Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/03593

 

 

 

 

 

 

 

 

20** оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ20**/03593

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүргийн ** хороо, ** ** гудамж, ** байр, ** тоотод оршин суух, А.А /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн *** хороо, ** байр, ** тоотод оршин суух, Х* овогт Д.Б /РД:***/-т холбогдох,

 

3,248,534 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.А нь Д.Бт холбогдуулан 3,248,534 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: Иргэн Д.Б нь 2018 оны *** сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн *** хороо, Үйлдвэр **** гудамж, ** байрны 14 тоотыг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан болно. 2020 оны 0** сарын 03-ны өдөр гэрээ дахин шинэчилж гэрээ байгуулсан ба түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөхгүй нэхүүлж, шаардуулж төлдөг байсан ба байр суллаж өгөхгүй байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг 700 000 төгрөг тохирч гэрээний 9.6 дугаарт заалт нэмж 2021 оны 0** сарын 28-ны өдөр байр суллаж хүлээлгэж өгсөн. 1,** сарын түрээсийн төлбөрийг хөнгөлнө гэж тохирсон боловч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байр хүлээлгэж өгсөн болно. Д.Баас 2020 оны 12, 2021 оны 1,** сарын түрээсийн төлбөр болох 2 100 000 төгрөг, 2020 оны 10,11 сар хүртэлх байрны төлбөр болох нийт 275 842 төгрөг, өмнөх жил сарын өр төлбөр болох цахилгааны төлбөр 191 492 төгрөг, СӨХ-ны төлбөр 681 200 төгрөг, нийт 3 248 534 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: 2020 оны 1** сар болон 2021 оны 1,** сарын байрны түрээсийн төлбөрийг нэхэмжилжээ. Үүнд хариу тайлбар гаргах нь 2020 оны 1** сарын байрны түрээсийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын **-ны өдөр А.Аийн дансанд шилжүүлсэн болно. /баримтыг хавсаргав/ Мөн 2021 оны 1,** сарын төлбөрийг 2021 оны 1 сарын 4-ний өдөр байгуулсан гэрээний дагуу уг байрыг 2021 оны 0** сарын 28-ны өдөр гэхэд бүрэн чөлөөлсөн байсан бөгөөд уг байрыг хүлээлгэн өгөх гээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болон 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд байранд хүлээсэн боловч хэн ч ирж байрыг аваагүй. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр утсаар холбогдоход ярьж байгаад очиж авъя эсвэл уг байранд засвар хийх бас орох хүнийг явуулж авхуулна гэж А.А хэлсэн учир уг байр бүрэн бүтэн байсан гэж үзэн чөлөөлсөн тухайгаа /ганцаараа/ байхдаа бичлэг хийн авсан бөгөөд тэр бичлэгээ А.А рүү явуулж байсан юм. Уг бичлэгт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн байсан тухай би өөрөө ярьж хэлж байгаа бичлэг юм. Учир нь дараа уг төлбөртэй холбоотой ямар нэгэн эвдрэл гэмтэл болон бусад зүйлээс сэргийлж бичлэг хийж байсан юм. Тухайн үед цар тахал болон өвлийн ид хүйтэн ес эхэлсэн байсан мөн миний бие байнгын асаргаанд байдаг хүүхэд асардаг тул өдөр болгон нааш цааш яваад байх цаг зав муутай голдуу хүүхдээ харж гэртээ байдаг. Тухайн үед уг хөлсөлж байсан байрны эзэн А.А нь бидэнд мэдэгдэхгүйгээр байрны цахилгааны тоолуурыг салгуулсан тоггүй болсон байсан. Байранд тоггүй байх ямар ч боломжгүй болгосон. Тоолуур салгуулсан тухай /баримтыг хавсаргав/. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр салгасан. Бүтэн нэг сарын өмнө ярихаар утсаа авахгүй байсан. Тогоо залгуулах гэхээр байрны эзний зөвшөөрөл хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тоолуур салгахад нь бид гэртээ байгаагүй таарсан. УБЦТС-д тог салгах дуудлага өгөхдөө уг байранд хүн амьдардаггүй гэж хэлсэн байсан. Цахилгаан түгээхийн ажилтан хүн, айл амьдарч байсан бол тоолуур тог салгах ёсгүй гэж хэлж байсан. Ийм хүчин зүйлээс шалтгаалан уг байрыг 2021 оны 0** сарын 28-ны өдөр гэхэд бүрэн чөлөөлсөн байсан. ** сарын 29,30,31-ний өдрүүд байхгүй 28 хоногтой. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дараа заалт 1,** заалт арай л аймар заалт гэрт олуулаа дайрч орох дараагийн хүнийг шууд оруулах, хүмүүсийг нь шууд гарга гэх мэт харин энэ тухай нь түрээслэгч буюу миний бие гомдол гаргах эрхгүй гэж заасан байсан. Сүүлд гэрээ байгуулсны дараа уншиж мэдсэн. Эхэндээ уншаагүй зурсан гэрээг маш сайн уншиж байх тухай ойлгосон. Бие муутай хүүхэд айж цочирдох бие нь муудахаас сэргийлж яг гэрээний дагуу уг байрыг чөлөөлсөн.

2020 оны 10,*** сарын төлбөр болох 278,842 төгрөгийг нэхэмжилсэн А.Атэй хийсэн байрлах хөлслөх тухай гэрээнд барьцааны мөнгө болох 700 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлж өгч байсан бөгөөд байрыг чөлөөлөхөд уг төлбөрийг буцаан өгөх ёстой энэ тухай А.Ад хэлэхэд одоог болтол өгөөгүй. Учир нь уг төлбөрийг барьцаа 700,000 төгрөгөөс суутган тооцох тухай А.А хэлж байсан уг байрны төлбөрийг хасаж тооцох тул өгөх ёсгүй гэж үзэж байна. Үлдэгдэл 421,158 төгрөг байгаа болно.

УБЦТС-н төлбөр болох 191,492 төгрөг нэхэмжилсэн. Үүнд уг цахилгааны төлбөрийг барьцааны төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцох бөгөөд хасаад зөвхөн 2021 оны 1** сараас өмнөх төлбөрийг авах учиртай байсан. Учир нь 2020 оны 1** сараас Монгол улсын засгийн газрын шийдвэрийн дагуу тоолуур болон цахилгаан, усны төлбөрийг төр хариуцаж эхэлсэн. Уг төлбөрийн баримтад 12 болон 2021 оны 01 дүгээр сарын төлбөр бичигдсэн байсан. Иймд 1** сар болон 01 дүгээр сарын төлбөр болох нийт 70,823 төгрөгийг хасаж тооцох учиртай. Барьцааны төлбөрөөс дээрх төлбөрүүдийг хасвал 347,585 төгрөг үлдэж байгаа.

СӨХ-ны төлбөр болох 681,200 төгрөг нэхэмжилсэн. Үүнд уг 63а байрны сууц өмчлөгчдийн төлбөрийг Нөхөрсөг СӨХ-ны дансаар авдаг болно. Тухайн үед нь төлж барагдуулж байсан билээ. Уг нэхэмжлэл нь Нөхөрсөг СӨХ-ны нэхэмжлэл биш хаанаас хэн нэхэмжилж байгаа болон он сар өдөр байхгүй тул төлөх ёсгүй гэж үзэж байна. Уг СӨХ-ны төлбөрийг *** ХХК нэхэмжлэх учиргүй тэр байгууллагад хамааралгүй *** ХХК бол цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр авах учиртай төлбөрийн нэхэмжлэл тодорхойгүй байгаа учраас төлөх ёсгүй гэж үзэж байна. Ямар нэгэн төлбөр төлөх учиргүй гэж үзэж байна. Миний бие 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд сургуулийн бага насны 3 хүүхдийг хардаг ажилгүй учир том хүү болох Б.М төрөлхийн саажилттай учир 100 хувь байнгын асаргаанд гэртээ хардаг гэв.

3.Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт /хх-02/, гар утасны мессеж /хх-3,4/, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан /хх-5/, *** ХХК-ийн баримт /хх-6,7/, УБЦТС-ийн төлбөрийн баримт /хх-08/, 2018 оны *** сарын 19-ний өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /хх-9,10/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /хх-11,12/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-13/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-14/ зэргийг

Хариуцагч талаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /хх-30,31/, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ /хх-33,34/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-35/, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-36,38/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-39,41,53/, эмнэлгийн бичиг /хх-42/, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, гүйлгээний болон төлбөр төлсөн баримт /хх-61-70/, баримт /хх-71/, СӨХ-ны зардлын дэлгэрэнгүй жагсаалт /хх-72/, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-74/, байр суллах тухай гар бичмэл /хх-74-76/ зэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс цагдаагийн байгууллагын тусгай утсанд ирсэн дуудлага мэдээллийг авсан.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ааас хариуцагч Б.Б холбогдуулан 3,248,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Баас 1,118,534 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2,130,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Д.Б нь 2018 оны *** сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн *** хороо, Үйлдвэр **** гудамж, ** байрны 14 тоотыг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. 2020 оны 0** сарын 03-ны өдөр гэрээ дахин шинэчилж гэрээ байгуулсан ба түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөөгүй. Мөн тус байрыг суллаж өгөөгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг 700 000 төгрөг тохирч гэрээний 9.6 дугаарт заалт нэмж 2021 оны 0** сарын 28-ны өдөр байр суллаж хүлээлгэж өгсөн. 1,** сарын түрээсийн төлбөрийг хөнгөлнө гэж тохирсон боловч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байр хүлээлгэж өгсөн болно. Д.Баас 2020 оны 12, 2021 оны 1,** сарын түрээсийн төлбөр болох 2 100 000 төгрөг, 2020 оны 10,11 сар хүртэлх байрны төлбөр болох нийт 275 842 төгрөг, өмнөх жил сарын өр төлбөр болох цахилгааны төлбөр 191 492 төгрөг, СӨХ-ны төлбөр 681 200 төгрөг, нийт 3 248 534 төгрөгийг гаргуулна. Гэжээ.

3.Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус байрыг 2021 оны 0** сарын 28-ны өдөр гэхэд бүрэн чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс байрыг хүлээж аваагүй, А.А нь бидэнд мэдэгдэлгүйгээр тус байрны цахилгаан тоолуурыг салгуулан тоггүй болгосон. Бид тоггүй байранд байх ямар ч боломжгүй болгосон. Түрээсийн гэрээ байгуулах үед Д.Аделбекэд 700,000 төгрөг өгсөн бөгөөд түүнийг буцааж өгөөгүй тул тус мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцвол үлдэгдэл 421,158 төгрөг гарч байгааг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үлй баримт тогтоогдож байна.

Д.Б болон А.А нар нь 2018 оны *** сарын 19-ний өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр А.А нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр **** гудамж 63А байрны 14 тоот орон сууцыг 2018 оны *** сарын 20-ны өдрөөс 2019 оны *** сарын 20-ны өдөр хүртэл Д.Бт хөлслүүлэхээр тохиролцон орон сууцын эзэмшлийг шилжүүлэн өгчээ. Гэрээний хугацаа дуусахад Д.Б нь орон сууцыг чөлөөлөлгүй сар бүр 700,000 төгрөгийг А.Ат үргэлжлүүлэн төлсөн байна. Талууд тухайн үед тус гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.

Зохигч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г дахин байгуулж, гэрээгээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 0** сарын 28-ны өдрийг хүртэл дээрх орон сууцыг хөлслүүлэх талаар тохиролцсон ба гэрээ хууль тогтоомжид нийцсэн, хүчин төгөлдөр байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 1** сар, 2021 оны 1,** сарын төлбөрт 2,100,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч үндэслэлээ талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 9.6-д 2021 оны 0** сарын 28-ны өдрийг дуустал байрыг бүрэн чөлөөлж хүлээлгэн өгсөн тохиолдолд 2021 оны 1 ба ** сарын /нийт хоёр сарын / түрээсийн төлбөрийг хөлслүүлэгч тал 100 хувь хөнгөлнө. гэж заасан бөгөөд хариуцагч орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иймд тус заалтын дагуу 2021 оны 1,** сарын төлбөрийг хөнгөлөхгүй, мөн хариуцагч 2020 оны 1** сарын төлбөрийг төлөөгүй тул барьцаа 700,000 төгрөгийг суутгасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Баас орон сууцыг 2021 оны 0** сарын 28-ны өдөр чөлөөлсөн боловч өөрсдөө түлхүүрээ хүлээн аваагүй. Энэ талаар хэлэхэд аан за хэд хоногоос түлхүүрээ авна гэж хэлсэн. 2020 оны 1** сарын төлбөрийг төлсөн байсан тул 700 төгрөгийг суутгах ёсгүй гэж тайлбарлаж байна.

6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Д.Быг 2021 оны 0** сарын 28-ны өдрөөс эхлэн орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх оролдлого хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацааг мэдэж байсан боловч хөлслүүлсэн орон сууцыг 2021 оны 0** сарын 28-ны өдөр хүлээн авах үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй буюу баримтаар тогтоогдохгүй байна. Дээрхээс үзэхэд хариуцагч Д.Быг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 9.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 9.6-д зааснаар хариуцагч Д.Бын орон сууц хөлсөлсөн хугацааны 2021 оны 1,** сарын төлбөрийг 100 хувь хөнгөлөх ба хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Зохигч гэрээний төлбөрийг зөвхөн дансанд шилжүүлэх замаар буюу бэлэн бусаар төлж байсан талаар маргаагүй. Хариуцагчаас 2018 оны *** сарын 19-ний өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай гэрээний төлбөрийг сар бүр төлж байсан гэж тайлбар гаргасан ч хэрэгт авагдсан баримтаар сар бүр төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тус гэрээний төлбөрийг хариуцагч Д.Б бүрэн төлсөн болохоо баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс барьцаанд төлсөн гэх 700,000 төгрөгийг суутган тооцсон нь үндэслэлтэй.

Иймд хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлд дурдсан байрны төлбөр 275,842 төгрөг, цахилгааны төлбөр 191,492 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин СӨХ-ны зардал 681,200 төгрөгөөс 641,200 төгрөгийг зөвшөөрч, 40,000 төгрөгийг эс зөвшөөрч байх ба татгалзлаа баримтаар нотлоогүй. Тус СӨХ-ны зардал нь 2020 оны 5 дугаар сард 70,700 төгрөг гарсан нь баримтаар /хх-72/ тогтоогдож байх тул хариуцагч Д.Баас СӨХ-ны төлбөрт 681,200 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 30** зүйлийн 302.1 дэх хэсэг, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 1.5-д зааснаар Д.Баас 1,135,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Ат олгож, үлдэх 2,113,034 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 30** зүйлийн 302.1 дэх хэсэг, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 1.5-д зааснаар хариуцагч Д.Баас 1,135,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгож, үлдэх 2,113,034 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болдбаатараас 31,802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ат олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА