Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/03142

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/03142

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * дүүрэг, * хороо, * хороолол, ** гудамж, * тоотод оршин суух, Ч* овогт Б.Т /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *мянгат, * байрны * тоотод оршин суух, Б овогт У.Г /РД:***/-д холбогдох,

 24 ширхэг агуулахыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, 24 ширхэг агуулахын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, Л.Э

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч У.Год холбогдуулан 24 ширхэг агуулахыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Т миний бие Баянзүрх дүүрэг **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор барих зориулалтаар эзэмшдэг бөгөөд анх уг газрынхаа бичиг баримтыг 2011 онд өөрийн охин Т.Бийн нэр дээр гаргуулан авч байсан бол өөрийн нэр дээр 2018 онд шилжүүлэн авсан билээ. Бид газрынхаа гэрчилгээг хөөцөлдөж байх үедээ буюу 2008 онд газар дээрээ агуулах барихаар шийдэж манай эхнэр У.Ц өөрийн төрсөн ах болох У.Гоос агуулах барих 37,000,000 төгрөгийг зээлж авахаар болсон. Эхнэр У.Ц ах У.Гтойгоо тохирохдоо зээлж авсан мөнгийг нэг дор буцаан төлөх боломжгүй, харин барьсан 24 ширхэг агуулахаа худалдаа эрхлэгч нарт түрээслүүлэн сар бүрийн орлогоос мөнгийг буцаан цувуулан төлөхөөр тохирсон бөгөөд ах дүү улс бие биеэ дэмжиж зөвшөөрсөн юм. Ингээд бид газар дээрээ 24 ширхэг агуулахыг 2008-2009 оны хооронд барьсан бөгөөд 2011 оноос эхлэн түрээслүүлэх үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн. Энэ үед У.Г нь У.Цгээс мөнгөө удааж байна, хүү тооцож нийт 50,000,000 төгрөг өгчих гэж байсан юм. Гэвч яг энэ үед би гэр бүлийнхээ цуглуулж байсан 30 гаран сая төгрөгөө бусдад залилуулан алдаж уг эрүүгийн хэрэг 2014 он хүртэл үргэлжилсэн ч мөнгөө буцаан авч чадаагүй тул У.Год төлөх мөнгийг дээр дурдсанаар түрээсийн орлогоосоо төлөхөөр болсон. Эхнэр бид хоёр тухайн үед У.Гоос зээлсэн 37,000,000 төгрөгөө дараах байдлаар төлсөн байдаг. Тухайлбал 2012 оны 03 дугаар сараас эхлэн мөн оныг дуустал нийт 8,500,000 төгрөгийг сар бүр цувуулан төлсөн, мөн 2013 онд сар бүр 1-1,500,000 төгрөгөөр цувуулан нийт 15,500,000 төгрөгийг төлсөн бол 2014 онд мөн 7,500,000 төгрөг буюу нийт 31,500,000 төгрөгийг түүнд буцаан төлсөн. Дээрх байдлаар түүнээс авсан мөнгийг 50,000,000 төгрөг болгон буцаан төлөхөөр сар бүр төлөлт хийж байсан боловч 2014 оны 7 дугаар сард үер болж агуулахууд усанд автаж түрээслэгч нарт их хэмжээний хохирол учирсан ба түрээслэгч нар нь биднээс хохирол нэхэмжилж, бид манаачийн цалин мөнгөө ч өгч чадахгүйд хүрсэн тул сар бүр У.Год төлж байсан мөнгийг үргэлжлүүлэн төлж чадаагүй. Гэтэл У.Г нь мөнгөө хурдан өг, мөнгө өгсөнгүй гэх мэтээр манай гэр бүл рүү хэл амаар дайрч давшлан маргаснаас болж эхнэр У.Ц сэтгэл санааны дарамтад орж бид цаашид У.Гтой харилцахад төвөгтэй болж эхэлсэн. Ингээд бид ярилцаж байгаад хэсэг хугацаанд 24 ширхэг агуулахын түрээсийн ашгийн талыг нь У.Год өгч түүнийг өр төлбөрийг хаахаар болсон. Үүнээс хойш 12 ширхэг агуулахын түрээсийн мөнгийг У.Г авч ирсэн. Хэдийгээр У.Г 12 ширхэг агуулахын түрээсийн мөнгөөр бидэнд зээлдүүлсэн мөнгөө буцаан авч байхаар тохирсон боловч агуулах түрээслүүлэх үйл ажиллагаанд оролцдоггүй хэвээрээ, зөвхөн эхнэр У.Ц л түрээсийн үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж сар бүрийн манаачийн цалин, цахилгааны зардал, гамшгийн үеийн хохирлыг түрээслэгч нарт түрээсэнд нь шингээн бага багаар төлөх зэрэг бүхий л ажлуудыг хариуцан ажиллуулсаар ирсэн. Харин У.Г нь зөвхөн мөнгөө авч ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 130,000,000 гаран төгрөгийг олж авсан байна. Миний хувьд У.Гыг эхнэр У.Цгийн төрсөн ах гэж хүндэтгэж, эхнэр ч өөрийн төрсөн ах, мөн мөнгө төгрөг хэрэгтэй үед агуулах барих мөнгө зээлдүүлж тусалсан гэж өөр хоорондоо тоо бодож тооцоо нийлэлгүй явсаар өдийг хүрсэн. Миний бие 2014 онд болсон үерт агуулахуудаа автуулж түрээслэгч нарт их хэмжээний хохирол төлөх болсон үеэс эхлэн агуулахын үйл ажиллагаа төвөгтэй бөгөөд төдийлөн их ашиг орлоготой биш гэж үзэж газар дээрх агуулахуудаа буулгаж харин оронд нь худалдааны төв барихаар шийдэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 261 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Техникийн нөхцөлөө авч барилгын зураг төслөө хийлгээд байна. 2014 онд газар миний охин Т.Бийн нэр дээр байсан тул Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Т.Бийн нэр дээр авч байсан бол 2020 онд техникийн нөхцөлөө өөрийн нэр дээр авсан. Гэтэл У.Г нь биднийг газар дээрээ худалдааны төв барих сургаар зээлдүүлсэн мөнгөө хангалттай гарган авсан байсан атлаа буулгахаар султгаад байсан 24 ширхэг агуулахуудыг бидэнд мэдэгдэлгүй 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хууль бусаар эзэмшилдээ авч тэр дариу бусдад дур мэдэн үргэлжлүүлэн түрээслүүлчихсэн бөгөөд одоог болтол бусдад түрээслүүлж ашиг орлого олсоор байна. У.Гын дур мэдэн түрээслүүлж агуулахыг түрээслэгчдийн бараа эд хөрөнгөөр дүүргэчихсэн учраас бид агуулахуудаа буулгаж чадахгүй байна. Мөн У.Г нь манай гэр бүл рүү элдвээр хэлж дайрч давшилж сүүлдээ бие биедээ гар хүрэх хэмжээнд хүрсэн тул бид энэхүү асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна. Дээрх агуулахуудад миний бие үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар өмнө нь эрх бүхий байгууллагад хандаж байсан боловч хаяг авах ёстой гэсэн шаардлага тавьсан. Хаяг авахаар холбогдох байгууллагад хандсан боловч доороо шугамтайн улмаас хаяг авч чадаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул уг агуулахууддаа хөрөнгийн үнэлгээ хийлгэснийг баримтаар хүргүүлж байна. У.Гыг зээлдүүлсэн мөнгөө хангалттай буцаан гаргаж авсан тул одоо агуулахуудыг чөлөөлж өгөхийг шаардаж, эхнэрийн төрсөн ах, худ ураг улс шүүх цагдаадаа тулалгүй асуудлыг шийдчих байх гэж итгэж хүлээсэн боловч У.Г нь явдаг газраараа яв гэсэн тул арга буюу ийнхүү шүүхэд хандаж байна. Миний бие У.Год хандан зээлдүүлсэн мөнгөө хангалттай буцаан аваагүй гэж үзээд байгаа бол буулгах агуулахын материалыг нь авч мөнгө болгож ав" гэдгээ хэлж байсан бөгөөд У.Г нь агуулахыг буулгаж авахгүй байсан тул газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсан. Өөрөөр хэлбэл У.Г нь одоог болтол агуулахыг буулгаж авахгүй хууль бусаар эзэмшиж орлого олсоор байгаа тул миний бие агуулахуудыг буулгаж материалыг нь ав гэсэн зөвшөөрлөө цуцалж агуулахуудаа түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ. Иймд Баянзүрх дүүрэг **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах миний өмчлөлийн 24 ширхэг агуулахыг У.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. гэжээ. 

Хариуцагч У.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У овогтой Г миний бие болон миний эхнэр О бид хоёр 2006 оноос гэр бүл болон айлын хажуу өрөө хөлслөн амьдарч эхэлсэн бөгөөд өөрсдийн хуримтлуулсан мөнгөөр орон сууц худалдаж авахаар төлөвлөж байсан боловч юун түрүүнд ирээдүйд тогтвортой орлого олж байх өмч хөрөнгөтэй болъё гэж зөвлөлдөн шийдэж Баянзүрх дүүргийн **** хороо, ** гудамж * гудамж, * тоотод тус бүр нь 15.20 м.кв талбай бүхий 12 том агуулах, тус бүр нь 10,08 м.кв талбай бүхий 12 жижиг агуулах, 3.77 мкв талбай бүхий 1 харуулын өрөө (нийт 307,13 м.кв талбай), түүнийг дагуулан 140,79 м.кв талбай бүхий цементэн хучилттай талбайг 2008 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Миний төрсөн дүү М нөхөр О ажил гүйцэтгэх бригадыг олж зуучилж өгсөн. Ингээд Г миний бие 2008 оны 03 дугаар сарын 13-наас эхлэн өөрийн Хаан банкин дахь *** тоот данснаас зарцуулалт хийж байгаад эхнэр бид хоёр дундын данс нээж (Хаан банкны *** тоот данс) данснаасаа бэлнээр мөнгө аван тухайн обьектын материалаа өөрөө явж цуглуулсан. Тухайн обьектыг барьж байгуулахад ажлын хөлс нь ороод 41,200,000 төгрөг зарцуулсан ажлын хөлс нь 11,000,000 төгрөг болсон. Миний эхнэр тухайн үед санхүүгийн зохицуулах хороонд ажилладаг байсан тул хувийн бизнесээ эрхлэн явуулах боломжгүй байсан. Мөн тухайн цаг үед миний төрсөн дүү Ц нь ажил орлогогүй, нөхөр нь тогтвортой ажилгүй (тухайн үед нэгэн компанийн жолооч зундаа явж ажилладаг гэж миний төрсөн дүү Цэцэгээ хэлдэг байсан нөхөртэй нь ер нь тийм ойр харилцаатай биш тул сайн мэдэхгүй), 2 охин нь дунд сургуулиа төгсөөд оюутан болж хүүхдүүдийнхээ Их сургуулийн сургалтын төлбөрийг төлж чадахгүй хэмжээнд байсан тул дүүгийн амьдрал ахуйд нь тус нэмэр болох үүднээс мөн өөрийн төрсөн дүү тул найдвартай гэж үзээд эхнэр бид хоёр Цг ажилд авч обьектынхоо үйл ажиллагааг хариуцуулсан. Ц нь тухайн агуулахуудад түрээслэгч олж оруулах, олсон түрээсийн орлогын талыг Г надад өгөх үлдсэн тал орлогоос манаачийн цалин өгөх, цахилгааны төлбөр, аливаа жижиг засвар үйлчилгээний зардлыг төлөх, улсад өгөх аливаа татвар хураамжийг төлөөд үлдсэн мөнгийг энэхүү обьектын үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байгаа хөдөлмөрийнхөө хөлсөнд авч байхаар тохиролцон ажиллуулсан. Ингэж Цд үйл ажиллагааг нь хариуцуулахдаа юун түрүүнд тухайн обьектын доорх газрын зөвшөөрлийг хуулийн дагуу хөөцөлдөж Миний нэр дээр аваарай гэж 2009 оны 02 дугаар сарын 18-нд 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөчөөс Г миний бие өөрийн төрсөн дүү У.Цд бүрэн итгэж хариуцуулсан тул обьект дээрээ хааяа нэг очдог байсан (Үүнийг тухайн үед ажиллаж байсан манаач нар гэрчилнэ). Агуулахуудаа бариад бараг 2 жил өнгөрсөн ч миний дүү Ц хүн орохгүй байна гээд надад мөнгө өгөхгүй байсан тул миний эхнэр яагаад одоо болтол түрээслэгч ордоггүй юм бэ. Чи өөрөө очиж үзээ гэж хэлдэг байсан. Би эхнэртээ манайхан тийм сонин зангүй л гэж хэлдэг байсан. Ингээд 2011 оны зун өөрийн биеэр очиж үзэхэд хэдэн агуулах цоожтой байсан тул миний бие дүү Цд чи ягаад худлаа хэлээд байгаа юм бэ түрээслэгч орсон л байна ш дээ гэж хэлж байж 2011 оны 9 дүгээр сараас Цгээс түрээсийн орлогоо авч эхэлсэн. Түрээсийн орлогоо зарим тохиолдолд бэлнээр зарим тохиолдолд дансаар авч байсан. Ц нь бүх агуулахууд бүрэн түрээслэгдээгүй гэж хэлэн 1.500.000 төгрөг л сар бүр өгдөг байсан. Хэсэг хугацаанд ийм байдалтай явж байгаад миний бие 2014 оны зун агуулахууд дээрээ өөрийн биеэр очиж үзтэл бүгд цоожтой түрээслэгчтэй байсан. Би дүү Цд чи худлаа яриад ямар сонин зантай юм бэ би өөрөө түрээсээ цуглуулна гэж хэлж 2014 оны 7 дугаар сараас агуулахуудын түрээсийн орлогоо өөрийн дансандаа шууд авч эхэлсэн. Ингэхдээ зарим түрээслэгч зөвхөн өөрийн түрээсийн төлбөрөө өөрсдөө шууд шилжүүлнэ зарим нь бусад хүмүүсийнхийг цуглуулж байгаад бөөнөөр нь миний данс руу шилжүүлэх замаар агуулахынхаа түрээсийн орлогыг би өөрөө цуглуулдаг болсон. Харин миний бие Г нь өөрийн төрсөн дүү Цгийн амьдрал ахуйг нь бодоод бас түүний ахын хувьд тухайн үед ажлаас нь чөлөөлж чадаагүй ажил үүргийн хуваарийг нь хэвээр үлдээсэн. Манай гэр бүл 2011, 2013, 2015 онуудад хүүхдүүдтэй болсон. Миний эхнэр ойрхон хийсвэр хагалгаагаар 3 удаа төрсөн, 3 жоохон хүүхэдтэй би эхнэртээ туслаад завгүй байдаг байсан тул энэ бүх хугацаанд агуулахуудруугаа тэр бүр анхаарлаа хандуулж чадаагүй. Тэгээд ч өөрийнхөө төрсөн дүүд итгэж байсан. Миний эхнэр О 8 жил хүүхдээ харах чөлөөтэй байж байгаад ажилдаа орох хугацаа болоход ажлаасаа гарч энэ хэдэн агуулахуудаа олигтойхон ажиллуулъя гэж шийдээд 2018 онд ажлаасаа (СЗХ) өөрийн хүсэлтээр гарсан. Ингээд ажлаас гараад удаагүй байхдаа буюу 2019 оны 2 дугаар сард хүнд өвдсөн. Бид Хавдрын эмнэлэгт удаан хугацаанд хэвтэж хүнд эмчилгээнд ороод 2020 оны эхээр эмнэлгээс гарч группт орж гэртээ байх болсон. 2021 оноос эхнэрийн минь бие тэнхэрч 5 дугаар сард бид агуулахууд дээрээ очиход агуулахын байдал маш их дордсон байсан. Бүх хаалганы нугаснууд эвдэрч салсан, гадна фасадны өнгө үзэмж муудсан, ихэнх агуулахын дээвэр цоорч ус гоождог болсон, цөөхөн хэдэн түрээслэгчтэй үйл ажиллагаа нь маш их доголдсон байсан учир бид агуулахуудаа засаж сэлбэж эхэлсэн. Ингээд тухайн үед манай эхнэр *** дээр зар тавин агуулахуудыг түрээсэлж эхэлсэнтэй зэрэгцэн олон жил ажилласан 2 манаач (Б, Ч) нар нэмж 1 манаач авах мөн цалин нэмэх хүсэлтийг Г надад тавьсан учраас би Цд нилээд агуулахууд түрээслэгчтэй боллоо манаач нэмж авч цалинг нь нэмье гэж 2021 оны 7 дугаар сарын сүүлээр хэлэхэд Би одоо энэ агуулахын үйл ажиллагааг хариуцаж явж чадахгүй гэж хэлсэн учир Цгийн ажил үүргийн хуваарь дуусгавар болж манай эхнэр 8 дугаар сараас манаач нэмж аван цалинг нь нэмж манаачийн цалинг өөрөө өгдөг болсон. Эхнэр бид хоёр 2021 оны 5 дугаар сараас эхлэн зуны турш агуулахууддаа засвар хийлгэж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр агуулахын манаач над руу утасдаж Даргаа хоёр гурван залуучууд ирлээ энэ агуулахын доорх газрыг зарна гэсэн гээд үзээд явлаа гэсэн. Тэгээд миний бие дүү Ц рүү утсаар залган Юу болоод байна манаач ингэж ярьж байна гэж хэлтэл Ц Одоо наад газар чинь манай гэр бүлийн хөрөнгө болсон танд хамаагүй бид газраа зарна уу яана танд ямар хамаа байна. Та наад шавар амбааруудаа нураагаад аваад яв та түрээсийнхээ мөнгөөр агуулах барьсан мөнгөө олчихсон биз дээ гэж хэлсэн. Ингээд манай эхнэр Үнэгүй.мн зарын сайт дээр үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 01-нд миний агуулахуудын доорх газрыг төв зам дагуу газар гэж үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар заруулахаар зар тавьсан байсныг олж мэдсэн. Бид тухайн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас газрын гэрчилгээг нь авч анх удаа харсан. Ц болон түүний нөхөр Т нар нь 2022 оны эхэн үед газар нь биднийх наад шавар амбааруудаа аваад зайл гэж хэлдэг байсан тул миний бие та нар агуулахын доорх газрыг авахдаа миний энэ агуулахуудыг өөрсдийнх гэж хэлж байгаад энэ газрыг өөрсдийн нэр дээр авсан байна лээ гэж хэлснээс хойш энэ агуулахуудыг надтай булаацалдах болсон. У.Г миний бие өөрийн төрсөн дүү Цд 37,000,000 төгрөг зээлж байгаагүй болно. гэжээ.

Хариуцагч У.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Г миний бие 2008 онд Баянзүрх дүүргийн **** хороо, *** гудамж 1 гудамж, * тоотод өөрийн хөрөнгөөр тус бүр нь 15.20 м.кв талбай бүхий 12 том агуулах, тус бүр 10.08 м.кв талбай бүхий 12 жижиг агуулах буюу нийт 24 ширхэг агуулах, 3.77 м.кв талбай бүхий 1 харуулын байр (нийт 307.13 м.кв талбай), түүнийг дагуулан 140.79 м.кв бүхий цементэн хучилттай талбайг барьж байгуулсан. Тухайн обьектыг барьж байгуулсны дараа обьектын газар эзэмших эрхийг өөрийн биеэр хөөцөлдөх боломжгүй байсан тул төрсөн дүү У.Цгээр хөөцөлдүүлэхээр болж У.Цд шаардлагатай төлбөр болон шаардагдах зардлыг У.Г миний бие өгсөн. Ингээд газар хөөцөлдүүлэхээр болсон цагаас эхлэн У.Г надаас газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах төлбөр гэж 2009 оны 2 дугаар сарын 18-нд 5,000,000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс хойш мөн удаа дараа энэ зорилгоор мөнгө авч байсан. Гэтэл У.Г миний бие 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газрын гэрчилгээ гарсан талаар *** сайтаас олж мэдсэн. Намайг мэдэх хүртэл миний дүү У.Ц газрын гэрчилгээ гараагүй байгаа, хөөцөлдөж байна удахгүй гарна гэж У.Г надад хэлдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 4-нд мэдсэн цагаас хойш Цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүх, нийслэлийн болон дүүргийн газрын албанд хандсан болно. Гэтэл 2011 онд У.Ц өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн охин Т.Бын нэр дээр гэрчилгээг гаргуулсан, үүний дараа 2018 онд өөрийн нөхөр Б.Тын нэр дээр шилжүүлсэн үйлдлээ нууж байсан нь тодорхой болсон. Тухайн газар босгосон обьектын хууль ёсны шударга эзэмшигч нь У.Г миний бие байтал У.Ц нь өөрийн мэтээр ойлгуулан төрийн байгууллагад хуурамч бичиг, баримт бүрдүүлж хууран мэхлэх замаар газрыг өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хууль бус байх тул холбогдох захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэд хэдэн удаа У.Ц нь зарах оролдлого хийж байгаа боловч өнөөдрийг хүртэл дээрх обьектын шударга эзэмшигч нь У.Г миний бие байх тул зарж чадахгүй нөхцөл байдалд хүрсний улмаас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь У.Г шударга эзэмшигч гэдгийг нотолж байгаа юм. Миний зүгээс Баянзүрх дүүргийн шүүхэд энэхүү асуудлаар 3 удаа хандаж байсан бөгөөд хэргийг хүлээн аваагүй юм. Иймд миний төрсөн дүү намайг төөрөлдүүлэх замаар миний хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих оролдлого хийж байгаа энэ үйлдэл нь хуульд нийцэхгүй байх тул хуулийн байгууллага шударгаар шийдэн шударга эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа болно. У.Цд миний зүгээс нэг ч удаа агуулах барих зориулалтаар мөнгө зээлж байгаагүй бөгөөд У.Цгийн зүгээс газартай холбоотой асуудлаар өнөөдрийг хүртэл худал хэлж нөхөртэйгөө хуйвалдаж миний барьж байгуулсан обьектыг өөрсдийн эзэмшилд авах гэж байсныг нь 2022 оны 1 дүгээр сарын 04-нөөс хойш мэдсэн байдаг. Үүнээс хойш Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад хандан зөрчлийн маргаан хүртэл үүссэн байдаг юм. гэжээ.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: У.Год холбогдуулан 24 ширхэг агуулахыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ. Гэтэл хариуцагч У.Г нь албадан чөлөөлүүлэхээр шаардсан 24 ширхэг агуулахыг өөрийн эзэмшил болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.Т миний эхнэр болох У.Ц нь 2000-иад оны үед төрсөн эгч У.Ц болон төрсөн дүү У.М нартай хамтран Улаанбаатар хотын БЗД * хорооны нутаг дэвсгэрт барилга барихаар болсон юм. /Одоогийн Их орд худалдааны төв/. Дээрх барилгыг барихын тулд өөрийн нэр дээрх 3 өрөө орон сууцаа зээл авч хөрөнгө оруулж, өөрийн үүсгэн байгуулсан ** ХХК-г эгч У.Цгийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Мөн дээрх барилга барих бүх үйл ажиллагаанд миний эхнэр У.Ц нь гар бие оролцон өглөөнөөс орой хүртэл ажиллаж, мөнгөний хэрэгцээтэй үед найз нөхөд, танил талаас зээл олох мөн хадгаламж зээлийн хоршоонд өөрийн ээмэг бөгж гэх мэт үнэт зүйлсээ барьцаалах, машин угаалгын газрыг хариуцан ажиллуулах зэргээр барилга дуусах хүртэл хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан ба уг барилга баригдаж ашиглалтад орсон. Одоо уг барилгыг манай эхнэр У.Цгийн төрсөн эгч *** ХХК-н хувьцаа эзэмшигч У.Ц ажиллуулдаг юм. Үүний дараа биднийг тухайн барилгын хойд талд байрших газрыг нэр дээрээ авч барилга барьж өөрийн гэсэн өмчтэй бол гэсэн яриа гарч уг газрыг манай гэр бүл авахаар 2007 оноос хойш хүсэлтээ өгч хөөцөлдөж байсныг У.Ц /том эгч/, У.М /дүү/ нар дэмжиж байсан. Иймээс эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байсан ч бид авахаар тохирсон байсан тул газрыг манайх гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан. Нийслэлийн газрын албанд Б.Т миний бие өөрөө бүх хууль журмын дагуу хүсэлтээ гаргаж, дээрх газрыг эзэмших эрхийг охин Т.Бын нэр дээр 2011 онд авч 2018 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Ингээд дээрх барилга \Их Орд худалдааны төв\ 2007 онд ашиглалтад орж барилгын материалын лангуу түрээслүүлж эхэлсэн тул тэдгээр түрээслэгч нарт агуулах шаардлагатай болсон байдаг. Энэ үед хүргэн О /дүү М нөхөр/ нь миний эхнэр У.Цд хэлэхдээ газар дээрээ агуулах баривал барилгын материалын лангуу түрээслэгч нарт агуулах түрээсэлж ашиг олох боломжтой гэж зөвлөснөөр мөнгөний хэрэгцээ үүсэж У.Гтой анх холбогдсон. Ингээд бид У.Гоос агуулах барих 37.000.000 төгрөгийг зээлж авахаар болсон. Бид У.Гтойгоо тохирохдоо зээлж авсан мөнгийг нэг дор буцаан төлөх боломжгүй, харин барьсан 24 ширхэг агуулахаа худалдаа эрхлэгч нарт түрээслүүлэн сар бүрийн орлогоос мөнгийг буцаан цувуулан төлөхөөр тохирсон бөгөөд ах дүү улс бие биеэ дэмжиж зөвшөөрсөн юм. Ингээд агуулахыг 2008 онд барьж эхэлсэн ба баригдсан төсөв болох 37 сая төгрөгийг У.Гоос цувуулан бэлнээр авч бүх тооцоо мөнгөө барьж, хажууд нь зогсож, гар бие оролцон гүйцэтгэлийг хийлгэсэн. Агуулахынхаа дан нуруу болон дээврийн банзыг цайз захад байрлах модны захаас, дээврийн төмрийг 100 айлаас авсан бөгөөд хүргэн О нь агуулах барих бүхий л хугацаанд тусалж хамт явж байсан. Үүнийг Н.О нь гэрчилнэ. Агуулахаа бид 2009 онд барьж дуусгаж үйл ажиллагаа нь 2011 онд жигдэрч ашиг олж эхэлсэн цагаас эхлэн 500000, 1 000000 , 1,500000 зэргээр өсгөн сар бүр зээлийн эргэн төлөлтийг У.Год шилжүүлдэг байсан. Гэвч 2014 оны 7 сард үер болж агуулахын дээврээс ус алдаж, түрээслэгч нар хохирлоо нэхэмжилсний улмаас үргэлжлүүлэн сар бүрийн зээлийн эргэн төлөлт хийж чадахаа больсон. Энэ үеэс У.Г мөнгөө нэхэж шахаж шаардан элдвээр харааж маргалдаж эхэлсэн бөгөөд хэсэг хугацаанд 12 агуулахын түрээсийг авч байхыг зөвшөөрч түүнд эзэмшүүлсэн. Агуулах миний эзэмшил болох нь өнгөрсөн бүх хугацаанд агуулахын ашиглалтын зардлыг дааж манаачийн цалин хөлсийг төлж байснаас харагдах бөгөөд У.Гын зүгээс ямар ч оролцоо байгаагүй, зөвхөн зээлүүлсэн мөнгөө сар бүр дансаар авдаг байсан юм. Дээрх бүх хугацаанд миний эзэмшлийн агуулахуудын бүх үйл ажиллагааг бид хариуцан ажиллуулж, цахилгааны төлбөр, манаачийн цалинг хариуцдаг байсныг 13 жил ажилласан манаач Ч, мөн цахилгааны төлбөр авдаг байсан хүргэн О нар гэрчилнэ. Бид агуулахыг барихад авсан 37 сая төгрөгийг У.Год 10 жилийн турш эргүүлэн төлж барагдуулсан гэж үзсэн. Ингээд миний бие өөрийн газар дээрээ барилга барихаар бүх зөвшөөрөл болон зураг төслөө бэлэн болгоод байсан учраас хөрөнгө оруулалт хайж эхэлсэн. Гэтэл 2021 оны зун хөдөө яваад ирэх үед У.Г нь эхнэр У.Ц руу утсаар залгаж өөрийнх эхнэр болох Отайгаа хамт шаардлагагүй байхад агуулахыг замаск хийж будсан тухай хэлсэн төдийгүй миний түрээслүүлж байсан 12 ширхэг агуулахуудаас хоосон агуулахуудыг дүүргэж, түрээслүүлж орлого оруулж өгнө гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бидний үйл ажиллагаанд огтоос оролцдоггүй байсан У.Г энэ үеэс гэнэт ингэж залгаж оролцох үед их гайхаж байсан ч газарт санаархан төлөвлөсөн жүжиг байсан байна гэж сүүлд ойлгосон. Энэ үед бид барилга барихаар төлөвлөж буй тул засвар хийх шаардлагагүй гэж хэлээд харин агуулах түрээсэлж орлого оруулж өгнө гэхийг огтоос тоогоогүй юм. Гэтэл энэ үеэс эхлэн ажлаас гарсан 1 манаачийн оронд өөр 2 хүн олж манаачаар ажиллуулсан ба цалинг нь өгч эхэлсэн мөн агуулахуудыг дүүргэж тус болж байгаа юм шиг аашилж эхэлсэн. Энэ үед бид юу болоод байгааг сайн ойлголгүй гайхаж манай талын агуулахаас олсон орлогоо өгөх байх гэж харж хүлээж байсан ч орлогыг энэ үеэс өгөлгүй өөрсдөө авч эхэлсэн. Ингэж байтал 2021 оны сүүлд бид хайсан хөрөнгө оруулагчаа олж эхний ээлжид газраа чөлөөлөх талаар ярилцаж эхэлсэн тул энэ тухай У.Год агуулах түрээсэлсэн хүмүүстээ бараагаа ав гэж хэлэхийг мэдэгдэхэд тэрээр агуулахыг өөрөө буулгаж материалыг нь авна гэсэн юм. Үүнийг ч бид тухайн үед зөвшөөрсөн юм. Гэтэл түрээслэгчдийг чөлөөлж агуулахыг буулгаж авна гэж байсан У.Г гэнэт шүүх цагдаагаар явж эхэлсэн бөгөөд өөрийгөө газрын эзэн байх ёстой мэтээр үндэслэлгүй худал зүйл ярьж эхэлсэн. Тухайлбал 2022 оны 3 дугаар сард БЗД-н Эвлэрүүлэн зуучлахаас өргөдөл ирсэн. Уг өргөдлөөс газарт шунаж хамтран эзэмшихээр санаархаж буй тухай анх уншиж мэдсэн. Мэдээж өргөдөлд дурдсан зүйлүүд бүгд худал зүйлүүд байсан тул бид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Бид 2022 оны 4 дүгээр сард түрээслэгч нарт агуулахуудыг цаашид түрээслэхгүй тул 5 сарын 1 -5 ны хооронд агуулахыг чөлөөлж суллах тухай мэдэгдлийг агуулах дээр нааж бичгээр танилцсан гарын үсэг зуруулж эхэлсэн. Гэвч энэ үед У.Г нь өөрийгөө агуулахын эзэн гэж худал хэлж агуулахыг чөлөөлөхгүй байхыг ятгаж албаар саад учруулж эхэлсэн төдийгүй биднийг цагдаад өөрийнх агуулах дээр мэдэгдэл наасан хэмээн гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас дээрх гомдлыг шалгаад өөрийнх биш агуулах дээр үндэслэлгүй гомдол гаргасан гэж хаасан. Энэ үед бидний наасан мэдэгдлийг удаа дараа хуулж 13 жил тасралтгүй ажилласан манаачийг маань дарамталж хөөгөөд сүүлд өөрөө олж цалинжуулж эхэлсэн манаач нарыг үлдээсэн байсан. Ингээд 5 сарын 6 болох үед түрээслэгч нар агуулах суллаж өгөөгүй тул бид утсаар холбогдож суллах талаар шаардсан ч У.Гын ятгалгад орсон байсан. Ингээд бид тус өдөр хорооны цагдаа дээр очиж уулзсанд шүүхэд өгөх талаар зөвлөсөн. Миний эхнэр охин хүргэн нар 5 сарын 7-ны өдөр агуулах дээрээ очих үед У.Г нь түрээслэгч нартай гэрээ хийж байсан бөгөөд гэр бүлийнхнийг маань харааж хөөж дарамталж сүрдүүлэн зодоон үүсгэснийг цагдаагаар шийдүүлсэн байсныг сүүлд мэдсэн. Энэ өдрөөс эхлээд У.Г нь агуулахыг бүхэлд нь хууль бусаар хүчээр бүрэн эзэмшиж агуулахуудыг түрээсэлж орлого олсоор байна. Бид агуулах дээрээ очиж маргаан үүсгэхээс зайлсхийж мөн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж хуулийн дагуу шийдүүлж албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн тул одоог хүртэл агуулахтай холбоотой маргаан үүсгэлгүй тэвчээртэй харж хүлээсээр ихээхэн хохирлыг амсаад байна. Эцэст нь хэлэхэд миний эхнэр У.Ц нь 13 жилийн турш агуулахын үйл ажиллагааг хариуцан ажиллуулж ирснийг тэр хавийн олон жил түрээсэлсэн түрээслэгч, ажилчид бүгд гэрчилнэ. Ингэхдээ хэн нэгний дор цалин авч ажиллаж байгаагүй болно. У.Г нь эхнэр Огийн хамт 2021 оноос хойш шуналын сэдлээр агуулахыг өөрийн мэт харагдуулах гэж бэлдсэн баримтууд нь залилан хийх гэснийг нь нотолж байгаа юм. Мөн бид энэ хугацаанд маш ихээр хохирсон тул хохирлоо тооцож үзээд нэхэмжлэх болно. Иймд хариуцагчийн гаргасан 24 агуулахын эзэмшигч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т бол миний аав, миний ээж 37,000,000 төгрөгөөр өөрөө бүх материал мөнгөө барьж барьсан хүмүүстээ захиалж хийлгэсэн байдаг. Ингэхдээ зөвхөн У.Г ахын 37,000,000 төгрөгийг авснаас биш У.Г ах сүүлийн 2 жилээс бусад хугацаанд нэг хуруугаа ч хөдөлгөөгүй энэ агуулахад ямар ч хамааралгүй хүн байсаар ирсэн. Энийг болохоор 13 жил олон жил ажилласан манаачийн тайлбар тодорхойлдог. Тэгээд цахилгааны төлбөр, манаачийн төлбөрийг төлж байсан тайлбар, компанийн тайлбар гэх мэт нотлох баримтууд бүгд нотолно. Тэгэхээр агуулахыг анхнаасаа манай ээж үйл ажиллагааг хариуцаж ирсэн. Миний болон манай аавын нэр дээр явж байгаа манай ээж үйл ажиллагаанд бүгдийг нь хариуцаж байсан нотлох баримтыг хангалттай өгсөн. У.Г гэдэг хүн сүүлийн 2 жилээс энэ агуулгыг үнэ цэн бүхий газар юм байна гэдгийг нь мэдсэнээс хойш өөрийн юм шиг харагдуулах гэж хичээж хүч хэрэглэж цагдаагийн байгууллагаар шийдүүлж дээрэмдэж бид нарыг харааж, зүхэж айлган сүрдүүлсэн бичлэгийг нь хүртэл cd бичлэгээр бичиж явуулсан байгаа. Бид гэр бүлийн хамаарал бүхий учраас хоорондоо ойлголцохгүй байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. У.Гын эзэмшил гэх нотлох баримт байхгүй гэдгийг тодруулмаар байна. 2008 он, 2011 он, 2014 он гээд БЗД-ийн тодорхойлолтууд, мэргэжлийн хяналтын тодорхойлолтууд гэх зэрэг хувь хүнээс гаднах, компанийн тодорхойлолтууд гэх зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх бүх талын тодорхойлолтууд тодорхойлчихсон. У.Гын эзэмшил гэх ямар ч үндэслэл байхгүй. Бид агуулахаа өөрийнхөө нэр дээрээ үл хөдлөхийн гэрчилгээг авах бүрэн боломжтой байсан. Яагаад гэвэл газар дээр нь байгаа үл хөдлөхийг газар эзэмшигч өөрөө улсын байгууллагад, Газрын албанд хүсэлтээ өгөөд газрынхаа үл хөдлөхийнхөө гэрчилгээг гаргуулж болдог. Бид нар энэ зарчмаар газар эзэмшигчийнхээ хувьд өөрсдийнхөө барьцаа агуулгын хувьд үл хөдлөхөө өөрсдийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авахаар хүсэлтээ өгсөн байдаг. Уг хүсэлтээр хариу нь газар доороо шугамтай учраас энэ хүсэлтийг чинь биелүүлэх боломжгүй байна гэж хариу ирсэн. Түүнээс бусдаар бид нар газрын үл хөдлөхийн гэрчилгээг аль хэзээ авчих байсан боловч доороо шугамтай учраас авах боломжгүй хүрсэн. Ийм учраас үл хөдлөх гэрчилгээ байхгүй учраас У.Г гэдэг хүн булаацалдахад хүрсэн. Тэгээд энэ хүний мөнгө орсон учраас энэ агуулахыг өөрийнхөн гэж андууран бодож байгааг бид нар шүүхээр бодит байдал дээр ямар байгааг өөрт нь ойлгуулахын тулд шүүхээр явсан. Тэгээд би үйл ажиллагааг нь хариуцна бүх төлбөр тооцоог хийнэ. Энэ бүх байгууллагуудын тодорхойлолт орлого олж, татвар төлж байсан, НӨАТ-ын баримт өгч байсан. Энэ бүгдийг чинь агуулах эзэмшигчид өгөхөөс биш гэнэт ямар ч сураггүй байсан хүн ирээд дээрэмдсэн минийх гэхэд ямар ч нотлох баримтгүй хүн энийг өөрийн эзэмшлийг гэж хэлж болдог гэхэд гайхаж байна. Сөрөг нэхэмжлэлийг нь бид нар бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбартай хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ агуулгыг дээврийг нь янзалсан гэх баримтууд, данс руу мөнгө хийсэн тэгээд нотлох баримтууд гэсэн бүгд байхгүй байгаа учраас энийг сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахгүй хангах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Ямар ч нотлох баримт байхгүй худал үндэслэлгүй мэдээллүүд байгаа учраас бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа байгаа. 5,000,000 төгрөг өгсөн гэж байна. Энэ 5 сая төгрөгийг нотлох баримт байхгүй энэ байтугай 3 сая төгрөгийг бас өгч байсан гэж худал мэдүүлээд тэрнийх нь 3 сая төгрөгөө өөрийнхөө цахилгаан бараа аваарай гэж өгчхөөд дараа нь өөрөө газар аваарай гэж өгсөн зэргээр худлаа мэдүүлснийг нь нотлох баримтаар гаргаад өгчихсөн байгаа. Удаа дараа ийм худал мэдүүлэг өгч байсан учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь Баянзүрх дүүрэг **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор барих зориулалтаар эзэмшдэг бөгөөд анх уг газрынхаа бичиг баримтыг 2011 онд өөрийн охин Т.Бийн нэр дээр гаргуулан авч байсан бол өөрийн нэр дээр 2018 онд шилжүүлэн авсан. Газрынхаа гэрчилгээг хөөцөлдөж байх үедээ буюу 2008 онд газар дээрээ агуулах барихаар шийдэж манай эхнэр У.Ц өөрийн төрсөн ах болох У.Гоос агуулах барих мөнгөн хөрөнгийг зээлсэн. Эхнэр У.Цгийн хамт 24 агуулахыг барьж босгосон байдаг. У.Гоос зээлсэн 37,000,000 төгрөгөө дараах байдлаар төлсөн байдаг. Тухайлбал 2012 оны 03 дугаар сараас эхлэн мөн оныг дуустал нийт 8,500,000 төгрөгийг сар бүр цувуулан төлсөн, мөн 2013 онд сар бүр 1-1.5 сая төгрөгөөр цувуулан нийт 15,500,000 төгрөгийг төлсөн бол 2014 онд мөн 7,500,000 төгрөг буюу нийт 31,500,000 төгрөгийг түүнд буцаан төлсөн баримтыг хавтас хэрэгт хавсаргасан. Нийт ахаас авсан мөгийг давуулан төлж байх үед агуулахууд усанд автаж түрээслэгч нарт их хэмжээний хохирол учирсан ба түрээслэгч нар нь биднээс хохирол нэхэмжилж, бид манаачийн цалин мөнгөө ч өгч чадахгүйд хүрсэн тул сар бүр У.Год төлж байсан мөнгийг үргэлжлүүлэн төлж чадаагүй мэтээр хандсан. Үүнээс хойш үерийн ус орсноос хойш одоо энэ 12 ширхэг агуулахын одоо түрээсийн орлогыг У.Год үргэлжлүүлэн өгч явсаар ингээд одоо сүүлд буюу 2018, 2019 оноос хойш У.Г дангаараа түрээсийг хууль бусаар өөрийн эзэмшилд авч дур мэдэн түрээслүүлэн үргэлжлүүлж байгаа үйл явдал болсон. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн барьж босгосон өөрийн одоо газар дээр байгаа дээрх одоо хөрөнгийг У.Гын хувь эзэмшихээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг үүсгээд өнөөдөр хэлэлцэж байна. У.Гын хувьд У.Цд өгсөн мөнгөө 2-оос 3 дахин одоо урт хугацааны туршид буцаан авсан мөртлөө агуулахыг өөрөө эзэмших эрхтэй мэтээр хууль бусаар эзэмшилдээ авсан өнөөдрийг хүртэл түрээсэлж бусдаас орлого олсоор байгаа байдалтай байна. Мөн агуулахуудын доор байгаа одоо газрыг миний өөрийн газар юм аа гэдэг байдлаар маргааныг бүрдүүлсэн байна. Гэхдээ газрын асуудал, түрээсийн агуулахын асуудлууд тусдаа асуудлууд учраас үүнтэй холбоотой хэлэлцэх асуудал байхгүй гэдгийг удаа дараа шүүхэд хэлж байсан. Захиргааны хэрэг үүссэнтэй холбоотой энэ хэрэг маргааныг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд 12 ширхэг агуулах хэн барьсан, хэн эзэмшиж байсан, орлогоор олж байсантай холбоотой бүхий л баримтуудыг хавтаст хэрэгт хангалттай гаргаж өгсөн. 2008, 2009 оны үеэс эхлээд агуулахуудаа бариад агуулах дээр хаяг, адресс авах, агуулахыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барьсан асуудлаар мэргэжлийн хяналт зохих хорооны тодорхойлолтуудыг тухайн үед нэхэмжлэгч Б.Т түүний охин Т.Б нарын өмч хөрөнгө гэдэг нь авагдсан баримтуудаар бол хангалттай тогтоогддог. Түүнээс биш У.Гын нэр дээр зохих хөрөнгө оруулалтуудын нэр, төр захиргааны байгууллагаас ямар нэгэн байдлаар албан бичиг бол гарч байгаагүй мөн У.Г ч харьцаж байгаагүй. Агуулахыг У.Г барьсан гэх ямар нэгэн нотлох баримт нотолгоо байхгүй. Энэ агуулгахтай холбоотой төрийн болон ТББ хувийн хэрэгтэй У.Г харьцаж байсан нотлох баримт тогтоогддоггүй. Тэгэхлээр 24 ширхэг агуулга нэхэмжлэгч Б.Тын эзэмшлийн агуулга гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас хариуцагч У.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. У.Г өнөөдөр эзэмшиж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү түүний эзэмшилд байх нь хууль ёсны юу? Хууль бус үйл асуудлыг нь шүүх шийдэхээр болж байгаа юм. Харин хууль бус уу, хууль эрх ёсны юу гэдэг асуудал хэрэгт авагдсан байна. У.Г агуулахыг эзэмших эрхтэй гэж үзэх нотлох баримт авагдаагүй. У.Г хууль ёсны эзэмшигч гэдэг нь баримтуудаар тогтоогддоггүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Шударга эзэмшигчээр тогтоолгоё гэж байгаа юм. Тэгэхлээр Иргэний хуульд зааснаар Иргэний хуулийн 83 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд хуулиар хориглоогүй дээрээс нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшлахгүйгээр эд хөрөнгийн эрхийг олж авч болно гэдэг. Энэ тохиолдолд одоо энэ баялаг нь хөрөнгө болно гээд заачихсан. Тэгэхлээр энэ хөрөнгө өөрөө эхлээд хэзээ бий болсон юм бэ гэхээр 2008 онд бий болсон байдаг У.Ц гэдэг хүн барьж байгуулсан байдаг. Түүнээс хойш Б.Тын эзэмшилд байсан болох нь хангалттай нотлогддог. Б.Тын нэр дээр удаа дараа төрийн байгууллагууд хариуг өгсөн. Энэ хөрөнгө Б.Тын эзэмшилд 2008-2021 он хүртэл Б.Т болон түүний эхнэр У.Ц нарын эзэмшилд байсан. У.Гын эзэмшилд хэзээ очсон бэ гэхлээр 2021 онд оччихоод байгаа байхгүй юу. У. Г 2021 онд өөрийн эзэмшилдээ авч байгаа юм бол энэ эзэмшил нь өөрөө хууль ёсоор эзэмшилдээ авах ёстой тэгж байж шударга эзэмшигч болно. Хуульд зааснаар шилжүүлэн авч байж шударга эзэмшигч болно шүү. Яагаад тэгж хэлж байна гэхлээр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд байгаа эзэмших эрх үүсэх хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Шударга эзэмшигч гэж хэн юм бэ гэхлээр гэрээний тэр хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болон тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж байгаа юм. Тэгэхээр хууль ёсоор эзэмшиж байж тэр эзэмшил өөрөө бас хууль ёсоор үүсэж байж бий болж байж шударга эзэмшигч болдог юм байна. 2021 онд У.Г ямар байдлаар эзэмшчихсэн бэ гэхлээр Б.Т гэдэг хүний эзэмшиж байсан сүүлийн 10 жил эзэмшиж байсан 24 ширхэг агуулахыг шууд хүч түрээд хууль бусаар өөрийнхөө эзэмшилд авчихсан. Түүнээс биш Б.Т гэдэг хүн ерөөсөө өөрийн хүсэл зоригоор за энийг та эзэмшсэн энэ таны хөрөнгө та энийг эзэмших эрхтэй ч гэдэг юм уу ямар нэг байдлаар хүсэл зоригийнхоо дагуу шилжүүлж өгч эзэмшүүлсэн зүйл огт байхгүй. Тийм ч учраас өнөөдөр ингээд маргаад явж байгаа. Хууль бусаар яаж авсан юм бэ гэхээр бид нар хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энэ хууль бусаар эзэмшихтэй холбоотой маргаан өрнөсөн. Яг тэр агуулга дээр хэрүүл маргаан үүссэн бие биеийнхээ биед халдсан. Хууль бусаар булааж авсантай холбоотой талууд шүүх цагдаагаар яваад зөрчлийн хэргээр бие биеийгээ шийтгэж торгуулаад энэ асуудал нь одоо хэрэгт авагдчихсан явж байгаа. Ийм байдлаар одоо энэ хүн чинь эзэмшилдээ авчихсан байхгүй юу. Тэгэхлээр У.Г гэдэг хүнийг бол шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй түүний эзэмшилд байгаа 24 ширхэг агуулах болбол хууль ёсоор эзэмшиж байгаа юм байна гэж үзэх үндэслэл бол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Харин хууль ёсны эзэмшигч нь Б.Т болох нь хэрэгт авагдсан баримтууд нь нотлогдож байгаа. Тэгээд 93 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болдоггүй. Тэгэхлээр одоо У.Гын хувьд энэ хөрөнгийг хууль ёсны эзэмшигч эзэмших эрхтэй болох нь Б.Таас хөрөнгийг бол шаардах улмаар хууль бусаар эзэмших эрхгүй учраас түүнийг хууль бус эзэмшлээс чөлөөлж Б.Тын одоо эзэмшилд шилжүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь 2008 онд тухайн агуулахыг босгоход У.Г өөрийн хөрөнгөөр барилгын материалыг авч барилга барьсан. 2018 онд Т.Б 37 сая төгрөгийг гаргаж агуулахыг барьсан гээд бичсэн байна. Гэтэл энэ 37 сая төгрөг хаанаас гаргасан юм. Эх үүсвэр дээрээ болохоороо У.Гоос зээлж авсан гэсэн энэ тайлбар хэлээд байгаа юм. Гэтэл энийгээ өөрсдөө нотлох баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй хэрвээ 37 сая төгрөг зээлсэн юм бол яагаад 137 сая төгрөгөөр У.Гын дансанд шилжүүлээд байсан юм. Мөн түрээсийн төлбөр олж байсан татварын төлбөр тушаагаад байсан байна БЗД-ийн татварын хэлтэст тэгэхээр У.Цг түрээслээд үйл ажиллагааг нь хариуцаад ажиллуулж байсан гэдэг нь ашиг орлого олоод тэндээсээ У.Год тогтмол ингээд төлж байсан. Тэгэхээр энэ У.Гын өмчлөлийн агуулга байна.. Эзэмших зөвхөн ашиглах эрхээ л өөрийн төрсөн дүүд У.Цдээ итгэж найдаж үлдээсэн байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хөөцөлдөх ажлыг 2009 онд 5 сая төгрөг зориулж У.Цд өгсөн. Мөн хүсэлт болон бичиг баримтуудыг өгч байхад У.Ц энийг ашиглаж өөрсдийнхөө нэр дээр газрыг гэр бүлийн зориулалтаар авсан байна. Гэтэл газрын зориулалт маань өөрөө аж ахуйн зориулалттай газар байсан. Гэтэл энийг аж ахуйн зориулалтаар ашиглаагүй газрын зориулалтыг өөрчлөөд ийм нөхцөл байдалтай болсон байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Агуулгах хэрвээ Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээд агуулгын гэрчилгээг авна хүсэлт өгсөн Төрийн байгууллага шийдвэрлээгүй гэсэн зүйлийг хэлж байна. Тэгэхээр өнөөдөр агуулгын өмчлөгч гэдэг зүйл тогтоогдоогүй байгаа. Энэ хэрэг дээр өмчлөгч нь хэн юм бэ өмчлөгч үнэхээрийн одоо нэхэмжлэгч тал өмчлөгч нь юм уу энийг шаардах эрхтэй юм уу гэдэг нь өөрөө тодорхойгүй, нотлох баримт байхгүй тэгээд хариуцах тэдгээрийн тэр агуулгыг нь суллаж өгөх хариуцах шаардлага байна уу үгүй юу гэдэг нь бас тодорхойгүй. Ийм нөхцөл байдалтай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нотлох баримт хангалттай бүрдээгүй байна гэж үзэж байна. Ийм нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлийн гол үндэслэл нь гэвэл 18 онд БЗД-ийн **** хороонд 12 том агуулах энэ нь 15,2 м.кв талбайтай, 10,08 м2 талбайтай, 12 ширхэг жижиг агуулах, нийт 24 агуулах, 3,77 м2 талбайтай, нэг харуулын байр түүнийг дагуулаад 140,79 м2 цемент холбоотой хучилттай талбайтай юмыг барьсан. У.Г өөрийн хөрөнгөөр өөрөө биечлэн энэ ажлыг хариуцаж барьсан. тухайн обьектыг барьж барьсны дараа бол түрээсэлж өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байна байхыг дүү У.Цдээ даалгаж түрээсийн төлбөрийг авдаг байсан. Гэтэл тухайн газрын гэрчилгээг өөрийн нэр дээр аваарай гээд хүсэлт холбогдох материалын хамт 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөгийг өгсөн. Өөрийн дүү У.Цд газрын албанд хөөцөлдөж байгаа газрын гэрчилгээ гараагүй гэсэн тайлбарыг өгсөөр байсан. 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр үнэгүй.мн сайт дээр өөрийнх нь газар одоо зарагдана гэсэн зар явагдаж байгаа мэдээлэл гарж маргаан үүсэж хууль шүүхийн байгууллагад хандсан. У.Ц нь У.Гын эзэмшлийн ашиглалтад байх ёстой газрыг өөрөө дур мэдэн БЗД-ийн газрын албанаас захирамж гаргуулж газрыг авсан нь хууль бус байгаа тул энэ БЗД-ийн **** хороонд баригдсан нийт 24 агуулахыг барих бүх зардал мөнгө бүх хөрөнгө У.Гоос гарсан. Г өөрөө тухайн агуулахыг хариуцаж явдаг байсан учраас энэ агуулахын шударга эзэмшигч мөн болохыг одоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. У.Гыг эзэмшигч агуулахын эзэн гэдгийг бол 2016 онд тухайн агуулах нь бол үерт автаж гэм хорын хохирол учирсан хохирлыг бол У.Г гаргуулж байсан. Энэ үед У.Ц нь У.Г жинхэнэ өмчлөгч нь гэдгийг бас хэлж байсан учраас У.Г өөрийнхөө өмчийг одоо суллаж өгөх боломж байхгүй байгаа учраас 24 агуулахын эзэмшигчийг өнөөдөр тогтоох шаардлагатай гэж шүүхэд мэдүүлж байна. Иймд хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд үндэслэлээ нотлох ёстой энэ маргаан дээр ганц л зүйл байдаг. Үнэхээр зээлийн гэрээ байсан уу үгүй юу гэдэг. Тэрнээс биш нэхэмжлэгч У.Гын мөнгөөр барьсан гэдгээ бол хэлээд, яриад, тайлбарлаад одоо ч гэсэн хэлдэг У.Гын мөнгөөр гэдэг гэтэл У.Г нь болохоороо хуульд зааснаар зохигчдын тайлбар нотлох баримт болно. У.Г нь би ерөөсөө зээлүүлээгүй гэж хэлдэг. У.Г өөрийн өмч зээлүүлээгүй гэдгээ дараах байдлаар нотолдог. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт гаргаж өгсөн банкны баримтаар сая төгрөгөөс эхлээд 500 мянгаар эхлээд бүхэл бүтэн 2 сарын турш мөнгөө өгдөг, гаргасан байдаг, зээлүүлэх байсан бол тэр бараг 30 хувь зээлүүлэх үү үгүй юу тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр нэхэмжлэгч тал зээлсэн гэдгээ бол нотолж чадаагүй зүгээр ярьдаг. Нөгөө талаас бол зээлээгүй гэдгээ нотлоод банкны болон бусад бичиг баримтыг гаргаж өгдөг. Хэрвээ зээлсэн бол яахаараа 137 сая төгрөг өгдөг юм яагаад 2012 он гэхэд 57 сая төгрөг орчихсон байдаг юм. Гэрээг амаар нь бичгээр гэж ярих байх амаар гэдгийг нь хэн нотолсон юм. Бичгээр нотлох баримт байхгүй тэгээд үгүй л гэж байгаа. Тийм учраас 24 ширхэг агуулах нь У.Гын агуулахыг нь барьсан энэ бараа материал агуулах нэртэй тэр зүйл нь У.Гын өмч бөгөөд У.Гын өмчөөс өөрийг нь хууль бус эзэмшлээс чөлөөлөх боломж байхгүй тул үндсэн нэхэмжлэлийг нь одоо хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал У.Гын мөнгөөр баригдсан л гэж ярьдаг. У.Г өөрөө барьсан гэдгээ хавтаст хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэг болон мөнгө гаргасан банкны хуулгаараа барьсан гэдгээ нотолж байгаа. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0309410 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 0000091381 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №020170612 дугаартай газрын төлбөр тооцоо нийлсэн акт, Капитрон банк ХХК-ийн зарлагын баримт, архитектур төлөвлөлтийн даалгаврын хуулбар, Барилгажих талбайн схем зургийн хуулбар, техникийн нөхцөлийн хуулбар, 43/20 тоот техникийн нөхцөлийн схем зураг, Марсконстракшн ХХК-ийн техникийн нөхцөлийн өгөгдөл, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/05/1066 тоот албан бичиг, Б.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банк ХК-ийн 5023267032 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/*** дугаар шүүгчийн захирамж, хариу тайлбар, У.Цгийн гаргасан тайлбар,

 

Хариуцагчаас хариу тайлбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШЗ* дугаартай шүүгчийн захирамж, агуулах барихад зарцуулан мөнгөний баримт, У.Гын *** тоот дансны хуулга, Х* ХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, агуулахын гэрэл зураг, У.Г, Б.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/Ш* дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, сөрөг нэхэмжлэл, түрээсийн орлогын товчлол, Хаан банк дахь У.Г, О нарын *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь * тоот дансны дэлгэрэнгүй хуулга, * цахим сайт дахь зарын хуулбар, Б.Огийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас, *, *, * нарын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Огийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, засварын зарлагын баримт, түрээсийн орлогын товчлолын баримт, 2022 оны *-нд гэх бичигтэй диск, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянзүрх дүүргийн **** хорооны засаг даргын 2008 оны * дүгээр сарын 28-ны өдрийн *тоот тодорхойлолт, Р.Чын Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд гаргасан тодорхойлолт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн * тоот улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, Баянзүрх дүүргийн **** хорооны засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн * тоот албан тоот, *** ХХК-ийн агуулахын талбайн хэмжилтийн тайлангийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ, нэхэмжлэлийн нэмэлт тайлбар, *** ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Хаан банкны апликейшний зураг, 2021 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн түрээсийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээ, А.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, мэдэгдэлтэй уншиж танилцсан баримт, Б.Т, У.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/*** дугаар шүүхийн шийтгэвэр, Чатаар харилцсан зураг, Улаанбаатар хотын банкны зарлагын баримтууд, төлбөрийн баримтын хуулбар, манаачийн цалингийн баримт, *** цахим сайд дахь нийтлэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/*** дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 183/*** дугаартай шүүгчийн захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 128/*** дугаар шүүгчийн захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/*** дугаартай Гуравдагч этгээд татан оролцуулах тухай шүүгчийн захирамж, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн СХТ/*** дугаартай Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай тогтоол, Д.Огийн тодорхойлолт, М.Цийн гаргасан тооцоо, У.Цгийн дансны хуулга зэргийг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Т нь У.Год холбогдуулан 24 ширхэг агуулахыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч нь 24 ширхэг агуулахын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Т миний бие Баянзүрх дүүрэг **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор барих зориулалтаар эзэмшдэг бөгөөд анх уг газрынхаа бичиг баримтыг 2011 онд өөрийн охин Т.Бийн нэр дээр гаргуулан авч байсан бол өөрийн нэр дээр 2018 онд шилжүүлэн авсан билээ. Бид газрынхаа гэрчилгээг хөөцөлдөж байх үедээ буюу 2008 онд газар дээрээ агуулах барихаар шийдэж манай эхнэр У.Ц өөрийн төрсөн ах болох У.Гоос агуулах барих 37,000,000 төгрөгийг зээлж авахаар болсон. Эхнэр У.Ц ах У.Гоос зээлж авсан мөнгийг нэг дор буцаан төлөх боломжгүй, харин барьсан 24 ширхэг агуулахаа худалдаа эрхлэгч нарт түрээслүүлэн сар бүрийн орлогоос мөнгийг буцаан цувуулан төлөхөөр тохирсон. Үүнээс хойш 12 ширхэг агуулахын түрээсийн мөнгийг У.Г авч ирсэн. У.Г нь агуулах түрээслүүлэх үйл ажиллагаанд оролцдоггүй харин У.Ц түрээсийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн. У.Г нь зөвхөн мөнгөө авч ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 130,000,000 төгрөгийг олж авсан. Гэтэл У.Г нь 24 ширхэг агуулахыг бидэнд мэдэгдэлгүй 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хууль бусаар эзэмшилдээ авч тэр бусдад түрээслүүлэн одоог болтол ашиг олсоор байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах миний өмчлөлийн 24 ширхэг агуулахыг У.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч Ч.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: У.Г би эхнэр Огийн хамт Баянзүрх дүүргийн **** хороо, ** 1 гудамж, 59 тоотод тус бүр нь 15.20 м.кв талбай бүхий 12 том агуулах, тус бүр нь 10,08 м.кв талбай бүхий 12 жижиг агуулах, 3.77 мкв талбай бүхий 1 харуулын өрөө (нийт 307,13 м.кв талбай), түүнийг дагуулан 140,79 м.кв талбай бүхий цементэн хучилттай талбайг 2008 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Тухайн обьектын материалаа өөрөө явж цуглуулсан. Тухайн обьектыг барьж байгуулахад ажлын хөлс нь 11,000,000 төгрөг, нийт 41,200,000 төгрөг болсон. Би өөрийн дүү У.Цг ажилд авч обектын үйл ажиллагааг хариуцуулсан. Ц нь агуулахуудын заримыг түрээслээгүй гэж худал хэлэн төлбөрийг өөрөө авч байсан тул 2014 оны 4 сараас түрээсийн орлогыг өөрөө авч эхэлсэн. Харин У.Ц нь тус газрыг худалдахаар зар тавьсан байсныг бид олж мэдсэн. Миний бие өөрийн төрсөн дүү Цд 37,000,000 төгрөг зээлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: Миний бие 2008 онд Баянзүрх дүүргийн **** хороо, *** гудамж 1 гудамж, 59 тоотод өөрийн хөрөнгөөр тус бүр нь 15.20 м.кв талбай бүхий 12 том агуулах, тус бүр 10.08 м.кв талбай бүхий 12 жижиг агуулах буюу нийт 24 ширхэг агуулах, 3.77 м.кв талбай бүхий 1 харуулын байр (нийт 307.13 м.кв талбай), түүнийг дагуулан 140.79 м.кв бүхий цементэн хучилттай талбайг барьж байгуулсан. Тухайн обьектын газар эзэмших эрхийг өөрийн биеэр хөөцөлдөх боломжгүй байсан тул төрсөн дүү У.Цгээр хөөцөлдүүлж шаардлагатай төлбөр болон шаардагдах зардлыг өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах төлбөр гэж 2009 оны 2 дугаар сарын 18-нд 5,000,000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс хойш мөн удаа дараа энэ зорилгоор мөнгө авч байсан. Гэтэл уг газрын гэрчилгээг У.Ц нь төрсөн охин Т.Бын нэр дээр гаргасан байсан. Үүний дараа 2018 онд өөрийн нөхөр Б.Тын нэр дээр шилжүүлсэн байсан. У.Ц нь өөрийн мэтээр ойлгуулан төрийн байгууллагад хуурамч бичиг, баримт бүрдүүлж гэрчилгээг гаргуулсан. Миний хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих оролдлого хийж байгаа энэ үйлдэл нь хуульд нийцэхгүй байх тул хуулийн байгууллагад шударга эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа болно. гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Б.Т миний бие өөрөө бүх хууль журмын дагуу хүсэлтээ гаргаж, дээрх газрыг эзэмших эрхийг охин Т.Бын нэр дээр 2011 онд авч 2018 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд бид У.Гоос агуулах барихаар 37.000.000 төгрөгийг зээлж авахаар болсон. Бид У.Гтойгоо тохирохдоо зээлж авсан мөнгийг нэг дор буцаан төлөх боломжгүй, харин барьсан 24 ширхэг агуулахаа худалдаа эрхлэгч нарт түрээслүүлэн сар бүрийн орлогоос мөнгийг буцаан цувуулан төлөхөөр тохирсон. У.Год зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн тул хэсэг хугацаанд 12 агуулахын түрээсийг авч байхыг зөвшөөрч түүнд эзэмшүүлсэн. Дээрх бүх хугацаанд миний эзэмшлийн агуулахуудын бүх үйл ажиллагааг бид хариуцан ажиллуулж, цахилгааны төлбөр, манаачийн цалинг хариуцдаг байсан. Иймд хариуцагчийн гаргасан 24 агуулахын эзэмшигч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж няцааж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газар дээр баригдсан 12 жижиг, 12 том буюу нийт 24 ширхэг агуулахыг талууд өөрийн өмчлөлийнх гэж маргаж байна.

Баянзүрх дүүргийн **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газар нь нэхэмжлэгч Б.Тынх болох нь хэрэгт авагдсан 0000091381 дугаартай иргэний газар эзэмших гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байна.

Дээрх газар баригдсан тус бүр нь 15.20 м.кв талбай бүхий 12 том агуулах, тус бүр 10.08 м.кв талбай бүхий 12 жижиг агуулах буюу нийт 24 ширхэг агуулахыг нь 2008 онд барьж ашиглалтад оруулсан гэж тайлбарлаж байх ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтын үйл ажиллагааг 2008 оноос 2022 оны 5 сар хүртэл нэхэмжлэгч, 2022 оны 5 сараас хойш одоог хүртэл хариуцагч эрхлэн удирдаж байсан талаар талууд маргаагүй.

Харин тухайн агуулахыг хэний хөрөнгөөр барьсан, хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн эсэх талаар талууд маргаж байна.

М.Т нь 24 ширхэг агуулахыг барихад өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

М.Т болон түүний зөвшөөрлөөр У.Ц нар нь тус 24 ширхэг агуулахыг эзэмшиж, үйл ажиллагааг эрхлэн удирдаж байсан зэрэг нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 02/05/1066 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн **** хорооны засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагийн 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот албан шаардлага, Баянзүрх дүүргийн **** хорооны засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь У.Гоос зээлсэн 37,000,000 төгрөгөөр уг агуулахыг барьсан гэж тайлбарлах ба хариуцагч У.Г нь 37,000,000 төгрөгийн зээлээгүй гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгчээс 37,000,000 төгрөгийг хариуцагчаас зээлсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа М.Тын агуулахыг шаардах эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой гэж тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Баас 2011 оны газрын гэрчилгээ 6 жилийн хугацаатай байдаг, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дууссан боловч 2018 оны 2 дугаар сард Б.Тын нэр дээр олгогдчихсон нь тодорхойгүй. гэх тайлбар гаргасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл нь үнэн зөв хийгдсэн байх ёстой бөгөөд нотлох баримт болох газрын гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан бол шүүх хүлээн авч үнэлэх ба харин тухайн газрын гэрчилгээг хуульд заасан журмын дагуу эзэмшигчид олгосон эсэх асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгахгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудал нь маргааны зүйлд хамааралгүй.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газар дээр баригдсан 12 жижиг, 12 том буюу нийт 24 ширхэг агуулахын өмчлөгч нь М.Т мөн болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч У.Г нь дээрх агуулахыг эзэмшихдээ М.Таас зөвшөөрөл аваагүй, М.Тын зүгээс агуулахыг чөлөөлөхийг мэдэгдэж байсан байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар тус Баянзүрх дүүргийн **** хороо, *** ХХК-н ард гудамжинд байрлах 24 ширхэг агуулахыг хариуцагч У.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч нь тус агуулахыг өөрийн хөрөнгөөр барьсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж зааснаар агуулахын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

Гэвч 24 ширхэг агуулахын хууль ёсны өмчлөгч нь М.Т байх бөгөөд тэрээр У.Гыг эзэмших талаар зөвшөөрөл олгоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн У.Гыг агуулахыг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээд гэж үзэх боломжгүй юм.

Гэрч А.Ганзориг нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ .. би 2009 оноос хойш агуулах түрээсэлж байгаа. 2016 оны 7 сарын сүүлээр үер болж агуулахын тал нь усанд автсан. Түүнээс учирсан хохирлыг 5 сар 50,000 төгрөг хөнгөлж хохирлыг багасгасан. 2016 онд хохирлоо Ц гэх хүнээс шаардахад У.Г, Б.О нартай ярилцах хохирлын үнэлгээг тохирсон. Түүнээс хойш жинхэнэ эзэн У.Г гэх хүнтэй харилцах болсон. Хохирлын талаар уулзсан учир жинхэнэ эзэн гэж ойлгосон. У.Г болон У.Ц нарын аль нэг нь эзэмшигч болох талаар ямар нэгэн баримт харж байгаагүй. Хэн мөнгө гаргаж агуулахыг барсныг мэдэхгүй. гэж мэдүүлж байх ба гэрчийн мэдүүлэг нь М.Т нь агуулахын өмчлөгч мөн эсэх, У.Т нь эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээд мөн эсэх болон нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйлийн талаар гэрчлээгүй.

Мөн гэрч У.Ц нь У.Гын төрсөн дүү байх ба талууд энэ талаар маргаагүй. Гэрч У.Ц нь нэхэмжлэгч А.Тын эхнэр бөгөөд өөрийн ах У.Гын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 14/ ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...; гэжээ.

Иймд У.Ц нь өөрийн мэдүүлгийг У.Гын эсрэг гэж үзвэл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй байна.

Харин У.Ц нь шүүхэд тайлбар гаргасан байх ба түүнд эрх үүргийг нь тайлбарлаагүй, гэрчээр асуугаагүй байх тул түүнийг гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлэхгүй.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. гэж заасан ба М.Т нь хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд мөн байх тул түүнээс 24 ширхэг агуулахын эзэмшлийг шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан 24 ширхэг агуулахын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч У.Гын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч У.Г нь тухайн агуулахыг өөрийн хөрөнгөөр барьсан гэж тайлбарлаж байх ба нотлох баримтаар өөрийн болон хамтын дансны хуулга, түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээ, манаачийн цалин өгсөн баримт зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч У.Г нь 2017 оноос хойш 24 ширхэг агуулахыг ашиглалтыг хариуцан түрээсийн төлбөрийг авч байгаа талаар талууд маргаагүй байх ба дээрх баримтаар түүнийг өмчлөгч гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/**** дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 265 дугаар захирамжаар Тын Байгальд Баянзүрх дүүргийн **** хороонд 789 м.кв газрын эзэмших эрх олгосныг хүчингүй болгуулах тухай гэсэн шаардлага бүхий У.Гын нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газартай холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/*** тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэлэлцэхгүй орхих агуулгаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Монгол улсын иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар газар болон түүний дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө нь тус бүртээ бүртгэлтэй байхаар зохицуулсан. Иймд дээр дурдсан газрын маргааныг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлага байхгүй тул энэхүү хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн эхнэр болох У.Цд тухайн гэрчилгээг аваарай гэж 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч У.Гын эзэмшлээс Баянзүрх дүүргийн **** хороо *** ХХК-н ард гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 788 м.кв газар дээр баригдсан 12 жижиг, 12 том буюу нийт 24 ширхэг агуулахыг албадан чөлөөлж, хариуцагч У.Гын гаргасан 24 ширхэг агуулахын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,868 төгрөгөөс 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 272,668 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч У.Гоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Тд тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА