Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********

Шүүгдэгч ********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********холбогдох эрүүгийн  2533000******* дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** сарын ***-ны өдөр ****аймгийн ****суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт, ***аймгийн ******* сум ********тоотод оршин суух,

урьд ******ь сум дундын 3-р шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, *******(РД:*******)

                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 48 минутад *******улсын дугаартай, Хюндай сонота загварын тээврийн хэрэгслийг 2,34 хувийн согттолттой жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******нь урьд *****дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2054/ЗШ/******* дугаартай тай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 48 минутад ******улсын дугаартай, Хюндай сонота загварын тээврийн хэрэгслийг 2,34 хувийн согттолттой жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай үйл баримт нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******өгсөн: “...Тухайн үед эхнэр ажилтай байсан тул тээврийн хэрэгслээ асаагаад хүлээж байсан. Миний буруу...” гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

1. Цагдаагийн дэд ахлагч ******мэдээлсэн мэдээллийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн №192/1100-4633/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 2-р хуудас/,  

2. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ... ******* согтолтыг багаж ашиглан шалгахад 2,34% хувьтай илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэх жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас/хх-ийн 3-4, 5-6/,

3. Гэрч ******“…2025 оны 09 дугээр сарын 25-ны өдөр Хөтөл хөшөөний пост дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаанд Сайхан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хажуу тал болох 23-р байрны машины зогсоолд ажиллаж байхад 91-98 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад *******эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байсныг олж тогтоон хэлтсийн байран дагуулан ирж, согтуурлын хэмжээг шалган жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг/хх-ийн 21-р хуудас/,

4. ****шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  2025/ЗШ/**** дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар **********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэх шүүхийн шийтгэвэр/хх-ийн 49-52-р хуудас/

5. *********эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 29-31/,

6. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000000****** дугаартай прокурорын тогтоол/хх-ийн 60-62-р хуудас/,

7. Яллагдагч****** “…тус сумын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 253300000******* дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  2025/ЗШ/***** дугаартай шийтгэврээр *******тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр хуульчилсан. 

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.

 

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

 

 Улсын яллагч: “...Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна. Шүүгдэгч *******нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс авагдсан байх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт дагалдаж ирсэн баримтгүй болно…” гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч ******хувьд мөрдөн байцаалтын үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирсэн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ч гэсэн гэм буруугаа хүлээж мэдүүлж байна. *******хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. *******хувьцаат компанид 2025 оны 05 дугаар сар хүртэл ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2025 оны 06 дугаар сараас эхлэн хувиараа, өөрт олдсон  барилга дээр ажиллах, нүүрс тээвэрлэх зэрэг ажлуудыг хийж ирсэн. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч *********нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн зардалгүй. Иймд гэмт хэргийн хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж өгөөч гэсэн саналыг шүүхэд оруулж байна...” гэх дүгнэлтийг гаргаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч ******нь урьд тээрийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдлын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.

 

Урьд оногдуулсан ялын төрлийг дараагийн үйлдсэн гэмт хэрэгт дахин оногдуулах нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулна гэж үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг тэнсэж өгөхийг хүссэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ********гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөртөө дүгнэлт өгөхгүй удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа байдал, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

    

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА


 [T1]