Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг,

Улсын яллагч ******,

Хохирогч *****

Хохирогч******

Хохирогчийн өмгөөлөгч**********

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******

Шүүгдэгч ********** оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********холбогдох эрүүгийн 25330005****** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын ****-ны өдөр ****аймгийн *****суманд төрсөн 43 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа барилгын засалч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт *****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *****овогт *******(РД:*****)

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч******* нь 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим Улаанбаатар хотоос Орхон аймаг буюу Дархан-Уул аймгаас Орхон аймгийн асфальтан замын 105-106 дахь километрт Тоёота приус 20 маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *********эрүүл мэндэд хүнд хохирол, ********эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч********: “...Би нөхөртэйгөө хамт Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явах шаардлагатай байсан тул зар харж байгаад хүний машин жолоодож явахаар болсон. Тухайн үед жолооч болон хамт байсан 2 зорчигч согтуу байсан. Замдаа дэлгүүрээс архи нэмж аваад ууж явсан. Машины эзэн намайг машин барьж байхад хажуугаас удаа дараа хурдан яв, битгий хурдаа сааруулаад бай гэх мэтээр шаардаад байсан. Осол болсон газар нь “Зараагийн хөндий” гэх газар байсан ба цас их орж байсан тул халтираад жолооны хүрдээ эргүүлчихсэн...” гэх мэдүүлэг,

2.Хохирогч *********: “...Би 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-ныг  шилжих шөнө авто осолд орсон. Тэгээд би 03 сарын 05-ны өглөө эмнэлэгт ухаан ороход үсийг маань хусчихсан байсан. 2 хөл маань боолттой, хөдөлж чадахгүй байсан. Тэгээд би нөхрөө сахиураар орж ирэх үед юу болсон талаар асуухад намайг 02 дугаар сарын 25-ны шөнө зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Миний  бие аарцаг сүүж хугаралт цууралттай, баруун хөлийн  дунд чөмөг хугарсан, машины янданд хөлөө түлсэн байдалтай байсан. Тухайн үед яг юу болсныг санахгүй байгаа, ганц санаж байгаа зүйл нь ********хандаж хэлсэн үгнүүдийг бүдэгхэн санаж байна. Ослоос хойш бараг 7 хоногийн ой санамж алдагдсан. Боолтоо  солиулахаар ортол миний хөлний булчин нь гараад ирсэн байдалтай байсан. Шарх бүхий гэмтлүүд их байсан тул миний зүүн талын гуянаас арьс авч, баруун талын хөлний түлэнхийд арьс нөхөж хийсэн. Удаа дараа хагалгаанд ороход гарсан хүндрэлүүд маш их байдаг. Цус алдах, арьс нөхөхөд нөхсөн хэсгийн арьс үхжих, буглаж идээлж, оёдол задрах,  судас олдохгүй байх гэх мэт тоочоод барахгүй их зовуурь илэрч, хүндрэлүүд гарч байсан. Судас олдохгүй байсан тул төвийн венийн судсанд гуурс тавих ажилбар хийлгэж, түүгээрээ цагийн тариа болон бусад тариануудыг хийлгэж байсан. Арьс нөхсөн хэсгийн харласан үхэжсэн хэсгийг жижиг зүсэлт хийж өөлдөг байсан. Тэр үедээ огт мэдээ алдуулалт хийдэггүй байсан. Маш их өвдөж байсан тул уйлахаас өөр зүйл чаддаггүй. Боолтоо солиулсны дараа дандаа морфин тариулдаг байсан. Эрдэнэтийн эмнэлгийн түлэнхийн тасгийн эмч нар харласан хэсгийн арьсыг бүхэлд нь авна гэхээр нь би дургүйцэж дахиад үхжиж харлах асуудал гарвал яах юм бэ? гэхэд  ****эмнэлгийн эмч нар намайг чи тэгвэл хот руугаа яв гээд тэр өдрийнхөө орой нь би 10 цагт машин хөлслөөд нөхөр, ээжийнхээ хамтаар хот руу явсан. Хотын түлэнхийн төв дээр  03 дугаар сарын 19-ний үүрийн 06 цагт очоод дахин шинжилгээ өгсөн. Үүний дараагаар Түлэнхийн төвд дээр хэвтэж эмчлүүлж, тэндээ дахин хагалгаанд орсон. Тус хагалгаа нь хатаж үхэжсэн, арьсыг өөлж хиймэл арьсаар нөхөлт хийх хагалгаа байсан. Хагалгаанд ороод, нөгөө ташааныхаа оёдлын шархыг даралттай усаар цэвэрлүүлж, идээ сордог “Спонж” гэх аппарат тавиулсан. Миний түлэнхийг нөхсөн арьсыг гуяны дотор талаас авсан болохоор их өвдөлттэй, бинтээ хуулж, боолт солиход цус их шүүрдэг. Байнгын хүний хараат байна, өтгөн шингэнээ хүнээр зөөлгөх нь сэтгэл санааны хувьд ч их хэцүү. Би дор хаяж 7-8 хагалгаанд орсон. Тэр 10 сарын хугацаанд үнэхээр хэцүү байдалтай, зүгээр ингэж байхаар үхье гэх бодлууд толгойд эргэлдэж өдөр болгон уйлдаг байсан. Хөл дээрээ бүтэн гишгэж чадахгүй байгаа байдал, шарх сорви гээд гоо зүй, сэтгэл санааны хувьд их хэцүү. Баруун гарын шуун дээрх 5 сорви, зүсэлт хийсэн сорвинууд, төвийн венийн гуурсны сорви одоо болтол арилаагүй. Яах гэж тэр өдөр машинтай явав даа гэж их харамсаж байна. Жижигхэн түлэгдэл бол асуудал алга. Гэтэл миний гуя бүхэлдээ түлэгдсэн. Түлэгдсэн хэсэгтээ арьс, булчин мах бүгд хоорондоо наалдаж эдгэсэн. Арьс мах, өөх байхгүй бүгдээрээ хатаад, дахиж нөхөх боломжгүй болсонд үнэхээр гомдолтой байна. ********над руу нэг ч удаа залгадаггүй тул би өөрөө эмнэлэгт байхдаа залгаж хэдэн төгрөг авсан. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн дараа *** над руу яриад уулзъя , гэрт чинь очъё гээд байхаар нь  гэртээ дуудсан. **** надад би чамд өгөх мөнгө байхгүй, санхүүгийн хувьд хэцүү байна гэхээр нь миний зүгээс ойлгоод  өгсөн *****төгрөгийг авсан. Гэтэл чи наад гомдлоо буцаачих, чи гомдлоо буцаавал би наадмын өмнө 5 саяыг өгөөд, наадмын дараа 15 саяыг өгье, хоёулаа  ингээд тохиролцчихъё гэсэн. Би тохиролцож чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Би өдөр шөнөгүй маш их өвдөж, тарчилж байж яаж тохиролцох юм бэ? Манай нөхөр намайг эмнэлгээс гарсны дараа 10 хоног сахиж байгаад хот руу буцсан. Тухайн үед би гэртээ 2 настай охинтойгоо, 16 настайгаа дүүтэйгээ үлдсэн. Манай аав ээж 2 ****ойрхон хөдөө мал малладаг юм. Ажил ихтэй байдаг тул намайг асрах боломжгүй, 16 настай эрэгтэй дүү маань заримдаа хичээлээ тасалж намайг хардаг байсан.Би энэ хугацаанд авсан зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрсэн. Хэрвээ би ажлаа хийж байсан бол сард хангалттай 2.5 сая төгрөг олох байсан. Зээлээ төлж чадахаа больчихсон тул *******зээлээ төлмөөр байна, надад мөнгө өгөөч гэхэд мөнгө өгч чадахгүй гээд шалтаг хэлдэг. Үнэхээр мөнгө байхгүй юм уу? гэхэд байнга *******зар дээр утас авна зарна, барилгын засал чимэглэл хийнэ гэх мэт зар оруулдаг нь тогтмол орлоготой юм байна гэх ойлголтыг төрүүлж байсан. 6 сарын дунд үед чөмөг хадсан ташааны оёдлоос идээ гарч эхэлсэн. Эрдэнэтийн эмнэлэгт үзүүлэхээр очиход *******эгч гэх хүн ирээд би *******эмнэлгийн дарга нарыг танина, чи зүгээр баашлаад байгаа юм байна лээ гээд ээж бид 2 луу дайрсан. *******эмнэлгийн эмч нар намайг үзэхгүй байсан тул дахиад хот руу явсан. Түлэнхийн төвдөө очиход гэмтлийн эмч нар  дунд чөмөгний хадааснаас чинь болж идээ үүсээд байна, хадаасаа хурдан авхуулахгүй бол ясны идээт үрэвсэл болох магадлалтай гэсэн. Би шууд шинжилгээнүүдээ өгөөд эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Хэвтэхдээ дунд чөмгийн хадаасаа авхуулж, дахин даралттай усаар шархаа цэвэрлүүлсэн. Тэгээд эмнэлэгт байх хугацаандаа ********эм тарианы мөнгө өгөөч, сахих хүн байхгүй тул намайг ирээд сахиад өгөөч, үгүй бол ядаж хоол цай дөхүүлээд өгөөч гэж гуйхад чадахгүй гэсэн. Сүүлдээ залгахаар утсаа ч авахаа байсан. Би эмнэлгээс гараад 07 сарын 31-нд групп тогтоолгосон. Хөдөлмөр чадвараа алдсаны тэтгэмж гээд 695,000 төгрөг авч эхэлсэн. Гэтэл түүнийг зээл рүү татаад авчихдаг тул сардаа 300,000 төгрөг л авдаг ба тус мөнгөөр би сар амьдардаг. Надад ямар ч орлого байхгүй, би ажил хийх боломжгүй. Миний баруун хөл түлэнхийнээс  болоод сууж босоход хүндрэлтэй байна. Аав ээжийгээ ч санхүүгийн хувьд дарамтад оруулж байна. Анх осолд орсон үедээ би ээж аавынхаа машиныг заруулж өмгөөлөгчийн төлбөр, эм эмчилгээнийхээ зардлыг төлүүлсэн. Одоо байгаа ганц хашаагаа зарж үрмээргүй байна**** үнэхээр гомдолтой байна. Гэм буруугаа ойлгож байгаа юм бол яагаад над руу залгаад миний дүү яаж байна гээд асууж болоогүй юм бэ? Би одоо дөнгөж 24 настай, ганцхан охинтой. Цаашдаа хүүхэд төрүүлж чадахгүй, хүүхэд төрүүлсэн ч өөрөөрөө төрж чадахгүй. Хийсвэр хагалгаагаар төрсөн ч их хэцүү төрнө. ********насаар маань тахир дутуу болгож, сэтгэл зүйн айдас дарамтад оруулсан... ” гэх мэдүүлэг,

3.Хохирогч *****өгсөн: “...Би ******түлхүүр авах гэж дуудагдаж очсон. Тэр үед гаднаас ********орж ирсэн. Би ******* явах тухайгаа хэлтэл  ******тэгвэл миний машинаар явчхаад ирье гээд, зар тавиад **********холбогдон нөхрийнх нь хамт Эрдэнэт рүү гарсан. Замдаа идэх зүйлс авахдаа би нэг пиво, ****0.5-ын шилтэй архи, 2 цаасан аягатай авсан. Би нэг пивоо уучхаад архинаас нь уулгүй унтаад өгсөн. Тэгээд 02 цагийн үед хурдан яваад байна гэдгийг анзаараад хурдаа сааруул гэж хэлсэн. 02 цаг өнгөрч байхад удалгүй *******орилоод байхаар нь машинаасаа буугаад хартал юу ч байгаагүй.******** миний зүүн талд сууж байсан ч, машины шил хагарч шидэгдсэн байсан. Бид нар харанхуйд түүнийг хайж байтал машины доор дарагдсан байдалтай хэвтэж байсан. Түргэн тусламж дуудтал 30-40 минутын дараа ирнэ гэсэн. 2 машин зогсоогоод тусламж гуйхад эхний машины хүмүүс бол гарч ирээгүй. Дараагийн машинаас 3 залуу ирээд, бид хэдтэй машиныг дэмнэж өргөөд, хөндийрүүлсэн. Түргэн тусламжийн эмч утсаар ******г хөдөлгөж болохгүй гэсэн зааварчилгаа өгсөн. Бид байсан зүйлсээрээ ********хучсан. Гадаа их хүйтэн байсан.  Түргэний эмч ирээд *******мэдээ алдуулах тариа, өвчин намдаах тариа хийж өгсөн. Үүний дараа ээжийнх нь утас руу нь залгаж, тухайн шөнөдөө дуудаж авчирсан. ****нөхөр нь маргааш өглөө нь ирсэн. Эмнэлэгт хүргэгдэж ирэх үед *******эгч, хүргэн ах 2 нь ирсэн. Болсон процессын талаар хэлэхэд дорд үзсэн өнгө аястай зүйл хэлж байсан. *******3 хүүхэдтэй амьдрал нь хэцүү, ганц бие өрх толгойлсон ээж гээд өөрийгөө өрөвдүүлээд байхаар нь би тухайн үедээ чамд гомдолгүй гэж хэлж өгч болох байх гэж хэлсэн. Би Улаанбаатарт очоод хөлөө өөрөө гипсдүүлж эмчлүүлье, та нар харин нэг дор байдаг юм чинь Энхзулд туслаад өгөөрэй гэхэд огт туслаагүй байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор ирэх үед ******эгч над руу дайрсан. Гомдолгүй гэж хэлнэ гэчхээд чи яагаад хохирогчийн суудал дээр сууж байгаа юм бэ? гэсэн. Шүүхээс сэтгэл санааны хохирлоо тогтоолгох уу? гэхэд би хэрэггүй, надад зүгээр эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардлыг л гаргаж өг гэсэн шаардлагыг шүүгдэгчид тавьсан. Гэтэл нэг ч удаа эргэж очоогүй...” гэх мэдүүлэг,

Хоёр. Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-н 3-14-р тал),

2.Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын ****аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ0725/420 дугаартай   1.******* биед баруун, зүүн талын умдаг ясны дээд, доод нумын хугарал /эрвээхэй хэлбэрийн/, баруун талын сүүжний ясны тогооны зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуяны 10%-ийн түлэгдсэн шарх За зэрэг /арьс нөхөх мэс заслын дараах байдал/, баруун дунд чөмөгний толгойн мултрал, хэвлийд шарх, баруун чамархай, баруун өвдөгт зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь өндөр хэм болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Баруун, зүүн талын умдаг ясны дээд, доод нумын хугарал /эрвээхэй хэлбэрийн/, /, баруун талын сүүжний ясны тогооны зөрөөтэй хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18, 4.6.1-д зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуяны 10%-ийн түлэгдсэн шарх За зэрэг /арьс нөхөх мэс заслын дараах байдал/ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун дунд чөмөгний толгойн мултрал, хэвлийд шарх гэмтэл нь дан дангаараа, баруун чамархай, баруун өвдөгт зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт(хх-н 39-43-р тал),

3. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/3816 дугаартай

1.******* биед зүүн шагайн дотор хашлага ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, баруун зулай, хацар, уруул, зүүн шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зүүн нүдний зовхи, баруун дал, бүсэлхий, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт(26-28-р тал),

4.”******” ХХК-ийн 2025 оны 03 дугаартай сарын 13-ны өдрийн 862 дугаартай  хохирлын үнэлгээ(хх-н 50-52-р тал),

5.2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46-73/157 дугаартай “...1. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн ***********улсын дугаартай автомашины жолооч *******нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...2. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад хурдыг тооцоолоход ашиглах тоормосны мөр, зай, дугуйн чанар, тээврийн хэрэгслийн жин, замын болон зорчих хэсгийн гадаргууны байдал зэрэг өгөгдөл байхгүй байх тул шинжээчийн тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна...3. Toyota Prius маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 "Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх ..." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт(хх-н 64-66-р тал),

6.Хохирогч **********“... Би зам тээврийн осолд орноос хойш 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ухаан орсон 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох үйл явдлыг санахгүй байгаа. Би ******аймаг руу явах болсон шалтгаанаа охиныхоо үсийг /даахь/-г үргээх ажилд бэлдэхээр гарсан байх гэж бодож байна. Би огт танихгүй. Яагаад тухайн эмэгтэй машин барьсан талаар огт санахгүй байна. Аарцаг яс 3 хугарсан, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, баруун хөлийн гуяны гадна хэсэгтээ түлэгдсэн, түнх мултарсан, баруун гар хавдаж гэмтэл авсан. Гомдолтой байна. Миний бие удаан хугацаанд хэвтэрт байх болсон. Би эмчилгээний зардал болон сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Мөн нөхөр ажилгүй болсон, миний орлого байхгүй болсон тул тухайн орлогоо нэхэмжилнэ. Манай гэр бүл орлогогүй болсон бөгөөд банкны зээлээ төлж чадахгүй болсон учир банкны зээлээ төлүүлэх шаардлагатай. Тухайн осол гардаг өдөр оройн 20 цагийн үед ажлаас ********нартаа гараад 1-р хороолол ******орж хашаанаас нь машиныг нь авч нэг урт үстэй эгчээр бариулаад *****аймаг руу гарч байсныг санаж байна. Би ажил дээр байхдаа *******явна гэж ярьж байхад ******эгч намайг хүргэж өгнө гээд ****ахыг машинаа авч ир гээд байсан юм. Тэр үед тэр хоёр архи согтууруулах ундаа уучихсан байсан юм. Замын турш болсон асуудлыг санахгүй байгаа. Санаж байгаагаар жолооч эгч рүү *******ах согтуу машин барих талаар заагаад байсан. Тэгсэн тэр эгч уурлаад байх шиг байсан. Өөр зүйл санахгүй байна...” гэсэн мэдүүлэг(хх-н 73-74-р тал),

7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 945 дугаартай

1.******* сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.

3. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-н 81-83-р тал),

8.Хохирогч ********“...Би 2025 оны 02 дугаар 24-ний орой 22 цаг өнгөрөөд *********хот руу танил найз *******ажлын газрын дүү *******нарын хамт *******машиныг дуудлагын жолооч дуудаж бариулаад гарцгаасан юм. Учир нь *******согтуу байсан. Тэгээд зар тавиад эмэгтэй, эрэгтэй 2 хүн ирээд тавуулаа гарсан. *********бид 3 арын суудалд, жолоочоор ирсэн хүмүүс нь эхнэр нөхөр байсан. Тэгээд эхнэр нь жолоо барьсан нөхөр нь жолоочийн хажууд урд суудалд сууж явсан. Тэгээд би *******улсаас ирээд удаагүй байгаа учир газарзүйн байршил хаана явж байгаа зэргээ бол мэдэхгүй байсан. Ямар ч байсан явж байгаад би 02 цагийн үед хальт зүүрмэглээд сэрсэн тэгтэл гэнэт машин осолдсон. Тэгээд би тухайн мөчдөө хойноос машин мөргөчихлөө гэж бодсон. Яагаад гэвэл бидний өөдөөс ямар ч ирж байсан машин байгаагүй мөн гэрэл ч харагдаагүй. Тэгээд машинаас хамгийн түрүүлж буусан хүн би байгаа юм. Буугаад эргэн тойрноо хартал ямар ч машин байгаагүй. Тэгээд би машинтай мөргөлдөөгүй юм байна гэж мэдсэн. Тэгээд би шууд хамт яваа дүүгээ хайсан хажууд сууж байсан хүүхэд байхгүй болчихсон байсан. Тэгээд машины доороос дүүгээ олсон юм.  Тэгээд л эмнэлэг, цагдаа дуудсан юм. Гадаа үзэгдэх орчин харанхуй байсан. Тэгээд хойд суудал дээр явж байсан болохоор замын нөхцөл байдлыг сайн хараагүй. Гадаа цаг агаар тогтуун байсан. Салхи, шуурга, цасгүй байсан. Одоогийн байдлаар миний зүүн хөл шагай хэсгээрээ хугарсан гэмтэлтэй байгаа. Нүүрэнд учирсан хөхрөл няцралууд бол одоо эдгэсэн байгаа. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, шүргэлдсэн зүйл байхгүй. Мөн гэрлийн гялбаанд ороогүй эсрэг урсгалаас машин байгаагүй. Би буугаад шууд мөргөлдсөн машинаа хайсан учир машинтай мөргөлдсөн гэж ойлголттой буусан юм. Хэр зэргийн хурдтай явж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Учир нь хойно сууж явсан болохоор хурд заагч харагдаагүй бас анзаарч хараагүй. Би өөрийн зүгээс эрүүл мэнд эмчилгээтэй холбоотой зардал, мөн шаардлагатай урсгалаар гарч байгаа зардлуудынхаа баримтыг цуглуулж байгаа. Мөн би хувиараа Гоо сайхны газар ажиллуулдаг юм. Тэгээд ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй байгаа. Би хамт осолд орсон Энхзултай хамт Гоо сайхны газар 2025.02.01-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн юм. Тэгээд тухайн газраа сарын 1.500.000 төгрөгөөр түрээсэлдэг зэргээр зардал төлбөр мөнгөний асуудал маш их байна...” гэсэн мэдүүлэг(хх-н 94-р тал),

9.Гэрч *****“... Эхнэр ********бид хоёр ******хотоос ********аймаг явах гээд  ******явдаг машины зарын групп-д унаа хайж байсан чинь машин бариад үнэгүй явах хүн байна уу? гэсэн зар байсан. Тэгээд тэр зарын дагуу холбогдоод Улаанбаатар хотын ******** хотхоны орчимд очиж уулзахад цэнхэр өнгийн Приус-20 загварын машинтай 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Тухайн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд тэндээс манай эхнэр ****машин бариад би хажуугийн урд суудалд суугаад, хойно нөгөө 3 суугаад явсан. Хотоос гарах үед 22:30 цаг болж байсан. Тэгээд хотоос гарахын үед СU сүлжээ дэлгүүрээс тэр хэд 0,5 литрийн архи, ундаа, чипс зэрэг эд зүйл авсан. Тэгээд замд явж байхад тэр 3 нөгөө архиа уугаад байсан. Надад тухайн архинаасаа 2 удаа өгсөн би уруулаа хүргээд өгсөн. Тэр гурав тухайн архиа уугаад нэлээд согтсон. Одоо гэмтэл авсан байгаа эмэгтэй арай бага уусан. Тухайн машины жолооч согтчихоод *****руу хурдаа нэм хурдан явмаар байна хурд сааруулагч дээгүүр хурдаа хасахгүй яв гээд хэлээд байсан. Тэгээд би жолоочид битгий саад болоод бай гэсэн чинь арай гайгүй болсон. Тухайн залуу хэлэхдээ машиныг нэг хурдлаад нэг хурдаа хасаад байхаар машины моторт муу байдаг гээд байх шиг байсан. Тэр гурав Дархан өнгөрөөд ******дөхөж байхад унтаад өгсөн. Тэрнээс цаашаа бид юм яриад явж байгаад *******сум ойртож байхад ********даваа даваад яг уруудах үед огцом эргэлттэй замд замаас гарч замын баруун талын дагширсан цасан дээр гулгаад эсрэг талын замын хажуугийн хөвөө ховил руу орж цохигдоод цаана нь гараад өнхөрсөн. Тэгээд машинаас буугаад хүмүүсээ гаргах гээд бүртгэсэн чинь ард сууж явсан гуравын нэг нь буюу миний ард сууж явсан ********гэх охин алга болсон байсан. Тэгээд хайсан чинь машины доор дарагдсан байсан. Тэгээд замаар явж байсан 2 хүн зогсоод машиныг өргөж хөндийрүүлж байгаад ******гаргаж ирсэн. Гаргаж ирэхэд тухайн эмэгтэй ухаан алдсан байсан. Тэгээд гаргаж ирээд куртикээрээ бүтээгээд дулаацуулсан чинь ухаан орсон. Тэгээд ******сумын эмнэлэгт ирээд бид нарыг ******аймгийн эмнэлэгт хүргэсэн. Тэнд ******хөл хугарсан байсан. Нөгөө хойно сууж явсан эмэгтэй хөлийн шагайндаа зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Өөр ил гэмтэлтэй хүн байхгүй. Осол болох үед 100 орчим км/цагийн хурдтай явсан. Замын турш дундаж хурд 80 км цаг байсан байх. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй, би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Мөн жолооч хамгаалах бүсээ зүүсэн байсан. Арын зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй унтаж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг, (хх-н 107-р тал),

10.Иргэний хариуцагч *****“...2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед *******хотын төвд *********замд найз *******дээр очсон юм. Тэгсэн ******маргааш ******яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд тэндээ хоноод маргааш өглөө нь гарахаар болсон. Намайг ******ажил дээр очиход ********хамт байсан. Тэгээд******* өнөөдөртөө явчихмаар байна боломж байна уу гээд байхаар фейсбүүк дээрээс зар харж байгаад машин бариад явчих хүн байвал хамаа алга би машинаа өгөөд явуулъя гэж хэлсэн. Тэгээд фейсбүүк дээрээс эхнэр нөхөр хоёр машин бариад хамт явахаар болсон. Тэгээд ******байдаг цэргийн хотхоны орчимд уулзахаар болсон. Тэнд манай хашаанд миний өөрийн эзэмшлийн *******загварын тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд тэндээ нөгөө эхнэр нөхөр хоёртой уулзаад миний машиныг эхнэр нь бариад жолоочийн хажуугийн суудалд нөхөр нь суугаад би жолоочийн ард суугаад голд **суугаад ****жолоочийн хажуугийн суудлын арын суудалд суугаад Улаанбаатар хотоос 22 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд хотоос гарахдаа CU сүлжээ дэлгүүрээс 1 шил архи ус ундаа ойр зуурын идэж уух зүйл авсан. Тэгээд замд явж байхад ********бид хоёр нөгөө архиа хувааж уусан. ****нэг их уугаагүй ганц нэг л уусан байх. Тэгээд замд архи ууж явж байгаад *****өнгөрөөд унтсан. Тэгээд нэг мэдсэн түжигнээд явчихаар нь сэрсэн чинь машин онхолдсон өнхөрч байсан. Тэгээд машинаас бүгд буусан чинь *******машинд бөгсөн бие цээжний зарим хэсэг дарагдсан байсан. Тэгээд замын машин зогсоод хүмүүстэй нийлээд машинаа өргөж байгаад *****гаргасан. Тэгээд дуудлага өгөөд эмнэлэг цагдаа ирсэн. Тэгээд бид нарыг эмнэлгийн машин Орхон аймгийн эмнэлэгт хүргэхэд *******дунд чөмөг хугарсан *******өсгийний яс цуурсан гэж хэлсэн. Бусад гурав нь ил гэмтэл байхгүй байсан. Миний толгой жоохон өвдөөд байгаа. улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тээврийн хэрэгслээ 2024 оны 4-р сард танилаасаа 9.600.000 төгрөгөөр худалдан авсан. Би хурдан яв гэж шахаж шаардаагүй. Хурд сааруулагч дээр огцом хурдаа хасаад хойно сууж явсан хүмүүс урагшаа болоод байхаар нь хурдаа битгий огцом хас гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-н 104-105-р тал),

11.Иргэний нэхэмжлэгч*** “…Тухайн хэрэгт ****э аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод иргэн *****биед эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 233,462. ******биед эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас 6,496,511 уйлчилгээ хийгдсэн байна. Би тухайн тодорхойлолтыг гаргасан учир сайн мэдэж байна. Би дээрх хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөгөн дүнг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг/(хх-н 154-156-р тал),

12.****** аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22/68 дугаартай албан бичиг (хохирлын баримт (хх-н 177-213-р тал),

13.2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 25330005****** дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 118-123-р тал),

14.Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хх-ийн 134-135-р хуудас),

15.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 130-131-р хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч ***********нь 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим Улаанбаатар хотоос Орхон аймаг руу буюу Дархан-Уул аймгаас Орхон аймгийн асфальтан замын 105-106 дахь километрт тоёота Приус 20 маркийн ******улсын дугаартай, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний 3.4 буюу хамгаалах бүсээр тоноглосон автомашиныг жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог за замын болон цаг агаарын нөхцөл нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүйгээр тохируулан сонгож явна гэснийг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******эрүүл мэндэд хүнд гэм хохирол, ********эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураг, 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3816 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ 0725420 дугаартай шинжээчийн дүгнэлт, ******* хувьцаат компанийн 862 дугаартай хохирлын үнэлгээ, хохирогч *********мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 945 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ********мэдүүлэг, иргэний хариуцагч ********мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ******мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна .Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад, хэргийн оролцогчдын эрх ашгийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг одоо хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд бол тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд баримтаар нэхэмжилсэн хохирлыг ******төлүүлж, өнөөдрийн шүүх хуралдаанд ирж оролцоход гарсан замын зардалд зардал буюу 104,162 төгрөг нийт 883548 төгрөгийг  гаргуулах, иргэний нэхэмжлэлтэй холбоотой бусад зардлыг  бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Өнөөдрийн хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх хуралдаан дээр хохирогч ******эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл бол 4 дүгээр зэргээр бол тогтоогдсон хэмжээг буюу одоо 30,353,400 төгрөгөөр бол гаргуулахтай бүрэн дүүрэн санал нийлж байна. Хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх хуралдаан дээр *****би өрх толгойлсон ээж, тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож, хүүхдүүд дээрээ очно гээд нөхөр бид 2 хамт явсан нь үнэн. Энэ цаг хугацаанаас хойш нөхөр холбоо сураггүй алга болсон гэх байдлуудыг харгалзаад иргэний хариуцагч *******хохирогч нарын нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бол бүрэн гаргуулах, *******нь иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулах эрхийг нь нээлттэй үлдээж өгөөч, мөн хохирогч Энхзулын бас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж үлдээж өгөөч гэсэн саналыг дэмжиж оролцож байна...”гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч *******нь Дархан, Эрдэнэтийн  зам буюу “**********” гэж нэрлэдэг газар зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн ослын улмаас нэг иргэний биед хүнд гэмтэл, нэг иргэний биед хөнгөн, гэмтэл учирсан  байна. Тус хэрэгт ********буруутай үйл ажиллагаанаас илүүтэйгээр, тээврийн хэрэгслийн эзэмшигч ***буруутай үйл ажиллагаа ч мөн нөлөөлсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл өөрөө согтуу үедээ тээврийн хэрэгслийг өөр хүнд шилжүүлсэн, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй байсан байдал хэргийн үндсэн шалтгаан биш байлаа ч гэсэн, гэмт хэргийн хор уршиг нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өөрийнх нь хувийн байдал, амьдралын ахуй бүхий байдал, өөрийнх нь асрамжид хэдэн хүүхэд байдаг юм, өөрөөс нь өөр ажил хөдөлмөр эрхлээд, хүүхдүүдийг тэжээн тэтгэх хүн байдаг юм уу?, үгүй юм уу? гэдэг талаар удаа дараагийн шүүх хуралдаан дээр хэлсэн. Өөрийнх нь хэлж байгаагаар 4-15 настай  3 хүүхэд, энэ хүний асрамжид байдаг. Иргэний хуулийн 499.1-д зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хор хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч гэмтсэн  бол, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байгаа. Учирсан гэм хорын хохиролд зайлшгүй гарсан эмчилгээний зардлуудыг төлөх шаардлагатай гэж үзэж байна. Групптэй байх хугацаанд ажилгүй байх хугацааны цалин хөлсийг давхардуулж тооцоод байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч *********эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн асуудал яригдаж байна. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр прокурорын байгууллагад гаргаж өгсөн эрүүгийн хэрэгт учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн баримтууд байгаа. Эдгээр баримтуудтай шүүгдэгчийг танилцсан гэж ойлгож байна. Тиймээс иргэний нэхэмжлэл дээр тодорхойлсон баримтуудыг ямар нэгэн байдлаар няцаан үгүйсгэсэн тайлбар хэлсэнгүй. Энэ эрүүл мэндэд учирсан хохирол болон эм, эмчилгээтэй холбоотой гарсан зардал, энэ гэмтэлтэй холбоотой ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаатай холбоотой гарсан зардлуудыг хуульд заасан үндэслэлийн дагуу гаргуулмаар байна. Миний үйлчлүүлэгч ***** биед тухайн ослоор хүнд гэмтэл, хохирол учирсан. Үүнтэй холбогдуулаад эм, эмчилгээний зардалд 7,407,784 төгрөгийг баримтаа бүрдүүлэн гаргасан . Баримтад ямар нэг байдлаар нотлох баримтын шаардлага хангахгүй, болон эм эмчилгээнээс бусад төрлийн зардлыг оруулаагүй. Эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэж байгаа, байнгын сахиур шаардлагатай болсон талаараа тайлбарласан. Нөхрөөрөө сахиулаад 2 сарын турш хэвтрийн дэглэмтэй байсан ба энэ хугацаанд энэ хүмүүс хоол идсэн зардлыг хамааруулахгүй гэж тооцох нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан энэ тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой зүйл заалтыг  тайлбарлаж байна.  499.1 499.4 дэх заалтуудыг тодруулах шаардлагатай. Тээврийн хэрэгслийг эзэмшил, аюулгүй ашиглалтаас үүссэн гэм хорын асуудал дээр жолооч буруутай болохыг бол шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхойлсон. *******гэдэг хүн иргэний хариуцагчаар тогтоогдсон бүх хохирлыг иргэний хариуцагч хариуцна гэж тайлбарлаж байгаа дээр шүүх дүгнэлт хийх байх. Хохирогчийн зүгээс иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас гаргуулахаар иргэний нэхэмжлэл, хохирлыг гаргасан. Тухайн ослыг *******үйлдсэн учраас хариуцлагыг хүлээх нь үндэслэлтэй байна. *******хувьд хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээнэ. Хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас, хохирогч талаас хоёуланд нь холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан. Мөн хуулийн 505, 511 дүгээр зүйлүүдэд  сэтгэцэд учирсан хохирол болон арчилгаа сувилгааны зардлыг тодорхойлсон байгаа.  505 дугаар зүйлийн 505.2, 505.2-т гэм хор учруулах үед хохирогч нь цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу хохирогч өөрийгөө сахиур шаардлагатай ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учраас энэ зардлыг тодорхойлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хугацаа хэмжээгээр нь тодорхойлж шаардсан. Эндээс хангагдахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байна.Ажилгүй байсан, хөдөлмөрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд бол 13,728,000 мянган төгрөг,зөвхөн хохирогч өөрийнх нь хөдөлмөрийн хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан хугацааны зардал нь 12,408,000 төгрөг. Түүний нөхөр****  2 сарын хугацаанд сахиж ямар ч бас ямар ч ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй ба сахиурын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг зохицуулсан хуулийн дагуу 2 сарын 1,320,000 төгрөг гэж тодорхойлж нэхэмжилсэн нь иргэний нэхэмжлэлд тодорхой дурдсан байгаа...

... Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт бүрэн гарсан. Сэтгэцэд учирсан хохирлын зэргийг хохирогч хуульд заасан үндэслэл журмын дагуу хамгийн дээд хэмжээгээр нь тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тодорхойлж нэхэмжилсэн. Миний үйлчлүүлэгч Энхзул одоо 24 настай эмэгтэй хүн одоо цаашид энэ аарцаг ясны гэмтлээс болж хүүхэд өөрөөрөө төрүүлж чадахгүй, эс чадах эсэх нь эргэлзээтэй болсон. 2 жилийн дараа хөлний үе солиулах хагалгаа хийлгэнэ гэсэн заалттай байдаг. Тийм учраас шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл, тодорхойлсон үнийн дүнг бол бүхэлд нь хангаж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.

Шүүгдэгч *****нь 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгаас Орхон аймгийн асфальтан замын 105-106 дахь километрт Тоёота приус 20 маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ********бие, эрүүл мэндэд

-баруун, зүүн талын умдаг ясны дээд, доод нумын хугарал /эрвээхэй хэлбэрийн/, баруун талын сүүжний ясны тогооны зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуяны 10%-ийн түлэгдсэн шарх За зэрэг /арьс нөхөх мэс заслын дараах байдал/, баруун дунд чөмөгний толгойн мултрал, хэвлийд шарх, баруун чамархай, баруун өвдөгт зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол,

 -****** бие, эрүүл мэндэд зүүн шагайн дотор хашлага ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, баруун зулай, хацар, уруул, зүүн шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зүүн нүдний зовхи, баруун дал, бүсэлхий, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан. 

Мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ.  

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор учрах боломжтойг мэдэх ёстой боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч ********эрүүл мэндэд хүнд, хохирогч *********эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Мөн зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгслийн эзэмшигч ********жолоочийг хурдан яв, торуулийн мөнгийг би өөрөө төлж барагдуулна гэх мэтээр зүй бус шаардлага тавьж байгаа зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцлийг бий болгосон ба зорчигч нар аюулгүйн бүс зүүгээгүй нь гэм хорын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.   

Иймд шүүгдэгч ********Авто тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх” гэж тус тус заажээ. 

Нөгөө талаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана, Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээх талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.  

Иргэний хариуцагч *******нь тухайн өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн өмчлөлийн “Тоёота Приус-20” маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг *********жолоодуулахаар түүнд автомашинаа шилжүүлсэн өгсөн байна.

 Шүүгдэгч **********жолоодон явсан “Тоёота Приус-20” маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр ******бүртгэлтэй талаар лавлагаа авагдсаныг үндэслэн эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр буюу иргэний хариуцагчаар тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

 Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хор уршгийг хариуцвал зохих этгээд гэж үзэж, гэм хорын хохирлын зохих хувийн иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч *******эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

- эм, эмчилгээ, хагалгаанд орсон зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,250,575 төгрөг, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,513,709 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4,764,284 төгрөг,

-сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000х45.99=30,353,400 төгрөг,

-ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,728,000 төгрөг,

-хохирогчийн нөхөр ********хохирогчийг 2 сар асарч, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй 660,00х2=1,320,000 төгрөг,

-хоол хүнсэнд зарцуулсан 1,323,500 төгрөг, нийт 51,489,184 төгрөг,  

Шүүгдэгч ********мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,300,000 төгрөгийг хохирогч *********төлсөн байна.   

Хохирогч эм тариа худалдаж авсан, эмчилгээ хийлгэсэн, хагалгаанд орсон талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 945 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай” шинжээчийн дүгнэлтээр:

1.******** сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.

3.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэж тогтоосон.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д заасны дагуу шүүх төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж олон удаа хагалгаанд орсон байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас зэргийг харгалзан үзэж, Дөрөвдүгээр  зэрэглэлийн сэтгэцийн хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний буюу 30,353,400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч *******нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан болох нь ******аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн биед учирсан гэмтэл нь сахиур зайлшгүй шаардлагатай гэмтэл байх ба түүний нөхөр 2 сар асарч сувилж, ажил хөдөлмөр эрэлж чадаагүй бодит нөхцөл байдал тогтоогдож байх тул 1,320,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсэнд зарцуулсан 1,323,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийт 50,165,684 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Учир нь хүний хүнсний хэрэгцээ шаардлага ямар ч цаг хугацаанд гарах зардал тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч ******гаргуулж шийдвэрлэсэн 50,165,684 төгрөгөөс 1,300,000 төлснийг хасаж, 48,865,684 төгрөгийн 60 хувь буюу 29,319,140 төгрөгийг шүүгдэгч*****, 40 хувь буюу 19,546,274 төгрөгийг иргэний хариуцагч *******тус тус гаргуулж, хохирогч ********олгож шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ******эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан бөгөөд хохирогчоос дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

-эм, тарианы зардал 410,070 төгрөг,

-замын зардал 418,162 төгрөг,

-ажилгүй байсан хугацаанд олох орлого болон түрээсийн төлбөрт төлсөн 11,080,000 төгрөг, нийт 11,908,232 төгрөг нэхэмжилсэн.

Шүүх хохирогч ********нэхэмжлэлээс эм, тариа, замын зардалын 828,232 төгрөгийг хангаж, үлдэх 11,080,000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр цаашид нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч ********гэм хорын хохирлын 60 хувийг шүүгдэгчээс, 40 хувийг иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Хохирогч ****эрүүл мэндэд хүнд, хохирогч *******эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хэн аль нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлж байх тул цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан.

********Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, түүний хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хохирогч *******даатгалын сангаас төлөгдсөн 6,496,511 төгрөгийн зардал, хохирогч *******233,462 төгрөгийн зардал нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22/68 дугаартай албан бичиг, зарцуулсан зардлын талаарх мөнгөн дүнгийн хүснэгт, *******аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн иргэний нэхэмжлэгчээр оролцож өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч *********3,897,901+140,077=4,037,978 төгрөгийг, иргэний хариуцагч ********2,598,604+93,385=2,691,989 төгрөгийг  тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даатгалын дансанд олгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ: “… Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага бол хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу болгоомжгүй гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилсан байдаг . Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан байдаг ба эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, тухайн гэмт хэргийн улмаас учирсан эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшихэд оршино гэсэн байдаг.  Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-ийн 3-д зааснаар шүүх хуралдааныг 05 хүртэл хоногийн хугацаагаар хохирол, төлбөртэй холбоотойгоор асууж, завсарлуулах боломжийг шүүхээс олгосон. Гэтэл шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөх боломжгүй гэдэг агуулгыг тайлбарлаж шүүх хуралдааныг хойшлуулаагүй. Иймд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг хуралдаан дээр гэм бурууг бол хүлээн зөвшөөрч байна, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэж байгаа боловч үйлдсэн гэмт хэргийнхээ хохирол, хор уршгийг арилгуулах тал дээр ямар нэг арга хэмжээг авахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго ,түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн  10 сарын хугацаанд хохирол төлөөгүй байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 05 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэх саналтай...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч*********: “...Улсын яллагчийн жолоодох эрхийг 5 жил хасаад 1,5 сарын хорих ял онооно гэсэн ийм санал дээр эсрэг байр суурьтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгдэгч бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй гэдгээ илэрхийлсэн. Хувийн байдал болон ар гэрийн шалтгааныг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр сонгох санкцтай байгаа учраас, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож өгөөч гэсэн саналтай, 

Хохирогчийн өмгөөлөгч***: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хор уршгийг харгалзан үзээд улсын яллагчийн санал гаргаж байгаа хорих ялыг сонгож эдлүүлэх саналыг дэмжиж байна. Улсын яллагчаас 1 жил 5 сар хорих ялын санал гаргаж байгаа юм байна. Тэгэхээр гэмт хэргийн хөнгөрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хэдий болгоомжгүй гэмт хэрэг анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал хэдий ч учирсан хор уршиг болон уг гэмт үйлд тэр гэмт үйлдэлдээ өөрийнх нь хийж байгаа дүгнэлт, хувийн байдал нь туйлын хариуцлагагүй байна. Тийм учраас  цээрлүүлэх зорилгын хүрээнд хорих ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулж өгөөч  гэсэн тус тус гаргаж мэтгэлцэв.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

Иймд шүүгдэгч *******авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль дүрмийг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******оногдуулсан  2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгодог тул тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулж шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч *********Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох ******аймгаар тогтоож, тухайн бүсчлэлээс гарахыг хориглосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, 513.3, 514 дүгээр зүйлийн  514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********29,319,410 төгрөгийг, иргэний хариуцагч Л.Алтаншагайгаас *********төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ***********олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,323,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч ******496,939 төгрөгийг, иргэний хариуцагч ******331,293 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч******,

Шүүгдэгч ******4,037,978 төгрөгийг, иргэний хариуцагч ******2,691,989 төгрөгийг тус тус гаргуулж ******аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

7.Хохирогч ********нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар, иргэний хариуцагч ******нь учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            9.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            12.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            13.Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА

 2025          12          04                                                         2025/ШЦТ/99