Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/03268

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг ... тоотод оршин суух Т....ийн Д...

 

Хариуцагч: Баянгол дүүрэг .... тоот И... ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг .... тоотод оршин суух Б....ын Б...

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг .... тоотод оршин суух Т...ийн З...

 

Баянгол дүүрэг ... тоотод байршилтай тус бүр 200м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б...ын өмчлөлд шилжүүлсэн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн X LD дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг И... ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Т.Д..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж..., хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М..., Д.Ч..., хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц...

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д... нь хариуцагч И... ХХК, Б.Б... нарт холбогдуулан Баянгол дүүрэг ... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг И... ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2011 оны 3 дугаар сард хариуцагч И... ХХК-д холбогдуулан 300,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний м.кв талбай бүхий орон сууц гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаарт тогтоолоор хариуцагч И... ХХК-иас 300,000 ам.доллар буюу 502,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Д...д олгохоор шийдвэрлэсэн.

 

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай захирамж, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж шийдвэрлэсэн боловч 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг 5 дугаар 119 дүгээр байр 6, 7 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

1.3. Иймд Баянгол дүүрэг ... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг И... ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч И... ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

3. Хариуцагч Б.Б...ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай захирамж, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2/1134 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаартай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 5-6, 8-9, 11-13, 16, 29-58 дугаар тал/

 

5. Хариуцагч И... ХХК-иас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: И... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай магадлал, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.С...ын нас барсны гэрчилгээ, И... ХХК-ийн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1135 дугаар шийдвэр, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. / I-ХХ-ийн 63-65, 76-115, II-ХХ-ийн 91-92, 100-104 дугаар тал/

 

7. Хариуцагч Б.Б...өөс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: С... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. / I-ХХ-ийн 133-143дугаар тал/

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: И... ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Б...т шилжүүлсэн баримтууд, П.С...ын өв нээгдсэн эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтууд /I-ХХ-ийн 165-198, II-ХХ-ийн 64-84, 116 дугаар тал/

 

9. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 495 дугаар шийдвэртэй захиргааны хэргээс шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэртэй иргэний хэрэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамж, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжийг хэзээ хүлээн авсан, эдгээр захирамжийн дагуу хийгдсэн ажиллагаатай холбоотой баримтууд, Баянгол дүүрэг ... тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс уг үл хөдлөх эд хөрөнгийг анх хэний өмчлөлд ямар бичиг баримтыг үндэслэн бүртгэсэн талаарх лавлагаа, холбогдох баримт, С... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийдвэртэй Т.Д...гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргээс шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол / I-ХХ-ийн 202-250, II-ХХ-ийн 1-9, 14-32, 53-63, 121-124 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр И... ХХК, Т.Д... нарын хооронд байгуулагдсан гэрээгээр Баянгол дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар эмнэлгийн зүүн талд баригдаж буй үйлчилгээтэй 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж, борлуулалт бүрэн дууссаны дараа Т.Д...д ажлын хөлсөнд 300,000 ам долларыг өгөх буюу түүнтэй тэнцэх м2 талбайг тухайн өдрийн ханшийн зөрүүг харгалзахгүй өгөх үүргийг И... ХХК хүлээжээ.

 

Энэхүү гэрээний үүргээ И... ХХК-ийг биелүүлээгүй үндэслэлээр Т.Д... 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр И... ХХК-ийн захирал С.Б... нас барсны улмаас тухайн хуулийн этгээдийн маргаантай үүрэг эрх залгамжлагчид шилжих хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, дээрх түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаар тогтоолоор Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн И... ХХК-иас 502,200,000 төгрөг гаргуулж Т.Д...д олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдов. /I-ХХ-ийн 29-54 дүгээр тал/

 

Дээрх маргаан бүхий хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Т.Д...гийн хүсэлтээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан мөн шүүхийн шүүгчийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар И... ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 300,000 ам долларын хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсан байна. /I-ХХ-ийн 9, 11 дүгээр тал/

 

Ийнхүү И... ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн болохыг тус компанийн захирал С.Б... мэдсээр атлаа компанийн хөрөнгө болох Баянгол дүүрэг ... тоотод байршилтай тус бүр нь 200м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг зориуд өөртөө шилжүүлэн авсан, ингэж шилжүүлэн авахдаа И... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох С.Б...тай гэрээ байгуулсан, мөн И... ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.У...гийн албан бичгийг үндэслэн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн зэргээр хууль зөрчиж, хууль бусаар эд хөрөнгийг олж авсан. Үүний улмаас И... ХХК-ийн төлбөрийн чадвар буурч, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж нэхэмжлэгчийг хохироосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Баянгол дүүрэг ... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг С.Б... өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байх ба мэдүүлэгтээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өргөдөл, И... ХХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот албан бичиг, И... ХХК болон С.Б... нарын хооронд 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үйлчилгээний байр бариулах гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, барилгын зураг зэрэг баримтуудыг хавсаргажээ. Дээрх баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага С.Б...ыг Баянгол дүүрэг ... тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22... дугаарт бүртгэгдсэн 200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, мөн Баянгол дүүрэг ... тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэж, 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /II-ХХ-ийн 14-32, 64-84 дүгээр тал/

 

Маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Б...т шилжүүлэх үндэслэл болсон гэж нэхэмжлэгч талын тодорхойлж буй 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Х-LD дугаартай Үйлчилгээний байр бариулах гэрээ-ний нэг тал болох И... ХХК-ийг дэд захирал С.Б... төлөөлж гэрээг байгуулсан байх ба тус гэрээний нөгөө тал нь И... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал С.Б... өөрөө байна. Энэхүү гэрээ нь 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл биш байх бөгөөд И... ХХК-ийн хөрөнгийг 100 хувийн хувьцаа эзэмшигчийн өмчлөлд шилжүүлж буй нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг агуулсан гэж үзэхээр байна. Гэрээ гэдэгт хоёр ба түүнээс дээш этгээдийн харилцан нийцсэн, эрх зүйн үр дагавар бий болгоход чиглэсэн хүсэл зоригийн илэрхийллийг ойлгоно. Иймд И... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б... нь компанитайгаа 2 талын хүсэл зориг илэрхийлсэн гэрээ байгуулах боломжгүй бөгөөд өмчийн эзний хувьд өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг шийдвэрлэх эрхтэй этгээд юм. Иймд дээрх үйлдлийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 39.2 дахь хэсэгт Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно , мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ.

 

И... ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжийг нэхэмжлэлийн үнэ техникийн алдаатай гарсан үндэслэлээр тус захирамжид 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар өөрчлөлт оруулсан байх ба уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дараах хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. Үүнд: И... ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг ... дүгээр байрны 11ш автомашины зогсоол, С.Б...ын өмчлөлийн Баянгол дүүрэг ... тоотын 200м2 талбайтай үйлчилгээний төв, өмчлөх эрхийн гэрчилгээгүй өргөтгөлийн зоорийг битүүмжилсэн гэжээ. /I-ХХ-ийн 11-15 дугаар тал/

 

Дээрх битүүмжилсэн хөрөнгүүдээс

 

Дээрх баримтуудаас үзвэл Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар И... ХХК-ийн хөрөнгөөс тухайлан нэр заан битүүмжлэх арга хэмжээ аваагүй байх ба

 

 

 

 

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хамааруулна. Иймд И... ХХК-ийн хөрөнгө болох Баянгол дүүрэг ... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б...т шилжүүлсэн хэлцэл нь хууль зөрчөөгүй.

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Икс лэнд констаркшн ХХК, Б.Б... нарт холбогдох Баянгол дүүрэг ... тоотод байршилтай тус бүр 200м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б...ын өмчлөлд шилжүүлсэн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн X LD дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг И... ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т...гийн Д...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА