Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/250

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********гийн *********ид холбогдох 2526000000246 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн. 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “*********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын 1 дүгээр баг 23-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, ********* овогт  *********гийн ********* /РД:*************/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 11 дүгээр дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр ********* маркийн ********* ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,44 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.   

 

Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би тус өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгээд ********* сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн газраас гарч ирээд явж байтал хар өнгийн ********* загварын 9156ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын толь унжсан байсан тул түүнийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийг ********* жолоодож явсан бөгөөд бэлэн бус торгуулийн төхөөрөмжөөр шалгаж үзэхэд тухайн хуний жолоодох эрх хасагдсан байсан. Ингээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул согтуурал хэмжигч багажаар шалгахад 1.44% согтолттой байсан.  ...Тухайн үед энгэрийн камер багтаамж дүүрсэн байсан тул бичлэг хийгдээгүй. Харин өөрийн утсан дээрээ үлээлгэсэн зургийг бол дарсан. Найзтайгаа жаахан архи уусан юмаа гэж ярьж байсан, хаана уусан талаараа бол хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа,  зохицуулагч цагдаагийн дэд ахлагч *********ийн “Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжил хийсэн талаарх баримт, /хх-ийн 5- дугаар хуудас/,

 

********* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 513 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 

        Шүүгдэгч *********ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн болон Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

        Шүүгдэгч *********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч *********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан талаарх тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, урьд шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд *********гийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж гэм буруугийн талаар: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч *********ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ********* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 2025 оны 06 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 11 дүгээр дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхгүйгээр ********* загварын ********* ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,44 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ********* овгийн *********гийн ********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч *********ийн Би тус өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгээд ********* сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн газраас гарч ирээд явж байтал хар өнгийн ********* загварын 9156ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын толь унжсан байсан тул түүнийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийг ********* жолоодож явсан бөгөөд бэлэн бус торгуулийн төхөөрөмжөөр шалгаж үзэхэд тухайн хуний жолоодох эрх хасагдсан байсан. Ингээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул согтуурал хэмжигч багажаар шалгахад 1.44% согтолттой байсан.  ...Тухайн үед энгэрийн камер багтаамж дүүрсэн байсан тул бичлэг хийгдээгүй. Харин өөрийн утсан дээрээ үлээлгэсэн зургийг бол дарсан. Найзтайгаа жаахан архи уусан юмаа гэж ярьж байсан, хаана уусан талаараа бол хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа,  зохицуулагч цагдаагийн дэд ахлагч *********ийн “Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжил хийсэн талаарх баримт, /хх-ийн 5- дугаар хуудас/, ********* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 513 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 30-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч ********* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна. 

 

Иймд *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч ********* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ********* нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгуулийн ялыг төлж чадна. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

             

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********гийн *********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 7. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 М.МАНДАХБАЯР