Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2023/00580

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2023/0080

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******,-*******-Г тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Жаргалтын ******* дугаар гудамжны тоотод оршин суух, Дулаан хайрхан овогт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж учирсан хохирол 2,3*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.,

Хариуцагч: Г.,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Г. холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж учирсан хохирол 2,3*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. миний бие 2022 оны 7 дугаар сард өөрийн эзэмшлийн Prius 20 маркийн "*******9*******0 УБД" улсын дугаартай авто машиныг бүтэн будуулж, тааз болон салхины шил, их гэрэл зэргийг засуулахаар Г. ажиллуулдаг ******* дүүргийн 2 дэлгүүрийн ард байрлах "Zikzak" нэртэй кузов засварт Г. засуулахаар өгсөн.

Тухайн үед Г. нь надаас салхины шил, их гэрэл зэргийг гаргуулан авч, машины будгийг өөрөө сонгож будна гэж хэлээд надаар машиныг будахад будаг болон будахтай холбоотой бусад хэрэгслийг авахуулаагүй. Г. нь надад 7 хоногийн дараа машиныг чинь будаж, засаад бэлэн болгоно гэж хэлсэн. Би тухайн үед машинаа өгөхдөө 70,000 төгрөгийг Г. бэлэн мөнгөөр өгсөн. Дараа нь Баттулгыг машин янзалж байх үеэр үлдсэн 70,000 төгрөгийг 2-3 хувааж дансаар шилжүүлсэн. Ингээд би 2022 оны 8 дугаар сард машинаа авахаар Г. засвар дээр ирэхэд миний машин будаг нь хагарсан, барзайсан байдалтай муухай болсон байсан. Г. тэр үед надад хандаж "дараа завтай болохоороо би өөрөө энэ будгийг нь янзалж өгнө" гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд машинаа аваад явсан. Үүнээс хойш нь миний машиныг янзалж өгөхгүй байсан тул би 2023 оны 7 сард өөрийн эзэмшлийн Prius 20 маркийн "*******9*******0 УБД" улсын дугаартай автомашиныг авчирч "одоо энэ заваартуулсан юмаа янзлаад өг" гэж хэлсэн. хариуд нь зөвшөөрч миний машиныг янзлахаар авч үлдсэн. Ингээд би 2023 оны 8 дугаар сард машинаа авахаар ******* дүүрэг дэх засвар дээр ирэхэд миний машиныг будаагүй, хуучин өөрийнхөө будсан будгаа арилгаж байна гээд машиныг маань халаадаг буугаар халаагаад будагнууд нь урсаж, машины гэрэл, цонх, борооны хаалт руу урссан байдалтай байсан. Мөн машины гэрлүүд хайлсан байдалтай, машины эргэн тойронд олон газар замаска түрхсэн байсан. Тэр үед надад хандаж "танай машиныг будах гэсэн чинь будаг нь дахиад хагараад, барзайгаад байна" гэж хэлээд надад машины ард хэсгийг харуулсан. Машины ард хэсгийг будаж, тэр нь барзайсан шаардлага хангахааргүй болсон байсан. тэр үед надад хандаж "би энэнээс илүү юм хийж чадахгүй юм байна" гэж хэлсэн. Харин би хандаж "чи будаж чадахгүй юм бол будаг хийнэ гэж авсан мөнгөө надад буцаагаад өг" гэхэд "би наад машинтай чинь хэдэн өдөр зууралдлаа, мөнгийг чинь өгч чадахгүй, шүүхээр олж аваарай" гэсэн. Би тай өөрийн машинаа засуулж, бүтэн будуулахаар тохиролцсон боловч хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр ийнхүү машины олон эд зүйлсийг солих, мөн дахин будагт оруулах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай болсон. Би өөрийн машиндаа шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэхэд хэдэн төгрөг зарцуулагдахыг "Арвижих-Эстимэйт" гэх үнэлгээний компанид үнэлүүлэхэд 2.210.000 төгрөг гэж үнэлсэн.

Г. зүгээс машин будаж янзлахад чадвар дутсан, хариуцлагагүй үйлдлээс болж миний машинд 2,210,000 төгрөгийн засвар үйлчилгээ шаардлагатай болсон, мөн машины үнэлгээг хийлгэхэд 130,000 төгрөг болсон. Иймд нийт 2,3*******0,000 төгрөгийг Г.ас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э. нь 2022 оны 7 дугаар сард Prius 20 маркийн *******9*******0 УБД улсын дугаартай авто машиныг унагаачихлаа гэж хэлээд ирсэн. Үүний дагуу би очиж үзээд 1,800,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон, харин машины эзэн 1,300,000 төгрөгөнд хийгээд өгөөч гээд гуйсан, мөн таньдаг найз нөхөд маань гуйсан. Тэгээд би 7-р сардаа засаж өгөхөөр болсон хэдий ч хоногоо хэтрүүлээд сар гаран болсон. Машин өөрөө унасан, орой залгах юм байна гэхэд орой залгаад хэрэггүй ээ энийг аргалаад засчихья гэсэн. Тэгээд эзэнд нь би 1 толь, 1 карлаан, 1 хойд гэрэл авч өг гээд авахуулж тавиад бүтэн будаг хийсэн боловч будаг нь 2******* цаг болоход огт хатахгүй арзайгаад хатсан. Тэгж байгаад зав гарахаар нь дахиж засаж өгье гээд тохиролцсон. Харин 1 жил гаран болоод дахин 7 дугаар сард ирж зөв талын урд хаалга сэвтээд ирсэн. Би тэр хаалгыг нь 10,000 төгрөгөөр янзална гээд 10,000 төгрөг авсан. 10 хоногийн хугацаатай засаж янзлах байсан боловч тэр хоногтоо амжаагүй ажил ихтэй байсан. Би энэ машиныг дахин засварт авахдаа 700,000-900,000 төгрөг зарцуулсан, энэ машинд өөрөөсөө зардал мөнгө гаргаж хийсэн. Гэтэл чи хийж чадахгүй гээд аваад явсан. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Э. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би машинаа тухайн үед унагаасан болохоор таазыг нь засах хэрэгтэй болсон. Анх 2022 оны 7 дугаар сарын 20-ны үед машинаа засварт авчирч өгөхдөө бүтэн будаж чадах уу гэж асуухад чадна гэж хэлээд 7 хоногийн дотор засварлаж өгөхөөр тохирсон. Би машины солих ёстой бүх эд ангиудыг өөрөө авчирч өгсөн. Сольж өгсөн салхины шил одоо бороо орохоор ус гоожиж байгаа, гупэр, гопуд гээд бүх зүйлээ сольж байгаа, гэхдээ үүнийг нэхэмжилж гомдол гаргаагүй. Харин энэ засварын газраар солиулсан их гэрэл зэрэг эд ангиудыг дахиж солих хэрэгтэй болсон. Тэгээд бүгдийг нь үнэлгээний газраар орж үнэлгээ тогтоолгосон. Одоо машиныхаа сэлбэгүүдийг сольсон, будаг хийлгээгүй байгаа, шүүх хурал дуусах хүртэл будахгүй байж байгаарай гээд машинаа өгсөн засварын газарт хэлчихсэн байгаа. Гол нь дахин авчирч өгөхөд хуучин будгийг арилгахдаа газаар хэтэрхий их газаар халаасан учраас маш их сэвтээсэн, үүнээс болоод их гэрлүүд хуванцар болохоор хайлсан, хэтэрхий дотогшоо орсон байна гэсэн. Хэрэгт авагдсан зургаас тодорхой харагдана. Машинаа 2 дахь удаагаа машинаа өгчихөөд буцааж авахаар ирсэн чинь манай машиныг гараашнаас гаргаад гадаа тавиад гараашаа цоожлоод явсан байсан. Тэгэхээр нь би утсаар залгаж байгаад дуудсан. Би тухайн үед бичлэг хийсэн байгаа. Тэгээд би өөрөөр нь будуулъя гэсэн чинь манай машины хойд талыг будаж үзээд дахиад хагараад байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би дахиж будуулаад хэрэггүй юм байна гэж бодсон. Өнөөдөр өөрийнхөө буруугаас болж гаргасан 900,000 төгрөгийг надаас нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнийг бүтэн 1 жил хүлээсэн, надаас зүлгүүр замаскийн мөнгө гээд нийт 3,000 төгрөг авсан. Сүүлд авчирч өгөхдөө будахад бэлэн болгоод өгчих гэж хэлсэн нь үнэн, тэгээд бид 2 шууд очоод будуулчихна гэж бодсон чинь үгүй байсан. Манай нөхөр аргаа бараад болохгүй бол би чамтай хамт засъя, хүрээд ирээ гэж хэлсэн чинь гараашныхаа гадаа орхиод явсан байсан. Ингээд бүр их маргаан гарсан, гэтэл би үүнээс илүү зүйл хийж чадахгүй нь, шүүхээрээ яв гэж хэлсэн. Хамгийн гол будгаа арилгах гэж бусад зүйлээ гэмтээсэн байгаа юм . Энэ хүн засварчин хүн, анхнаасаа засаж чадна гэж хэлээд машиныг авсан, будгийг нь би сонгоогүй, чанартай будаг сонгоод будах нь энэ хүний үүрэг биз дээ. Иймд энэ хүний буруугаас учирсан хохирлыг гаргуулна гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Надад анх унасан машин засварт авчирч өгсөн, би энэ машиныг засахад 1,800,000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэгээд манай найзыг таньдаг хүн байсан учраас ярилцаад 1,*******00,000 төгрөг болгосон. Би оройг нь таслаад залгаж янзлах уу гэхэд хэрэггүй, энэ хэвээр нь засуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд унасан машин байсан учраас тохирсон хугацаандаа амжихгүй байсан. Детал бүр нь сэвтэй байсан, бүтэн будуулна гэхээр нь би будагт авсан. Сольсон эд ангиуд гээд байгаа нь надаас шалтгаалсан зүйл биш, будаг хуулах явцад урссан, халтайсан зүйл байгаа, үүнийг очиж үнэлүүлээд надаас мөнгө нэхээд байгаа юм. Миний хувьд тодорхой хэмжээний гэм буруу байгаа. Будах гэхээр будаг тогтохгүй байхаар нь 2-3 давхарлаж будаж үзэхэд хагараад байсан. Тэгээд надад дахиж авчирч өгөхдөө ******* детал сэвтүүлсэн байсан, тэгэхээр нь би бүгдийг нь өөрөөсөө мөнгө гаргаад засуулна, надад 10,000 төгрөг гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би өөрөөсөө 900,000 төгрөг гаргаж зассан, тэгэхдээ бас хугацаандаа амжихгүй байсан. ******* нөхөр нь за болъё, надад будахад бэлэн болгоод өгчих, би хот руу авч яваад засварт өгьё гэж хэлсэн. Тэгээд ажил хийсээр байгаад хугацаа хэтрээд, энэ 2 машинаа авч явахаар ирээд, үнэлгээний газраар орж үнэлгээ хийлгэнэ, шүүхээр явна гээд байсан. Тэгэхээр нь би та 2 шүүхээр яваад мөнгөө олж аваарай гэж хэлсэн. Унасан тэрэг болохоор засахад хэцүү байсан. Тэгээд би энд хамт байж байгаад үнэлгээний төвд үнэлүүлье гэж хэлсэн чинь орой нь хот авч яваад үнэлүүлээд ирсэн. Тэгээд надаас 2,3*******0,000 төгрөг гээд нэхэмжлэл гаргасан. Би дахиж янзлуулахдаа бүтэн зардлыг өөрөөсөө гаргасан. Би хугацаандаа амжих гээд яараад хатаагүй байхад нь давхарлаж будаад хагарсан. Би дахин засаж өгөхөд 900,000 гаруй төгрөг зарцуулсан бөгөөд энэ мөнгөөр ихэвчлэн будаг арилгагч, шингэлэгч авсан. Авсан будаг нь хэрэглээгүй гарааш дээр байгаа. Буцааж зарах боломжгүй, машин бүрд будаг нь өөр, өөр байдаг юм. Будаг яагаад арзайсан бэ гэвэл би жаахан яараад, хатаагүй байхад нь давхарлаж будаад арзайлгасан. Энэ зун миний авсан будгууд жаахан муу будгууд байсан. Хотоос авдаг, очиж уулзах гэхээр хол болохоор амжихгүй байгаа. Ер нь будсан болохоор миний буруу гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, бэлэн мөнгөний орлогын баримт, Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зураг,

/хх-ийн 3-*******, дугаар хуудас/,

Хариуцагчаас хариу тайлбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2022.07.20-ны үед нэхэмжлэгч ******* *******9*******0 УБД дугаартай машиныг бүтэн будуулах, тааз болон салхины шил, их гэрэл зэргийг засуулахаар 7 хоногийн хугацаатай *******00,000-100,000 төгрөгийн хөлстэй ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагджээ.

Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын дээрх тохиролцоо Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч гэрээгээр тохирсон 7 хоногийн хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2022 оны 8 дугаар сард буюу сарын дараа авто машиныг нэхэмжлэгч Э.д хүлээлгэн өгсөн боловч авто машины будаг хагарсан, барзайсан байдалтай , чанарын шаардлага хангахгүй байсан тул дараа дахин засварлаж өгөхөөр талууд тохирсон, үүнээс хойш нэхэмжлэгч авто машинаа засуулахаар 2-3 удаа хариуцагчтай холбогдоход хариуцагч завгүй гэсэн үндэслэлээр засаж өгөхгүй байсаар 2023 оны 7 дугаар сарын 7-8-ны хооронд дахин машиныг хүлээн авч өмнөх ажлын доголдлоо засварлаж 2023.08.12-ны өдөр буюу нэхэмжлэгчийг ургийн баярт явахад хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч хуучин будсан будгаа арилгахаар халаадаг буугаар будгаа халааж машины эд ангийг гэмтээсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд тайлбар, хэрэгт авагдсан машины гэрэл зургаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 30.1.******* дахь хэсэгт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 30.1.8 дахь хэсэгт өөрийн материалаар ажил гүйцэтэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүрэгтэй, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт захиалагч гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Захиалагч дээрх заалтын дагуу гэрээгээр тохирсон хөлсөө төлөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлсэн, чанарын доголтолтой ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, машиныг өөрийн будгаар будахдаа чанарын шаардлага хангаагүй будгаар будсан зэрэг гэм буруутай үйлдэл байна.

Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдал, өөрийн гэм бурууг нотолж Будаг яагаад арзайсан бэ гэвэл би жаахан яараад, хатаагүй байхад нь давхарлаж будаад арзайлгасан. Энэ зун миний авсан будгууд жаахан муу будгууд байсан. Хотоос авдаг, очиж уулзах гэхээр хол болохоор амжихгүй байгаа. Ер нь будсан болохоор миний буруу гэсэн тайлбарыг өгсөн болно.

Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 3*******9 дүгээр зүйлийн 3*******9.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш ******* сарын дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын чанарын талаар гомдлын шаардлагаа хариуцагч 2-3 удаа гаргасан, хариуцагчийн зүгээс завгүй үндэслэлээр машиныг 1 жилийн дараа дахин засварлахаар хүлээн авсан, энэ үйл баримтын хувьд талууд маргаагүй байна .

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг гинээр гүйцэтгүүлэхээх захиалагч шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлсэн боловч үр дүн гараагүй, дахин нэмэлт хохирол учирсан байна.

Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 22, 22******* дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт .Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 227 дугаар зүйлийн 227. дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй, гэж тус тус зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо үаардах эрхтэй байна.

Хариуцагчийн зүгээр машиныг дахин засварлахад 900,000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд би хөлс аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч энэ талаарх баримт байхгүй, 900,000 төгрөгөөр авсан будаг, шингэлэгчийг хэрэглээгүй граашид байгаа гэсэн тайлбарыг өгсөн, Иргэний хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7 дахь хэсэгт ажлын үр дүнгийн догодлыг арилгахад шаардагдах зардал буюу ажлын хөлс,материалын зардал, замын хураамж тээврийн хөлс гэх мэт зардлыг ажил гүйцэтгэгч өөрөө хариуцна гэж зааснаар түүний татгалзал үндэслэлгүй байна.

Иймд чанарын шаардлага хангахгүй будгаар машиныг будаж доголдол гаргасан, будгаа арилгах гэж дахин машины эд ангийг эвдэж гэмтээсэн хариуцагч гэм буруутай үйлдэл тогтоогдсон учраас хохирлыг нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн

11.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 22 дугаар зүйлийн 22.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227. дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Дулаан хайрхан овогт ас ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 2,3*******0,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт ******* д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 2,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоног өнгөрсний дараа ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА

 

 

 

 

 

 

.