2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2597

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Н.Нямдаваа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Б.Гантулга, 

иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч  **************, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, М.Алтанцэцэг,

шүүгдэгч  **************, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,  

шүүгдэгч  **************, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос **************овогт **************гийн **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт,

************** овогт **************ын **************, ************** овогт **************ын ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

************** овогт **************ийн **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502000000076 дугаартай 10 хавтаст хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 12-нд Орхон аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Шархадны **** тоотод оршин суух хаягтай, урьд нь:

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүх******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 791 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:******************/, **************овогт **************гийн **************.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 03-нд Улаан******** хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, /РД:************/, ************** овогт **************ын **************.

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 21-нд Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, микробиологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр ** хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** дугаар хороолол ******** тоотод оршин суух хаягтай,  урьд  нь:

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, /РД:***************/, ************** овогт **************ийн **************.  

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 16-нд Увс аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, (******) ** хүүхдийн хамт Сүх******** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд  нь:

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, нэмж нэгтгэн нийт есөн зуун нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:**************/, ************** овогт **************ын **************.

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

1. Шүүгдэгч **************  2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай "мөс” гэх нэршилтэй 0,2806 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар **************т 230,000 төгрөгөөр худалдсан,

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээж **************т худалдсан,

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “************” худалдааны төвийн ** давхар *** тоотод байрлах бэлэн хувцасны дэлгүүрт "хүүхэд мөнгө нэхээд байна. 400.000 төгрөг хүүхдийн данс руу шилжүүлээд өгөөч, мөнгө ороод ирэхээр, авсан юмныхаа мөнгөтэй цуг тань руу шилжүүлье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож тухайн дэлгүүрт худалдаж байсан 90.000 төгрөгийн үнэ бүхий цамц, футболк, хохирогч ************аас өөрийн Хаан банкны 0000000000 тоот харилцах дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 490.000 төгрөгийг залилсан,

 

2024 оны 5 дугаар сарын 10-аас 15-ны өдрийн хооронд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч ************ад “түр xугацаагаар мөнгө зээлсний хариуд өндөр хүү өгнө, зээлсэн мөнгөө буцааж өгье, түр хүлээх хэрэгтэй байна. Дахин мөнгө зээлчих” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчоос банкны данс ашиглан 10.390.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “********” төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн ************ын алтан гинжийг хүзүүг боож, зэвсэг болох хутгыг ашиглаж, хүч хэрэглэн авч 6,020,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай, 0,0692 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч ************** нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ** хорооны *** дугаар байрны ** дүгээр орцны *** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetaminе/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,7034 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр **************аас 500,000 төгрөгийнхөө төлбөрт хууль бусаар олж авсан, хадгалсан,

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Говийн үйлдвэрийн зам *** дугаар байранд байрлах "***********" нэртэй зочид буудлын ** тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 11 жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамал, НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1726 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг ************** Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээснийг хууль бусаар олж авсан гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч ************** нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,2806 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар **************аас 230,000 төгрөгөөр худалдаж олж авсан,

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, “****хотхоны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0610 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар **************т 250,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт,

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Park View хотхоны зогсоол дээр ***** УНИ улсын дугаартай Toyota Prius 41 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 11 жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,2196 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

 

4. Шүүгдэгч ************** нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0610 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар **************аас 250,000 төгрөгөөр худалдаж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гинжийг авсан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар хутга, мэсний зүйл бол гаргаагүй, хэрэглээгүй. Тухайн үед шууд хоёр гараараа заамдалцаж байгаад гинж ороод ирэхээр нь татаад авсан. Тэгтэл цагдаагийн машин ороод ирсэн, тэгэхээр нь би зам хөндлөн гараад зугтаасан. Бид урьд тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж, авч өгдөг байсан. Миний тээврийн хэрэгслийн хаалгыг эвдэлж 4.200.000 төгрөгийн хохирол учруулж, уг төлбөрийг төлөхгүй гэдэг дээрээс болж маргалдсан. Тэгээд хальт зууралдаж байхад гарт гинж нь ороод ирэхээр нь аваад зугтаасан. Өөрөөр зүйл байхгүй. Чинсанаа, Батбаяр нар нь хажууд байсан. Мэсний зүйл гаргаагүй. G-class, Benz гэх хоёр тээврийн хэрэгсэл барьцаанд тавихад чирэгч эвдэлсэн, хаалга үүдийг нь нээсэн байсан. Бусад хэргийн зүйл анги дээрээ маргахгүй байгаа.” гэв.

 

            Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрөө төлөвшөөгүй, томоогүй зангаасаа болж энэ гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, ичиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй, миний энэ алдааг уучлаарай. Цаашдаа зөв замаар алхана гэдгээ амлаж байна. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа. Тэр үед би **************тай цуг явж байгаад кофе зарсан мөнгө болох 250.000 төгрөгийг авсан. Тэр мөнгийг авч **************тай уулзаад 250.000 төгрөгөөр бодисыг худалдан авсан нь үнэн. Би хүнд бараа хүргэж өгөх ёстой байсан. Бараа авах айлын гадаа зогсож байхад цагдаа нар ирж баривчилсан. ************** надтай хамт явж байсан болохоор би яаж давуу байдал бий болгосон болохыг ойлгохгүй байна. Хууль бусаар бодис авсан дээрээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

            Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт: “**************аас юу авч байсныг анх мэдээгүй. Намайг гэртээ байж байхад ************** тээврийн хэрэгслийг бариад өгөөч гэж хэлээд дуудсан. Өмнө нь кофе, цай авч байсан. ************** эхнэртэйгээ муудалцаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир тээврийн хэрэгсэл жолоодож өгөөч гэж хэлсэн. Тэгээд хүнтэй уулзана гээд ************** дээр очсон. Би урьдчилаад бүтээгдэхүүн захиалсан байсан. Түүний мөнгийг урьдчилаад өгчих гэж ************** хэлсэн. Бүтээгдэхүүнээ дараагийн ирэхээс нь эсвэл маргааш аваад өгье, надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би мөнгө шилжүүлсэн. Би анх мэдүүлэг өгөхдөө тэгж хэлсэн. ************** нь хүргэлтээр бараа бүтээгдэхүүнийг өгдөг байсан. Надад мөн тэгж өгдөг байсан. Тэр өдөр чи бүтээгдэхүүн авахгүй бол би хүнд зараад тэр мөнгийг эргүүлж өгнө гэсэн яриа өрнөсөн. Тээврийн хэрэгсэл жолоодож яваад тамхи татахаар гал асуухад ************** өгсөн. Тэгээд тээврийн хэрэгсэл жолоодож явсан учир тамхи татаж чадаагүй, уг чүдэнзийг халаасандаа хийсэн байсан. Чүдэнз дотор тийм зүйл байсан болохыг цагдаагийн газар очоод мэдсэн. Холбогдсон хэргийнхээ гэм буруу дээр маргахгүй байна. Маш их гэмшиж байгаа. Тухайн үед **************тай хамт явж байгаад уг гэмт хэрэгт холбогдсон нь үнэн. Гэхдээ би мөнгийг шилжүүлэхдээ бүтээгдэхүүний мөнгө хэмээн шилжүүлсэн. Худалдаж авах, хэрэглэх зорилгогүй байсан. Би өөрөө бага насны хоёр хүүхэдтэй, гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт,

Шүүгдэгч  **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч **************ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд бусад бичгийн баримтууд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

1.1. ************** хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийн тухайд:

************** 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214 дүгээр байрны 56 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай, 0,0692 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь:

1.1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 133 дахь тал)

1.1.2. Гар цүнхэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 141-143 дахь тал)

1.1.3. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214 дүгээр байрны 56 тоотод нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 144-150 дахь тал)

1.1.4. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 151-156 дахь тал)

1.1.5. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (2-р хавтаст хэргийн 162-164 дэх тал)

1.1.6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3664 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 50 төгрөгийн ************ серийн дугаартай мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, саарал өнгийн жижиг электрон жин, Урд хэсгээрээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт хэлбэртэй шил, ************** өнгийн зиплок түгжээтэй гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйл..” гэж хаягласан гялгар уутанд хийж ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.0692 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (2-р хавтаст хэргийн 203-206 дахь тал)

1.1.7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3663 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*************, ************, **************, **************” гэсэн шээсний дээжүүдээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (2-р хавтаст хэргийн 213-216 дахь тал)

1.1.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр ************ын өгсөн: “Би тухайн байрыг түрээслэх зар тавиад 10 гаруй хоног болж байсан. Энэ хооронд хоногоор орох хүн байр асуувал оруулчихдаг байсан. Ингээд 2024 оны 6 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг өнгөрч байхад байх одоо утасны дугаарыг нь санахгүй байна эмэгтэй хүн залгаад хөдөөнөөс ирсэн хүмүүс байна эмнэлэгт хүн сахиж байгаа юм ойрхноос хоол цай хийж зөөх хэрэгтэй байгаа учраас танай байранд байрламаар байна, хэд хонохоо маргааш хэлнэ гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн ба удаагүй 2 эмэгтэй ирж байранд орсон. Хоногийнхоо мөнгө болох 120.000 төгрөг дансаар авсан. Түлхүүрийг нь өгөөд өөрөө гэртээ орж амарсан. Маргааш нь залгаад нөгөө хүнээс хоногоо сунгах уу яах уу гэхэд сунгана удахгүй мөнгийг нь хийнэ гэж хэлээд таг болсон утсаа ч авахгүй болохоор нь 12 цаг өнгөрч байхад байр руугаа очихоор гарсан ба замд явж байхад цагдаа залгасан. Ингээд байран дээр ирэхэд цагдаа сэргийлэх болцон намайг оруулаагүй. Нэлээн удаж байгаад буюу 16 цагийн орчимд байрыг хүлээлгэж өгсөн. Ямар асуудлаар цагдаа сэргийлэх болсныг би мэдэхгүй. Цагдаа нар явахдаа 1 эрэгтэй, 3 эмэгтэй, 1 хүүхэд аваад явсан. Авч явсан хүмүүсийн нэр усыг нь мэдэхгүй. Тухайн өдөр миний Хаан банкны дансанд 0000000000 дугаартай ********** гэсэн данснаас 120.000 төгрөг шилжүүлсэн байна. Би энэ байрыг түрээсэлж байсан ба тухайн хүмүүс хэн болохыг огт мэдэхгүй, юу хийж байсныг мэдэхгүй. Надад одоогоор өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг  (2-р хавтаст хэргийн 167-168 дахь тал)

1.1.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр **********ийн өгсөн: “Би 2024 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед өөрийн найз **********аатай уулзсан. Тухайн үед бид хоёр **************, ********** хоёрын байгаа газар руу явах зорилготой байсан учир нь **********аагийн хүү нь тэдний гэрт нь унтаж байсан юм. **********аа намайг Баянгол дүүргийн тэндээс машинтайгаа ирж аваад Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талын зогсоол дээр хэсэг байж байгаад тухайн цагдаагийн газрын урд талд **************, ********** **********аагийн хүү гурав байсан. Бид хоёрыг ороход ************** 56 тоотод **********тай утсаар холбогдож байгаад орсон. Тэр байранд ороход **********аагийн хүү хоёр унтаж байсан. ********** сэрүүн байсан болохоор **********аа, ********** зориулалтын шилтэй мөснөөс бид 3 хамтдаа 2, 3 татаад сорж хэрэглээд дуусгасан. Бид тухайн байрны том өрөөний ширээн дээр мансууруулах бодис сорох жоохон байсан юм.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 171-172 дахь тал)

1.1.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр Л.**********аагийн өгсөн: “2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би *********гийн гэрт хүүгийнхээ хамт байхад **********аа залгаад уулзахаар болсон. Би машин түрээслээд ********** болон хүүгийн хамт явж байхад ********** залгаад “Тэнгэр плаза”-аас ирээд авчих гэхээр нь очиход **********, ************** 2 хамт гарч ирсэн. Тэгээд машинд сууж байхад хойд талын суудалд **********, ************** 2 сууж байхдаа ************** жаахан юм үлээх үү гээд мөс сордог шилэн хэрэглүүр, мөсийг гаргаж ирсэн. Тэгээд ************** хүүг аваад машинаас буусан. Тэрний дараа тэр мөсийг ********** уутнаас гаргаж ирээд бэлдээд **********, ********** бид гурав хэрэглэсэн. Тэгээд хоногийн байр түрээслэхээр болоод Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 214б байрны 56 тоотыг хоногоор түрээсэлсэн. Дээрх байрны том өрөөнд манай хүү унтаад жижиг өрөөнд **********, ************** нар унтсан. ********** бид хоёр машиндаа хоносон...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 180-186 дахь тал)

1.1.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр **********нын өгсөн: “2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад **********аа нь нөхөртэйгөө муудалцсан гээд утсаар яриад хүүгээ манайд авчирч үлдээсэн. Тэгээд 20 цагийн үед **********аа нь түрээсийн машин авчихлаа ********** бид 2 гадаа чинь байна гээд гараад ир гэхээр нь би хүүг нь аваад гарсан...********** “Тэнгэр плаза”-гаас ирээд аваадах гэхэд **********аа хүү бид 2 яваад очиход ********** манай нөхөр **************ын хамт гараад ирсэн. Тэгээд машин сууж байхад мөс гаргаж ирэхэд ************** нь **********аагийн хүүг аваад машинаас буусан. **********, **********аа бид гурав уг мөсийг сороод дуусгасан. Тэгээд бөөндөө хоногоор байр түрээслэхээр болоод зараас уг байрыг түрээсэлж ороод хоол хийж идээд унтацгаасан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 187-191 дэх тал)

1.1.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр **************ын өгсөн: “2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Э.**********, найз Л.**********аа, ********** нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байх 214б байрны 56 тоотыг хоногоор түрээсэлсэн. Ингээд бид нар байранд байж байхдаа надад байсан бага хэмжээний мөсийг хэрэглэсэн. Үлдсэнийг нь би өөрийн амарч байсан унтлагын өрөөний орон доогуур хийсэн байсан. Ингээд маргааш нь цагдаад баригдсан. Тухайн үед хэрэглэсэн мөс нь надад өмнө байсан буюу өмнөх хэрэгт баригдах үед гэрт үлдсэн байсан мөс юм. Энэ мөсийг шинээр хэн нэгнээс олж авсан асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 198-199 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

1.2. Шүүгдэгч ************** хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар **************т худалдсан;

шүүгдэгч ************** хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр **************аас худалдаж олж авсан, хадгалсан үйлдлийн тухайд:

Шүүгдэгч  ************** нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны 106 дугаар байрны 1 дүгээр орцны 42 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,7034 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар **************т 500,000 төгрөгөөр худалдсан;

мөн ************** нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,6 грамм олсны ургамлыг Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээж **************т худалдсан,

************** нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,7034 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр  **************аас 500,000 төгрөгийнхөө төлбөрт хууль бусаар олж авсан хадгалсан;

 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Говийн үйлдвэрийн зам **** дугаар байранд байрлах "**********" нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 11,6 грамм олсны ургамал, метамфетамин /Methamphetamine/ aгууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1726 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан;

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 11,6 грамм олсны ургамлыг Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ************** ороон үлдээснийг  хууль бусаар олж авсан нь:

1.2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 24 дэх тал)

1.2.2. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Говийн үйлдвэрийн зам 3-58 дугаар байранд байрлах “**********” нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тухай 2023 оны 11 сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 32-37 дахь тал)

1.2.3. **************ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 49-53, 4-р хавтаст хэргийн 54-57 дахь тал)

1.2.4. **************ээс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 54-55, 4-р хавтаст хэргийн 58 дахь тал)

1.2.5. **************ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 46-50 дахь тал)

1.2.6. **************аас биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 51-53 дахь тал)

1.2.7. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 61-104 дэх тал)

1.2.8. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (3-р хавтаст хэргийн 105-109, 4-р хавтаст хэргийн 71 дэх тал)

1.2.9. Яллагдагч **************, ********** нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг (8-р хавтаст хэргийн 200-202 дахь тал)

1.2.10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1056 дугаартай: “************** ********** 2023.2.17” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 139-141 дэх тал)

1.2.11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5561 дугаартай: “Ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “************ 2023.11.08” гэж хаягласан шээс, “************** (***********) 2023.11.08” гэж хаягласан шээс...зэргээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодсын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (3-р хавтаст хэргийн 127-129 дэх тал)

1.2.12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1052 дугаартай: “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*************, ***************, 2023/02/18” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин / methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 133-135 дахь тал)

1.2.13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1056 дугаартай: “************** ФВ********** 2023.2.17” гэсэн хаягтай шээснээс метамфетамин / methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 139-141 дэх тал)

1.2.14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5563 дугаартай: “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “204 орон доороос “3” д/ч *********** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн тагтай хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, хагархай тарианы шил, цагаан өнгийн хуванцар соруул зэргээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. 204 ягаан цамцнаас “4” д/ч ********* 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс (delta 9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 204 ягаан цамцнаас "4" д/ч ************ 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 18 грамм, цэвэр жин 11,6 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (3-р хавтаст хэргийн 132-135 дахь тал)

1.2.15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5564 дугаартай: “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. "204 сандал дээрээс "2" д/ч ************ 2023.11.08" гэсэн хаягтай аж уутанд хийсэн 2 ширхэг гялгар уут, шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн хуванцар соруул, "204 сандал дээрээс "1" д/ч ********** 2023.11.08 гэсэн хуванцар уутанд хийсэн "1" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйл, "2" гэж дугаарласан цагаан өнгийн салслаг зүйл зэргээс метамфетамин /Methamph илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. "204 сандал дээрээс "2" д/ч ********** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар, улаан, цэнхэр, цагаан өнгийн асаагуур, бор өнгийн даавуун уут, ********** гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, ********** гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. "1" гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,4274 грамм, цэвэр жин нь 0,1591 грамм, "2" гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,0363 грамм, цэвэр жин нь 0,0135 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (3-р хавтаст хэргийн 140-143 дахь тал)

1.2.16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1055 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20-р хороо ********** хотхоны ** байрны ** тоотод нэгжлэг хийх үед хураагдсан гэх №3 уутанд ирүүлсэн ********** серийн дугаар бүхий хуйлсан байдалтай 100-тийн дэвсгэртэд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн **-р хороо ********** хотхоны *** байр ** тоотод нэгжлэг хийх үед хураагдсан гэх ёроол нь цоорхойтой, бөмбөгөр дотор хэсэг нь бохирлогдсон шилэн сав байсныг №1 гэж дугаарласан, №2 гэх гялгар уутанд хийж ирмэг хэсгийг нь наасан цайвар өнгийн талстлаг бодис 2 ууттай ирүүлснийг “А” гэж ялган 0,4292 грамм, “В” гэж ялган 0,2742 грамм, ********** серийн дугаар бүхий 50-тын дэвсгэрт, ********** серийн дугаар бүхий 20-тийн дэвсгэрт, ногоон өнгийн эвдэрхий асаагуур, доороо бөндгөр нүхтэй, үзүүр хэсэгт нь цагаан өнгийн гуурс холбож скочоор наасан шилэн сав №3 гэж дугаарлан, цагаан өнгийн талст бодистой дугуй цагаан сав №4 гэж дугаарлан ирүүлсэн зүйлс тус бүрд метамфетамин /methamphetamine/ илрэв. №3 гэж дугаарласан уутанд ирүүлсэн **********, ********** тус тус серийн дугаар бүхий хуйлсан байдалтай 100-тийн дэвсгэрт тус бүрд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Метамфетамин /methamphetamine/, дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь тус тус НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 120-128 дахь тал)

1.2.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр **********ийн өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ны оройн 21 цагийн үед маргааш нь хөдөө ажлаар явах гээд гэрээсээ буюу Цагаанхуарангаас гарч лагер орж аав, ээж хоёроосоо машин аваад найзынхаа төрсөн өдөрт очиж жаахан ууж байгаад унтсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр жаахан оройтож буюу 13 цагийн үед сэрээд согтуу байсан учраас машингүй явганаар гарч хуурай дүү **************тэй Хөдөө аж, ахуйн хажуу талд уулзсан. Тэндээсээ бид хоёр Говийн замын Шунхлайн урд талд **************ийн дүү **********тай уулзаж гурвуулаа Говийн замын хажуугийн “**********” гэх нэршилтэй зочид буудлын 204 тоот өрөөнд 14 цаг нэлээн өнгөрч байхад орсон. Тухайн буудалд бид гурвыг байхад ********** цүнхнээсээ мөс хэмээх нэршилтэй мансууруулах бодис, хэрэглүүрүүдийг гаргаж ирсэн. Тэгээд бид гурав тухайн мөснөөс хэрэглэсэн. Ингээд бид гурав юм яриад сууж байхад ********** гадаа найз ирчихлээ би хальт гарчхаад ирье гээд гараад ороод ирсэн чинь удаагүй араас нь цагдаа нар орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 111-112 дахь тал)

1.2.18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрчээр **********ийн дахин өгсөн: “Буудалд үзлэг хийх үед илэрч хураагдсан мөс гэх бодисыг хамт буудалд орсон ********** гэх нэртэй эмэгтэй авч ирсэн учир нь буудалд байх үед ********** жижиг ууттай мөс гэх бодисыг гаргаж ирээд Дээгий бид гурав хамт хэрэглэсэн. ********** тухайн мөсийг хаанаас олж авсан талаар нь хэлж мэдэхгүй байна уулзаад удаагүй буудалд орсон ба буудалд ороод удаагүй байх үед цагдаа нар орж ирж бид нарыг барьж авсан. ************** буюу **********ахыг танина. Одоогоос 14 жилийн өмнөөс таньж мэддэг болсон хуурай ах дүүгийн харилцаатай. ************** бид хоёр тааралдаад ************** ахын гэрт очих гэж байна гэхээр нь хамт очсон...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 114 дэх тал)

1.2.19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрчээр **********ийн дахин өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр таньдаг дүү **************ийн хамт түүний найзыг хүлээж байгаад дээрхи асуултад дурдагдсан буудалд гурвуулаа орсон. **************ийн найз гэх эмэгтэй өөрийгөө ********** гэж танилцуулсан. Тэгээд бид 3 зочид буудалд орсон бөгөөд ********** гэж танилцуулсан эсэгтэй цүнхнээсээ даавуун ууттай мөс гэж нэрлэгдэх бодис гаргаж ирээд бид 3 хэрэглэсэн. Тухайн бодис хэр хэмжээтэй байсныг би анзаараагүй. Би тухайн өдөр **************ийн хамт **************аас мансууруулах бодис очиж авсан болон байгаа газрыг нь заалгасан зүйл байхгүй, би тэр талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 19-20 дахь тал)

1.2.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр **************ийн өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эхлээд ********** ахтай уулзсан. Бид хоёр уулзаад таньдаг найз ********** буюу **********аатай уулзахаар болсон. Тэгээд бид гурав Тэмүүлэл хотхоны хажууд уулзаад “**********” гэх нэршилтэй зочид буудлын 204 тоот өрөөнд орцгоосон. Орсны дараа хэсэг байж байгаад **********аа мөс гаргаж ирээд бид гурав сорж хэрэглэж, юм ярьж сууцгаасан. Дараа нь ********** найзтайгаа уулзана гээд миний өмсөж явсан үслэг хүрмийг өмсөөд гарсан ба нэг их удаагүй орж ирээд тэр хоёр юм ярьсан...Би одоогоос 7 хоногийн өмнө чемоданаа янзалж байсан чинь тухайн өвс гарч ирэхээр нь хармаалаад ********** ахтай уулзахад халаасанд явж байсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 165-166 дахь тал)

1.2.21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр **************ийн дахин өгсөн: “Би тухайн байранд нэгжлэг хийх үеэр миний цүнхнээс хураагдсан хоёр ширхэг ууттай мөс гэх бодисыг ************** ахаас авсан талаараа өмнөх мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн хоёр ширхэг ууттай мөсийг цагдаад баригдахаас өмнөх шөнө буюу 2023 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ************** ахын түрээслэн амьдарч байсан тухайн байрны унтлагын өрөөнд байх үед ************** ах надад өгсөн тухайн үед би утсаар тоглож байсан болохоор хажуудаа авч байгаад тоглож дууссаныхаа дараа байрны үүдний хэсэгт байсан гар цүнхнийхээ цахилгаантай хэсэгт хийж үлдээсэн байсныг нэгжлэг хийх үеэр цагдаа нар хураан авсан. ************** ах надад мөс гэх бодисыг өгөхдөө ямар нэгэн зүйл хэлж өгөөгүй, би бодохдоо өмнө нь надаас утсаар тоглоом тоглодог байх үедээ тоглоомын дансыг цэнэглүүлж байсан мөнгөнийхөө хариуд өгч байгаа юм байна гэж ойлгосон. Тэр мөнгө нь 400-500 мянган төгрөг ************** ах надад өгөх байсан юм. ************** ax надад мөс гэх бодисыг өгөх үед миний хажууд ********** буюу **********, **************ын эхнэр ********** /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ тэр хоёр байсан надад мөс гэх бодис өгөхийг харсан учир нь тэр мөс нь бид нарын өмнөх өдөр нь уг өрөөнд хэрэглэсэн хуванцар савтай мөснөөс тастаж өгсөн мөс байсан. Уг мөснөөс ********** хүртэл өөртөө авсан ерөнхийдөө бол тухайн хэрэглээд үлдсэн мөсөө 3 хуваагаад авсан үйлдэл болсон. **********ийн тухайд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өглөө ************** ахыг охиноо сургуульд өгөхөөр гарсны дараа ойролцоогоор 20-30 минутын дараа найзтайгаа уулзана гээд надаар такси дуудуулсан ч тухайн таксигаараа явалгүй хаалгасан байсан. Ингээд би **************ын эхнэр ********** эгчтэй гэрт нь байх үед хаалга тогшихоор нь ************** ахыг ирж байгаа юм байна гэж бодоод хаалга тайлж өгөхөд энгийн хувцастай 3 цагдаа орж ирээд бид нарыг нэг өрөөнд оруулж ирж суулгаад ************** ахыг иртэл хүлээж байгаад **************ыг барьж авсан. **************ыг барьсны дараа **************ын эхнэр ********** гэрт байсан эрэгтэй сургуулийн хүүхдийг сургуульд нь хүргэж өгөхөөр явсан. Ингээд гэрт нэгжлэг хийх цагдаа нар ирж нэгжлэг хийгээд бид нарыг цагдаагийн байгууллага руу авч явсан. Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ************** ахын гэрт цагдаад баригдсаныхаа дараагаас ************** ах тухайн байрнаасаа нүүсэн байсан ингээд ер нь холбоогүй байж байгаад 2023 оны 8 дугаар сарын сүүлээс ************** ах танихгүй дугаараас холбогдож эхнэрийнхээ пүүзийг авна гэж холбогдсон ингээд 2023 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэл 3-4 удаа уулзаж, хамт мөс гэх бодисыг машинд нь хэрэглэсэн надад мөс гэх бодис байхгүй тэр болгонд ************** ах мөстэй явж байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн үүрээр мөн ************** ахаас мөс гэх бодисыг авч **********, ********** нартай буудалд байх үедээ цагдаа нарт баригдаж тухайн хэрэгтээ яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа. Түүнээс хойш ************** ах надтай үе үе холбогдож харьцдаг ч уулзахаа больсон. Хамгийн сүүлд ойролцоогоор 7-8 хоногийн өмнө надтай Богд-Ар хорооллын CU-гийн ойролцоо уулзаад салсан хаана амьдарч байгаа талаар нь асуухад Зайсанд амьдарч байгаа гэж байсан. Хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Би хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэхгүй гэж боддог ч яг хажууд гаргаж ирэхээр нь татгалзаж чадахгүй хэрэглэчихээд байгаа юмаа. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 12-13 дахь тал)

1.2.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **************ийн өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 8 цагийн үед Зайсанд ********** ахтай уулзаад. Бид хоёр ********** ахын ажлыг амжуулаад 12 цаг өнгөрч байх үед ********** надтай залгаад уулзъя гэж хэлээд “**********” буудлын хажууд ********** ах ********** бид гурав уулзсан. Гадаа хүйтэн байхаар дулаахан газар оръё гэж тохироод “**********” буудлын 204 тоот өрөөг аваад гурвуулаа хамт орсон. Ороод нэг их удалгүй ********** найзтайгаа уулзчихаад ирье гээд гарсан. Тэр хооронд би ариун цэврийн өрөө ороод утсаараа тоглоод сууж байсан. Тэгээд ********** гаднаас ганцаараа орж ирсэн. Би ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн чинь ширээн дээр хуруу шилэнд хийсэн мөс байсан. Тэр мөсийг ********** ах ********** гурвуулаа сорж хэрэглэсэн. Тэр мөс хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд ширээн дээр байсан. Ингээд удалгүй хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар орж ирээд нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр бид гурвын хэрэглэсэн мөс, хэрэглүүр зэргийг сайн дураараа гаргаж өгсөн. Миний куртикний халааснаас гарч ирсэн өвсийг би гаргаж өгөхөө мартсан байсан. Би тэр өвсийг хаанаас авснаа мэдэхгүй байна. Тухайн өдөр гэрээс гарахдаа хувцас дундаасаа олж аваад халааслаад гараад ирсэн. Тэр хоёр мэдэж байсан. Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Би хийсэн зүйлдээ маш их гэмшиж байгаа тэр баригдсан өдрөөс хойш ямар нэгэн мансууруулах бодис хэрэглээгүй. Дахиж мансууруулах бодис хэрэглэхгүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 210-211 дэх тал)

1.2.23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **************ийн дахин өгсөн: “Тэр хэргийн газрын үзлэгээр хураан авсан мөс минийх. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өглөөний 08 цагийн үед ********** ахтай GS25 дэлгүүрийн дотор уулзсан. Тэгээд байж байгаад ************** ахтай би залгаад “Та нөгөө жоохон юм (мөс) өгнө гэсэн яасан бэ гэж асуухад за агаа нь одоо нэг газар байршлаа явуулъя гэсэн. Тэгээд удалгүй ************** ах залгаад 19-р үйлчилгээний төвийн тэнд “Номин” дэлгүүрийн хажуугаар явахаар саарал хашааны тэнд "50" төгрөгийн дэвсгэрт ороосон жоохон юм (мөс) байгаа тэрийг очиж аваарай гэж хэлсэн. Ингээд ********** ах бид хоёр тухайн юмыг (мөсийг) хамт очиж авсан. Тэгээд **********тай чатлаад Алтай хотхоны тэнд уулзахаар тохироод Алтай хотхоны урд ********** ********** гуравлаа уулзаад буудал ороод ************** ахаас авсан юмыг (мөсийг) хамт хэрэглэсэн. Ингээд удалгүй хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар орж ирээд баригдсан юм...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 214-215 дахь тал)

1.2.24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **************ийн дахин өгсөн: “Тухайн буудлын өрөөнд нэгжлэг хийх үеэр хураагдсан мөсийг би буудал руу авч орж гурвуулаа гаргаж хэрэглэсэн. Гэхдээ тухайн мөсийг авахдаа 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед ************** ахтай холбогдож Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоо туслах замаар яваад байдаг саарал хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороосон байдалтай үлдээсэн байсныг **********тай хамт очиж авсан. Тухайн мөс гэх бодисыг авах үед ********** хамт явж байсан. Ингээд **********тай Алтай хотхоны ойролцоо уулзаад дээрх буудал руу орж хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Харин цагдаад нар нэгжлэг хийж байх үед ********** тухайн миний гаргаж хамт хэрэглэж байгаад үлдсэн байсан мөс гэх бодисыг миний мөс гэж хэлсэн тул мэдүүлэг өгөхдөө **********ы мөс байгаа юм аа гэдэг байдлаар хэлж байсан юмаа. ********** намайг өмнө нь хэрэгт холбогдоод шалгагдаж байгааг мэдэж байсан учраас дахин энэ төрлийн хэрэгт холбогдвол хүндэрнэ гэж бодоод тэгж хэлсэн байх гэж бодож байна. Тухайн үед ************** ахтай маргалдсан байсан ба тухайн өдрийн үүрээр надтай утсаар яриад агаа нь байж байгаад жаахан юм тавьж өгнө гэж хэлсэн ба яриагүй байж байгаад **********тай уулзсаны дараа **********ах руу залгахад "за ах нь одоо" гэж хэлээд мөс тавьсан газраа зааж өгөхөөр нь **********тай хамт очиж авсан гэхдээ хариуд нь мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Мөс авах үйлдэлд ********** хамт явж байснаас өөр ямар нэгэн оролцоо байхгүй...Би энэ шалгагдаж байгаа 2 удаагийн үйлдлээс өөрөөр ямар нэгэн хар тамхитай холбоотой үйлдэл байхгүй.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 47 дахь тал)

1.2.25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **********ы өгсөн: “...************** гэх охинтой би 2023 оны зун 6-7 дугаар сарын үед манай байрны ах Ганбаярын найз Энхманлай гэх залуутай үерхэж байгаа гээд манай гэрт анх удаа орж ирээд бид нар хоорондоо танилцаж байсан. Ингээд би гэртээ ганцаараа амьдардаг учраас манай гэрт ************** зуны турш өөрийнхөө гэрт ирэн очин манайхаар байсан. Энэ үедээ өөрийнхөө амьдралын талаар ярилцаж, өөрийнхөө хар тамхины хэрэгт холбогдсон талаар ярьсан ба ************** нь “**********” гээд ахынхаа өмнөөс хэрэг хүлээж цагдаад шалгагдаж байгаа" гэдгийг нь мэдээд дотроо сайн охин юм байна даа гэж үнэлж байсан. Ингээд энэ байдлаар бид хоёр сайн найзууд болж хоорондоо байнга холбоотой байдаг болсон. Харин цагдаад баригдахаас өмнөх өдөр нь Зайсанд байх манай гэрт ************** бид хоёр байх үед шөнийн 03-04 цагийн үед ************** гарчхаад ирье гэж хэлээд гарсан ба буцаж ирэлгүй удахаар нь би **************ээс хаана байгаа талаар нь асуутал гэрийн чинь ойролцоо **********ахынд байна удахгүй очлоо гэж хэлсэн. Ингээд 09-10 цагийн үед ************** “********** ахыг чи танина штээ, бид хоёр хамт байна чи хүрээд ирэх үү” гээд би гэрээсээ гарч Алтай хотхоны ойролцоо очиж **********, ************** хоёртой уулзсан бөгөөд явган явж байсан тул гурвуулаа гадаа уулзаж зогсож байгаад гадаа хүйтэн байсан тул би манай гэрт очъё гэж хэлэхэд ************** “********** ахад гэр орноо мэдүүлээд хэрэггүй аюултай” гэж ********** ахад мэдэгдэлгүй хэлээд зүгээр эндээ нэг газар орчихъё гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа буудалд орохоор болж “**********” нэртэй буудлын өрөөнд төлбөрийг нь би Худалдаа хөгжлийн банкны дансаар 100.000 төгрөг шилжүүлж, өөрийнхөө бичиг баримтаар бүртгүүлж орсон. Буудалд ороод байж байх үед хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна буудлын ширээн дээр мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хэрэглүүртэй нь гаргаж ирээд бид гурав хэрэглэсэн. Ингээд буудалдаа байж байх үед хаалга тогшоод ********** гарч ирж таараад хаалгаа тайлж өгтөл цагдаа нар орж ирээд бид нарыг барьж авсан. Би тухайн үед ширээн дээр байсан мөс гэх бодисыг гартаа бариад сууж байх үед доошоо гэж орилохоор нь сууж байсан сандал дээрээ тавьсан ба ингээд буудалд үзлэг хийж сандал дээрээс бид нарын хэрэглэж байсан мөс гэх бодисыг болон хэрэглүүрийг хурааж авсан. **************ийн биед үзлэг хийхэд өвс гарч ирсэн. Би **************т өвс байсан талаар тухайн үед бол мэдээгүй ба буудлаас хураагдсан эд зүйлсийг хэнийх болох талаар асуух үед ************** сандраад нүд ам нь эргэлдээд ирэх үед нь би дотроо энэ яг дахиад хэрэгт холбогдсон гээд сандарлаа одоо энэ хүн баларлаа гэж бодоод буудалд байгаа хар тамхи минийх гэж хэлээд **********, ************** хоёрыг гаргаж буудлын нэгжлэг хийх ажиллагааг явуулж дуусгасан ингээд цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөхдөө мөн буудалд байсан мансууруулах бодис минийх гэж өгсөн ба буудалд байх үед би цагдаа нарт энэ зүйлс минийх гэж хэлснийг **********, ************** хоёр сонссон байсан учраас мэдүүлэгтээ буудлын өрөөнөөс хураагдсан мансууруулах бодисыг **********аа гаргаж ирсэн гэдэг байдлаар мэдүүлсэн гэж бодож байна. Угтаа бол тухайн буудалд хэрэглэж байсан мөс гэх бодис минийх биш харин ************** авч ирсэн юм. **************ээс сүүлд нь асуухад тэр бодис минийх гэж байсан...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 72-73 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

1.3. Шүүгдэгч ************** хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг **************т хууль бусаар худалдсан;

шүүгдэгч ************** хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор **************аас хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан үйлдлийн тухайд:

Шүүгдэгч ************** нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,2806 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар **************т 230,000 төгрөгөөр худалдсан;

Шүүгдэгч ************** нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг **************аас худалдаалах зорилгоор хууль бусаар худалдаж  авсан;

мөн өдөр ************** нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Park View” хотхоны зогсоол дээр байршуулсан 00-00УНИ улсын дугаартай “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгсэлд 0,2196 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь:

 

1.3.1. **************ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 23-27 дахь тал)

1.3.2. **************аас биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 28-30 дахь тал)

1.3.3. Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 38-43 дахь тал)

1.3.4. 00-00УНИ улсын дугаартай  “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 19-22 дахь тал)

1.3.5. **************ын эзэмшлийн 0000000000 дугаартай Хаан банкны дансны хуулга (5-р хавтаст хэргийн 220-242 дахь тал)

1.3.6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “CU” сүлжээ дэлгүүрийн гадна талын зүүн урд талыг харуулсан Сһ6 дугаартай хяналтын камерын бичлэгийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 цаг 39 минут 10 секундэд “CU” сүлжээ дэлгүүрийн зүүн талын замаар урдаас хойшоо чиглэлд цагаан өнгийн “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгсэл баруун тийш эргэх дохио өгөн явж байгаад баруун эргэн “CU” сүлжээ дэлгүүрийн зүүн урд талд зогсож байсан 00-00УНР улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслийн хойд талд зогсон байж байхад 02 цаг 40 минут 10 секундэд хойноос урагшаа чиглэлд мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл “CU” сүлжээ дэлгүүрийн зүүн талд зогсож тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд тал болон баруун хойд талаас бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн бууж цагаан өнгийн “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгаар сууж 02 цаг 42 минут 04 секундэд цагаан өнгийн “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгаар бараан өнгийн хувцастай нэг эрэгтэй хүн бууж мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгаар суусан. 02 цаг 42 минут 10 секундэд цагаан өнгийн “Toyota Prius 41”  загварын тээврийн хэрэгсэл баруун чиглэлд хөдлөн явсан ба 02 цаг 45 минут 26 секундэд цагаан өнгийн “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгсэл урагшаа чиглэлд явсан. 02 цаг 46 минут 04 секундэд мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэлд баруун урд талаас бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн ирж зүүн урд талын хаалгаар сууж байгаа дүрс бичлэг байх тул 2023 оны 02 дугаар сарын 02 цаг 38 минут 27 секундээс 02 цаг 46 минут 57 секундийн хоорондох 08 минут 59 секундийн 135 mb багтаамжтай дүрс бичлэгийг сидинд хуулбарлан авч бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 59-64 дэх тал)

1.3.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр **********ийн өгсөн: “2023 оны 02 дугаар сарын дундуур санагдаж байна **********гаас мөнгө зээлэх гээд Мөнгөн завьяа дэлгүүрийн автобусны буудлын ойролцоо таксигаар очсон. Тэгээд **************тай уулзахад ************** энд нэг хүнтэй уулзана гээд Ард кино театрын “СU” зогсоол дээр “Toyota Prius 41” загварын машинд ороход жолооны ард танихгүй эмэгтэй хүн суусан хажууд нь ************** сууж байсан. Тэгээд ************** бид 2 маргалдаад би машинаас буусан. Тэрнээс хойш наадмын дараа **********тай таарахад тэр **********нь тэр өдөр цагдаад баригдсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 146-147 дахь тал)

1.3.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр **********гийн өгсөн: “...Хас банкны 0000000000 дансыг одоогоос 2-3 жилийн өмнө миний нэр дээр нээгээд манай хүү ************** ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 149-150 дахь тал)

1.3.9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 863 дугаартай: “Ирүүлсэн “230200039 ************** уут 1ш 24/01.20” гэж хаягласан зиплок уутанд 1 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок уут нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Уг уутнаас метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-р хавтаст хэргийн 162-164 дэх тал)

1.3.10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1056 дугаартай: “************** ********** 2023.2.17” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 139-141 дэх тал)

1.3.11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 862 дугаартай: “Ирүүлсэн “2024.01.20 ********** **************” гэж хаягласан шээснээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-р хавтаст хэргийн 167-169 дэх тал)

1.3.12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2577 дугаартай: “Ирүүлсэн “************** 2024/04/24” гэж хаягласан шээснээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-р хавтаст хэргийн 194-196 дахь тал)

1.3.13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1058 дугаартай: “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна... Шинжилгээнд ирүүлсэн хуванцар соруул, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно... Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,2953 грамм, цэвэр жин нь 0,2196 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (4-р хавтаст хэргийн 96-98 дахь тал)

1.3.14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1060 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “**************, **********, 2023.2.17” гэж хаягласан шээсний дээжид метамфетамин /МЕТ/ тус тус илрэв. Метамфетамин /МЕТ/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 102-104 дэх тал)

1.3.15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **************ын өгсөн: “...Миний хувьд цагдаагийн байгууллагад баригдсан өдрөө тухайн машинд байсан мөс гэх бодисыг ************** гэх залуугаас 230.000 төгрөг бэлэн өгч авсан гэж андуурсан байна лээ. Мөнгөө ээжийнхээ Хас банкны данснаас би өөрөө интернэт банк ашиглан хажууд нь шилжүүлж хариуд нь мөс гэх бодисыг чүдэнзний хайрцагт хийсэн байдалтай авсан юм. Мөн **************ийн биед үзлэг хийхэд хураагдсан гэх чүдэнзний хайрцагтай мөс гэх бодисыг бол би **************аас чүдэнзний хайрцагтай авсан мөс гэх бодисоо нэг уутанд байгаа гэж бодоод дээрээс нь аваад буцаагаад хаачихсан байж байгаад **************т тамхи асаахаар гал асуух үед нь санаандгүй байдлаар өгчихсөн. Түүнээс ************** надаас 250.000 төгрөгөөр мөс гэх бодисыг худалдаж авсан зүйл байхгүй тухайн өдөр над руу шилжүүлсэн 250.000 төгрөг нь надаас “Gereen Maks” нэртэй Coffee-ний мөнгө байсан надад өртэй байсан учраас авлагаа авч байгаа нь тэр байсан юм. Ингээд тэр шилжүүлсэн мөнгөнөөс нь 230.000 төгрөгийг ************** руу шилжүүлж мөс гэх бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор авсан. Намайг яллагдагчаар татах тогтоолд тухайн **************аас авсан мөс гэх бодисыг бусдад худалдаалах зорилгоор олж авч, хадгалсан гэж үзэж байгааг би ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна миний бие өвддөг учраас өөрөө хэрэглэхээр авсан нь үнэн...**************аас надад өгсөн мөнгө нь өглөгтэй байсан учраас авлагаа авсан миний мөнгө байсан харин **************аас 230.000 төгрөгөөр би өөрөө хэрэглэхээр мөсийг авсан. Өөр хүнд өгч мөнгө аваад буцаагаад **************т өгнө гэсэн яриа, үйлдэл огт гаргаагүй. Хэрэв ************** над руу мөнгөө шилжүүлэхдээ утга дээр нь бараа үйлчилгээнийхээ нэрийг бичээд явуулсан хэрэв надад зээлсэн бол зээл гэдэг байдлаар шилжүүлэх байсан шүү дээ. Энэ үйлдэл нь цагдаад баригдахаас өмнөх үйлдэл учраас үнэн зөв утгаараа шилжүүлэгдсэн юм.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

1.4. Шүүгдэгч ************** нь **************аас худалдаалах зорилгоор хууль бусаар худалдаж авсан сэтгэцэд нөлөөт бодисоос **************т худалдсан;

шүүгдэгч ************** нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр **************аас худалдаж авсан, хадгалсан үйлдлийн тухайд:

Шүүгдэгч ************** нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Park View хотхоны гадна НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0610 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар **************т 250,000 төгрөгөөр худалдсан;

Шүүгдэгч ************** нь **************аас худалдаж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу худалдан авсан, хадгалсан болох нь:

1.4.1. **************ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 31-34 дэх тал)

1.4.2. **************аас биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 35-36 дахь тал)

1.4.3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (4-р хавтаст хэргийн 37 дахь тал)

1.4.4. **************ийн эзэмшлийн 0000000000 дугаартай Хаан банкны данснаас **********гийн эзэмшлийн  0000000000 дугаартай Хас банкны данс руу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 250.000 төгрөгийн орлого орсон талаарх дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 172-205 дахь тал)

1.4.5. **********гийн дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 208-209 дэх тал)

1.4.6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (4-р хавтаст хэргийн 71-72 дахь тал)

1.4.7. **************ын эзэмшлийн 0000000000 дугаартай Хаан банкны дансны хуулга (5-р хавтаст хэргийн 220-242 дахь тал)

1.4.8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1061 дугаартай: “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хагархай тарианы шил, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,1014 грамм, цэвэр жин нь 0,0610 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 108-110 дахь)

1.4.9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1051 дугаартай: “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “************** **************, 00000000, 2023.2.17” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 114-116 дахь тал)

1.4.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр **************ийн өгсөн: “2023 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед ************** бид хоёр Ард кино театрын хойд талд зогсоол дээр очиход **************тай уулзах хоёр залуу нь машинд орж ирж хойно суусан. Тэр хоёр залууг суусны дараа ************** махлаг намхавтар **********гэх залуутай нь чи наадхаа яах гэж дагуулж ирж байгаа юм наадах чинь өмнө намайг гөрж байсан ш дээ гэхэд хамт суусан туранхай өндөр залуу нь уурлаад буугаад явсан. Уг залууг буусны дараа ************** дансаа гээд **********гэх залуу руу дансаар мөнгө шилжүүлээд 1 жижиг ууттай мөс авсан. Ингээд машинтай хөдлөөд Ардын урд нөгөө **********нь машинаас буугаад явсан. Цааш ************** бид хоёр цэцэрлэгт хүрээлэн явсан байгаа...Тэр зүйлийг ********аа Ард кинотеатрын тэндээс **********гэх хүнээс авсан зүйлээсээ цэцэрлэгт хүрээлэн явах замдаа тогоо шиг шилэнд хийж өөрөө асааж хэрэглэсэн, мөн надад өгөөд шүд чинь өвдөөд байгаа юм чинь ганц хоёр сорчих өвчин намдана гэхээр нь би сорсон. Ингээд явж байхдаа машины голын хайрцгаас чүдэнз гаргаж ирж май энэ гал халаасалчих гээд өгөхөөр нь би аваад халаасандаа хийсэн дотор нь бол юу байсныг мэдээгүй. Тэгээд цагдаад баригдсаны дараа цагдаа нар халаасанд байгаа зүйлээ шалгуул гэхэд нөгөө чүдэнзний хайрцагтай мөс, мөн шил, чүдэнз байсан...Тухайн өдөр ************** хамт явж байхдаа 250.000 төгрөг байвал түр өгөөч. Би хүнээс очиж юм аваад эргүүлээд өөр хүнд аваачиж өгч мөнгөө аваад буцаагаад өгье гэж надад хэлэхээр нь би 250.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000 тоот данснаас Хас банкны 0000000000 тоот данс руу гүйлгээ хийсэн. Тухайн данс нь Алтантуяа гэх хүнийх байсан ба **************аас Алтантуяа гэж байна мөн үү гэхэд мөн манай ээжийн данс юм гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 9-10 дахь тал)

1.4.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр **************ын өгсөн: “Миний биед үзлэг хийхэд бичиг баримтын хавтас завсар байсан нугалаатай цааснаас гарсан уутыг би үнэндээ хэлж мэдэхгүй байна. Харин шээснээс гарсан метамфетамин болон дельта-9 тетрагидоканнабинолын гэх бодисуудын тухайд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гадуур явж байгаад мөс гэх бодисыг хэрэглэсэн мөснөөс өөр бодис хэрэглээгүй. 2023 оны 6 дугаар сарын 26-аас хойш би өөрийнхөө 00000000 гэсэн дугаар дээрээ л байсан цагдаагийн байгууллагаас оргон зугтсан зүйл байхгүй. Намайг цагдаагийн байгууллага дээр ирж гэж дуудаагүй учраас л ирээгүй байсан юм түүнээс ир гэж дуудсан үед нь бол би асуудалгүй ирнэ. Манай эхнэр Энхчимэг нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн нялх биетэй байгаа учраас би гэртээ хүүхдээ хараад гэрээс гарахгүй байгаа өнөөдөр гэрээсээ хүн вокзал руу хүргэж өгөхөөр эхнэрийнхээ машинтай гараад явж байх үедээ замын цагдаа зогсоож ойрын гэрэл чинь асахгүй байна гээд шалгах үедээ намайг эрэн сурвалжилж байна гээд цагдаагийн байгууллага дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 6-7 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2.1. ************** бусдыг залилсан гэмт хэргүүдийн тухайд:

Шүүгдэгч ************** нь 2023 оны 12 дугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “**********” худалдааны төвийн  давхрын 00 тоотод байрлах бэлэн хувцасны дэлгүүрт “хүүхэд мөнгө нэхээд байна, 400.000 төгрөг хүүхдийн данс руу шилжүүлээд өгөөч, мөнгө ороод ирэхээр авсан юмныхаа үнэтэй цуг тань руу шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ************аас 90.000 төгрөгийн үнэ бүхий цамц, футболк, харилцах дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч нийт 490.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

2.1.1. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (6-р хавтаст хэргийн 242 дахь тал)

2.1.2. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “**********” худалдааны төвийн 3 давхрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7-р хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.1.3. Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (6-р хавтаст хэргийн 250 дахь тал)

2.1.4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “хохирогч ************ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай лангуунаас хувцас, мөнгө аваад явсан гэх эрэгтэйн 5 гэж дугаарласан гэрэл зураг дээрх хүн мөн байна. Тухайн хүнийг 165-170 см өндөртэй халимаг, хар өнгийн үстэй махлагдуу эрэгтэй, баруун талынхаа мөр хэсэгт шивээстэй, манайд хувцас авах гээд цамц, футболк өмсөж үзээд байсан болохоор нь таньж байна.” гэсэн тэмдэглэл (7-р хавтаст хэргийн 3-5 дахь тал)

2.1.5. “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр “цамц нэг ширхэг 65.000 төгрөг, футболк нэг ширхэг 20.000 төгрөг нийт 85.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тооцоо (7-р хавтаст хэргийн 8-11 дэх тал)

2.1.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Б.************ын өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “**********” худалдааны төвийн 3 давхарт 3008 тоот лангууг ажиллуулдаг. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 20 минутын үед үл таних 30 насны орчим залуу манай лангуунд эрэгтэй цамц, эрэгтэй футболк үзэж байхад өөрийнх нь утас нь байнга дугараад байсан хүүхэдтэйгээ ярьж байгаа юм шиг байгаад байсан. Тэгээд сандарч юм үзэх чинь яасан хэцүү юм бэ гэх зэргээр сандраад байсан. Хүүхэд нь залгаад мөнгө нэхээд байна гээд байн байн надад хэлж байсан юм. Тэгснээ гэнэт эгчээ 400.000 төгрөг миний хүүхдийн данс руу хийгээд өгөөч тэгээд мөнгө ороод ирэхээр нь би авсан юмныхаа мөнгөтэй тан руу шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн 000000000 данснаас тухайн хүний 0000000000 данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн залуу 60.000 төгрөгийн үнэтэй цамц, 30.000 төгрөгийн үнэтэй футболк өмсөөд манай сандал дээр суугаад хүнээс мөнгө орж ирнэ гээд хүлээгээд байсан. Тэгээд би доошоо хүнсний юм авах гээд дэлгүүр орсон тэр хооронд нөхөр ирсэн байсан болохоор нь нөгөө залууг үлдээгээд явсан гэтэл тэр залуу эргээд ирэхэд өөрийнхөө куртик, цүнхээ үлдээгээд явсан байсан. Цүнх куртик нь надад байгаа, цүнхэндээ хуучин цамцаа хийгээд үлдээгээд явсан байсан. Тухайн залуугийн камерын бичлэг байгаа, тухайн данс нь ************** гэх хүний данс байсан.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 245 дахь тал)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                ТОГТООХ нь:

1. **************овогт **************гийн **************ыг үргэлжилсэн үйлдлээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт;

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт;

           

-************** овогт **************ийн **************ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм,  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт;

 

-************** овогт **************ын **************, ************** овогт **************ын ************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж авсан, хадгалсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 03 /гурав/  жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

 

-Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 03 /гурав/  жилийн хугацаагаар хорих ял,

 

-Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

-Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Шүүгдэгч **************ын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  оногдуулсан 03 /гурав/  жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

 4. Шүүгдэгч **************т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 08 хоногийг хасаж тооцон эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Шүүгдэгч **************т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 02 хоногийг хасаж тооцон биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс **************ийн  оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн,  **************ийн оршин суудаг Сүх******** дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************, ************** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************ын баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 547 хоног, **************ын цагдан хоригдсон 167 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************, ************** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр;

шүүгдэгч **************, ************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг,  ********** гэсэн сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, ********** гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг;

 -**************ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 730.000 төгрөг,

-**************ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 250.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зиплок бүхий түгжээтэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис бүхий зүйл, урд хэсгээрээ бохирлогдсон гаанс мэт зүйл 1 ширхэг, Электрон жин 1 ширхэг, "3" д/ч ********** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн тагтай хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл хагархай тарианы шил, цагаан өнгийн хуванцар соруул, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар соруул, "4" д/ч ********** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл (ууттай жин 0,060) (шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 11,6 грамм),  "204 сандал дээрээс "2" д/ч ********** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар, улаан, цэнхэр, цагаан өнгийн 4 ширхэг, гялгар уутанд 2 ширхэг, шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар соруул 1 ширхэг, бор өнгийн даавуун уут 1 ширхэг, "1" д/ч ********** 2023.11.08" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл 2 ширхэг гялгар ууттай (ууттай жин 0,065) (шинжилгээнээс ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай цэвэр жин 0,01591 грамм бодис, шинжилгээнээс ирүүлсэн 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай цэвэр жин 0,0363 грамм бодис, ёроол нь цоорхойтой бөмбийсөн дотор хэсэг нь цагаан сав, гялгар уутанд хийж ирмэг хэсгийг нь наасан цайвар өнгийн талстлаг 2,2713 грамм 2 ууттай бодис, доороо бөндгөр нүхтэй, үзүүр хэсэгт нь цагаан өнгийн гуурс холбож скочоор наасан сав, цагаан өнгийн талстархаг бодистой дугуй цагаан сав, 0,0610 грамм мөс нэршилтэй бодис зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

12. Хэрэгт хураагдсан нэг ширхэг компакт диск, нэг ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн 2402004840337, 2302007700005, 2302000390031, 2411003030300, 2407002070296, 2411015821701 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, эрүүгийн 2302006380239 дугаартай хэрэг тусгаарлагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

              ШҮҮГЧИД                                   Н.НЯМДАВАА

 

 

                                                                                                                               Ч.ОТГОНБАЯР