| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/236 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Хохирогч *********, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч *********, ХАС банк ХК-ийн хууль ёсны төлөөлөгч *********, Голомт банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч Э.Балжинням
Шүүгдэгч Г.*********, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********ын *********д холбогдох 2426004470040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Алтанжолоо трейд ХХК, Сансар худалдааны төвд менежер ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот ********** дүүрэг 22 дугаар хороо, Согоот 65 дугаар байр 878 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********* овогт *********ын ********* /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.********* нь ******************с 180,000 төгрөгийн өр зээлээ авах гэж уулзан түүний гар утсаар цахим зээл авахыг зааж өгөх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний интернэт банк болон хувийн мэдээллүүдийг авч 2024 оны 09 дүгээр сарын 03-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд *********ын дансаар Төрийн банкнаас 909,000 (454,000, 455,000) төгрөг, Хаан банкнаас 10,568,000 (10,110,000, 458,000) төгрөг, Голомт банкнаас 9,950,000 төгрөг, Хас банкнаас 7,091,000 төгрөг, “Тус финтек” ББСБ-аас 510,000 (60,000+60,000+60,000+60,000+200,000+70,000) төгрөг, нийт 29,028,000 төгрөгийн зээл авч өөрийн Хаан банкны *********, Хас банкны ********* тоот дансаар тус тус шилжүүлэн авсан залилах гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ********* миний интернэт банкыг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж цахимаар цалингийн зээл авсан. 1 өдөр зээл залилан хийж авсан. Тухайн хүн миний зөвшөөрөлгүйгээр Хаан, Хас, Төр, Голомт банкнуудаас зээл авсан. Голомт банкнаас 9,550,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Хаан банкнаас 10,110,000 төгрөг, Хас банкнаас 790,000 төгрөг, Төрийн банкнаас 2 хүүхдийн хадгаламж барьцаалж нийт 950,000 төгрөг, Хаан банкинд хүүхдийн хадгаламж залилаад 500,000 төгрөг. Энэ банкнуудаас би 2 банкны зээлийг цалингаасаа төлөөд явсан. ********* 1 жил болоход нэг ч удаа зээл төлье гэж хэлээгүй. Хаан банк дээр би зээл авсан өдрөөс нь хойш нэг ч төгрөг төлж чадаагүй. Үлдсэн банк дээр боломжоороо өөрийн цалингийн орлогоос төлөөд явж байгаа. Би 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон ээж. Цалин дээрээс 2 банкны зээл суутгаад авч байгаа болохоор ар гэрт санхүү хүрэлцээ муутай, хүндрэлтэй асуудлууд маш их тулгарч байгаа. Энэ зээлээс болоод сэтгэл санаа тайван биш, сэтгэлзүй тийм байгаа. Энэ асуудлыг хурдан шийдэж, зээлийг хурдан төлүүлж банкны асуудлыг хурдан хаагаасай гэж хүсэж байна. Сая хүүхэд сургуульд орсон 1 дүгээр анги учраас хүүхдээ сургуульд хүргэж өгөх, авах гээд боломжгүй болсон учраас ажлаасаа гарсан. Одоо банкнуудаас залгаад зээлээ төлөх болж байна уу? сарын төлөлтөө хий гээд удаа дараа утсаар залгаад асуудал ихтэй л байгаа” гэв.
Иргэний нэхэмжлэгч ХАС банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Сүхбаатар овогтой *********ын нэр дээр 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр онлайн цалингийн зээл олгогдсон. Уг зээлийг олгосны дараагаар 5,000,000 төгрөгийг бараа гэсэн утгатайгаар гүйлгээ хийгдсэн, мөн 2,570,000 төгрөгийг бараа гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Тухайн хугацаанд 3,406,236.80 төгрөгийн төлөлт хийгдсэн. Одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 4,727,267.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоо нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдээллээ авч ирж амжаагүй байна. 4,727,267.82 төгрөг нь зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл. Хүү тооцсон талаарх мэдээллийг авалгүй гараад ирсэн байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Голомт банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч Э.Балжинням шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Харилцагч Сүхбаатар овогтой ********* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай банкнаас дижитал цалингийн зээлийг интернэт банкаар дамжуулан 9,950,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаагаар авсан. 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн төлбөр, үндсэн зээлийн төлөлт нийлээд 9,119,706.89 төгрөгийн үлдэгдэлтэй, зээл нь нийт 178 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Харилцагч хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлөлт хийснээс хойш одоо хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Үндсэн зээлээс нийт хэдэн төгрөгийг төлсөн талаар өмнө нь цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй өгсөн байгаа” гэв.
Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...**************** нэр дээр 10,110,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авагдсан. Он сар өдрийг нь би сайн санахгүй байна. Тус зээлээс ямар нэгэн төлөлт байхгүй. Өнөөдрийн байдлаар нийт хүү болон хугацаа хэтэрсний хуримтлагдсан хүү нийлээд 12,156,149 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна” гэв.
Хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкнаас ирж уулзаарай гээд очиход 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр та Хаан банкнаас 10,110,000 төгрөгийн зээл авсан байна гэсэн. Тэгээд Голомт банкнаас 9,950,000 төгрөг, Төрийн банкнаас хадгаламж барьцаалсан зээл 455,000 төгрөг, Тус финансаас 510,000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Интернэт банкийг ашиглаж зээлсэн мөнгөө Г.*********гийн ********* тоот данс руу шилжүүлсэн байсан, нийт 22,185,000 төгрөгийг авмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хохирогч *********ын 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын үеэс Г.*********гээс нэг цамц, дархлаа дэмжих витаминуудыг 180,000 төгрөгөөр авсан. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр над руу залгаад манай ажил дээр буюу 08 дугаар цэцэрлэгт хүрээд ирсэн. Тэгээд машинд суучих гээд би суусан чинь 180,000 төгрөгөө авмаар байна гэсэн. Би боломж алга цалин буухаар өгье гэсэн чинь өнөөдөр л авмаар байна, чи зээлийн аппликейшнээс зээл авчих гэхээр нь би мэдэхгүй, зээл гарахгүй байх гэхэд намайг утсаа өгчих би 180,000 төгрөгийн цалингийн зээл аваад өгье гээд миний утсыг аваад 180,000 төгрөгийн цалингийн зээл авчхаад өөрийнхөө данс руу шилжүүлэхээр нь би утсаа аваад би чамд одоо өргүй шүү гээд ажил руугаа орсон. Хаан банкнаас зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд би зээл аваагүй гэсэн. Банкнаас ирж уулзаарай гэсэн. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны ********* тоот дансаар 10,110,000 төгрөгийн цалингийн зээл авч өөрийнхөө ********* тоот данс руу 10,061,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 09 дүгээр сарын 16-ны өдөр “Тус финтек” зээлийн аппликейшнээс 60,000 төгрөгөөр 3 удаа өөрийнхөө данс руу шилжүүлсэн. 09 дүгээр сарын 17-ны өдөр ахиж 60,000 төгрөгөөр зээл авч өөрийнхөө данс руу шилжүүлсэн. 09 дүгээр сарын 22-ны өдөр ахиж 200,000 төгрөгийн зээл авч өөрийнхөө Хас банкны ********* тоот данс руу шилжүүлээд 09 дүгээр сарын 23-ны өдөр 70,000 төгрөгийн зээл авч өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан. Дараа нь мөн Голомт банкны данснаас 9,950,000 төгрөгийн цалингийн зээл аваад 5,000,000, 3,250,000, 1,700,000 төгрөгөөр тус тусад нь өөрийнхөө банкны дансаар авсан. Дараа нь Төрийн банкны данснаас төгрөгийн зээл авч өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би дээрх хугацаанд өөрөө огт зээл аваагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч *********ын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Өмнө нь Г.*********гээс би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Голомт банкны дансаар 4,338,000 төгрөгийг *********гээс авч зээлээ хаасан. Голомт банкны зээлийг даруулах гээд авч байсан юм. Г.********* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкны 4,338,000 төгрөг PC mall зээл 1,400,000 төгрөгийн хэрэглээний зээл 100,000 гаруй мянган төгрөгийн зээл хаасан. Уг зээлийг хүнээс хүүтэй мөнгө зээлсэн 2 хоногийн дотор өгнө гэж хэлсэн. Г.********* 2 хоногийн дараа ирээд зээл төлөх өдөр болчихлоо цалингийн зээл аваад өгөх үү гээд байхаар нь би интернэт банкаар зээл авч мэдэхгүй гэхэд Г.********* интернэт банкны нэр, нууц үгийг авсан. Би тухайн үед цалингийн зээл ав гэж зөвшөөрөөгүй, гэтэл миний бүх интернэт банк болон зээлийн аппаас анх зээл авсан мөнгөнөөс илүү дүнгээр бүгдийн аваад өөрийнхөө данс руу авсан байсан. Би тус зээлүүдээс нэг ч төгрөг аваагүй. Би дараа нь залгаж авсан зээл рүүгээ мөнгө төгрөг хийгээч гэж залгахад мөнгөтэй болохоор хийнэ гээд тэрнээс хойш холбогдоогүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 147 дугаар хуудас/,
Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай охин ********* 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын хооронд өрөнд ороод сэтгэл санаагаар унаад шаналсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад манай найз болох ********* өөрийнх нь интернэт банкаар нэвтэрч ороод бүртгэлийг нь өөрийнхөө дугаар дээр болгоод огт мэдээгүй байхад нь 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 22,185,000 төгрөгийн цалингийн зээл аваад өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Төрийн банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 454,000, 455,000 төгрөгөөр тус тус хадгаламж барьцаалсан зээл авсан. Уг авсан зээлээ одоо хүртэл төлөөгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10.110.000 төгрөгийн цалингийн зээл, 458,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл зээл тус тус авсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Голомт банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 9,950,000 төгрөгийн цалингийн зээл авсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ХАС банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7,091,000 төгрөгийн цалингийн зээл авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,
*********ын Хаан банкны ********* тоот дансны мэдээлэл “2024.09.30-ны өдөр 11,110,000 төгрөгийн зээл олголт хийгдэж мөн өдөр ********* тоот данс руу 10,061,000 төгрөгийн зарлага хийгдсэн. 2024.09.16-ны өдөр “Тус финтек” ББСБ-аас 60,000 төгрөгийн гурван удаагийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 179,800 төгрөг шилжүүлсэн. 2024.09.17-ны өдөр Тус финтек” ББСБ-аас 60,000 төгрөгийн нэг удаагийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн. 2024.09.22-ны өдөр Тус финтек” ББСБ-аас 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 200,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. 2024.09.23-ны өдөр Тус финтек” ББСБ-аас 70,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 69,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн....” мэдээлэл /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,
*********ын Голомт банкны ********* тоот дансны “2024.09.03-ны өдөр 9,950,000 төгрөгийн зээл олголт нэрээр орлогын гүйлгээ хийгдсэн, мөн өдөр 5,000,000, 3,250,000, 1,700,000 төгрөгөөр гурван удаа ********* ********* гэх Хаан банкны данс руу зарлагын гүйлгээ хийгдсэн” мэдээлэл, /1-р хх-ийн 46 дугаар хуудас/,
*********ын Төрийн банкны 190001892307 тоот дансны мэдээлэл “2024.09.03-ны өдөр 454,000, 455,000 төгрөгийн 2 удаагийн хадгаламж барьцаалсан зээл олголт” мэдээлэл /1-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
*********ын Хас банкны ********* тоот дансны мэдээлэл “2024.09.03-ны өдөр 7,091,000 төгрөгийн зээл олголт хийгдэж 5,000,000, 2,057,000 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийгдсэн” мэдээлэл /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/,
Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №5564/24/842 тоот “********* овогтой ********* нь ********* тоот данстай” гэх албан бичиг, /1-р хх-ийн 52 дугаар хуудас/,
Г.*********гийн ********* тоот дансны мэдээлэл, (Хаан банк) /1-р хх-ийн 53-80 дугаар хуудас/,
Г.*********гийн ********* тоот дансны мэдээлэл (Хас банк) /1-р хх-ийн 81-89 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн шүүгдэгч Г.*********гийн ХААН банкны ********* тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 98-102 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*********гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 129/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 130/,
Шүүгдэгч Г.*********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-132/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ӨВХО825/086 дугаартай “...2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан *********ын сэтгэцэд дасан зохицох хариу урвалын шинж илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай №086 дугаартай дүгнэлт /2хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хохирогч *********ын Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкны харилцах болон зээлийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, Онлайн цалингийн зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 10-31 дүгээр хуудас/,
Хохирогч *********ын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “…. Би 2024 онд Голомт банкнаас цалингийн зээл авсан байсан ********* 2024 оны 09 сарын 01-нд 4.348.000 төгрөгөөр миний Голомт банкны зээлийг хааж өгсөн. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр миний даснруу 1.900.000 төгрөг ********* хийсэн байсан тэгээд тухайн өдрөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 9.950.000 төгрөгөөр Голомт банкнаас миний цалингийн зээлийг аваад ********* өөрийн хаан банкны данс руу 5.000.000 төгрөг, 3250.000 төгрөг, 1700.0000төгрөгөөр тус тус шилжүүлсэн байсан. 2024 оны 09 сарын 16-ны өдөр ********* миний данс руу 214.000 төгрөг орлого болгож хийгээд зээл төлсөн байсан. 2024 оны 09 сарын 17-ны өдөр Голомт банкнаас Хадгаламж барьцаалсан зээл 248400 төгрөг аваад 245.000 төгрөгийг ********* өөрийнхөө Хаан банкны данс руу хийсэн байсан. Би дараах төлөлтүүдийг өөрөө хийсэн буюу миний цалингаас шууд татаж авдаг байсан.
• 2024 оны 10 сарын 03-ны өдөр 211.364 төгрөгөөр цалингийн зээл төлсөн
• 2024 оны 10 сарын 15-нд 25695 төгрөг зээл татсан,
• 2024 оны 10 дугаар сарын 25-нд 188177 төгрөг зээл татсан,
• 2025 оны 10 сарын 30-нд 138771 төгрөг зээл татсан
• 2024 оны 11 сарын 08-ны өдөр 75242 төгрөг зээл татсан
• 2025 оны 11 сарын 15-нд 20757 төгрөг зээл татсан,
• 2025 оны 11 сарын 22-нд 193184 төгрөг зээл татсан,
• 2024 оны 12 сарын 15-нд 34073 төгрөг зээл татсан,
• 2024 оны 12 сарын 19-нд 213982 төгрөг зээл татсан,
• 2024 оны 12 сарын 30-нд 141015 төгрөг зээл татсан,
• 2025 оны 01 сарын 1-нд 300.000 төгрөг
• 2025 оны 01 сарын 28-нд 127899 төгрөг
• 2025 оны 02 сарын 07-нд 213405 төгрөг
• 2025 оны 02 сарын 17-нд 213946 төгрөг
• 2025 оны 03 сарын 12-нд 231151 төгрөг
• 2025.03 сарын 19-нд 213573 төгрөг тус тус төлсөн Голомт банкнаас авсан цалингийн зээлийн нийт хүү үндсэн зээл 11.483497 төгрөг байгаа үүнээс миний төлсөн нь 2.782.222 төгрөг одоо төлөөгүй үлдэгдэл нь 8.701.271 байна. 4.5.6.7 сарын тогтмол төлдөг 213.000 төгрөг нь нийт 852.000 болж байгаа үүн дээр нийт төлөх ёстой 11.483.497 төгрөгийг нэмэхээр 12.335.497 төгрөг болж байна үүнээс *********гийн зээл хаасан 4.348000 төгрөг, орлоготой хийсэн 1900.000 төгрөг нь нийт 6.244.800 болж байна. Үүнийг 12.335.497 төгрөгнөөс 6.244.800 төгрөгийг хасхаар ********* надад 6.009.697 төгрөг надад өгөхөөр байна. Хаан банк:
• 2024 оны 09 сарын 03-ны өдөр 10.110.000 төгрөгөөр Хаан банкнаас цалингийн зээл авсан байсан. Тухайн өдрөө ********* өөрийн Хаан банкны данс руугаа 10.161.000 төгрөгийг шилжүүлсэн авсан байсан. Энэ мөнгийг би болон ********* огт төлөөгүй явж байгаа уг зээл нь жилийн 19 хувийн хүүтэй цалингийн зээл одоо 12.841.426 төгрөгөөр төлөгдөж хаагдана.
Хас банк:
• 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хас банкнаас цалингийн зээл 7.091.000 төгрөг аваад өөрийн хаан банкны данс руу 5.000.000 төгрөг, 2.057.000 төгрөгөөр шилжүүлж авсан байсан.
• Би 2024 оны 12 сарын 31-НД.420.000 төгрөг төлсөн,
• 2025 оны 02 сарын 28-нд 75.000 төгрөг
• 2025 оны 04 сарын 11-нд 300.000 төгрөг
• 2025 оны 04 сарын 22-нд 958604 төгрөг
• 2025 оны 05 сарын 12-нд 300.000 төгрөг
• 2025 оны 05 сарын 20-нд 105930 төгрөг
• 2025 оны 05 сарын 25-нд 319675 төгрөг
• 2025 оны 05 сарын 30-нд 241.000 төгрөг
• 2025 оны 06 сарын 06-нд 300.000 төгрөг
• 2025 оны 06 сарын 19-нд 722.000 төгрөг тус тус би өөрөө төлсөн. Нийт цалингийн зээл хүүтэйгээ 11.177.962 төгрөг байгаа үүнээс ********* огт мөнгө төлөөгүй.
Хаан банк:
• Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкнаас ********* гэх манай дунд хүүгийн хадгаламжийг барьцаалаад 458.000 төгрөг авсан байсан жилийн хүү нь 17.5 хувийн хүүтэй байсан одоо төлөх дүн 505.432 төгрөг.
• Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкнаас ********* гэх манай охины хадгаламжийг барьцаалаад
458.0000 төгрөг авсан байсан жилийн хүү нь 17.5 хувийн хүүтэй байсан одоо төлөх дүн 656.000 төгрөг. Энэ зээлийг огт төлөөгүй.
Төрийн банк:
• 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны манай хүү Л.Ганбаярын хүүхдийн хадгаламжийг барьцаалж 454.000 төгрөгөөр зээл аваад ********* өөрийнхөө данс руу шилжүүлээд авсан байсан. Энэ зээл огт төлөгдөөгүй байгаа.
“Нөмөр” банк бус санхүүгийн байгууллагаас 2025 оны 09 сарын 03-ны өдөр
170.000 төгрөгөөр зээл аваад ********* өөрийнхөө данс руу авсан байсан. Уг зээл нь миний төрийн банкны дансны хуулгаар нотлогдоно. Би уг зззлийг 10 сард нь төлж барагдуулсан.
“Тус” банк бус санхүүгийн байгууллагаас 300.000 төгрөг 2025 оны 09 сарын 03-ны өдөр 170.000 төгрөгөөр зээл аваад ********* өөрийнхөө данс руу авсан байсан. Уг зээл нь миний хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Би уг зээлийг 10 сард нь төлж барагдуулсан. Би одоо бүх банкны зээлийн нийт дүн 31,997,517 төгрөг *********гээс гаргуулж авахаар нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 34-35 дугаар хуудас/,
“Тус финтек“ ББСБ ХХК-ийн төрийн банкинд гаргасан тодорхойлолт /2хх-ийн 41 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...“********* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкнаас 10.110.000 төгрөгний онлайн цалингийн зээл авсан. Зээл авснаасаа хойш ямар.нэгэн төлөлт хийгээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл нь 10.110.000 төгрөг, хуримтлагдсан хүү 1.624.893 төгрөг 50 мөнгө, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 40.218 төгрөг 75 мөнгө нийт 11.775.112 төгрөг 2 мөнгө төлөхөөр байна. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны. өдөр ********* гэх хүүхдийн хадгаламжийг барьцаалж 458.000 төгрөг аваад 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусаж уг зээл автоматаар 656.003 төгрөг 15 мөнгөөр хаагдсан байна. Ингээд 2 зээл нийт 12.431.115 төгрөг 5 мөнгө төлөхөөр байна. ********* зээл авснаасаа хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 46 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ХАС банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...“ *********ын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7.091.000 төгрөгний цахим цалингийн зээл авсан. Зээл авснаас хойш үндсэн хүү 941.922 төгрөг 72 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 10.584 төгрөг 44 мөнгө, үндсэн зээлээс 2.127.299 төгрөг 94 мөнгө тус тус төлсөн. Одоо өнөөдрийн байдлаар үлдэгдэл үндсэн зээл хүүтэйгээ 5.043.906 төгрөг 11 мөнгө төлөхөөр байна. Үлдэгдэл зээлээ төлчихвөл манай байгууллагаас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 50 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Голомт банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....********* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банкнаас 9.950.000 төгрөгний онлайн цалингийн зээл авсан. Уг зээл нь 30 сарын хугацаатай жилийн 21 хувийн хүүтэй зээл байсан зээлийн эргэн төлөлт сард 2 удаа хийхээр гэрээ байгуулсан. Үндсэн зээл 1.758.116 төгрөг 10 мөнгө төлсөн, үндсэн хүү 1.022.662 төгрөг 82 мөнгө төлсөн, нэмэгдүүлсэн хүү 1443 төгрөг төлсөн. Үндсэн зээл үлдэгдэл 8.191.883 төгрөг 90 мөнгө, үндсэн хүү 623.222 төгрөг 41 мөнгө үлдсэн, нэмэгдүүлсэн хүү 7013 төгрөг 18 мөнгө үлдсэн нийт 8.822.119 төгрөг 49 мөнгө төлөхөөр байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Төрийн банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********* нь 2 хүүхдийн хадгаламжийг барьцаалж манай байгууллагаас хадгаламж барьцаалсан зээл авсан байсан нь хадгаламжийн хугцааа дуусаж автоматаар зээл хүүтэйгээ татагдаж 1,011,182 төгрөгөөр хаагдсан тул манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргаж өгч шинжлэн судалсан: 2025 оны 09-р сарын 14-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 22/357 дугаартай Г.********* нь “ Согоот 65 байр 878 тоотод оршин суудаг, ам бүл 6, 5 хүүхэдтэйгээ амьдардаг” гэсэн тодорхойлолт, Х.Уужимбор, Х.Дуулимбор нар нь Нийслэлийн 221 дүгээр цэцэрлэгт суралцдаг тухай тодорхойлолт, Х.Очтөмөр, Х.Бүжинлхам,Х.Өнөсонор нар нь Нийслэлийн ерөнхий боловсролын 139 дүгээр сургуульд суралцдаг тухай тус сургуулийн тодорхойлолт, Г.*********гийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа 5 хуудас, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд болно.
1. Шүүгдэгч Г.*********гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.********* нь *********аас 180,000 төгрөгийн өр зээлээ авах гэж уулзан түүний гар утсаар цахим зээл авахыг зааж өгөх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний интернэт банк болон хувийн мэдээллүүдийг авч 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд *********ын дансаар Төрийн банкнаас 909,000 төгрөг, Хаан банкнаас 10,568,000 төгрөг, Голомт банкнаас 9,950,000 төгрөг, Хас банкнаас 7,091,000 төгрөг, “Тус финтек” ББСБ-аас 510,000 төгрөг, нийт 29,028,000 төгрөгийн зээл авч өөрийн Хаан банкны *********, Хас банкны ********* тоот дансаар тус тус шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт хохирогч *********ын өгсөн мэдүүлэг авагдсан. Уг мэдүүлэгт тухайн болж өнгөрсөн үйл явдлыг тодорхой дурдана. Мөн хохирогчийн энэ үйл баримттай холбогдуулж гэрч Эрдэнэчимэгээс хохирогчийн тухай үеийн нөхцөл байдлыг тодорхой тайлбарладаг. Улмаар иргэний нэхэмжлэгчээр Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банкнуудын төлөөлөгч нараас хохирогч хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаар тодорхой дурддаг. Дараа нь хохирогч болон шүүгдэгч нарын дансны мэдээллүүд авагдана. Уг дансны мэдээллүүд нь хоорондоо зөрөөгүй байдаг. ...Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанаас өмнө буюу 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө хохирогч, шүүгдэгч нар хоорондоо нэгнийхээ зээлийг хааж өгсөн, харилцан Иргэний хуульд заасан хэлцэл хийсэн болох нь тогтоогддог. Харин энэ цаг хугацаанаас хойш буюу 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хохирогчийн интернэт банкаар дамжуулан шүүгдэгч зээл авсан нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл анх зээл хаасан үнийн дүн дээр нэмж зээл авдаг. Энэ үнийн дүнг хохирогч мэдээгүй байсан. Түүнчлэн энэ зээл авсан дүнгээр шүүгдэгч өөртөө захиран зарцуулах боломж бий болгосон буюу өөрийн данс руу шилжүүлсэн байдаг. Харин энэ зээлээс хохирогч тодорхой дүнгээр буюу талыг нь ч юм уу ямар нэгэн дүнгээр хүлээж авсан нөхцөл байдал тогтоогддоггүй. Зөвхөн шүүгдэгч өөртөө захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогддог. ...Ийм учраас шүүгдэгч Г.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтийн дагуу шүүх эрх хэмжээний хүрээнд мөнгөн дүнгээр илэрхийлж шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь яллах дүгнэлт үйлдэх үед бодит хохирол нь 29,028,000 төгрөг байсан. Өнөөдрийн цаг хугацаанд үндсэн зээл болон хүү буюу хохирол хор уршиг нь дараах байдлаар тогтоогдож байна. Голомт банкинд 9,950,000 төгрөг, үүнээс банкнаас нийт 9,119,706 төгрөг, Хас банкнаас 4,870,174.59 төгрөг, Хаан банкнаас 12,156,149 төгрөг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл нийт 26,146,209 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгуулах саналтай байна. Хохирогчоос Голомт банкны 2,782,221 төгрөг, Хас банканд 3,406,236 төгрөг, Төрийн банканд 1,011,182 төгрөг, Хаан банканд 458,000 төгрөг, Тус Финтек ББСБ-д 510,000 төгрөг, нийт 8,167,639 төгрөгийг төлсөн тул дээрх дүнгээр шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Харин шүүгдэгчээс 4,338,000 төгрөг, 1,400,000 төгрөг буюу нийт 5,738,000 төгрөг төлсөн. Үүнийг хохирогч хүлээн зөвшөөрч байгаа учраас хохирогчид олгуулах 8,167,639 төгрөгийг хасаж хохирогчид нийт 2,789,639 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.********* нь хохирогч *********ын дансыг ашиглан түүнд 29,028,000 төгрөгийн бодит хохирол учруулсан. Тухайн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. ...Иймд шүүгдэгч Г.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол өнөөдрийн байдлаар банк болон банк бусад учруулсан хүү, алданги зэрэгт нийт 34,000,037.517 төгрөгийг Г.*********гээс гаргуулж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь 2 дугаар зэрэглэлд тогтоогдсон учраас тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660,000 төгрөг байсан учраас үүнийг 12.99 дахин нэмэгдүүлж 8,873,400 төгрөгийг гаргуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох үед энэ хүн ажил алба, өөрийн байдал, хувийн байдал, тухайн зээлийн асуудлаас болж өрх толгойлсон эмэгтэй, ажлын газар дээр нь байнга залгаж дарамталдаг байсан учраас стрессийн байдалтай болсон. Өөрөө ч гэсэн энэ байдлаасаа болоод 2 ч удаа эмнэлгээр үзүүлж, хэвтсэн үйл баримтууд байдаг. Энэ мөнгөний асуудал гэдэг нь мэдээж 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, өөрөөс нь өөр хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй байсан учраас үнэхээр хэцүү байсан. Хаан, Хас, Голомт, Төрийн банкнуудаас байнга ээлжилж утасддаг, ажил дээр ирдэг. Тэр бүү хэл Хаан, Голомт, Хас банканд өмгөөлөгчийн зүгээс цахим залиланд өртөж ийм байдалтай байгаа учраас зээлийн үндсэн төлөлт болон хүүг төлөхийг хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа өгч байсан. Ийм учраас тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.*********д ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийн тухайд тусгайлсан санал байхгүй. ...Хохирлын тухайд шүүхийн хэлэлцүүлгийн үед гарсан зүйлүүд дээр тусгайлсан санал байгаа. Хохирлын хувьд тухайн гэмт хэрэг гарахаас өмнө хохирогчтой ямар нэгэн байдлаар мөнгөний авлагатай байсан нь сая хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Яллах дүгнэлтэд дурдагдсан 29,028,000 төгрөгийн үнийн дүн дээр өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн зээлийг зөвшөөрөлгүй авсан байгаа энэ үйлдэл нь байгаа боловч гэрээний хувьд үүргийн гүйцэтгэл хангахад зээлдэгч өөрөө хариуцах асуудал байдаг. ...Шүүгдэгч Г.*********гийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 6,088,000 төгрөгийн үнийн дүнг хохирогчид баримтаар өгсөн байгаа, хохирогч өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа учраас хохирлоос хасуулах боломжтой. Бусад 1,000,000 гаран төгрөг нь нэмж гаргах нотлох баримтын хэмжээнд нотлогдох боломжтой байсан боловч хүсэлт маань хангагдаагүй байгаа учраас хавтаст хэрэгт авагдсан баримтын үнийн дүнгээр 6,088,000 төгрөгийг хохирогч *********д төлөх үнийн дүнгээс хасах нь зүйтэй гэсэн саналтай байна. ...2024 онд тооцогдож байсан 660,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. ...Гэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлтэд хохирогчид цаашид ямар нэгэн байдлаар сэтгэцийн тусламж үйлчилгээ авах шаардлага байхгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа учраас доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр гаргах боломжтой байгаа учраас энэ дүнгээр гаргах боломжтой...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Г.*********гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.********* нь *********аас 180,000 төгрөгийн өр зээлээ авах гэж уулзан түүний гар утсаар цахим зээл авахыг зааж өгөх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний интернет банк болон хувийн мэдээллүүдийг авч 2024 оны 09 дүгээр сарын 03-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд *********ын дансаар Төрийн банкнаас 909,000 (454,000, 455,000) төгрөг, Хаан банкнаас 10,568,000 (10,110,000, 458,000) төгрөг, Голомт банкнаас 9,950,000 төгрөг, Хас банкнаас 7,091,000 төгрөг, “Тус финтек” ББСБ-аас 510,000 (60,000+60,000+60,000+60,000+200,000+70,000) төгрөг, нийт 29,028,000 төгрөгийн зээл авч өөрийн дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ********* овогт *********ын ********* нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:
Хохирогч *********ын “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ********* миний интернэт банкийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж цахимаар цалингийн зээл авсан. 1 өдөр зээл залилан хийж авсан. Тухайн хүн миний зөвшөөрөлгүйгээр Хаан, Хас, Төр, Голомт банкнуудаас зээл авсан...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч ХАС банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч *********ын “...Тухайн хугацаанд 3,406,236.80 төгрөгийн төлөлт хийгдсэн. Одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 4,727,267.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоо нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдээллээ авч ирж амжаагүй байна. 4,727,267.82 төгрөг нь зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Голомт банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч ********* “...2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн төлбөр, үндсэн зээлийн төлөлт нийлээд 9,119,706.89 төгрөгийн үлдэгдэлтэй, зээл нь нийт 178 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. ...Үндсэн зээлээс нийт хэдэн төгрөгийг төлсөн талаар өмнө нь цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-ний хууль ёсны төлөөлөгч *********гийн “...Сүхбаатарын *********ын нэр дээр 10,110,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авагдсан. Он сар өдрийг нь би сайн санахгүй байна. Тус зээлээс ямар нэгэн төлөлт байхгүй. Өнөөдрийн байдлаар нийт хүү болон хугацаа хэтэрсний хуримтлагдсан хүү нийлээд 12,156,149 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна” гэсэн мэдүүлэг.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *********ын “...Хаан банкнаас ирж уулзаарай гээд очиход 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр та Хаан банкнаас 10,110,000 төгрөгийн зээл авсан байна гэсэн. Тэгээд Голомт банкнаас 9,950,000 төгрөг, Төрийн банкнаас хадгаламж барьцаалсан зээл 455,000 төгрөг, Тус финансаас 510,000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Интернэт банкийг ашиглаж зээлсэн мөнгөө Г.*********гийн ********* тоот данс руу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/, хохирогч *********ын 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын үеэс Г.*********гээс нэг цамц, дархлаа дэмжих витаминуудыг 180,000 төгрөгөөр авсан. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр над руу залгаад манай ажил дээр буюу 08 дугаар цэцэрлэгт хүрээд ирсэн. Тэгээд машинд суучих гээд би суусан чинь 180,000 төгрөгөө авмаар байна гэсэн. Би боломж алга цалин буухаар өгье гэсэн чинь өнөөдөр л авмаар байна, чи зээлийн аппликейшнээс зээл авчих гэхээр нь би мэдэхгүй, зээл гарахгүй байх гэхэд намайг утсаа өгчих би 180,000 төгрөгийн цалингийн зээл аваад өгье гээд миний утсыг аваад 180,000 төгрөгийн цалингийн зээл авчхаад өөрийнхөө данс руу шилжүүлэхээр нь би утсаа аваад би чамд одоо өргүй шүү гээд ажил руугаа орсон. Хаан банкнаас зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд би зээл аваагүй гэсэн. Банкнаас ирж уулзаарай гэсэн. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны ********* тоот дансаар 10,110,000 төгрөгийн цалингийн зээл авч өөрийнхөө ********* тоот данс руу 10,061,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 09 дүгээр сарын 16-ны өдөр Тус финтек зээлийн аппликейшнээс 60,000 төгрөгөөр 3 удаа өөрийнхөө данс руу шилжүүлсэн. 09 дүгээр сарын 17-ны өдөр ахиж 60,000 төгрөгөөр зээл авч өөрийнхөө данс руу шилжүүлсэн. 09 дүгээр сарын 22-ны өдөр ахиж 200,000 төгрөгийн зээл авч өөрийнхөө Хас банкны ********* тоот данс руу шилжүүлээд 09 дүгээр сарын 23-ны өдөр 70,000 төгрөгийн зээл авч өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан. Дараа нь мөн Голомт банкны данснаас 9,950,000 төгрөгийн цалингийн зээл аваад 5,000,000, 3,250,000, 1,700,000 төгрөгөөр тус тусад нь өөрийнхөө банкны дансаар авсан. Дараа нь Төрийн банкны данснаас төгрөгийн зээл авч өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би дээрх хугацаанд өөрөө огт зээл аваагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч *********ын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Өмнө нь Г.*********гээс би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Голомт банкны дансаар 4,338,000 төгрөгийг *********гээс авч зээлээ хаасан. Голомт банкны зээлийг даруулах гээд авч байсан юм. Г.********* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкны 4,338,000 төгрөг Фисмол зээл 1,400,000 хэрэглээний зээл 100,000 гаруй мянган төгрөгийн зээл хаасан. Уг зээлийг хүнээс хүүтэй мөнгө зээлсэн 2 хоногийн дотор өгнө гэж хэлсэн. Г.********* 2 хоногийн дараа ирээд зээл төлөх өдөр болчихлоо цалингийн зээл аваад өгөх үү гээд байхаар нь би интернэт банкаар зээл авч мэдэхгүй гэхэд Г.********* интернэт банкны нэр, нууц үгийг авсан. Би тухайн үед цалингийн зээл ав гэж зөвшөөрөөгүй, гэтэл миний бүх интернэт банк болон зээлийн аппаас анх зээл авсан мөнгөнөөс илүү дүнгээр бүгдийн аваад өөрийнхөө данс руу авсан байсан. Би тус зээлүүдээс нэг ч төгрөг аваагүй. Би дараа нь залгаж авсан зээл рүүгээ мөнгө төгрөг хийгээч гэж залгахад мөнгөтэй болохоор хийнэ гээд тэрнээс хойш холбогдоогүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 147 дугаар хуудас/, гэрч *********ийн “...Манай охин ********* 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын хооронд өрөнд ороод сэтгэл санаагаар унаад шаналсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад манай найз болох ********* өөрийнх нь интернэт банкаар нэвтэрч ороод бүртгэлийг нь өөрийнхөө дугаар дээр болгоод огт мэдээгүй байхад нь 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 22,185,000 төгрөгийн цалингийн зээл аваад өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Төрийн банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч ********* “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 454,000, 455,000 төгрөгөөр тус тус хадгаламж барьцаалсан зээл авсан. Уг авсан зээлээ одоо хүртэл төлөөгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч *********ын “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10.110.000 төгрөгийн цалингийн зээл, 458,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл зээл тус тус авсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Голомт банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч ********* “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 9,950,000 төгрөгийн цалингийн зээл авсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч ХАС банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч *********ын “...********* нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7,091,000 төгрөгийн цалингийн зээл авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/, *********ын Хаан банкны ********* тоот дансны мэдээлэл “2024.09.30-ны өдөр 11,110,000 төгрөгийн зээл олголт хийгдэж мөн өдөр ********* тоот данс руу 10,061,000 төгрөгийн зарлага хийгдсэн. 2024.09.16-ны өдөр “Тус финтек” ББСБ-аас 60,000 төгрөгийн гурван удаагийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 179,800 төгрөг шилжүүлсэн. 2024.09.17-ны өдөр Тус финтек” ББСБ-аас 60,000 төгрөгийн нэг удаагийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн. 2024.09.22-ны өдөр Тус финтек” ББСБ-аас 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 200,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. 2024.09.23-ны өдөр Тус финтек” ББСБ-аас 70,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж ********* тоот данс руу 69,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн....” мэдээлэл /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/, *********ын Голомт банкны ********* тоот дансны “2024.09.03-ны өдөр 9,950,000 төгрөгийн зээл олголт нэрээр орлогын гүйлгээ хийгдсэн, мөн өдөр 5,000,000, 3,250,000, 1,700,000 төгрөгөөр гурван удаа ********* ********* гэх Хаан банкын данс руу зарлагын гүйлгээ хийгдсэн” мэдээлэл, /1-р хх-ийн 46 дугаар хуудас/, *********ын Төрийн банкны 190001892307 тоот дансны мэдээлэл “2024.09.03-ны өдөр 454,000, 455,000 төгрөгийн 2 удаагийн хадгаламж барьцаалсан зээл олголт” мэдээлэл /1-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/, *********ын Хас банкны ********* тоот дансны мэдээлэл “2024.09.03-ны өдөр 7,091,000 төгрөгийн зээл олголт хийгдэж 5,000,000, 2,057,000 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийгдсэн” мэдээлэл /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/, Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №5564/24/842 тоот “********* овогтой ********* нь ********* тоот данстай” гэх албан бичиг, /1-р хх-ийн 52 дугаар хуудас/, Г.*********гийн ********* тоот дансны мэдээлэл, (Хаан банк) /1-р хх-ийн 53-80 дугаар хуудас/, Г.*********гийн ********* тоот дансны мэдээлэл (Хас банк) /1-р хх-ийн 81-89 дүгээр хуудас/, Мөрдөгчийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 98-102 дугаар хуудас/, хохирогч *********ын Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкны харилцах болон зээлийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, Онлайн цалингийн зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 10-31 дүгээр хуудас/, хохирогч *********ын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “….Би дараах төлөлтүүдийг өөрөө хийсэн буюу миний цалингаас шууд татаж авдаг байсан. ...Голомт банкнаас авсан цалингийн зээлийн нийт хүү үндсэн зээл 11.483497 төгрөг байгаа үүнээс миний төлсөн нь 2.782.222 төгрөг одоо төлөөгүй үлдэгдэл нь 8.701.271 байна. ...үүнээс *********гийн зээл хаасан 4.348,000 төгрөг, орлоготой хийсэн 1,900.000 төгрөг нь нийт 6.244.800 болж байна. Үүнийг 12.335.497 төгрөгнөөс 6.244.800 төгрөгийг хасхаар ********* надад 6.009.697 төгрөг надад өгөхөөр байна. ...2024 оны 09 сарын 03-ны өдөр 10.110.000 төгрөгөөр Хаан банкнаас цалингийн зээл авсан байсан. Энэ мөнгийг би болон ********* огт төлөөгүй явж байгаа уг зээл нь жилийн 19 хувийн хүүтэй цалингийн зээл одоо 12.841.426 төгрөгөөр төлөгдөж хаагдана. ...2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хас банкнаас цалингийн зээл 7.091.000 төгрөг аваад өөрийн хаан банкны данс руу 5.000.000 төгрөг, 2.057.000 төгрөгөөр шилжүүлж авсан байсан. Би 2024 оны 12 сарын 31-нээс 2025 оны 06 сарын 19-н хүртэл нийт 3,742,209 төгрөг би өөрөө төлсөн. Нийт цалингийн зээл хүүтэйгээ 11.177.962 төгрөг байгаа үүнээс ********* огт мөнгө төлөөгүй. Хаан банкны Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийг огт төлөөгүй. Төрийн банкны хүүхдийн хадгаламжийг барьцаалж авсан зээл огт төлөгдөөгүй байгаа. “Тус финтек” банк бус санхүүгийн байгууллагын 300.000 төгрөгийн зээлийг 10 сард нь төлж барагдуулсан. Би одоо бүх банкны зээлийн нийт дүн 31,997,517 төгрөг *********гээс гаргуулж авахаар нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 34-35 дугаар хуудас/, Тус финтек ББСБ ХХК-ийн төрийн банкинд гаргасан тодорхойлолт /2хх-ийн 41 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч *********гийн “Зээл авснаасаа хойш ямар.нэгэн төлөлт хийгээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл нь 10.110.000 төгрөг, хуримтлагдсан хүү 1.624.893 төгрөг 50 мөнгө, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 40.218 төгрөг 75 мөнгө нийт 11.775.112 төгрөг 2 мөнгө төлөхөөр байна. ...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусаж уг зээл автоматаар 656.003 төгрөг 15 мөнгөөр хаагдсан байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 46 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч ХАС банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч *********ын “...Зээл авснаас хойш үндсэн хүү 941.922 төгрөг 72 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 10.584 төгрөг 44 мөнгө, үндсэн зээлээс 2.127.299 төгрөг 94 мөнгө тус тус төлсөн. Одоо өнөөдрийн байдлаар үлдэгдэл үндсэн зээл хүүтэйгээ 5.043.906 төгрөг 11 мөнгө төлөхөөр байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 50 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Голомт банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч Э.Балжинням “...Үндсэн зээл 1.758.116 төгрөг 10 мөнгө төлсөн, үндсэн хүү 1.022.662 төгрөг 82 мөнгө төлсөн, нэмэгдүүлсэн хүү 1443 төгрөг төлсөн. Үндсэн зээл үлдэгдэл 8.191.883 төгрөг 90 мөнгө, үндсэн хүү 623.222 төгрөг 41 мөнгө үлдсэн, нэмэгдүүлсэн хүү 7013 төгрөг 18 мөнгө үлдсэн нийт 8.822.119 төгрөг 49 мөнгө төлөхөөр байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Төрийн банк ХК-ны хууль ёсны төлөөлөгч ********* “...********* нь 2 хүүхдийн хадгаламжийг барьцаалж манай байгууллагаас хадгаламж барьцаалсан зээл авсан байсан нь хадгаламжийн хугацаа дуусаж автоматаар зээл хүүтэйгээ татагдаж 1,011,182 төгрөгөөр хаагдсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын банкны дансны хуулгууд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.*********гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*********г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь 29,028,000 төгрөг байна.
Иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК нь зээл зээлийн хүүд 12,156,149 төгрөг, Голомт банк ХК нь зээл, зээлийн хүүд 9,119,706 төгрөг 89 мөнгө, ХАС банк ХК нь 4,870,174 төгрөг 59 мөнгө тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэлээ.
Учир нь иргэний нэхэмжлэгч байгууллагууд болох ХААН банк ХК, ХАС банк ХК, Гоомт банк ХК-наас тус тус дээр дурдсан зээлүүдийг шүүгдэгч Г.********* нь өөрийн буруутай үйлдлээр хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч байгууллагуудын нэхэмжилсэн дээрх мөнгөн дүнгээр буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнгээр шүүгдэгч Г.*********гээс гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллагуудад олгох нь зүйтэй гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*********гээс 26,146,027 төгрөг 48 мөнгө гаргуулж ХААН банк ХК-нд 12,156,149 төгрөг, Голомт банк ХК-нд 9,119,706 төгрөг 89 мөнгө, ХАС банк ХК-нд 4,870,174 төгрөг 59 мөнгө гаргуулж тус тус олгох зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*********гийн үйлдлийн улмаас учруулсан хохирол хор уршгаас ХААН банк ХК-наас хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлд 656,003 төгрөг, Төрийн банк ХК-наас хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлд авсан 1,011,182 төгрөг хадгаламжийн хугацаа дуусч шууд банк нь суутган авсан болох нь тогтоогдож байна.
Мөн хохирогч ********* нь ХАС банк ХК-нд зээл зээлийн хүүнд 3,079,805 төгрөг, Голомт банк ХК-нд 2,782,221 төгрөг, “Тус Финтек” ББСБ-д 510,000 төгрөг нийт 8,039,211 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Г.*********гээс гэмт хэргийн хохирол хор уршигт 8,039,211 төгрөг гаргуулж хохирогч *********д олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.********* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хохирогч *********д Голомт банкны зээлийг хаах хэлбэрээр 4,338,000 төгрөг, “PC mall” ХХК-ны лизингийн зээлийг хаах хэлбэрээр 1,437,800 төгрөг, “Тус Финтек” ББСБ-ийн зээлийг хаах хэлбэрээр 200,000 төгрөг, нийт 6,025,800 төгрөгийг хохирогч *********д өгсөн болох нь хохирогч шүүгдэгч нарын дансны хуулга, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул энэхүү 6,025,800 төгрөгийг 8,039,211 төгрөгөөс хасаж /8,039,211-6,025,800=2,013,411/ үлдэх 2,013,411 төгрөгийг шүүгдэгч Г.*********гээс гаргуулж хохирогч *********д олгуулахаар шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ӨВХО825/086 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай дүгнэлтэд “...үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан *********ын сэтгэцэд дасан зохицох хариу урвалын шинж илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” /2хх-ийн 5-6 дугаар хуудас/ гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 5 дугаар зүйлд хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэлх хэмжээтэй байхаар” тогтоожээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хохирогч *********ын сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********гээс 5,280,000 төгрөг гаргуулж хохирогч *********д олгохоор шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч *********ын сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 5,280,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 2,013,411 төгрөг, нийт 7,293,411 төгрөг шүүгдэгч Г.*********гээс гаргуулж хохирогч *********д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.********* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргахад дараах нөхцөл байдлыг харгалзаж үзлээ. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзлээ. Шүүгдэгч Г.*********гийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал, мөн хохирол төлбөр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан эсэх асуудал зэргийг харгалзаж үзлээ. Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн тухайд залилах гэмт хэргийн шинж, энэ гэмт хэргийн улмаас учирч байгаа хохирол хор уршиг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж зэрэг нөхцөл байдлыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч Г.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж дүгнэлтийг гаргаж байна. Уг эрүүгийн хариуцлагыг Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч Г.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хохирол, иргэний нэхэмжлэгч байгууллагуудын хохирол төлбөрийн талаар шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Хууль зүйн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хүртэлх хугацаагаар тэнсүүлэх саналтай байна. Учир нь шүүгдэгчийн тухайд 4-14 насны буюу бага насны 5 хүүхэдтэй. Хавтаст хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, өөрийн мэдүүлэг зэргээр өрх толгойлсон эмэгтэй болох нь эрх зүйн акт, баримт бичиг байхгүй ч гэсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Ийм учраас хөдөлмөрлөх эрх болон эрүүл мэнд, бусад байдлаар хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах санал гаргаж байна. Учир нь шүүгдэгч нь 5 бага насны хүүхэдтэй. Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд нь хичээл сургуульд явдаг. Өөрөө Чингэлтэй дүүрэгт оршин суудаг учраас дүүрэг буюу нутаг дэвсгэрийн тухайд Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн бага насны хүүхдүүд ээжийнхээ асрамжид байх ёстой. Цэцэрлэг сургууль гэхээс илүүтэйгээр ямар нэгэн байдлаар өвдөх, өөр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, зорчих үйл ажиллагаа гарах учраас зорчих эрхийг хязгаарлах ял зохимжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ял, хорих ялын санкцитай. Нийтэд тустай ажил хийлгэх ялын тухайд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт өр төлбөр барагдуулах асуудал байгаа учраас хөдөлмөрлөх асуудал үүснэ. Ийм учраас нийтэд тустай ажил хийлгэх ял мөн зохимжгүй гэж үзэж байна. Ийм учраас гэм бурууд нь тохирсон үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд бусдад төлөх төлбөрөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж 1 жил хүртэлх хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.*********гийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 5 хоногийн хугацаагаар цагдан хоригдсоныг шийтгэх тогтоолд дурдаж өгөх нь зүйтэй. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн зардал орж ирээгүй. Ял шийтгэл оногдуулсны дараа уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн санал хүсэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгч Г.*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********ын *********д хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.*********д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.*********д тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*********гээс 26,146,027 төгрөг 48 мөнгө гаргуулж ХААН банк ХК-нд 12,156,149 төгрөг, Голомт банк ХК-нд 9,119,706 төгрөг 89 мөнгө, ХАС банк ХК-нд 4,870,174 төгрөг 59 мөнгө тус тус олгож,
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********гээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,280,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт 2,013,411 төгрөг, нийт 7,293,411 төгрөг гаргуулж хохирогч *********д олгож,
Шүүгдэгч Г.********* нь 5 хоног цагдан хоригдсон, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч *********ын нэхэмжилсэн 34,037,517 төгрөгөөс 25,998,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Төрийн банк ХК, “Тус финтек” ББСБ нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********д ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх гэж байгаа талаар шүүхэд даруу мэдэгдэхийг, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарлаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********г шүүх хуралдааны танхимаас суллаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********ын *********д хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.*********д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.*********д тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*********гээс 26,146,027 төгрөг 48 мөнгө гаргуулж ХААН банк ХК-нд 12,156,149 төгрөг, Голомт банк ХК-нд 9,119,706 төгрөг 89 мөнгө, ХАС банк ХК-нд 4,870,174 төгрөг 59 мөнгө тус тус олгож,
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********гээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,280,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт 2,013,411 төгрөг, нийт 7,293,411 төгрөг гаргуулж хохирогч *********д олгосугай.
7. Шүүгдэгч Г.********* нь 5 хоног цагдан хоригдсон, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч *********ын нэхэмжилсэн 34,037,517 төгрөгөөс 25,998,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Төрийн банк ХК, “Тус финтек” ББСБ нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********д ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх гэж байгаа талаар шүүхэд даруу мэдэгдэхийг, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********г шүүх хуралдааны танхимаас сулласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР