| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0323/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/02 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Д.Дашням,
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, овогт ийн *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь үеэл эгч *******г “Эрүүл мэндийн яаманд ажилд оруулж өгнө” гэж хуурч, хуурамч фейсбүүк хаяг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний хооронд Хаан банкны тоот дугаарын данс 36 удаагийн үйлдлээр 9,825,000 төгрөг, Хаан банкны тоот данс руу 6 удаагийн үйлдлээр 2,146,000 төгрөг, аппликейшнээр 1 удаагийн гүйлгээгээр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 345,000 төгрөг, -аас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөгийн хэрэглээний зээл, -аас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, *******гийн тоот дугаартай Хаан банкны данснаас ББСБ-д бүртгэлтэй тоот дугаартай эх ийн данс руу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, мөн Хаан банкны тоот дугаар данс руу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 40,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200,000 төгрөг, мөн Хаан банкны тоот дугаар данс руу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 250,000 төгрөгийг, мөн ******* нь 2024 оны 06 дугаар 10-ны өдөр өөрийн Голомт банкны тоот данснаас бэлнээр 150,000 төгрөг мөн 400,000 төгрөгийг тус тус авч өгсөн буюу 51 удаагийн үйлдлээр нийт 18,056,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Миний буруу хэлэх зүйл байхгүй, би гээд аппликэйшны 900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ээжтэй анх ярихдаа өмнөх 7,000,000 төгрөгийг өгчихвөл өөр нэхэмжлэх гомдол саналгүй гээд ярьсан яриаг нь манай ээж войсоор хураагаад авсан байсан гэв.
Хохирогч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Нийт 18,000,052 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 5,940,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 12,116,000 төгрөгөө нэхэмжилнэ. Би тухайн үедээ мөнгөө өгчихвөл гомдолгүй гэж хэлсэн гэв.
******* дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч *******гийн “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай хаяал (үеэл )-ын охин ******* төрнө гээд манай ажил дээр ирсэн. Тэр үед надад “манай хадам эгчийн гэдэг Эрүүл мэндийн яаманд эм эмнэлгийн хэрэгслийн тасагт хэлтсийн даргаар ажилладаг. Би таныг эгчдээ хэлээд Эрүүл мэндийн яаманд оруулж өгч болно” гэж хэлж байсан. Тэр үед би “аан тийм үү” гээд л өнгөрсөн. Тэгээд хэд хоногийн дараагаар ******* надаас “та Эрүүл мэндийн яаманд ажиллах сонирхолтой юу?” гэж надаас асуусан. Тэр үед би *******д “боломж нь байвал болно шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед ******* надад эгч рүү гээ явуулсан чатаа надад харуулж байсан. Тэр чаатанд “Эрүүл мэндийн яаманд ажиллах орон тоо байгаа юу?” гэж асуугаад нөгөө талаас нь “танай эгч бол оруулж өгье” гэсэн чат ирсэн байсныг надад харуулсан. Яг тэр үед ******* надад эгчийгээ ерөнхий сайдын нууц амраг нь гэж хэлж байсан. Тэгээд 2024 оны 06 сарын 10-ны ******* надад “ эгч төрийн албаны шалгалтыг чинь Би *******д гомдолтой байна. Би хохирлоо барагдуулж авна зохицуулж өгнө гэнээ. 700.000 төгрөг хэрэгтэй гэнэ” гээд надад хэлэхээр нь би *******д бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. Тэр үед ******* надад бас “яамнаас шинэ ажилчдадаа шинэ байр, машин өгдөг юм байна. Байрны урьдчилгаа 7,000,000 төгрөг өгдөг юм байна. Олоод өгчих” гэж асуусан. Тэр үед би “надад тийм их мөнгө байхгүй. Өгч чадахгүй ээ” гэсэн. Тэгтэл ******* надад “би нөхөр гээс 4,000,000 төгрөгийг зохицуулж өгье. Та надад Айфоне 11 аваад өг, би дараа нь нөхрөөсөө аваад өгнөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед “Соно” апликейшнаас 900,000 төгрөг аваад, өөрийнхөө данснаас 50,000 төгрөг нийт 950,000 төгрөгийг Зүүн бүс худалдааны утасны лангуунаас Айфоне 11 маркийн гар утас аваад лангууны хүн рүү шууд шилжүүлэн өгч байсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* надад “Сайдын тушаал гарсан. Сайдад гар цайлгах хэрэгтэй байна. 350.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би 350,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* надад “ эгч аймагт ирчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчтэй уулзъя гэж хэлсэн. Тэгсэн тухайн үед " эгч Дарьганга сум руу явчихлаа. эгч виза картаа алга болгочхож гэнэ ээ. Боломжоороо мөнгө байвал та өгчих. Аймагт ирээд танд буцаагаад өгнө гэсэн" гэж хэлэхээр нь би тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 360.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2024 оны 07 дугаар сарын 03-ны байна гээд 91217136 дугаарын утсаар над руу залгаад "Ажилд орох чинь бүтсэн. Удахгүй тушаал чинь гарна. Чиний мэйлээр явуулна" гээд хэлсэн. Тухайн үед би "за за" гээд итгэсэн. Тэгээд 3 хоногийн дараагаар ******* над руу өөрийнхөө "Anudari Battsengel" гэх нэртэй чатаар "таны мэйл чинь болохгүй байна. Над руу ажлын чинь тушаалыг эгч явуулсан" гээд Эрүүл мэндийн яам гэсэн толгойтой тушаал над руу явуулсан. Би тэр тушаалынх нь хуулбарыг мэдүүлгийн дараа гаргаж өгнө. Тэр үед ******* "" гэсэн чатаар над руу "эрүүл мэндийн яамны сайд Чинзориг албан ажлаа Мөнхсайханд шилжүүлж байгаа. Мөнхсайханы гарыг нь цайлгах ёстой. 500,000 төгрөг хэрэгтэй байна" гэж бичсэн. Тэгэхээр нь би тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 430,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед би "" гэх чат руу "та яагаад өөрийнхөө дансаар мөнгөө авч болдоггүй бэ?" гэж асуухад надад хариуд "эгч нь өөрийнхөө дансанд мөнгө авч болохгүй. Зөвхөн цалин л орох ёстой" гэж хэлсэн. 2024 оны 07 сарын 23-ны өдөр ******* над руу утсаар залгаад "манай хадам аавын бие нь өвдчихлөө. Зүрхний хагалгаанд орно гэнэ. Та надад тус болооч" гэж гуйхад нь би "Зээлье", "Тус" гэсэн зээлийн аппликейшн, мөн ах Нямжаваас мөнгө аваад тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 30-ны 91217136 дугаараас " байна. Би Япон улс руу ажлын шугамаар явахаар болсон. Чи хамт явах уу? Би чиний гадаад паспортыг чинь яаралтайгаар захиалаад өгье. Чи 380,000 төгрөг өгчих" гэж хэлэхээр нь би 380,000 төгрөг тоот данс руу 380,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 91217136 дугаарын утсаар байна "Би *******т ирсэн байна. 1 дэх өдөр Япон явна шүү дээ. Бүх юмаа бэлдсэн үү?" гэж асуусан. Тухайн үед би бэлэн гээд ярьж байсан. Тэгээд амралтын өдөр 91217136 дугаараас байна. Аавын бие өвдөөд яаралтай хагалгаанд орохоор боллоо. Томилолтоор явахаа болилоо. Чиний нэрийг өгчихсөн байгаа учраас оронд чинь өөр хүн явуулна. Тэр хүмүүсийг байрлуулах мөнгө хэрэгтэй байна. Томилолтын мөнгө нь 2-3 сарын дараагаар чиний дансанд орж ирнэ. Нийт 10,000,000 төгрөг хэрэгтэй байна. Эгч нь 8,000,000 төгрөгийг нь өөрөөсөө гаргая. Чи үлдсэнийг нь гаргачих" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би "Тус" аппликейшнаас 260,000 төгрөг зэлээс ахаасаа 2,200,000 төгрөг зээлээд нийт 2,420,000 төгрөгийг 5362251042 тоот данс руу хийчих гэхээр нь би шилжүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* надтай утсаар яриад "Ерөнхий сайд эгчийн эрүүл мэндийн яамны сайд болгоно гэнэ. Та эгчид бэлэг авч өгч байгаагүй юм байна. Хэдүүлээ нийлээд бэлэг аваад өгье. Та 200,000 төгрөг өгчих. Улаанбаатар хотоос бэлэг авъя" гэхээр нь би тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны "" гэсэн чаатнаас "Япон явсан хүмүүс ирнэ. Наашаа ирэх визний мөнгө нь хэрэгтэй байна. Чи 1,500,000 төгрөг шилжүүлчих дараа нь чиний томилолтын мөнгө орох юм байна. Нэг хүний 10,000,000 төгрөг орно" гэж хэлэхээр нь би тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 09 сарын 10-ний ******* надтай утсаар холбогдоо "манай нөхөр осолд орчихлоо. Сэхээнд байгаа юмаа. Та дүүдээ тус болооч" гэхээр нь би тоот данс руу нийт 785,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь харин нөхөр нь осолд орсон нь худлаа байсныг нь мэдсэн. 2024 оны 10 ******* надад утсаар " эгч таны мөрөөдлийг биелүүлж өгье гэнэ. Эх нялхсын баруун талд эмийн сан нээж өгье гэнэ" гээд надтай яриад тусгай зөвшөөрөл гаруулна. Та 300,000 төгрөг над руу шилжүүлчих" гэж хэлсэн. Тэгээд тоот данс руу би 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрийнхөө орой "" гэсэн чаатнаас над руу "эмийн сан нээх гэж байгаа. Ашигаа тэнцүү хувааж авна. 11 сард ирэхдээ уулзаарай. Ажил нь бүтэмжтэй явж байгаа шүү" гэж хэлж байсан. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******, болон гэсэн чаатнаас над руу 2-лаа "Ерөнхий сайд ирсэн Чамтай ажлын талаар ярилцъя. Идэрбат даргынд байна гэнэ" гээд чат бичсэн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар "" гэсэн чатаар над руу "Ерөнхий сайд олон эрэгтэй хүмүүстэй байна гэнээ. Очих юм уу?" гэж асуусан Тэгэхээр нь би "очихгүй ээ" гэж хэлтэл. "Тэгвэл чи уух юмыг нь аваад өгчих" гэхээр нь би "очихгүй ээ" гэж хэлтэл. "Тэгвэл уух юмных нь мөнгийг явуулчих. данс руу хийчих" гэхээр нь би "Рау оn" зээлийн апликейшнаас 950,000 төгрөгийн зээл аваад тоот данс руу 950,000 төгрөг явуулсан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тоот данс руу "Рау оn" зээлийн апликейшнаас 1,000,000 төгрөгийн зээл аваад явуулсан 2024 оны 11 сарын эхээр ******* над руу залгаад "таныг ажилдаа ор гэж байна" гэж хэлсэн. Тэр үед "" гэх чатаас "ирээд ажилдаа ороо" гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу явсан. Тэгээд намайг хотод очсоны дараагaap "манай хадам Баянхүү алтны хэрэгт холбогдчихлоо. Та боломжоороо мөнгө өгчих" гэж хэлсэн. Тэр үед "" гэх чаатнаас "манай дүү хэрэгт холбогдох гээд байна. Хэдэн төгрөг зохицуулаад өгөөч" гэхээр нь би тоот данс руу 980,000 төгрөг, мөн тоот данс руу нь 300,000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "" гэх чаатнаас "томилолтын мөнгө чинь орж ирнэ гэнэ. 10 хувийг өгөх ёстой гэнэ" гээд надаас ******* өөрийнхөө данс руу нийт 1,130,000 төгрөг авсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-д гараад ******* надтай холбогдоод "миний данс хаагдчихжээ. Яаралтай 300,000 төгрөг өгчих" гэхээр нь би тоот данс руу шилжүүлж байсан. Тухайн данс нь ******* надад хэлэхдээ тухайн дансны манай ээжийн нэр дээр бүртгэлтийн "" апликейншны данс байгаа юм гэж хэлж байсан. 2024 оны 12 дугаар сарын 20-д гаргаад "" гэх чаатнаас надтай "2025 оны 01 дүгээр сарын 06-ны ажилдаа ирж ороо. Зээлийг чинь төлж өгөх сайдын тушаал гарсан" Мөн дүү Баянхүүгийн асуудалд нөгөө хүн I phone 16 маркийн гар утас аваад өг гэсэн. Чи надад утас аваад өгөөч. 1 дэх өдөр буцаагаад төлчихнө" гэж хэлэхээр нь би "Netpay" зээлийн апликейшнаас зээл аваад 3,500,000 төгрөгийг өгч байсан. Тэгээд утсыг нь аваад Улаанбаатар хот руу аавынх нь 86167417 утасны дугаарыг бичээд явуулж байсан. Мөн ******* миний нэр регистрийн дугаарыг ашиглан "" апликейшнаас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 345,000 төгрөг авсан байсан. ******* нь өмнө нь миний ажилд орох тушаалыг гаргаж өгнө гээд миний овог, нэр, регистрийн дугаарыг нэг удаа авч байсан. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* надтай холбогдоод ажилд чинь ашиглах шинэ машин гааль дээр ороод ирсэн. Тэгээд та урьдчилгаа 200,000 төгрөг над руу шилжүүлчих" гэхээр нь тоот Солонго нэртэй хаан банкны данс руу шилжүүлж байсан. ******* нь өөрийн хадам эгч гийн нэрийг барьж намайг 2024 оны 06 сараас хойш залилж байсныг би энэ оны 01 сард мэдсэн. Яаж мэдсэн бэ гэвэл би надад аргаж өгсөн хуурамч Эрүүл мэндийн яам гэсэн тушаал, мөн би эгч гээд байгаа жинхэнэ гэх хүнтэй утсыг нь олж аваад холбогдоход надад "би *******тай 2024 оны 02 сард холбоо тасарсан. Өмнө нь ******* бас г Эрүүл мэндийн яаманд ажилд оруулж өгнө гээд мөнгө төгрөг аваад залилж байсан гэдгийг нь хэлсэн" Тэгээд ер нь би эгчийнхээ нэрийг барьж намайг залилсан байна гэдгийг мэдсэн. Тэгээд мэдээд *******д хэлэхээр энэ бүх надтай харьцаж байсан чат, авсан мөнгө, надад гаргаж баримт, тушаал бүгдийг нь өөрөө хуурамчаар хийсэн гэдгээ надад хэлсэн. Тухайн үед би би мөнгөө нэхэхэд "та намайг шоронд хийж чадахгүй. Би таниад дансаараа 10,000,000 төгрөг авсан. Та над руу өөрийнхөө дансны хуулгыг явуул гэж хэлсэн байсан. Мөн би жоохон хүүхэдтэй юм чинь шоронд орохгүй, та л өөрөө хохироод үлдэнэ. Надад бас ******* "миний энэ үйлдлүүдийг манай гэрийнхэнд битгий хэлээрэй. Би таны мөнгийг чинь гаргаж өгнө гээд надад нэг 3,000,000 төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдэл нэг ч мөнгө өгөөгүй явж байгаа. ******* нь "" гэсэн хуурамч нэртэй фейсбүүк ашиглан надтай харьцаж байсан байна лээ. Одоо тухайн хаяг нь устчихсан. Би *******д гомдолтой байна. Би хохирлоо барагдуулж авна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-16 х),
Хохирогч *******гийн “...Дансны хуулгаар би өөрийн Хаан банкны тоот данснаасаа Хаан банкны тоот данс руу 34 удаагийн гүйлгээгээр нийт 9,725,000 төгрөг, мөн өөрийн хаан банкны данснаас Хаан банкны тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 2,146,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Харин хувьд миний Хаан банкны тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр 240,000 төгрөг надад надад өгсөн. Мөн ******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний зээлийн Соно апп-р надаар 900,000 төгрөг зээлүүлэн надтай хамт Сүхбаатар аймгийн Зүүн бүс худалдааны төвийн гар утасны лангуунаас өөртөө Айфойне 11 маркийн гар утас авхуулж байсан Тухайн үед ******* удахгүй төлчихнө гэж хэлээд авхуулж байсан. Тухайн зээл одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Мөн ******* 2024 оны 12 дугаар сарын 19-ний Улаанбаатар хотод байхдаа "ажил орох чинь бүтсэн, ажил оруулах хүн чинь 1 phone 16 маркийн гар утас аваад өг гэсэн юмаа." Гээд нэг ёсондоо хахуул өгч байгаа юм аа гээд надаар | Phone 16 маркийн гар утас авхуулсан. Тухайн үед би өөрийнхөө нэр дээр Нэт капитал финанс ББСБ-С 3,500,000 төгрөгийн зээл авч тухайн гар утсыг авч өгч Улаанбаатар хот руу ******* руу явуулж байсан. Мөн тухайн 3,500,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа. Мөн би өөрийн Голомт банкны тоот данснаас *******д 150,000 төгрөг авч өгч байсан. Мөн ахин 400,000 төгрөг ******* бэлэн өгч байсан. ******* надаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлүүлэн авч байсан. Харин надад миний хаан банкны тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр -с / ээж/ гэсэн утгатай 3,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өр төлөлт гэсэн утгатай 500,000 төгрөг надад өгсөн. Миний хувьд *******д 16,821,000 төгрөг өгсөн байгаа. Үүнээс ******* надад 3,740,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 13,081,000 төгрөг надад өгөхгүй байгаа. Би мөнгөө авч өөрийн нэр дээр авсан зээлүүдээ төлөх шаардлагатай байгаа. Би үлдэгдэл 13,081,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх дахин мэдүүлэг (хх-ийн 19-20 х),
Хохирогч *******гийн “…Миний бие тухайн хэргээс болж авсан зээлүүдээсээ өөрийнхөө цалингаараа хүүг нь төлөөд явж байгаад хохиролтой байна. надад 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг тус тус миний Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Надад гэм хорын зэрэглэлд нэхэмжлэх зүйл байхгүй. Андуриас надад мөнгөө л өгчихвөл надад гаргах гомдол санал байхгүй…” гэх дахин мэдүүлэг (хх-ийн 23 х/ ,
Гэрч ийн “…Би энэ талаар энэ оны 01 дүгээр сард н.*******гээс сонссон. Ер нь бол ******* манай охин н. өөрийг нь ажилд оруулж өгнө гэж өөрөөс нь их хэмжээний мөнгө авсан гэж хэлсэн. Тэгээд дараагаар нь би охиноосоо асуухад охин надад “*******гийн хэлж байгаа нь үнэн, би ажилд оруулж өгнө гээд мөнгө авсан. Тэгэхдээ өөрийнх нь хэлж байгаа шиг их хэмжээний мөнгө бол аваагүй” гэж хэлсэн.Одоогоор ажил хийдэггүй. Хүүхдээ хардаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 х),
Гэрч М.гийн “...Би *******тэй фейсбүүкээр сүүлд надаас талаар юм асууж би анх мэддэг болсон. Тухайн ******* гэх эмэгтэй нь *******д залилуулсан талаараа анх надад хэлсэн юм. Харин ******* анх манайд миний төрсөн дүүгийн найз охин гэж анх манай гэрт 2023 оны 10 дугаар сард манайд ирж байсан. Манайд ирээд манай бэр болж байгаа гээд надтай танилцаад манай гэрт манай дүүтэй хамт амьдарч байсан охин юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сард болж бүтэхгүй болоод манай дүүгээс салаад явсан. Манайд байх хугацаандаа надад худлаа ярьж надаас 5,000,000 төгрөг авч залилж байсан. Тэгээд би тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгч шалгуулаад мөнгөө олж авч байсан. Би тухайн хэргийн талаар сүүлд ******* гэх хүнээс өөрөөс нь анх сонсож мэдсэн. ******* анх надтай фейсбүүк чатаар холбогдож талаар юм асуусан. Тэгэхэд ******* нь *******д өөрийгөө манай бэр мэтээр худлаа ярьж миний нэрийг барьж манай эгч ажилд оруулж өгч чадна, оруулна, мөн манай дүүгийн нэрийг барьж янз бүрийн худлаа зүйл зохиож ярьж *******гээс мөнгө залилж авсан байсныг би *******гээс анх сонсож мэдсэн. Түүнээс би А.*******тай ямар ч холбоотой байхгүй. Нэг удаа ярьж холбогдсон зүйл байхгүй. Одоо ч тухайн хүнтэй би болон манай дүү ямар ч холбоогүй. Яагаад ингээд манайхны нэрийг барьж манай бэр мэтээр хүмүүст худлаа яриад яваад байгааг нь ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 х),
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 х/
оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62 х/
*******гийн Хаанбанкны дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67-88 х /
Хаанбанкны дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 89-121, 173-202 х /
*******гийн Голомт дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 123-129, 151-165 х /
“” гэх фейсбүүк хаягтай харилцсан чатын хуулбар, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 130-150 х)
*******гийн зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 169-171 х/
ББСБ-аас ирүүлсэн зээлийн лавлагаа мэдээлэл, хавсралт / 1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-08 х/
Неткапитал ББСБ-аас ирүүлсэн зээлийн лавлагаа мэдээлэл, хавсралт / 2-р хх-ийн 9-26 х/
Соно Финтек ББСБ-аас ирүүлсэн зээлийн лавлагаа мэдээлэл, хавсралт / 2-р хх-ийн 28-38 х/ зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна зэрэг болно .
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь үеэл эгч *******г “Эрүүл мэндийн яаманд ажилд оруулж өгнө” гэж хуурч, хуурамч фейсбүүк хаяг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний хооронд Хаан банкны тоот дугаарын данс 36 удаагийн үйлдлээр 9,825,000 төгрөг, Хаан банкны тоот данс руу 6 удаагийн үйлдлээр 2,146,000 төгрөг, аппликейшнээр 1 удаагийн гүйлгээгээр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 345,000 төгрөг, Неткапитал финанс корпорац ББСБ-аас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөгийн хэрэглээний зээл, -аас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, *******гийн тоот дугаартай Хаан банкны данснаас ББСБ-д бүртгэлтэй тоот дугаартай эх ийн данс руу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, мөн Хаан банкны тоот дугаар данс руу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 40,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200,000 төгрөг, мөн Хаан банкны тоот дугаар данс руу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 250,000 төгрөгийг, мөн ******* нь 2024 оны 06 дугаар 10-ны өдөр өөрийн Голомт банкны тоот данснаас бэлнээр 150,000 төгрөг мөн 400,000 төгрөгийг тус тус авч өгсөн буюу 51 удаагийн үйлдлээр нийт 18,056,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******гийн ......Тэгээд хэд хоногийн дараагаар ******* надаас “та Эрүүл мэндийн яаманд ажиллах сонирхолтой юу?” гэж надаас асуусан. Тэр үед би *******д “боломж нь байвал болно шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед ******* надад эгч рүү гээ явуулсан чатаа надад харуулж байсан. Тэр чаатанд “Эрүүл мэндийн яаманд ажиллах орон тоо байгаа юу?” гэж асуугаад нөгөө талаас нь “танай эгч бол оруулж өгье” гэсэн чат ирсэн байсныг надад харуулсан. Яг тэр үед ******* надад эгчийгээ ерөнхий сайдын нууц амраг нь гэж хэлж байсан. Тэгээд 2024 оны 06 сарын 10-ны ******* надад “ эгч төрийн албаны шалгалтыг чинь зохицуулж өгнө гэнэ 700.000 төгрөг хэрэгтэй гэнэ” гээд надад хэлэхээр нь би *******д бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. Тэр үед ******* надад бас “яамнаас шинэ ажилчдадаа шинэ байр, машин өгдөг юм байна. Байрны урьдчилгаа 7,000,000 төгрөг өгдөг юм байна. Олоод өгчих” гэж асуусан. Тэр үед би “надад тийм их мөнгө байхгүй. Өгч чадахгүй ээ” гэсэн. Тэгтэл ******* надад “би нөхөр гээс 4,000,000 төгрөгийг зохицуулж өгье. Та надад Айфоне 11 аваад өг, би дараа нь нөхрөөсөө аваад өгнөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед “Соно” апликейшнаас 900,000 төгрөг аваад, өөрийнхөө данснаас 50,000 төгрөг нийт 950,000 төгрөгийг Зүүн бүс худалдааны утасны лангуунаас Айфоне 11 маркийн гар утас аваад лангууны хүн рүү шууд шилжүүлэн өгч байсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* надад “Сайдын тушаал гарсан. Сайдад гар цайлгах хэрэгтэй байна. 350.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би 350,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* надад “ эгч аймагт ирчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчтэй уулзъя гэж хэлсэн. Тэгсэн тухайн үед " эгч Дарьганга сум руу явчихлаа. эгч виза картаа алга болгочхож гэнэ ээ. Боломжоороо мөнгө байвал та өгчих. Аймагт ирээд танд буцаагаад өгнө гэсэн" гэж хэлэхээр нь би тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 360.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2024 оны 07 дугаар сарын 03-ны байна гээд 91217136 дугаарын утсаар над руу залгаад "Ажилд орох чинь бүтсэн. Удахгүй тушаал чинь гарна. Чиний мэйлээр явуулна" гээд хэлсэн. Тухайн үед би "за за" гээд итгэсэн. Тэгээд 3 хоногийн дараагаар ******* над руу өөрийнхөө "Anudari Battsengel" гэх нэртэй чатаар "таны мэйл чинь болохгүй байна. Над руу ажлын чинь тушаалыг эгч явуулсан" гээд Эрүүл мэндийн яам гэсэн толгойтой тушаал над руу явуулсан. Би тэр тушаалынх нь хуулбарыг мэдүүлгийн дараа гаргаж өгнө. Тэр үед ******* "" гэсэн чатаар над руу "эрүүл мэндийн яамны сайд Чинзориг албан ажлаа Мөнхсайханд шилжүүлж байгаа. Мөнхсайханы гарыг нь цайлгах ёстой. 500,000 төгрөг хэрэгтэй байна" гэж бичсэн. Тэгэхээр нь би тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 430,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед би "" гэх чат руу "та яагаад өөрийнхөө дансаар мөнгөө авч болдоггүй бэ?" гэж асуухад надад хариуд "эгч нь өөрийнхөө дансанд мөнгө авч болохгүй. Зөвхөн цалин л орох ёстой" гэж хэлсэн. 2024 оны 07 сарын 23-ны өдөр ******* над руу утсаар залгаад "манай хадам аавын бие нь өвдчихлөө. Зүрхний хагалгаанд орно гэнэ. Та надад тус болооч" гэж гуйхад нь би "Зээлье", "Тус" гэсэн зээлийн аппликейшн, мөн ах Нямжаваас мөнгө аваад тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 30-ны 91217136 дугаараас " байна. Би Япон улс руу ажлын шугамаар явахаар болсон. Чи хамт явах уу? Би чиний гадаад паспортыг чинь яаралтайгаар захиалаад өгье. Чи 380,000 төгрөг өгчих" гэж хэлэхээр нь би 380,000 төгрөг тоот данс руу 380,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 91217136 дугаарын утсаар байна "Би *******т ирсэн байна. 1 дэх өдөр Япон явна шүү дээ. Бүх юмаа бэлдсэн үү?" гэж асуусан. Тухайн үед би бэлэн гээд ярьж байсан. Тэгээд амралтын өдөр 91217136 дугаараас байна. Аавын бие өвдөөд яаралтай хагалгаанд орохоор боллоо. Томилолтоор явахаа болилоо. Чиний нэрийг өгчихсөн байгаа учраас оронд чинь өөр хүн явуулна. Тэр хүмүүсийг байрлуулах мөнгө хэрэгтэй байна. Томилолтын мөнгө нь 2-3 сарын дараагаар чиний дансанд орж ирнэ. Нийт 10,000,000 төгрөг хэрэгтэй байна. Эгч нь 8,000,000 төгрөгийг нь өөрөөсөө гаргая. Чи үлдсэнийг нь гаргачих" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би "Тус" аппликейшнаас 260,000 төгрөг зэлээс ахаасаа 2,200,000 төгрөг зээлээд нийт 2,420,000 төгрөгийг 5362251042 тоот данс руу хийчих гэхээр нь би шилжүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* надтай утсаар яриад "Ерөнхий сайд эгчийн эрүүл мэндийн яамны сайд болгоно гэнэ. Та эгчид бэлэг авч өгч байгаагүй юм байна. Хэдүүлээ нийлээд бэлэг аваад өгье. Та 200,000 төгрөг өгчих. Улаанбаатар хотоос бэлэг авъя" гэхээр нь би тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны "" гэсэн чаатнаас "Япон явсан хүмүүс ирнэ. Наашаа ирэх визний мөнгө нь хэрэгтэй байна. Чи 1,500,000 төгрөг шилжүүлчих дараа нь чиний томилолтын мөнгө орох юм байна. Нэг хүний 10,000,000 төгрөг орно" гэж хэлэхээр нь би тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 09 сарын 10-ний ******* надтай утсаар холбогдоо "манай нөхөр осолд орчихлоо. Сэхээнд байгаа юмаа. Та дүүдээ тус болооч" гэхээр нь би тоот данс руу нийт 785,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь харин нөхөр нь осолд орсон нь худлаа байсныг нь мэдсэн. 2024 оны 10 ******* надад утсаар " эгч таны мөрөөдлийг биелүүлж өгье гэнэ. Эх нялхсын баруун талд эмийн сан нээж өгье гэнэ" гээд надтай яриад тусгай зөвшөөрөл гаруулна. Та 300,000 төгрөг над руу шилжүүлчих" гэж хэлсэн. Тэгээд тоот данс руу би 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрийнхөө орой "" гэсэн чаатнаас над руу "эмийн сан нээх гэж байгаа. Ашигаа тэнцүү хувааж авна. 11 сард ирэхдээ уулзаарай. Ажил нь бүтэмжтэй явж байгаа шүү" гэж хэлж байсан. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******, болон гэсэн чаатнаас над руу 2-лаа "Ерөнхий сайд ирсэн Чамтай ажлын талаар ярилцъя. Идэрбат даргынд байна гэнэ" гээд чат бичсэн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар "" гэсэн чатаар над руу "Ерөнхий сайд олон эрэгтэй хүмүүстэй байна гэнээ. Очих юм уу?" гэж асуусан Тэгэхээр нь би "очихгүй ээ" гэж хэлтэл. "Тэгвэл чи уух юмыг нь аваад өгчих" гэхээр нь би "очихгүй ээ" гэж хэлтэл. "Тэгвэл уух юмных нь мөнгийг явуулчих. данс руу хийчих" гэхээр нь би "Рау оn" зээлийн апликейшнаас 950,000 төгрөгийн зээл аваад тоот данс руу 950,000 төгрөг явуулсан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тоот данс руу "Рау оn" зээлийн апликейшнаас 1,000,000 төгрөгийн зээл аваад явуулсан 2024 оны 11 сарын эхээр ******* над руу залгаад "таныг ажилдаа ор гэж байна" гэж хэлсэн. Тэр үед "" гэх чатаас "ирээд ажилдаа ороо" гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу явсан. Тэгээд намайг хотод очсоны дараагaap "манай хадам Баянхүү алтны хэрэгт холбогдчихлоо. Та боломжоороо мөнгө өгчих" гэж хэлсэн. Тэр үед "" гэх чаатнаас "манай дүү хэрэгт холбогдох гээд байна. Хэдэн төгрөг зохицуулаад өгөөч" гэхээр нь би тоот данс руу 980,000 төгрөг, мөн тоот данс руу нь 300,000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "" гэх чаатнаас "томилолтын мөнгө чинь орж ирнэ гэнэ. 10 хувийг өгөх ёстой гэнэ" гээд надаас ******* өөрийнхөө данс руу нийт 1,130,000 төгрөг авсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-д гараад ******* надтай холбогдоод "миний данс хаагдчихжээ. Яаралтай 300,000 төгрөг өгчих" гэхээр нь би тоот данс руу шилжүүлж байсан. Тухайн данс нь ******* надад хэлэхдээ тухайн дансны манай ээжийн нэр дээр бүртгэлтийн "" апликейншны данс байгаа юм гэж хэлж байсан. 2024 оны 12 дугаар сарын 20-д гаргаад "" гэх чаатнаас надтай "2025 оны 01 дүгээр сарын 06-ны ажилдаа ирж ороо. Зээлийг чинь төлж өгөх сайдын тушаал гарсан" Мөн дүү Баянхүүгийн асуудалд нөгөө хүн I phone 16 маркийн гар утас аваад өг гэсэн. Чи надад утас аваад өгөөч. 1 дэх өдөр буцаагаад төлчихнө" гэж хэлэхээр нь би "Netpay" зээлийн апликейшнаас зээл аваад 3,500,000 төгрөгийг өгч байсан. Тэгээд утсыг нь аваад Улаанбаатар хот руу аавынх нь 86167417 утасны дугаарыг бичээд явуулж байсан. Мөн ******* миний нэр регистрийн дугаарыг ашиглан "" апликейшнаас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 345,000 төгрөг авсан байсан. ******* нь өмнө нь миний ажилд орох тушаалыг гаргаж өгнө гээд миний овог, нэр, регистрийн дугаарыг нэг удаа авч байсан. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* надтай холбогдоод ажилд чинь ашиглах шинэ машин гааль дээр ороод ирсэн. Тэгээд та урьдчилгаа 200,000 төгрөг над руу шилжүүлчих" гэхээр нь тоот Солонго нэртэй хаан банкны данс руу шилжүүлж байсан. ******* нь өөрийн хадам эгч гийн нэрийг барьж намайг 2024 оны 06 сараас хойш залилж байсныг би энэ оны 01 сард мэдсэн... Би *******д гомдолтой байна. Би хохирлоо барагдуулж авна...” гэх,
Гэрч ийн “…Би энэ талаар энэ оны 01 дүгээр сард н.*******гээс сонссон. Ер нь бол ******* манай охин н. өөрийг нь ажилд оруулж өгнө гэж өөрөөс нь их хэмжээний мөнгө авсан гэж хэлсэн. Тэгээд дараагаар нь би охиноосоо асуухад охин надад “*******гийн хэлж байгаа нь үнэн, би ажилд оруулж өгнө гээд мөнгө авсан. Тэгэхдээ өөрийнх нь хэлж байгаа шиг их хэмжээний мөнгө бол аваагүй” гэж хэлсэн.Одоогоор ажил хийдэггүй. Хүүхдээ хардаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх,
Гэрч М.гийн “...Би *******тэй фейсбүүкээр сүүлд надаас талаар юм асууж би анх мэддэг болсон. Тухайн ******* гэх эмэгтэй нь *******д залилуулсан талаараа анх надад хэлсэн юм. Харин ******* анх манайд миний төрсөн дүүгийн найз охин гэж анх манай гэрт 2023 оны 10 дугаар сард манайд ирж байсан. Манайд ирээд манай бэр болж байгаа гээд надтай танилцаад манай гэрт манай дүүтэй хамт амьдарч байсан охин юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сард болж бүтэхгүй болоод манай дүүгээс салаад явсан. Манайд байх хугацаандаа надад худлаа ярьж надаас 5,000,000 төгрөг авч залилж байсан. Тэгээд би тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгч шалгуулаад мөнгөө олж авч байсан. Би тухайн хэргийн талаар сүүлд ******* гэх хүнээс өөрөөс нь анх сонсож мэдсэн. ******* анх надтай фейсбүүк чатаар холбогдож талаар юм асуусан. Тэгэхэд ******* нь *******д өөрийгөө манай бэр мэтээр худлаа ярьж миний нэрийг барьж манай эгч ажилд оруулж өгч чадна, оруулна, мөн манай дүүгийн нэрийг барьж янз бүрийн худлаа зүйл зохиож ярьж *******гээс мөнгө залилж авсан байсныг би *******гээс анх сонсож мэдсэн. Түүнээс би А.*******тай ямар ч холбоотой байхгүй. Нэг удаа ярьж холбогдсон зүйл байхгүй. Одоо ч тухайн хүнтэй би болон манай дүү ямар ч холбоогүй. Яагаад ингээд манайхны нэрийг барьж манай бэр мэтээр хүмүүст худлаа яриад яваад байгааг нь ойлгохгүй байна...” гэх мэдүүлгүүд
*******гийн Хаанбанкны дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл ,
Хаанбанкны дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл,
*******гийн Голомт дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл ,
“” гэх фейсбүүк хаягтай харилцсан чатын хуулбар, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл,
*******гийн зээлийн мэдээллийн лавлагаа,
ББСБ-аас ирүүлсэн зээлийн лавлагаа мэдээлэл, хавсралт,
Неткапитал ББСБ-аас ирүүлсэн зээлийн лавлагаа мэдээлэл, хавсралт
Соно Финтек ББСБ-аас ирүүлсэн зээлийн лавлагаа мэдээлэл, хавсралт..., Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь үеэл эгч *******г “Эрүүл мэндийн яаманд ажилд оруулж өгнө” гэж хуурч, хуурамч фейсбүүк хаяг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний хооронд Хаан банкны тоот дугаарын данс 36 удаагийн үйлдлээр 9,825,000 төгрөг, Хаан банкны тоот данс руу 6 удаагийн үйлдлээр 2,146,000 төгрөг, аппликейшнээр 1 удаагийн гүйлгээгээр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 345,000 төгрөг, -аас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөгийн хэрэглээний зээл, -аас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, *******гийн тоот дугаартай Хаан банкны данснаас ББСБ-д бүртгэлтэй тоот дугаартай эх ийн данс руу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, мөн Хаан банкны тоот дугаар данс руу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 40,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200,000 төгрөг, мөн Хаан банкны тоот дугаар данс руу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 250,000 төгрөгийг, мөн ******* нь 2024 оны 06 дугаар 10-ны өдөр өөрийн Голомт банкны тоот данснаас бэлнээр 150,000 төгрөг мөн 400,000 төгрөгийг тус тус авч өгсөн буюу 51 удаагийн үйлдлээр нийт 18,056,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай..” гэх дүгнэлтийг гаргав.
Прокуророос шүүгдэгч дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь өөрийн үеэл эгч *******г Эрүүл мэндийн яаманд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч мэхлэн *******гээс 51 удаагийн үйлдлээр 18,056,000 төгрөгийг залилан авсан нь хөдөлбөргүй, бүрэн дүүрэн нотлогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч хохирогчийн хуурч, залилан мэхэлсэн уг үйлдлийн улмаас хохирогч *******д эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
Шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж янз бүрийн байдлаар худал зүйлсийг зохион ярьж хохирогчийг түүндээ итгүүлэн нийт 51 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авч хохирогчийн эд хөрөнгийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулж, түүнийг хүсэж үйлджээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал
Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугаа сайн дураараа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хохирол нөхөн төлбөр төлөхөө илэрхийлсэн, оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Хохирогч *******д 12,116,000 төгрөгийг шүүгдэгч гаргуулж хохирогчид олгуулах. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдож байгаагүй ба түүнд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний бага насны хүүхэдтэй, мөн их сургуулийн оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч *******д 18,056,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 5,940,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байх тул үлдэгдэл 12,116,000 төгрөгийг шүүгдэгч гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Би гээд аппликэйшны 900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргах боловч уг мөнгийг ******* нь 2025.06.10-ны өдөр Соно фентик ББСБ-аас 900,000 төгрөгийн зээл авч өгсөн болох нь Соно Финтек ББСБ-аас ирүүлсэн зээлийн лавлагаа мэдээлэл, хавсралтаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн ******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч *******гээс нийт 51 удаагийн үйлдлээр 18,056,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Шүүгдэгч 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч 12,116,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******д 5,940,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР