2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2660

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

Улсын яллагч С.Алтай,

Шүүгдэгч Г.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Н г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410009051024 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ******** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Б овогт Г-ын Н  (РД:***************).

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.Н  нь 2024 оны 02 сарын 18-ны өдөр спортын мөрий тавьж тоглодог цахим сайт болох “Onexbet”-ийн ажилтанд данс цэнэглүүлэхээр хүсэлт илгээж улмаар 4,000,000 төгрөгөөр дансыг цэнэглэх үед тухайн хүсэлтээ цуцалж А.Д-ий 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал, хүсэлт гараагүй болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

3. Г.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...1 жил 3 сарын өмнө С гэх хүн манай нөхөр байсан. Одоо хоёр тийшээ болсон байгаа. Тэр үед 1xbet тоглодог байсан. Миний нэртэй аккаунт блоклоод болохгүй байна гээд миний нэрээр тоглодог байсан. Энэ асуудлыг мэдээгүй байж байхад цагдаагаас дуудсан. Миний нэр дээрх аккаунт мөн гээд хэлчих, чамд ямар ч асуудал гарахгүй гэж хэлсэн. Дараа нь намайг цагдаагийн газраас дуудахад нь би хөдөө ажил явдлаар явж байгаад ирж амжаагүй. Намайг очоогүй болохоор зугтсан гэж эрэн сурвалжилсан байсан. 4,000,000 төгрөг нь миний данс руу ороогүй. Тэр 4,000,000 төгрөгөөс 100 төгрөг ч аваагүй. Хохирогчтой нь уулзаад хохирол төлбөрийн талаар ярихад намайг танихгүй болохоор надтай харьцахгүй гэсэн. Энэ хэргийн талаар мэдэхгүй байгаа болохоор ингээд зогсож байгаадаа харамсалтай байна. Цагдаагийн газарт 2 удаа мэдүүлэг өгсөн. С намайг гуйгаад байхаар нь би тоглосон гэж мэдүүлэг өгсөн. Дараагийнх дээр нь үнэхээр мэдэхгүй гэдгээ үнэнээр нь хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4. Талуудын байр, суурь шинжлэн судалсан нотлох баримтууд:

4.1. Шүүгдэгч Г.Н  өөрийгөө гэм буруугүй, цагаатгах байр суурьтай, оролцож хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

4.2. Улсын яллагчаас: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н гийн гэм бурууг шүүхийн өмнө яллах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс,

4.2.1. А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “Миний бие өөрийн эхнэр У гэх хүний дансыг эзэмшдэг байсан ба 2023 оны 11 сараас хойш өөрийн ажиллуулдаг Ееnеехbet гэх нэртэй OneXbet агент ажиллуулдаг байсан ба Хэрлэнг цалинжуулан ажиллуулдаг байсан. Тэгээд 2024 оны 02 сарын 18-ны өдөр манай ажилтан Хэрлэнтэй фейсбүүкээр ***** гэх нэртэй фейсбүүкийн хаягтай удаа дараа тогтмол үйлчлүүлж OneXbet -ийн цэнэглэлт таталт хийлгүүлдэг байсан. Тэгээд 02 сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөгний татан авалт хийхээр, 16 цаг 47 минутанд нэг удаагийн кодыг манай агентын хаяг руу явуулсан. Тэгээд 16 цаг 58 минутанд манай агент татан авалтын дүн болох 4.000.000 төгрөгийг хаан банкны ************ дугаартай данс руу шилжүүлсэн ба бид 16 цаг 58 минутад тус нэг удаагийн кодыг ашиглаж татан авалт хийдэг OneXbet -ийн Ипос гэх нэртэй минутанд цэнэглэлт татан авалт хийдэг аппаар татан авалтын кодыг оруулахад алдаа зааж хэрэглэгч татан авалтын хүсэлтийг цуцалсан байна гэх бичиг гарч ирсэн. Тэгээд бид нар ***** гэх хүн рүү 4.000.000 төгрөгний буцаан авалт нь буцаагдсан байна гэж хэлээд 17 цаг 58 минут хүртэл шалгахад үнэхээр кодоо буцаасан хүсэлтээ цуцалсан байсныг худал хэлж булзайруулж байсан. Тэгээд манай агентаас С гийн OneXbet-ийн аккаунтны худалдан авалт цэнэглэлт таталт хийсэн түүхээ явуул гэхэд тухайн түүх дээр 16 цаг 58 минутанд 4.000.000 төгрөгний хүсэлтийг хэрэглэгч өөрөө цуцалсан байсан талаар нотлогдсон баримт байсан. Хувь хүний аккаунтын татах хүсэлтийг бид нар огт хөндлөнгөөс оролцох боломжгүй манайд ирсэн нэг удаагийн 4-5 оронтой кодоор татан авалт хийх боломжтой. Тэгээд уг асуудлаас хойш Н  С тай удаа дараа гар утсаар холбогдоход төлнө удахгүй өгнө хуваагаад өгнө гэх мэтээр цаг хугацаа хойшлуулаад 1 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Тухайн 4.000.000 төгрөг нь миний мөнгө учир 4.000.000 төгрөгөөр хохирсон байна. Би надаас мөнгө авч байсан  ***** гэх хүнтэй уулзаж байгаагүй, мөнгөн авсан үед мессенжерээр дуу хоолойн дуудлага хийж байсан. Эрэгтэй хүн бид нартай холбогдож байсан. Болсон зүйлийн талаар асуухад Н  гэх хүнээс асуу гэж хэлсэн тэгээд Н-гаас гэх хүнтэй Фэйсбүүкээр холбогдоход би мэдэхгүй С гаас асуу гэж хэлсэн. Яг хэн авсан талаар бол би мэдэхгүй байгаа. ... Би өөрийн эхнэр Уянгын Хаан банкны ************ дугаарын данснаас С гийн хаан банкны ************ дугаарын данс руу мөнгийг шилжүүлж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 хуудас, мөн А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг хх 41-42 хуудас/,

4.2.2. Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2024 оны 02 сарын 18-ны өдрийн 16 цаг 50 минутанд манай фейсбүүкийн Оnexbet гэх нэртэй хаяг руу ***** гэх нэртэй фейсбүүкийн хаягнаас Оnexbet-ийн таталт хийлгэхээр чат бичсэн тэгээд тухайн хүн нь над руу татсан гээд 5РХI гэсэн 4 оронтой код явуулсны дагуу би тухайн кодыг пос машин руугаа оруулахад үйлчлүүлэгч олдсонгүй гэсэн алдаа заасан бөгөөд энэ нь заримдаа манай пост алдаа заасан мөртлөө мөнгө нь орсон байдаг учир мөн тухайн хүн нь намайг хурдал гэх мэтээр яаруулаад байсан учир шууд 4.000.000 төгрөгийг орлого зарлага хийлгэдэг Ээнээ гэх хүний данс буюу У гэх хүний эзэмшлийн хаан банкны *********** тоот данснаас тухайн үл таних хүний өгсөн *********** гэсэн С  гэсэн нэртэй данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд 10 минутын дараа манай пос машин руу 4.000.000 төгрөг нь орж ирээгүй байсан учир би тухайн хүнээс хүсэлт явуулсан буюу 4.000.000 төгрөгийг манайхаар татуулах гэсэн хүсэлтийнх нь скрийн шотыг нь харах гэсэн боловч тухайн хүн нь өөрийнхөө таталт хийсэн түүхээ явуулахад тухайн 4.000.000 төгрөгний хүсэлт нь мөнгө шилжүүлэхтэй зэрэгцэн өөрөө цуцлах хүсэлт явуулсан байсныг тухайн түүхээс нь хараад мэдэж авсан. Тэгээд би тухайн хүнээс тус аппликэйшний гүйлгээний дэлгэрэнгүй түүхийг явуулж өгөхийг хүсэхэд тухайн хүн надад утас нь байхгүй байна өөр хүнд байгаа хариу бичихгүй байна би залгаад л байж байна гэх мэтээр цаг хугацаа хожих ойлгомжгүй зүйлсүүд ярьж эхэлсэн учир нь энэ тоглосон аккаунт нь Н  гэх ойрын холбоо хамааралтай хүний аккаунт гэдгийг нууж фейсбүүкийн найз дугаарыг нь мэдэхгүй гэж хэлсэн тэгээд бид нар тухайн залуугийн харьцсан аккаунтыг нь шалгахад манайхаар өмнө нь гүйлгээ хийлгэж байсан Н  гэх эмэгтэйн аккаунт байсан тэгээд би тус аккаунт нь Н гийнх гэдгийг нь мэдсэн. Би Оnexbet агентийн орлого зарлагын админ хийдэг бөгөөд сар гаруй хугацаанд ажиллаж байна. Тухайн ***** гэх нэртэй хаягнаас манайхаар байнгын үйлчлүүлдэг учир тухайн хүн нь 16 цаг 50 минутад хүсэлт буюу зодоо явуулахаар нь би итгээд тухайн кодыг хийж үзэхэд  алдаа заасан байсан тэгэхээр нь би өмнө ингэж алдаа заасан мөртлөө мөнгө нь ороод ирдэг байсан тохиолдол байсан учир шууд тухайн залуугийн хэлсэн ************ гэсэн Хаан банкны данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн харин надад эхний кодоо явуулахдаа скрийншот биш харин зүгээр бичээд явуулсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36/,

4.2.3. Гэрч Б.М-ийн өгсөн “Оnexbet-ийг 2023 оноос хойш тасралтгүй ашиглаж байсан ба тус апп нь спорт бэт буюу спортын тэмцээн уралдаануудад бооцоо тавьж ашиг олох зорилгоор ашигладаг апп байгаа юм. Тухайн апп-ийг хэрхэн яаж ашиглах талаар сайн мэднэ. Тухайн Оnexbet-ийн аккаунтыг иргэний үнэмлэх утасны дугаар емайл хаягаа оруулан баталгаажуулан нээдэг ба аккаунт нээснээр спортын бодит тэмцээнүүд дээр бооцоо тавьдаг. Аккаунт болгон өөрсдийн гэсэн Ю-ийн дугаартай байдаг ба давтагдашгүй 9 оронтой тоотой байдаг. Өөрсдийн аккаунтаараа хэрэглэгч нар нь цэнэглэхийн тулд өөрсдийн сонгосон агентуудтайгаа холбогдож цэнэглэлт таталт хийлгэдэг. Хэрэглэгч нь ямар нэгэн спортын тэмцээн дээр мөрий тавихдаа агент руугаа Ю-гаа явуулаад агент нь зөрүүлж өөрсдийн дансаа өгөхөд нь тухайн данс руу нь мөрий тавих мөнгөн дүнгээ шилжүүлж цэнэглэлтээ хийлгэж бооцоо тавих боломжтой болно. Үүний дараа хэрэглэгч нар нь мөрий тавьсан тоглолт нь хожоод мөнгөн дүн нь автоматаар орж ирдэг. Тэгээд ихэнх хэрэглэгч нар өөрсдийн цэнэглэлт хийсэн агентуудтайгаа холбогдоход эхлээд агент таталт хийх хаяг байршил өгдөг бөгөөд хаягаа оруулсны дараа мөнгөн дүнгээ оруулж хүсэлтээ явуулдаг тэгээд хүсэлт явуулсны дагуу хэрэглэгчид код ирдэг бөгөөд тухайн кодыг холбогдож байгаа агент руугаа явуулахад аппликэйшнээс мөнгө нь татагдаж гарсны дараагаар агент нь хэрэглэгчийн данс руу нь мөнгийг нь шилжүүлдэг. Харин хэрэглэгч явуулсан кодоо өөрөө цуцлах бүрэн боломжтой бөгөөд цуцалсан баримт аккаунт менежмент буюу мөнгө цэнэглэсэн таталт хийлгэсэн түүх нь гарч ирдэг. Ихэнх агентууд нь олон удаагийн мөнгө таталт хийлгэсэн цэнэглүүлсэн хэрэглэгч нарт итгэж кодоо пос машин руугаа хийгээгүй апп-ийн мөнгийг нь татаж аваагүй үедээ татах мөнгийг нь түрүүлж шилжүүлэх тохиолдол зөндөө байдаг. Хэрэглэгчээс өөр хөндлөнгийн хүн тухайн мөнгө татах хүсэлтийг цуцалж болохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46/

4.2.4. О.У-ын хаан банкны дансны хуулга, чатаар харилцсан талаарх мэдээлэл, захиалга цуцалсан талаарх аппликэйшний мэдээлэл /хавтаст хэргийн 99-115/,

4.2.5. Ч.С гийн сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 90097747 гэсэн дугаараас Н  над руу залгасан бөгөөд "Үхлээ амиа хорлолоо" гэхээр нь би айж сандраад Н  хоёр хүүхэдтэйгээ модны 2 дээр байсан тэгээд би очиж уулзахад Н -гаас М  эгч залгаад мөнгөө хий гээд байна мөнгийг нь яасан бэ гэж асуухад "Н  уйлж "би амиа хорлочья үхээд өгий гээд байхаар нь яасан юу болсон бэ гэж асуухад Н  надад хэлэхдээ "чиний 8.000.000 төгрөг мөн ажлын газрын нэг хүнээс 7.000.000 төгрөг болон ажлын тогооч эгчээс 2.000.000 төгрөг зээлээд тус мөнгөөр нь Onexbet бооцоонд тавиад алдчилаа би үхмээр байна чамд мөнгө байна уу цэнэглээд өгчөөчээ өчигдрийн алдсан мөнгөө олчих ч юм бил үү" гэсэн зүйл надад хэлж гуйхаар нь би Н гийн Onexbet аккаунтийг нь Eeneexbet агентаар дамжуулан өөрөөсөө 2.000.000 төгрөг гаргаж өгөөд цэнэглээд тоглоход алдсан бөгөөд дахин 2.000.000 төгрөг цэнэглээд дахин алдаж дахин 4.000.000 төгрөгөөр цэнэглэхэд бас дахин алдсан тэгээд би хамгийн сүүлд 800.000 төгрөгөөр цэнэглэж өгөхөд би хэсэг дуг хийгээд удалгүй Н  намайг сэрээхэд нөгөө 800.000 төгрөгийг чинь 9.500.000 төгрөг болгочилоо гэсэн тэгээд Н  надаас энэ 9.500.000 төгрөгийг татаад өгөөч гэж гуйхаар нь би Ееneexbet агент руу код явуулж эхний 4.000.000 төгрөг болон 5.500.000 төгрөгийг нь хоёр хуваагаад татчих гээд Eeneexbet рүү хоёр удаа татах хүсэлт явуулсан тэгээд удалгүй миний данс руу 9.500.000 төгрөг ороод ирэхэд нь би М тай яриулаад тань руу 9.500.000 төгрөгийг явуулчья гээд би өөрийн данс болох 5323040554 гэсэн данснаас Н гийн ********** гэсэн данс руу 9.500.000 төгрөг явуулсан тэгээд би Н -д захиж яг одоо М руу залгаадах 9,500,000 төгрөгийг миний нүдэн дээр хийчих гэж хэлэхэд М нь Хаан банкны данс байхгүй Голомтын данс руу хийвэл мөнгө нь маргааш орох учир хамт явж байгаа ажлын газрын хүний данс руу явуулья гэхээр нь би Н -г дахин тоглочихож магадгүй гээд харж байгаад Хаан банкны данс руу шилжүүлүүлсэн тэгээд би гараад явсан. ...Би тухайн таталт хийх хүсэлтийг буцаасан зүйл харин хүн ирээд яараад байсан учир би мөнгө нь ороод ирэхэд нь би тухайн мөнгийг Н  руу шилжүүлээд тухайн М-ийн өгсөн данс руу шилжүүлүүлээд тэндээс явсан харин надад хуурамч код илгээсэн зүйл байхгүй надад тухайн onexbet-c ирсэн кодын дагуу явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн-53-55/,

4.2.6. Г.Н гийн сэжигтнээр өгсөн “...2 024 оны 02 сарын 18-ны өдөр өөрийн гэр болох ** **-р хороо ** тоотод байхдаа би нөхөр С -г дуудсан бөгөөд удалгүй гэрт нөхөр С  орж ирээд би "17 сая гаруй төгрөг Onexbet аппликэйшнээс алдсан байсан тэгээд би хүмүүс өгөх өрөнд мөнгө байхгүй учир С-гээс нийт 4 удаагийн цэнэглэлт буюу 2 сая 2 сая 4 сая, 800.000 төгрөгөөр тус тус цэнэглүүлж алдаад нийт 8.800.000 төгрөгөөр цэнэглэсэн тэгээд түүнээс 800.000 төгрөгөөр тоглож бооцоо тавиад түүнийгээ 9.500.000 төгрөг болгосны дагуу би өөрийн аккаунтанд байсан 9.500.000 төгрөгөө С-гээс татаж өгөхийг гуйсан тэгээд С миний гар утсаар миний аккаунтад байсан 9.500.000 төгрөг бооцооны мөнгийг 4.000.0000 болон 5.500.000 төгрөгөөр тус тус татаж өгсөн бөгөөд С-гийн данс руу тухайн бооцооны мөнгө нь шилжээд буцаад С 9.500.000 төгрөгийг миний данс руу хийсэн бөгөөд тус мөнгийг М гэх хүний 11.650.000 төгрөгийг төлөх зорилгоор М аас данс асуухад надад хажууд нь хамт ажилладаг хүн буюу Хаан банкны данс өгсөний дагуу би тус данс руу С гийн нүдэн дээр 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн дараа С яваад өгсөн тэгээд би гэртээ байж байтал өөрийн гар утсаа нээгээд өөрийн Onexbet аккаунт руугаа ороод харахад 4.000.000 төгрөг байхаар нь ямар мөнгө байсныг нь мэдээгүй бооцоо тавьж болох юм бол уу гэж бодоод Onexbet казино руу орж тухайн 4.000.000 төгрөгийг бүгдийг нь нэг дор тавиад алдсан. ... 4 сая төгрөгийн хүсэлтийг буцаасан асуудал байхгүй мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51/,

4.2.7. Г.Н гийн яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, 2024 онд манай нөхөр байсан С  миний гар утсан дээр OneXbet гэх тоглоомын аппликэйшн татаад тоглоод байдаг байсан. Тэгээд миний утас надад байгаагүй учраас юу болсон талаар мэдэхгүй байна маргааш нь цагдаагаас залгаад ирж мэдүүлэг өг гээд би цагдаагийн газар дээр ирж мэдүүлэг өгсөн. Тухайн үед мөнгө цэнэглүүлэхээр татаж авчихаад буцаачихсан байна гэж хэлсэн. ...Би урьд өмнө нь тухайн тоглоомыг тоглож байгаагүй. Энэ тоглоомын талаар мэднэ. Манай нөхөр тоглодог байсан учраас би мэддэг. ...Би С тай 2013 оноос 2024 оны 11 дүгээр сар хүртэл хамт амьдарч байгаад салсан одоо тусдаа байгаа. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. ... аппликэйшнээс буцааж авсан 4 сая төгрөгийг би аваагүй. Хэн авсан талаар мэдэхгүй байна. ...Би энэ талаар асуусан тэгэхэд тухайн мөнгийг С  болиулсанаа бол мэдэхгүй гэж хэлсэн. Татсан 4.000.000 төгрөгийг найздаа өрөндөө өгсөн гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн-66-68 х/ зэрэг болно.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

5. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

5.1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

5.2. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Н г 2024 оны 02 сарын 18-ны өдөр спортын мөрий тавьж тоглодог цахим сайт Onexbet-ийн дансыг цэнэглүүлэхээр хүсэлт илгээж, А.Д-ий 4 сая төгрөгийг шилжүүлэн авч тухайн хүсэлтээ цуцлан хохирогчийг залилсан гэж ялласан бөгөөд шүүхээс яллах талын болон бусад нотлох баримтуудын эх сурвалжыг магадлах, харьцуулан шинжлэн судлах аргаар дүгнэлт хийвэл:

 

5.2.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад баримтуудаар Г.Н гийн дансаар 4 сая төгрөгийн гүйлгээ хийгдээгүй, хуурч залилж авсан, захиран зарцуулсан болох нь тогтоогдоогүй, зарим нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан. Тухайлбал,

Г.Н гаас сэжигтнээр мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар сэжигтэнд олгосон эрхийг ноцтой зөрчсөн, дэлгэрэнгүй байдлаар бүрэн гүйцэд танилцуулаагүй, сэжигтнээс  мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 49 дүгээр хуудас/ дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд заасан сэжигтний эрхээс зарим заалтыг орхигдууулсан, тухайлбал, мөрдөгч, прокуророос татгалзах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан бусад бүрэн эрхийг танилцуулсан баримт байхгүй, мөн хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1-д заасан “сэжигтнээс мэдүүлэг авахын өмнө түүнд ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулах” талаар мөрдөгчид үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал мэдүүлэг авсан тэмдэглэл дээр тусгагдаагүй, хэрэгт холбогдсон хүнээс “та юу болсон талаар ярина уу” гэх тулгасан асуултыг тавьж мэдүүлэг авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Г.Н гаас сэжигтнээр авсан мэдүүлгийг шүүхээс нотлох баримтад тооцох хууль зүйн үндэслэлгүй.

 

5.2.2. Ч.С гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг Г.Н гийн мэдүүлэгтэй утга агуулгын хувьд ойролцоо боловч бусад баримтаар давхар нотлогдоогүй, Г.Н г ялласан бусад нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.Үүнд:

 

***** гэх нэртэй хаягаар хүсэлт илгээсэн, уг хаягаар байнга үйлчлүүлдэг, Ч.С  цахим бооцоот тоглоомыг Г.Н гийн утсаар түүний аккаунтыг ашиглан тоглож байсан, Г.Н гийн залилсан гэх 4 сая төгрөгийн гүйлгээ Ч.С гийн Хаан банкны ********** дугаар данс руу шилжиж орсон, хохирогч, гэрч нар мөнгө шилжүүлж авсан хүнтэй мессенжерээр харьцахад залуу буюу эрэгтэй хүн болох талаар мэдүүлсэн, 02 сарын 18-ны өдөр 9,500,000 төгрөгийн гүйлгээг О.А луу Г.Н  биш Ч.С  шилжүүлсэн зэрэг нь:

- Н.Х-гийн хохирогчоор өгсөн “... ********** гэсэн С  гэсэн нэртэй данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн ... 4.000.000 төгрөгний хүсэлт нь мөнгө шилжүүлэхтэй зэрэгцэн өөрөө цуцлах хүсэлт явуулсан байсныг ... энэ тоглосон аккаунт нь Н  гэх ойрын холбоо хамааралтай хүний аккаунт гэдгийг нууж фейсбүүкийн найз дугаарыг нь мэдэхгүй гэж хэлсэн тэгээд бид нар тухайн залуугийн харьцсан аккаунтийг нь шалгахад манайхаар өмнө нь гүйлгээ хийлгэж байсан Н  гэх эмэгтэйн аккаунт байсан тэгээд би тус аккаунт нь Н гийнх гэдгийг нь мэдсэн. ***** гэх нэртэй хаягнаас манайхаар байнгын үйлчлүүлдэг... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-35 х/,

 

- Шүүгдэгч Г.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...1 жил 3 сарын өмнө С гэх хүн манай нөхөр байсан. ... Тэр үед 1xbet тоглодог байсан. Миний нэртэй аккаунт блоклоод болохгүй байна гээд миний нэрээр тоглодог байсан. Энэ асуудлыг мэдээгүй байж байхад цагдаагаас дуудсан. Миний нэр дээрх аккаунт мөн гээд хэлчих, чамд ямар ч асуудал гарахгүй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Хохирогч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би надаас мөнгө авч байсан ***** гэх хүнтэй уулзаж байгаагүй. Мөнгө авсан үед мессенжерээр дуу хоолойн дуудлага хийж байсан. Эрэгтэй хүн бид нартай холбогдож байсан. Болсон зүйлийн талаар асуухад би мэдэхгүй Н  гэх хүнээс асуу гэж хэлсэн тэгээд Н  гэх хүнтэй фейсбүүкээр холбогдоход би мэдэхгүй С гаас асуу гэж хэлж байсан. Яг хэн нь авсан талаар бол мэдэхгүй байгаа. ...Би өөрийн эхнэр У-ын Хаан банкны ************ данснаас С гийн нэртэй хаан банкны ************* дугаарын данс руу мөнгийг шилжүүлж өгсөн. Би 2023 оны 11 дүгээр сараас хойш эхнэр Уянгын мөнгө шилжүүлсэн дансыг ашигладаг байсан...” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч А.Д өөс гаргаж өгсөн фейсбүүк мессенжерээр ***** гэх хаягтай чатласан

-Ehni 4m chin butsagdsan bn, Dahaid ss yvuld, Bnuu

-huwi chne blhkv bn

-Mdjinaa, Nza

-4m hasagdsan... гэх зураг /хавтаст хэргийн-99-105/,

 

- Гэрч О.А-ын өгсөн “... 2024 оны 01 сарын сүүлээр С  надаас 11,000,000 төгрөг зээлээч хэрэг болоод байна мах авах хэрэгтэй байна гэхээр нь 11,000,000  төгрөг С д өгсөн ... өрөө өгөхгүй удаж байгаад 02 сарын 18-ны өдөр С гаас 9,500,000 төгрөг орж ирсэн бөгөөд удалгүй данс маань хязгаарлагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн-38/-ээр тогтоогдож байгаа.

           

5.2.3. Ч.С гийн сэжигтнээр өгсөн “... миний данс руу 9.500.000 төгрөг ороод ирэхэд нь би М тай яриулаад тань руу 9.500.000 төгрөгийг явуулья гээд би өөрийн данс болох *********** гэсэн данснаас Н гийн ************ гэсэн данс руу 9.500.000 төгрөг явуулсан тэгээд би Н -д захиж яг одоо М  руу залгаадах 9.500.000 төгрөгийг миний нүдэн дээр хийчих гэж хэлэхэд М  нь Хаан банкны данс байхгүй Голомтын данс руу хийвэл мөнгө нь маргааш орох учир хамт явж байгаа ажлын газрын хүний данс руу явуулья гэхээр нь би Н -г дахин тоглочихож магадгүй гээд харж байгаад Хаан банкны данс руу шилжүүлүүлсэн тэгээд би гараад явсан. ...” /хавтаст хэргийн-53-55/ гэх мэдүүлэг үнэн бодитой эсэхийг тогтоохын тулд  М ыг гэрчээр асуух, дансны хуулгуудыг авч нягтлан шалгах ажиллагаа явуулаагүй ба уг ажиллагааг хийж гүйцэтгэсэн ч 9,500,000 төгрөг шилжүүлсэн гэх асуудал энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий биш болно.

 

5.2.4. Хохирогч талаас Г.Н тай цахимд чаатаар харилцсан баримт хэрэгт авагдсан боловч 4 сая төгрөг залилж авсан гэх нотлох баримтад хамааралгүй, Г.Н  4,000,000 төгрөгийг хохирогч талаас авах хүсэлтийг гаргасан, мөнгө шилжүүлж авсан, хүсэлтээ буцаан татаж хуурч залилсан гэх үйл баримт нотлогдоогүй, мөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн А.Д , шилжүүлсэн Н.Х нар Г.Н  гэх эмэгтэй хүнтэй харьцаж гүйлгээ хийгээгүй, мессенжерээр харьцаж байгаагүй гэдгээ тодорхой мэдүүлсэн, харин залуу буюу эрэгтэй хүн байсан талаар мэдүүлсэн, хохирогчийн мэдүүлгээр 4.000.000 төгрөгийн гүйлгээг Хаан банкны ************** дугаартай С  гэх данс руу хийсэн  нь тогтоогдсон, дээрх үйл баримтуудаас дүгнэхэд 4 сая төгрөгийг Г.Н  хуурч залилж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

5.2.5. “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн шүүгдэгч Г.Н г 2024 оны 02 сарын 18-ны өдөр спортын мөрий тавьдаг цахим сайтад Onexbet-ийн дансыг цэнэглүүлэхээр хүсэлт илгээж, хохирогчийг хуурч тухайн хүсэлтээ цуцлан залилсан хэмээн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Н г гэм буруугүйд тооцон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй.

 

5.3. Шүүхээс цагаатгах тогтоол гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох.

 

5.4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Г.Н  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагаатгагдсан этгээд хохирол нэхэмжлэх эрхийн талаар тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалт, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Н  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3, 4, 5, 6, 45.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагаатгагдсан этгээд хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол тогтоох хэсгийн 2 дахь заалт хэрэгжихгүй ба хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ