Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/04

 

 

 

 

    2026        01          06                                     2026/ШЦТ/04

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504001590287 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Саранзаяа

Улсын яллагч                                                           Б.Халиунгоо           

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Цолмон              

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, халх, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*******” СӨХ-д үйлчлэгч ажилтай, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот ******* хашаанд оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, (РД:)

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод эхнэр *******ийг *******тэй хардсаны улмаас маргалдаж, улмаар *******гийн толгойн тус газарт тогооны шилэн тагаар цохиж, түүний биед духны хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Багагүнд хамт ажилладаг *******ийнд очсон. *******,******* нар нь архи уугаад сууж байсан. Би одоо наад архиа боль гэхэд******* гэх ах өөдөөс “чи одоо юу бэ” гээд асгараад босож ирээд миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Би зөрүүлээд хавираад газар унагаад 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд босож ирэхээр нь хажууд байсан тогооны шилэн таг аваад толгой руу нь цохичихсон юм. Тэгээд толгойноос нь цус гараад байхаар нь би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Би *******-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эхээс ганцаараа. Төрсөн аав, ээж бурхан болсон. 2021 онд Жаргал гэх хүнтэй гэр болсон. Дундаасаа нэг хүүхэдтэй, одоогоор тусдаа амьдарч байгаа. Эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-15)

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багануур дүүргийн 5 дугаар хороо ******* тоотод 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэх айлынд очиж архи уусан юм. Би тухайн үед тасраад унтаж байгаад нэг сэртэл намайг нь зодсон гэж байсан. Толгойн урд духны хэсэгт язарсан шарх үүссэн цус гарч байсан. нь шилэн тагаар цохисон гэж өөрөө хэлсэн. нь гийн эхнэр байгаа юм, эхнэртэйгээ л хардсан юм шиг байна лээ. Ямар ч байсан хүн юмаар цохих шиг л болсон. Тэгтэл толгойноос цус гарчихсан байсан. Би нэлээн согтуу байсан, юу болоод байгааг ч анзаараагүй. Тэгээд би эмнэлэгт ирсэн байсан. Тухайн үед нь өөрөө цагдаад дуудлага өгсөн байсан. Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18)

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдөр гэртээ амраад байж байхад буюу 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр******* нь 15-16 цагийн үед манай гэрийн тэрүүгээр явж байгаад манайд орж ирсэн. Ойрд уулзаагүй гээд ганц юм танайд ороод уучихъя гэхээр нь би тэгэхгүй юу даа гээд гэртээ оруулаад 0,75 граммын стандарт нэртэй архи уусан. Тэгээд архи ууж дуусаад******* дахиад нэг шил архи уучихъя гээд дахин 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад дээрээс нь 3 хундага уусан байсан. Би гэрт юм угаагаад байж байсан тул одоо яв гэхэд архиа ууж дуусаад явна гээд байж байсан юм. Гэтэл 18 цаг өнгөрч байхад гаднаас ороод ирсэн. Тэгээд энд архи уулаа гээд байсан.******* манайд архи уучихсан ирсэн юм. Тэгээд согтуурхаад элдвийн юм яриад надтай хамт унтчихъя гэж тоглож хэлээд байгаа юм уу, үнэнгээсээ яриад байгаа юм уу мэдээгүй. Тэгтэл ******* нь уурлаад гэрийн гал тогооны шүүгээн дээр байсан тогооны шилэн таг аваад*******гийн толгой дээр цохисон. Нэг удаа цохисон ба цохисон таг нь шилэн байсан болохоор бутраад юу ч үгүй болчихсон. Би айсандаа гэрийн гадна гараад зогссон. нь өөрөө цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-22)

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаартай “...*******гийн биед духны хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30)

            Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “...Багануур дүүргийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн...” гэсэн шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 38, 45-56)

              Багануур дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2025.08.05-ны 01/970 дугаартай албан бичигт “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн Люся овогтой гийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 11 өдөр хүлээн авч, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ялтанд цахим бугуйвч зүүлгэн хяналтад авсан.

Ялтан ******* /РД: /-нь өнөөдрийн байдлаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 174 хоног 15 сар 4 хоног/ эдэлж шагналын 5 хоног авч, үлдэгдэл 6 сар 6 хоногийн үлдэгдэлтэй байна” гэжээ. (хх-ийн 58)

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ирүүлсэн 2026.01.05-ны өдрийн ялын тооцооны хуудаст “...1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 327 хоног, шагналын 5 хоног, нийт 332 хоног, эдлээгүй үлдсэн 33 хоног...” гэжээ.

              *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-ийн 34-36-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна …” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогч******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын тухайд мөрдөгч дээр хэрэг шалгагдаж байх үед орлогогүй байсан. Одоо бол сарын 350,000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоос өөр хохирол байхгүй байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг шилжсэн ч төлөх үүрэг нь байгаа гэдгийг ойлгохгүй явж байсан нөхцөл байдал байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...хэлэх зүйл байхгүй...“ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Л. нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага гүний 15 дугаар гудамж 10 тоот хашаанд байх гэрт эхнэр *******ийг *******тэй хардсаны улмаас маргалдаж, улмаар *******гийн толгойн тус газарт тогооны шилэн тагаар цохиж, түүний биед духны хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч *******гийн толгойн тус газарт тогооны шилэн тагаар цохисон үйлдлээр нь тогтоогдож байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн №183 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь хохирогч *******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн уур бухимдлаа барьж чадаагүй хохирогчийн харилцааны доголдол зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч ******* нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

Мөн хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 28.350 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүгдэгчийн “...эмчилгээ үйлчилгээ авсан 28.350 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхыг хязгаарлах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар урьд оногдуулсан эдлээгүй үлдсэн 32 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс ” ...дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг шалгагдах үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдож байна. Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, шарх бүрэн эдгэсэн гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдааны явцад түүний мэдүүлгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн буюу цагдаа, түргэн тусламж дуудсан. Цагдаа түрүүлж ирсэн учраас эмнэлэг рүү авч явсан гэж байна. Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нь гэрч *******ийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Хохирогч нь шүүгдэгчийн амьдарч байсан байранд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэй нь бэлгийн харьцаанд орох ийм үг, үйлдэл хэлсэн учраас энэ гэмт хэргийг үйлдэх шалтгаан болсон байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Хуульд заасан эрүүгийн хариуцлагаас гийн хувьд торгууль төлөх хүсэлтэй байгаа. СӨХ-д үйлчлэгч хийж байгаа талаараа тодорхойлолт гаргаж өгсөн, сарын 350.000 төгрөгийн цалинтай. Торгуулийн шийтгэлийг хуульд заасан хоногт нь багтаан төлөх боломжтой гэдгээ илэрхийлж байгаа. Хэрэв шүүхээс торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзвэл хуульд заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялын хувьд нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас тохиромжгүй нөхцөл байдал байгааг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ******* нь ам бүл ганцаараа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.

              Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ талуудын шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналууд, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзсний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д нэг сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж, мөн 2.3 дах заалтад “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж тус тус заажээ.

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ирүүлсэн 2026.01.05-ны өдрийн ялын тооцооны хуудаст “...1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 327 хоног, шагналын 5 хоног, нийт 332 хоног, эдлээгүй үлдсэн 33 хоног...” гэжээ. Өнөөдрийн байдлаар ******* нь нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 32 хоног байна.

Иймд шүүгдэгч *******д Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн нэг /1/ сар хоёр /2/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэмж нэгтгэн хоёр /2/ сар хоёр /2/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар д нэг /1/ сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч *******д өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн  нэг /1/ сар хоёр /2/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан нэг /1/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр /2/ сар хоёр /2/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******гээс хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 28.350 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ