| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/04108/И |
| Дугаар | 183/ШШ2022/03757 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2022/03757
| 2022 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2022/03757 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ** хороо, *** гудамж, *** ХХК байранд байрлах *** милк ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух *** овогт Д.Ц /РД: */-д холбогдох
720,234 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** милк ХХК нь Д.Ц-д холбогдох 720,234 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч манай байгууллагатай 2013 оноос хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгч албан тушаалтай ажиллаж байх явцдаа ажлын хариуцлага алдаж манай байгууллагад 1,516,928 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс хойш 796,694 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл үлдэгдэл 720,234 төгрөгийг төлөөгүй байна. Тухайн төлбөрийг 2019 оны 8 дугаар сараас өмнө төлж барагдуулна гэсэн бөгөөд тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй байна. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар Д.Цтай холбогдон шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд бүх төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Төлбөр төлсөн баримтаа бүгдийг нь хэрэгт өгсөн. Дутуу гээд байгаа 276,476 төгрөгийн төлбөрийг ч дахиад хийсэн. Тухайн компанийн хариуцлагагүй үйлдлээс болоод ажил төрлөө алдаад явж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2,3/, итгэмжлэл /хх-05/, Д.Цы гаргасан өргөдөл /хх-06/, ажил албан тушаалын тодорхойлолт /хх-25-27/, хурлын тэмдэглэл /хх-29/, хөдөлмөрийн гэрээ /хх-31-32/, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг
Хариуцагчаас хариу тайлбар /хх-15/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-33-37/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** милк ХХК нь хариуцагч Д.Цд холбогдуулан 720,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжилсэн 720,234 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгч албан тушаалтай ажиллаж байх явцдаа ажлын хариуцлага алдаж 1,516,928 төгрөгийн хохирол учруулснаас 796,694 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 720,234 төгрөгийг төлөөгүй. Тухайн төлбөрийг 2019 оны 8 дугаар сараас өмнө төлж барагдуулахаар тохиролцсон боловч барагдуулаагүй. Иймд хариуцагчаас төлбөрийг гаргуулж өгнө. гэжээ.
3.Хариуцагч Д.Ц нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний хувьд бүх төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Дутуу гээд байгаа 276,476 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Одоо үлдэгдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Ц нь *** милк ХХК-д 2013 оны дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл жолооч, ачигчийн албан тушаалд ажилласан бөгөөд энэ хугацаанд Д.Ц ажил үүргээ гүйцэтгэж байхдаа *** милк ХХК-д 1,516,928 төгрөгийн хохирол учруулсан ба энэ талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгчээс 796,694 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 720,234 төгрөгийг төлүүлнэ гэж, хариуцагчаас үлдэгдэл байхгүй гэж маргасан.
Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч *** милк ХХК-ийн Хаан банк дахь *** тоот дансруу 2019 оны 0*** сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 40,452 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 276,476 төгрөг буюу нийт 1,516,928 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Моос *** тоот данс нь нэхэмжлэгч *** м ХХК-ийн данс мөн болох, хариуцагч Д.Ц 1,515,928 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 1,000 төгрөгийг барагдуулаагүй талаар тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Ц *** м ХХК-д төлж барагдуулсан буюу шилжүүлсэн мөнгөн дүнг нэгтгэн тооцвол 1,516,928 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 1,000 төгрөг барагдуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрхээс үзэхэд хариуцагч Д.Ц нь 1,516,928 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан буюу тус үнийн дүнд 720,234 төгрөгийн төлбөр багтсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 135 дугаар зүйлийн 135.1.3-д зааснаар *** милк ХХК-иас хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан 720,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Хөдмөлийн тухай хууль /1999 он/-ийн 135 дугаар зүйлийн 135.1.3-д зааснаар *** Ц ХХК-иас хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан 720,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА