| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/03693/И |
| Дугаар | 183/ШШ2023/01084 |
| Огноо | 2023-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/01084
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/01084
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ........ тоотод оршин суух, Ш овогт М-ын У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоотод оршин суух М овогт А-н Б ,
Хариуцагч : Хан-Уул дүүрэг, ...... тоотод оршин суух, Ц.Э нарт холбогдох
7.010.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Ц.Э-тын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч А.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.У с нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь самрын урьдчилгаанд тооцож, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг өөрийн охин Э-ын А-ын Хаан банкны 00000000 дансаар шилжүүлж авсан. Хуш модны самар бэлтгэн тухайн үеийн ханшаар нийлүүлэхээр болсон. Би өөрийн нэр дээрх ХУД-ийн 2-р хороо, Хан-Уул цогцолбор хотхоны 6А-1610 тоот байрны ордерыг А ХЗХ-нд 2,9 хувийн хүүтэй зээл авсан. Бурмаа нийт 22.922.000 төгрөг авснаас 17.992.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 5,5 сая төгрөгийг А.Б төлөөгүй байгаа. Тухайн үед А.Б-гийн нөхөр Ц.Э гэрээнд заагдсан 15.000.000 төгрөгөөс гадна уулнаас хуш модны самар бэлтгэхээр явахдаа буюу 2021 оны 11-р сарын 08-ны өдөр бензиний мөнгө гээд 422.000 төгрөгийг ШТС-ийн данс руу хийлгэсэн ба эхнэр А.Бурмаа нь данс руугаа 2021 оны 11-р сарын 24-ний өдөр 500.000 төрөг хийлгэж авсан, бичиг баримт хөөцөлдөхөд мөнгө дутаад байна гээд 1.500.000 төгрөг авч, нийт 17.442.000 сая төгрөгийн тооцоотой уул руу самар бэлтгэхээр явсан. Ууланд бэлтгэсэн самраа оруулж ирээд буюу 2021 оны 11-р сарын 26-ны өдөр урьд өмнө өгсөн мөнгөө суутгасан боловч үлдэгдэл 7.000.000 төгрөгийг дахин явж ирэхдээ төлж дуусгахаар аман гэрээ хийж үлдээсэн. Дахин уул руу самар бэлтгэхээр явахдаа 2022 оны 01-р сарын 01-ний өдөр бэлнээр 500.000 төгрөг, 2022 оны 01-р сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг дансаар авсан ба дахин мөнгө хэрэгтэй гэхээр нь 2022 оны 01-р сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байсан худ болох Н.С-ээр дамжуулан бэлэн 1.500.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нөхөр Ц.Э т уул руу явсан гээд хаана байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь хайж мөнгөө нэхэмжлэхэд 2022 оны 02-р сарын 11-ний өдөр гэрээний нэмэлт болгон 12.000.000 төгрөгийг 2022 оны 05-р сарын 15-ны дотор төлж барагдуулж дуусгахаар нэмэлт бичиглэлийг Ц.Э өөрийн биеэр гэрээний арын нүүр хуудсанд бичиж өгсөн. Урд өгөх байсан 7.000.000 төгрөгийг 2022 оны 02-р сарын 22-ны өдөр дансаар над руу шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш удахгүй мөнгийг өгнө гээд зугтаж, гар утас руу нь удаа дараа залгасан боловч хариу огт өгөхгүй, гэрийн хаягаар очиход гэртээ байхгүй байдаг байсан. Иймд 5.000.000 төгрөг, 2022.09.28-наас 2023.2.22-ны өприйг хүртэл хүү 785.500 төгрөг, 5.000.000 төгрөгийг 2022.01.05-наас 2022.11.22-ны өдрийг хүртэл 321 хоног 1.225.150 төгрөг, нийт 2.010.650 төгрөг, нийт 7.010.650 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Б нь М.У-той 2021 оны 9 дүгээр сарын 28-нд самар түүж нийлүүлэн өгөх хэлцэлээр 15.000.000 төгрөгийг охин Ариунсолонгын дансаар шилжүүлж авсан болно. 2021 оны 5 сарын 30-ны хүртэлх хугацаанд түүсэн самараас М.У-т өгөх хэлцэл хийсэн ба 2021 оны 12 сард нөхөр Ц.Э-ын түүсэн самар болох 1,7 тонн /1700 кг/ самараа Сэлэнгэ аймгийн Мандал суманд М.Урантогост хүлээлгэн өгсөн болно. Энэ үед 1кг самарын үнэ 22.000 төгрөг бөгөөд 1700 кг самраа 22.000 төгрөгөөр тооцож, 37.400.000 төгрөгөөр бодож өгсөн. Өөрийнхөө зээлсэн 15.000.000 төгрөгөө хангалттай суутган авсан гэж үзэж байна. Мөн Ц.Э М.У-ын өөрийн дансаар 2022 оны 02 сарын 22-нд 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчид нэмж мөнгө өгөх шаардлагагүй тооцоо дууссан гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Урантогосын Хаан банкны дансны хуулга, 2021.09.28-ны өдрийн А.Б М.У нарын хооронд хийсэн хэлцэл, 2022.07.06-ны өдрийн 2270 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, М.У-сын иргэний үнэмлэхийн хуулбарын лавлагаа, М.У-ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2021.09.06-ны өдрийн ЗГ21213 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.09.06-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний сунгалтын гэрээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Ц.Э-аас Б.Б-т олгосон итгэмжлэл, Ц.Э-аас А.Б-аад олгосон итгэмжлэл, Хаан банкны 2022.02.22-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Б.К-гаас гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Унь хариуцагч Ц.Э, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.010.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021.09.28-ны өдөр 15.000.000 төгрөг, 2021.11.08-ны өдөр бензиний мөнгө гээд 422.000 төгрөгийг ШТС-ийн данс руу хийлгэсэн, А.Б-гийн данс 2021.11.24-ний өдөр 500.000 төргөг, бичиг баримт хөөцөлдөхөд мөнгө гээд 1.500.000 төгрөг авч, нийт 17.442.000 сая төгрөг авсан. 2021.11.26-ны өдөр урьд өмнө өгсөн мөнгөө суутгасан боловч үлдэгдэл 7.000.000 төгрөгийг дахин явж ирэхдээ төлж дуусгахаар аман гэрээ хийж үлдээсэн. Дахин уул руу самар бэлтгэхээр явахдаа 2022.01.01-ний өдөр бэлнээр 500.000 төгрөг, 2022.01.03-ны өдөр 3.000.000 төгрөг дансаар, 2022.01.05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байсан худ болох Н.С-гээр дамжуулан бэлэн 1.500.000 төгрөг өгсөн. 2022 оны 02-р сарын 11-ний өдөр гэрээний нэмэлт болгон 12.000.000 төгрөгийг 2022 оны 05-р сарын 15-ны дотор төлж барагдуулж дуусгахаар нэмэлт бичиглэлийг Ц.Э өөрийн биеэр гэрээний арын нүүр хуудсанд бичиж өгсөн. Урд өгөх байсан 7.000.000 төгрөгийг 2022.02.22-ны өдөр дансаар над руу шилжүүлсэн, үлдэгдэл 5.000.000 төгрөг, хүү 2.010.650 төгрөг, нийт 7.010.650 төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 15.000.000 төгрөг авсан, 2021 оны 12 сард нөхөр Ц.тын түүсэн самар болох 1,7 тонн /1700 кг/ самараа 37.400.000 төгрөгөөр бодож өгсөн. Өөрийнхөө зээлсэн 15.000.000 төгрөгөө хангалттайөгсөн. Мөн Ц.Э М.У-сын данс руу 2022 оны 02 сарын 22-нд 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргажээ.
2021.09.28-ны өдөр А.Б, М.У нар хэлцэл хийж, А.Б миний бие М.У-оос самарын урьдчилгаанд авсан 15.000.000 төрөг авч, хуш модны самараар тухайн үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. Самарын бэлтгэн нийлүүлэх хугацаа 2022.05 сар хүртэл үргэлжилэх болно. 2021.09.28-наас 2022.05.30 хүртэл тээвэрлэн ирсэн самараа М.У-т өгөх болно гэжээ. /хх-ийн ... тал/
Улмаар 2021.09.28-ны өдөр 15.000.000 төгрөгийг Э гэх нэрээр шилжүүлсэн, 2021.11.25-ны өдөр Э эхнэр зээл гэж 500.000 төгрөг, 2022.01.03-ны өдөр Э самарын урьдчилгаа гэж 3.000.000 төгрөг тус тус шилжүүлэг хийсэн байна.
Хариуцагч нар 2021.09.28-ны өдөр байгуулсан хэлцэлийн үндсэн дээр 2022 оны 12 сард 1.7 тонн буюу 1700 кг самарыг М.У-од хүлээлгэн өгсөн ба шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.К-гийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч А.Б, Ц.Э нар 15.000.000 төгрөгийг М.У-соос авсан, уг мөнгийг түүсэн самараар төлөхөөр хэлцэл хийсэн бөгөөд 2021 оны 12 сарын 28-ны өдөр 1700 кг самарыг самарыг нэхэмжлэгчид өгсөн талаар гэрч Б.Камила мэдүүлжээ.
Зохигч 1700 кг самар өгсөн, авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч М.Урантогос 2021.09.28-ны өдөр 15.000.000 төгрөг, 2021.11.25-ны өдөр 500.000 төгрөг, 2022.01.03-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 18.500.000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримт болох М.У-сын дансны хуулгаас үзэхэд хариуцагч нарт нэхэмжлэгчид зээлсэн мөнгөө самараар буцаан өгсөн, мөн 7.000.000 төгрөг шилжүүлсэн байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч М.У 422.000 төгрөгийг ШТС-ийн данс руу хийлгэсэн, А.Б-гийн данс 2021.11.24-ний өдөр 500.000 төргөг, бичиг баримт хөөцөлдөхөд мөнгө гээд 1.500.000 төгрөг, 2022.01.01-ний өдөр 500.000 төгрөг, 2022.01.05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байсан худ болох Н.С-гээр дамжуулан бэлэн 1.500.000 төгрөг өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хэргийн 11 дүгээр талд авагдсан хэлцлийг А.Б, М.У нар хийсэн бөгөөд түүний ард 12.000.000 төгрөг өгч хохирол барагдуулна 2022.02.11-нд гэх бичвэрийг Ц.Э бичсэн бөгөөд үүнээс 7.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг гаргуулна гэх М.Урантогосын нэхэмжлэл баримтаар нотлогдосонгүй.
Өөрөөр хэлбэл А.Б, М.Унарын хооронд байгуулсан хэлцлийг нотариатаар батлуулсан бөгөөд түүний ард талд Ц.Эт гэх бичвэрийг шүүх үнэлээгүй бөгөөд хэлцэл байгуулаагүй өөр этгээдийн бичсэн зүйл тул хэрэгт хамааралтай гэж үзээгүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч нар М.У-соос баримтаар авсан 18.500.000 төгрөгийг төлсөн гэж үзэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан бөгөөд талууд хэлцэл байгуулахдаа хүү тогтоогоогүй тул М.Урантогос хүү шаардах эрхээ алдсан байна.
Эдгээр үндэслэлээр А.Б, Ц.Э нараас 7.010.650 төгрөг гаргуулах тухай М.У-сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар А.Б, Ц.Энараас 7.010.650 төгрөг гаргуулах тухай М.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар М.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.