Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0444

 

 

   2023          05          16                                    128/ШШ2023/0*******4

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Т*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Х*******,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э*******,

Гуравдагч этгээд: Ч.Б******* нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээд Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Ш.Т*******гаас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11-22******* дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр  “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө, 2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрх”-ийг бүртгүүлэхээр хандсан.

            1.2. Улсын бүртгэгчээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг авах” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан.

            1.3. Ш.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан.

1.4. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6/10085 тоот албан бичгээр “... ******* тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд ... орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариу өгчээ.

            1.5. Ш.Т*******гаас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т*******гийн нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ш.Т******* миний бие С.Цгоос 2011 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг 54,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд хууль ёсны дагуу шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Тухайн үед уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Ц улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Гэтэл С.Ц нь Ч.Б******* гэх хүнээс 35,100,000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд тус авлагад Ч.Б*******ийн дээрх маргаан бүхий орон сууцыг хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөрийг барагдуулсан байсан. Тус анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг Ч.Б*******ийн нэхэмжлэлтэйгээр 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Ийнхүү миний өмчлөлд байсан орон сууцыг хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр, шүүхийн шийдвэрт дурдаагүй ажиллагаа хийж, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ч.Б*******ийн нэр дээр ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, улмаар 2012 оны 0******* сарын 11-ний өдөр намайг орон сууцнаас албадан гаргасан. Дээрх ажиллагаа нь үндэслэлгүй байсан учир Ш.Т*******г ******* тоот 2 өрөө байр орон сууцнаас албадан гаргасан, өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.Б*******ийн нэр дээр гаргасан ажиллааг хүчингүй болгож, тус байрны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3 шатны шүүх уг орон сууцны өмчлөх эрх Ш.Т******* надад шилжин хууль ёсны өмчлөгч болсон байхад дээрх байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгосноор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 оны/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууц хуулийн дагуу Ш.Т*******д надад шилжсэн байсан, бодит байдалд С.Цгоос Ч.Б*******т буцаах боломжгүй учир хохирол төлүүлэх ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл С.Ц, Ч.Б******* нарын хооронд явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний өмчлөх эрх бүхий орон сууц хамааралгүй байхад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагаа явуулсны улмаас миний орон сууцны өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны 298 дугаартай магадлалаар “Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 12- 2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, уг орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зохигчдын хэн алинаас нь хяналтын журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болно. Энэхүү магадлалын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/18901 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн байсан захиран зарцуулах эрхийг сэргээх тухай албан бичгийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн гэж 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/983 дугаартай хариу мэдэгдэх хуудсаараа мэдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрүүдээр маргаан бүхий орон сууц нь хуулийн дагуу Ш.Т*******гийн өмчлөлд байх ёстой, энэ орон сууцыг Ч.Б*******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн ажиллагааг хүчингүй болгосон, энэ нь хүчин төгөлдөр байгааг тогтоосон учир 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу мэдүүлэг, холбогдох шүүхийн шийдвэрүүдийг хавсаргаж өгсөн.

Харин Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг авах” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг гаргуулахаар өмнө нь хандаж байсан боловч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Т*******д шилжүүлэх гүйцэтгэх баримт бичиг байхгүй” гэх үндэслэлээр татгалзсан байдаг. Улмаар дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан Баянзүрх дүүргийн 06 хороо 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулахаар гомдол гаргасан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6/10085 албан бичгээр гомдол хариу өгсөн байх ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т хуульд заасан журмын дагуу хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай эсхүл мэдээлэл нь зөрүүтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1******* зүйлийн 19.4.3-т “Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс тус тус татгалзсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дугаартай тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны 298 дугаартай магадлалын дагуу хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй байтал шаардлагагүй баримт бичиг шаардаж, үндэслэлгүйгээр татгалзсан нь үндэслэлгүй юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу өмчлөгч болохоо нотолсон холбогдох шүүхийн шийдвэрээ хавсаргасан байхад хуулийн 2******* зүйлийн “эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл”-д байхгүй буюу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг авах гэж хууль бус, хуульд тусгагдаагүй материал шаардсан” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Миний бие хуулийн дагуу 2011 онд худалдан авч өмчлөх эрхтэй болсон орон сууцнаасаа албадан гаргуулж, өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль бус ажиллагаа явуулсан болохыг удаа дараа шүүхийн шийдвэрүүдээр тогтоолгосон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж, өөрийн орон сууцандаа амьдарч чадахгүй хохирсоор байна. Иймд Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс 2022 оны 10 дугаар сарын 21- ний өдөр татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т*******гийн нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 оноос нийт 12 жилийн хугацаанд маргаан явагдаж байгаа. Анх Ш.Т******* нь С.Цоос 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг 54,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд хууль ёсны дагуу шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Тухайн үед уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Ц улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ маргаантай эсэх талаар шалгаж байж гэрчилгээ олгодог юм. Улмаар ямар нэгэн маргаангүй тул гэрчилгээ олгосон.

Гэтэл С.Ц нь Ч.Б******* гэх хүнээс 35,100,000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд тус авлагад Ч.Б*******ийн дээрх маргаан бүхий орон сууцыг хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөрийг барагдуулсан байсан. Тус анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг Ч.Б*******ийн нэхэмжлэлтэйгээр 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Ийнхүү нэхэмжлэгчийн өмчлөлд байсан орон сууцыг хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр, шүүхийн шийдвэрт дурдаагүй ажиллагаа хийж, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ч.Б*******ийн нэр дээр ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, улмаар 2012 оны 0******* сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан гаргасан. Дээрх ажиллагаа нь үндэслэлгүй байсан учир Ш.Т*******г ******* тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргасан, өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.Б*******ийн нэр дээр гаргасан ажиллааг хүчингүй болгож, тус байрны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 3 шатны шүүх уг орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжин хууль ёсны өмчлөгч болсон байхад дээрх байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууц хуулийн дагуу Ш.Т*******д надад шилжсэн байсан, бодит байдалд С.Цоос Ч.Б*******т буцаах боломжгүй учир хохирол төлүүлэх ажиллагаа явуулах ёстой байсан.

Гэтэл С.Ц, Ч.Б******* нарын хооронд явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий орон сууц хамааралгүй байхад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагаа явуулсны улмаас нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны 298 дугаартай магадлалаар “Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2- 2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, уг орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зохигчдын хэн алинаас нь хяналтын журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болно.

Энэхүү магадлалын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/18901 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн байсан захиран зарцуулах эрхийг сэргээх тухай албан бичгийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн гэж 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/983 дугаартай хариу мэдэгдэх хуудсаараа мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрүүдээр маргаан бүхий орон сууц нь хуулийн дагуу Ш.Т*******гийн өмчлөлд байх ёстой, энэ орон сууцыг Ч.Б*******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн ажиллагааг хүчингүй болгосон, энэ нь хүчин төгөлдөр байгааг тогтоосон учир 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс татгалзсан хариу нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасны дагуу мэдүүлэг, холбогдох шүүхийн шийдвэрүүдийг хавсаргаж өгсөн.

Харин Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг авах” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг гаргуулахаар өмнө нь хандаж байсан боловч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гарган хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Т*******д шилжүүлэх гүйцэтгэх баримт бичиг байхгүй гэх үндэслэлээр татгалзсан байдаг.

Улмаар дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан Баянзүрх дүүргийн 06 хороо 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулахаар гомдол гаргасан байдаг. Ингээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6/10085 албан бичгээр гомдол хариу өгсөн байх ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т хуульд заасан журмын дагуу хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай эсхүл мэдээлэл нь зөрүүтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1******* зүйлийн 19.4.3-т Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс тус тус татгалзсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дугаартай тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны 298 дугаартай магадлалын дагуу хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй байтал шаардлагагүй баримт бичиг шаардаж, үндэслэлгүйгээр татгалзсан нь үндэслэлгүй юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу өмчлөгч болохоо нотолсон холбогдох шүүхийн шийдвэрээ хавсаргасан байхад хуулийн 2******* зүйлийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг авах гэж хууль бус, хуульд тусгагдаагүй материал шаардсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нэхэмжлэгч хуулийн дагуу 2011 онд худалдан авч өмчлөх эрхтэй болсон орон сууцнаасаа албадан гаргуулж өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль бус ажиллагаа явуулсан болохыг удаа дараа шүүхийн шийдвэрүүдээр тогтоолгосон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж, өөрийн орон сууцандаа амьдарч чадахгүй хохирсоор байна.

Иймд Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т*******гийн нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Иргэн Ш.Т******* /ЧВ/-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, Баянзүрх дүүрэг 6-р хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 2******* байрны ******* тоот хаягт байрлах 53.32 м.кв 2 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр 2009 оны 08 дугаар сарын 31-ны өдөр иргэн Ч.Б******* бүртгэлтэй байсан бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах, худалдан авах” гэрээгээр иргэн С.Цгийн өмчлөлд, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1019 тоот шүүхийн шийдвэр, НШГА-ны 2011 оны 2/5582 тоот албан бичгийг үндэслэн өмчлөх эрхийг иргэн Ч.Б*******ийн өмчлөлд буцаан шилжүүлсэн. Мөн Баянгол дүүргийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1019 тоот шүүхийн шийдвэр, НШГА-ны 2011 оны 1/6239 тоот албан бичиг, иргэн С.Цгийн гаргасан 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг, хүсэлтийг үндэслэн өмчлөх эрхийг С.Цд шилжүүлсэн байна. Иргэн С.Ц нь 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 02 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Ш.Т*******гийн өмчлөлд шилжүүлсэн. 2012 оны 06 дугаар сарын 11-ны өдөр иргэн Ч.Б*******ийн гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны дүгээр сарын 13-ны өдрийн 1425 тоот шийдвэрээр Нийслэлийн шийдвэр албаны 2011 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул Ч.Б*******ийн нэр дээр шилжүүлэхийг мэдэгдсэн 2012 оны 210 тоот гүйцэтгэх хуудас зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 626 тоот тушаалыг үндэслэн 000 тоот гэрчилгээг хүчингүй болгож өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Ч.Б*******ийн өмчлөлд буцаан шилжүүлсэн байна.

Иргэн Ш.Т*******гийн гаргасан мэдүүлэгт хавсаргасан нотлох баримт нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1******* зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй бүрэн бус, холбогдох гэж одох заасны дагуу та бүхний Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тус тус үндэслэлтэй байна.

Гомдолд хавсарган ирүүлсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд иргэн Ш.Т*******д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3-д зааснаар нотлох баримт бүрэн бус мөн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна” гэв.

 

4. Гуравдагч этгээдийн хариу тайлбар

4.1. Гуравдагч этгээд Ч.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Ш.Т******* нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, 2******* байрны ******* тоотод байх 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэн гаргуулах шаардлагыг улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж татгалзсан хариу авсан учир

- Дээрх орон сууцны өмчлөн эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох.

- Ш.Т*******гийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн материалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, 2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн шийдвэр нотлох баримтаар ирсэн байна. /2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/15938/

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.1-д “Бүртгэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30-р зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг Тайвар тавьсан, эрх хязгаарын хүрээнд хамаарч байгаа” бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар заасан байна. Мөн хуулийн 30-р зүйлийн 30.1.4-т “Шүүх арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан....” бол эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх, 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” хэмээн заасан байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.1-д, 30-р зүйлийн 30.1.4, 30.5-д заасан үндэслэлээр улсын бүртгэлийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэс Ш.Т*******гийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн шийдвэр болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар шалтгаанаар хориг тавьсан. Уг ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх нь улсын бүртгэлийн газарт болон захиргааны хэргийн шүүхэд хамаарал бүхий асуудал биш юм. Ш.Т******* эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2******* зүйл мөн 30 дугаар зүйлийн дээрх заалтуудыг хэрэгжүүлсэн Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийг хэрхэн буруутгаж байгаагаа тайлбарлаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 0******* сарын 13-ны өдрийн 1425 шийдвэр, 2012 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 3171-р захирамж, 2012 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 210 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас. Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7386 дугаар шүүхийн захирамж, 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу ажиллагаа явагдаагүйд тооцогдож байгаа тул маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгч болох Ч.Б******* миний нэр дээр өмчлөх эрхийг буцаан шилжүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин шинээр эхлүүлсэн билээ. Ш.Т*******г аль ч шатны шүүхээс өмчлөгчөөр тогтоогоогүй бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлалын хянавал хэсэгт “Маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, гуравдагч этгээд Ч.Б******* нарт холбогдох үндэслэлгүй байна. Харин С.Цд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна” гэж дүгнэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тогтоолгож дээд шүүхийн 2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд «Байрны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ гэж тогтоосон байдаг.

2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол-2, 29-р байрны ******* тоотод байх 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгосон нь нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албаны ажиллагаанд хамааралтай болохоос Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэлийн газарт хамааралгүй юм. Дээр дурьдагдсан шүүхийн шийдвэр, захирамжууд гүйцэтгэх хуудаснууд болон Ш.Т*******гийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 07-р сарын 09-ны өдрийн 626 дугаар тушаал хүчин төгөлдөр хэвээр байгааг үнэлнэ үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээд Ч.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ш.Т******* С.Цоос байр авахдаа мэдээлэлгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Би өөрөө очиж уулзахад намайг хөөгөөд надтай уулзахыг хүсээгүй. Би шүүхэд өгсөн байгаа буцаад С.Цтой холбоотой байгаарай гээд намайг хөөсөн. Шүүхэд хандсан талаар С.Ц мэдэж байсан. Угаасаа хуулийн хугацаандаа шүүхэд хандсан. Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр бүгд хүчин төгөлдөр байгаа. Улмаар шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаагаа явуулахдаа 2014 оны 514 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа алдагдсан гэдэг шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон болохоос биш Ш.Т*******г өмчлөгч мөн гэсэн заалт байхгүй. Ш.Т******* бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байхгүй. С.Цг авчирч оролцуулах хэрэгтэй гээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа одоог хүртэл хүлээгдэж байна. Тайлбар өгснөөс хойш шийдвэр гүйцэтгэлийн албанаас нотлох баримт ирээд үүн дээр Ш.Т*******гийн бүртгэлийг буцааж сэргээх тухай 2015 оны түдгэлзүүлсэн шийдвэрийг сэргээх тухай албан бичгээр хоёр хариу ирсэн байна. 2015 оны түдгэлзүүлсэн шийдвэр миний өмчлөлд байгаа захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр байдаг. Гэтэл албан бичгийг уншихаар Ш.Т*******гийн өмчлөлийн бүртгэлтэй байх бөгөөд гээд бичсэн байна би ерөөсөө үүнийг ойлгосонгүй. Хавтаст хэргийн хамгийн сүүлд байгаа. н.Н******* гээд шийдвэр гүйцэтгэлийн бичиг  ирсэн байна. Манай хэрэгт н.Н******* гэдэг хүн байхгүй. Эрх бүхий байгууллагын шийдвэрийг хууль ёсны гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Т*******гаас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т*******гийн нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ, “орон сууцыг албадан чөлөөлсөн ажиллагаа болон захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож миний өмчлөх эрх сэргэсэн байхад өмчлөх эрхийг бүртгэхээс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Үүнд:  

2. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө, 2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг:

    1. Анх 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ч.Б*******ийн өмчлөлд бүртгэж, 00008 тоот гэрчилгээ олгосон,
    2. С.Цд 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн(Ч.Б*******, С.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ)-ийг бүртгэж, 00008 тоот гэрчилгээ олгосон,
    3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/4696 тоот албан бичгийг үндэслэн С.Цгийн эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн,
    4. 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/3073 тоот албан бичгээр “... орон сууцыг Ч.Б*******т буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн, С.Цгийн нэр дээрх ... ******* тоот орон сууцны гэрчилгээг Ч.Б*******ийн нэр дээр шилжүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх...”, 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/5582 тоот албан бичгээр “... ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.Б*******ийн нэр дээр шилжүүлж, албан дуудлага худалдаагаар борлуулах ...” гэж мэдэгдсэнийг үндэслэн эд хөрөнгийн эрхийг Ч.Б*******ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00014 тоот гэрчилгээг олгосон,
    5. 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/6839 тоот албан бичгээр “... орон сууцыг төлбөр авагч төлбөрт тооцон авахаар болсон...” гэснийг үндэслэн эд хөрөнгийн эрхийг С.Цгийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00014 тоот гэрчилгээг олгосон,
    6. 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр С.Цгоос Ш.Т*******д шилжсэнийг бүртгэж, 00 тоот гэрчилгээ олгосон,
    7. 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн гэж эд хөрөнгийн эрхийг Ч.Б*******т шилжүүлэн бүртгэж, 00018 тоот гэрчилгээ олгосон, ингэхдээ,
      1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2/4063 тоот “Гэрчилгээ буцаан шилжүүлэх тухай”, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/6055 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мөн оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/6986 тоот, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/7040 тоот албан бичгүүд,
      2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3171 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж(2011 оны 0******* сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэр), мөн сарын 14-ний өдрийн 210 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэсэн,
    8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 626 дугаартай тушаалаар дээрх 1425 дугаартай шийдвэрийг үндэслэн Ш.Т*******гийн 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байна.
    9. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3/15938 дугаар албан бичгээр “... орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлэх” гэсний дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8/595 дугаартай албан бичгээр “... түдгэлзүүлсэн болох”-ыг мэдэгдсэн.
    10. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/18901 дугаар албан бичгээр “... 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, хариу ирүүлэх” гэж мэдэгдсэний дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 8/1220 дугаартай албан бичгээр “... ******* тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн болох”-ыг мэдэгджээ.

 

3. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө, 2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн дараах шийдвэрүүд хүчин төгөлдөр байна:

3.1. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дугаартай “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар “...Ч.Б*******, С.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Ч.Б*******т буцаан шилжүүлэх”-ээр,

3.2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 0******* сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 882 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор “...Ч.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29-р байрны ******* тоот орон сууцны анхны болон хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох”-оор,  

3.3.  Монгол Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 0******* сарын 25-ны өдрийн 514 дугаартай тогтоолоор Ш.Т*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн “...Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2636/с дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс “тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх”-ээр,

3.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2020/00298 дугаартай магадлалаар “Ш.Т*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3275 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө, 2******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөх”-өөр тус тус шийдвэрлэжээ.

4. Мөн Ш.Т*******гаас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ш.Т*******гийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-2******* байрны ******* тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т*******гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0416 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 329 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр байна.

5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1******* зүйлийн 19.4.2-т зааснаар улсын бүртгэгч нь “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” эрх хэмжээтэй байх ба 2******* зүйлд зааснаар “... тусгай тэмдэглэлээр хориг тавигдсан, ... хүсэлтэд хавсаргасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар зохицуулжээ.

6. Нэхэмжлэгч Ш.Т*******гаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2020/00298 дугаартай магадлалыг хавсаргасан талаараа нэхэмжлэлдээ дурьдсан байх ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ үйл баримттай маргаагүй.

7. Хуулийн дээрх зохицуулалтууд болон маргаан бүхий эд хөрөнгийн тухайд хийгдсэн эрхийн бүртгэлүүд, уг бүртгэлүүдэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийлгэсэн тусгай тэмдэглэгээ, тэдгээрийн цуцалсан байдлууд, түүнчлэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийн агуулгыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь Ш.Т*******гийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй байхад татгалзсан гэж үзэхээр байна.

8. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцны тухайд энэ шийдвэрийн 2 дахь хэсэгт дурьдсанчлан эрхийн улсын бүртгэлүүд хийгдэж байсан байх тул Ш.Т*******гаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан мэдүүлэг нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн эд хөрөнгийн эрх шилжсэнтэй холбоотой бүртгүүлэх хүсэлтэд хамаарах бөгөөд энэхүү харилцааг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:”, 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар;”, 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана”, 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж зохицуулсан, Ш.Т*******гаас С.Цтой 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” бүртгэлийн хувийн хэрэгт өмнө нь авагдсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 298 дугаартай магадлалыг мөн хавсаргаж өгсөн байхад эд хөрөнгийн эрх шилжсэнийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байсан гэж үзнэ. Тодруулбал,

8.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 298 дугаартай магадлалаар “... С.Ц Ш.Т*******тай 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* тоот орон сууцыг Ш.Т*******д худалдаж улмаар өмчлөх эрхийг түүний нэр дээр шилжин бүртгэгджээ. Ийнхүү Ш.Т******* нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй болсон байна. ...Ш.Т*******г уг орон сууцны өмчлөгч биш гэсэн утгатай бус харин өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгосон байна ...” гэж дүгнээд “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах”-аар шийдвэрлэсэн байх тул Ш.Т*******г маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарсан гэж үзнэ.

8.2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс “Ш.Т*******г өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй” хэмээн тайлбарлан маргах боловч эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг бүртгэх хуулийн үндэслэл нь “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөх” нөхцөл болохоос бус уг шийдвэр нь “өмчлөгчөөр тогтоосугай” гэсэн үгтэй байхыг шаардаагүй, дээр дурьдсан 298 дугаартай магадлал нь хуулийн дээрх агуулгаар буюу өмчлөгч болохыг дүгнэсэн агуулгатай байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2******* зүйлийн 29.1.3-т “...агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэх бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй.

8.3. Мөн дээрх 298 дугаартай магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-239/9455 тоот албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 20/4-363 дугаартай тогтоолыг ирүүлснээр тогтоогдож байна.

8.4. Энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2******* зүйлийн 29.1.3-т “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа” гэх бүртгэхээс татгалзах үндэслэл арилсан гэж үзнэ.

8.5. Иймд энэ шийдвэрийн 4 дэх хэсэгт дурьдсан тус шүүхийн 2019 оны 311 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 416 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 329 дугаар тогтоолын үндэслэл болсон “... Ш.Т*******гийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахдаа өмчлөгч мөн болохыг нотолсон шүүхийн шийдвэр, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосон албан бичиг авчир гэж шаардсаныг буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нөхцөл байдал арилсан байхад хариуцагч нь дахин “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч өөрчлөх тухай албан бичиг авчрах”-ыг шаардах хууль зүйн үндэслэлгүй байжээ.

9. Гуравдагч этгээдээс “298 дугаартай магадлалаар Ч.Б******* миний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосон” хэмээн тайлбарлан маргасан, мөн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх өнөөдрийн байдлаар Ч.Б*******ийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 513 тоот албан бичгээр тогтоогдож байх боловч энэ шийдвэрийн 3.3 дахь хэсэгт дурьдсан тогтоолоор “... ******* тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б*******т шилжүүлсэн ажиллагаа”-г хүчингүй болгож шийдвэрлэсэн, ингэснээрээ уг орон сууцны өмчлөх эрх нь 2012 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Ч.Б*******ийн нэр дээр бүртгэгдэх үндэслэлгүй байсан гэж үзэхээр байх тул Ч.Б*******ийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрх сэргэсэн гэж үзэхгүй, харин энэ шийдвэрийн 2.7 дахь хэсэгт дурьдсан бүртгэл хийгдэх үндэслэл болсон ажиллагааг хүчингүй болсон тул 2.6 дахь хэсэгт хийгдсэн бүртгэл сэргэсэн гэж үзнэ.

10. Гуравдагч этгээдээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй, явагдаж байгаа” гэж тайлбарлах боловч энэ шийдвэрийн 2 болон 3 дахь хэсэгт дурьдсан бүртгэл, шүүхийн шийдвэрүүдийн агуулгаас үзвэл, дуусаагүй үргэлжилж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь С.Цгоос маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ш.Т*******д шилжүүлсэнтэй хамааралгүй, гуравдагч этгээд Ч.Б*******ээс С.Цд төлөх төлбөртэй хамааралтай байна.

11. Иймд Ш.Т******* нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг дүгнэсэн шүүхийн шийдвэр гарсан, мөн тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул Ш.Т*******гаас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1******* зүйлийн 19.4, 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Т*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-2******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Ш.Т*******гийн нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ