Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 238

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож ,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

хохирогч П.Алтанхөлөг,

насанд хүрээгүй хохирогч Н.Мөнхзолбоо, Н.Энхзолбоо нарын хууль ёсны төлөөлөгч Т.Оюунзул,

насанд хүрээгүй хохирогч А.Мөнгөнсарын хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаясгалан,

насанд хүрээгүй хохирогч Ц.Сэрчмаа, О.Содхүү, О.Содбаатар нарын хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатар,

иргэний нэхэмжлэгч  Д.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

шүүгдэгч Ц.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаарТөв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрэнноровын Одгэрэлд холбогдох эрүүгийн 201719000174 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын1 дүгээр багийн 6Б-10 тоотод орши суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ЖИ80041626 дугаартай, Боржигон овгийн Цэрэнноровын Одгэрэл гэв.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Одгэрэл нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Дөтлүүр” гэх газрын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21-22 ДОР улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас П.Алтанхөлөгийн жолоодон явсан “Мерседес Бенз” маркийн 89-89 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Сэрчмаа, Н.Мөнхзолбоо, П.Аптанхөлөг нарын бие махбодид хүнд, С.Тансагбаяндалай, О.Содхүү, Д.Наранбаатар, Т.Оюунзул А.Мөнгөнсар, Н.Энхзолбоо нарын бие махбодид хүндэвтэр, О.Содбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл, “Монос косметик” ХХК-д 6.380.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч П.Алтанхөлөг шүүхийн хэлэлцүүлэгт: Ажил хийж чадахгүйгээс банкны зээлээ хүнээс болон эцэг, эхийнхээ тэтгэврийг зээлж төлж байсан ч сүүлдээ төлж чадахгүй байдалд хүрээд байна. Миний бие 800 000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Цалингаараа банкны зээлээ төлж, үлдсэнээр нь амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа халагдаж, 07 дугаар сарын 06-ны өдөр группид орж сарын 216 000 төгрөг авах болсон. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цалин, группид орох хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилж байна. Шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн хэрэг гарснаас хойш надтай холбогдож байгаагүй. 3 удаа хагалгаанд орж, Ц.Одгэрэлээс 1700 000 төгрөг авсан. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөг, 07 дугаар сарын 06-ны өдрөөс 12 сарын хугацааны цалин, группын зөрүү 7 208 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнгөнсарын хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хэрэг гарснаас хойш нөхөр, хүүхдээ харж асраад ажлаа хийж чадаагүй. Охин 2-3 сарын хугацаанд хичээлдээ яваагүй. Охин хааяа зовиур хэлдэг. Би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна гэсэн мэдүүлэг.

Насанд хүрээгүй хохирогч Н.Мөнхзолбоо, Н.Энхзолбоо нарын хууль ёсны төлөөлөгч Т.Оюунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Ослын улмаас миний бие нуруу нугасандаа гэмтэл авсан. Одоо ажилдаа орчихсон. 13 настай, 7 дугаар ангид орох том хүүхэд минь тархиндаа хүнд гэмтэл авсан. Ноднин 02 сараас хойш хичээлдээ яваагүй. Бие эрүүл мэндийн байдлаас болоод энэ жил ч гэсэн хичээлдээ явж чадахгүй болсон. Бага хүүхэд 1 дүгээр ангийн сурагч, аарцаг гэмтсэн. Гүйж, хурдан явж чадахгүй, хөл нь доголсон байдалтай байгаа. Цаашдаа том хүүхэддээ нилээн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Хохирол төлбөрт шүүгдэгчээс 2 сая төгрөг авсан. Өнөөдрийн байдлаар баримтаар нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Цаашдаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Сэрчмаа, О.Содхүү, О.Содбаатар нарын хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Надад эхнэрээсээ нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хохирол төлбөр төлж чадахгүйд хүрээд та бүхэнтэй ярьж чадаагүй. Манай гэр бүл 10 жил амьдарсан хашаа байшингаа 4-5-хан сая төгрөгөнд зарж хохирол төлбөрт нэмэрлэсэн. Эхнэрийн буруутай үйл ажиллагаанаас энэ олон хүнийг гэмтээж, хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Эдгээр  хүмүүсээс уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Д.Ганзориг: Үнэлгээр тогтоогдсон 6 сая төгрөгийн машины төлбөрөөс 4 сая төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 2 сая төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжилэх эсэхээ компанийн удирдлагатай ярилцаж байгаад болно. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

Мөрдөн байцаалтад:

           Мөрдөн байцаалтад хохирогч Д.Наранбаатарын мэдүүлсэн: “...Би эхнэр Оюунзул хүү Энхзолбоо, Мөнхзолбоо нарын хамтаар Хэнтий аймаг орох гээд таксинд суугаад явж байсан. Тэгээд би болон том хүү 13 настай Мөнхзолбоогийн хамтаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог өнгөрөөд унтаад өгсөн. Тэгээд нэг мэдэхэд Төв аймгийн Эрдэнэ суманд эмнэлэгт нь ухаан орсон. Би яг зам тээврийн осол болох үед унтаж байсан. Миний эгэм хугарсан, тархи доргисон, зулай хагарсан, чих оёдол тависан, нүүр битүү шарх болсон байсан. Би гомдолтой байна. Би баримтаар гарсан зардлаа нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

           Мөрдөн байцаалтад хохирогч,     насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунзулын мэдүүлсэн: "... Би 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орохоор такси аваад нөхөр Наранбаатар хүү 12 настай Мөнхзолбоо, 6 настай Энхзолбоо нарын хамтаар гарсан юм. Тэгээд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Дөтлүүрийн даваа гэх газар явж байтал өөдөөс Приүс маркийн машин гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд л осол болсон байгаа. Миний зүүн хөлний шагайн савхан яс хугарсан, нурууны 11-р үеийн сэртэн яс хугарсан, бусад жижиг шалбархайтай Мөнхзолбоогийн духны яс цуурсан, хөл нь хөхөрсөн, хүү Энхзолбоогийн биед аарцагны яс хугарсан бусад шалбархайтай байсан. Тухайн хэргээс болж гарсан зардлаа буруутай хүнээс нь нэхэмжилнэ...”гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунзулын мэдүүлсэн:“...Мөнхзолбоо нь тархиндаа гэмтэл авсан байгаа учраас гадуур гарч салхи авч болохгүй, салхинд гарахаар хавдаад хавганаад байгаа гэрээр эмчлүүлж байгаа. Хичээл сургуульдаа явахгүй байгаа. Энхзолбоо нь одоо хөл дээрээ явж байгаа. Бага зэрэг хазганаж байгаа гэхдээ хөдөлгөөн их хязгаарлагдмал мөн өөрөө би юмыг хоёр хараад байна гээд байгаа. Мөн хэвлий хэсгээр нь өвдөөд байна гэдэг. Манай хоёр хүүхэд их цочимтгой, аймхай болсон. Би цаад холбогдогч талаас хохирлын 1 сая төгрөг одоогийн байдлаар хүлээж авсан байгаа. Өдөр тутам эмчилгээ хийгдэж байгаа ч эмчилгээний үр дүнг цаашдаа мэдэх зорилгоор давтан шинжилгээ болон томографик, эхо зэрэг үзлэгүүдийг тодорхой цаг хугацааны дараа буюу 6 дугаар сард үзүүлнэ. Тэр үед л хохирлын баримт дахин гарч ирэх байх, одоогоор нэмж гаргаж өгөх баримт байхгүй байна. Өмнө гаргаж өгсөн баримтаар бол 1.985.000 төгрөгний хохирол баримтаар өгсөнөөс одоо 985.000 төгрөг дутуу төлөгдсөн байгаа. Цаашдаа ямар зардал гарахыг урьдчилсан байдлаар мэдэхгүй байна. Энэ гаргаж өгсөн хохирлын баримтууд болон манай гэр бүлийн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс болох Энхзолбоо, Мөнхзолбоо, нөхөр Наранбаатар болон миний бие Оюунзул нараас гаргаж өгсөн баримтууд юм. Бид бүгд цаашдаа дахин эмчилгээ хийлгэх болно, тэр үед мөн зардал мөнгө гарах л байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаясгалангийн мэдүүлсэн: “...Манай охины зүүн гар хугарсан, хүзүү нүүр зулгаралттай, гэдэс бас зулгаралттай байсан. Манай Мөнгөнсар охин 9 настай одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа, заримдаа гар болон толгой, цээжний доод хэсгээр нь өвдөж байна гэдэг, одоо гэрээр эмчилж байгаа. Одоогоор эмчилгээний зардалд хохирлыг 1 сая төгрөг хүлээж аваад байгаа. Цаашид эмчилгээний ямар зардал, хохирол учрахаа мэдэхгүй байна. Нөхөр Алтанхөлөгийг 20 гаран хоног сахисан. Тэр хугацаанд цалин мөнгө надад бодогдоогүй. Түүнээс болж цалингын зээлээ төлөх асуудал дээр хүндрэл гарсан. 2 дугаар сарын цалингийн зээлээ хагас төлж 125.000 төгрөг дутуу төлөгдсөн, 3 дугаар сард бүтэн төлөөгүй, тэгэхээр одоогоор 375.000 төгрөгний үлдэгдэл банкинд төлөгдөөгүй байгаа. Эдгээр төлбөрийг нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 47 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Алтанхөлөгийн мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орохоор охин 8 настай Мөнгөнсарын хамтаар 89-89 улсын дугаартай Бенз маркийн машинтай охиноо баруун урд талдаа суулгаад замаасаа 4 хүн аваад явсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Дөтлүүр гэх газар явж байхад өөдөөс нэг машин гарч ирээд эргэлтэнд гуйваад ороод ирсэн тэгэхээр нь би машиныхаа арааг салгаад баруун гар талруугаа шахахад өөдөөс орж ирээд намайг мөргөсөн, тэгээд ухаан алдчихсан юу ч санахгүй байгаа юм. Багануурын эмнэлэгт ирээд л ухаан орсон. Би тухайн үед 60-70 км цагийн хурдтай явж байсан. Миний зүүн хөлний шагай бяцарсан дунд чөмөг 2 хугарсан, баруун хөл шагайгаараа хугарсан, харин охины зүүн гар бугуйгаараа хугарсан, нүүр шалбарсан. Би учирсан хохирол болох эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би цаад талаас бэлнээр хохирлын 1 сая төгрөг хүлээн авсан. Одоо би тухайн үед осол болох үед эвдэрсэн LGgbleks 2, Samsung g1 гэсэн гар утаснуудаа нэхэмжилж байна. LGgbleks 2 гар утсаа 350.000 шинээр нь авсан, Samsung g1 гар утсаа 120.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Мөн би сард 800.000 төгрөгний цалин авдаг байсан. Энэ цалингүй сарын мөнгийг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/

 

             Мөрдөн байцаалтад иргэний     нэхэмжлэгч Д.Ганзоригийн мэдүүлсэн: “...Манай байгууллагын 89-89 УБЛ улсын дугаартай Бенз маркын тээврийн хэрэгслийн кузов болон урд дунд эд ангиуд бүхэлдээ эвдэрч дахин ашиглах, засварлах боломжгүй болсон. Уг тээврийн хэрэгслээ үнэлгээний байгууллагын гаргасан үнийн дүнгээр нэхэмжлэх болно. 89-89 УБЛ дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэл бол осол болох тухайн үед “Монос косметик”ххк-ий өмч байсан одоо “тэргэл мериа”ххк-ий өмчлөлд шилжсэн байгаа энэ 2 компани бол хоорондоо хамааралтай уялдаа холбоотой ажилдаг компани юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатарын мэдүүлсэн: “...Би Дорнод аймгийн төвөөс 2017 оны 02 дугаар сарын 26-ны өглөө үүрээр өөрийн эхнэр Ц.Одгэрэл хүүхдүүд болох Содбаатар, Содхүү, Сэрчмаа, хүргэн Тансагбаяндалай нарын хамтаар Улаанбаатар хот руу золголтоор явж байсан юм. Манай эхнэр Ц.Одгэрэл манай албаны машин болох 21-22 ДОР улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явж байсан юм. 3 хүүхэд маань эхнэрийн хамт явж байсан юм. Би хүргэн ах Тансагбаяндалайн машиныг бариад, хүргэн ах урд эхнэрийн барьж явсан машинд суугаад явж байсан. Тэгээд манай эхнэрийн барьж явсан машин түрүүлээд даваа даваад далд орсон, араас нь би даваад хартал Төв аймгийн Эрдэнэ сумын Дөтлүүр гэх газар асфальтан зам дээр хар өнгийн Бенз маркийн 89-89 УБЛ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. Бенз машин замын хажуу руу гарсан байсан. Бенз машинд 6 хүн сууж явж байсан гэж сонссон, тэгээд эмнэлэг, цагдаа мэдэгдсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Дунд хүү болох Содхүү хэвтэрийн дэглэмд гэрээр байгаа, том охин Сэрчмаа дэлүүгээ авахуулсан учраас бага зэрэг бие нь сул байгаа, бага хүү Содбаатар нь биеийн байдал хэвийн байгаа. Хүүхдүүд бүгд Улаанбаатар хотод манай ээжийнд байгаа. Одгэрэлээс нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч     С.Тансагбаяндалайгийн мэдүүлсэн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 04 цагийн орчимд хадам дүү Отгонбаатарын эхнэр Одгэрэл, мөн 3 хүүхдийнх нь хамтаар Приүс-11 маркын тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хотруу гарсан юм. Одгэрэл машинаа бариад явж байсан. Би унтаад явж байсан бөгөөд нэг мэдэхэд Багануурын эмнэлэгт ирчихсэн, хүмүүс ярилцаад уйлалдаад байсан. Тэгээд тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Тэгээд маргааш өдөр нь эхнэр болон дүүгээсээ сонсоход машинтай мөргөлдөөд эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэж хэлсэн. Би унтаад явж байсан учраас осол яг юунаас болсон талаар мэдэхгүй байгаа. Миний дунд чөмөг болон нуруу хугарсан, одоо эмчилгээ хийлгээд биеийн байдал маань гайгүй байгаа. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 80-81 дүгээр хуудас/

 

           Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар Ц.Одгэрэлийн мэдүүлсэн: “... Би нөхөр Отгонбаатар 3 хүүхдийн хамтаар Дорнод аймгаас Улаанбаатар хот орохоор 2017 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 04 цаг 40 минутын орчим гараад явж байгаад замдаа манай нөхөр ядраад байх шиг болохоор нь би машин жолоодохоор шийдсэн. Тэгээд би 21-22 дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож хажууд буюу зорчигчийн суудалд Тансагбаяндалай ард гурван хүүхэд суугаадТөв аймгийн Эрдэнэ сумын Дөтлүүр гэх газар явж байхад урд хоёр машин явж байсан. Тэрийг гүйцэж түрүүлэх гээд дохио өгөөд эсрэг урсгалд орсон чинь урдаас нэг хар машин ирж байсан. Тэгээд буцаад эгнээндээ орох гээд дарсан тэгээд л зам тээврийн осол болсон. Би тухайн үед 50 гаруй км/ цагийн хурдтай явж байсан. Тансагбаяндалай ах хамгаалах бүсээ зүүсэн байсан. Хүүхдүүд бүсээ зүүгээгүй байсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127-132/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Мөнхбатын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3330 дугаартай

“...1.С.Тансагбаяндалайн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын 2 талын хөндлөн сэртэнгүүдийн хугарал, зүүн, баруун шуу, бугалганд цус хуралт, баруун өвдөгт шарх, зүүн хоншоор ясны хажуу ханын далд хугарал, хоншоорын хөндийд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Мөнхбатын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3329 дугаартай

“...1.Ю.Сэрчмаагийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, дотуур хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Дэлүүний задрал, дотуур цус алдалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 30% алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Мөнхбатын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3328 дугаартай:

“...1. Одгэрэлийн биед зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн 2, 3, 4 дүгээр хавирга суганы дунд шугамаар, 5, 6, 7 дугаар хавирга суганы урд шугамаар, баруун 2-7 дугаар хавирга суганы урд шугамаар, 1 дүгээр хавирга нугалмын ойролцоох шугамаар хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд нь ир үзүүр зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2017 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 3332 дугаартай:

“...1.Ю.Содбаатарын биед толгойн зүүн талын олон тооны шарх, зулгаралт, баруун бугуйн шарх, тархи гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх- ийн 93 дугаар хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2017 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 3331 дугаартай:

“...Ю.Содхүүгийн биед аарцаг ясны баруун ацетабулын урд баганын хугарал, баруун суудал яс, зүүн умдаг, суудал ясны хугарал, симфиз үений салсан хугарал, ууцны 1-2 дугаар нугалмын баруун нумны хугарал, духны зулгаралт, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3225 дугаартай:

“...1.Д.Наранбаатарын биед зүүн эгэм ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зүүн чихний дэлбэнд шарх, зулгаралт, баруун чамархай, зүүн хацар, эрүүнд зулгаралт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 97 дугаар хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3226 дугаартай:

“...1.Н.Мөнхзолбоогийн биед дух, зулай, баруун зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананаас турк эмээл, нугасны том нүх рүү үргэлжилсэн нийлмэл ил хугарал, дух, чамархайн тархины эдийн няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус хуралт, духанд шарх, нүүр, дух, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3339 дугаартай:

 

“...1.Н.Энхзолбоо-н биед аарцаг ясны хугарал, тархи доргилт, дух, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3224 дугаартай:

“...1.Т.0юунзулын биед сээрний 11 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөг, баруун зүүн мөрөнд цус хуралт тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. б.Хийгдсэн шинжилгээнүүдээс хархад архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ..." гэсэн дүгнэлт /хх-ийн 103 дугаар хуудас/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3318 дугаартай:

“...1.А.Мөнгөнсарын биед зүүн шуу ясны далд хугарал, тархи доргилт, дух, хүзүү, хэвлийн урд хананд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3227 дугаартай:

“...1.П.Аптанхөлөгийн биед зүүн шаант ясны доод булууны бяцарсан ил хугарал, зүүн шагайн үений мултрал, баруун дунд чөмөгний дээд 1/3- ийн зөрөөтэй далд хугарал, баруун шаант ясны доод булууны далд хугарал, тархи доргилт, цээж баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн ташаа, гуянд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, дух, хамар, эрүү, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн:

 2017 оны 03 дугаарсарын 16-ны өдрийн 00000015 дугаартай шинжээчийн “...1.Тоёота Приүс-11 маркын 21-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Одгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 2.Ц.Одгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 3. Мерседес бенз маркын 89-89 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан П.Алтанхөлөг нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 4.П.Аптанхөлөг нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. 5. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болсон зам тээврийн осол нь Ц.Одгэрэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв...” гэх /хх-ийн 112 дугаар хуудас/,

            -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13/,

            -осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14-15/

            -хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... хохирогч П.Алтанхөлөгт 1.000.000 төгрөг хүлээлгэн өгөв...” /хх-ийн 27/

            -хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... Т.Оюунзулд 1.000.000...” /хх-ийн 28/,

            -2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “... Ц.Одгэрэлийн эзэмшлийн хар өнгийн next маркийн 42 инчийн телевизор, саарал өнгийн 2 хаалгатай хятад jinsong маркийн хөргөгч...” /хх-ийн 29-31/,

            -2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл “... 1015974 дугаартай Ц.Одгэрэлийн жолооны үнэмлэх, 01384985 дугаартай 21-22 дор улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ...” /хх-ийн 32/,

-2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ “... 21-22 ДОР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэол 3.000.000 төгрөг” гэх /хх-ийн 114/,

-2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ “...Ц.Одгэрэлийн эзэмшлийн хар өнгийн next маркийн 42 инчийн телевизор 700.000 төгрөгийн үнэ бүхий, саарал өнгийн 2 хаалгатай хятад jinsong маркийн хөргөгч 350 000 төгрөгний үнэ бүхий...” гэх /хх-ийн 116/,

- Авто тээврийн үндэсний төв “... 8989 УБЛ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэл нь “Моноскосметик”ХХК-д бүртгэлтэй...” гэх /хх-ийн 141/,

-Яллагдагч Ц.Одгэрэлийн үйлдлийн улмаас “Моноскосметик” ХХК-ний эзэмшлийн 89-89 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.380.000 төгрөгний эвдрэл учирсныг нотолсон “Кости-Эстимэйт” ХХК-ний 2017 оны 03 дугаар сарын 09- ны өдөр гаргасан хохирлын үнэлгээ “... нийт шууд зардлын дүн 5.430.000 төгрөг, үнэлгээгээр тогтоодсон дүн 6.380.000 төгрөг...” гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 109-110 дугаар хуудас /тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Одгэрэл нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Дөтлүүр” гэх газрын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21-22 ДОР улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас П.Алтанхөлөгийн жолоодон явсан “Мерседес Бенз” маркийн 89-89 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Сэрчмаа, Н.Мөнхзолбоо, П.Аптанхөлөг нарын бие махбодид хүнд, С.Тансагбаяндалай, О.Содхүү, Д.Наранбаатар, Т.Оюунзул А.Мөнгөнсар, Н.Энхзолбоо нарын бие махбодид хүндэвтэр, О.Содбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл, “Монос косметик” ХХК-д 6.380.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Наранбаатарын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад хохирогч,            насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунзулын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунзулын мэдүүлсэнгэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаясгалангийн мэдүүлсэнмэдүүлэг /хх- ийн 47 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад хохирогч П.Алтанхөлөгийн мэдүүлсэнмэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч Д.Ганзоригын мэдүүлсэнмэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатарын мэдүүлсэнмэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад хохирогч С.Тансагбаяндалайгийн мэдүүлсэнмэдүүлэг/хх-ийн 80-81 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар Ц.Одгэрэлийн мэдүүлсэнмэдүүлэг /хх-ийн 127-132/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3330  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3329 дугаартай шинжээчдүгнэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/,           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3328 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 93 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3331 дугаартай шинжээчийндүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3225 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3226 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3339 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3224 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3318 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 00000015 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112 дугаар хуудас/,хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13/,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14-15/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... хохирогч П.Алтанхөлөгт 1.000.000 төгрөг хүлээлгэн өгөв...” /хх-ийн 27/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... Т.Оюунзулд 1.000.000...” /хх-ийн 28/,2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “... Ц.Одгэрэлийн эзэмшлийн хар өнгийн next маркийн 42 инчийн телевизор, саарал өнгийн 2 хаалгатай хятад jinsong маркийн хөргөгч...” /хх-ийн 29-31/,2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл “... 1015974 дугаартай Ц.Одгэрэлийн жолооны үнэмлэх, 01384985 дугаартай 21-22 дор улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ...” /хх-ийн 32/,2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ “... 21-22 ДОР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэол 3.000.000 төгрөг” гэх /хх-ийн 114/,2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ “...Ц.Одгэрэлийн эзэмшлийн хар өнгийн next маркийн 42 инчийн телевизор 700.000 төгрөгийн үнэ бүхий, саарал өнгийн 2 хаалгатай хятад jinsong маркийн хөргөгч 350 000 төгрөгний үнэ бүхий...” гэх /хх-ийн 116/,Авто тээврийн үндэсний төв “... 8989 УБЛ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэл нь “Моноскосметик”ХХК-д бүртгэлтэй...” гэх /хх-ийн 141/,Яллагдагч Ц.Одгэрэлийн үйлдлийн улмаас “Монос косметик” ХХК-ний эзэмшлийн 89-89 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.380.000 төгрөгний эвдрэл учирсныг нотолсон “Кости-Эстимэйт” ХХК-ний 2017 оны 03 дугаар сарын 09- ны өдөр гаргасан хохирлын үнэлгээ “... нийт шууд зар;лын дүн 5.430.000 төгрөг, үнэлгээгээр тогтоодсон дүн 6.380.000 төгрөг...” гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 109-110 дугаар хуудас/, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд шүүгдэгч Ц.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Одгэрэлийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Ц.Одгэрэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Одгэрэл нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нотлох баримтын хүрээнд зохих хэмжээнд төлсөн зэргийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Одгэрэлийн холбогдсон шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялыг 06 сараас 03 жил хүртэл хугацаагаар оногдуулж шийтгэхээр заасан нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж  байна.

 

Шүүгдэгч Ц.Одгэрэл нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5  дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Одгэрэл нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурьдаж, хэрэгт битүүмжлэгдсэн байгаа “Next” маркийн 42 инчийн зурагт 1ш, “Jinsong” маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ш, Тоёота Приус-11маркийн 21-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01384985 дугаартай гэрчилгээ 1 ш зэргийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, бичиг баримтаар хураагдан ирсэн №1015974 дугаартай Ц.Одгэрэлийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг даалгаж,  шүүгдэгч Ц.Одгэрэлээс хохирогч П.Алтанхөлөгт 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин 3 200 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн илүү төлсөн 500 000 төгрөгийг хасч, бүгд 2 700 000 төгрөгийг гаргуулан олгох,  иргэний нэхэмжлэгч “Монос косметик” ХХК-нд 1 430 000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ч.Сэрчмаа, О.Содхүү, О.Содбаатар нарын хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатар нь санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэснийг, иргэний нэхэмжлэгч, хохирогч насанд хүрээгүй хохирогч Мөнхзолбоо, Энхзолбоо нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Т.Оюунзул насанд хүрээгүй хохирогч А.Мөнгөнсарын хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаясгалан болон бусад хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролоо зохих нотлох баримтаа бүрдүүлэн  иргэниий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Ц.Одгэрэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  27.10  дугаар зүйлийн  2.3  дахь  хэсэг болгон өөрчлөн  зүйлчилсүгэй.

          2. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнноровын Одгэрэлийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Одгэрэлд 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 01/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй,

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Одгэрэлд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн байгаа “Next”маркийн хар өнгийн 42 инчийн зураг 1 ш, “Jinsong”маркийн саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч 1 ш, бичиг баримтаар хураагдан ирсэн Тоёота Приус-11 маркийн 21-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01384985 дугаартай гэрчилгээ 1 ш зэргийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, №1015974 дугаартай Ц.Одгэрэлийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Байгалмаад тус тус даалгасугай.

7. Энэ хэрэгт Ц.Одгэрэл нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Одгэрэлээс хохирогч П.Алтанхөлөгт 2 700 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Монос косметик” ХХК-нд 1 430 000 төгрөгийг тус тус гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ч.Сэрчмаа, О.Содхүү, О.Содбаатар нарын хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатар нь санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэснийг, насанд хүрээгүй хохирогч Н.Мөнхзолбоо, Н.Энхзолбоо нарын хууль ёсны төлөөлөгч Т.Оюунзул, насанд хүрээгүй хохирогч А.Мөнгөнсарын хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаясгалан бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролоо зохих нотлох баримтаа бүрдүүлэн  иргэниий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Одгэрэлд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнноровын Одгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОРОЛМАА