Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/02924

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/02924

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: ,

Хариуцагч: 

Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд өгсөн 30 822 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 55 822 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Д.Хосням нар оролцов.

 

Хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.

/хариуцагч С.Э 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх ба шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байх ба ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэх боломжгүй талаарх хүсэлт болон баримтыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч С.Эад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд өгсөн 30 822 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 55 822 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

   1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2022 оны 09 сарын 09-ний өдөр иргэн С.Этай 6 диаметртэй 4 ширхэг карказан гэрийг Төв аймгийн Эрдэнэ сум Цонжин болдог гэх газар бариулахаар нэг гэрийг 12 500 000 төгрөгөөр тооцож нийт 50 000 000 төгрөгөөр 2022 оны 10 сарын 10-ны өдөр гэхэд барьж дуусгахаар Ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Тухайн гэрээ хийхээс өмнө 17 000 000 төгрөг, гэрээ хийсний дараа 13 822 000 төгрөг тус тус С.Эын Хаан банкны ********** тоот дансанд тус тус шилжүүлсэн. Гэрээний 3.5.2-т зааснаар 2022 оны 09 сарын 10-ны өдөр ажил эхэлж 3.5.3-т заасны дагуу 2022 оны 10 сарын 10-ны өдөр ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх ёстой. Манай зүгээс гэрээний урьдчилгааг гэрээ хийхэд өгчихсөн байсан ба гэрээ хийсний дараа материал дутуу ажил явахгүй байна гээд байхаар нь цувуулсаар байгаад 13 822 000 төгрөг нэмж өгсөн байдаг. Уг нь гэрээний дагуу ажлаа дуусгаж байж үлдэгдэл төлбөрөө өгөх байсан. Мөн гэрээний 3.8-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасан. Гэтэл С.Э гэрээ хийснээс хойш нэг ч гэр хийж хүлээлгэж өгөөгүй ба гэрээний үүргийн гүйцэтгэл хангах өдрөөс хойш 169 хоног болсон /169/хоног/*250.000/алданги/ нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 42,250,000 төгрөг болсон. Иргэний хуульд зааснаар алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги нь 25 000 000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас гэрээний үнэд төлсөн 30 822 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 55 822 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Цын гаргаж байгаа нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй зүйл болно. Анх иргэн Ц нь н.Н гэр хийж өгнө гэж залилан мэхэлж болон 3 200 000 төгрөг болон 8ххххххх гэсэн утасны дугаар авсан байсан. н.Н гэрээ авч чадахгүй байсан учраас цагдаад хандаж энэ асуудал нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсэгт шалгагдаж эхэлсэн. Б.Ц нь цагдаад асуудалд ороод надад хандсан. Би танд захиалга олж өгье олж өгсөн ажлынхаа 10 хувь авч байя та намайг цагдаагаас салгаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би чи н.Н аас авсан материалаа бас 1 гайгүй ажил олж өгөөд асуудлаа шийдүүл гэж хэлсэн. Тухайн үед надад эсгийний мөнгө гэж 5 000 000 төгрөг өгсөн. Ингээд хэд хоногийн дараа 1 захиалга олж 10 хувь аваад танд өгсөн 5 000 000 төгрөг хаалганы мөнгө хасаад гэрээ хийчхье цагдаа дээр балраад байна гэхэд нь би залуу хүн миний дүүтэй ялгаа юу байхав гээд зөвшөөрч н.Э гэдэг хүнтэй 55 000 000 төгрөгийн гэрээ хийж 10% хасуулж, 49 500 000 төгрөгийн ажил олж өгсөн. Б.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилгаа 17 000 000 төгрөг өгсөн гэрээ хийж н.Этэй давхар гэрээ хийж ажил эхэлсэн болно. Энэ үйл явдал нь Нотариатын гэрээнд тодорхой харагдана. 33 000 000 төрөг гэрээний биелэлтийн дагуу өгөх байсан боловч цаг тухайн үед надад юу ч өгөөгүй. Энэ гэрээг цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хэргээс мултрах гэж хийсэн байсан. Тодруулбал, энэ хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 4 дүгээр хэлтэст одоог хүртэл шалгагдаж байгаа. Б.Ц нь хамтарч ажиллая ажил олж өгөөд 10 хувь авч ажиллая гэсэн боловч ажил хийгээгүй харин эсрэгээрээ надаас мөнгө авч байсан. Энэ бүхэн дансны хуулгаар харагдана. Би Э. Ц тай сарын цалин тохироогүй. Ц нь надад 13 822 000 төгрөг өгсөн гэж байна. Үүний 5 700 000 төгрөг нь миний эд зүйлийг ломбарданд тавьж 6 800 000 төгрөг авч, үүнээс 5 700 000 төгрөг надад шилжүүлж 1 100 000 төгрөг өөртөө авсан байсан. Энэ нь мөн дансны хуулгаар батлагдана. н.Т ********** тоот данснаас Ц данс руу шилжүүлсэн байгаа. Энэ эд зүйлс нь минийх болохыг иргэн Тэнгис батална. Миний бие одоог хүртэл Тэнгисийн ********** дансанд алданги, хүү, сунгалтыг хийж байгаа болно. Т ********** дансанд 3 000 000 төгрөг, 2 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг, нийт 5 700 000 төгрөг хийсэн болно. Үлдсэн мөнгө миний өөрийн Ц д цувуулж өгсөн мөнгө, түүний буцааж авсан энэ нь дансаар батлагдана. Мөн Б.Ц нь миний ажлын барын зогсоолын төлбөр болох 3 600 000 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч завшсан болно. Энэ мөн дансны хуулгаар харагдана. Миний бие иргэн Ц д өөрийн данснаас 7 134 000 төгрөгийн эд зүйл ломбардаж авсан 1 100 000 төгрөг, түрээсийн 3 600 000 төгрөг өгсөн байна. Эдгээр нь бүгд дансны хуулгаар нотлогдоно. Үүнийг иргэн Ц ********** данснаас авч үзэх хэрэгтэй болно. Иймд иргэн Ц нэхэмжилсэн гэрээний биелэлт бэлэн мөнгө алданги нь ямар ч ор үндэслэлгүй болно. Миний бие Ц гэр хийж өгнө гэж н.Н аас залилан авсан мөнгөнөөс би ямар ч мөнгө аваагүй болно. 2022 оны 9 дүгээр сарын 09-ны гэрээ нь дүр эсгэсэн өнгөлөн далдлалтын гэрээ байсан юм байна. Харин н.Н нь надтай зөвшилцөж 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 6 200 000 төгрөг, нийт гэрээ хийж урьдчилгаа болох Ц надад өгсөн гэх 17 000 000 төгрөгийг тусгаж мөн шилний мөнгө 1 000 000 төгрөг нэмж 18 000 000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн болгож гэрээ хийсэн болно. Энэ бүгд бичиг баримтаар нотлогдоно. Э. Ц д өгөх мөнгө надад байхгүй. Иймд нотлох баримтад үндэслэж уг хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.09.09-ний өдрийн **** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга зэргийг ирүүлсэн./хх-ийн 5-15, 123/

 

6. Хариуцагчаас 2022.09.09-ний өдрийн **** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.09.09-ний өдрийн **** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2023.03.29-ний өдрийн **** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 1-1 барьцаат зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023.06.02-ны өдрийн **** дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга ирүүлсэн./хх-ийн 49-80, 95-101/

7. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХК-ийн 2023.06.08-ны өдрийн ******* дугаар албан бичиг болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 89-93/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Анх 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хариуцагч С.Этай 6 диаметртэй, 4 ширхэг карказан гэрийг Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог гэх газар нэг гэрийг 12 500 000 төгрөгөөр бариулахаар тооцож, нийтдээ 50 000 000 төгрөгөөр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр барьж дуусгахаар тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ хийхээс өмнө 17 000 000 төгрөг гэрээ хийсний дараа 13 822 000 төгрөгийг С.Эын тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний урьдчилгааг гэрээ хийхэд өгчихсөн байсан бол гэрээ хийсний дараа материал дутуу ажил урагшлахгүй байна гэх үндэслэлээр нийтдээ 13 822 000 төгрөгийг нэмж өгсөн. Гэтэл С.Э гэрээ хийснээс нэг ч гэр хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргийн гүйцэтгэл хангах өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 169 хоног өнгөрсөн ба 0,5 хувиар бодож 25 000 000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн үнэд төлсөн 30 822 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг нийт 55 822 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Анх иргэн Ц нь н.Н аас гэр хийж өгнө гэж залилан мэхэлж болон 3 200 000 төгрөг болон 8ххххххх гэсэн утасны дугаар авсан байсан. н.Н гэрээ авч чадахгүй байсан учраас цагдаад хандаж энэ асуудал нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсэгт шалгагдаж эхэлсэн. Б.Ц нь цагдаад асуудалд ороод надад хандсан. Би танд захиалга олж өгье олж өгсөн ажлынхаа 10 хувь авч байя та намайг цагдаагаас салгаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би чи н.Н аас авсан материалаа бас 1 гайгүй ажил олж өгөөд асуудлаа шийдүүл гэж хэлсэн. Тухайн үед надад эсгийний мөнгө гэж 5 000 000 төгрөг өгсөн. Ингээд хэд хоногийн дараа 1 захиалга олж 10 хувь аваад танд өгсөн 5 000 000 төгрөг хаалганы мөнгө хасаад гэрээ хийчхэе цагдаа дээр балраад байна гэхэд нь би залуу хүн миний дүүтэй ялгаа юу байхав гээд зөвшөөрч н.Э гэдэг хүнтэй 55 000 000 төгрөгийн гэрээ хийж 10 хасуулан 49 500 000 төгрөгийн ажил олж өгсөн. Энэ гэрээг цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хэргээс мултрах гэж хийсэн байсан. Ц нь надад 13 822 000 төгрөг өгсөн гэж байна. Үүний 5 700 000 төгрөг нь миний эд зүйлийг ломбарданд тавьж 6 800 000 төгрөг авч 5 700 000 төгрөг надад шилжүүлж 1 100 000 төгрөг өөртөө авсан байсан. н.Тэнгисийн ********** тоот данснаас Ц данс руу шилжсэн байгаа. Тэнгисийн ********** дансанд 3 000 000 төгрөг, 2 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг, нийт 5 700 000 төгрөг хийсэн болно. Иймд иргэн Ц нэхэмжилсэн гэрээний биелэлт бэлэн мөнгө алданги нь ямар ч ор үндэслэлгүй болно. Харин н.Н нь надтай зөвшилцөж 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 6 200 000 төгрөг, нийт гэрээ хийж урьдчилгаа болох Ц надад өгсөн гэх 17 000 000 төгрөгийг тусгаж мөн шилний мөнгө 1 000 000 төгрөг нэмж 18 000 000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн болгож гэрээ хийсэн болно. Э. Ц д өгөх мөнгө надад байхгүй... гэж тайлбарлав.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр **** дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч С.Э Төв аймаг Эрдэнэ сум, Цонжинболдогт 6-н диаметртэй карказан гэр 4 ширхгийг барьж угсрах ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр, гүйцэтгүүлэгч Б.Ц ажлын хөлсийг 50 000 000 төгрөг байхаар, үүнээс 17 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 33 000 000 төгрөгийг ажил дуусч хүлээлгэн өгсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байх ба уг гэрээг хэрэгт баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 6-8/

Дээрх гэрээг бичгээр байгуулсан талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч нь дээрх гэрээг дүр үзүүлж байгуулсан, гэрээний дагуу үүрэг үүсээгүй гэж маргаж, хэрэгт 2022.09.09-ний өдөр Д.Э, С.Э нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2023.03.29-ний өдөр Б.Н , С.Э нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банк ХК-ийн дансны хуулга зэргийг ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч Б.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн **** дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулахаас өмнө 17 000 000 төгрөгийг, гэрээ байгуулсны дараа 13 822 000 төгрөгийг хариуцагч С.Эын Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж, өөрийн банкны дансны хуулгыг баримтаар гаргаж ирүүлжээ.

6. Хэрэгт авагдсан 2023 оны 06 сарын 09-ний өдрийн ************* дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Б.Ц, С.Э нарын Хаан банкны дансны хуулга зэргээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, түүнчлэн дээрх гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна./хх-ийн 103-122/

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч С.Эын Хаан банкны ********** тоот дансанд 2022.11.29-ний өдөр 450 000 төгрөг/орлого/, 2022.12.12-ны өдөр 700 000 төгрөг, 2022.12.12-ны өдөр 5 000 000 төгрөг/ Ц орлого/, 2022.12.12-ны өдөр 1 300 000 төгрөг/эрдэнээ/, 2022.12.19-ний өдөр 80 000 төгрөг, 2022.12.30-ны өдөр 5 700 000 төгрөг, 2023.02.08-ны өдөр 400 000 төгрөг, 2023.02.02-ны өдөр 100 000 төгрөг, 2022.11.18-ны өдөр 12 000 төгрөг, 2022.09.19-ний өдөр 80 000 төгрөг, нийт 13 822 000 төгрөгийг шилжүүлсэн гэх дансны хуулгыг хэрэгт ирүүлсэн байх боловч тус мөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан **** дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүйн дээр, энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

11. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Эаас ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд өгсөн 30 822 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 55 822 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 060 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ