| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2026/0009/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/11 |
| Огноо | 2026-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч Б.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* мод боловсруулах үйлдвэрт мод оруулагч ажилтай, ам бүл 3, аав дүүгийн хамт Сэлэнгэ аймаг ******* сумын 7 дугаар баг ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Алтаншагайгийн /РД:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Од писи тоглоомын газрын гадна тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодох зэргээр ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2025 оны 09 дүгээр сарын 05-нд найз нарын хамт архи уугаад байж байгаад 3 дугаар сургуулийн арын РС тоглоомын гадаа явж байгаад Эрдэнэбаяртай таарч маргалдаад зодсон. ...гэх мэдүүлэг,
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2025 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 23 цагийн орчим найз нартайгаа явж байхад манай найзын ах нарын үлдээсэн пивоноос уусан. Ингээд найз маань машины дугуй хагарчихсан юм шиг байна гээд РС тоглоомын гадаа зогсоод дугуйгаа үзээд зогсож байхад танил гэх залуу явж байхаар нь хамаа гээд дуудаж гар бариад мэнд усаа мэдээд зогсож байхад ирээд мөргөж араас гараараа цохисон. Би танил хамаа гэж дуудсан нь миний буруу болсон. Одоо би хамраа эмчлэхэд гарах зардал, сэтгэцэд учирсан хохирлыг аас нэхэмжлэх болно. надад эмчилгээний зардал гаж 600000 төгрөгийг өгсөн. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Тэгээд Од пи си тоглоомын буланд тамхи татаад зогсож байтал зүс таних , , Мишээл гурав машинтай писи тоглоомын хажуугийн дэлгүүр дээр ирээд зогссон. Тэгтэл манай найз болох нь надад хандаад нөгөө чинь явж байна гэж хэлэхээр би үг дуугаралгүй байж байтал манай найз хөөе гээд дуудтал , 2 хүрч ирээд зүс таних д би хандаад юу байна даа хамаа гээд хэлтэл нь надад чи бид 2 чинь ах дүү болоод салаагүй билүү гэж хэлтэл гэх залуу нь намайг хажуунаас нүүрлүү мөргөж миний баруун нүдрүү гараараа цохиж унагасан. Тэгээд би босож явган суугаад нүүрээ бариад үзтэл баруун нүд, хамраас цус гоожсон байсан. Тэгээд доошоо тонгойж суугаад эргээд хартал гэх залуу надруу дахиад зодох гээд дайртал манай 2 найз болох , 2 ыг тэвэрч аваад надаас холдуулсан.....гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/
Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бат- Эрдэнэбаярын биед халдаагүй, хамаа гэж хэлсний төлөө Эрдэнэбаярыг зодсон юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 38 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол барагдуулаагүй байгаа. Тиймээс буруутай иргэнээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 360787 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлэх ёстой . ...гэх мэдүүлэг/хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 09 дүгээр сарын 05-нд шилжих шөнө найз Мишээл, Бат- нарын хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ард байрлах Од РС тоглоомын гадаа машинтай ирээд машинаас буухад РС тоглоомын гадаа зүс таних дүү , Эрдэнэбаяр, Далайжаргал нар зогсож байсан. Тухайн үед Эрдэнэбаяр манай найз Бат- рүү юу байна хамаа гэхээр нь би чамаас ах биз дээ хэзээ хам болчихсон юм чи юу гээд байгаа юм гээд би Эрдэнэбаяртай маргалдаж муудалцаж түүнтэй зодолдож нүүрэн тус газарт гараараа цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэн дээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 53 угаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай/хх-ийн 08 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******, гэрч Ц. нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 12 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ыг эрүүлжүүлэн саатуулсан тухай тэмдэглэл/хх-ийн 17 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №70******* дугаартай яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 23 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн №361 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1. ын биед баруун нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, хамрын хянга хэсэгт хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд язралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ЕГ0825/3553 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Хохирогч // сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. ...гэх дүгнэлт/хх-ийн 42-43 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ард “Од рс” тоглоомын гадаа хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр орчимд толгойгоороо мөргөж, гараараа цохиж зодон нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, хамрын хянга хэсэгт хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд язралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/,гэрч Ц. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 38 дугаар хуудас/,иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 36 дугаар хуудас/,шүүгдэгч Б.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 53 угаар хуудас/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай/хх-ийн 08 дугаар хуудас/,шүүгдэгч *******, гэрч Ц. нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 12 дугаар хуудас/,шүүгдэгч *******ыг эрүүлжүүлэн саатуулсан тухай тэмдэглэл/хх-ийн 17 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №70******* дугаартай яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 23 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн №361 дугаартай дүгнэлт/хх-ийн 21-22 дугаар хуудас/,Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ЕГ0825/3553 дугаартай дүгнэлт/хх-ийн 42-43 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг хангадаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч ын нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, хамрын хянга хэсэгт хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд язралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл үүсгэсэн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” ...гэж зааснаар шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч ын сэтгэцэд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцож, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” ...гэж, мөн хуулийн 40.2.1.хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх,” ...гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.2-д “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийг Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ЕГ0825/3553 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Хохирогч // сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. ...гэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон дүгнэлтийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******аас
Хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл, шалтаан, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг зэргийг харгалзан үзэж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаар тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 7*******000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосны дагуу 7*******000₮ х 4=3168000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 3168000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэж байгаа нь хохирогчийн эрүүл мэнд болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгаас шалтгаалан эмчилгээ хийлгэх, цаашид эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад гарах эмчилгээ, үйлчилгээний зах зээлийн үнэ ханш зэргийг харгалзан үзсэн болно.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч *******аас мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 600000 төгрөгийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болно.
Хохирогч т ******* сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжаас үзүүлсэн анхан шатны эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардалд 360787 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Тиймээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч *******аас 360787/гурван зуун жаран мянга долоон зуун наян долоон/төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын 0900901009000200080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ард “Од рс” тоглоомын гадаа хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр орчимд толгойгоороо мөргөж, гараараа цохиж зодон нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, хамрын хянга хэсэгт хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд язралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэх, 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч *******ын хувь хүний төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан болно.
Эрүүгийн 2532000100016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 01 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 600000/зургаан зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******аас 3168000/гурван сая нэг зуун жаран найман мянга/төгрөгийг гаргуулж,
- хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн 22 тоотод суух, ******* овогт Баярсайханы Эрдэнэбаяр/рд:/-д олгосугай.
7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч *******аас 360787/гурван зуун жаран мянга долоон зуун наян долоон/төгрөгийг гаргуулж,
Эрүүл мэндийн даатгалын 0900901009000200080 тоот дансанд оруулахыг даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ