Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/01618

 


 

2023 оны 05 сарын 15 өдөр

 

 

 

 

Дугаар 183/ШШ2023/01618

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Орхон аймаг, ........ байранд байрлах, Э   /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... байрлах, Б  ХХК /РД: ...../-д холбогдох,

 

9.727.439,45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э  нь хариуцагч Б  ХХК-дхолбогдуулан 9.727.439,45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б ХХК нь Э  ХХК-ийн /хуучин нэрээр/ охин компани болох РСЦ ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх 18/338-01 дүгээр гэрээ байгуулсан. Р  ХХК нь Э  ХХК-ийн /хуучин нэрээр/ охин компанийн статустай үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Э  ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 000 дүгээр тушаалаар тус үйлдвэрийн газрын Барилга засварын цехийн бүтцийн нэгжээр үйл ажиллагаа явуулж байна. Р ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/338-01 дүгээр гэрээний 6.1, 6.2-д заасны дагуу захиалагчид 222.354.165 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн. Захиалагч тал буюу Б ХХК нь зурмагийн үнэ 213.667.400төгрөгийг төлбөрийг нийлүүлэгч талд төлсөн боловч үлдэгдэл 8.686.765 төгрөг төлөөгүйгээс авлага үүссэн. Талууд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хоёр байгууллагын хооронд тооцоо нийлж, Б ХХК нь 8.686.765 төгрөгний өртэй гарсныг харилцан баталсан №2019-04 дүгээр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Бэрэн металл ХХК-аас төлбөр төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд тус үйлдвэрийн газрын Барилга засварын цехийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0000дүгээр албан бичиг, мөн Хуулийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 117/1473 дугаар, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 117/286 дугаар албан бичгүүдээр мэдэгдэг хүргүүлсэн. Б ХХК нь үйлдвэрийн газрын Хуулийн хэлтэст 2020 оны 4 дүгээр сарын 08-ны 000дугаар, мөн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/20 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ Манай компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Р ХХК-д 8.686.758 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлнө хэмээн дурдсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үүссэн төлбөр 8.686.765 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 1.040.674,45 төгрөг, нийт 9.727.439,45 төгрөгийг хариуцагч Бэрэн металл ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ТӨҮГ-ын хувьд 2018 онд уг гэрээг РХХК-тай байгуулсан. Тэгсэн боловч тухайн нэхэмжлэл гаргаж байгаа компани нь Э ХХК юм. Гэтэл РСЦ ХХК нь 2019 онд татан буугдсан байгаа боловч Р ХХК нь өөрөө ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байгаа. Уг компани нь татан буухдаа Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар татсан буугдсан. Гэхдээ үүргийн бүтцийг хуваарилахдаа зөвхөн ажил хийгдэх бүтэц нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжсэн. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт компани татан буугдахдаа нэгдүгээрт хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр, эсхүл шүүхийн шийдвэрээр татан буугддаг. Гэтэл РХХК нь Эрдэнэт үйлдвэрийн охин компани гэж байгаа боловч Эрдэнэт үйлдвэрийн хэдэн хувийг эзэлж байсан баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр нь манай Р ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр шаардах эрхийг Р ХХК-иас яаж шилжүүлж авсан нь тодорхойгүй. Тийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлага болох 8.686.765 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ биш Р ХХК-д өгөх үүрэгтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Д.Гэд олгосон итгэмжлэл, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 170.590 төгрөг төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/338-01 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний хуулбар, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дүгээр тушаалын хуулбар, Э төрийн өмчит үйлдвэрийн газрын Б  ХХК-иас авах авлагын тооцооны баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0000дугаар, мөн газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 117/286 дугаар мэдэгдэл, Б ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 000 дугаар албан бичгийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2022/000 дугаар захирамж зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас БХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Ө.О-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хариуцагч Б ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 00000 дүгээр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г Р ХХК-тай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар Р ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн булагтын В хэсэгт Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 0000000000 маркийн бетон зуурмагийг тээвэрлэн Бэрэн металл ХХК-д нийлүүлэхээр тохиролцжээ.

 

3. Хэдийгээр талууд гэрээг бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэмээн нэрийдсэн, мөн Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасныг үндэслэн байгуулав хэмээн дурдсан байгаа боловч тухайн гэрээгээр зохицуулсан харилцаанаас дүгнэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна.

 

4. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр хариу тайлбараа гаргаагүй боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Бид РСЦ ХХК-тай гэрээ байгуулсан, тухайн компани татан буугдсан хэмээн маргасан.

 

Гэвч хэргийн 11 дүгээр талд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 000 дүгээр тушаал авагдсан бөгөөд тухайн тушаалаас үзэхэд Р ХХК-ийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд оруулж, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болгож, Барилга засварын цех хэмээн нэрлэсэн байна.

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно гэж заасан ба энэ нь тухайн хуулийн этгээдийн дотоод асуудал болно.

 

Харин гэрээний дагуу бусдын өмнө үүрэг хүлээсэн этгээдийн хувьд үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд Р ХХК нь Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болсон тул Р ХХК-ийн Бэрэн металл ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар нь хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Бэрэн металл ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8.686.765 төгрөг, алданги 1.040.674,45 төгрөг, нийт 9.727.439,45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 170.590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э үйлдвэрийн  олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8.686.765 төгрөг, алданги 1.040.674,45 төгрөг, нийт 9.727.439,45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э төрийн  олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас 170.590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эт үйлдвэрийн  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО