| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/00384/И |
| Дугаар | 183/ШШ2023/02246 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2023/02246
| 2023 оны 7 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2023/022*******6 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо,******* дүгээр байр******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн******* дугаар хороо,******* дэлгүүрийн урд, Амжилт лэйрн спэйс сургууль,************** тоотод байрлах,******* төвд холбогдох,
Гэрээнээс татгалзсны үр дагаварт 3.8*******2.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагч******* төвд холбогдуулан гэрээнээс татгалзсны үр дагаварт 3.8*******2.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие*******22 оны******* дүгээр сарын 13-ны өдөр******* төв Энэтхэг улсын хөрөнгө оруулалттай хувийн сургуульд өөрийн бэр*******22 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор эхлэх 1.6 жилийн хугацаатай график дизайнерын ангид сургалтын төлбөр болох нийт 3.8*******2.000 төгрөгийг*******22 оны******* дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны 5111506185 тоот дансанд 100 хувь шилжүүлсэн. Тухайн сургалт нь хугацаандаа эхлээгүй ба*******22 оны 10 дугаар сарын сүүлээр бэрийн утас руу тус сургуулиас холбогдож, хүүхдийн тоо бүрдэхгүй байгаа тул 12 дугаар сарын 11-ний өдөр сургалтаа эхлүүлэхээр хойшлууллаа гэж хэлсэн. Бид сургалт эхлэхийг хүлээж байх хооронд 11 дүгээр сарын сүүлээрийн нөхрийн бие муудаж эмчилгээ хийлгэх шаардлага тулгарч бага насны охин нь цэцэрлэгтээ явах боломжгүй бие нь өвдөөд байсан тул хамтран ярилцаж энэ удаа сургалтандаа суухаа больё гэж шийдэлд хүрсэн. Энэ хугацаанд хичээл эхлээгүй тул нэг ч удаа сургууль дээр нь очоогүй, тэнхимд сууж хичээл үзсэн тохиолдол байхгүй. Ингээд сургалтын гэрээг цуцлах хүсэлтийг*******22 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу өөрсдийнх нь хойшлуулсан хугацаанаас өмнө имэйлээр илгээсэн. Хариу ирээгүй тул утсаар нь холбоо барихад нэгэнт төлбөр дансанд орсон бол Энэтхэг рүү шилжсэн байдаг болхоор буцаах боломжгүй гэж хариу өгсөн. Иймд 11 дүгээр сарын 30-нд имэйлээр дахиж бичиж төлбөрийг буцааж олгохгүй гэдэг нь үндэслэлгүй, хувийн шалтгаан байгаа тул гэрээг цуцалж байна гэдгийг тайлбарлахад утсаар холбоо барьж өргөдлөө имэйлээр илгээгээд 10 хоногийн дотор шилжүүлнэ гэсэн. Тухайн өдрөө нь өргөдлийг имэйлээр гараар бичиж илгээсэн ч 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл бараг бүтэн сар ямар ч хариу ирүүлээгүй. Ингээд утас руу нь удаа дараа хэлсэн ч цаашаа санхүүд хэлсэн гэсэн тайлбар өгөөд төлбөр буцааж хийхгүй байсан. Иймд шийдвэр гаргах хүнтэй нь ярья гэж байж 8080*******5213 утсаар хуульчтай нь ярьсан. Индра сургуулийн хариу нь имэйлээр*******22 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирсэн ба*******22 оны 12 дугаар сарын*******-ны өдрийн захирлын тушаалтай Сургалтын журмын*******.6 дахь хэсэгт суралцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээл эхэлснээс хойш 1-3 сарын дотор гэрээг цуцлах тохиолдолд тус суралцагчийг элсүүлэхэд зарцуулсан үйлчилгээний зардал болон суудал баталгаажуулснаас үүссэн алдагдлыг тооцоолон уг оюутан нэг сар хүртэлх хугацаанд суралцсан бол өмнө төлсөн сургалтын төлбөрийн 10 хувийг нэг сараас дээш 3 сар хүртэлх хугацаанд суралцсан бол төлбөрийн 30 хувийг суутгаж буцаан олгоно хэмээн заасны дагуу*******22 оны******* дүгээр сард тус сургуулийн суралцагч Отгонбат овогтой байгуулсан сургалтын гэрээг цуцалж төлбөрийн*******0 хувийг суралцагчид буцаан олгосугай гэсэн хариу имэйлээр ирсэн. Ингэхдээ энэ төлбөрийн үлдэгдэл*******0 хувийг*******23 онд буцаан шилжүүлэх боломжтой гэж хариу өгсөн. Хуульч гэх эмэгтэй*******22 оны 12 дугаар сарын 27-ны өглөө утсаар энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ярихад 100 хувь буцаахгүй байж болно шүү, хууль шүүхээрээ яваарай, харнаа гэж тус тус дарамталсан. Хуульч нь бэр рүү мессэж бичиж хадам эхдээ хэлээрэй, шүүхээр яваад нэхэмжлэлийн төлбөр дээрээ та нар хохирно, бас цаг хугацаагаа алдана шүү гэж дарамталсан. Бидний хувьд Индра сургуульд гомдолтой байна. Эрх зүйн харилцааны хүрээнд сургалтын үйл ажиллагаа эхлээгүй, сургалтанд суугаагүй, өөрсдөө сургалтаа хугацаандаа эхлээгүй, сунгасан хугацаанаас өмнө албан ёсоор суралцах боломжгүй гэж гэрээг цуцлах хүсэлт гаргасан байгаа нь Сургалтын журмын 7 дугаар бүлэг, 7.6 дугаар зүйлийн 7.6.5-д заасан суралцагч хувийн шалтгаан болон өөрийн хүсэлтээр суралцах боломжгүй болсон тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болсон. Харин тус журмын 7дугаар зүйлийн 7.7-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж буй тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй гэсэн заалтаа үндэслэл болгож байгаа нь гэрээний хүрээнд ямар ч үүрэг биелэгдээгүй, харилцаа үүсээгүй тул хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэ байгууллагад сургалтын төлбөр гэж төлөөд, өөрсдөө сургалтаа хугацаандаа эхлээгүй, сургалтанд нэг ч суугаагүй, хойшилсон хугацаанаас нь өмнө бид хүсэлтээ өгсөн тул бид сургалтын төлбөрөө 100 хувь эргүүлэн авах хүсэлтэй байна. Сургалтын төлбөрөөс 10 хувь суутгана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал тус төвийн захирлын тушаалд суудал баталгаажуулснаас үүссэн алдагдлыг тооцоолон уг оюутан 1 сар хүртэлх хугацаанд суралцсан бол өмнө төлсөн сургалтын төлбөрийн 10 хувийг суутгах ба энэ заалт нь бидэнд ямар ч хамааралгүй, учир нь суудал баталгаажуулсанаас хойшхи алдагдал гэж өөрсдөө суудал дүүрэхгүй байнаа сургалтаа нэг сараар хойшлууллаа гэж хэлсэн. Нөгөө талаар нэг сар хүртэлх хугацаанд суралцсан тохиолдол байхгүй, гэрээ л хийгдсэн, нэг ч хичээлд суух боломж гараагүй дараагийн хугацааг хүлээж байна. Бидний гэнэтийн эрүүл мэндийн шалтгаанаар суралцах боломжгүй болж, уг мөнгийг эмчилгээнд зарцуулах гэнэтийн шаардлага тулгарсан болно. Өөрсдөө алдагдал гэж яриад, бидний хувьд ямар нэг алдагдал байхгүй юм шиг үл ойшоож, дээрэлхэж эдийн засгийн хувьд хохирол учруулж байгаад нь гомдолтой байгаа тул сургалтын төлбөр болох 3.8*******2.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгчын гаргасан 3.8*******2.000 төгрөг гаргуулах,*******22 оны 11 дүгээр сарын 26-наас*******23 оны 01 дүгээр сар хүртэл бидний мөнгийг түгжиж, эрүүл мэнддээ зарцуулах байсан алдагдал гэж 10 хувийг нэмж гаргуулах буюу 38*******.200 төгрөг шүүхэд нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага*******18 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, сургалт семинар зохион байгуулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Манай сургалтын онцлог нь тодорхой суралцагчдын тоогоор хязгаарлагддаг бөгөөд БНЭУ-ын Бангалор дахь Энэтхэгийн боловсролын төвтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг болно. Сургалтын төлбөрийг Энэтхэгийн боловсролын төв рүү шилжүүлдэг бөгөөд гэрээнд заасны дагуу сургалтыг явуулахад төлөвлөж, төсөв батлуулдаг. Нэг удаагийн сургалтанд хамрагдах суралцагчийн тоо нь 15 байдаг бөгөөд манай сургалтын онцлог нь суудал баталгаажсанаар цаашид оюутан элсүүлэхгүй яг тогтоосон тоонд суралцагчийн суудлыг баталгаажуулж, зохих төлөвлөгөө хуваарийн дагуу явагддаг тул суралцагч сургалтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөхөн оюутан элсүүлдэггүй тухай сургалтыг дутуу суралцагчтай нь дуусгавар болгож олон улсын эрхтэй мэргэжлийн диплом сертификат олгодог. Манай байгууллага иргэн Отгонбат овогтой*******22 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тоот гэрээг байгуулсан. Гэрээний төлбөр уг нэхэмжлэлд дурдсаны дагуу 3.8*******2.000 төгрөг бөгөөд төлбөр төлсөнөөр сургалтанд хамрагдах эрх нь баталгааждаг. Иймээс бид гэрээ байгуулахын өмнө манай сургалтыг сонгосон суралцагч нартаа сургалтын төлөвлөгөө, сургалтын гэрээ, сургалтын журам зэргийг нэг бүрчлэн танилцуулдаг. Тиймээс гэрээний нөхцлийн зөвшөөрөн, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон хийсэн. Гэрээний дагуу төлбөрөө төлж баталгаажуулсан нь үнэн бөгөөд 3.8*******2.000 төгрөгний төлбөрийг манай байгууллага дансандаа хүлээн авсан. Нэхэмжлэгч сургалтын төлбөрийг хэдий өөрийн данснаас шилжүүлсэн боловч гэрээний нэг тал болохийн хүсэл сонирхлын дагуу эсэх нь эргэлзээтэй тул бидний зүгээс нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн. Хуульчийн үйл ажиллагаа нь тухайн суралцагч, гэрээний тал болохийн хүсэл сонирхлыг тодруулах үйл ажиллагаанд чиглэсэн байсан. Тухайн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийг дарамталсан үйлдэл гараагүй бөгөөд хэргийн харъяаллын талаар ойлголт, зөвлөлгөө өгсөн гэж ойлгогдох мессэж илгээсэн болно. Нөгөө талаас гэрээний нэг тал болох О.Баасасүрэн нь өөрийн шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй тул тодруулах нь зүйтэй хэмээн харж байна. Бид аль болох гэрээний үүргээ биелүүлэн боломжит хувилбараар санал болгон*******22 оны 12 дугаар сарын*******-ны өдөр сургалтын журам, гэрээний дагуу захирлын тушаал гарч төлбөрийн 10 хувийг суутган авч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцлах хүсэлтийн дагуу гэрээг цуцалсан. Тус шийдвэрийг байгууллагын хуульч Сувд нэхэмжлэгч талд холбогдон танилцуулсан болно. Байгууллагаас гаргасан шийдвэрийг үл зөвшөөрөн шүүхэд хандсан байна гэж ойлгож байна. Манай байгууллага дээр дурдсан төлбөрийн 10 хувийг суутган авч үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Дээр дурдсанчлан төлбөрийг 100 хувь Энэтхэгийн боловсролын төв рүү шилжүүлдэг бөгөөд төлбөрийн буцаалтыг бид өөрсдийн бусад үйл ажиллагаанаас олгодог тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Эдийн засгийн хямрал их байгаа, орлогын түвшин буурсан зэрэг шалтгааны улмаас нэг дор бүрэн төлж барагдуулах боломжгүй тул өөрсдийн үйл ажиллагаа, бусад орлогын хэлбэр зардлаа тооцон үзсэний үндсэн дээр манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн шилжүүлсэн сургалтын төлбөрийн буцаалтыг*******23 оны ******* дүгээр сарын 01-ний дотор багтаан төлөх боломжтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар,******* төвийн 0*******00 дугаартай төлбөрийн нэхэмжлэл, Энэтхэгийн их сургуулийн захирлын тушаал, имэйл захидал харилцааны хуулбар, Хаан банкны дансны хуулга,******* төвийн сургалтын журам, сургалтын гэрээ зэрэг баримтыг ирүүлсэн.
*******. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, сургалтын гэрээ зэрэг баримтыг ирүүлсэн.
5 Нэхэмжлэгчийн хүсэлтээр*******23 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/03897 дугаар захирамжаар******* сургалтын төвөөс эмнэлгийн магадлагаа, Насан-Урт өрхийн эмнэлгийн тодрхойлолт,******* сургалтын төвд гаргасанийн хүсэлт,******* төвийн 0*******00 дугаартай төлбөрийн нэхэмжлэл, амбулториор эмчлүүлэгчдийн карт, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны дансны хуулга, сургалтын журам, сургалтын гэрээ,ийн иргэний үнэмлэхний хуулбар ирснийг хэрэгт хавсаргасан.
6. Нэхэмжлэгч, Индара боловсрол сургалтын төвтэй имейлээр болон гар утсаар харилцсан захидал харилцаанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч*******23 оны 5 дугаар сарын 10-ны өдрийнын имэйл болон, гар утасны захидал харилцаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагч******* төвд холбогдуулан гэрээнээс татгалзсны үр дагаварт 3.8*******2.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч гэрээний дагуу******* төвд сургалтын төлбөрт 3.8*******2.000 төгрөгийг төлсөн боловч тухайн сургалт нь хугацаандаа эхлээгүй, хүүхдийн тоо бүрдээгүй хойшилж, энэ хугацаанд охинийн нөхрийн бие өвдөж хүндэтгэн үзэх шалгааны улмаас гэрээ цуцлагдсан тул сургалтын төлбөрт шилжүүлсэн 3.8*******2.000 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч******* төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь суралцагчаас шилжүүлсэн төлбөрийг 100 хувь Энэтхэгийн боловсролын төв рүү шилжүүлдэг бөгөөд төлбөрийн буцаалтыг бид өөрсдийн бусад үйл ажиллагаанаас олгодог. Эдийн засгийн хямрал их байгаа, орлогын түвшин буурсан зэрэг шалтгааны улмаас нэг дор төлөх боломжгүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн сургалтын төлбөрийн 10 хувийг суутган авах тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
*******.Зохигчдын хооронд*******22 оны******* дүгээр сарын 13-ны өдөр сургалтын гэрээ бичгээр байгуулагдаж, суралцагч*******22 оны 11 дүгээр сарын 11-нээс*******1******* оны 5 дугаар сар хүртэл 1.6 жилийн хугацаатай, график дизайнерын чиглэлээр суралцахаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохирчээ.
5.Зохигчид сургалтын гэрээ байгуулсан, сургалт тодорхой хугацаагаар хойшлогдсон, гэрээ цуцлагдсан талаар маргаагүй, харин сургуулийн сургалтын журамд зааснаар 10 хувийг хариуцагч суутгаж авна гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байгаа болно.
6.Хэрэгт баримтаар ирүүлсэн Индра кибер институтын сургалтын журмын 7.6 дугаар зүйлийн 7.6.5-д ...Суралцагч хувийн шалтгаан болон өөрийн хүсэлтээр суралцах боломжгүй болсон... тохиолдолд гэрээг цуцалж сургалтаас хасч сургалтын төлбөрийг буцаан олгохгүй гэж,*******.6-д ...Суралцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээл эхэлснээс хойш 1-3 сарын дотор гэрээг цуцлах тохиолдолд суралцагчийг элсүүлэхэд зарцуулсан үйлчилгээний зардал болон суудал баталгаажуулснаас үүссэн алдагдлыг тооцоолон уг оюутан нэг сар хүртэлх хугцаанд суралцсан болон төлсөн төлбөрийг 10 хувийг, 1 сараас дээш 3 сар хүртэлх хугацаанд суралцсан бол төлбөрийн 30 хувийг суутгаж олгоно... гэж тус тус заажээ.
7.Хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд тухайн сургуулийн сургалт нь хүүхдийн тоо бүрдэхгүй байгаагаас хугацаандаа эхлээгүй нэг сараар хойшлогдсон, нэгэнт хичээл хугацаандаа эхлээгүйгээс нэхэмжлэгч нэг ч удаа сургууль дээр очоогүй, тэнхимийн хичээлд хамрагдаагүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй, нөгөө талаар сургалт хойшлогдсон цаг хугацаанд суралцагчийн ар гэрт асуудал үүсч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээгээ цуцлах хүсэлтийг сургуулийн захиргаанд мэдэгдсэн нь тогтоогдож байх ба энэ нь тус сургуулийн сургалтын журмын 7.6 дугаар зүйлийн 7.6.5,*******.6 дахь заалтын аль алинд хамаарахгүй байх тул хариуцагч*******ын төв нь төлбөрийн 10 хувийг суутгах үндэслэлгүй байна.
8.Иргэний хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1-т ... Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж зааснаар суралцагч сургалтад хамрагдаагүй, гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдаж байх тул төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,******* төвөөс 3.8*******2.000 төгрөгийг гаргуулж,д олгох нь зүйтэй гэж үзэв.
9.Индра боловсролын төвтэй сургалтын гэрээг байгуулсан боловч төлбөрийг түүний эх төлсөн, улмаар суралцагч сургалтад суух боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээ цуцлагдаж, тус сургуулийн захиргаатай харьцаж, төлбөр тооцоог авах талаар ярилцаж байсан байх тулыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* төвөөс 3.8*******2.000 /гурван сая найман зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.622 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч******* төвөөс 77.622 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН