Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02335

 

 

 

 

 

 

2023 оны 7сарын******* өдөр Дугаар 183/ШШ2023/02335 Улаанбаатар хот  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Г.Төрболд, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, ******* байр,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай,******* нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, Найрамдал 1 дүгээр хороолол,******* дүгээр баг,******* дүгээр байрны******* тоот хаягт оршин суух,******* регистрийн дугаартай, холбогдох,

 

Гэрээний үүрэг, гэм хорын хохиролд 850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч,

Хариуцагч,

Гэрч, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нансалмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчд холбогдуулан гэрээний үүрэг, 700.000 төгрөг гэм хорын хохирол 150.000 төгрөг, нийт 850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь 80 нас хүрч байгаа, өндөр настай тул өөрийнхөө эрүүл мэндийг бодож архи ууж, тамхи татах гэх мэт хорт зуршил байхгүй, залуу байхдаа бөхийн дасгалжуулагч байсан зөв хэвшилтэй хүн. Нэхэмжлэгч нь эрүүл зөв хооллолтын клубт явдаг, тэндээ хоол ундаа хийж иддэг байсан ба тэр үедтай анх танилцсан. хариуцагчийг гэр оронгүй гэж ойлгоод сайхан сэтгэлээр хандаж, харилцан ярилцаж өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн******* дугаар хороо ******* дугаар байрны******* тоотод*******21 оны******* дугаар сараас эхэлж сар бүрийн 100.000 төгрөгөөр нэг өрөө байрандаа түрээсэлж амьдруулахаар болсон гэдэг. Тухайн түрээсэлж байгаа орон сууц нь нэхэмжлэгчийн хүүгийн байр байсан. Хамт амьдарч байх хугацаанд нь хоол ундны мөнгө гаргадаггүй, нэхэмжлэгч ч шаардаж байгаагүй. Хүүхдүүдээсээ мөнгө зээлж хоол ундныхаа мөнгийг болгодог байсан гэж ярьдаг. байранд нь хамт амьдарч байгаад*******22 оны цагаан сар болохоос өмнө гэрээс нь гэнэт явахаар болсон ба түрээсийн мөнгө төлөх талаар хэлэхэд бөөндөж өгнө гэдэг байсан. Явах гэхээр нь мөнгө өгч байж хувцсаа аваарай гэж хэлээд чемодантай хувцсыг нь авч үлдсэн. гуай Д.Отгонжаргалтай найз байгаагүй, итгээд хамгийн хямдаар өөрийн орон гэрээ хөлслүүлж, хоол ундыг нь өөрөө дааж байсан. Тэдний хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн ба заавал гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй, амаар байгуулснаар хүчин төгөлдөр болдог. Хамт байсан хугацааг 7 сар гэж тогтоож нэхэмжлэлд дурдсан байгаа. Иймд хамт амьдарсан 7 сарын сарын хугацаагаар тооцож, түрээсийн төлбөрт 700.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгчийн орон байранд амьдарч байхдаа нойлын өрөөнд нь тамхи татаж жорлонгийн бохирын хоолой руу тамхиныхаа галыг оруулж гал авалцсаны улмаас цэвэр бохир усны дулаалгын хана хэсэг шатсан гэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хорооны тодорхойлолт, өөрийн гаргасан хоёр тайлбар, фото зургууд, засвар хийхээс өмнө болон дараагийн байр байдлын талаарх гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Тухайн засвар хийсэн хүн нь мэргэжлийн хүн биш, гэхдээ засвар хийхээс өмнөх байр байдлын талаар болон зардал, учир шалтгааны талаар мэдүүлдэг. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчид ямар үүрэг хүлээлгэх талаар заасан ба зөрчил гаргахаас өмнөх байдалд оруулах бодит боломж байхгүй, хэт их зардал гарахаар бол мөнгөөр орлуулах тухай хуульд заасан ба энэ тохиолдолд шатсан байдлыг арилгах боломжгүй. Зассан тул мөнгөн хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж хохиролд 150.000 төгрөг, түрээсийн төлбөр 700.000 төгрөг, нийт 850.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлаа дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Би гуайг анхнаасаа таньдаггүй байсан. Сүлжээ хийгээд нэг оффист ажиллаж, хонож өнждөг байсан. гуай намайг хоол унд сайн хийж, цэвэрлэгээ сайн хийдэг юм байна, би ганцаараа амьдардаг, манайд цуг амьдраач гэж хэлээд авч явсан, намайг их судалсан байгаа юм. Гэр нь оффисоос хол байсан тул би бодъё гэж хэлээд орхисон, дараа нь дахин гуйгаад би гэрт нь очсон. Би гэрийг нь цэвэрлэж, хоолыг нь хийж, усанд оруулах гэх мэт ажил хийж, гэрийн үйлчлэгч маягаар байдаг байсан. Тухайн ажлуудыг хийгээд би мөнгө авдаггүй байсан. махан хоолтой, би цагаан хоолтой байсан тул хоол таардаггүй, хоол унд их ордоггүй байсан.ы гэрт хүүхдүүд, бэр болон бөхчүүд гэх зэрэг олон хүмүүс ирдэг байсан. Тэр болгонд би хоол унд хийдэг байсан. Бас сүмд явдаг байсан тул сүмийн хүмүүс ирдэг тул хоол ундны зүйлийг нь бэлдэж өгдөг байсан. Бид хоёр хамт байх хугацаандаа таарамж муутай байсан. гуай их ууртай, намайг урдаас нь юм хэлэхээр цохиж унагааж, зоддог байсан, ийм хүнтэй таарч тохироход хэцүү. Би тэдний гэрт 3 сар л амьдарсан байх, түүнтэй удаан амьдрахад хэцүү. Намайг явахад миний чемодантай хувцсыг авч үлдсэн, хувцсаа авах гэж*******,3 удаа очсон байх, одоо болтол аваагүй байгаа. Бид хоёрын хооронд өрөө түрээсэлнэ, мөнгө, төгрөг өгнө, авна гэсэн ямар ч тохиролцоо байгаагүй, би түүнд өргүй. Би хааяа тамхи татдаг боловч цэвэр бохир усны хоолойг шатаасан талаар мэдэхгүй юм байна, юм шатаасан бол ядаж үнэртэж мэдэгдэх байх, намайг байхад ямар ч тийм юм болоогүй. гуайд гомдож байна, нэг ч төгрөг төлөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бохирын шугам хоолойны зураг зэрэг баримтыг ирүүлсэн.

  Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Т.Б  хариуцагч Д.О ыг гэр оронгүй гэж ойлгоод сайхан сэтгэлээр хандаж, харилцан ярилцаж, Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, ******* дугаар байрны******* тоот буюу өөрийн гэрт*******21 оны******* дугаар сараас эхэлж сар бүр 100.000 төгрөгөөр түрээсэлж амьдруулахаар тохирсон. гэрт нь 7 сар амьдарсан тул түрээсийн төлбөрт 700.000 төгрөг, амьдарч байх хугацаандаа 00-ын өрөөнд тамхи татаж цэвэр, бохирын хоолой руу тамхины галыг оруулж шатааснаас цэвэр бохир усны дулаалгын хана хэсгийг засварласан зардал 150.000 төгрөг, нийт 850.000 төгрөг гаргуулна гэж шаардсан.

3.Хариуцагч гуайг анхнаасаа таньдаггүй байсан. Сүлжээ хийгээд нэг оффист ажиллаж, хонож өнждөг байхдаа танилцаж, намайг хоол унд сайн хийж, цэвэрлэгээ сайн хийдэг юм байна, би ганцаараа амьдардаг, манайд цуг амьдраач гэж хэлсэн. Би тэднийд 3 сар л амьдарсан байх, түүнтэй удаан амьдрахад хэцүү, их ууртай, намайг урдаас нь юм хэлэхээр цохиж унагааж, зоддог байсан. Бид хоёрын хооронд өрөө түрээсэлнэ, мөнгө, төгрөг өгнө, авна гэсэн ямар ч тохиролцоо байгаагүй, би түүнд өргүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгч*******21 оны******* дугаар сард хариуцагчыг гэртээ амьдруулахаар тохиролцсон, тэрээр гэрт нь амьдарсан, хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг гэрийн ажилд тусалж байсан талаар талууд маргаагүй, харин хэзээнээс эхэлж, ямар хугацаатай амьдарсан, тэр хугацаанд байрны хөлс төлөх талаар тохиролцсон эсэхэд маргаж байна.

6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ*******21 оны******* дугаар сараас эхэлсэн гэж бичиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хугацаагаар тайлбарлан дэмжиж байх ба харин хариуцагч*******19 онд гэж,ы хөрш гэх гэрч,ыг*******19 оны 1 дүгээр сард амьдарч байсан, цагаан сараар байсныг санаж байна, түүнтэй нэг л удаа таарсан, 3 сар л амьдарсан байх гэж мэдүүлж байгаагаас үзэхэд зохигчид цаг хугацаан дээр маргаантай байна.

7.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохирсон гэх бөгөөд тэдний хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв. 

8.Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагчийг гэртээ амьдруулах, хариуцагч амьдрах хугацаандаа гэрийн ажил хийж байхаар тохиролцсон байх боловч гэрт нь амьдрахдаа хөлсөнд нь сар бүр 100.000 төгрөг төлж байхаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. 

10.Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь нэхэмжлэгчид хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж, 700.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.  

11.Нэхэмжлэгч, хариуцагчыг гэрт нь 7 сар, 3 сар амьдарсан гэж хугацаан дээр маргаж байх боловч орон сууцны хөлс төлөх, төлбөрийг сар бүр 100.000 төгрөг байхаар тохиролцсон нь нотлогдохгүй байх тул хугацаан дээр тодорхой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

12.Нэхэмжлэгч Д.Б , Д.От ыг амьдарч байх хугацаандаа 00-ын өрөөнд тамхи татаж, бохирын хоолой руу тамхины галыг оруулж шатааснаас цэвэр бохир усны дулаалгын хана шатаж, тэр хэсгийг засварласан зардалд 150.000 төгрөг зарцуулсан гэж 150.000 төгрөгийг Д.От аас нэхэмжилжээ.

13.Гэвч хэзээ ямар хугацаанд гал гарсан, галын дуудлага өгсөн эсэх, өөрөөр хэлбэлын амьдарч байх хугацаанд түүний буруутай үйлдлээс болж гал гарсан эсэхтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

14.Нэхэмжлэгчийн 00-ын өрөөнд тамхины галаас үүдэж цэвэр бохир усны дулаалгын хана шатаж засварыг хийсэн гэх гэрч... гал хэзээ гарсныг мэдэхгүй,*******22 оны 1 дүгээр сард гэрт нь очиж зассан, засвар хийх үед тамхины иш хаяснаас болж хайлсан байдалтай, мөн эдэлгээнээс болсон байхаар байсан. Д.Б гуай хамт амьдарч байсан хүн тамхи татаж, гал гарсны улмаас бохирын хоолой шатсан гэж надад хэлсэн гэх байдлаар мэдүүлжээ.

15.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

16.Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл буюу буруутай байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг ба хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд хариуцагчын буруутай үйлдэл /тамхи татаж гал гаргаснаас цэвэр бохир усны дулаалгын хана шатаасан/-ээс хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч түүнийгээ баримтаар нотлоогүй гэж үзлээ.

17.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гэм хорын хохирол 150.000 төгрөг, орон сууц хөлсөлсөн гэрээний үүрэгт 700.000 төгрөг, нийт 850.000 төгрөг нэхэмжилсэн Т.Батчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18.Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум, Найрамдал 1 дүгээр хороолол,******* дүгээр баг,******* дүгээр байрны******* тоот хаягт оршин суудаг, бүртгэлтэй боловч тус шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т хэргийн нутаг дэвсгэрийн харъяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно гэсэн заалттай нийцэж байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1дэх хэсэгт зааснаараас 850.000 төгрөг гаргуулах тухайы нэхэмжлэлийн шаардлагыгг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн*******7.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД Г.ТӨРБОЛД

 

Ц.ОЮУНБИЛЭГ