Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02590

 

 

 

 

 

 

 

 

 

 

                2023       08           23  

                                    181/ШШ2023/02590

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүргийн ..-р хороо, ...-р хороолол, ҮЭ-ийн гудамж 2..... байр .... тоотод оршин суух Боржигон овогт*******ын ******* /РД:555555555504/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3,*******т холбогдох

 Сонгино хайрхан дүүргийн 19-р хороо,*******,******* өрөө орон сууцанд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/01436 дугаартай тогтоолоор Б.Элбэгзаяа, Д.******* нараас 187,292,900 төгрөг гаргуулж, "Алтандавлагаа" ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч Д.*******гийн өмчлөлийн хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220100976 тоот дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 201 тоот дугаартай "Шинжээч томилох тухай" тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилон үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн.

Үнэлгээчин “Хөрөнө эстимэйт” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний тайланг гаргаж, улмаар төлбөр төлөгч Д.*******гийн өмчлөлийн Ү-220100976 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 83,765,700 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү хөрөнгийн үнэлгээ хийгдээд даруй 3 жилийн нүүрийг үзээд байна. Хэрэв тухайн үнэлгээгээр “Анхны дуудлага худалдаа”-г явуулсан тохиолдолд төлбөр төлөгч Д.*******д илт хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах юм.

Учир нь Үндэсний статистикийн хорооноос 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан статистикийн мэдээнээс авч үзэхэд Сонгинохайрхан дүүрэгт байршилтай хуучин орон сууцны үнэ нь 1 метр квадрат талбайн үнэ дундажаар 2,370,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Тус судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнд Д.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ 2019 оны 6 сараас үнэ ханшийн хувьд өссөн үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна. Иймээс Д.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч болох 152-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Цэрэнсодномд, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Баттүшигт тус тус дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй тул 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Дашдаваад гомдол гаргасан.

Тус гомдлын хариуг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4/974 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн ба үүнийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гомдлын хариуг хамтад нь нэг хариу мэдэгдэх хуудсаар гарч байгаа хэмээн тайлбарласан юм. Тус хариу мэдэгдэх хуудасны агуулга нь дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй гэж тусгасан. Иймд тус 4/974 дугаартай хариуг эс зөвшөөрөн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт гомдол гаргасан.

Тус гомдлын хариу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03/32 дугаартайгаар ирсэн ба гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т "Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасан. Хэрэв 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн "Хөрөнгө эстимэйт” ХХК-аас үнэлсэн үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг "Анхны албадан дуудлага худалдаа"- гаар оруулсан тохиолдолд үнэлгээний 70 хувиар, цаашлаад "Хоёрдахь албадан дуудлага худалдаа"-гаар оруулсан тохиолдолд үнэлгээний 50 хувиар худалдан борлогдвол төлбөр төлөгчид илт хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах юм.

Нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргахад "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоод олгосон итгэмжлэл нь Нийслэлийн шүүхийн гүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт гэсэн байх тул Б.Урангоо нь*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлөн гарын үсэг зурах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Д.*******гийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байхаас гадна мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй" гэж шийдвэрлэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2923 тоот захирамж гарх тус захирамжийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан тул ийнхүү нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Д.*******гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо,*******, 2/58-р байр, 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцад дахин үнэлгээ тогтоож өгөхийг хариуцагч*******т даалгаж өгнө үү.

2. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 152-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномд гаргасан хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Баттүшигт гаргасан хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Дашдаваад гаргасан гомдол, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/974 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт гаргасан гомдол, 2023 оны 01 дүгээр ссарын 04-ны өдрийн 03/32 дугаартай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариу,   2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1246 тоот "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" захирамж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2923 тоот

3. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр хариуцагчаас албадан гаргуулсан. /1 хав 70-250 хуу, 2 хав 1-234 хуу/

            ҮНДЭСЛЭХ нь:

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

1. Хариуцагч******* 2023 оны 02 сарын 23-ны өдөр 1-152/109 тоот албан бичгээр дэд хурандаа С.Бямбарагчаа, ахлах дэслэгч Т.Баттүшиг, ахлах дэслэгч Д.Мядагсүрэн нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 1 жилийн хугацаатай олгосон. /1хав 29 хуу/

1.1 Шүүх нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Мядагсүрэнд 2023 оны 02 сарын 24-ний өдөр гардуулан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүний нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч бичгийн тайбар ирүүлээгүй.

1.2 2023 оны 04 сарын 18-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Мядагсүрэн хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй.

-2023 оны 04 сарын 25-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Мядагсүрэн нь хэргийг нэгтгэх хүсэлт бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй.

-2023 оны 05 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Мядагсүрэн хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал”-ыг хариуцагчаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн.

-2023 оны 05 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Мядагсүрэн хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй.

-2023 оны 06 сарын 06-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч тал нь хариу тайлбар болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтаа ирүүлээгүй тул хойшлогдсон.

-2023 оны 07 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нэгдсэн журмаар ээлжийн амралттай гэх үндэслэлээр хойшлогдсон.

 -Хариуцагч нь 2023 оны 08 сарын 08-ний өдөр дэд хурандаа С.Бямбарагчаа, ахлах дэслэгч Т.Баттүшиг, хошууч Б.Янжинлхам нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 1 жилийн хугацаатай олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Янжинлхамыг ололцуулахаар сольсон. /2 хав 239 хуу/

-2023 оны 08 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг Б.Янжиндуламыг шүүх хуралдаанд оролцуулах, талуудын мэтгэлзэх зарчмаар хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан.

 -2023 оны 08 сарын 23-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарт албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.         

2.Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо,*******, 2/58-р байр, 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоож өгөхийг хариуцагч*******т даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргасан.

3. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг албадан гаргуулсан.

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/01436 дугаартай тогтоолоор Б.Элбэгзаяа, Д.******* нараас 187,292,900 төгрөг гаргуулж “Алтандавлагаа” ХЗХ-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1хав 100-123 хуу/

4.1 Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээрхи шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2018 оны 12 сарын 05-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

 4.2******* Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 19280111 дугаартай  “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” үйлдсэн байна. /1хав 148 хуу/

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 сарын 12-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн,

 2019 оны 05 сарын 28-ний өдрийн “эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор дээрхи хөрөнгийг хураан шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн, 2019 оны 06 сарын 06-ний өдрийн дотор, мөн 2019 оны 06 сарын 13-ний өдрийн дотор үнийн саналаа бичгээр ирүүлэхийг төлбөр төлөгч Д.*******д тус тус  мэдэгджээ. /1хав 168,169,181,182,186,191,192 хуу/

5. Төлбөр төлөгч Д.******* нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн саналаа ирүүлээгүй тул 2019 оны 06 сарын 17-ны өдрийн “шинжээч томилох тухай тогтоол”-оор “Хөрөнгө эстимэнт” ХХК-ийг томилсон байна. /1хав 196-224 хуу/

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар******* 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 12/407 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Д.*******гийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр “ Хөрөнгө эстимэнт” ХХК-ийг томилж, дээрхи үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгаж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулжээ.

5.2. “Хөрөнгө эстимэнт” ХХК нь үнэлгээний тайланд “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 83,765,700 төгрөгөөр үнэлсэн. /1 хав 223 хуу/

6. Нэхэмжлэгч Д. ******* нь дээрхи үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 28-ний өдрийн 1938 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 1953 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /2хав 9-19 хуу/

7. Нэхэмжлэгч Д.******* нь миний өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000976 тоот дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлгээчин “Хөрөнгө эстимэйт” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 83,765,700 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 11 сарын байдлаар орон сууцны үнэ өссөн бөгөөд хуучин орон сууцны үнэ 1мкв нь 2,370,000 төгрөг болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.” гэж хуульчилсан.

8. Төлбөр төлөгч Д.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан “...анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл”-ээр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  152-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодномд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Баттүшигт, мөн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Дашдаваа нарт дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна. /1хав 14-19 хуу/

8.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 4/974 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000976 тоот дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох үндэслэлгүй” гэсэн хариу өгчээ. /1хав 20хуу/

 8.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн тус 4/974 дугаартай хариуг эс зөвшөөрөн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт гомдол гаргасан байна.

8.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03/32 дугаартай албан бичигт “Өмчлөгч Д.*******гаас хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гаргасан гомдлыг 3 шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй.” гэжээ./1хав 24 хуу/

8.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Д.******* Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн албан бичигт 14 хоногийн дотор гомдол гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн  2023 оны 01 сарын 13-ний өдрийн 1246 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар тогтоогдсон тул хуулинд заасан хугацаандаа гомдол гаргасан гэж үзнэ. /1хав 25,26 хуу/

9. Төлбөр төлөгчийн хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдэлийн байдал зэргийг харгалзан үнэлгээ хийх бөгөөд хөндлөнгийн үнэлгээчин “Хөрөнгө эстимейт” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 83,765,700 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоож болохоор хуульчилсан тул төлбөр төлөгч Д.******* нь “дахин үнэлгээ хийлгэх хүсэлт”-ийг шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт удаа дараа гаргасан байна.

Төлбөр төлөгчийн хураагдсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг “Хөрөнгө эстимейт” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 83,765,700 төгрөгөөр үнэлсэн, харин 2023 оны 05 сарын 29-ний өдрийн байдлаар “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК нь 132,240,000 төгрөгөөр үнэлсэн нь анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:                                                                                              

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Д.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000976 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 76 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг дахин үнэлгээ тогтоохыг хариуцагч  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахьхэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ