Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01130

 

 

 

 

 

2023 оны 4 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/01130 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** хороо, ** хороолол, *** байр, 12 тоотод байрлах, *** ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** хороо, **, * байр, * тоотод байрлах, *** ХХК /РД:**/-д холбогдох,

55,881,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны ** сарын 31-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь 55,881,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** ХХК нь *** ХХК-тай 2022 оны 05 сарын 31-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан М200 марктай 1 м3 бетон зуурмагийг 2022 оны 06 сарын 01-ний өдрөө эхлэн 2022 оны 08 сарын 01-ны өдрийн хооронд нийлүүлэх гэрээ байгуулсан. 2022 оны 06 сарын 04-ны өдөр анхны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж М200 марктай нийт 400 м3 бетон зуурмаг нийлүүлэхээр дахин байгуулсан. Гэрээний дагуу 100% буюу нийт 76 700 000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд: 2022 оны 06 сарын 04-ны өдөр 56,700,000 төгрөг 2022 оны 06 сарын 21-ны өдөр 20,000,000 төгрөгийг Хаан банкны ** тоот *** ХХК-ийн нягтлан бодогч Э.Аын данс руу шилжүүлсэн. Гэрээний хугацаанд 23,613,300 төгрөгийг буюу 114,2 м3 бетон нийлүүлсэн боловч гэрээний хугацаа дуусгавар болсон. Захиалагч болон худалдан авагч нар ярилцаад бетон нийлүүлэх хугацаа өнөөдрийг хүртэл өгсөн боловч *** ХХК нийлүүлээгүй. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 53,086,700 төгрөг, барилгын гүйцэтгэгч компанид төлөх алданги 2,794,500 төгрөг, нийт 55,881,200 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,356 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч *** ХХК-ийн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ХХК нь *** ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан М200 марктай 1 м.куб бетон зуурмагийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд нийлүүлэх гэрээ байгуулсан. 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр анхны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж М200 марктай нийт 400 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр дахин байгуулсан. Гэрээний дагуу 100% буюу нийт 76,700,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд, 2022 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 56,700,000 төгрөг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөгийг Хаан банкны ** тоот *** ХХК-ийн нягтлан бодогч Э.Аын данс руу шилжүүлсэн. Гэрээний хугацаанд 23,613,300 төгрөгийг буюу 114,2 м.куб бетон нийлүүлсэн боловч гэрээний хугацаа дуусгавар болсон. Захиалагч болон худалдан авагч нар ярилцаад бетон нийлүүлэх хугацаа өнөөдрийг хүртэл өгсөн боловч *** ХХК нийлүүлээгүй. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 53,086,700 төгрөг, барилгын гүйцэтгэгч компанид төлөх алданги 2,794,500 төгрөг, нийт 55,881,200 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,356 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч *** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани болон Реал вижн ХХК нарын 2022 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн ** тоот Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргийг цаг тухай бүрт биелүүлэн ажилласан. Бетон зуурмагийн гол түүхий эд болох Цемент улс даяар хомсдол үүсэж манай байгууллагын зүгээс арга хэмжээг аван харилцагч ханган нийлүүлэгчтэй уулзалт хэлцэл хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрч чадалгүй БНХАУ улсаас түүхий эдийн татан авалт хийх гэсэн боловч хил гаалийн хорио цээр, тээвэрлэлтийн цаг хугацаа, гэх мэт олон асуудал үүсэж гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл гарч хугацаа хойшилсон билээ. 2011 оны 11 сард 7 тн цемнет*425,000-2,975,000, халуунаар үлээгч буу 70 мк 380-1,800,000 тус тус гэрээний үнээс суутган өгсөн. Цаашид мөн барилгын материал, бетон зуурмагийг нөхөн өгөх замаар гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, С.Гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, итгэмжлэл

Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан 55,881,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *** ХХК нь *** ХХК-тай 2022 оны 05 сарын 31-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан М200 марктай 1 м3 бетон зуурмагийг 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 08 сарын 01-ны өдрийн хооронд нийлүүлэх гэрээ байгуулсан. 2022 оны 06 сарын 04-ны өдөр анхны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж М200 марктай нийт 400 м3 бетон зуурмаг нийлүүлэхээр дахин байгуулсан. Гэрээний дагуу 100% буюу нийт 76,700,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. Гэрээний хугацаанд 23,613,300 төгрөгийг буюу 114,2 м3 бетон нийлүүлсэн боловч гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 53,086,700 төгрөг , барилгын гүйцэтгэгч компанид төлөх алданги 2,794,500 төгрөг, нийт 55,881,200 төгрөгийг гаргуулан өгнө үү. гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Бетон зуурмагийн гол түүхий эд болох Цемент улс даяар хомсдол үүсэж манай байгууллагын зүгээс арга хэмжээг аван харилцагч ханган нийлүүлэгчтэй уулзалт хэлцэл хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрч чадалгүй. Гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл гарч хугацаа хойшилсон. Цаашид мөн барилгын материал, бетон зуурмагийг нөхөн өгөх замаар гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Халуун буу, 7 тн цементийг гэрээний төлбөрөөс хасуулж тооцуулна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нд 2022 оны 0** сарын 10-ны өдрийн 11 цагт 00 минутад болох шүүх хурлын товыг мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээг цуцалж, тус гэрээний дагуу шилжүүлсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 53,086,700 төгрөг, алданги 2,794,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч *** ХХК болон *** ХХК нар нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр *** ХХК нь 200 метр куб бетон зуурмагийг *** ХХК-д нийлүүлэх, *** ХХК-иас зуурмагийн үнэ болох 37,800,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцжээ.

Талууд 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, тус гэрээгээр талуудын байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээгээр тохиролцсон хэмжээг нэмэгдүүлж *** ХХК нь 400 м3 бетон зуурмагийг нийлүүлэх, *** ХХК-иас бетон зуурмагийн төлбөр 75,600,000 төгрөгийг шилжүүлэхээр талууд тохиролцжээ.

Талуудын тохиролцоо болон гэрээний зүйлээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийн хэмжээ, үнэ, 1 м3 бетон зуурмаг 189,000 төгрөг болон нийт бетон зуурмагийн үнэ 75,600,000 төгрөг болох, хариуцагчаас нэхэмжлэгчид 23,613,300 төгрөгийн үнэ бүхий 114,2 м3 бетон зуурмаг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараас дүгнэвэл хариуцагч нь бетон зуурмагийн гэрээг цуцлахыг татгалзаж, гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлэн гэрээний үүргээ биелүүлэх хүсэлтэй байгаагаа тайлбарлажээ.

Нэхэмжлэгч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан хариуцагчид төлбөр төлөх, мөнгөө төлөхийг олон удаа хэлж байсан гэх тайлбар, Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний 3.1-д гэрээний хугацаа 2022 оны 0** сарын 01-ний өдөр дууссан зэргээс үзэхэд талуудад нэхэмжлэгчийг тус гэрээг цуцлах саналаа хариуцагчид мэдэгдэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн ...харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн үүргийн төлбөрт төлсөн 23,913,300 төгрөгийг бус, үлдэх биелүүлээгүй гэрээний төлбөрт төлсөн 53,086,700 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байх тул нэхэмжлэгч Реал вижн чөлөөт бүр ХХК-ийн гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 76,000,000 төгрөгөөс 53,086,700 төгрөгийг Эморс констракшн ХХК-иас буцаан гаргуулах үндэслэлтэй.

Мөн гэрээний 5.1-д Нийлүүлсэн зуурмагийн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж заасны дагуу хариуцагч *** ХХК-иас алданги 2,794,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч *** ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2022 оны 11 дүгээр сард 7 тонн цементийг 2,975,00 төгрөг, халуунаар үлээгч пуужинг 1,800,000 төгрөгөөр тооцож гэрээний үнээс суутгасан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *** ХХК-иас 55,881,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,356 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 437,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** зүйлийн 115.2.2, 116, 11** зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *** ХХК-иас 55,881,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,356 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 437,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА