| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2023/00537/И |
| Дугаар | 103/ШШ2023/00546 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2023/00546
| 2023 оны *******0 сарын 05 өдөр | Дугаар *******03/ШШ2023/005*******6 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******9*******2 оны ******* дүгээр сарын 2*******-ний өдөр Дорнод аймагт төрсөн, ************** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны *******20 тоотод оршин суух, адуут овогт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5*******,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны ******* дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Т. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5*******,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
*******.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Т. нь манай компаниас 202******* оны *******0 дугаар сарын 22-ны өдөр 623 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчтэй уулзаж, утсаар ярьж яагаад зээл төлөхгүй байгааг асуухад тендерт оролцож байгаа, хугацаа олгооч, санхүүжилт нь орж ирвэл зээлээ бүгдийг нь хаана гэсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгчтэй уулзаж зээлийн гэрээ дуусгавар болсныг анхааруулж авсан зээлээ хаахыг шаардахад тендерийн бараа нийлүүлэлт удаашралтай байгаа тул санхүүжилт орж иртэл хугацаа олгож өгөөч гээд талууд тохиролцон зээлийн гэрээг 2022 оны ******* дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгалт хийсэн. 2022 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр зээлдэгчтэй уулзаж зээлийн хүүгийн төлбөр яагаад төлөгдөхгүй байгааг асууж тодруулахад тендерийн санхүүжилт орж ирсэн, хадам дүүгийн нэр дээрх компанийн дансанд орчихсон байгаа, мөнгөө удахгүй шилжүүлнэ, зээлээ хаана гэж байсан. Зээлдэгчтэй уулзаж утсаар ярихад санхүүжилт нь орж ирсэн зээлээ хаана гэх боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийж авсан зээлээ хаагаагүй худал яриад таг чиг болсон.
Зээлдэгчийн гар утас руу залгахаар утсаа ч авахаа байсан. Иймээс зээлийн гэрээний 3.3 дахь заалтын дагуу Иргэний хуульд зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Зээлийн хугацаанд зээлдэгч нийт төлөх ёстой байсан хүүгийн хэмжээ 202*******.************** дүгээр сараас 2023 оны ******* дүгээр сар хүртэл **********************00.000 **************,*******00,000 төгрөг үндсэн зээл 20,000,000 төгрөг, төлөөгүй хүү **************,*******00,000 төгрөг нийт 3*******,*******00,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний *******.6 дахь хэсэгт зааснаар хугацаа дууссан тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хоног тутам төлөхөөр тохирсон. Хуулийн дагуу биелүүлээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэвэл 3*******,*******00,000*50 хувь *******7,200,000 төгрөгийн алданги төлүүлэхээр байна. Иймд Т.ээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү **************.*******00.000 төгрөг, *******7,200,000 төгрөг алданги нийт 5*******,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* Өсөх ХХК-ний нэхэмжлэлтэй Т. холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Т. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 202******* онд ******* ******* ******* ХХК-иас 20,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд энэ хугацаанд төлөвлөсөн ажил бүтэхгүй зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадахгүй өдийг хүрсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй боловч зээлсэн 20,000,000 төгрөгийг 5*******,600,000 төгрөг болгон 2,5******* дахин өсгөх боломжгүй, 20,000,000 төгрөгийг 30,000,000 төгрөг болгон буцаан төлөх хүсэлттэй байна гэжээ.
*******.Хариуцагч Т. нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би эхлээд Цахилгаан дамжуулах, түгээх ТӨХК-ийн хангамж хариуцсан мэргэжилтэн, инженерээр ажиллаж байгаад дараа нь ******* ААТҮГ-т эдийн засагчаар ажилласан. Тухайн үед би улсын төрийн өмчит компанийн тендерт орох болоход надад 200,000,000 төгрөг хэрэгтэй болсон. Энэ тендерт компаниар орох хэрэгтэй байсан. Би өөрийнхөө нэр дээр орохоор ашиг сонирхлын зөрчилтэй болох гээд байсан учир дүүгийнхээ нэр дээр тендерт орсон. Би *******т нэлээд нэр хүндтэй, томоохон бүх төслүүдийг би л бичдэг байсан бөгөөд *******т баригдсан барилгын төслүүдийг ихэнхийг нь би бичсэн юм. Ингээд найз нөхөд, танил талаасаа 200,000,000 төгрөгийг 3 хоногийн дотор бүрдүүлж чадсан. Тухайн үедээ тендерт орж ялна гэж бодоод мэргэжлийн инженер хүн гуйгаад Хятадаас бараа материалаа авчруулсан. Гэтэл ирсэн бараа маань захиалсан бараанаас зөрүүтэй байсан учраас миний энэ ажил бүтэлгүйтсэн. Ингээд би маш их хэмжээний өрөнд орсон. Энэ хурлын өмнө Төрийн банк, Хас банкны нэхэмжлэлтэй 2 шүүх хурлаар ороод шийдвэр гарч, би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдгээр өрийг төлж барагдуулсан. Одоо шүүхийн шийдвэрт *******0,*******00,000 төгрөгийн өр үлдсэн. Мөн Аз ******* билиг ХХК-ийн 20,000,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад 20,000,000 төгрөг, нийт **************,000,000 төгрөгийн өр мөн үлдсэн. Би дээрх ажлыг буруу төлөвлөж хийснээс болж өөрөө маш эвгүй байдалд орсон. Өнөөдөр *******т нэр хүндгүй болж, маш олон хүмүүс надаас өрөө нэхэж эхэлсэн, нэгнээс нь аваад нөгөөд нь өгсөөр байгаад нилээдгүй их орсон. Аз ******* билэг ХХК-иас авсан зээлийн хувьд би ******* ААТҮГ-ын эдийн засагчаар ажиллаж байсан, захирал нь манай нөгөө ангийн залуу гэж хүн байсан. Би Энхбат захирлаас гуйж байгаад ******* Өсөх ******* ХХК-ийн найз надад 20,000,000 төгрөг зээлж авч өгсөн. Бараа материал маань гологдсон учраас тендерээс мөнгө нь орж ирэх нь хойшлоод, маш хүнд байдалд орсон. Мөн ковидын нөхцөл байдлын асуудал ч маш хүнд туссан. Олон хүмүүс надаас өрөө нэхээд бүгдийг нь цалингаар, банкнаас зээл авч, номын дэлгүүрийн жижиг бизнесийнхээ хөрөнгөөс хүртэл авч байгаад чадлаараа төлсөн. Тэгээд захирлаар дамжуулж гуйж байгаад зээл авчаад зээлээ төлж чадаагүй учраас ******* ААТҮГ-т би ажиллах боломжгүй болсон. Улаанбаатар хотод очоод өмнө нь би АНУ-ын хөгжлийн агентлагын гэр санаачлах төслийн бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан шугамаараа дамжуулаад манай нэг зөвлөхийн нээсэн SRV консальтинг гээд компанид бизнесийн зөвлөхөөр ******* цагийн *******56,000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа. Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дархан, Чойр гээд хөдөө, гадаа нэлээн олон хоног явж ажилладаг. Би нэхэмжлэлийн зарим хэсгийг яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэхээр *******-рт би төлнө гэсэн тайлбар бичиж өгөхдөө тендерийн мөнгө орж ирнэ гэж итгэж байсан учраас 2022 оны 9 дүгээр сард энэ тайлбарыг бичиж өгсөн. Мөн эхнэр Уран*******тэй гудамжинд таарахад маш хэцүү, олон хүний хажууд намайг эвгүй байдалд оруулдаг байсан. Тэгээд өнөө маргаашгүй өгнө гэж тэр хоёрт хэлж байсан. 2022 оны *******0 дугаар сард надаас хариу тайлбар бичиж аваад, хугацаагүй хоосон баримт дээр гарын үсэг зуруулаад, ямар ч байсан гэрээнд өөрчлөлт оруулъя манай хөрөнгө оруулагч компани тайлбар нэхээд байна гэж хэлсэн. Би гэрээг ******* жилээр сунгасан гэж бодоогүй, амьдрал дээр ч гэсэн өнөө, маргаашгүй мөнгө төлнө гэсэн байж 2023 оны ******* дүгээр сар хүртэл ******* жилээр гэрээг сунгана гэж байхгүй. Сүүлд шүүх дээр ирээд 2023 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр хүртэл гэрээг сунгасан байсныг мэдсэн. Сүүлийн сунгалт дээр тод хар балаар бичсэн байсан, энэ сунгалтын хэсгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний хувьд үндсэн зээл 20,000,000 төгрөг, 6 сарын ******* хувийн хүүг би хүлээн зөвшөөрч байна. Мэдээж авсан учраас төлөх ёстой. Би Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг өөрөө судалсан. Үүнд анз гэдэг нь алдангийн хэлбэртэй байна, үүний 50 хувьтай тэнцэнэ гэж заасан байсан. Үүнийг үндэслээд би 50 хувийг төлнө гэж байгаа юм. Би 20,000,000 төгрөг зээлчихээд 5*******,600,000 төгрөг болгож төлнө гэдэг бол маш өндөр үнийн дүн. Энэ шүүхэд хандах хугацаа хүртэл 20 сар байгаа. Тэгэхээр үндсэн зээлээс гадна надаас 3*******,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг 20 сард хуваагаад үзвэл сард *******,5*******0,000 төгрөг гарч байгаа. Ковидын нөхцөл байдлын үед буюу 2022 онд улсын ******* хүний сарын дундаж цалингаас өндөр байгаа юм. Зөвхөн хүүд 3*******,600,000 төгрөг төлнө гэдэг бол үнэхээр өндөр байна. Тэр үед ажил хийж мөнгө олох байтугай гэрээсээ гарч чадахгүй үе байсан. Би банк, санхүүгийн тогтолцоог буруутгаж байгаа юм биш. Гэхдээ нөгөө талыг бас ойлгож байнаа, би мөнгөө буцааж өгсөн байсан бол энэ хэмжээгээр ******* байсан байх. Миний хувьд би алдангийг зөвшөөрөхгүй байна. Гэрээг 2023 оны ******* сар хүртэл сунгасан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Би хоосон маягт дээр надаар хөрөнгө оруулагчдаа тайлбарлах ёстой гээд гарын үсэг зуруулсан. Энэ асуудлаас болоод эхнэр, хүүхдийнхээ өмнө би эцэг хүний үүргээ биелүүлж чадахгүй байдалтай байгаа. Миний нөхцөл байдал, ковидын үеийн нөхцлийг харгалзан үзэж алдангийг багасгаж өгөөч гэж хүсэж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* ******* ******* ХХК-иас Э. олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 202******* оны *******0 дугаар сарын 22-ны өдрийн 623 тоот зээлийн гэрээ, 202******* оны *******0 дугаар сарын 22-ны өдрийн 623 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуцийн гэрээ/, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, хариуцагч Т.ийн ******* ******* ******* ХХК-д бичгээр гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар, хариуцагч талаас хариу тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч Т. холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5*******,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: 202******* оны *******0 дугаар сарын 22-ны өдөр Т.тэй зээлийн болон фидуцийн гэрээнүүдийг бичгээр байгуулж, 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн гэрээг хариуцагчийн хүсэлтээр ******* удаа ******* жилийн хугацаатай сунгасан, зээлийн гэрээнээс хариуцагч ямар ч төлбөр төлөөгүй учраас үндсэн зээл 20,000,000 төгрөг, 202******* оны ************** сараас 2023 оны 0******* дүгээр сар хүртэл ************** сарын хүү **************,*******00,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3*******,*******00,000 төгрөгөөс 50 хувиар тооцож алданги *******7,200,000 нийт 5*******,600,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан,
2. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ******* жилийн хугацаагаар сунгасан зээлийн гэрээний сунгалтыг зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэгч хөрөнгө оруулагчдаа тайлбар өгөх хэрэгтэй байна гээд хоосон гэрээн дээр надаар гарын үсэг зуруулсан, гэтэл ******* жилийн хугацаагаар сунгасан бичилтийг өөрсдөө бичсэн, байна., зөвхөн хүүд 3*******,600,000 төгрөг төлнө гэдэг бол үнэхээр өндөр үнийн дүн бөгөөд энэ хугацаанд ковидын цар тахал мөн дайрсан. Иймд ковидын үеийн нөхцөл болон бусад нөхцлийг харгалзан алдангийг багасгаж өгнө үү, үндсэн зээл 20,000,000 төгрөг, 6 сарын хүү *******,*******00,000 төгрөг, алданги *******2,*******00,000 төгрөг, нийт 37,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж мэтгэлцэв.
3. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 202*******.*******0.22-ны өдөр 623 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэйгээр, тогтоосон хугацаанд хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурсан, мөн өдөр 623 тоот фидуцийн гэрээг байгуулж БРА -*******7 дугаартай TOYOTA Harier маркийн авто машиныг барьцаалсан дээрх үйл баримт тогтоогдож, талууд тухайн үйл баримтад маргаагүй.
/хх-ийн 6 дугаар хуудас/
Улмаар 2022.03.22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр талууд 202*******.*******0.22-ны өдрийн 623 тоот гэрээний хугацааг 2022.0*******.22-ны өдрөөс 2023.0*******.22-ны өдөр хүртэл *******2 сарын хугацаагаар сунгасан байна.
/хх-ийн ******* дугаар хуудас/
*******. Хариуцагчийн зүгээс 2022.03.22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, хоосон маягт дээр гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг өгсөн хэдий ч уг тайлбар нотлогдохгүй, хариуцагч нотолж чадаагүй учраас зээлийн гэрээний хугацааг ******* жилийн хугацаагаар сунгагдсан байна шүүх дүгнэв.
5. Иймд дээрх гэрээнүүд нь талуудын хооронд Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2, 2************** дүгээр зүйлийн 2**************.*******.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээндээ хүү, алдангийн хэмжээг тохиролцсон, гарын үсгээ зурж баталгаажуулсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй байна.
6.Талуудын хооронд байгуулсан гэрээний ******* дүгээр зүйлийн *******.2 дахь хэсэгт 20,000,000 төгрөгөнд сар бүр ******* хувийн хүү төлнө, *******.6 дахь хэсэгт гэрээний хугацаанд графикт заасан үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд биелүүлээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
7. Зээлдүүлэгч нь зээлдэгч нараас төлөгдөөгүй хугацааны зээлийн хүүг гэрээний дагуу нэхэмжилсэн нь үндэслэлтэй, гэхдээ хүүг нэхэмжлэхдээ Ковид-*******9-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 2020 оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн хууль-ийн *********************.*******-т барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиас хэтрүүлэхгүй тооцно, ************** дугаар зүйлийн **************.******* дэх хэсэгт энэ хууль 2022.*******2.3*******-ний өдөр хүртэл үйлчилнэ гэж заасныг тус тус харгалзан үзээгүй нь учир дутагдалтай байна.
*******. Иймд дээрх хуулийн заалтын дагуу
-үндсэн зээл -20,000,000 төгрөг
-202*******.*******0.22-ны өдрөөс 2022.*******2.22-ны өдөр хүртэл ************** сарын хүүг 3 хувиар тооцоход **************х600,000=*******.*******00.000 төгрөг
-2022.*******2.22-ны өдрөөс 2023.0*******.22-ны өдөр хүртэл ******* сарын хүүг талуудын тохиролцсон ******* хувиар тооцоход *******х*******00,000=3,200,000 төгрөг нийт хүүнд **************,600,000 төгрөг , 20,000,000 +**************,600,000 =3*******,600,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хариуцагч төлөхөөр байна.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.******* дэх хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232 дугаар зүйлийн 232.******* дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заажээ.
Хариуцагчийн зүгээс үндсэн үүргээ гүйцэтгэх үед ковидын үеийн нөхцөл байдал таарсан учраас төлбөрийг түргэн шуурхай барагдуулах боломжгүй байсан байдлыг харгалзан алдангийг хэмжээг багасгах хүсэлтийг шүүхэд гаргасан.
Алданги бол үндсэн үүрэг гүйцэтгээгүйгээс үүсч буй үр дагаварын асуудал бөгөөд Ковид-*******9-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хүний нийгмийн харилцаанд орох, ажил хөдөлмөр эрхлэх болон тодорхой эрхүүдийг хязгаарласан шийдвэрийг гаргаж байсан нь иргэдийн амьжиргааны байдал, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.******* дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиар тооцож ******* өдрийн алданги 63,200 төгрөг, гэрээний хугацаа дууссан өдрийн маргаашнаас буюу 2023.0*******.23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл **************7 хоногийн алданги 7,39*******,*******00 төгрөгийг алдангид тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
*******0. Иймд хариуцагчаас үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү **************,600,000 төгрөг, алданги 7,39*******,*******00 төгрөг нийт 3*******,99*******,*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******2,605,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
**************. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
*******2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************5,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3*******,99*******,*******00 төгрөг ноогдох тэмдэгтийн хураамж 352,922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, ********************* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.*******, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.*******, 232 дугаар зүйлийн 232.*******, Коронавируст халдвар /Ковид-*******9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.******* дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч адуут овогт ээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү **************,600,000 төгрөг, алданги 7,39*******,*******00 төгрөг нийт 3*******,99*******,*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******2,605,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн **************5,950 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс 352,922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.*******, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ************** хоног өнгөрсний дараа ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА