Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн ******* овоо суманд ******* оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* 40 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байхад нь буюу биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2025 оны 07 дугаар сарын 11-ны өглөө, урд өдөр нь дүү ирээд гэр нүүлгээд өгөөрэй гэж хэлж байсныг санаад өглөө эрт дүүгийнх рүү явсан юм. Тэгээд дүүгийнд ирээд гэрт нь ортол дүү унтаж байхаар нь гараас нь татаад сэргээх гээд дуудтал дүү миний гараас барьж аваад татахаар нь би зөрүүлээд дүүгийн гарыг барьсан. Тэгээд дүү сэрэхгүй болохоор нь эхлээд хоёр хөхийг нь барьж байгаад дотоожийг нь доошлуулж элэг эрхтнийг нь илээд оролдоод байж байтал охин нь сэрсэн. Тэгээд охин нь намайг түлхээд орноос унагаахаар нь би гараад явсан. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өчигдөр би ажлын найз болох хамт ээлжийн амралтаа тэмдэглэхээр болоод манайд орой 21 цагийн орчимд ирсэн. Бид хоёр манай гэрт хүний 4 ширхэг лаазтай сэнгүр нэртэй пиво уучхаад манай найз гэртээ харилаа гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа би араас нь залгаад "харьсан уу" гээд асуусан чинь “би өөр нэг найзтайгаа таараад МН баарны 2 давхарт сууж байна чамайг очоод авах уу” гээд асуухаар нь “тэгье” гэж хэлээд тэр хоёр намайг гэрээс ирж авсан. Тэгээд бид 3 МН бааранд ороод бид нар хүний 3 лааз “Сэнгүр” нэртэй пиво уугаад шөнө 3 цаг өнгөрөөд МН хаахаар нь бид нар гараад явсан. Тэгээд би тэндээс гараад гэртээ яаж харьснаа санахгүй байна. Нэг сэрсэн чинь би гэртээ өглөө 10 цаг өнгөрч байхад сэрсэн. Би сэрээд охиноосоо “би яаж ирсэн юм” гээд асуусан чинь манай охин уурлаад “та санахгүй байгаа юм уу? өглөө үүрээр 6 цагийн орчимд өвөө таны дээр гарчихсан таны дотоожийг тайлаад таны мөөмийг идээд байсан. Тэгээд би өвөөг та давраад байгаарай” гээд би өшиглөөд унагаасан гэж хэлсэн. Тэгээд намайг ганц хоёр дуудаад би сэрэхгүй байсан чинь гараад явсан гэж хэлсэн. Би тэр талаар огт санахгүй байна. ах Зүүнхараагийн наадмаас хойш ер нь дандаа архи ууж байгаа гэж манай эгч надад хэлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 03 цаг хүртэл гар утсаа үзэж байгаад унтсан. Өглөө 06 цаг 30 минутын орчим намайг сэрэхэд манай ээж миний хажууд хагас нүцгэн пудволк, дотуур хувцас нь доошоо унжсан байдалтай, манай ээжийн дээр нь өвөө ээжийн дээр гарчихсан мөөмийг нь барьчихсан, хүзүүг нь үнсээд байхаар нь би “давраад байгаарай өвөө” гэж хэлээд хөлөөрөө өвөөгийн гар руу нь түлхтэл орны цаагуур ээжийн хамт уначихсан. Тэгснээ өвөө босоод шууд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би ээжийг сэрээх гэтэл сэрчихээр нь би "Ээж таны мөөмийг хадаа өвөө бариад байсан" гэж хэлтэл ээж юу ч ойлгохгүй ор руугаа хэвтээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би ээжийн дотуур хувцсыг дээшлүүлээд, хаалгаа түгжээд ээжийн хажуугаар нь хэвтээд унтсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад би сэртэл ээж 00 орчхоод гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би “ ах таны мөөмийг бариад байхаар нь би түлхэж унагаагаад гаргасан” гэж хэлтэл ээж уурлаад байсан. Ийм л асуудал болсон. өвөө өглөө пудволктой, доогуураа өмдтэйгөө байсан. өвөө ээжийн хажууд гараараа тулчихсан, баруун хөл нь орон дээр зүүн хөл нь газар тулчихсан урагшаа хойшоогоо болоод хөдлөөд байсан. Ээж болохоор согтуу ямар ч мэдээгүй, биеэрээ над руу хараад унтаж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай нөхөр ******* ******* сумын наадмаар Зүүнхараад ирсэн. Ирснээсээ хойш өдөр бүр архи ууж байгаа, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цагт гэртээ ирж байж байгаад шөнө 04 цаг 30 минутын орчим гарч явсан байсан. Тэгээд өглөө 10 цагийн орчим гэртээ ирсэн байсан. Тэгтэл манай 2 хүүхдийн хамт дүү н гэрт манай хүүхдийн хамт очсон. Тэгтэл манай дүү уурлаж манай нөхөр рүү орилоод “манай хүргэн ах намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гарга гэж мэдэгдсэн. Манай нөхөр өдөр бүр архи ууж байгаа. Тэгээд хоночхоод өглөө үүрээр 04 цаг 30 минутаас 06 цагийн хооронд гараад яваад өгдөг. Тухайн өдөр ч гэсэн 04 цаг 30 минутын цагийн орчим гарч явсан байсан. Ирэхдээ согтуу ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 27 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Намайг сэрээх гэж биед нь хүрэх үед Болороо миний гарыг барьсан тэгэхээр нь би хажууд нь орон дээр суугаад хөхийг нь барьсан мөөмийг нь хөхсөн дотоожийг нь доошлуулж эрхтнийг нь барьж байтал охин нь сэрээд бид хоёрыг түлхсэн. ...Тийм зүйл байхгүй. Би зүгээр хөхийг нь барьж байтал охин нь сэрчихээр нь би босоод явсан. Би хөх болон эрхтнийг нь барьсан өөр зүйл хийгээгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/

              Хохирогч Д. Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 5 дугаар хуудас/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-11 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэсгийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №115 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт

1.Д. биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.Хамгийн сүүлд хэзээ бэлгийн харьцаанд орсонг тогтоох боломжгүй.

3.2025 оны 07 дугаар сарын 21-ний нян судлал, серологийн шинжилгээний хариуд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй болно.

4.Магадлуулагч нь жирэмсний тест, эхо зэрэгт харуулж хариуг өгөөгүй тул энэ асуултад хариулах боломжгүй байна. ...гэх дүгнэлт/хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №ЕГ0325/5684 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт

1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн даавуу дээрээс цус болон эр бэлгийн эс илрээгүй. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2.Ногоон өнгийн даавуу дээрх цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн.

3.Ногоон өнгийн даавуу дээрх эр бэлгийн эсээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь *******ын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 43-49 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №148/25 дугаартай магадалгаа

Магадалгаанд:

1.Насанд хүрээгүй гэрч Гүнж-Ундрал нь одоогоор  сэтгэцийн хувьд Эрүүл болно.

2.Насанд хүрээгүй гэрч овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тэсгэн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...гэх дүгнэлт/хх-ийн 57 дугаар хуудас/

Шүүгдэгч оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 72 дугаар хуудас/

Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 73 дугаар хуудас/

Шүүгдэгч эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 75 дугаар хуудас/

Хохирогч Д. хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх тодорхойлолт/хх-ийн 77 дугаар хуудас/

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 78 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.           

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өглөөний 06 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух хохирогч Д. гэрт хохирогчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн бие хамгаалах эсэргүүцэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/,насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар хуудас/,шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/,хохирогч Д. Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 5 дугаар хуудас/,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-11 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэсгийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №115 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №ЕГ0325/5684 дугаартай дүгнэлт/хх-ийн 43-49 дүгээр хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №148/25 дугаартай магадалгаа/хх-ийн 57 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илэрдэг бөгөөд гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх нь дээрх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хүчээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг буюу хохирогчийн хөх, бэлэг эрхтэн зэргийг барьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”. ... гэж зааснаар хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завсан байна.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт этгээдийн өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалан бусад хүчин зүйлээс шалтгаалж гэмт хэргийг төгсгөж чадаагүй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх санаа зорилго буюу субьетив сэдэл нь хохирогчийг хүчиндэх буюу хохирогчийн биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох зорилготой байсан боловч гадны буюу хохирогчийн насанд хүрээгүй охины үйлдлээр гэмт хэргийг шүүгдэгч төгсгөж чадаагүй буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь хохирогчийн бэлгийн эрх чөлөөг үл хүндлэн, бие махбодийн халдашгүй байх эрхийг нь буюу бэлгийн харьцааны талаархи хүний жам ёсыг зөрчиж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдэгдсэн байна.

 

   Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардалд ямар гаргасан зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй болно.

 

Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өглөөний 06 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух хохирогч Д. гэрт хохирогчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн бие хамгаалах эсэргүүцэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч *******ын хувь хүний төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн ногоон цайвар өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “ хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч шүүдэгчээс эмчилгээний болон сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

  7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон цайвар өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, буцаан олгох ажлын хэсэгт даалгасугай.

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ЭРДЭНЭМӨНХ