Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгч :

Нэхэмжлэгч :

Хариуцагч: а,

Хариуцагч: нарын хоорондын Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан зөвшөөрөлгүй гэх гараашийн газар чөлөөлөх захирамж, газар чөлөөлөх тухай шаардах хуудас, мэдэгдэлтэй гарааш эзэмшигч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч [1], хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч [2] шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: ын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын *******,*******, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах гараашнуудын нэхэмжлэгч , , ******* нарын 51, 68, 78 тоот гараашнуудад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 320, 337, 347 дугаартай газар чөлөөлөх тухай шаардах хуудас, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 328, 345, 355 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх *******,*******, ******* Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар[3] 0,5 га газарт анх гарааш барих газрын байршлыг зөвшөөрч, улмаар ын Тамгын газрын ерөнхий архитекторын 1994 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр[4] ******* дугаар захирамжаар 2 дугаар сургуулийн зүүн талд 23 машины гарааш барих шийдвэрийг оршин суугчдын хүсэлт, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн байршлыг нь өөрчлөн 2 дугаар сургуулийн хойд талд 24 машины гарааш барихыг зөвшөөрч, байршлыг схем зургаар тогтоожээ.

2.2.Ийнхүү байршил тогтоосны дагуу “*******” ББХК,  “*******” ХЭАА автомашины гарааш барьж, тус хорооллын оршин суугч нарт худалдан борлуулахад иргэн *******[5] худалдан авч, түүнээс 2001 онд иргэн худалдан авч[6], ашиглаж байгаад хүү болох нэхэмжлэгч ид шилжүүлжээ.

2.3.Харин нэхэмжлэгч ын хувьд 2004 онд иргэн “гарааш худалдах, худалдан авах гэрээ”[7]-р 68 тоот гараашийг, нэхэмжлэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”[8]-р  иргэн өөс 78 тоот гараашийг тус тус худалдан авч өнөөг хүртэл  ашиглаж байгаа аж.

2.4.Гэтэл Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч , , ******* нарын 51, 68, 78 тоот гараашид 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 320, 337, 347 дугаартай “газар чөлөөлөх тухай шаардах хуудас”, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 328, 345, 355 дугаартай “газар чөлөөлөх тухай” мэдэгдэх хуудсыг байршуулсан байна.

2.5.Энэ талаар нэхэмжлэгч нараас дээрх гараашнуудын газрыг чөлөөлөх албан шаардлага, мэдэгдэх хуудсуудыг хүчингүй болгуулахаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гомдол[9] гаргасан боловч хариу ирүүлээгүй тул тус шүүхэд шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан[10]

2.6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тодруулга авсны[11] эцэст 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2022/2826 дугаар захирамжаар “...газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч нарт олгогдоогүй байгаа нь уг газрыг чөлөөлүүлэхээр шаардаж буй Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны шаардах, мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ[12].

2.7.Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэх боломжгүй...” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон[13].

2.8.Энэхүү шүүхийн тогтоол эцсийн шийдвэр болсноор тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2022/3943 дугаар захирамжаар[14] захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нотлох баримт цуглуулах явцад ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар “газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан бөгөөд уг захирамжийг хавсралтын 91-93-д  *******,*******, Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар дунд сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгч нарын автомашины гараашнууд орсон.  

2.10.Улмаар ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийг хэрэгжилтийн хангах ажлын хүрээнд нэхэмжлэгч нарын гараашнуудыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч нараас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэж үзэн урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ихэсгэн ад холбогдуулан ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар[15] маргасныг шүүх хуульд заасан татгалзах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болно.  

Гурав: Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тоосгон гараашнуудыг анх баригдсан цагаас нь эхлэн хууль ёсоор өмчилж, эзэмшиж, ашигласаар ирсэн, ...Газар дээр баригдсан, бидний хууль ёсны хөрөнгө болно.

... ын Тамгын газрын 1994 оны ******* тоот, 7в/1388 тоот зөвшөөрлийг үндэслэн эдгээр гараашнууд баригдсан тул Газар зохион байгуулалтын албаны шаардах хуудас, мэдэгдэх хуудас хууль бус болно.

...Хэрэв наас гарааш баригдсан газар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол 1994 онд гарааш баригдах үед барилгын ажлыг нэн даруй зогсоох үүрэгтэй байсан.1994 онд энэ үүргээ биелүүлээгүйгээс одоо иргэдийн хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг үгүйсгэж, хөрөнгийг нь албадан буулгах шаардлага хүргүүлж буй нь үндэслэлгүй юм.

...иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу Газрын хууль батлагдахаас өмнө хууль ёсны дагуу өмчилж, эзэмшиж ашиглаж ирсэн , , ******* нарын эрх, ашиг сонирхол, итгэл хамгаалагдах ёстой гэж үзэж байна.[16]

... Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй хөрөнгийг 84.3 Үл хөдлөх хөрөнгө гэж байгаа юм. Тэгэхээр нэгэнт цутгаад барьсан тоосгон гараашийг салгачих юм бол гараашийн зориулалт нь биш болчихно. Тэгэхээр энэ бол үл хөдлөх хөрөнгө мөн юм байна.

... Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх гэж байгаа. Энэ зүйлийн 4-т “хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй” гэж байгаа. Хэрвээ энэ хөрөнгийг дайчлан авах, хураан авах зэргээр төр өөрийн эзэмшил, ашиг сонирхолдоо авах юм бол нөхөн олговор олгоно гэж байгаа юм. Бусад тохиолдолд хүний өмчлөх эрх хамгаалагдах ёстой.

...Хоёрдугаарт, газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой асуудал байгаа. Газрын тухай хууль хэзээ батлагдсан бэ гэдэг асуудлыг ярина. Хамгийн анх 1993, 1994 онд барилга барих зөвшөөрөл батлагдахаас өмнө газар өмчлөх гэдэг асуудал байгаагүй, одоо олдохгүй байна. 1994 онд Газрын тухай хууль анх батлагдсан. Сүүлд 2002 онд дахиад шинэчлэгдсэн. 1994 оны Газрын тухай хууль 1995 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. 1994 оны хуулиар газрыг эрхийн гэрчилгээгүй эзэмшүүлэхийг хориглоно гэсэн хуулийн заалт орж ирсэн. Түүнээс өмнө ийм зохицуулалт байгаагүй. Тэгээд энэ шийдвэрээр гарааш барих зөвшөөрлийг олгож, нэг нь худалдаад авч байна шүү дээ. Тухайн үед газар дээр гарааш барихыг зөвшөөрөөд, худалдахыг зөвшөөрч байна гэдэг бол дагаад тэр газрыг ашиглах эрх нь автоматаар үүсэж байгаа гэсэн асуудал юм. Одоогийн хуулиар бол эхлээд барилга барих зөвшөөрлийг нь өгөөд, дараа нь газрын зөвшөөрөл олгодог ийм харилцаа тухайн үед байгаагүй. Миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр барилга барих зөвшөөрлийг олгосон явдал нь газар эзэмших эрх нь дагаад үүссэн байна гэж хэлэх гээд байгаа юм...” гэжээ.

3.2.Хариуцагч  ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/02 дугаар тогтоолоор дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тус төлөвлөгөөний 13 дахь заалтад дүүргийн 1-8 болон 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах автомашины 551 ширхэг гараашийг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газар олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын  ажил хийх боломжийг бүрдүүлэх гэж тодорхойлж баталсан[17].

... Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэсэн заалтад заасны дагуу нэр бүхий , , нарын иргэдэд шаардах хуудас болон мэдэгдэх хуудсуудыг хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг шат дараатайгаар авахаар ажиллаж байгаа.

...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заалтыг үндэслэн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг гэрчилгээгүй иргэн  , , ******* нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.3.Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”  гэж заасан бөгөөд а нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно[18].

... Түрүүнд нэхэмжлэгчээс ын тамгын газраас бид нарт гарааш барьсан газар дээр зөвшөөрөл олгосон байгаа гэж хэлж байгаа боловч 1993, 1994 онд  тухайн байршилд 24 машины гарааш барих зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар 2 дугаар сургуулийн орчимд 24 биш, 100 гаруй гарааш болоод өргөжчихсөн. Энэ бол зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тухайн гарааш барьж ашигласан гэдэг нь бодит нөхцөл байдал дээр харагдана. Мөн дээрээс нь нэмж хэлэхэд ын А/388 дугаар захирамж нь ямар нэгэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж биш. Зөрчилтэй газрын зөрчлийг арилгах тухай захирамж байгаа.

...Одоо маргаан бүхий газар байрлаж буй тухайн гараашнууд нь газар эзэмших эрхгүй...тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1.Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.1.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” заасан бүрэн эрхийн хүрээнд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 3/02 дугаар тогтоолоор баталсан дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө, түүний 13 дахь заалтаар дүүргийн 1-8, 10 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах автомашины гараашнуудыг буулган газрыг чөлөөлж, уг газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэхээр, уг ажлыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба хариуцан хэрэгжүүлэхээр тусгажээ.

4.2.наас дээрх тогтоолд заасан ажлыг гүйцэтгэхээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 320, 337, 347 дугаартай газар чөлөөлөх тухай шаардах хуудас, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 328, 345, 355 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч нарын гараашнуудад байршуулжээ.

4.3.Учир нь Монгол Улсын иргэнд эзэмшүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд, иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлөх, газар зохион байгуулалтын төлөвлөлт хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулдаг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд иргэн, хуулийн этгээд нь энэ хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагдсан газраас эрх бүхий Засаг даргын захирамжаар, түүнийг үндэслэн тухайн шатны Газар зохион байгуулалтын албанаас олгосон эрхийн гэрчилгээгээр эзэмших боломжтой, өөрөөр хэлбэл эзэмших хүсэлтэд заасан газар нь тухайн зориулалтаар эзэмшүүлж болохоор төлөвлөгдсөн байхыг шаарддаг.

4.4.Ийнхүү зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, барилга байгууламж барьж ашиглаж буй тохиолдолд наас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ын газрын харилцааны талаар гаргасан бодлого шийдвэр, газрын харилцааны хууль тогтоомжийн хэрэгжүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах үүргээ хэрэгжүүлэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар газар чөлөөлөх мэдэгдэл өгч, албадан чөлөөлөх арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байна.

4.5.Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ...нийслэл, ..., Засаг дарга ...хяналт тавина” нийтлэг бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд нийслэлийн Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар сургууль цэцэрлэгийн ойр орчим болон орон сууцны хороолол дундах автомашины хөдөлгөөн ихтэй газруудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, явган хүний зам тавих, ногоон байгууламж, тохижилт хийх, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст барьсан байршлуудыг харгалзан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж барилга байгууламж барьж ашиглаж буй зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлуудыг тогтоосон.

4.6.Харин тухайн байршилд буюу Сүхбаатар дүүргийн*******, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрших гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч нарын гараашнууд багтжээ.

4.7. Хэдийгээр нэхэмжлэгч нар 1994 оны Газрын тухай хууль батлагдаж, мөрдөгдөж эхлэхээс өмнө эрх бүхий этгээдээс тогтоосон байршилд баригдсан гараашийн барилгыг худалдан авч, өнөөдрийг хүртэл газар ашиглалтын төлбөрийг төлж, ашиглаж байгаа хэдий ч тухайн гараашнуудын доорх газрыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт олгосон шийдвэр байхгүй байна.  

4.8.Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан, гэтэл нэхэмжлэгч нарт дээр дурдсан “Гарааш худалдах, худалдан авах” гэрээнээс өөрөөр гараашийн доорх газрыг эзэмших эрх огт үүсээгүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй, зөвхөн газрын төлбөр төлсөнөөр газар эзэмших эрх үүссэн гэж дүгнэж болохгүй юм.

4.9.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч өөрсдийн гараашийн барилгыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

4.10.Нэгэнт нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй энэ тохиолдолд хариуцагч наас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д заасны дагуу өөрийн харьяа дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газрын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй.

4.11. аас  Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “...газар..., зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах...”, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, 57.4-т зааснаар “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

4.12.Иймд дээрх хууль зүйн дүгнэлтүүдээс үзвэл маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, нэхэмжлэгчийн эзэмшил өмчлөлд хууль бусаар халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.13.Эцэст нь нэхэмжлэгч нар эрхийн доголдолтой эд хөрөнгө болох гарааш худалдан авсан гэж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх …үүргийг …хүлээнэ” гэж заасны дагуу учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан ын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын *******,*******, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах , , ******* нарын 51, 68, 78 тоот гараашнуудад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 320, 337, 347 дугаартай газар чөлөөлөх тухай шаардах хуудас, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 328, 345, 355 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч , , ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.БАТБААТАР

 

 

[1] Хавтас хэргийн 159 хуудас

[2] Хавтас хэргийн 138 хуудас

[3] Хавтас хэргийн 9, 129 хуудас

[4] Хавтас хэргийн 10 хуудас

[5] Хавтас хэргийн 44 хуудас

[6] Хавтас хэргийн 44 хуудас

[7] Хавтас хэргийн 19 хуудас

[8] Хавтас хэргийн 14-17 хуудас

[9] Хавтас хэргийн 41-42 хуудас

[10] Хавтас хэргийн 1-3 хуудас

[11] Хавтас хэргийн 29-38 хуудас

[12] Хавтас хэргийн 51-53 хуудас

[13] Хавтас хэргийн 63-66 хуудас

[14] Хавтас хэргийн 69-70 хуудас

[15] Хавтас хэргийн 143-145 хуудас

[16] Хавтас хэргийн 1-2 хуудас

[17] Хавтас хэргийн 79-80 хуудас

[18] Хавтас хэргийн 157 хуудас