| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2026/0004/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/05 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/05
2026 01 06 2026/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504002670257 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, “*******” ХХК-нд механикч ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт ******* тоот хашаанд оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ******* (РД:*******)
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн *******,******* өрөөнд 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хохирогч г согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 8 дугаар сарын 29-ний орой 17-18 цагийн орчим , , ийн дүү гээд нэг залуу энэ хэдтэй Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлаг хэсэгт таарсан юм. ...Замзуурын тэнд очоод тамхи, хоёр шил сөжү авсан. Тэгээд CU-гээс гараад зүс таньдаг хоёр залуутай таараад ийн машинд байсан пиво, авсан сөжүгээ уусан. Тэгээд тэр хоёр залуугаас салаад негөө дүү нь машин бариад бид хэд гээд буудалд очсон. Тэгээд буудалд орсны дараа дүү нь ажилтай гээд машиных нь түлхүүрийг өгөөд явсан. Нөгөө хүүхэн бас пиво уусан байсан байх яасан уддаг юм гээд байж байсан. Тэгээд буудлаас , бид 3 гараад М баарны караоке орсон. Тэнд хэр их юм уусан яаж гарсан талаараа огт санахгүй байна. Буудалд бас яаж орсон талаараа санахгүй байна. Сүүлд сэргэсэн санаж байгаа нь тэр хүүхэнтэй хурьцал хийж байсан. Тэр үед тэр хүүхэн эрэгтэй эмэгтэй хүмүүс яаж хурьцал хийдэг яг л тийм байдалтай байсан. Үнсэлцэж бариад. Тэгээд намайг сэргэхэд эхлээд тэр хүүхэн миний дээр гарчихсан хурьцал хийж байсан. Тэгээд байрлалаа өөрчлөөд би дээр нь гараад хэсэг хурьцал хийгээд байж байхад нөгөө хүүхэн “боль яв чи” гэж хэлсэн санагдаж байна. Яг сайн бас санахгүй байна. Тэгээд босоод хувцсаа өмсөөд дуусаагүй байхад орж ирсэн. Тэгээд нөгөө хүүхэн уйлж унжаад т ийм юм болчихлоо гээд хэлтэл надаас юу болсон юм бэ гэхэд санахгүй байна гээд хэлтэл намайг түлхсэн. Тэгээд намайг унасаны дараа үүдний ресефшин билүү үйлчлэгч нэг эгч болиоч гар гэсэн. Ийм л зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 112-113)
гаас гаргаж өгсөн *******, Э., нарын харилцсан зурвасууд (хх-ийн 10-20)
гаас гаргаж өгсөн 2 секундын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22-23)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 25-28)
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 8 дугаар сарын 28-ны орой 20-21 цагийн орчим Багануур дүүрэгтэй танилцахаар ирсэн. Тэгээд фейсбүүкээр танилцсан холбоотой байдаг залуу намайг тосож авсан. Тухайн залуутай фейсбүүкээр 2 сар орчим харилцаж байсан, өмнө нь уулзаж байгаагүй. Тэгээд намайг 21 цагийн орчимд тосож аваад гэдэг буудлын тоотод намайг буулгасан. Тэгээд тэр өдрөө тэндээ амарсан. Тэр үед бид хоёрын хооронд ямар нэгэн бэлгийн харилцаа гэх зүйл болоогүй. Тэгээд маргааш нь 29-ний өдөр амарч байгаад үдээс хойш цагаа санахгүй байна манай найз гээд гэх залууг дагуулж орж ирсэн. Тэгээд , бид гурав буудлын өрөөнөөс гараад ойролцоо байх нэг караоке орсон. Тэгээд бид дуулж сууж байхад ийн нэг найз нь ирсэн нэрийг нь хэн гэдгийг нь санахгүй байна. Тэгээд тэр найз нь ирээд цуг сууж байгаад удалгүй гэртээ харьлаа манайх ойролцоо байдаг юм гээд гараад явсан. Тэгээд бид хэд тэндээ сууж байгаад 23-24 цагийн орчим буцаад буудалдаа 306 тоотод орсон. Тэгээд би нилээн муудсан байсан учраас “би унтлаа” гээд гадуур хувцастайгаа унтаад өгсөн. Тэгээд нэг сэргэтэл ийн найз гээд залуу миний дээр нүцгэн бэлэг эрхтэнээ бэлэг эрхтэнд маань хийчихсэн хөдөлж байсан. Тэгээд би цааш нь түлхээд “чи яаж байгаа юм бэ новшоо” гээд юу ч ярихгүй хувцасаа өмсөж байсан. Тэгээд би утсаа аваад тэр залуугийн бичлэгийг хальт хийсэн. Би тэгээд рүү утсаар залгатал утсаа авахгүй байж байгаад гаднаас “яасан бэ” гээд ороод ирсэн. Тэгээд би т юу болсон талаар хэлсэн. “Чи яагаад намайг энэнтэй үлдээж байгаа юм бэ” гэхэд “тасарчихаад явахгүй байхаар нь энд үлдээсэн, би энийг чинь ингэнэ гэж яаж мэддэг юм” гэж надад хэлсэн. Тэгээд байж байхад тэр гээд залуу хувцасаа өмсөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35)
Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Багануурт 8 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим ирсэн. Тэгээд амралт явах гэж байгаад болиод гадаа хүйтэн байна гээд гийн буудалд өрөө аваад орсон. Тэгээд тэр орой бид хоёр жаахан юм ярьж суусан. Би ганц хоёр коктайл уугаад, 1-2 пиво уугаад тэр оройноо амарсан. Тэгээд маргааш нь 29-ний өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд намайг өглөө сэрэх үед жаахан уучихсан байсан. Тэгээд өдөр нь байж байгаад орой 19 цагийн орчимд найзтайгаа уулзсан. Тэгээд эргэж буудлын өрөөнд ирээд , хоёрыг танилцуулаад тэгээд тэр хоёр 1-2 сөжү, пиво уусан. Тэгээд байж байгаад орой 21 цагийн орчим М баарны караоке орж суусан. Тэнд сууж байхад тэр хоёр нилээн пиво уусан. Би тооцоог нь хийхэд 11 ширхэг пиво авсан байсан. Тэгээд гараад гийн буудлын өрөөндөө ирсэн. Тэгээд тэр хоёрыг буудлын өрөө рүү оруултал нилээн согтчихсон орж ирээд шууд унтаад өгсөн. буудлын өрөөнд буйдан дээр унтчихсан байсан. Би тэгээд той “сэр хоёулаа хорхог аваад ирье” гэхэд сэрэхгүй байгаад байсан. Би тэгэхээр нь хоёр гутлыг нь тайлаад хажуу тийш нь хэвтүүлчихээд Байдлаг руу гэрийн үүдэнд ирж дүүгээрээ хорхог гаргуулж ирээд эргээд буудлын өрөөнд очиход , хоёр хэрэлдчихсэн байсан. Намайг орсон чинь надад “чи яах гэж найзыгаа үлдээдэг юм” гэхээр нь би гайхаад ыг нэг алгадаад “чи юу хийгээд яагаад байгаа юм” гээд хөөгөөд явуулсан. Тэгээд ыг явсаны дараа “чи яах гэж найзыгаа үлдээсэн юм” гэхээр нь “би хорхогондоо яваад ирлээ шүү дээ” гээд нээх их юм яриагүй бид хоёр амарсан. ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38)
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө би буудлын ресепшинээр ажиллаж байсан. Тухайн 306 тоот өрөөнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. 1 эрэгтэй нь орж гараад яваад байсан. ...Орой хаалга түгжсэний дараа 00 цаг орчим хаалга тогшоод өрөөндөө оръё гээд гаднаас орж ирж байсан. Манай буудал дотроо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлдэггүй болохоор хүмүүс гадуур уучихаад орж ирдэг юм. Тэр 2 залуу, 1 эмэгтэй уусан байсан байх. Тухайн өрөөнд 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэж хүн бүртгэл хийлгэсэн байсан. Тэгээд маргааш нь өрөөнөөсөө гараарай гэж хэлэх үед сунгана гэж нэг бондгор шар залуу хэлээд хоногоо сунгасан. ...Тэр хүмүүс маргалдсан эсэхийг нь мэдэхгүй байна. Бондгор шар залуу нь орж ирчихээд хоол аваад ирье гээд буцаад гарсан. Тэгээд 20 орчим минутын дараа буцаж орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад нөгөө цуг явсан жижиг бор залуу нь гаръя гээд гарах гэж байхад утас нь дуугарч утсаар яриад буцаад орсон. Тэгээд ороод 5-6 минутын дараа пид пад болоод явчихаар нь би хаалгыг нь тогштол онгойлгохгүй байсан. Тэгээд би түлхүүр авч очоод хаалгыг нь онгойлгоод ороход жижиг бор залуу газар байж байсан /уначихсан/. Тэгээд би “боль, гар” гээд тэр залууг гаргаж явуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-42)
Шинжээчийн 2025.10.08-ны ЕГ0825/3410 тоот дүгнэлтэд “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд “үзүүлэгч гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учраагүй байна. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршийг зэрэглэл тогтоогдохгүй...” гэжээ. (хх-ийн 49-50)
Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 246 дугаартай “...гийн биед зүүн талын гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Үзүүлэгч нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-53)
Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 259 дугаартай “...*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтэл тогтоогдоогүй тул бусад асуултанд хариулах шаардлагагүй. Шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй. Бэлгийн харьцаанд орох чадвартай...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-68)
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “...Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг хэрэглэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан...” гэсэн илтгэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 74-85-р хуудас)
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 103-107) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч гаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргуулаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл илт хүч хэрэглээгүй боловч хохирогч өөрийгөө удирдан жолоодох, нөхцөл байдлыг ойлгох чадваргүй байхад нь бэлгийн харилцаанд орсон энэ үйлдэл нь өөрөө хүчиндэх гэмт хэрэг болдог юм байна гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ч хохирогчид 600.000 гаруй төгрөг шилжүүлсэн байгаа. Энэ талаар баримт гаргаж өгөөгүй ч гэсэн хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй гэж тооцох үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...хохирогчийг согтуу биеэ хамгаалах чадваргүй байхад нь бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, сэтгэцийн гэмтэл тогтоогдоогүй зэргээр үндэслэлүүд нь тодорхойлогджээ. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн *******,******* өрөөнд 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хохирогч г согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх нь дээрх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь хохирогчийн бэлгийн эрх чөлөөг үл хүндлэн, бие махбодийн халдашгүй байх эрхийг нь буюу бэлгийн харьцааны талаархи хүний жам ёсыг зөрчиж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдэгдсэн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******од дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч тай 2026.01.02-ны өдрийн утсаар ярьсан “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тэмдэглэл, Шинжээчийн 2025.10.08-ны ЕГ0825/3410 тоот дүгнэлтэд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд “үзүүлэгч гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учраагүй байна. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршийг зэрэглэл тогтоогдохгүй...” гэжээ.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******од 2025 оны 11 дүгээр зүйлийн 11-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд хорооны тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг, өөрийнх мэдүүлэг зэрэг эдгээр нотлох баримтуудаар өрх толгойлсон ганц бие эцэг гэж үзэх үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд дурдвал хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр аль аль нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэн алиных нь мэдүүлгээс авч үзвэл бэлгийн харьцаа эхлэх үе шатанд хохирогч тухайн нөхцөл байдлыг бүрэн ухамсарлаагүй, мэдээгүй улмаас эсэргүүцэл үзүүлээгүй. Бэлгийн харьцаа явагдаж байхад гэнэт ухаан ороод эсэргүүцсэн учраас тэр үйлдлээ үргэлжлүүлэхээ зогсоосон нөхцөл байдал тогтоогддог. Энэ нь нөхцөл байдлыг андуурсан учраас буюу шүүгдэгчийн хувьд бэлгийн харьцаанд оролцох үед хохирогч татгалзлаа илэрхийлээгүй улмаас дургүйцэхгүй байна гэдэг субьектив ойлголттой байсан байж болохоор нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурч үйлдсэн. Өөрөөр хэлбэл бэлгийн харьцаа эхлэх үе шатанд бүрэн төгс үйлдэгдсэнээр дуусаж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар заалтад зааснаар “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хохирогчийн хэрэгт гаргаж өгөөд байгаа өргөдөл, мөрдөгч хэргийн материал танилцуулахад ярьсан асуудал, мөн шүүгчийн туслахтай ярихад өөрийн илэрхийлсэн байр суурь нь тухайн нөхцөл байдалд өөрөө эхэлж асуудлыг ойлгоогүйн улмаас болж энэ хэрэг болсон гэдгийг ойлгож, өөрийн тодорхой хэмжээгээр буруутай байдлыг дотроо ойлгож байгаа юм байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргах гэж байгаа. ын холбогдсон гэмт хэрэгт 1-5 жилийн хугацаагаар хорих ялтай, сонгох санкц байхгүй. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдэг асуудал байгаа. Үүнд хамаарагдаж байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар дурдсан. Шүүгдэгчийн хувийн байдал, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэх хугацааг багаар тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Охин, ээжийгээ тэжээхийн тулд шүүгдэгч маань цаашид ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх ёстой. Хүүхдийн эрх ашгийн үүднээс түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэдэг санал хүсэлтийг гаргаж байна....” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна” гэж хуульчилсан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь ам бүл 3, ээж, охины хамт амьдардаг, хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан болохыг *******од мэдэгдэх нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдан ирсэн хоёр ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр (2) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг *******од мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
7. *******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн хоёр ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ