| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0220/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/240 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ********** овогт **********гийн **********д хол**********ох 2526000000237 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг ********** сумын 2 дугаар баг 13-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** овогт **********гийн ********** /РД:********************/,
Хол**********сон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 13-01 тоот өөрийн гэртээ өөрийн эхнэр ********** хэрүүл маргаан үүсгэж эрүүл мэндэд халдан зодож биед тархи доргилт, эрүү, баруун, зүүн бугалга, дал, баруун шуу, цээж, баруун, зүүн гуя, хөлийн эрхий хуруунд цус хуралт, нуруу, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, дагзны зүүн доод хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хол**********жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...07 дугаар сарын 22-ны өдөр байсан. Бид хоёр хот руу явах ажилтай байхад явах сонирхолгүй байгаад байсан. Тэгээд явъя гэхэд явахгүй гээд тэгээд сүүлдээ согтуу архи уусан болоод маргалдсан” гэв.
Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 02 дугаар баг 13-1 тоотод оршин суух гэртээ нөхөр **********ы хамт байсан. Манай нөхөр бензин түлш тээвэрт явдаг ажилтай. Бид хоёр тухайн өдөр хот руу явах талаар ярьж байгаад би нөхөртөө “энэ удаад гэртээ үлдье, миний бие өвдөөд байна, чи явчихаад ирэх үү” гэж хэлсэн чинь “чи үлдэж яах гээд байгаа юм, архи л ууна биз, гадуур л тэнэнэ биз” гэхээр нь би “чи намайг дандаа архи уудаг гэж хэлдэг, би явахгүй” гэсэн чинь “чи явахгүй гээд байх юм, юугаа хийх гээд байх юм” гэж хэлээд над руу уурлаад, дайраад угаалгын өрөө рүү оруулаад намайг түлхэж унагаад, би унахдаа гэрийн эд хогшил нурахаар нь уурлаад хогийн шүүр аваад газарт цохиод урд шүүрийг нь хугалсан чинь чинь цаад өрөө рүү ороод над руу дайрахаа болиод, би том өрөө рүү орсон чинь миний араас ирээд араас хөлөөрөө тийрч унагаагаад, миний толгойноос үсдээд 3 удаа шал мөргүүлээд, нүүрэн дээр гутлаараа гишгэж үрээд байсан. Тэгээд миний ухаан балартаад нэг сэрсэн чинь манай бэр Цэрэнханд болон түргэний эмч ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн ********** нь 2025 он 7 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд түргэн тусламж ойрын дуудлагад үзүүлж 58,212 төгрөг, яаралтай тусламжид 29,700, амбулаторийн тусламж үйлчилгээ сэтгэлзүйн үзлэг зөвлөгөөнд 23,760 төгрөг, 2025 оны 8 сарын 04-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж үзүүлж 124,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 235,672 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна...”” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн
“...1.**********ийн биед тархи доргилт, хамрын хуучин хугарал, таславчийн мурийлт, эрүү, баруун, зүүн бугалга, дал, баруун шуу, цээж, баруун, зүүн гуя, хөлийн эрхий хуруунд цус хуралт, нуруу, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, дагзны зүүн доод хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр . үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тархи доргилт, эрүү, баруун, зүүн бугалга, дал, баруун шуу, цээж, баруун, зүүн гуя, хөлийн эрхий хуруунд цус хуралт, нуруу, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, дагзны зүүн доод хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4. Тархи доргилт, эрүү, баруун, зүүн бугалга, дал, баруун шуу, цээж, баруун, зүүн гуя, хөлийн эрхий хуруунд цус хуралт, нуруу, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, дагзны зүүн доод хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх ӨВХ0725/481 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч **********ы хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 08 дугаар багийн Засаг даргын 25 дугаартай тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч **********ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 13-01 тоот өөрийн гэртээ өөрийн эхнэр **********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж эрүүл мэндэд нь халдан зодож биед тархи доргилт, эрүү, баруун, зүүн бугалга, дал, аруун шуу, цээж, баруун, зүүн гуя, хөлийн эрхий хуруунд цус хуралт, нуруу, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, дагзны зүүн доод хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д.Оюунчмэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч **********ын мэдүүлэг, шинжээчийн ӨВХ0725/481 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас хохирогч **********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Мөн шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг өгсөн, мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 235,672 төгрөгийн хохирлыг буюу төрд учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** шүүгдэгчийн гэм буруугийн талаар өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********д хол**********сон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 13-01 тоот өөрийн гэртээ өөрийн эхнэр **********тэй хэрүүл маргаан үүсгэж эрүүл мэндэд нь халдан зодож биед тархи доргилт, эрүү, баруун, зүүн бугалга, дал, баруун шуу, цээж, баруун, зүүн гуя, хөлийн эрхий хуруунд цус хуралт, нуруу, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, дагзны зүүн доод хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ********** нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Хохирогч **********ийн “...Би 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 02 дугаар баг 13-1 тоотод оршин суух гэртээ нөхөр **********ы хамт байсан. Манай нөхөр бензин түлш тээвэрт явдаг ажилтай. Бид хоёр тухайн өдөр хот руу явах талаар ярьж байгаад би нөхөртөө “энэ удаад гэртээ үлдье, миний бие өвдөөд байна, чи явчихаад ирэх үү” гэж хэлсэн чинь “чи үлдэж яах гээд байгаа юм, архи л ууна биз, гадуур л тэнэнэ биз” гэхээр нь би “чи намайг дандаа архи уудаг гэж хэлдэг, би явахгүй” гэсэн чинь “чи явахгүй гээд байх юм, юугаа хийх гээд байх юм” гэж хэлээд над руу уурлаад, дайраад угаалгын өрөө рүү оруулаад намайг түлхэж унагаад, би унахдаа гэрийн эд хогшил нурахаар нь уурлаад хогийн шүүр аваад газарт цохиод урд шүүрийг нь хугалсан чинь чинь цаад өрөө рүү ороод над руу дайрахаа болиод, би том өрөө рүү орсон чинь миний араас ирээд араас хөлөөрөө тийрч унагаагаад, миний толгойноос үсдээд 3 удаа шал мөргүүлээд, нүүрэн дээр гутлаараа гишгэж үрээд байсан. Тэгээд миний ухаан балартаад нэг сэрсэн чинь манай бэр Цэрэнханд болон түргэний эмч ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч **********ын “...Иргэн ********** нь 2025 он 7 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд түргэн тусламж ойрын дуудлагад үзүүлж 58,212 төгрөг, яаралтай тусламжид 29,700, амбулаторийн тусламж үйлчилгээ сэтгэлзүйн үзлэг зөвлөгөөнд 23,760 төгрөг, 2025 оны 8 сарын 04-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж' үзүүлж 124,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 235,672 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/, хохирогч **********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ӨВХ0725/481 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч **********ы хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч **********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч **********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч **********ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч **********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ********** нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 235,672 төгрөгийг төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдлаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, мөн хохирогчид болон төрд учруулсан хохиролыг төлж барагдуулсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч **********ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********гийн **********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********гийн **********ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР