Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2023/00547/И |
Дугаар | 181/ШШ2023/03396 |
Огноо | 2023-10-24 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2023/03396
2023 10 24 | 181/ШШ2023/03396 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ц.Амармэнд, Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Б овогт Сын А /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... хаягт оршин байрлах, Нт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... тоот хаягт байрлах, Ж ХХК /РД:.../,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... тоотод оршин суух, Т овогт Чын Ч /РД:.../,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирлын төлбөрт 64,146,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ренчиндулам,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аваасүрэн, Б.Отгонбаяр,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК болон Ч.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мичидмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.
/Иргэдийн төлөөлөгч Т.Ариунаа шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулав./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Нт холбогдуулан хохирлын төлбөрт 64,146,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар бүхий Захирамжаар, С овогтой Ааас үндсэн өр төлбөрт 10,040.849.32 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 158,002 төгрөг, нийт 10,198,851.32 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагч “Ж” ХХК-д олгохоор захирамжилсан. Энэхүү захирамжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгэх ажиллагааны хүрээнд С.А /рд:.../ миний өмчлөлийн эрхийн улсын Г-2205001565 дугаартай, Баянгол, дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөрт тооцон шилжүүлсэн.
Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар бүхий Захирамж нь хоорондоо харилцан адилгүй 2 өөр байдлаар гарсан байдал нь хэргийг шийдвэрлэсэн шүүгч А.Сарантуяагийн 2022.03.24-ний өдрийн 1245 дугаартай албан бичгээр хожим нотлогдсон. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн жинхэнэ шийдвэр нь барьцааны асуудал тусаагүй, харин тухайн маргааныг шийдвэрлээгүй шүүхийн шийдвэр нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар туссан байсан. Хариуцсан шүүгчийн зүгээс буруу шүүгчийн захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг гаргасан байдаг ба энэ байдал баримтаар тогтоогдсон тул 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01420 тоот магадлалаар тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү магадлалд хэргийн зарим оролцогч гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхээс 2022.10.12-ны өдөр хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай тогтоол гаргаж, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон юм.
Гэтэл төлбөрт тооцон шилжүүлсэн миний газрыг төлбөр авагч байгууллага (“Жи Эс Би Капитал” ББСБ) цааш нь Ц.Энхбат гэх өөр хүнд 2021.07.30-ны өдөр цааш нь дамжуулан худалдан борлуулж, гэрчилгээ нь нэгэнт өөр хүний нэр дээр шилжчихсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон хэдий боловч миний бие өөрийн өмчлөлийн газраа буцаан авах боломжгүй болсон юм.
С.А миний бие өөрийн өмчлөлийн газраа Ц.Энхбат гэх (шударга өмчлөгч) хүнээс буцаан шилжүүлэн авах хууль зүйн боломжгүй тул тухайн газар, түүнд хамаарах эд зүйлийг үнэлүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан этгээдээс гаргуулахаар болсон юм. “Газар”, түүнд хамаарах эд зүйл болох “жимсний мод”, “банзан хашаа” зэргийн үнэлгээ нь 64,146,000.00 (Жаран дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянга) төгрөгийн зах зээлийн үнэтэй гэж үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар үнэлэгдсэн болно.
Иймээс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01420 тоот магадлалд хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй талаар тусгайлан зааж өгсөн тул шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийн зөрүүтэй байдлыг нягталж үзэх хуульд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрт учирсан хохирол болох 64.146.000.00 (жаран дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зохих журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“С.Аын нэхэмжлэлтэй, Нт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамжаар С.Ааас 10,198,851 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21250299 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийг тодруулж, 2019 онд “Ж”-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй, төлбөр төлөгч С.Аын өмчлөлийн эрхийн улсын Г-2205001565 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамжны 1а тоот 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эрхийн улсын Г-2205001565 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамжны 1а тоот 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10,198,851 төгрөгийн төлбөрт тооцож, төлбөр авагчид шилжүүлэх тухай хүсэлтийг тус газарт ирүүлсэн тул өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 6/299 дүгээр тогтоолоор дуусгавар болгосон.
2.С.Ааас “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай” шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ны өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.29-ний өдрийн 210/МА2022/01420 дугаар магадлалаар “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 102/Ш32021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлүүдээр эс зөвшөөрч хариуцагчаас хяналтын шатны шүүхэд,
3.Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ямар ажиллагааг хүчингүй болгосон нь тодорхойгүй, дээрх хуулийн зохицуулалтаар хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр заасан, нэхэмжлэгчээс хохирол бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар хандсан байхад хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэв хохирол нэхэмжлэх тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасан эрх зүйн үр дагавар, харилцаа үүсэх учиртай.
4.Магадлалын хянавал хэсгийн 4а, 46, 4в-д заасан агуулгын тухайд:
-Захирамж 2 өөр байдлаар авагдсан буюу нэг захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан, нөгөө захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заагаагүй гэж дурдсан гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.25-ны өдрийн 3437, мөн шүүхийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 2021.04.09-ний өдрийн 4944 дүгээр захирамж, 354 дүгээр гүйцэтгэх хуудсыг тус газар 2021.05.20-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, 2021.06.08-ны өдөр дуусгавар болгосон бөгөөд тус газар 2 өөр захирамж гарсан эсэхийг мэдээгүй, мэдсэн ч тус газарт бүртгэлтэй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээгүй.
-Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяагийн 2022.03.24-ний өдрийн 1245 дугаар албан бичигт "...Шүүхийн архивт хадгалагдаж буй шүүгчийн захирамж нь тухайн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр байна. Харин хэрэгт авагдсан барьцаа хөрөнгийн асуудлыг тусгасан шүүгчийн захирамжийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Иймд хэрэгт авагдсан уг захирамж хэрхэн бичигдэж, хэрэгт авагдсан асуудлыг тодруулахаар хууль, тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болно” гэж хүсэлтэд хариу өгсөн.
Дээрх албан бичигт дурьдсан шүүхийн архивт хадгалагдаж байгаа хүчин төгөлдөр захирамжийн хувь нь тус газарт бүртгэлтэй байхад давж заалдах шатны шүүх буруу ойлгож, барьцаа хөрөнгийн асуудлыг тусгасан шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан мэтээр дүгнэж, буруу тайлбарласан.
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.22-ны өдрийн 102/Ш32021/15060 дугаар захирамжийн тухайд,
Хэргийн оролцогч нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ” ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу “...Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг нэмж тусгах хүсэлтийг шүүх хүлээн авч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ” ХХК-иас өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Ийнхүү өөрчлөлт оруулсан захирамж нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн нөлөөгүй байсан. Тухайлбал: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гуламжны 1а тоот хаягтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг ямар нэгэн албадлагын арга хэмжээ явуулаагүй зөвхөн талуудын хүсэлтийг үндэслэн хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлж, гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгосон.
Тус газар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байхад давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хойших хугацаанд бий болсон үр дагавар, бусад баримт, шүүхийн шийдвэр, хуулийг, илт буруу тайлбарлан дүгнэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг илт хууль бус төлбөрт оруулах сөрөг үр дагаврыг бий болгоод байна.
Иймд гомдлыг хянан шийдвэрлэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01420 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэх гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мичидмаа хариу тайлбартаа:
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,040,849.32 /арван сая дөчин мянга найман зуун дөчин есөн төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/3437 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.А нь тус захирамжийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийж, төлбөр барагдуулах үйлдэл хийхгүй байсан тул шүүхийн шийдвэр албан гүйцэтгүүлэх хүсэлт гарган ИХШХШтХ, ШШГтХ-ийн үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч С.А нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 16 гудамж, 1а тоот хаягт байрлах, Улеын бүртгэлийн Г-2205001565 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Ж” ХХК-д өөрийн өр төлбөр болох 10,198,851.32 /арван сая нэг зуун ерөн найман мянга найман зуун тавин нэг төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгөөр тооцож шилжүүлэх хүсэлтийг гаргасан байна. Төлбөр төлөгчийн гаргасан энэхүү хүсэлтийг “Ж”-аас хүлээн зөвшөөрч төлөх төлбөрөөс суутган, барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн ШШГтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр шййдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан.
Иймд нэхэмжлэгч С.Аын хохирлын төлбөрт 64,164,000 /жаран дөрвөн сая нэг зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мичидмаа хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны улмаас өөрт учирсан хохирол болох 64,146,000 /жаран дөрвөн сая нэг зуун дөчин зургаан/ мянган төгрөгийг Шаас гаргуулахаар нэхэмжилж байгаа уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Ч.Ч нь “Ж” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу С.Ааас зээлийн гэрээний үүрэгт 10,040,849.32 /арван сая дөчин мянга найман зуун дөчин есөн төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар шийдвэрээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.
Гэвч С.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх үйлдэл хийгээгүй тул албадан биелүүлэх хүсэлт гаргахад Шаас ИХШХШтХ, ШШГтХ-д заасан үндэслэл, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр С.А нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 10,198,851.32 төлбөрт тооцон “Ж” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч С.Аын хохирлын төлбөрт 64,164,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 478,680 төгрөг төлсөн баримт, С.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.29-ний өдрийн 210/МА2022/01420 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022.10.12-ны өдрийн 001/ШХТ2022/01089 дүгээр тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.24-ний өдрийн 1245 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамж, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, С.Ялалтыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, Д.Ринчендуламд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас нотлох баримтаар: Б.Отгонбаяр, Ц.Аваасүрэн нарт олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар шийдвэрээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалууд, Шын 2023.05.03-ны өдрийн 04/171/8618 тоот Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.05.08-ны өдрийн 437 тоот албан бичиг хавсралтын хамт зэргийг гаргаж өгсөн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК болон Ч.Ч нараас нотлох баримтаар: Б.Батчимэг, Ц.Үүрийнтуяа нарт олгосон итгэмжлэл, “Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТЗ101/210 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Б.Мичидмаад олгосон итгэмжлэл, Ч.Чаас Б.Мичидмаад олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Золжаргалын 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 220501674 дугаартай мөрдөгчийн тогтоол зэрэг авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.А нь Нт холбогдуулан хохирлын төлбөрт 64,146,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
2.Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ: хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3.Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: Магадлалд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль бусаар явагдсан гэдгийг дүгнээгүй, хоёр өөр захирамж гарсантай холбогдуулан цагдаагийн байгууллагад хандсан. Үүнийг нь шалгаж байгаа учраас энэ хэргийн жинхэнэ хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шаардлагатай. Шийдвэр гүйцэтгэлийн албадлагын арга хэмжээ явагдаагүй, талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан гэж тогтоогдоогүй учраас хохирлыг төлөх үндэслэлгүй гэх тайлбар гаргаж маргасан.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс С.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу Шаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, С.Аын хүсэлтийн дагуу газрыг төлбөрт шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон, Зээлдэгчийн хүсэл сонирхолыг харгалзан зөрүү төлбөрийг С.Ат олгосон. Бид нарт өгсөн мөнгөө эргүүлэн нэхэмжлэх шаардлага байхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн гэх тайлбар гаргав.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамжаар:
Ж ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу хариуцагч С.А нь нийт 10,040,849.32 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 69-71 дэх тал/
5.2.Дээрх шүүгчийн захирамжийг Ж ХХК нь хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасныг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/04944 дүгээр захирамжаар ханган, шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх, мөн өдрийн 0354 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ. /хх-ийн 67-68 дахь тал/
5.3.Н нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 21250299 дугаар тогтоолыг үйлдэж, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр С.Ат шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудсыг хүргүүлж, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 10/142 дугаар тогтоол үйлдсэн байна. /хх-ийн 80-86 дах тал/
5.4.Төлбөр төлөгч С.А нь Нт “Миний бие С.А нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22-р хороо 16-р гудамж 1а тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Жи Эс Би капитал ХХК-д өөрийн өр төлбөр болох 10,198,851.32 төгрөгтөө тооцож шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд өмчлөлийг шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж өгнө үү. Хүсэлт гаргасан С.А, 2021.06.03, 99348792” гэж бичсэн хүсэлтийг гаргажээ./хх-ийн 90 дэх тал/
5.5.Төлбөр авагч Ж ХХК нь Нт 2021.06.02-ны өдрийн 21/684 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамжаар, С овогтой А /РД:.../-аас үндсэн өр төлбөрт 10,040,849.32 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 158,002 төгрөг, нийт 10,198,851.32 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж Ж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгө болох С.Аын өмчлөлийн Баянгол дүүргийн 22-р хороо 16-р гудамж 1а тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, нэгж талбарын 18639312894316 дугаатай 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг төлбөртөө тооцон манай компанид шилжүүлэх хүсэлт гаргасан. Бид дээрх хүсэлтийг хүлээн авч төлбөрөөс суутган барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна./хх-ийн 91 дэх тал/
5.6.Н нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хөрөнгийн эрх сэргээх тухай 142/13 дугаар тогтоол үйлдэж, төлбөр төлөгч С.Аын /.../-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1 а тоот хаягтай 482 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 4-142/9029 дүгээр албан бичгээр битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, мөн өдрийн 1-142/10382 тоот албан бичгээр Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст ...өмчлөх эрхийн гэрчилгээг Ж ХХК /РД:5146078/-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг мэдэгдээд, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 6/299 дугаар тогтоолыг үйлдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн төлбөр төлөгч С.Ат холбогдох бүртгэлийн 21250299 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 92-95 дах тал/
5.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн тохиолдол хамаарна. Хэрэгт авагдсан баримтуудаар төлбөр төлөгч С.Аын “...өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22-р хороо 16-р гудамж 1а тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Жи Эс Би капитал ХХК-д өөрийн өр төлбөр болох 10,198,851.32 төгрөгтөө тооцож шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд өмчлөлийг шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж өгнө үү.” гэсэн 2021.06.03-ны өдрийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 29.1.3-т заасныг үндэслэн дуусгавар болгосон байх тул хариуцагч байгууллагаас албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ.
5.8.Нэхэмжлэгч С.А нь Нт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн Улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх-ийн 8-13, 121-126 дах тал/
6.Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, 210/МА2022/01420 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/03437 дугаар захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжилчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, “140,400” гэсний дараа “төгрөгөөс 70,200” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. /хх-ийн 14-24, 127-137 дахь тал/
6.1.Магадлалд хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасныг нь Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 001/ШХТ2022/01089 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол гаргасан байна./хх-ийн 25 дахь тал/
6.2.Дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.
7.Нэхэмжлэгч С.Аын өмгөөлөгч С.Ялалт нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 22/120, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22/152 тоот албан бичгүүдээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяад тайлбар хүсэх хүсэлтийг болон ...захирамж, гүйцэтгэх хуудас, тэдгээрт оруулсан өөрчлөлтүүдийг хүчингүй болгох хүсэлтийг гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/15060 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар ...шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Ат холбогдох 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ0500190013 дугаартай зээлийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд 10,040,849.32 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрч, хариуцагч С.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,673,474.88 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,637,474.88 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,673,474.88 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,673,474.88 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,474.88 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,673,474.92 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсэн, мөн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/14335 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Ат холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/04944 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ГХ2021/00354 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг тус тус хүчингүй болгожээ./хх-ийн 142-144, 148-154, 167-169, 207-210 дахь тал/
7.1.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад хянах үүрэгтэй, хэрэв шалгаад асуудалтай бол шүүх рүү буцаах үүрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байдаг. Хоёр өөр агуулгатай шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгүүд ирсэн, үүнээс болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бусаар явагдсаны улмаас хохирол учирсан гэж тайлбарласан.
7.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд Гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд хуулийн 20.3-т Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана. гэж заасны дагуу гүйцэтгэх баримт бичигт тавигдах шаардлагыг Шийдвэр гүйцэтгэх байгууллага шалгах ажиллагааг хийгээгүй хэдий боловч энэ нь төлбөр төлөгч С.Аын төлбөр авагч “Ж” ХХК-д төлөх 10,040,849.32 төгрөгийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
7.3.Мөн нэхэмжлэгч С.А нь Шыг хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол гэж тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэ 64,146,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй шаардлага нь хариуцагчийн гүйцэтгэх баримт бичигт тавигдах шаардлагыг шалгах үүргээ биелүүлээгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Тодруулбал, хариуцагч байгууллагын хууль бусаар хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичиг хуулийн дагуу гараагүй байх боловч уг байдал нь нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх, хохирол учрахад нөлөөлсөн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.
7.4.Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсан тохиолдолд учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй боловч хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас нэхэмжлэгч С.Ат хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл хариуцагч байгууллагын хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримт нотлогдоогүй, учир нь 10,040,849.32 төгрөгийн төлбөрөө төлөх талаар төлбөр төлөгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлж төлбөр авагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон.
7.5.Иймээс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Нт холбогдуулан гаргасан, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлын төлбөр гэх 64,146,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно гэж заасан.
8.1.Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Т.Ариунаад шүүх хуралдааны товыг баримтаар мэдэгдсэн байхад хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,680 төгрөгийг улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шаас хохирлын төлбөрт 64,146,000 /жаран дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай С.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,680 /дөрвөн зуун далан найман мянга зургаан зуун наян/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД
Н.БАТЧИМЭГ