Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ц.Г-ийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,  

Шүүгдэгч Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н-д холбогдох эрүүгийн 2438003390470 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн, Ц.Н-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н- нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн харалдаа ... голын захад байсан машинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч дотроос нь ... ын эзэмшлийн “Ай фоне 15 про” маркийн гар утсыг авч бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн харалдаа ... голын захаас Б.Д-ийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй баарны гадна хохирогч Ц.Г-той маргалдаж улмаар бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438003390470 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Н- нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн харалдаа ... голын захад байсан машинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч дотроос нь ... ын эзэмшлийн “Ай фоне 15 про” маркийн гар утсыг авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн харалдаа ... голын захаас Б.Д-ийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах ... баарны гадна хохирогч Ц.Г-той маргалдаж улмаар бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н-ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар,

Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй бааранд ажилчдын хамтаар орсон. ...Тэгээд тухайн баарнаас гарч гадаа үүдэнд явж байхдаа би гартаа барьсан пивио санамсаргүй байдлаар алдаж газарт унагаасан. Тэгэхэд тэнд байсан залуучууд намайг чи хог хаялаа гэхээр нь би газарт алдаж унагаасан пивоны саваа аваад хогийн саванд хийчихээд эргээд харахад намайг тэнд байсан залуучууд тойрч ирээд бүчиж янз бүрийн хараалын үгээр хэлж нааш нь цааш татаж заамдаж авсан. Тэгсэн тэнд байсан нэг жижиг биетэй залуу намайг заамдаж аваад миний толгой нүүр хэсэг рүү үсэрч хэд хэдэн удаа цохиж авахад би ухаан алдаж унасан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 32-34 тал/,

Гэрч Б.М-ийн өгсөн: “...Э.Б- бид хоёр баарны гадаа гарч ирэхэд нэг шар үстэй намхан залуу одоо энэ зодуулсан гээд байгаа өндөр ахыг хавсарч унагаад машины гупер хэсэгтээ хавсарч өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 45-46 тал/,

Гэрч Э.Б-ийн өгсөн: “...Өндөр ах баарны үүдэнд байсан кровн машины хажууд ухаан алдсан байдалтай нэг найз нь суугаагаар нь түшсэн энэ чинь уначихлаа шүү дээ гэж тэнд байсан хүмүүст хандаж хэлж байсан. Би тэр ахыг лавшруулж харахад яалт ч үгүй ухаан алдсан байдалтай хоёр гар нь шулуун унжсан байдалтай байсан. Тэгээд би баарны үүдэнд тамхи татаад зогсож байсан чинь анх зодоон болоход байсан шар үстэй намхан залуу нэг найзынхаа ... дээр гараа тавиад тэврэлдэх байдалтай миний хажуугаар баар руу орохдоо би шаагаад унагаачихлаа гэж хэлээд орж байсан нь хальт надад сонсогдсон...” гэх мэдүүлэг /1 хавтас 42-43 тал/,

Гэрч Д.Б-ын өгсөн: "... тэднийг гарсны дараагаар Энхбат ах бид хоёр араас нь гарсан. Тэгсэн тэр баарны гадаа үүдэнд нэг намхан биетэй бор царайтай туранхай залуу Ц.Г- ахыг заамдаад авсан. Тэрний цаад талд Дугар ах руу 4 залуу дайрсан байдалтай хэрэлдээд байж байхаар нь Энхбат ах бид хоёр тэдгээр хүмүүсийг салгасан. Тэгээд Ц.Г- ахтай заамдалцсан байсан залуу Ц.Г- ахыг нүүр лүү нэлээн хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би очиж тэр хоёрыг салгах үед бас нэг залуу нь өшиглөж жийж унагаасан. Би газарт гараар тулж босох үед Ц.Г- ахыг харахад зогсож байснаа хамаг бие нь мэдээгүй нумраад хойшоо саваад унасан. Тэгэхэд Энхбат тэр хүмүүс одоо больцгоо нэг нь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн чинь зодолдохоо болсон. Тэгээд би Ц.Г- ахыг газраас өргөж босгох гэсэн чинь бие нь ямар ч мэдээгүй болж ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 48-49 тал/,

Гэрч Э.Э-ын өгсөн: “...Ц.Г-той хэдэн бүлэг залуучууд барилцаж аваад зууралдсан байдалтай харахад зодоон болж байгаа нь ойлгомжтой харагдаж байсан болохоор тэд нар дээр очоод салгасан. Би салгаж байхдаа хальт Ц.Г- руу харахад тэнд байсан машины урд хэсэгт дээшээ хараад газарт унасан байхаар нь нөгөө хүмүүст та нар одоо болиоч ээ нэг хүн нь ухаан алдсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Ц.Г- дээр очоод хоёр гараас нь татсан чинь ухаан алдсан ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 51-52 тал/,

Гэрч Б.Т-ын өгсөн: “…Баарнаас Ц.Г- ах бид хоёр цуг гарч ирсэн. Тэгэхэд Ц.Г- баарны үүдэнд пивоны саваа алдаж унагаагаад авахын хооронд тэнд байсан хүмүүс ирээд бид хоёрыг хог хаялаа гэж уурласанэ. …тэнд байсан дөрвөн залуу намайг тойрч зогсоод яагаад хог хаяад байгаа юм бэ гэхээр нь би хог хаяагүй гэсэн чинь миний араас хэн нь мэдэгдэхгүй хүн намайг цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан. …ухаан орж сэргэхэд баарнаас Д.Б-, Э-, Д- нар гараад ирсэн Ц.Г- ах газарт ухаан алдсан хэвтэж байсан. Тэгээд Ц.Г- ахыг Д.Б- үүрээд зам гарч такси барьж байгаа газартаа очсон…” гэх мэдүүлэг /1 хавтас 54-55 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн өгсөн: “...хохирогч Ц.Г- нь 369,980 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 40 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаартай: “1. Ц.Г-ийн биед гавал тархинд битүү гэмтэл /тархины эдийн няцралт, цус харвалт, дагз ясны хугарал, суурь ясны цууралт/, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Ц.Г-ийн биед учирсан баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг, гавал тархины битүү гэмтэл нь 4.1.2-т зааснаар амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 хавтас 88 тал/,

2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн: “...Ц.Г-ийг таньж олуулах өрөөнд орж ирсний дараа дараалан байрлуулсан гэрэл зургийг үзэх нөхцөл бололцоогоор хангаж хэрэг болох үед байсан хүнийг заалгахад хохирогч Ц.Г- нь 3 дугаартай зураг болох шууд зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үсний хэлбэр, өнгөөр нь танилаа” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 20-24 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 24-28 тал/,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 50/3-5760 дугаартай: “...Ц.Г- нь 369,980 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай...” албан бичиг /1 хавтас 36-37 тал/,

Хүний биед үзлэг хийсэн: “…Ц.Н- нь дээгүүрээ хаана үйлдвэрлэгдсэн болон өмсгөл тодорхойгүй, урд талдаа GU LANG YR гэх бичиглэлтэй, цахилгаан татуургатай хар хөх өнгийн куртик өмссөн байна. Доогуураа баруун зүүн талдаа ил халаастай, өмдний ард талын хэсэг баруун зүүн талдаа ил халаастай, 6 ширхэг түдүүлтэй, түдүүл бүрэн, цахилгаан товчтой хөх өнгийн өмд байв. Өмдний халаасанд эд зүйлгүй байв. Түүний дотуур хөх өнгийн резинэн бүслүүртэй дотоожтой байв. Ц.Н- нь хөлдөө хар өнгийн ултай, тоос шороогоор бохирлогдсон хар өнгийн богино түрүүтэй хос гутал өмссөн байв” гэх тэмдэглэл /1 хавтас 14-17 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай: “…Шинжлүүлэгч Ц.Г- сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна…” гэх дүгнэлт /2 хавтас 141-143 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас 8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Н-ын яллагдагчаар өгсөн: “…2024 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ...  бааранд би найзууд О-, Б.М- нартай орсон. Хэсэг хугацааны дараа 22 цагийн үед баарны гадаа тамхи татах гээд гарахад би хүнтэй маргалдаж зодоон хийсэн. Тухайн үед би нэг өндөр залууг пивоны сав хаяхаар нь авчих гэж хэлээд анх маргаан болж 1-2 удаа цохисон…” гэх мэдүүлэг /1 хавтас 125 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас 171 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 172-174 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 175-178 тал/,

Хохирогч ... ын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед... голын захад нөхрөө очиж авах зорилгоор очсон. Тэгээд машиндаа өөрийн эзэмшлийн Ай фоне 15 про маркийн гар утсаа үлдээгээд 40 орчим минутын дараа явах гээд машиндаа суухад миний гар утас алга болсон байсан. Мөн миний цүнхнээс түрүүвч гаргаж ирээд ухаж үзсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 тал/,

Гэрч Т.Б-ын өгсөн: “...би энэ өдөр олимп үзээд тэрнээс хойш үргэлжлүүлж архи ууж байгаад Б.Б-ын гэрт очиход Б.Б-ын ах Б.Д-, Ц.Н- нар байсан. Тэгээд бид нар үдийн үед голын зах ороод архи уугаад сууж байхад Б.Б- адуундаа явна гээд голын захаас яваад өгсөн. Тэгээд Ц.Н-, Б.Д- нартай үлдээд архи ууж сууж байхад тэр 2 мотоциклийнхоо хажууд унтаад өгөхөөр нь хэсэг харж сууж байгаад Б.Д- ахыг дуудаж сэрээгээд гэртээ харилаа гэж хэлээд шууд яваад гэртээ харьсан. Би тэр хоёрыг гар утастай байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: "...би энэ өдөр 12 цагийн ... сумаас Бямба- Очир, Б.Д-, Ц.Н- нарын хамт ... голын зах ороод хоёр шил архи хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед голын зах дээр сууж байхад миний морийг манай найз Г- авчирч өгөөд өөрийнхөө мотоциклийг аваад явсан. Тэрнээс хойш Т.Б-, Б.Д-, Ц.Н- нарыг голын зах дээр үлдээгээд морио унаад хөдөө гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш голын зах дээр юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 191-192 тал/,

Гэрч Б.Д-ийн өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрлийн дүү Б.Б- түүний найз Т.Б-, Ц.Н- нарын хамт 12 цагийн үед голын зах орж 2 шил архи хувааж уусан. Тэгээд манай дүү Б.Б- 15-16 цагийн үед адуундаа яваад өгсөн. Тухайн үед Т.Б-, Ц.Н- нарын хамт голын зах дээр үлдсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд би голын зах дээр ганцаараа хэвтэж байхад нэг 35 орчим насны эмэгтэй сэрээгээд гар утас алдсан гээд байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 194-195 тал/,

Хөвсгөл аймгийн ...  ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Ай фоне 15 про” маркийн гар утсыг 3.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 198-201 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Н-ын яллагдагчаар өгсөн: “…би нэг шил архи аймгийн төв орж авчрахаар Б.Б-ын мотоциклийг гуйж аваад хөдлөөд явж байхад голын зах дээр нэг цагаан машинтай хоёр эгч сууж байхаар нь тэр хоёр хүн дээр очиж тамхи асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би машиных нь урдуур гарч явахдаа машин дотор руль дээр нь нэг утас байхыг харсан. Машины цонх онгорхой байхаар нь би руль дээр байсан гар утсыг нь аваад мотоцикль дээрээ суугаад шууд давхиад явсан…” гэх мэдүүлэг /1 хавтас 207-208 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас 230 тал/,

Хохирогч Б.Д-ийн өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрлийн дүү Б.Б- түүний найз Т.Б-, Ц.Н- нарын хамт 12 цагийн үед голын зах орж 2 шил архи хувааж уусан. Тэгээд манай дүү Б.Б- 15-16 цагийн үед адуундаа яваад өгсөн. Тухайн үед Т.Б-, Ц.Н- нарын хамт голын зах дээр үлдсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд би голын зах дээр ганцаараа хэвтэж байхад 35 орчим насны эмэгтэй сэрээгээд гар утас алдсан гээд байсан би юу болсон талаар санахгүй байна. Тухайн үед миний Мустанг-5 маркийн мотоцикл алга болсныг маргааш өглөө нь мэдсэн…” гэх мэдүүлэг /1 хавтас 235 тал/,

Гэрч Т.Б-ын өгсөн: “…намайг голын захаас явах үед Б.Д- ахын мотоцикль байсан. Улаан өнгийн Мустанг-5 нэртэй мотоцикль байсан…” гэх мэдүүлэг 1 хавтас 241-242 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “…Улаан өнгийн Мустанг-5 нэртэй мотоцикль байсан. Б.Д- голын зах дээр унаж ирсэн…” гэх мэдүүлэг /1 хавтас 244-245 тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17 тал/,

Хөвсгөл аймгийн ...  ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мустанг-5 маркийн мотоциклийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 248-250 тал/,

Улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Д-ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 162-163 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Н-ын яллагдагчаар өгсөн: “…Б.Б- нэг ах руу утсаар яриад дуудаад байсан. Хэсэг хугацааны дараа Б.Д- гээд ах нь ирсэн. Тэгээд бид нар архи хувааж ууж байгаад би Б.Б-ыг мотоциклийг гуйж аймгийн төв орж нэг шил архи аваад ирье гэхэд Б.Б- нь болгоомжтой яваарай гээд мотоциклио өгсөн. …10 дугаар хороонд байдаг ...  дэлгүүр орж эзнээс нь нэг шил архи зээлж авахаар очиход гаднах сааданд Б- гээд зүс таних залуу хоёр хөгшин хүнтэй архи уусан сууж байхаар нь тэд нартаа очиж уулзаж байгаагаа санаж байгаа юм тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд орой 23 цагийн үед аавынхаа үүдэнд явган явж байхдаа сэрсэн. Яаж тэнд очсоноо ч санахгүй байна…гэх мэдүүлэг /2 хавтас 5-6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Г-, гэрч Б.М-, Э.Б-, Д.Б-, Э.Э-, Б.Т-, иргэний нэхэмжлэгч Г.А- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 50/3-5760 дугаартай албан бичиг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ... , гэрч Т.Б-, Б.Б-, Б.Д- нарын мэдүүлэг /хх-ийн 194-195 тал/, Хөвсгөл аймгийн ...  ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас 230 тал/, хохирогч Б.Д-, гэрч Т.Б-, Б.Б- нарын мэдүүлэг хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн ...  ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ, улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Д-ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Ц.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ц.Н- нь 2024 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах ... баарны гадна хохирогч Ц.Г-той маргалдаж улмаар бие махбодид нь “гавал тархины битүү гэмтэл” бүхий хүнд гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн харалдаа ... голын захад байсан автомашинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч дотроос нь ... ын эзэмшлийн “Ай фоне 15 про” маркийн гар утсыг авч 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн харалдаа ... голын захаас Б.Д-ийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.    

Хохирогч ... , Б.Д- нарын гар утас, мотоцикль зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,200,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Г-ийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Н-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Н-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.Г-ийн бие, эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч Ц.Н- энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нарын зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч ... т 3,200,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Д-ид 2,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хавтаст хэрэгт эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 172-174 тал/, улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Д-ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 162-163 тал/ авагдсан байх тул шүүгдэгч Ц.Н-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч ... , Б.Д- нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 50/3-5760 дугаартай албан бичиг /1 хавтас 36-37 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /1 хавтас 40 тал/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Н-аас 369,980 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Г- шүүхийн шатанд эмчилгээ, асаргаа, шатахуун, хүнсний зардалд нийт 10,981,134 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж, нотлох баримтуудыг гаргаж өгчээ. /2 хавтас 98-140 тал/

Үүнд: Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, “Мед Траума” эмнэлэгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогчгүй КТГ дүгнэлт, “Мөнгөн гүүр” эмнэлэгийн тодосгогч бодисгүй тархины соронзон резонанст томографийн шинжилгээ, “Монос Хөвсгөл” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21,418 төгрөгийн Е-баримт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 100,000 төгрөгийн Е-баримт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн томографийн үйлчилгээний үнэ 160,000 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 40,600 төгрөгийн Е-баримт, “Оюу” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20,300 төгрөгийн Е-баримт, “Лидэр өвс” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23,400 төгрөгийн Е-баримт, “Цацраг” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20,657 төгрөгийн Е-баримт, “Лидэр өвс” эмийн сангийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19,450 төгрөгийн Е-баримт, “Шүүдэр” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 24,000 төгрөгийн Е-баримт, “Энхийн тун” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7,100 төгрөгийн Е-баримт, “Мөнгөн гүүр” эмнэлэгийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 470,000 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5,700 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1,750 төгрөгийн Е-баримт, “Тойгын тал” эмнэлэгийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 500,000 төгрөгийн Е-баримт, “Энхийн тун” эмийн сангийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 219,700 төгрөгийн Е-баримт, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эмийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 568,745 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эмийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 140,626 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн толгойн тодосгогчгүй дүрс оношилгооны төлбөр 150,000 төгрөгийн баримт, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн 1,200 төгрөгийн Е-баримт, “Үлэмж” эмийн сангийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 40,565 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 19,383 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 19,633 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 21,075 төгрөгийн Е-баримт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 33,951 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 21,075 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 19,633 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 19,983 төгрөгийн Е-баримт, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 144,300 төгрөгийн Е-баримт, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 284,840 төгрөгийн Е-баримт, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 171,756 төгрөгийн Е-баримт, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 75,855 төгрөгийн Е-баримт, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 80,620 төгрөгийн Е-баримт, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 119,121 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 155,346 төгрөгийн Е-баримт, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 144,294 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 38,866 төгрөгийн Е-баримт, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 138,184 төгрөгийн Е-баримт, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 58,255 төгрөгийн Е-баримт, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 190,390 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 41,650 төгрөгийн Е-баримт, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Булган аймгийн постын төлбөр 1,000 төгрөгийн Е-баримт, “Сарьдаг ойл” ШТС-ын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 50,000 төгрөгийн Е-баримт, “Сод” ШТС-ын 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 71,000 төгрөгийн Е-баримт, “НИК” ШТС-ын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 250,039 төгрөгийн Е-баримт, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймгийн постын төлбөр 1,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн постын төлбөр 1,000 төгрөгийн Е-баримт, “НИК” ШТС-ын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 99,339 төгрөгийн Е-баримт, “МТ” ШТС-ын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 70,018 төгрөгийн Е-баримт, “МТ” ШТС-ын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 71,325 төгрөгийн Е-баримт, “Шунхлай” ШТС-ын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 68,636 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Орхон аймгийн замын постын төлбөр 1,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн замын постын төлбөр 1,000 төгрөгийн Е-баримт, “НИК” ШТС-ын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 60,183 төгрөгийн Е-баримт, “НИК” ШТС-ын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80,031 төгрөгийн Е-баримт, “НИК” ШТС-ын 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 88,298 төгрөгийн Е-баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн замын постын төлбөр 1,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймгийн замын постын төлбөр 1,000 төгрөгийн Е-баримт, “Сарьдаг ойл” ШТС-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 106,050 төгрөгийн Е-баримт, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 45,014 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 139,900 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн замын хураамж 1,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 40,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн асрагч хөлслөх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний зардалд нэхэмжилсэн 4,471,500 төгрөг, шатахууны зардалд нэхэмжилсэн 1,299,833 төгрөг, асрагч хөлсөлсний зардал 3,000,000 төгрөг, буюу нийт 8,771,333 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай гэж дүгнэв.

Харин хэргийн 2-р хавтасны 130-139 талд авагдсан хоол хүнс, халуун ус, хүнсний бүтээгдэхүүний зардалд нэхэмжилсэн 2,209,801 төгрөгийн баримтууд нь гэмт хэргийн хохирол, хор уршигтай хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж  тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай: “…Шинжлүүлэгч Ц.Г- сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна…” гэх дүгнэлт /2 хавтас 141-143 тал/ хэрэгт авагдсан байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.

Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар хохирогч Ц.Г-ийн сэтгэцэд учирсан хохирол нэгдүгээр зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр тархины битүү гэмтэл, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд зэрэгт хамаарч байгаа, хохирогчийн нас, хүйс, шүүгдэгч Ц.Н-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн боловч гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хувийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Ц.Г-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 4,99 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 3,293,400 /660,000х4,99=3,293,400/ төгрөг болж байна.

Иймд шүүгдэгч Ц.Н-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г-т олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах саналтай байна. Дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчтай санал нэг байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Н-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “өөрийгөө илчилсэн, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр …удаа үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 127-130, 210-216, 218-220, 2 дугаар хавтаст хэргийн 10-12, 196 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Н- нь ... түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ц.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, цагдан хоригдсон хоног, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ын цагдан хоригдсон 76 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах”гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 2 (хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 2 (хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ын цагдан хоригдсон 76 (далан зургаа) хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Н-аас эмчилгээний зардал 8,771,333 (найман сая долоон зуун далан нэгэн мянга гурван зуун гучин гурав) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөг, нийт 12,064,733 (арван хоёр сая жаран дөрвөн мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г-т олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Н-аас 369,980 (гурван зуун жаран есөн мянга есөн зуун ная) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь хохирогч ... , Б.Д- нарт төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Си ди 2 ширхэгийг хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР