Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, М.Оюунхишиг, 

Улсын яллагч *****

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч *********

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******холбогдох эрүүгийн  243300******* дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр *****аймгийн *****суманд төрсөн, 21 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ****ХХК-д засварчин ажилтай, *****аймгийн *****сумын ** дугаар баг *****тоотод оршин суух, *********/РД:ТК04221212/. ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *******нь 2024 оны 10 дугаар сард барилгачдын баяраар ****аймгийн **** сумын ** дугаар баг ****тоотод насанд хүрээгүй хохирогч ******гэртээ байхад түүнийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, "Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох" гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/.  

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******нь 2024 оны 10 дугаар сард барилгачдын баяраар *****аймгийн *****тоотод насанд хүрээгүй хохирогч ******арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйл баримт нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ****** өгсөн: “...Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:  

1.Насанд хүрээгүй хохирогч*******: “...Би 2023 оны 4 дүгээр сард *****тоотод гэртээ байхад эгч **** маань шөнө 00 цагаас ** хот руу вагоноор явсан. Энэ үед эгч ****У****** хот явсан. Мөн ээж*********, хойд эцэг *********нар Дөмбөн хороололд мал дээрээ хоносон. Эгч вагонд суугаад явсны дараа шөнө 01 цагийн орчим гэртээ ганцаараа байхад хаалга тогшихоор нь би ээжийг ирж байгаа болов уу? гээд хэн бэ гэж асуулгүй хаалгаа нээхэд ахын найз ****** ах ямар нэг юм хэлэлгүй нэлээн согтуу ганцаараа орж ирчхээд гал тогоонд утсаа оролдоод суугаад байхаар нь би ариун цэврийн өрөө рүү орчхоод буцаад жижиг өрөөндөө орсон. *******ах жижиг өрөөнд толины урд сууж байгаад намайг орон дээрээ суусан чинь миний баруун талд ирж суугаад баруун талын гуя илээд байсан. Тэгэхээр нь би боль гээд түлхэж холдуулаад яв гэсэн чинь юу ч дуугараагүй болохоор би толины өмнө сандал дээр суусан. Би энэ үедээ дээгүүрээ нимгэн даавуун цамц, доогуур даавуун өмдтэй байсан. Гэтэл араас ирээд шууд 2 гарын бугуйнаас зэрэг чанга атгаад хөдөлгөхгүй байсан. Ор луу намайг чирээд орон дээр суулгаад хажууд ирж сууж байгаад надтай юм ярилгүй түлхээд орон дээр хэвтүүлээд миний өмдийг тайлах гэхээр нь би эсэргүүцээд резинээс нь барьсан чинь миний гарыг хумслаад зүүн мөрнөөс хазсан. Тэгтэл би өвдөөд гараа тавьсан чинь миний өмдийг өвдөгнөөс доош нь дотуур хувцастай нь тайлаад өөрийнхөө өмдийг тайлах гэхээр нь би өмдөө татах гэсэн чинь миний мөр лүү 2 гараараа хүчтэй түлхээд буцаад орон дээр хэвтүүлээд миний дээр хэвтээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү оруулсан. Тэгэхэд маш хүчтэй өвдөхөд би босгох гээд зөндөө эсэргүүцэж түлхсэн боловч босгож дийлээгүй. Ингээд надтай бэлгийн харилцаанд орж дуусаад хэрэглэсэн бэлгэвчээ цонхоор хаячихсан. Ингээд буцаад гараад явчхаад 03 цагийн орчим буцаж манай гэрийн гадаа ирээд хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь би хаалгаа нээхэд орж ирээд толины урд өөрөө ор засаад унтчихсан. ***** урьд өмнө нь ахтай хамт гэрт хонодог байсан. Маргааш өглөө би хичээлдээ явах гээд босоход ******** ах гараад явчихсан байсан. Би тэр өглөө бие засахад миний бэлэн эрхтэн орчмоор өвдөж байсан. Гэхдээ ямар нэг цус гараагүй байсан. Энэ үед би болсон асуудлын талаар хэнд ч хэлээгүй. Уг асуудал болсны дараа ****** ах надтай дахин харилцаа тогтоох гээд миний өмнө нь ашигладаг байсан ****** гэсэн фейсбүүкээр уулзъя гээд байнга чат бичээд байхаар нь би тэр фейсбүүкээ устгаад өөр фейсбүүк нээсэн ашиглаж байгаа. Үүнээс хойш би 2024 оны 08 дугаар сарын 21-ний орчим гэхдээ яг хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна. Дөмбөн хороололд гэртээ байж байхад ******* ах 20 цагийн орчим гаднаас согтуу архи, пиво барьж орж ирээд ахтай хамт уучхаад *****эгч, ******ах нар бүгд 22 цаг өнгөрч байхад гарч явсан. 00 цагийн орчим би гэртээ ганцаараа унтаж байхад ****** ах гаднаас ганцаараа орж ирээд миний унтаж байсан орон дээр ирээд хөнжилд ороод миний дээр хэвтчихээд босохгүй байсан. Би тэр үедээ дээгүүрээ фудволктой доогуураа шорттой унтаж байсан болохоор миний шортыг ***** ах хүчээр тайлаад өөрөө босоод өөрийнхөө өмдийг тайлаад бэлгэвч хийх хооронд би шортоо буцаад өмссөн чинь хөнжилд ороод хүчээр миний шортыг дахиж дотуур хувцастай тайлаад надтай бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орох үедээ би эсэргүүцэж хүчтэй түлхээд боль гэсэн боловч болихгүй байсаар надтай бэлгийн харилцаанд орчхоод ашигласан бэлгэвчээ аваад гарч яваад өглөө нь 07 цаг өнгөрч байхад ахтай хамт буцаад ороод ирэхээр нь би зөрж гараад төвд байдаг ***-р байр луугаа явсан. Би 2024 оны 10 дугаар сарын эхээр одоо хэзээ гэдгийг санахгүй байна намайг *****тоот гэртээ 14 цагийн орчим ганцаараа аягаа угаагаад байж байхад ******ах гаднаас ганцаараа ямар нэг архи уугаагүй эрүүл орж ирээд миний хүзүү базаад гуя илээд байсан тэр үед хашааны хаалга дуугараад ах орж ирж байсан болохоор больчихсон. Ах орж ирээд ******хамт гарч яваад буцаж орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг/хх-н 16-19-р хуудас/, 

...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр насанд хүрээгүй хохирогч ********“...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ эмэгтэй найз *****гэрт хамт хоноход гэрийнхэн маань гадуур хоносон гээд уурласан тийм болохоор айснаасаа болоод *****ах 14 дүгээр байранд манай гэрт орж ирээд надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлсэн. Энэ өдөр ******* ахтай бэлгийн харилцаанд орсон асуудал байхгүй. Зүгээр манай гэрт орж ирээд хоночхоод гараад явсан. Би ар гэрийнхнээсээ айсандаа л тэгж хэлсэн. Мэдүүлэг өгөхдөө 4 сар билүү 3 сар гэж эргэлзэж байгаад 4 дүгээр сар гэж мэдүүлсэн он сарыг буруу хэлсэн байж магадгүй. Би мэдүүлэг өгөхдөө он, сарыг буруу зөрүү мэдүүлсэн байна. Мөн тэр үедээ анхнаасаа айгаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн болохоор мөн л хүчирхийлүүлсэн гэж мэдүүлсэн. Гэхдээ яг үнэндээ тэр өдөр *******ах ******тоотод ирээд ах эгч нартай пиво уусан. Тэр үед барилгачдын баяр болж байсан ингээд орой *****ах гадаа машинд сууж байхад бид 2 хамт машинд суугаад ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон юм. Намайг хүчирхийлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-н 22-24-р хуудас/,

2.Гэрч ********: “...Барилгачдын баяр байсан санагдаж байна. Манай *****байдаг хашаа байшинд манай эхнэр *******байсан. Орой нь ********нар ирээд пиво ууцгаагаад би эхнэртэйгээ орон дээрээ унтсан. ***** явсан. ********нарыг явсан үгүйг сайн санахгүй байна. Бид нар согттолоо бол уугаагүй. Нойр хүрээд эхнэртэйгээ унтсан....” гэсэн мэдүүлэг/хх-н 102-103-р хуудас/,

3.****** аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн шинжээч эмч нарын 129/24 дугаартай “...******нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. ********нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр ярьж илэрхийлж, мэдүүлэг өгөх чадвартай болно. *****нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. *******нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-н 164-р хуудас,

4.**** аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн шинжээч эмч нарын 154/24 дугаартай “...****нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. ******нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр ярьж илэрхийлж, мэдүүлэг өгөх чадвартай болно. ***нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. ******нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-н 129-р хуудас/, 

5.******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  1001 дугаартай “...*** нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Тухайн өвчнийг хэзээ авсныг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт...” /хх-н 169-р хуудас/,

6.***** аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  1000 дугаартай “*****охин хальс сууриа хүрээгүй хуучин урагдалтай байна. Охин хальсны гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. *****шулуун гэдсэн гэмтэл тогтоогдсонгүй. *****үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй. *******биеийн хөгжил насандаа тохирсон байна. *******нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Тухайн өвчнийг хэзээ авсныг тогтоох боломжгүй. *******жирэмсэн биш байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-н 143-144-р хуудас/,

7.Яллагдагч ******“...2024 оны барилгачдын баяраар би ****гэрт орой 20-21 цагийн орчим би ажлын ах ******хамт очиход *********дүү ******гэх залуутай хамт байсан. Тэгээд тэдний гэрт 1-2 том савтай пиво уугаад бид нар хамт унтацгаах болоход тэндээ амарсан. Амрах үед ******ах орон дээр эхнэр********, газарт ****гэх залуу надтай хамт очсон *******нар унтсан. Тэр үед ор хөнжлийн хүрэлцээ бага байсан болохоор би гадаа машинд унтсан. Шөнө унтаж байхад 00 цаг өнгөрч байхад *****гарч ирээд машинд тамхи татаад надтай ойр зуурын том яриад байсан. ингэж байгаад бид 2 үнсэлцээд өөрсдийнхөө хувцсыг тайлаад бид 2 тэндээ нэг удаа бэлгийн харилцаанд орохдоо би машинд байсан бэлгэвчээ хэрэглэсэн. Бэлгийн харилцаанд ороход арын суудал дээр болсон тэр үед эхлээд би ******дээр гараад дараа нь *******миний дээр гараад тэгээд дууссан юм. Би *****ямар  нэг хүч хэрэглэж бэлгийн харилцаанд ороогүй.Тэрнээс хойш над руу чат бичээд байхаар нь би *********хандаж одоо хоёулаа болохгүй гэсэн. Тэгсэн чинь намайг тоохоо байж ах гэсэн. Би тэр болгонд хариу бичээгүй. Би Ерөнхий боловсролын сургуулийн cурагч гэдгийг мэдэж байсан. Гэхдээ яг хэддүгээр анги гэдгийг мэдэхгүй ер нь надаас насаар хамаагүй дүү гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 202-203-р хуудас/, 

8.Хохирогч ****төрсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М.Энхриймаагийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 009-р хуудас/, 

9.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 34-43-р хуудас/,

10.Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт/хх-ийн 44-45/, 

11.Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт/хх-ийн 46-49/, 

12.Гэрч ******** өгсөн: “...Тэмбүү өвчин хэн нь хэндээ халдаасан талаар мэдэх боломжгүй байдаг. Учир нь  тэмбүү өвчин хувь хүний дархлааны онцлогоос шалтгаалан хамгийн багадаа 1-3 сарын дараа илэрдэг. Дараах тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй 1 жил хүртэл хугацаанд явах нь байдаг. Тэмбүү өвчний үед Титр тоолуулдаг. Энэ нь тэмбүү өвчний вирусын хэмжээг хэлж байгаа. Тэрнээс Титр их байгаа нь халдаасан гэх үг бишээ./хх-ийн 218-219/, 

13.2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ***аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйлч *********“Үйлчлүүлэгчтэй уулзсан сэтгэл зүйчийн тэмдэглэл”/хх-ийн 50-53-р хуудас/, 

14.2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433001***** дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 192-196-р хуудас/,

15.2025 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагч ******* дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 202-р хуудас/,

16.Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 205-214-р хуудас/

17.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 215-216-р хуудас/зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч ******2004 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон.

 

Хохирогч****** 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба түүний бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөнд халдсан хууль бус үйлдэл тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийн нэг гол шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг лавтай мэдэж санаатайгаар үйлдсэн байхыг шаардана.

 

Шүүгдэгч ******нь насанд хүрээгүй хохирогчийн төрсөн ах ******найз байх ба хохирогч ********насанд 16 насанд хүрээгүй гэдгийг лавтай мэдэж байсан атлаа түүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа үйлдэл нь гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн  хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэлийн хувьд: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 

Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заасан. 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх тухай” 550 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч ********(МФ10281107)-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл засал болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэж тогтоосон.

Шүүх сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн нас, насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эхийн хараа хяналт сул зэргээс гэмт хэрэг үйлдэгдэгдэх шалтгаан нөхцөл болсон байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу ******төгрөгийг  гаргуулах хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орохоор заасан ба мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус хуульчилсан.

 

Хохирогч нь насанд хүрээгүй, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чадваргүйгээс өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай зэргийг харгалзан түүний өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 3,100,000 төгрөгийг төлсөн байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гэм хорын хохиролд 9,240,000+3,000,000-3,100,000=9,140,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үед хохирогчид төлж барагдуулсан.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: ... ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ********сэтгэцэд 3 дугаар зэрэглэлийн хохирол учирсан байх боловч, учирсан хохирлыг *********нь төлж барагдуулсан тухай баримтаа шүүхэд гаргаж өгсөн нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна. ******энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч *********үйлдсэн хэрэгт  ял шийтгэл оногдуулахдаа  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, зүйлчлэл дээр маргаагүй, мөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шийтгэл оногдуулах саналыг  гаргаж байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч******: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Үүнтэй холбогдуулж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдаж байна. Шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл санаа болон бусад байдлаар хохирлын хэмжээг гаргасан ба үүнтэй холбогдуулж 5 хоногийн завсарлага авсны үндсэн дээр 9 сая 140 мянган төгрөгийн үлдэгдэл хохирлын зөрүү байсныг төлж барагдуулсан байгаа. ********эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх 2 нөхцөл байгаа. Үүнд: тус хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй үйл явдлыг нь анх удаа үйлдсэн гэдэг  нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн 1.2 дугаар зүйлд заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, шүүх ял шийтгэл оногдуулахдаа анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилж өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх гэдэг 5 зорилгын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж хуульчилсан байдаг. *******тухайд  анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон зүйлчлэлийн асуудал дээр маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж  барагдуулсан байгаа******** нь тодорхой эрхэлсэн ажилтай, ****ХХК-д засварын механикаар ажилладаг бөгөөд сарын үндсэн цалин сая 1,100,000 төгрөг гэсэн тодорхойлолтыг  шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тиймээс улсын яллагчийн шүүхэд гаргасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэдэг саналыг дэмжиж байна. Торгууль оногдуулахдаа тус Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 450-5400 нэгжээр торгох хуулийн зохицуулалт байгаагийн хамгийн бага буюу 450 нэгжээр торгох шийтгэл оногдуулж өгөөч  гэсэн саналыг гаргаж байна. Учир нь торгох ял нь өөрөө торгуулийн ял шийтгэл эдэлж байгаа этгээдийн санхүү, цалин орлоготой шууд холбоотой байх ёстой...” гэх саналыг, 

            

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй байх тул торгуулийн ял шийтгэл оногдуулахад саналыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, цалин хөлс, орлогыг харгалзан эрүүгийн хариуцлагад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй байна...” гэх саналыг, 

 

Шүүгдэгч ********нь шүүхийн хэлэлцүүлэгт: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай үйлдэлдээ харамсаж байгаа тул шүүхээс оногдуулах шийтгэлийг хамгийн багаар оногдуулж өгөөч гэж хүсэж байна... гэх санал, дүгнэлтийг гаргасан тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч ******нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 118,119/ 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2 гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, тодорхой эрхэлсэн ажилтай хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Мөн насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх болон хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ хангалттай биелүүлдэггүйгээс гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцлийг бий болгосон гэж шүүх дүгнэв.

 

Бусад: 

Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч ********урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь насанд хүрээгүй хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,100,000 төгрөг төлсөн, шүүх хуралдааны шатанд 9,140,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

8.Энэ шийдвэрт гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

                        

                       

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА