Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/00904

 

2023 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2023/00904 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,..........тоотод оршин суух, О овогт А-ийн Б /РД.........../-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоотод оршин суух, Товогт Ж-агийн Г /РД:................./,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................. тоотод байрлах, ЖХХК /РД............/ нарт холбогдох

 

Эд хөрөнгийн үнэ 95.939.660 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 35.044.543 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019.05.13-ны өдөр Ж  ХХК-тай түрээсийн гэрээ бичгээр байгуулж, БГД, ......., ..........д байрлах, 1495 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай сарын 20.000.000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Эхний нэг сарын түрээсийн хөлс 20.000.000 төгрөг, барьцаа 20.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг Ж ХХК-ийн захирал иргэн Ж.Г-ын харилцах хувийн данс руу шилжүүлж, түрээсийн төлбөрөө төлсөн. Дээрх объектыг анх түрээслэх үед тэнд 8 ширхэг модон ширээнээс өөр зүйлгүй, ямар ч тохижилтгүй, засвар хийгдээгүй байсан тул энэ тухай Ж.Г-ад хэлэхэд... Чи засвар хийчих, гарсан зардлыг түрээсийн хөлсөнд тооцно гэхээр нь зөвшөөрч, би өөрөөсөө 90 гаруй сая төгрөг зарцуулж, барилгын бригадаар засвар хийлгүүлсэн. Засварын ажил дууссаны дараа би засварын ажилд зориулж 90 гаруй сая төгрөг зарцуулсан тухай Ж.-ад хэлж, баримт сэлтээ үзүүлэхэд тэрээр надад ... Засвар сайхан болсон байна. Дараа тооцоо хийхдээ баримтыг чинь үзье гэсэн. Ингээд би тухайн объектод каракое, паб, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн боловч орлого муу байснаас байдал хүндэрч, түрээсийн хөлсөө төлөхийн тулд банк, ББСБ, хамаатан садангуудаасаа мөнгө зээлж, 2019.08 сар хүртэл хугацааны хөлсөө төлж дуусгаад түрээсийн хөлс бууруулах тухай саналаа Ж.Г хэлэхэд зөвшөөрч, 2020.02.07-ны өдөр нэмэлт гэрээ бичгээр байгуулсан. Энэ гэрээгээр 2019.08 сараас эхлэн түрээсийн хөлсийг сар бүр 12.000.000 төгрөг байхаар бууруулсан ба барьцаа 20.000.000 төгрөгийг түрээсийн хөлсөнд суутган тооцож, мөн 2020.01.01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тухай дүгнэж, бичиглэсэн. Энэ гэрээг байгуулахын өмнөхөн 2020 оны 01 дүгээр сарын сүүлчээр би Ж.-ад ганцаараа энэ объектийг ажиллуулж дийлэхгүй байна. Орлого муу байна, түрээсийн хөлс бууруулах, караоке, буудлыг өөр хүнд түрээслүүлж болох эсэх тухай асуухаар тэрээр ... болно, чи өөрөө хүнээ сонгоод түрээслүүлчих, харин найдвартай хүн байх ёстой, надад хэлээрэй, түрээсийн хөлсийг чинь бууруулна, нэмэлт гэрээ байгуулна гэхээр нь зараар караоке, буудал түрээслэх хүн хайж байгаад олж, энэ тухай Ж.Г-ад хэлэхэд ... Чи наад хүмүүсээ оруулчих гэхээр нь би тэр хүмүүсийг оруулж, 2020.02.07-ны өдөр Ж.Г-тай уулзаж, нэмэлт гэрээ байгуулсан. Ингээд би үйл ажиллагаагаа цомхон хэмжээнд явуулж байтал ердөө 3 хоногийн дараа буюу 2020.02.10-ны шөнө Ж.Г-д 3 залуугийн хамт согтуу ирээд нэмэлт гэрээгээр тохиролцсон нөхцөлөө гэнэт үгүйсгэж, түрээсийн хугацаа дуусгаагүй байхад бүдүүлгээр харааж, агсам тавьж, ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэн биднийг хөөж гаргасан. Маргааш нь буюу 2020.02.11-ний өдөр буудал, караоке түрээсэлсэн нөхдийн хамт түрээсийн гэрээнээс татгалзах, цуцлах болсноо мэдэгдэх гэж Ж.Г-тай уулзахаар очиход хаалга тайлаагүй, дараа нь хэд хэдэн удаа очиж уулзах гэхэд уулзаагүй, утсаа ч аваагүй, очих бүртээ энэхүү нэхэмжлэлийн хавсралтад бичигдсэн 33 нэр төрлийн 42.129.840 төгрөгийн үнэ бүхий бараагаа авах гэхээр Ж.Гминий барааг өгөхгүй, согтуугаар уурлаж, агсам тавьж байсан учир аргагүй буцсан. Хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбоотой эд хөрөнгийн үнэ 42.129.480 төгрөг, барилгын материал худалдан авахад 10.059.920 төгрөг, акустат дуу тусгаарлагч хавтан худалдан авахад 3.117.000 төгрөг, гадна хаяг, гэрэлтүүлэг 3.223.000 төгрөг, классик бокал аяга, тавга худалдан авахад 2.783.010 төгрөг, цагаан хэрэглэл худалдан авахад 1.641.770 төгрөг, ажлын хөлсөнд 4.000.000 төгрөг нийт 24.834.700 төгрөг зарцуулсан бөгөөд хариуцагч нар дээрхи ажлын гүйцэтгэл, үр дүнг одоо ч ашигласан хэвээр атлаа миний зүгээс гаргасан хөрөнгө мөнгийг түрээсийн хөлснөөс хасч тооцоогүй өдий хүрч байна. Миний бие хариуцагчид 2020 оны 1 сарын түрээсийн төлбөрт 12.000.000 төгрөг, 2020 оны 02-р сарын түрээсийн төлөрт 10.500.000 төгрөг төлсөн. Гэтэл хариуцагч Ж.Г-д нь 2020.02.10-ны шөнө хэсэг нөхдийн хамт согтуугаар ирж, түрээсийн байрнаас намайг хөөж гаргасан ба энэ өдрөөс эхлэн тооцож, гэрээний талууд түрээсийн гэрээг харилцан цуцалсан юм. Өөрөөр хэлбэл би 2020 оны 02 сарын хугацаанд түрээсийн байрыг 10 хоног эзэмшиж, ашигласан ба энэ хугацааны буюу 10 хоногийн хугацааны түрээсийн төлбөр нь 4.000.000 төгрөг байна. Бараа материал авсан, ажлын хөлс 22.475.480 төгрөг, тухайн обьектод завсар хийсэн ажлын хөлс 31.334.700 төгрөг, нийт 95.939.660 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

2. Хариуцагч Ж ХХК, Ж.Г-д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Уг үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь үйлчилгээний зориулалттайгаар караоке, ресторан, зочид буудын чиглэлээр үйлчилгээ явуулахад тоног төхөөрөмж, сандал, ширээ, засал чимэглэл гээд бүхий л тохижилжыг хийж гүйцэтгэсэн үндсэн зориулалтаар нь ашиглах, үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон. Ингээд бусдад түрээслүүлэхээр шийдвэрлэж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч А.Б Баянгол дүүргийн 1........... тоотод байрлах 1495 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 20.000.000 төгрөг байхаар тохиролцож түрээсийн гэрээг Иргэний хуулийн 288.1.1-д заасны дагуу энэхүү гэрээгээр эзэмшиж ашиглаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслэгчийн аж ахуйн үйл ажиллагаа болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэх шаардлагыг хангасан байна. Энэхүү заалтаас харахад нэхэмжлэлдээ дурдсан анх ороход 8 ширхэг модон ширээнээс өөр зүйлгүй байсан, 33 нэр төрлийн тоног төхөөрөмж нь түүнийх гэдэг нь үгүйсгэгдэх болно. Түрээслэж авсан үл хөдлөх эд хөрөнгө гэрээнд өөрөө заагаагүй бол Иргэний хуулийн 289.2.7, 232.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээслэхийг хориглосон гэх нөхцөлтэйгөөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин хуурамчаар гэрээ үйлдэн бусдад түрээслүүлсэн нь тогтоогдсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь огт үндэслэлгүй агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж тус үл хөдлөх эд хөрөнгөд бусдын хүч, хөдөлмөрөөр бие болсон хөрөнгө, тоног төхөөрөмж, эд зүйлсийг өөрийн эд хөрөнгө мэтээр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ж.Г, ЖХХК нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4........... тоотод байрлах 1495 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг караоке, бар рестораны чиглэлээр 1 жилийн хугацаатай сарын 20.000.000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон. Ингээд А.Б нь гэрээний үүрэгт нэг сарын түрээсийн төлбөр 20.000.000 төгрөг, барьцаа 20.000.000 төгрөгийг төлж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тус объектыг караоке, бар, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад 100 хувь тоноглогдсон, засвар хийсэн түрээслэн орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл А.Б нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөхгүй, удаа дараа шалтаг тоочиж, гэрээний үүргээ шудрагаар биелүүлэлгүй зөрчсөөр байсан тул бидний зүгээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу төлөхийг удаа дараа хэлж, сануулж байсан ч бидний энэхүү шаардлагыг үл биелүүлсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээг байгуулж тус гэрээгээр: Түрээсийн төлбөр сарын 20 сая төгрөг байсныг 2019.08.01-ний өдрөөс эхлэн бууруулж 12.000.000 төгрөг байхаар, түрээслэгч барьцаанд 20 сая төгрөг хүлээлгэн өгсөн байсан боловч талууд хэлэлцэн тохирч, 2019 оны 6, 7 сарын түрээсийн төлбөрт суутгуулан, 2019 оны 12 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөр үлдэгдэлгүй гэж, түрээслэгч 2019.08.01-ний өдрөөс сар бүр 12.000.000 төгрөгөөр тооцож 2020.01.01 хүртэл түрээсийн тооцоог дуусгавар болсонд тооцохоор, цаашид 2020.01.01-ний өдрөөс эхлэн түрээслэгч сар бүрийн 1 болон 15-ны дотор гэрээнд заасан дансанд түрээсийн төлбөрийг шилжүүлж байх, нөхцөлтэй тус гэрээг байгуулсан. Гэтэл А.Б-ы нь 2020 онд ч мөн адил гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчөөр байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээсийн байрыг орхин явсан. 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 10.500.000 төгрөгийг төлж тус сарын төлбөрийн үлдэгдэл 9.500.000 төгрөг, 2 дугаар 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 6.667.000 төгрөг, мөн гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн цахилгаан, усны төлбөр, дулаан, хог гэх мэт ашиглалтын зардлыг бүрэн хариуцахаар байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны ашиглалтын зардал болох 4.877.543 төгрөгийг мөн төлж барагдуулахгүйгээр орхин явсан. Гэрээнд заасны дагуу түрээслэн авсан эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслүүлэхийг хориглосон. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн зүгээс түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан А.Б-тай уулзахаар очтол А.Б нь бусдад буюу иргэн М.У-рт түрээслүүлсэн байдалтай, түүнээс 14.000.000 төгрөгийг түрээсийн төлбөр нэрийн дор авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Улмаар иргэн М.У-рт манай зүгээс бодит байдлыг тайлбарлаж тус объектоос гаргасан. Гэтэл иргэн М.Ур нь А.Б-д түрээсийн гэрээний төлбөр нэрийн дор шилжүүлсэн 14.000.000 төгрөгийг гаргуулахаар иргэн Ж.Г хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед бидний зүгээс дараа, дараачийн ажлууд хүлээгдэж, шүүх хуулийн байгууллагаар удаа дараа ирэх цаг зав хомс байсан тул иргэн М.У-рын нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарч бидний зүгээс тус төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд бидний зүгээс 14.000.000 төгрөгөөр хохирсон нь нотлох баримтуудаар тогтоогддог тул нэхэмжлэлийн шаардлага болох хохиролд 14.000.000 төгрөг, гэрээний үүрэгт 21.054.543 төгрөг, нийт 35.044.543 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдан авсан эд хөрөнгийн жагсаалт, 2020.02.07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.13-ны өдрийн түрээсийн гэрээ, Ж.Г-д болон А.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2020.01.10-ны өдрийн А.Б дансны хуулга, 2021.08.16-ны өдрийн 101/ШШ2021/0000 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.11.27-ны өдрийн 102/ШШ2020/0000 дүгээр шүүхийн шийдвэр, 2021.01.04-ний өдрийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн албан тоот, 2019.12.20-2020.02.10-ны өдрийн нэхэмжлэгч А.Б-ны дансны хуулга, 2019.08.29-2019.12.31-ний өдрийн харилцах дансны хуулга, 2019.05.10-2019.08.31-ний өдрийн нэхэмжлэгч А.Б-ы дансны хуулга нийт 31 хуудас, 2019.09.01-2019.11.30-ны өдрийн дансны хуулга, 2019.06.05-ны өдөр, 2019.05.19-ний өдөр 2019.06.05-ны өдөр 2019.06.22,2019.06.11-ний өдрийн зарлагын баримт, нэхэмжлэх, 2019.05.23-ны өдрийн зарлагын баримт, 2019.06.21-ний өдрийн зарлагын баримт, 2019.03.01-ний өдрийн зарлагын баримт, 2019.05.16-ний өдрийн зарлагын баримт, 2019.06.16-ны өдрийн зарлагын баримт, Засвар, тохижилтонд хамаарах зарлагын баримтууд, 2019.05.30-ны өдрийн зарлагын баримт, 2019.06.09-ний өдрийн и баримт, 2019.06.09-ний өдрийн зарлагын баримт, 2019.06.07-ны өдрийн зарлагын баримт, 2019.05.14-ний өдрийн зарлагын баримт, 2019.06.03-ны өдрийн зарлагын баримт, 2019.05.21-ний өдрийн зарлагын баримт, 2019.06.05-ны өдрийн орлогын баримт, 2019.06.16-ны өдрийн зарлагын баримт, 2019.05.16-ны өдрийн зарлагын баримт, 2019.05.12-ны өдрийн зарлагын баримт, 2019.05.14-ний өдрийн зарлагын баримт, 2019.05.23-ны өдрийн зарлагын баримт, 2019.06.12-ны өдрийн зарлагын баримт, 2019.05.22-ны өдрийн зарлагын баримт, 2019.5.20-ны өдрийн зарлагын баримт, 2019.06.17-ны өдрийн зарлагын баримт, 2019.07.29-ний өдрийн зарлагын баримт, 2019.05.20-ны өдрийн зарлагын баримт, 2019.07.15-ны өдрийн и баримт, 2019.05.22-ны өдрийн зарлагын баримт, үндсэн нэхэмжлэл дэх 33 нэр төрлийн худалдан авсан бараа, тэмдгээрийн үнэ баримт, бэлнээр худалдан авсан зарим барилгын материалын зарлагын баримтууд, акустат дуу тусгаарлагч, цавуу худалдан авахад гарсан зардал, 2019 оны барилгын материал авсан, мөн ажлын хөлсөнд шилжүүлсэн дансны түүвэр, М.У Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2022.02.21-ний өдрийн Ж.Г-аас О.Б-д олгосон итгэмжлэл, 2022.03.01-ний өдрийн Ж ХХК-иас О.Б-д итгэмжлэл олгосон, хариу тайлбар, Жи ар ди реалти ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.05.05-ны өдрөөс 2020.02.15-ны өдрийг хүртэл хугацааны Н.Э-ийн дансын хуулга, 2020.02.19-ний өдрийн төлбөрийн баримт, 2020.02.29-ний өдрийн баримт, 2020.01.20-ны өдрийн төлбөрийн баримт, 2019.12.31-ний өдрийн төлбөрийн баримт, 2019.12.21-ний өдрийн төлбөрийн баримт, 2020.01.31-ний өдрийн төлбөрийн баримт, 2019.10.04-ний өдрийн түрээсийн гэрээ, 2020.08.31-ний өдрийн 269 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай, 2020.08.06-ны өдрийн 000 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2020.07.30-ны өдрийн мөрдөгчийн санал, 2021.10.12-ны өдрийн 183/ШШ2021/0000 дугаар шүүгчийн захирамж, 2020.05.28-ны өдрийн 101/ШЗ2020/000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2020.07.07-ны өдрийн 101/ШЗ2020/13333 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн тойргийн нотариатын Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын зөвшөөрөл, ажлын байрны гарын аюулгүй байдлын дүгнэлт, 2020.02.07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.13-ны өдрийн түрээсийн гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Шүүхээс: зохигчийн хүсэлтээр Л.С, М.У, Н.Э, Б.А нараас гэрчийн мэдүүлэг авсан, гэрч Б.А, Н.Э нарыг нүүрэлдүүлэн гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Б гэрээ цуцалсантай холбогдуулан эд хөрөнгийн үнэ 95.939.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ж ХХК, Ж.Г нарт холбогдуулан шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нар А.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 35.044.543 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Зохигч 2019.05.13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, ..................н гудамж 6/4 тоотод байрлах, 1495 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөхийг 2019.05.10-наас 2020.05.10-ны өдрийг хүртэл, 1 жилийн хугацаатай, нэг сарын 20.000.000 төгрөгийн төлбөртэй байгуулсан байна.

 

Улмаар 2020.02.07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ... түрээсийн төлбөр 20 сая төгрөг байсныг 2019.08.01-ний өдрөөс бууруулж, 12.000.000 төгрөг болгон өөрчилж, түрээслэгч барьцаанд 20 сая төгрөг хүлээлгэн өгсөн байсан боловч талууд хэлэлцэн тохирч 2019 оны 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт суутгуулан, 2019 оны 12 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй гэж тохирч, түрээслэгч 2019.08.01-ний өдрөөс эхлэн сар бүр 12.000.000 төгрөгөөр тооцож, 2020.01.01 хүртэл түрээсийн тооцоог дуусгавар болсонд тооцжээ.

 

Нэхэмжлэгч 2020.02.10-ны өдөр Ж.Г ирээд хэл амаар доромжилж, түрээсийн байрнаас хөөж гаргаснаас хойш тухайн обьектод байсан бараа, материалаа аваагүй, буцаж орж чадаагүй, тухайн байранд засвар үйлчилгээ хийсэн, тоног төхөөрөмжөө аваагүй гэх, хариуцагч нар А.Б түрээсийн гэрээ зөрчиж, дамжуулан түрээслэсэн тул гэрээгээ цуцалж, байрнаас гаргасан гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл хариуцагч Ж.Г түрээсийн гэрээний хугацаа болоогүй байхад гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тэрээр түрээсийн обьектыг өөр хүнд дамжуулан түрээслэхгүй талаар гэрээндээ тусгасан байхад А.Б дамжуулан М.У түрээслэсэн гэх боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.12-ны өдрийн 02173 дугаар шүүгчийн М.У-ын нэхэмжлэлтэй, Ж.Г-д холбогдох 14.608.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2021.12.12-ны дотор төлбөрийг барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар үгүйсгэгдэж байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч А.Б 2019 оны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрт 26.666.666 төгрөг төлөх байснаас 10.500.000 төгрөгийг дансаар, 12.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь гэрч А мэдүүлэг, нэхэмжлэгч А.Б-ы дансны хуулга /хх-ийн 92 дугаар тал/, 2022.05.11-ний өдрийн Б.А, Э нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Б 2020 оны 1 сарын төлбөр 20.000.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлбөр 6.666.666 төгрөг, нийт 26.666.666 төгрөгийн түрээс төлөх байсан бөгөөд үүнээс 22.500.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан, хариуцагч Ж.Г 12.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй болно.

 

А.Б түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэн, бараа материал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, зарлагын баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн бөгөөд эдгээр баримтууд нь хэргийн үйл явдал, тухайн цаг хугацаанд хамаарч байна гэж үзэв.

Дараах төлбөрүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнд: нэхэмжлэгч А.Б Хаан банкны дансны хуулгаас хавтаст хэргийн караоке төхөөрөмж 1.000.000 төгрөг, буйдан давуу 141.500 төгрөг, гэрэл 191.800 төгрөг, шил захиалга 263.900 төгрөг, чулуун давцан 290.000 төгрөг, гэрэл 74.000 төгрөг, буйдан 2.000.000 төгрөг, хаяг, үсэг 200.000 төгрөг, хаягны гэрэл 180.000 төгрөг, хөшиг урьдчилгаа 180.000 төгрөг, хөшиг 100.000 төгрөг, гэрэл 129.500 төгрөг, хаяг 200.000 төгрөг, шил 120.000 төгрөг, гэрэл 152.000 төгрөг, гэрэл 170.000 төгрөг, гэрэл 100.000 төгрөг, буйдан 1.140.000 төгрөг, хайруулын таваг 120.000 төгрөг, аяга таваг 300.000 төгрөг, шил 100.000 төгрөг, хөгжимийн тек 1.000.000 төгрөг, цахилгаан бараа 105.000 төгрөг, буйдан 35.000 төгрөг, буйдан 65.000 төгрөг, хөгжим урьдчилгаа 455.000 төгрөг, хавтан дуу дарагч 800.000 төгрөг, каракоке 380.000 төгрөг, караоке 200.000 төгрөг, гал тогооны зоонтог 70.000 төгрөг, зурагт 260.000 төгрөг, хаалганы кроп 50.000 төгрөг, ширээний бүтээлэг 132.000 төгрөг, караоке 500.000 төгрөг, акустик хавтан 500.000 төгрөг, акустик хавтан 500.000 төгрөг, караоке төхөөрөмж 600.000 төгрөг, караоке баттерэй 225.000 төгрөг, караоке төхөөрөмж үлдэгдэл 345.000 төгрөг, акустик хавтан 300.000 төгрөг, караоке 593.450 төгрөг, гэрэл тооцоо дуусав 340.000 төгрөг, аяга таваг 121.300 төгрөг, хөгжимийн мөнгө 500.000 төгрөг, аяга таваг 100.000 төгрөг, 00 суултуур 266.000 төгрөг, караоке, аяга таваг 1.000.000 төгрөг, аяга таваг 290.000 төгрөг, 120.000 төгрөг, будаа агшаагч, бууз жигнэгч 824.600 төгрөг, аяга таваг 132.430 төгрөг, нэкст дууны мөнгө 100.000 төгрөг, бариул 110.000 төгрөг, хавтан 144.000 төгрөг, сантехник паар 287.000 төгрөг, стакан 50.000 төгрөг, пакал, класс 53.600 төгрөг, сантехник 95.100 төгрөг, паар 100.000 төгрөг, цагаан хэрэглэл 249.340 төгрөг, даавууны үнэ 700.000 төгрөг, даавуу тооцоо 550.320, нийт 20.490.950 төгрөг,

Хэрэгт авагдсан зарлагын баримтаас 5.465.000 төгрөг, 2.750.000 төгрөг, 1.556.000 төгрөг, 378.000 төгрөг, 551.800 төгрөг, 340.000 /хх-ийн 153, 156, 157, 161, 164, 165/ төгрөгийн баримтууд хэрэгт хамааралтай нийт 11.040.800 төгрөгийг хангаж, хэргийн 152, 154, 155, 158, 159, 162, 163 дугаар баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй,

Засвар тохиржилтын баримтаас 17.800 төгрөг, 7.800 төгрөг, 2800 төгрөг, 15.000 төгрөг, 210.600 төгрөг, 138.900 төгрөг, 111.000 төгрөг, 76.000 төгрөг, 21.500 төгрөг, 14.000 төгрөг, 156.200 төгрөг, 160.000 төгрөг, 57.000 төгрөг, 19.000 төгрөг, 12.000 төгрөг, 65.500 төгрөг, 6000 төгрөг, 39.500 төгрөг, 14.000 төгрөг, 25.000 төгрөг, 15.000 төгрөг, 25.000 төгрөг, 280.500 төгрөг, 125.000 төгрөг, 340.000 төгрөг, 221.300 төгрөг, 399.300 төгрөг, 10.650 төгрөг, нийт 2.586.350 төгрөгийг хангаж, хэргийн 169, 172-176, 179-180, 182, 183, 185, 186, 189, 190, 194, 198-202, 203, 204, 212 дугаар хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Түрээсийн гэрээ цуцалснаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч нараас 34.118.100 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Ж.Г Ж  ХХК нар түрээсийн төлбөр 16.167.000 төгрөг, түрээсийн байрны ашиглалтын зардал 4.877.543 төгрөг, М.У шилжүүлсэн 14.000.000 төгрөг, нийт 35.044.543 төгрөгийг А.Б-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч А.Б 2019 оны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрт 26.666.666 төгрөг төл дансны хуулга /хх-ийн 92 дугаар тал/, 2022.05.11-ний өдрийн Б.А, Энарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Б 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 22.500.000 төгрөгийг хариуцагч нарт төлсөн, үлдэгдэл 4.666.666 төгрөгийг төлөөгүй байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 4.666.666 төгрөгийг А.Б-аас гаргуулж, Ж.Г, Ж ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч нар М.У-т төлөхөөр болсон 14.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.12-ны өдрийн 02173 дугаар шүүгчийн М.Уранболорын нэхэмжлэлтэй, Ж.Г- холбогдох 14.608.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2021.12.12-ны дотор төлбөрийг барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар уг төлбөрийг нэхэмжлэгч А.Б өмнөөс төлсөн гэх байдал баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл М.У 2022.05.11-ний өдөр гэрчээр өгсөн ...Ж ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд миний түрээсийн мөнгө Б данс, миний дансны хуулгаар Ж.Г данс руу орсон нь нотлогдсон гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Мөн түрээсийн байрны ашиглалтын зардал 4.877.543 төгрөгийг төлөөгүй гэх боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн 62-67 дугаар талд авагдсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Ус сувгийн удирдах газрын төлбөрийн баримтууд нь түрээсийн гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, ........................ тоотод байрлах, 1495 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Ус сувгийн удирдах газрын төлбөрийн баримтууд нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун **** тоот, ЖХХК гэх төлбөрийн баримтууд байна.

Эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.666.666 төгрөгийг нэхэмжлэгч А.Б-аас гаргуулж, хариуцагч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.377.877 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар хариуцагч Ж.Г , Ж  ХХК нараас 34.118.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 61.511.785 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар нэхэмжлэгч А.Б-наас 4.666.666 төгрөг гаргуулж, хариуцагч Ж.Г Ж ХХК нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 30.377.877 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 921.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г, Ж ХХК нараас 328.540 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.Б-аас 89.617 төгрөг гаргуулж, хариуцагч Ж.Г Ж ХХК нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО