| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 21370000000007 |
| Дугаар | 20 |
| Огноо | 2021-09-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 20
******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжтай *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2137000000007 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга А.Раднаабазар, прокурор Ш.Сувд-Эрдэнэ нар оролцов.
1.Монгол улсын иргэн, эрэгтэй, 1980 оны 12 сарын 09-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, 2019 онд шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, ПА80120915 дугаарын регистртэй Данжин овогт Сайжуугийн Мандалбаяр,
2.Монгол улсын иргэн, эрэгтэй, 1986 оны 01 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, 2018 оны 08 сард ЭХТА 24.2-1 зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан, хэрэг хариуцах чадвартай,
ПА86012511 дугаарын регистртэй Данжин овогт Сайжуугийн Мандахбаяр,
3. Монгол улсын иргэн, эрэгтэй,1969 оны 4 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн 52 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай ПА69040212 дугаарын регистртэй, Тогосоонхон овогт Буяагийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Сайжуугийн Мандалбаяр, *******,******* нартай бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun маркийн экскаватор, шигшүүр, gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглах хууль бусаар тусга зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдан ашигт малтмал эрж хайж байгаль экологид 326990 төгрөгийн хохирол, учруулсан гэмт хэрэг үйлдсэнд, яллагдагч ******* нь*******, Б.Бат-эрдэнэ нартай хамтран 2021 оны 01 сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun маркийн экскаватор, шигшүүр, gold monster-1000 маркийн метал эрэгч багаж, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглах хууль бусаар тусга зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдан ашигт малтмал эрж хайж байгаль экологид 326990 төгрөгийн хохирол, учруулсан гэмт хэрэг үйлдсэнд,******* нь*******, ******* нартай бүлэглэн 2021 оны 01 сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun маркийн экскаватор, шигшүүр, gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглах хууль бусаар тусга зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдан ашигт малтмал эрж хайж байгаль экологид 326990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох 2013700000007 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэсэн нь буруу байна. Мөн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хянахад шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хуульзүйн дүгнэлт хийж чадаагүй, Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу тайлбарласан ба шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь уг ажиллагааг хийснээр шүүгдэгч*******, *******,******* нарт холбогдох эрүүгийн 213000000007 дугаартай хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгч*******, *******,******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход чухал ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2063000000191 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзэв.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас *******,С.Мандалбаяр,Б.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun экскаватор , шигшүүр, gold monster-1000 маркийн металл эрэгч багаж,цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайж, байгаль экологид 326990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар прокурор нь яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т зааснаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.Тодруубал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,прокурорын сонсгосон ял,албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,гэмт хэргийн улмаас учирсан хохирол,хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлыг хянах байжээ.
Гэтэл шүүх энэ хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг хянахгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болжээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор уг хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг *******,С.Мандалбаяр,Б.Бат-Эрдэнэ нартай тус бүрд нь тохиролцож танилцуулсан баримт байхгүй, яллагдагч нар прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг танилцсан,зөвшөөрсөн эсэх талаархи баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн прокурор нь *******,С.Мандалбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгож, яллагдагчаар татсан байх бөгөөд тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч,хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлсэн нь гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж яллах дүгнэлтийн хавсралтад хэргийн зүйлчлэлийг зөрүүтэй бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх журмыг зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2063000000191 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******,*******, Б.Бат-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Н.ТУЯА