Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/02011

 

 

183/ШШ2023/02011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * аймаг, * сум, * баг, * оршин суух Б* * овогтой Г.Ш /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, * дүүрэг, 1* хороо, *, *гудамж, 1 тоотод оршин суух Б* овогтой Б.О /РД:**/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2.046.008 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Б.Од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.   

Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Ш нь гэм хорын хохиролд 2.046.008 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд: ... Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 1* хороо, *** дүгээр гудамжны задгай гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад 1 удаа нүүрэн тус газар өшиглөж миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан. Дээрх үйлдлийн улмаас Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/****тоот шийтгэх тогтоолоор Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан. Б.Оын намайг зодсоны улмаас миний баруун хоншоор ясны урд, дотор, гадна хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимын доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учруулсан. Тус гэмтлийн улмаас миний бие 2022 оны 4 дүгээр сард ** Мед эмнэлэгт хамрын хүнд хагалгаанд орсон. Тус хагалгааны төлбөрт 1,200,000 төгрөг, эмчилгээний зардал, эм тарианы зардалд 346,008 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 500,000 төгрөг, нийт 2,046,008 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 2,046,008 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 1* хороо, *** дүгээр гудамжны задгай гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад 1 удаа нүүрэн тус газар өшиглөж миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан. Дээрх үйлдлийн улмаас Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/****тоот шийтгэх тогтоолоор Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан. Б.Од зодуулсны улмаас миний баруун хоншоор ясны урд, дотор, гадна хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимын доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учруулсан. Тус гэмтлийн улмаас миний бие 2022 оны 4 дүгээр сард ** Мед эмнэлэгт хамрын хүнд хагалгаанд орсон. Тус хагалгааны төлбөрт 1,200,000 төгрөг, эмчилгээний зардал, эм тарианы зардалд 346,008 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 500,000 төгрөг, нийт 2,046,008 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 2,046,008 төгрөг гаргуулна. гэв.

2.Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Шт учирсан хохирлыг О миний бие бүрэн барагдуулж төлсөн. Эрүүгийн хэрэг дээр эрх хязгаарлах ял авсан. Түүнийгээ эдэлж байгаа. Г.Шын зүгээс үндэслэлгүй хохирол нэхэмжилж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ш нь эрүүгийн шүүх хурал дээр хохирол барагдуулах 10,840,000 төгрөг тухайн нэхэмжилж байсан. Б.Оаас хэргийн дараа цагдаагийн байгууллагад хандсан 5,000,000 төгрөг өгвөл гомдолгүй гэж байсан. Хариуцагчийн зүгээс бодит зардлыг төлнө. Хариуцагчийн зүгээс 1,200,000 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хөлс бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна тухайн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Эрүүгийн хэрэг дээр гаргасан 10,840,000 төгрөгийн хохирлын нотлох баримтаар шинжлэн судалж баримтаар 213,326 төгрөгийг Б.Оаар нөхөн төлүүлсэн. Б.О үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ч 1,200,000 төгрөгийг төлөх боломжтой. Б.О нь эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Цөөхөн хэдэн малтай тухайн малын бэлчээрээс болж маргаан болсон. Нэхэмжлэлийн гаргасан 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/****дугаартай шийтгэх тогтоол, амбулатороор эмчлүүлэгсдийн карт, ** мед эмнэлгийн төлбөр төлсөн баримт, зарлагын падаан, төлбөр төлсөн, худалдан авалт хийсэн баримтууд /хх17-29/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ш нь хариуцагч Б.Од холбогдуулан гэм хорын хохирол 2,046,008 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад 1 удаа нүүрэн тус газар өшиглөж миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан. Дээрх үйлдлийн улмаас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/****тоот шийтгэх тогтоолоор Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан. Б.Оын намайг зодсоны улмаас миний баруун хоншоор ясны урд, дотор, гадна хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимын доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учруулсан. Тус гэмтлийн улмаас миний бие 2022 оны 4 дүгээр сард ** Мед эмнэлэгт хамрын хүнд хагалгаанд орсон. Тус хагалгааны төлбөрт 1,200,000 төгрөг, эмчилгээний зардал, эм тарианы зардалд 346,008 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 500,000 төгрөг, нийт 2,046,008 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 2,046,008 төгрөг гаргуулна. гэв.

3.Хариуцагч Б.О нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.Шт учирсан хохирлыг О миний бие бүрэн барагдуулж төлсөн. Эрүүгийн хэрэг дээр эрх хязгаарлах ял авсан. Түүнийгээ эдэлж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Б.Оаас хэргийн дараа цагдаагийн байгууллагад хандсан 5,000,000 төгрөг өгвөл гомдолгүй гэж байсан. Хариуцагчийн зүгээс бодит зардлыг төлнө. Хариуцагчийн зүгээс 1,200,000 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хөлс бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Г.Шын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон, хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас Г.Шын баруун хоншоор ясны урд, дотор гадна хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд доод зовхи, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

Б.Оын дээрх үйлдлийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/****дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэм буруугийн талаар маргаагүй.

Харин хариуцагчийн зүгээс Г.Шт учирсан хохирлыг арилгасан гэж маргаж байх боловч хамрын хагалгаа хийлгэсэн зардал 1,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/****дугаартай шийтгэх тогтоолоор Б.Оаас хохиролд 219,326 төгрөг гаргуулж, Г.Шт олгож шийдвэрлэсэн байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжилсэн 2,046,008 төгрөг нь дээрх шийтгэх тогтоолоор гаргуулсан зардалтай давхцаагүй байна. Мөн шийтгэх тогтоолоор гаргуулсан зардлаас өөр төлбөрийг хариуцагч төлөөгүй талаар талууд маргаагүй.

Г.Ш нь хамрын хагалгаанд орсны улмаас 1,200,000 төгрөг, эмчийн үзлэг, цахилгаан бичлэг, эм тарианы худалдан авахад 306,107 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримт /хх-17-29/-аар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Ш нь хариуцагчаас 1,506,107 төгрөг шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч Г.Шын эмчилгээнд зарцуулсан гэх 39,901 төгрөгийн зардал баримтаар тогтоогдоогүй.

Мөн нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх хүрээнд хууль зүйн туслалцааг үнэ төлбөртэй авчээ. Иймд шүүхээс хууль зүйн туслалцаа авсан 500,000 төгрөгийн зардлыг зайлшгүй гарах байсан зардал гэж үзэх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Шын нэхэмжлэлийн шаардлагаас 1,506,107 төгрөгийг хангаж, үлдэх 539,901 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэдийн төлөөлөгч Б.Од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Б.Оаас 1,506,107 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Шт олгож, нэхэмжлэлээс үлдэх 539,901 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 39,047 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

Д.ХУЛАН