| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0385/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/432 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч С.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч-эд холбогдох эрүүгийн 2438000000513 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Ч-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газар, гэрийн гаднаас нь иргэн Д.Ч-ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Н- н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газар оршин суух иргэн Б.Ө- ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газар оршин суух иргэн Д.У-гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газарт байх иргэн С.З-ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас иргэн Р.П-н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Х-н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
С.Ч-, Б.Б- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар ... улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438000000513 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газар, гэрийн гаднаас нь иргэн Д.Ч-ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Н- н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газар оршин суух иргэн Б.Ө- ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газар оршин суух иргэн Д.У-гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газарт байх иргэн С.З-ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас иргэн Р.П-н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Х-н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн С.Ч- нь Б.Б-тэй бүлэглэн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
С.Ч- нь Б.Б-тэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авах явцдаа ... улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч-ийн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Одоогоор хохирол төлсөн зүйл байхгүй. Гэхдээ хохирлоо төлж барагдуулна...” гэх тайлбар,
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Н- н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 5-7 тал/,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 8,11 тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн: “...С.Ч-ээс хар өнгийн орос 2 нүдний дуранг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 40 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэлүүд /1 хх-ийн 9-10 тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн: "... С.Ч-ээс улаан хүрэн өнгийн хурган дотортой дээл, эмэгтэй ягаан өнгийн хурган дотортой дээл, улаан эмжээртэй номин ногоон өнгийн эмэгтэй гоёлын дээл, эрэгтэй булган малгай, 5 метр хар өнгийн торго, улаан өнгийн 4 метр, 40 литрийн битон, 10 литрийн битон, Уран удам үйлдвэрийн хар өнгийн хээтэй 40-н размерийн гутал, хар өнгийн шар дотортой 40-н размерийн бакал, саар өнгийн 37 размерийн эмэгтэй туфель, ногоон өнгийн опо цув ззргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 50 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 12-15 тал/,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 16-17 тал/,
Таньж олуулах ажиллагаа гүйцэтгэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
Хохирогч У.Н-н өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны орой манай том хүү Б.Ө- өвөлжөөгөө эргэж тойроход манай хүүгийн гэрт хулгай орж давхар ясан хайрцган хяртай гараар ширж оёсон шар өнгийн гөлөмтэй дээр үеийн гуулин дөрөөтэй эмээл, хөх өнгийн нансан дээр зүү ороох оёдлоо оёсон даалинтай дунд гарын мөнгөн хөөрөг, шинэ бугуйл элдэж бугуйл, суран хазаар 3 ширхэг эмээлийн даруулга олом 1 ширхэг, хормойн шуулт 1 ширхэг, гоёлын цагаан өнгийн эмэгтэй дээл 1 ширхэг эд зүйл хулгайд алдсан байсан. Тэгээд маргааш буюу 10 дугаар сарын 27-ны орой 16 цагийн үед хүү Б.Ө- ын хамт өвөлжөөн дээрээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэж ороод хурган дотортой хар судалтай хүрэн өнгийн гадартай эрэгтэй дээл, хурган дотортой пүүсүү өнгийн гадартай эмэгтэй дээл, Уран удам үйлдвэрийн хар өнгийн 40 размерийн гутал хээ угалз нь хар өнгөтэй, номин ногоон өнгийн улаан эмжээртэй эмэгтэй дээл, 40 размерийн бакал, 40 литрийн бетон, 10 литрийн бетонтой шар тос, хоосон 10 литрийн бетон, Хятад улсад үйлдвэрлэгдсэн 0,75 литрийн Хо нэртэй Виски, монгол үйлдвэрийн хөх өнгийн эрэгтэй ноосон цамц, хилэн өмд дотортой, булган малгай эрэгтэй, оросо опо цув, 5 метр урттай хар торго, дээлийн бүс шар дурдан 5 метр, гөлөм ногоон өнгөтэй гараар ширж оёсон, бор цамц эмэгтэй, эрэгтэй ноолууран майк, хоёр нүдний дуран зэрэг эд зүйл хулгайд алдсан. Мөн манай хүү Б.Ө- ын гэрт дахиж ороод 2 чемодантой хувцсыг онгичоод хаясан байсан. Урд өдөр нь манай хүүгийнд орсон хулгайч дахиж ирээд манайхыг болон манай хүүгийнхийг дахиж ухаж онгичсон байх. Манай гэрт 37 размерийн урагдаж муудсан бакал гутал тайлж үлдээгээд манай гэрээс 40 размерийн бакал гутал өмсөөд явсан байсан. Манай дүү Ө- 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр адуунд явж байхдаа гэр рүүгээ харахад гэр нь цоожтой гэрийн гадуур машины мөртэй байсан гэж хэлсэн. Хятад улсад үйлдвэрлэгдсэн дөрвөлжин цагаан өнгийн цоожоор цоожилсон байсан. Манай гэрийн цоожийг төмөр хийж байгаад хөшөөд онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-27 тал/,
Гэрч Б.Б-гийн өгсөн: "...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад манай найз С.Ч- нь Хөвсгөл аймгийн ... сум руу манай ахынд очоод ирье гээд намайг гуйгаад байхаар нь би машинаараа хамт явж өгсөн. Тэгээд ... руу сумаар дайраад ертөнцийн зүгээр сумаас баруун урагшаа зүгт яваад нэг уул даваад тонгойгоод зам дээр 1 газар намайг зогсоогоод эндээ байж байгаарай гээд ахынхаа гэр рүү алхаад явсан. 1 айл руу С.Ч- ганцаараа алхаад яваад өгсөн. Тэр айлыг харахад 2 гэр харагдаж байсан. Тэгээд ойролцоогоор 1 цаг гаруйн дараа С.Ч- дээл хувцас хунар ахынхаа гэрээс авлаа гээд авчирсан. Тэгээд бид 2 буцаад ... сум руу ирсэн. Тэр 2 гэрийн өрх нь хоёулаа татаастай харагдаж байсан, хүн байхгүй байсан байх...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29 тал/,
Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11187 дугаартай 5,445,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээ тайлан /1 хх-ийн 35-39 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг зөвшөөрч байна. Энэ хэрэг нь бас өмнө нь миний ... сум руу Б-тэй хамт явж байхдаа хулгай хийсэн айлын хажуу талын айл нь юм байна лээ. Энэ хоёр айл нь аав, хүү хоёрын зэрэгцээ гэр байсан юм шиг байна лээ. Эхний удаа би Б-тэй явж дээл, эмээл, хазаар, хөөрөг зэргийг авч байсан. Энэ үйл явдлаас хойш 2-3 хоногийн дараа би Б-д дахиад ... сум руу яваад өгөөч нөгөө ахындаа очоод ирье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би дахиад Б-тэй хамт явж байгаад замын хажууд байсан хулгай хийсэн айлынхаа нөгөө талын айл руу нь орох гэсэн чинь хаалга нь түгжээтэй байхаар нь газарт хэвтэж байсан чулуу аваад цоожийг цохиод онгойлгосон. Тэгээд гэрт нь ороод битон, дээл, торго, гутал зэрэг нэлээн олон зүйл авсан. Яг юу юу авсан гэдгээ санахгүй байна. Тэгээд хулгайлж авсан эд зүйлээ бүгдийг нь бага багаар нь зөөж Б-гийн машины багажинд хийгээд буцаад аймаг орж ирээд зах дээр буугаад бас танихгүй хүнд бүгдийг нь 1 сая төгрөгт өгч мөнгөөр нь архи авч уусан. Дараа нь цагдаагаас намайг бариад авахаар нь зарим нэгийг нь буцааж өгсөн. Тухайн үед би муудсан хар бакалтай явж байгаа тэр айлд орсон чинь шинэдүү бакал байхаар нь сольж өмсөөд өөрийнхөө гутлыг үлдээгээд явсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 47 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газар оршин суух иргэн Б.Ө- ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “...С.Ч-ээс улаан өнгийн эмжээртэй цагаан өнгийн торгон эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, жолоо цулбууртай суран хазаарыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 30 минутад, ... орчин үеийн тоногтой гараар ширж оёсон гөлөмтэй хайрцаг ясан хяртай эмээл 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 30 минутад тус тус хүлээн авч, хохирогчид дээл хазаар хүлээлгэн өгсөн...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 53-56 тал/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 57-60 тал/,
Эмээл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 61-62 тал/,
Дээл хазаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 64-65 тал/,
Хохирогч Б.Ө- ын өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын дундуур ... дугаар багийн нутаг ... гэх газарт өвөлжөөн дээрээ гэрээ бариад өөрийн гэрийн эд зүйлийг гэртээ оруулж орхиод ... гэх газар намаржаан дээрээ малтайгаа байгаа бөгөөд өвөлжөөнийхөө гэрийг байнга эргэж тойрч байдаг юм. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр оройн 19 цагийн үед гэрээ эргэж ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод давхар ясан хайрцган хяртай гараар ширж оёсон шар өнгийн гөлөмтэй дээр үеийн гуулин дөрөөтэй эмээл, хөх өнгийн хансан зүү ороох оёдлоор оёсон даалинтай дунд гарын мөнгөн хөөрөг, шинэ бугуйл эдлэж байсан, гоёлын цагаан өнгийн эмэгтэй дээл 1 ширхэг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75 тал/,
Гэрч Б.Б-гийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг өнгөрч байсан байх манай найз С.Ч- Хөвсгөл аймгийн ... сум руу манай ахынд очоод ирье гээд намайг гуйгаад байхаар нь би машинаараа хамт явж өгсөн. Тэгээд ... рүү сумаар дайраад ертөнцийн зүгээр сумаас баруун урагшаа зүгт яваад нэг уул даваад тонгойгоод зам дээр 1 газар намайг зогсоогоод эндээ байж байгаарай гээд ахынхаа гэр рүү алхаад явсан. 1 айл руу С.Ч- ганцаараа алхаад яваад өгсөн. Тэр айлыг харахад 2 гэр харагдаж байсан. Тэгээд ойролцоогоор 1 цаг гаруйн дараа С.Ч- дээл хувцас хунар ахынхаа гэрээс авлаа гээд авчирсан. Тэгээд бид буцаад ... сум руу ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77 тал/,
... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11186 дугаартай: “эд зүйлийн үнэлгээ 4,790,000 төгрөг” гэх дүгнэлт /1 хх-ийн 82-86 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... суманд би ажилд орох гэж байсан юм. Тэгээд тухайн үед бас архи уусан согтуу байсан болохоор таньдаг хүн Б- рүү залгаад ... сум хүргээд өг гэж хэлсэн чинь Б- тэгье гэж зөвшөөрөөд намайг ... сум руу хүргэж өгөхөөр болсон. Тэгээд тухайн үедээ өдрийн 13 цагийн үед бид хоёр ... сумаас гарсан шиг санагдаж байна. Тэгээд замдаа явж байхдаа харсан чинь зам дагуу нэг айл байхаар нь Б-г зогсож байгаарай би ахындаа орчихоод ирье гэж хэлээд Б-г зам дээр зогсоолгоод би өөрөө ганцаараа тэр айл руу яваад орсон чинь хүн байхгүй байхаар нь авдарыг нь онгойлгоод эмээл, нэг ширхэг хөөрөг бас хөөрөгний даалин, суран бугуйл, хазаар, даруулга олом, хормойн шуулт, эмэгтэй дээл зэргийг аваад буцаад Б- дээр очоод ... сум руу явахгүй боллоо буцаад аймаг оруулаад өг гэж хэлсэн. Тэгээд аймаг орж ирээд шууд хулгайлж авсан эд зүйлсээ танихгүй хүнд зараад мөнгөөр нь архи авч уусан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 94 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газар, гэрийн гаднаас нь иргэн Д.Ч-ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь:
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 105-108, 109-113 тал/,
Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 114- 115 тал/,
Мотоцикль таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 116-119 тал/,
Эд зүйл хүлээн авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 120-121 тал/,
Хохирогч Д.Ч-ын өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ... сумын 3 дугаар баг ... гэх газар гэртээ байж байтал хотоос манай төрлийн хүмүүс ирсэн. Би эхнэрийн хамтаар Тэнхлэг гэх амралтын газар авч очиж амраагаад шөнө 22 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн хажуу талд байсан миний өөрийн цэнхэр өнгийн Даюун маркийн шинэ мотоцикль байхгүй байсан. Тэгээд тэр хавиар 2-3 хоног эрэл сурал болж цагдаагийн байгууллагад хандсан. Миний мотоциклийн буруу талын ачааны боолт шинэ дээрээ байхгүй байхаар нь тэрийг нь өөрчлөөд урт боолт хийсэн тэр боолт илүү гарсан байгаа, мөн суудлын бүрээс цэнхэр хар өнгийн гялгар ууттай мотоцикль байгаа. ...мотоциклио хулгайд алдсаны дараа 4-5 хоногийн дараа буцааж авсан байгаа. Одоо миний мотоцикль надад байгаа. Үнэлгээ гаргуулахад 50,000 төгрөг би өөрөө гаргасан байгаа,Үүнийг гаргаад надад өгөх юм бол сайн байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 132, 134 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Э-ын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 23-ны өглөө зүс танихгүй эрэгтэй хүн ... гэх дугаарын утаснаас залгаад машин засуулах гэсэн юм гэж утсаар ярихаар нь би ... сумын ... н ... тоотод хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн удаа ч үгүй хүрч ирээд цагаан өнгийн Приус-11 маркийн машины таван булыг нь янзлуулж байгаад нөгөө зүс танихгүй залуу та мотоцикль худалдаж авах уу гэж асуусан юм. Би урдаас нь аваад ир үзэж харья гэсэн. Тэгээд машинаа засуулж дуусаад яваад өгсөн. Тэгээд удалгүй манайд цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль унаж ирээд би үзэж хараад бид хоёр наймаа тохирсон тэр надад 1,800,000 төгрөгөнд өгсөн. Би мөнгийг нь ... гэх Хаан банкны ... дугаарын тоот данс руу эхлээд 1,280,000 төгрөг шилжүүлсэн бэлнээр 520,000 төгрөг өгсөн юм. Би гомдолтой байна, мотоцикль авсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 137 тал/,
Хаан банкны харилцагч Б.О-н ... тоо харилцах дансны хуулга /1 хх-ийн 128 тал/,
Гэрч Б.Б-гийн өгсөн: "...2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотод гэртээ байж байтал Ч- буюу Ч-гэх залуу манай хашааны үүдэн дээр ирээд ах мөнгөний хэрэг болчихлоо Тайчирын 100 жил явах гэж байгаа юм мөнгөний хэрэг болоод байна цэнхэр Даюун мотоцикль хямдхан аваач гэсэн юм. Тэгэхээр нь надад одоогоор мөнгө алга би нэг хүн рүү яриад орхиё гэж хэлсэн чинь яваад өгсөн. Би тухайн Ч- буюу Ч-д цаасан дээр дугаараа бичиж өгсөн юм. Тэгээд 2 хоногийн дараа утсаар залгаад мотоциклио авах юм уу ах гэхээр нь М.Э- ахын ... гэх дугаарыг өгсөн юм. Тэгээд бид хоёр М.Э- ахынд хамт очоод нөгөө цэнхэр Даюун мотоциклийг 1.780.000 мянган төгрөгөнд зараад би 1.280.000 мянган төгрөгийг эхнэр болох О-ын дансаар аваад 500.000 мянган төгрөгийн бэлнээр авсан юм. Тэгээд Ч- буюу Ч- надаас 500.000 мянган төгрөг аваад үлдэгдэл 1.280.000 төгрөгөө 5 дугаар хорооны АТМ орж авч өгөөд Б.А-гэх шар залуутай явган яваад өгсөн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 139, 141 тал/,
Гэрч Б.О-ын өгсөн: “...тэр өдөр миний утас унтарсан байсан ямар учиртай мөнгө орсон талаар мэдэхгүй байна. Тэгсэн миний картыг манай хамтран амьдрагч Б.Б- сүүлийн 3-4 сарын өмнөөс ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 143 тал/,
Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-924/10406 дугаартай: “...цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль 2,800,000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хх-ийн 149-150 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би ... сумын 10 дугаар хороонд явж байсан чинь ... н хөдөө байдаг айлын гадна хөх өнгийн Даюун маркийн мотоцикл байсан юм. Тэгэхээр нь явж очоод харсан чинь тэр мотоциклийг гинжээр гэрийнхээ бүснээс ороосон байхаар нь хажууд нь байсан сүхийг нь аваад тэр гинжийг тас цохиод мотоицклийг нь авч явсан. Тэгээд аймгийн төвд ороод Б- гэдэг айлынд очоод мотоцикль авах хүн байна уу гэж асуусан чинь 10 дугаар хороонд нэг айл байдаг тийшээ оч гэхээр нь Б-г дагуулаад 10 дугаар хороонд очиж нэг айлд тэр хулгайлсан мотоцклио 1,200,000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө Дархан явж архи дарс уугаад дууссан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Х-н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Х-гаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /1 хх-ийн 168 тал/,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хохирогч Г.Х-гаар /1 хх-ийн 174-179 тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 180- 181 тал/,
Гар утас хүлээн авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 186-187 тал/,
Хохирогч Г.Х-н өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотод 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед гэрээсээ гарч дэлгүүр орж тамхи аваад буцаад харих замд миний утас дугарч байхаар нь утсаа аваад замын хажуу талын явган хүний боржур дээр суугаад ярьж байтал нэг зүс үл таних 20 гаруй насны залуу ирээд утсаар яриулаач ах аа гэхэд би ах нь хүнтэй ярьж дуусгаад яриулья гэтэл нөгөө зүс үл танихгүй залуу тэгдэг юм уу гээд миний утсыг булааж аваад ... гэх тээврийн хэрэгсэл дотор суугаад алга болсон юм. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 190-191 тал/,
Гэрч Б.Б-гийн өгсөн: “...жижиг шар залуу гараа өргөөд байхаар нь аваад ... сумын 4-р хороонд байрлах захын урд талын засмал замаар явж байгаад 6-р дугаар хорооны цагаан худгийн тэнд явж байтал араас зогсоорой таньдаг хүнээсээ юм аваад орхиё гэж хэлэхэд би машинаа зогсоосон. Тэгээд нөгөө залуу буухад нь би утсаа харж байтал удаа ч үгүй орж ирээд яваарай гэж хэлсэн. Би тэгээд ... гэх дэлгүүрийн үүдэн дээр буулгаад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 193-194 тал/,
... ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ- 924/11185 дугаартай: “...орра А-92 марк загварын гар утас 550,000 төгрөгөөр үнэлэгдсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 200-202 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 20 цагийн үед би согтуу ... сумын 6 дугаар хорооны цагаан худгийн хажууд явж байсан чинь худгийн хажууд нэг 40 гаруй настай ах утсаар яриад сууж байхаар нь гүйж очоод утсыг нь булааж аваад таксинд суугаад явсан. Тэр ах миний ардаас орилоод байх шиг байсан. Би эргэж хараагүй. Тэгээд энэ үйл явдлаас хойш 7-8 хоногийн дараа цагдаад баригдаад утсыг нь эргүүлээд өгөх гэсэн чинь тэр ах шил наалт нь хагарсан байна шинэ утас авахуулна гээд унасан. Тэр үед согтуудаа хийсэн үйлдэл байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 210 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газар оршин суух иргэн Д.У-гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 219-225 тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай: “...дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 1 ширхэг, гоёлын хантааз 1 ширхэг, хантааз 1 ширхэг, эмэгтэй үйтэн хуар дээл 1 ширхэгийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 33 минутад хүлээлгэн өгч....” гэх тэмдэглэл /1 хх-ийн 226-227 тал/,
Хохирогч Д.У-гийн өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед ... сум руу хувийн ажлаар орж ирсэн юм гэрт нөхөр малаа усанд оруулж услана гээд үлдсэн. Тэгээд би ... д ажлаа амжуулж байгаад нөхрийгөө чи ... суманд ороод ирээч машинаа засуулах гэж дуудсан чинь манай нөхөр 16 цагт орж ирсэн. Бид хоёр машин засварын газар машинаа үзүүлээд 19 цагийн үед хөдөө гэр рүү явтал манай гэрийн гаднаас нэг машин хөдлөөд зам руу чиглэлтэй явж байхаар нь би араас нь дагаад замын ховил руу шахаж зогсоосон чинь тэр машин дотор 2 танихгүй хүн явж байхаар нь би машинаасаа буугаад цонхыг тогштол жолооч нь цонхоо онгойлгосон. Тэгэхээр нь би эзэнгүй айлын гаднаас яагаад явж байгаа ямар учиртай хүмүүс бэ гэж асуутал тэр жолооч залуу нь зүгээр шүү дээ эгч ээ яасан гэхээр нь би хариуд нь та хоёрын машины дугаарыг харсан цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд машиндаа суугаад гэр рүүгээ иртэл хулгайч орсон байдалтай цоож хөшигдсөн хаалга онгорхой байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. ...алдагдсан эд зүйлээ бүртгэж үзээд эрэгтэй хүний хүрэм, эмэгтэй дээл, эмэгтэй гоёлын дээл хантааз, хүрэн эмэгтэй дээл, дархан нэхий дээл, булган малгай эдгээр зүйлийг алдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 230-231 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн сэжигтнээр өгсөн: “...Хөвсгөл аймгийн ... сумын 9-р баг ... гэх газарт 2024 оны 11 сарын 01-ний өдөр ганцаараа явж байгаад эзэнгүй хоёр айл байхаар нь яваад очтол мал нь хашаатай эзэнгүй байхаар нь гэрийн цоожнуудыг төмрөөр хөшиж эвдээд онгойлгож ороод эхний гэрээс түмпэн, дээл, малгай гутал гэх зүйлүүд аваад гарсан. Хөвсгөл аймгийн ... сумын 9-р баг ... гэх газарт 2024 оны 11 сарын 01-ний шөнө хажуу талын айл руу ороод 5-6 дээл булган малгай гэх эд зүйлийг юманд ороож засмал зам руу гараад машин тосоход нөгөө машины эзэн зогсоод хаа хүрэх гэж байгаа гэхээр нь эхнэрээсээ салаад бүх юмаа аваад явж байна та ... орох рүү дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд ... ороод захын ойролцоо эзэнгүй хашаанд эд зүйлээ орхиод байж байтал араас цагдаа нар ирээд хулгайлсан эд зүйлсийг аваад явсан ийм зүйл болсон. Тухайн үед би ганцаараа явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 235 тал/,
... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 11249 дугаартай: “...1,350,000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хх-ийн 238-244 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 249-250 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газарт байх иргэн С.З-ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 5-9 тал/,
Хохирогч С.З-ын өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө хөдөө гэрээсээ ... сумын төв рүү хувийн ажлаар 08 цаг 30 минутад орж ирсэн. Тэгээд өдөртөө ажлаа амжуулаад орой төрсөн хүү П-аар хөдөө гэр рүүгээ хүргүүлэхээр ... сумаас 20 цагийн үед гараад гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг хөшиж хулгайч орж авдарт байсан 1 хос цааны годон гутал, хар цоохор ноосон цамц, газ, газын пелетка 1 ширхэг, ялз чанагч 1 ширхэг, хүрэн иштэй ахуйн зориулалтай хутга 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-13 тал/,
Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11417 дугаартай: “...989,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 25-31 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 249-250 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас иргэн Р.П-н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлсан болох нь:
Хохирогч Р.П-н бичгээр гаргасан өргөдөл /2 хх-ийн 44 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 45-46 тал/,
Хохирогч Р.П-н өгсөн: “...Хөвсгөл аймгийн ... сумын ... н ... тоотод 2024 оны 10 сарын 29-ний орой өөрийн хонио хашаандаа хашаад хоносон юм. Маргааш өглөө нь босоод ирэхэд нэг дутуу юм шиг байхаар нь тоолоод үзтэл 4 тооны хонь байхгүй байсан. Миний алдсан хонь эвэртэй хар толгойтой соёолон эр хонь, эвэртэй хундан хязаалан хонь, эвэртэй бор нүдтэй соёолон сувай эм хонь, хар хүзүүтэй сувай эм хонь, чихэндээ ээмэгтэй хонинууд байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 50-51 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн сэжигтнээр өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ... сумын 10 дугаар хороо ... гэх газар 2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө ганцаараа согтуу явж байтал айлын хашаанд хонь хашсан байсан. Тэгэхээр нь тэр хавиар хүмүүс харж байгаад хашаа давж ороод 4 тооны буюу 2 эм, 2 эр хонийг хашаа давуулаад тууж яваад ... сумын 7-р хороонд байрлах эзэнгүй хашааны хажуу талд нядалж махыг өглөө замаар явж байсан хүнд 200,000 төгрөгөөр бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 54 тал/,
... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 11233 дугаартай: “4 тооны хонь 700,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 хх-ийн 57-63 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 29-нд шөнийн 00 цаг болох гэж байхад ... сумын ... гэдэг газар ганцаараа архи уугаад явж байсан чинь нэг хашаатай айл таарсан. Тэгэхээр нь би тэр хашааг нь даваад харсан чинь хонь хашаатай байхаар нь хашааг нь давж ороод тэр хонинуудаас 4 хонийг нь аваад хашаа давуулж шидээд туусаар яваад ... сумын 7 дугаар хороонд байдаг эзэнгүй хашаанд нядалсан. Тэгээд махыг нь танихгүй замаар явж байсан хүнд авчих гэж гуйсаар байгаад 300,000 төгрөгөөр 4 хонины мах зарсан. Тэгээд мөнгөөр нь архи авч уусан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 70 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.Ч- нь Б.Б-тэй бүлэглэн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч С.Ч- нь Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авах явцдаа ... улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 76 тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 77-79 тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 80-81 тал/,
Хохирогч У.Э-аар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 82-83 тал/,
Эд зүйл гар утсыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 84-86 тал/,
Хохирогч У.Э-ын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед найз болох А-ын хамт ... сумын 8 дугаар баг ... баар ороод 20 цагийн үед баарнаас гараад үүднээс нь такси аваад харих замдаа манай найз А- 1 дүгээр багт байдаг ... дэлгүүр ороод тамхи авах гээд орсон. Тэгтэл таксинд явж байсан 2 залуу намайг авч зугтаагаад гудам руу оруулаад машинаасаа татаж буулгаад газарт унагаагаад маш их 20-30 удаа өшиглөж дэвссэн. Тэгээд миний гарт байсан гар утсыг аваад зугтаасан. Би жолоочийн хажууд сууж явсан залуутай ... баарнаас хөдлөөд явж байхдаа аятайхан суучих, чи адилхан согтуу юм байж гэх мэтээр үг зөрсөн асуудал байгаа. Тэрнээс өөр зүйл болоогүй манай найзыг буугаад дэлгүүр оронгуут шууд намайг аваад давхисан. Хонда үйлдвэрийн цагаан өнгийн машин байсан. Тэр хоёр залуу хоёулаа л маш их зодсон би толгойгоо дараад доошоо хараад хэвтсэн учир хэн нь миний гарнаас утас авсан гэдгийг мэдэхгүй байна. ...Би гар утсаа 2024 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос 520,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 90-91 тал/,
Гэрч Ц.А-ын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн ... баарны үүднээс такси аваад найз Э-ын гэрт очих гээд явж байхад таксины жолоочтой хамт урд суудал дээр нэг согтуу залуу эргэж хараад бид хоёрт хандаад “юугаа хараад байгаа юм” гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд би найзындаа очихоосоо өмнө 1 дүгээр хороонд байдаг ... дэлгүүр орсон. Харин манай найз Э- гадаа таксинд үлдсэн. Би дэлгүүр ороод удаагүй 2-3 минут орчим болоод гараад ирэхэд такси байхгүй, манай найз ч байхгүй байсан. Тэгтэл манай найз 40 орчим минутын дараа нэг танихгүй дугаараас залгаад “чи хүрээд ирээч, би дээрэмдүүлчихлээ” гээд нэг дэлгүүрийн утаснаас ярьсан. Тэгээд очиход толгойноос их хэмжээний цус гарсан хагарсан байсан. Мөн гар утсыг нь дээрэмдээд аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 93 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ... 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай: “...У.Э-ын биед зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлзлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгджээ. У.Э-ын биед учирсан гзмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хедөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /2 хх-ийн 103 тал/,
... ХХК-ийн шинжээч Б.Х-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн ТХҮ-924/11411 дугаартай ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар, 500,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /2 хх-ийн 109-115 тал/,
Б.Б-гийн сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой гэртээ байж байхад 21 цаг 30 минутын үед зүс таних залуу болох Ч-гэж дууддаг С.Ч- миний ... дугаартай утас руу ... гэсэн дугаараас залгаад “намайг ирээд ... баарнаас авчих” гэхээр нь би Хонда инсайт маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ... сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг ... баарны гадна яваад очиход С.Ч- гадаа зогсож байсан. Тэгээд Ч-г суулгаад хөдлөх гэж байхад нэг дээлтэй хүн гарч ирээд таксинд явах уу гэтэл Ч-явна гэж хэлээд суулгасан. Гэтэл араас нь дахиад нэг дээлтэй ах орж ирээд тэр 2 арын суудал дээр суусан. Тэгтэл Ч-ард суусан 2 хүнийг өдөөд, хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд нэг ах нь Ч-г 2 удаа шанаа хэсэгт нь цохисон. Тэгээд шууд ... дэлгүүр ороод нэг ах нь буугаад дэлгүүр орсон. Дахиад Ч-болон хойно сууж байсан ах 2 маргалдаад тэр үед Ч-надад хандаад "жоохон яваад харанхуй руу орчих" гэхээр нь ... дэлгүүрийн эсрэг талын харанхуй гудам руу ороод зогссон. Тэгтэл Ч-хойно сууж байсан ахыг татаж буулгаад тэр 2 зодолдоод байхаар нь би больцгоо гэж хэлсэн. Тэгээд 5 орчим минут зодолдсон. Тухайн үед Ч-гартаа чулуу барьсан, нөгөө ах нь гартаа утсаа барьчихсан Ч-,"чи утсаа өгөөч гээд айлгаад тэр ахын толгой руу гартаа барьсан чулуугаараа цохиод байсан" тэгээд нэг мэдэхэд Ч-тэр ахын гар утсыг авчихсан явъя гээд байхаар нь бид 2 машиндаа суугаад зугтаагаад манай гэрт шууд очсон. Би гэртээ орж хоноод Ч-манай гадаа байдаг монгол гэрт хоносон. Тухайн гар утас надад байна бид 2 энэ утсыг ашиглаагүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 95-97 тал/,
Шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 249-250 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 5-7/, эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 8,11/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1 хх-ийн 9-10, 12-15/, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 16-17/, таньж олуулах ажиллагаа гүйцэтгэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч У.Н-, гэрч Б.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11187 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 35-39/, шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Н- н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 53-56/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 57-60/, эмээл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 61-62/,
дээл хазаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 64-65/, хохирогч Б.Ө- , гэрч Б.Б- нарын мэдүүлэг, ... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11186 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 82-86/, шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 94/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газар оршин суух иргэн Б.Ө- ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 105-108, 109-113/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 114-115/, мотоцикль таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 116-119/, эд зүйл хүлээн авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 120-121/, хохирогч Д.Ч-, иргэний нэхэмжлэгч М.Э-, гэрч Б.Б-, Б.О- нарын мэдүүлэг, Б.О-ын ... тоо харилцах дансны хуулга /1 хх-ийн 128/, шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-924/10406 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 149-150/, шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 161/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газар, гэрийн гаднаас нь иргэн Д.Ч-ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хор уршиг учруулан хулгайлах гэмт хэргийг,
Хохирогч Г.Х-гаас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /1 хх-ийн 168/, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Г.Х-гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 174-179/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 180- 181/, гар утас хүлээн авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 186-187/, хохирогч Г.Х-, гэрч Б.Б- нарын мэдүүлэг, ... ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11185 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 200-202/, шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 210/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Х-н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 219-225/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 226-227/, хохирогч Д.У-, шүүгдэгч С.Ч-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 235/, ... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 11249 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 238-244/, шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 249-250/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газар оршин суух иргэн Д.У-гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 5-9/, хохирогч С.З-ын мэдүүлэг /2 хх-ийн 12-13/, шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11417 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 25-31/, шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 249-250/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 9 дүгээр баг ... гэх газарт байх иргэн С.З-ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн,
Хохирогч Р.П-н бичгээр гаргасан өргөдөл /2 хх-ийн 44/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 45-46/, хохирогч Р.П-н мэдүүлэг /2 хх-ийн 50-51/, шүүгдэгч С.Ч-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 54, 70/, ... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 11233 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 57-63/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас иргэн Р.П-н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 76/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 77-79/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 80-81/, хохирогч У.Э-аар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 82-83/, эд зүйл гар утсыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 84-86/, хохирогч У.Э-, гэрч Ц.А- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ... 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 103/, ... ХХК-ийн шинжээч Б.Х-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924/11411 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 109-115/, Б.Б-гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 95-97/, шүүгдэгч С.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 249-250/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ч- нь Б.Б-тэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авах явцдаа ... улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь тус тус нотлогдож байна.
Хохирогч Г.Х-, У.Э- нарын гар утсыг илээр, хүч хэрэглэж болон хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэн хохирогч Т.Н- , Б.Ө- , Д.У-, С.З- нарын монгол гэрт нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, хохирогч Д.Ч-ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, хохирогч Р.П-н 4 тооны хонийг хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж болон хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Ч-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Ч-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч У.Э-ын бие, эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч С.Ч- энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авсан, бусдын малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хууль бусаар, нууцаар авах санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч С.Ч- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн, түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийг эсрэг гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан, хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хүндрүүлэх шинж хангагдсан тохиолдолд тухайн шинжид хамаатуулан хамгийн хүнд шинжээр нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн болно
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах“ гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Ч- нь хохирогч Т.Н- н эд хөрөнгөнд 5,445,000 төгрөгийн хохирол учруулснаас 3,620,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн, 1,825,000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Б.Ө- ын эд хөрөнгөнд 4,790,000 төгрөгийн хохирол учруулснаас 270,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн, 4,520,000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Д.Ч-ын эд хөрөнгөнд 2,800,000 төгрөгийн хохирол учруулж, Даюун маркийн мотоциклийг хүлээлгэж өгсөн, хохирогч Г.Х-н Орра А-92 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч түүний эд хөрөнгөнд 550,000 төгрөгийн хохирол учруулснаас Орра А-92 загварын гар утсыг хүлээлгэж өгсөн, хохирогч Д.У-гийн эд хөрөнгөнд 1,350,000 төгрөгийн хохирол учруулж, 1,230,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцааж хүлээлгэж өгсөн, 120,000 төгрөгийн төлбөртэй, хохирогч С.З-ын эд хөрөнгөнд 989,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол нөхөн төлөгдөөгүй, хохирогч Р.П-н 4 тооны малыг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, Б.Б-тэй бүлэглэн хохирогч У.Э-ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, түүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулснаас 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг буцааж хүлээлгэн өгсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ээс 1,825,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Н- д, 4,520,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ө- т, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.У-д, 989,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.З-ад, 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.П-д, үнэлгээний зардал 50,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-ад, 1,800,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Э-т тус тус олгож, хохирогч Д.Ч-, Г.Х- нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хохирогч У.Э- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Ч-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авч “Дээрэмдэх” гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг, бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ч-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ч-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Ч-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцох зүйтэй.
2 дугаар хавтаст хэргийн 219-222, 224-235 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Ч- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, цагдан хоригдсон хоног, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хзсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар С.Ч-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хзсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авч “Дээрэмдэх” гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг, бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-эд оногдуулсан 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ийн цагдан хоригдсон 99 (ерэн ес) хоногийн хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн 2438000000513 дугаартай хэргээс яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг тусгаарласан 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2538000000449 дугаартай прокурорын тогтоол авагдсан болохыг болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Ч-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хзсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 (дөрөв) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-эд оногдуулсан 4 (дөрөв) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ийн цагдан хоригдсон 99 (ерэн ес) хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ээс 1,825,000 (нэг сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Н- д, 4,520,000 (дөрвөн сая таван зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ө- т, 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.У-д, 989,000 (есөн зуун наян есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.З-ад, 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.П-д, үнэлгээний зардал 50,000 (тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-ад, 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Э-т тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Д.Ч-, Г.Х- нарт төлөх төлбөргүй, хохирогч У.Э- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Ч-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР