцтой асуудал байх тул Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасныг хүлээн авч хянаад 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар "Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 30-ний өдрийн 16 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах" тухай тогтоолд ...Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан нь үндэслэлтэй байна. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгаагүй атал тус компанийг тухайн гэмт хэргийг төгс үйлдсэн талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм. Мөн "... "В*******" ХХК нь 2013-2017 онуудад нийт 20.480.491,11 ам долларын буюу 38.818.106.546,08 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлж 1.940.905.327, 30 төгрөгийн гаалийн албан татвар, 4.075.901.187,34 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 6.016.806.514,64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад татвар төлөхөөс зайлсхийсэн үнийн дүнгийн 30 хувиар тооцож ногдуулах торгуулийн үнийн дүн болох 1.806.041.954,39 төгрөгийг нэмж тооцсон нь үндэслэлгүй байна... гэсэн өөрчлөлт оруулсан болохыг 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 542 дугаар прокурорын хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл "******* дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар "Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д "Гэм буруутай нь хуулийн Дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ул болно" гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д "Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж тус тус заасан зарчмыг баримталсан гэж Нэгэнт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг прокурорын шатанд эцэслэн тогтоох хууль зүйн боломжгүй юм.
Гэтэл маргаан бүхий Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын Гаалийн улсын байцаагч Д.Нгийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны әдрийн дугаар Албан шаардлага хүргүүлэх тухай албан бичигт "Хэрэг газрын бүртгэлтийн хэргийг хаах" тухай ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 30-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Б ХХК-ийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж тайлбарлан тухайн тогтоолыг м үндэслэн Б ХХК-с гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар. торгуулийг 20 оны 09 сарын 30-ний дотор төлүүлэхээр албан шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
ХОЁР:Иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тухайд:
2021 оны 02 сарын 26-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн прокурор, Гаалийн еренхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар тус тус хамтран Б ХХК-д холбогдуулан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ мөн л Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн "Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай" 16 дугаар Тогтоолд дурдсан "улсад нийт 7 821 848 469.04 төгрөгийг татварт төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтуудаар Татвар төлөхөөс зайлс хийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна" гэсэн дүгнэлтийг үндэслэн "Б" ХХК-с 7 821 848 469.04 төгрөгийг гаргуулна хэмээн тодорхойлсон байдаг.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийг хүлээн авч хянаад "Нэхэмжлэгчээр тодорхойлсон Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын эрх зүйн байдлыг тодруулахад Г газрын нэгж байх ба дээрх албан бичгүүдээр Д.Н, Ч.О******* нар нь Г газрыг төлөөлөхөөр заасан байх болов ч ямар эрх олгосон нь тодорхойгүйгээс гадна албан бичгийг албажуулсан Д.Ж нь Г газрыг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн төлөөлөх эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэл нь цаг хугацааны хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан одроос хойш эрх олгосон байна" хэмээн үзэж 20 оны 01 сарын 24-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гэвч Гаалийн еренхий газар, ******* дүүргийн прокурорын газраас дахин 20 оны 03 сарын 01 өдөр нэхэмжлэл гаргасныг хянаад дараах үндэслэлээр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 сарын 07-ны өдрийн ТОГЛШЗ20/04127 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнд:
1. "Нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч Г газар нь хариуцагч Б м ХХК-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардаж байгаа, эсвэл хуулиар ногдуулсан татвар, торгуулийг шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй байна"
2. "Нэхэмжлэгч нь хариуцагч Б м ХХК-аас хуулиар ногдуулсан татвар, торгуулийг гаргуулахаар шаардаж байгаа нөхцөлд гаалийн улсын байцаагч гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг нэхэмжлэлд тодорхойлоогүй байна" гэж тус тус дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д . нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт ... " 65 дугаар зүйл 65.1.11-д " ... Энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг ханаагүй байвал ... 15 гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Түүнээс гадна нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 сарын 07-ны өдрийн 102/Ш320/04127 дугаар захирамжид Б ХХК Гаалийн барааны үнийг дутуу мэдүүлж улсад их хэмжээний гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй болно.
Иймээс Г газраас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг албан шаардлагадаа дурдаж, тус захирамжийг үндэслэн улсын байцаагчийн албан шаардлагаар Б ХХК-г гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийг 20 оны 09 сарын 30-ний дотор төлүүлэхээр албан шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
ГУРАВ: Гаалийн улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 01/20 Дугаар дүгнэлтийн тухайд:
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д "Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно" гэж зааснаар гаалийн улсын байцаагч баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох хууль зүйн шаардлагын талаар зохицуулсан байна.
Мөн Г газрын даргын 2015 оны 06 сарын 18-ны ******* дүгээр тушаалаар баталсан "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх" журмын зүйл 4.2.1-т " дүгээр Шалгалтаар илрүүлсэн зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол хууль тогтоомжийн дагуу татвар, торгууль, ногдуулж, энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу "Гаалийн улсын байцаагчийн төлбөрийн акт" үйлдэнэ ...", 4.2.3-д " ... Гаалийн улсын байцаагчийн акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй, дугаартай байна ... " хэмээн заасан байдаг.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар Б ХХК-ийг 2013-2017 онуудад импортолсон барааны үнийг дутуу мэдүүлсэн нь баримтаар тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлбөрийн акт тогтоох шаардлагатай ба тухайн акт нь Г газрын даргын 2015 оны 06 сарын 18-ны ******* дүгээр тушаалаар баталсан "Гаалийн бүрхүүлэлтийн шалгалт хийх" журамд заасны дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой.
Гэтэл Г газрын Бүрдүүлэлтийн дараах газраас Бвролд м ХХК гаалийн барааны үнийг дутуу мэдүүлж их хэмжээний гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн талаар Б ХХК-д хандан хариуцлага ногдуулсан дүгнэлт, төлбөрийн акт гаргаж нэгдсэн бүртгэлд бүртгэсэн буюу энэ талаар Б м ХХК-д мэдэгдсэн зүйл өнөөдрийн байдлаар байхгүй байна.
Гаалийн еренхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай удирдамжийн дагуу Г газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчид шалгалт хийхдээ Б м ХХК /хуучин В******* ХХК/ 2013-2017 онуудад нийт 20,480,491.11 ам.долларын буюу 38,818,106.546,08 төгрөгийн импортын барааны үнийг дутуу мэдуулж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.4.1 дэх хэсэгт заасан "Их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж сэжиглэн тухайн сэжиглэж буй үндэслэлээ шалгуулахаар 2018 оны 07 сарын 18-ний өдрийн 01-2/3404 тоот албан бичгийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
Энэхүү албан бичгийн дагуу гаалийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах явцад Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Н, Ч.О*******, Төрийн захиргаа, удирдлагын газрын ГУБ Д.О*******, Гаалийн бүрдүүлэлтийн газрын Гаалийн улсын байцаагч Д.У******* нарын гаргасан 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 01/20 дугаар дүгнэлт гэх албан бичгийг Цагдаагийн газарт хандан гаргасан байх ба тухайн албан бичгийг Б м ХХК-д хандаж 2013-2017 онуудад нийт 20,480,491.11 ам.долларын буюу 38,818,106.546,08 төгрөгийн импортын барааны үнийг дутуу мэдүүлж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийснийг эцэслэн тогтоож, татвар, торгуулийг төлж барагдуулах үүрэг болгосон зохих журмын дагуу гарсан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь тус дүгнэлт гэх албан бичиг нь Цагдаагийн газарт хандан ... В******* т т" ХХК-д ногдуулсан татвар, торгуулийн хэмжээ нийт 7821 848 469,04 төгрөгийн толбор нь баримтаар нотлогдож байгаа тул төлбөрийг бүрэн төлүүлж, барагдуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ... хэмээн Цагдаагийн байгууллагад хандан хяналт шалгалтын ажиллагаанд зориулан гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг илэрхийлсэн албан бичиг байх ба Б ХХК-д хандан зохих хуулийн дагуу хариуцлага ногдуулсан шийдвэр биш юм. Хэрэв Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас Гаалийн улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 01/20 дугаар дүгнэлтийг
Б м ХХК-аас төлбөр гаргуулах үр дагавар үүсгэж байгаа захиргааны акт гэж үзэж байгаа тохиолдолд дээр дурдсан үндэслэл журмын дагуу төлбөрийн акт гаргах учиртай. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулах болон тухайн актыг мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу Гаалийн улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 01/20 дугаар дүгнэлт гэх албан бичиг тус дүгнэлтийн дагуу гаргасан төлбөрийн акт зэргийг Б ХХК-д мэдэгдэх үүрэгтэй. Гэвч Г газар болон Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас өнөөдрийн байдлаар гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, төлбөр тогтоосон төлбөрийн акт гарсан талаар мэдэгдээгүй байна.
Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлд Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулж өгсөн бөгөөд тус хуулийн 290.2" / ... Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ... хэмээн заасан байна. ******* дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн буюу Б м ХХК /В******* ХХК хуучин нэр/-ийг гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй иймээс эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Энэ тохиолдолд, хариуцагч нь Бволд м ХХК-ийг Гаалийн тухай холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн эсэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйл 1-д заасны дагуу Зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, мен хуулийн 7.2 дугаар зүйлд заасан Шийтгэлийн хуудас-аар хариуцлага, шийтгэл дуулах зэрэг зохих журмын дагуу ажиллагаа хийх хууль зүйн шаардлага Үүсэх ба Б компанийн хувьд тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн оролцох, хариуцлага, шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэл, зөв буруугийн талаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ хэрэгжүүлэх боломж үүсэх юм.
Гэтэл маргаан бүхий гаалийн улсын байцаагчийн албан шаардлагад дурьдсан асуудлаар Гаалийн еренхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас Б м ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаагүй. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасны дагуу дүгнэлт гаргаж, "Төлбөрийн акт" тогтоогоогүй, Зерчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас үйлдээгүй атлаа гаалийн улсын байцаагчийн албан шаардлагаар гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг, торгууль, алдангийн хамт төлөхийг шаардсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д "... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах. ... өөрийгөө өмгөөлөх, ... хууль зүйн туслалцаа авах, ... шударга шүүхээр шүүлгэх..." гэж заасан шударга шүүхээр шүүлгэх, өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. Дээр дурдсанчлан, Г газар нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй тул Б м ХХК нь Албан шаардлагад дурдсан барааны үнийг дутуу мэдүүлсэн гэх зөрчлийг үгүйсгэх үндэслэл бүхий тайлбараа гаргах, холбогдох ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор огт хангагдаж байгаагүй. Захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1-д ... хуульд үндэслэх... " мөн хуулийн 4.2.5-д заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ..." гэсэн зарчмуудыг нэн тэргүүнд баримталж хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл маргаан бүхий 20 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 01-8/2029 дугаар "Албан шаардлага" Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчсөн Г газрын Гаалийн улсын байцаагчийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Г газрын Гаалийн улсын байцаагчийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаан бүхий албан шаардлагатай танилцахад 3 албан бичигт үндэслэл тавигдсан байна.
1. Г газрын бүрдүүлэлтийн дараах газрын улсын байцаагч Д.Нгийн 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлт нь Г газрын даргын удирдамжийн дагуу 2018 оны 02 сарын 24-ний өдрийн дугаартай удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Шалгалтыг хийж хэрэгжүүлэх ажил нь Г газрын бүрэн эрхийн асуудал юм. Уг шалгалтыг бүрэн эрхийнхээ хүрээнд буюу Гаалийн тухай хууль, журамд заасны дагуу хийх ёстой гэж ойлгож байна. 2015 онд шалгалт хийх журмыг баталсан уг журмын 3.18, 4.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн дүгнэлт гарсан. 3.18 дахь заалт нь гэмт хэргийн үндэслэлтэй сэжүүр гарсан тохиолдолд хавсралт 5-д заасны дагуу дүгнэлт бичиж, холбогдох байгууллагад хүргүүлнэ гэсний дагуу дүгнэлтийг үйлдсэн.
Мөн 3.18-д заасны дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараагийн үндэслэж байгаа шалтгаан нь иргэний хэргийн шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг үндэслэсэн. Энэхүү захирамжаар харьяаллын асуудал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл иргэний шүүх шийдэх боломжгүй юм байна. Гэтэл энэ захирамжид үндэслээд албан шаардлагыг гаргасан. Энэхүү албан шаардлагыг авч дээд шатны байгууллагад нь хандсаны дараа шүүхэд хандаж байгаа. Өөрөөр хэлбэл албан шаардлага нь гардаг процедуртай юм байна. Гаалийн тухай хуулийн 249.4, 271.1.2-т заасны дагуу гаалийн дарга батлах үүрэгтэй. Энэ журамд заасны дагуу төлбөрийн даалгавар, улсын байцаагчийн албан шаардлага, гаалийн улсын байцаагчийн дүгнэлт буюу захиргааны актуудыг хариуцагч гаргах ёстой. Гол маргах асуудал нь журам байгаа юм. Журмын 4.2.1-д шалгалтаар илэрсэн зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль, тогтоомжийн дагуу татвар ногдуулж, төлбөрийн акт үйлдэнэ гэж заасан. Шийтгэлийн хуудас үйлдэнэ гэдэг заалт байхгүй байна. Ингээд төлбөрийн акт үйлдэх ёстой, төлбөрийн актыг заасан хугацаанд төлөөгүй бол албан шаардлага бичнэ. Мөн төлбөрийн актын хэрхэн мэдэгдэх талаар тодорхой заасан байдаг. Гэтэл төлбөрийн акт үйлдэхгүйгээр шууд улсын байцаагчийн албан шаардлага тавьсан байна. Улсын байцаагчийн албан шаардлага тавьсан асуудал нь журмаа зөрчихөөс гадна ямар эрх зүйн актаар төлбөр төлөх эрх зүйн үндэслэл үүссэн асуудал нь тодорхойгүй байна. Зөрчлийн хуульд заасан зөрчил юм уу, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм уу гэдэг асуудлыг шалган тогтоож байж түүнтэй холбоотой захиргааны актыг гаргана, түүний дараа тогтоосон хугацаанд төлөөгүй бол албан шаардлага бичнэ гэж заасан нь бүгд зөрчигдсөн байна. Энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх ашгийг шууд дордуулсан үйлдэл гаргасан байна. Энэ хууль бус шийдвэрээ үндэслээд хариуцагч тал 7.8 тэрбум төгрөгийг хаан банк, төрийн банкинд хүргүүлээд төлбөрийг улсад төлүүлсэн байна. Ямар ч үндэслэлгүйгээр улс авсан байх тул энэ маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид бүхний нэхэмжлэлийн шаардлага 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Энэ албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх, бодит нөхцөлтэй нийцсэн байх, зорилгодоо нийцсэн байх, мөн процессын шаардлага хангасан байх зэрэг шаардлагуудаа хангасан эсэх асуудал яригдана. Б ХХК-аас 7.8 тэрбум төгрөг гаргуулж байгаа үндсэн эрх зүйн акт нь байхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг бол шүүхийн тогтоол байх ёстой. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гараагүй, хэрэг бүртгэлтийн шатандаа хэрэгсэхгүй болсон. Үүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулиар Б ХХК нь татвараас зайлсхийсэн үйл баримт тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараагийн үлдсэн боломж нь Гаалийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу төлбөрийн акт гэж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл Б ХХК-д хандаад журмынхаа дагуу тайлбараа хэлэх, боломж олгосон төлбөрийн акт тогтоосон процесс байхгүй. Тэгэхээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, захиргааны журмаар төлбөрийн акт тогтоогдоогүй байна. Хууль бусаар ногдуулсан бол гэдэг үгний цаана гол утга нь байгаа. Шалгалт хийсэн бол зөрчлийн хэрэг нээж шийтгэлийн хуудас үйлдэнэ, үгүй бол төлбөрийн акт тогтоогоод захиргааны журмаар шийдвэрлэнэ. Гэтэл хууль бусаар татвар ногдуулсан захиргааны акт гараагүй, эрүүгийн журмаар шийтгэх тогтоол гараагүй, иргэний шүүхийн шийдвэр аваад манай данснаас мөнгө татаж авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн хууль, Гаалийн тухай хууль, Эрүүгийн хууль гэх мэт оролцсон бүх хуулийг зөрчсөн ажиллагаа болж байна. Үүнийг таслах зогсоож өгөхийг хүсэж байна. гэжээ.
5. Хариуцагч Д.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Г газрын дэргэдэх БДШГазраас гаргасан судалгааны дагуу телевлегеет шалгалтыг Гаалийн тухай хууль, гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн эрхийн актуудын хүрээнд тус компанийн 2013-2017 онуудад гадаадаас импортолсон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдал, түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны горимын шаардлагын хэрэгжилт, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн болон бичиг баримтын бүрдүүлэлт, үнэ үнэлгээ, гаалийн татварын ногдуулалт, барагдуулалт зэргийг үндсэн баримт дээр тулгуурлан шалгалтыг явуулсан болно.
/В******* т т/ Б м ХХК-ний 2013-2017 онуудад импортолсон барааны өртгийн тооцооллыг он сар, өдрөөр, бараа бүрээр гаргуулан авсан 10 боть хавтас баримт материалын мэдээллийг гаалийн байгууллагад 1031 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 106037 барааны мэдээлэлтэй нэг бүрчлэн тулган шалгаж, баталгаажуулахад нийт 20 460 491,11 ам долларын буюу 38818106546,08 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлж, 1 940 905 327,30 төгрөгийн гаалийн албан татвар, 4 075 901187,34 тегрегийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 6016 806514,64 төгрөгийн татвараас зайлсхийснийг баримтаар нотолж гаргасан юм. Мен ногдуулсан татварын үнийн дүнгийн 30 хувиар торгууль хүлээлгэхэд 1 805041954,39 төгрөгийн торгууль болж, татвар торгуулийн нийт дүн 7821 848 469,04 тегрегийн төлбөр болсон юм
.
2018 оны 06-р сарын 14-ны Г газрын Мэргэжлийн зевлелийн хуралдаанаар В******* т т ХХК-нь импортын барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн талаар хэлэлцүүлэн уг хуралдаанаас 2018 оны 06-р сарын 15- ны едер Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 06/01 дугаар бүхий хуралдааны тэмдэглэлээр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн.
Гаалийн зорчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар эрүүгийн хэрэг үүсгэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01-2/3404 тоот албан бичгээр Нийслэлийн прокурорын газарт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.4.1 дэх хэсэгт заасан "их хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл бүхий нөхцөл тогтоогдож байгааг хэрэг үүсгэж шалгуулахаар холбогдох баримтын хамт шилжүүлэн ажилласан.
Б м ХХК-ний хэргийг БГДүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас уг үйлдэлд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Татвар төлөхөөс зайлсхийх/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна.
******* дүүргийн Прокурорын газраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолоор уг хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт " Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, дуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заасны дагуу эрх зүйн байдлыг дээрдүүлэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 Дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.
Харин прокурорын тогтоолд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтуудийг үндэслэн "Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж Дүгнэж, Б м ХХК-с 2013-2017 онуудад нийт 38.818.106.546,08 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлж, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 6.016.806.514,64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, татвар төлөхөөс зайлсхийсэн үнийн дунд, ногдуулсан татварын 30 хувиар торгууль хүлээлгэхэд 1.805.041.954,39 төгрөгийн торгууль ногдож, улсад төлөх 7.821.848.469,04 төгрөгийн татвар, торгуулийн телберийг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Шүүхэд хэрэг маргаан үүсгэсний дараа хяналтын прокурорын тогтоолд борлав м ХХК-аас ******* дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 тогтоолоор Улсад нийт 7.821.848.469,04 төгрөгийн татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтуудаар "Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэснийг "В******* т т компани нь 2013-2017 онуудад нийт 20,5 сая ам долларын буюу 38.818.106.546,08 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлж, 1.940.905. 327, 30төгрөгийн гаалийн албан татвар, 4.075.901.187, 34 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг тус тус төлөхөөс зайлсхийж, улсад нийт 6.016.806.514,64 төгрөгийн татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэж өөрчлөлт оруулсан
.
Мөн БГД-н прокурорын газрын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолд ГЕГ нь 2013-2017 онуудад төлөх ёстой байсан гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвар 6.016.806.514,64 төгрөгийн татварыг уг татварын үнийн дүнгийн 30 хувиар ногдуулах 1.806.041.954,39 төгрөгийн торгуулийн хамт "В******* т т /Б ХХК/ ХХК-аас гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэснийг дахин дурдсан байна.
2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* дүүргийн Прокурорын газар, Г газар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4, дэх хэсэг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг гаргаж ажилласан болно.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлд хэрэг маргаан үүсгэн ажилласан бүтэн жилийн хугацаанд шүүх хурлыг 19 удаа зарлан хуралдуулах гэсэн боловч хариуцагч талаас 16 удаа, шүүгч нарын талаас 2 удаа хойшлуулж, сүүлийн удаагийн хэрэг маргаан хэлэлцэх хурлаас шүүгч нар хэргийг 20 оны 01-р сарын 24-ний өдрийн 102/ШТ20/00060 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь БДШГ-н даргын шүүхэд нэхэмжлэгчээр оролцогчоор эрх олгосон нь ажлын байрны тодорхойлолтоор нотлогдсон мен 2021 оны 05-р сарын 29-ний өдрийн 01/1291 тоот албан бичгээр шүүхийн өөрийнх нь хүсэлтээр нэмж гаргаж өгсөн баримтаар хэрэгсэхгүй болгосон нь үнэслэлгүй байсан юм.
Г газар, ******* дүүргийн прокурорын газраас дахин нэхэмжлэл гаргахад ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 20 оны 03 дугаар сарын 07 -ний өдрийн 102/Ш320/04127 дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэлээс татгалзсан хариуг ирүүлсэн.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргахад 20 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш320/05699 дугаар бүхий захирамжаар гомдлыг хэлэлцэхээс татгалзсан хариуг ирүүлсэн юм.
Шүүгчийн 102/Ш320/04127 дугаар захирамжинд татварын өр төлбөрийг доорхи хууль эрх зүйн хүрээнд өөрсдөө барагдуулах арга хэмжээ авч ажиллахыг заасан. Үүнд:
1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т "энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ", 46.2-т "хуульд өөрөөр заагүй бол энэ хуулийн 46.1-д заасан ажиллагааг гаалийн байгууллагад ажиллаж буй гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд хэрэгжүүлэх болно" гэснийг
2. Татварын ерөнхий хуулийн тавдугаар бүлэгт татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагааг, мөн арван хоёрдугаар бүлэгт татварын ер хураах үйл ажиллагааг тус тус зохицуулсан бөгөөд гаалийн байгууллагад ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд энэ хуульд хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл тодорхойгүй байна гэсэн заасан ажиллагaar үндэслэлээр нэхэмжлэхийг буцааж гаалийн байгууллага эхний ээлжинд өөрсдийн авч болох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг заасан байна.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан 20 оны 03 дугаар сарын 07 -ний едрийн 102/Ш320/04127 дугаар бүхий шүүгчийн захирамж, Гаалийн тухай хуулийн 2951 зүйлийн 25.1 дахь заалт /Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр әнә хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь Гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ/- гэснийг ГЕГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны ******* тоот тушаалаар батлагдсан БДШ хийх журмын 4.2.5 / тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ/ хэсгийг тус тус үндэслэн БДШ хийх журмын 6 дугаар хавсралтаар батлагдсан албан шаардлагыг хүргүүлж, улсын төсвийн орлогод төвлөрүүлэхээр хууль ёсны албан шаардлагыг хүргүүлсэн болно.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар захиргааны зөрчилд гагцхүү "Шийтгэлийн хуудас" -аар шийтгэл ногдуулах болсонтой холбоотойгоор Гаалийн еренхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/203 тоот тушаалаар Г газрын даргын 2015 оны ******* тоот тушаалаар батлагдсан "Гаалийн бүрдүүлэлтийн Дараах шалгалт хийх журмын" -ын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг "шалгалтаар илрүүлсэн татвараас зайлсхийх шинжтэй захиргааны зөрчилд нөхөн татварыг ногдуулж, энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу Гаалийн улсын байцаагчийн төлбөрийн акт үйлдэнэ" гэж өөрчлөлт оруулсан. Иймд ГУБ нь захиргааны хэрэг зөрчилд төлбөрийн акт тогтоох биш шийтгэлийн хуудас бичиж байхаар тогтоосон болно.
Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төлбөрийн акт үйлдэхийг дурсныг ГЕГ-ын даргын 2017 оны 09-р сарын 15-НЫ 203 дугаар тушаалаар шийтгэлийн хуудас бичихээр өөрчлөсөн байна.
Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3 дэх заалтанд энэ журмын 3.18-д заасны дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэл хийлгэхээр бол энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу "Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт" бичиж, материалыг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ гэж заасан. ГУБ нарын 2020 оны 07-р сарын 01-ний өдрийн 01/20 дугаартай дүгнэлтийг Цагдаагийн мөрдөн байцаагч танилцуулж гарын үсэг зуруулж, тайлбар, мэдүүлэг авсан талаар хэргийн материалд байгаа болно. ГЕГ-ЫН БАШГ-ын ГУБ нарын шалгалтын илтгэх хуудас, ГУБ -н дүгнэлт, БГД-ийн Цагдаагийн газрын цагдаагийн мөрдөн байцаагчийн цуглуулсан баримтууд, мөрдөн байцаагчийн баримтанд тулгуурлан гаргасан хяналтын прокурорын тогтоол зэрэг нь бүгд нотлох баримт болно.
Гаалийн улсын байцаагчийн 20 оны 09-р сарын 06-ны өдрийн дугаарын албан шаардлага нь хууль, журмын дагуу үйлдэгдсэн тул бүрэн хүчин төгөлдөр болно.
Б м ХХК-с гарсан нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим болон 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1 Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хуулийн хүрээнд ямар ч үндэслэлгүй байна.
Б м ХХК-ний шалгалтын үр дүнгээр 3 төрлийн зөрчил илэрч, 2 зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлт хийж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан энэ үйл ажиллагаа явуулж байхад 20,5 сая ам долларын барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн тухай танилцуулахад уулзалтыг орхиж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарсан болно. Харин зөрчлийн талаар ГЕГ-ын дарга, БДШГ-ын дарга нар 2 удаа албан бичгээр хандаж тайлбар хийсэн болно. Шалгалтын үр дүнгээр илэрсэн 3 дахь зөрчил нь Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдэх боломжгүй их хэмжээний 20,5 сая ам долларын барааны үнийг дутуу мэдүүлсэн /хуулийн этгээд нь хүлээн зөвшөөрөөгүй/ хэрэг байсан тул ГЕГ-ын мэргэжлийн зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэхэд БДШалгалт хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3 дэх заалтанд энэ журмын 3.18-д заасны дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэл хийлгэхээр бол энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу "Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт" бичиж, материалыг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ гэж заасныг үндэслэн хуулийн байгууллагад шилжүүлж ажилласан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн Захиргааны үйл ажиллагааны зарчим нь: ГЕГ-ын даргад гаргасан гомдол, хүсэлт, харилцан мэдээлэл солилцсон албан бичиг, тайлбар хийсэн албан бичиг, хэргийн материалтай танилцсан гарын үсэг бусад холбогдох баримтаар нотлогдож байгаа болно.
Гаалийн улсын байцаагчийн 20 оны 09-р сарын 06-ны өдрийн дугаарын албан шаардлага нь ГЕГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны ******* тоот тушаалаар батлагдсан БДШ хийх журмын 4.2.5-д /тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ/ хэсгийг тус тус үндэслэн БДШ хийх журмын 6 дугаар хавсралтаар батлагдсан албан шаардлагыг хүргүүлсэн нь хууль, журмын дагуу үйлдэгдсэн тул бүрэн хүчин төгөлдөр болно.
Иймд Б м ХХК-с гаргасан нэхэмжлэл нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан 20 оны 03 дугаар сарын 07 -ний өдрийн 102/Ш320/04127 дугаар бүхий шүүгчийн захирамж, Гаалийн тухай хуулийн 295 1 зүйлийн 2951.1 дахь заалт, Бүх нийтээр дагаж мөрдөх бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 4.2.1 дэх хэсэгт орсон өөрчлөлт, мөн тус журмын 4.2.5 дахь хэсгийг тус тус зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
гэжээ.
6. Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар эрүүгийн хэрэг үүсгэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01-2/3404 тоот албан бичгээр Нийслэлийн прокурорын газарт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.4.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл бүхий нөхцөл тогтоогдож байгааг хэрэг үүсгэж шалгуулахаар холбогдох баримтын хамт шилжүүлэн ажилласан.
Б ХХК-ний хэргийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас уг үйлдэлд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Татвар төлөхөөс зайлсхийх/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна. ******* дүүргийн Прокурорын газраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолоор уг хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, дуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу эрх зүйн байдлыг дээрдүүлэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Харин прокурорын тогтоолд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтуудыг үндэслэн татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэж, Б ХХК-аас 2013-2017 онуудад нийт 38.818.106.546,08 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлж, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 6.016.806.514,64 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, татвар төлөхөөс зайлсхийсэн үнийн дунд ногдуулсан татварын 30 хувиар торгууль хүлээлгэхэд 1.805.041.954,39 төгрөгийн улсад хохирол учруулсан 7.8 тэрбумыг иргэний журмаар нэхэмжилсэн. Иргэний хэргийн шүүх дээр 16 удаа хойшилсон. Иргэний хэргийн шүүх татварын, гаалийн тухай хуулийн хэрэгжүүлж ажиллаагүй байна. тэр захирамжийн дагуу г газрын бүрдүүлэлтийн газрын дарга Ж Захиргааны анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг бүртгэл хийхээр бол холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэж өгнө. Зөрчил шалган шийдвэрлэсэн тухай хуулийн зөрчлийн хэрэг бүртгэлт хийж шийтгэлийн хуудас бичсэн. Иргэний хэрэг дээр шийтгэлийн бичих ёстой гэдэг харин захиргааны шүүх дээр акт бичих ёстой гэж маргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б в м ХХК-ийн нэхэмжлэлтэй Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б в м ХХК-иас Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нд холбогдуулан Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нгийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газраас В******* т төхөөрмж ХХК-ийн 2013-2017 онуудад импортолсон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх шалгалтын бүрэлдэхүүнийг байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд шалгалтыг явуулсан байна.
4. Уг хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар нийт 389.320.901,00 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.
5. Үүний дараа Г газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газраас ирүүлсэн В******* т т ХХК нь 2013-2017 онуудын хооронд гаалиар нэвтрүүлсэн барааны үнийг буруу мэдүүлж, нийт 7.859.235.344 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гомдлын дагуу Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас шалгаж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ... хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтаар Татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоож байна ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
6. Дээрх тогтоолын үндэслэлд өөрчлөлт оруулуулахаар В******* т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газарт хандасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор ... хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын явцад холбогдох газруудаас гаргуулан авсан санхүүгийн тооцооны баримт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүд болон бусад нотлох баримтаар тогтоож байна гэсэн өөрчлөлтийг оруулжээ.
7. Мөн Г газраас В******* т т ХХК-д холбогдуулан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 20 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШТ20/04127 дугаар захирамжаар ... Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд, эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ, 46.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 46.1-д заасан ажиллагааг гаалийн байгууллагад ажиллаж буй гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд хэрэгжүүлж болно гэж,
Татварын ерөнхий хуулийн тавдугаар бүлэгт татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагааг, мөн арван хоёрдугаар бүлэгт татварын өр хураах үйл ажиллагааг тус тус зохицуулсан бөгөөд гаалийн байгууллагад ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд энэ хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл тодорхойгүй гэж дүгнэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
8. Хариуцагч ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн ... Б в м ХХК-ийг өөрсдийн сайн дураар харилцан мэдээлэл солилцож гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийг 20 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлөх тухай маргаан бүхий албан шаардлагыг гаргажээ.
9. Г газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад Тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, журамд албан шаардлага гаргах тодорхой гурван үндэслэлийг заасан боловч уг маргааны хувьд албан шаардлага гарах болсон үндэслэлийн алинд нь ч хамаарахааргүй байна.
10. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд Гаалийн хууль тогтоомж зөрчих, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл дуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж заасан.
11. Түүнчлэн Г газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад Шалгалтаар илрүүлсэн зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль тогтоомжийн дагуу татвар, торгуулийг ногдуулж, гаалийн улсын байцаагчийн төлбөрийн акт үйлдэнэ гэж тус тус хуульчилжээ.
12. Тодруулбал, Гаалийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэн шалгах ёстой.
13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, В******* т т ХХК-ийн 2013-2017 оны гаалийн бүрдүүлэлтэд холбогдуулан хийсэн хяналт шалгалтаар зөрчил илэрсэн гэж хариуцагч үзэн шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.
14. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл дуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно гэж заасан бөгөөд прокуроын тогтоол гармагц гаалийн улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчил гаргасан нь тогтоогдвол хууль, журамд зааснаар шийтгэлийн хуудас бичиж, үүний дараа шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг төлөөгүй бол албан шаардлагыг бичих хуулийн зохицуулалттай байна.
15. Гаалийн улсын байцаагч дээрх журмыг зөрчиж ажиллагаа явуулсан нь шийдвэр хуульд үндэслэх, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй, хариуцагчийн ... гаалийн улсын байцаагчийн дүгнэлт бичиж, материалыг холбогдох байгууллагад шилжүүлсэн ... ******* дугаар журамд зааснаар албан шаардлага хүргүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
16. Түүнчлэн хариуцагч хариу тайлбартаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйл, Татварын ерөнхий хуульд заасны дагуу албан шаардлага хүргүүлсэн, энэ талаар иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжид тусгагдсан гэж тайлбарлаж байх боловч эдгээр хуульд заасан албадан хураах ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон, шийтгэл дуулсан тохиолдолд хэрэглэх хуульд заасан арга хэрэгсэл юм.
17. Иймд дээрх үндэслэлүүдээр Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нгийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4, 290 дүгээр зүйлийн 290.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Б в м ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нгийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан шаардлагыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б в м ХХК-д олгосугай
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ