| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2026/0006/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/06 |
| Огноо | 2025-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Хохирогч
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ******* их сургуулийн харьяа ******* дээд сургуулийн Нийтийн удирдлага, олон улсын харилцааны тэнхим дугаар ангид суралцдаг, ам бүл-3, нагац эгч, эмээ нарын хамт Улаанбаатар хотын дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр толгой хэсэгт нь гараараа цохих, зодох зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2025 он 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхад 1 дүгээр эгнээгээр том оврын машин 2 дугаар эгнээгээр жижиг тэрэг явж байхаар нь гэрлээр дохисон чинь голын хуруугаа гаргасан.Тэгээд бид хэд араас нь явж байгаад хурд сааруулагч дээр ирээд бид хоёр голын хуруугаа гаргатал хохирогч бидний сууж явсан машин руу ууж байсан пиво шидээд зугтсан. Тэгээд бид араас нь хөөгөөд гүйцээд ирэхээр нь урдуур нь ортол араар гараад зугтсан. Тэгээд Бороогийн салдаг дээр ирээд гүйцэж түрүүлж ирээд би түрүүлж буугаад энэ ах дээр ирээд та яагаад байгаа юм бэ гэсэн чинь энэ ах духаараа намайг тулаад миний хүзүү рүү алгадчихаар нь би зөрүүлээд шанаа орчимд гараараа цохисон. Тэгсэн эхнэр нь бууж ирээд манай машины салхины шил болох борооны хаалтыг машины арын номерын хамт хуу татаж авсан. Тэгээд эхнэр нь над руу чулуу шидсэн. Тэгээд Борнуурын цагдаа дээр очсон чинь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан хэрэг байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг,
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхад араас нэг машин дуут дохио өгөөд гэрлээр дохиод байсан учир эхнэр энэ машин яагаад байгаа юм бол гэхээр нь чамайг зам тавиад өг гээд байна гэж хэлсэн. Тухайн үед зам чөлөөлөх боломжгүй байсан юм. Тэгээд манай машины урд гарчихаад зам хаагаад зогсохоор нь эхнэр торомз гишгэтэл ард сууж байсан хүү урагшаа суудлын завсраар унасан. Тэгээд нь би ууж байсан савтай ундаагаа асгасан юм. Тэгээд хурд сааруулагч дээр гүйцэж ирэхээр нь савтай ундаагаа энэ залуугийн машин руу шидсэн. Ингээд би түрүүлээд явсан чинь манай машиныг хааж зогсоод явуулахгүй болохоор нь зогсоод учраа ольё гэж бодоод зогссон. Эхнэр буугаад очоод уулзахад эхнэрийн гараас барьж чирээд орилуулахаар нь би бууж ирээд энэ залууг нэг удаа алгадсан. Тэгсэн намайг цохиж унагаагаад ухаан алдтал зодсон. Би тэгж 11 сая төгрөг нэхсэн зүйл байхгүй. Одоо би эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх болно. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгаас Улаанбаатар хотын чиглэлд эхнэр 3 хүүхдийн хамт өөрийн приус-50 маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан юм. Миний хувьд өмнөх өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учир манай эхнэр машинаа барьж байсан юм. Улмаар орой 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунхараа өнгөрөөд явж байх үед хойно нь явж байсан цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл холын гэрлээрээ хэд хэд анивчуулаад, дуут дохиогоо дуугаргаж байснаа хажуугаар гүйцэж түрүүлээд урд гарч ирээд манай машины урд сууж байсан хоёр залуу нь цонхоороо дунд хуруу гаргачхаад яваад өгсөн юм. Улмаар хэсэг явж байгаад замын хурд сааруулагч тойрог дээр тухайн залуустай таараад цонхоо нээтэл тухайн урд сууж явсан 2 залуу үл мэдэх шалтгаанаар намайг болон манай эхнэрийг гичий, нохой” гэх мэт үгсээр хараагаад байсан юм. Тэгэхээр нь би хэрэлдэж байгаад машин дотор байсан хоосон ундааны лааз машин руу нь шидчихээд яваад өгсөн юм. Гэтэл хойноос гүйцэж ирээд машинаараа манай машиныг замын хажуу руу шахаж зогсоохоор нь хэдэн залуучууд бууж ирээд яах ч юм билээ гэж бодоод манай эхнэр машинаа барьж байсан болохоор тойрч гараад зугтаасан юм. Гэтэл дахин хойноос гүйцэж ирээд дахиж шахаж зогсоохоор нь ингэж явж бүтэхгүй юм байна гээд эхнэр бид хоёр машинаас бууж очтол тухайн залуучуудын хойд талд сууж байсан 2 эмэгтэй нь утсаараа бичлэг хийж байсан. Тэрийг нь манай эхнэр хараад “бичлэгээ устга” гээд утсыг нь булааж авах гэж байтал манай эхнэрийн гарыг машиныхаа цонхоор хавчаад нөгөө хоёр залуу машинаасаа бууж ирээд эхнэр лүү хэл амаар дайраад гар хөлөөс нь татаад гараараа эхнэр лүү далайгаад байхаар нь эхнэрийг минь зодчихож магадгүй гэж бодоод тухайн залуус дээр явж очоод арай том биетэй залуутай нь муудалцаж байгаад би тухайн залууг баруун гараараа баруун талын хүзүү хэсэгт нь 1 удаа алгадчихсан юм. Тэгтэл тухайн том биетэй залуу намайг зөрүүлээд баруун гараараа миний зүүн талын хацар хэсэг рүү 1 удаа цохиход нь би газар уначихсан юм. Улмаар намайг газар унасан хойгуур тухайн хоёр залуу нь над дээр ирээд намайг хөлөөрөө нүүр хэсэгт дэвсээд эхлэхэд би ухаан алдчихсан байсан. ...Тэр өдөр би эхлээд тэр өндөр нам хоёр залуугийн өндөр залууг нь баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгсэн тэр өндөр залуу нь миний нүүрэн тус газарт намайг зөрүүлээд нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд нь би ухаан алдчихсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон эсэхийг би сайн санахгүй мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19-21, 23 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нөхөр, 3 хүүхдийн хамт Булган аймгаас Улаанбаатар хот руу чиглэлд Баруунхараагийн төвөөр дайран 2 дугаар эгнээгээр хурд сааруулагчаар гаран жаахан удаан явж байсан. Тэгсэн чинь араас нэг машин дуут дохио өгөөд, гэрлээрэй дохиод байсан. ...Тэгээд би сүүлдээ зогсоод “та нар яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд нөхөртэйгөө хамт буугаад очтол тэр машины урд талд хоёр залуу, хойд талд нь хоёр эмэгтэй сууж явж байсан. Тэгсэн тэдний машины урд талын суудал дээр сууж явсан хоёр залуу нь буугаад ирсэн. Тэгээд бид дөрвийг жаахан маргалдаж байх хойгуур, тэдний машины баруун хойд талд нь сууж байсан эмэгтэй гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь би очоод “чи яагаад бичлэг хийгээд байгаа юм, чи наад бичлэгээ устга, устгахгүй бол би чамайг явуулахгүй шүү” гээд тэр эмэгтэйн цонхоор нь гараа хийгээд гар утсыг булааж авах гэтэл тэр машины жолооч нь ирээд тэр эмэгтэйн талын цонхыг хаагаад миний гарыг хавччихсан юм. Тэгэхээр нь би “ёо ёо гар хавччихлаа” гэж хэлээд орилсон. Тэгсэн чинь манай нөхөр тэр машины жолоочийн эсрэг талд нь зогсож байсан залууг хүзүү рүү нэг удаа гараараа алгадчихсан юм. Тэгсэн чинь нөгөө залуу нь манай нөхрийн нүүр, толгой хэсэгт 7-8 удаа цохисон. Тэгээд газар унасан байхад нь толгой хэсэгт нь 4-5 удаа дэвссэн. Тэгээд болихгүй байхаар нь би “болиоч ээ чи” гээд нөхрийгөө өмөөрөөд тэр залууг нь салгах гэтэл тэр жолооч залуу нь намайг барьж авчхаад, тэр найз руугаа ойртуулахгүй байсан. Тэгсэн манай нөхөр хэсэг ухаан алдчихсан, хамар амнаас нь цус гараад байхаар нь би цусыг тогтоогоод байж байтал тэр машин хөдлөөд яваад өгчихсөн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу найз , н найз охин , гийн найз бид 4 хамт явсан. 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу буцаад явж байсан. Сэлэнгэ аймаг сум өнгөрөөд явж байхад 1 дүгээр эгнээнд 60 км цагийн хурдтай том машин, 2-р эгнээнд приус-50 маркийн тээврийн хэрэгсэл том машинтай зэрэгцээд яваад байсан. Би араас нь гэрлээрээ дохиод сигналдаад “зам тавьж өг” гэж дохиход жолоочийн эсрэг талд сууж байсан ах гарынхаа дунд хурууг гаргасан. Тэгэхэд 1-р эгнээнд явж байсан том машин хурдаа хасаж зам тавьж өгөөд би 1-р эгнээгээр гүйцэж түрүүлэхэд найз бид хойд талынхаа цонхоор сууж байсан ах руу дунд хуруу гаргаад явсан. Хурд сааруулагч дээр 2 дугаар эгнээгээр гарч байхад приус-50 маркийн тээврийн хэрэгсэл 1-р эгнээгээр гүйцэж түрүүлж орж ирээд миний жолооч талын цонх руу ууж байсан лаазтай пивоо манай машин руу шидээд оруулчхаад приус-50 маркийн тээврийн хэрэгсэл зугтаагаад яваад өгсөн. Би араас нь хаазаа нэмээд хөөгөөд урд нь гараад зогсоход машины араар дахиад тойроод зугтаад явсан. Би дахиж хөөгөөд гүйцэж түрүүлээд зогсооход приус-50 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд сууж байсан ах бууж ирээд “та хоёр буруу хүнээрээ оролдлоо, ах нь цагдаа байна” гэж хэлсэн. Тэгэхэд ард сууж байсан гэдэг охин гар утсаараа бичлэг хийхэд приус-50 маркийн жолооч эгч ыг “бичлэгээ боль” гэж хэлээд ын нүүрийг маажиж утсыг нь авах гэж оролдсон. Тэгэхэд машины арын цонхыг хаах гэхэд приус-50 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эгч гараа хавчуулчихсан. Приус 50 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эгч уурлаад машины борооны хамгаалалтыг хуу татаад эвдчихсэн. Би тэр эгчийг та яаж байгаа юм бэ? гэж асуухад "наад бичлэгээ устга" гээд тэр эгч орилсон. Тэгтэл ард манай найз г приус-50 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд сууж байсан ах нүүр лүү нь гараараа 1 удаа цохиход тэр ах уначихсан. Харин манай найз тэр ахыг 1 удаа хамар хэсэгт нь цохисон. Би найз г татаж болиулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч Ш. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна өөрийн найз залуу , н найз , өөрийн найз охин нарын хамт машинтай Сэлэнгэ аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байх замд Баруунхараагийн цаана нь нэг машин зам голлоод удаан яваад байхаар нь гүйцэт түрүүлэх гээд гэрлээрэй дохисон чинь, жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан хүн хойшоогоо бид нар луу цонхоороо дунд хуруу гаргасан. Тэгээд бид хэд маазарч байгаа юм байна, залуу хүмүүс байна гэж бодоод, гүйцэж түрүүлээд урд талд нь гараад манай машины гурав буцаагаад гурвуулаа цонхоор өөдөөс нь дунд хуруу гаргасан. ... Тэгээд нөгөө машин өөрөө зам чөлөөлөөд зогсохоор нь бид хэд урдуур нь ороод зогссон. Тэгсэн Чинь тэр машинаас эхнэр нь эхлээд бууж ирээд яаж яваад байгаа юм бэ? гэсэн. Тэр үед манай найз гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд явж байсан тул камераа эргүүлээд ар талынхаа машины хүмүүсийг шууд бичлэг хийж байтал тэр эгч машинаасаа бууж ирээд “яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ, наадахаа устга” гэж байна гэж хэлээд машины онгорхой цонхоор гараа оруулаад ын гар утсыг Булааж авах гэж байгаад ын нүүрийг нь зүүн шанаа орчим нь жаахан маажчихсан юм. Тэгэхээр нь бид хоёр буух гэтэл бид хоёрыг буулгаагүй. “Та хоёр сууж бай” гээд буулгаагүй. Тэгсэн тэр эгч онгорхой цонхны шилнээс татаж чангаагаад, хаалганы бариулаас бас татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь машинаасаа холдуулах гээд тэр эгчийг болиулах гэсэн болихгүй байсан. Тэгээд тэр эгч манай машины тэр цонхны борооны хаалтыг хуу татаад хугалаад хаячихсан. Тэгээд тэрийгээ авчхаад байж байтал нөхөр нь араас нь хүрч ирээд г шууд цохиод авсан. Тэгсэн тэр хунийг нэг удаа зөрүүлээд цохиод авсан. Тэр үед машины ард хүмүүс зодолдоод түг таг гэх чимээ сонсогдсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар хуудас/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд өөрийн найз , , нарын хамт машинтай Сэлэнгэ аймгаас наашаа гараад Улаанбаатар хот руу явж байх замд Баруунхараагийн наана би нээх болсон явдлыг анзаараагүй явж байтал манай хэд урд талын машин дунд хуруу гаргаад байна гэсэн. Тэгээд бид дөрөв машинтайгаа гүйцэт түрүүлээд тэр машины урд талд нь гараад бид дөрвүүлээ цонхоор дунд хуруугаа гаргасан. Тэгээд хурд сааруулагч дээр тэр машинтай зэрэгцэж таарсан. Тэгэхэд нөгөө машины жолоочийн хажуугийн суудал дээр сууж байсан эрэгтэй хүн бид нарын машин руу лаазтай пиво шидсэн. Тэр үед манай машины цонх нь тал онгорхой байсан болохоор манай машин дотор нөгөө хүний шидсэн пиво нь цацарч үсэрч бид нар руу цацагдсан. Тэгсэн наад машиныхаа урдуур нь дараад орчих гээд тэр машины урдуур нь дараад орсон. Тэгсэн нөгөө машин замаа чөлөөлөөд харин манай машин ч гэсэн замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд бичлэг хийж байгаарай гээд буусан. Тэр үед би гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгсэн , хоёр машинаасаа буугаад нөгөө талаас эхнэр нөхөр хоёр бууц ирээд яаж яваад байгаа юм энээ тэрээ гээд маргаан үүссэн. Тэр үед эхнэр нь намайг бичлэг хийж байгааг хараад миний талын хойд цонх бүтэн онгорхой байсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй миний гар утсыг булааж авах гээд би гар утсаа өгөхгүй гээд бид хоёр миний гар утсыг булаацалдаж байгаа тэр эмэгтэй миний зүүн талын хацар дээр нэг удаа маажсан. Тэгээд тэр эмэгтэй нөхөртэйгөө цуг над руу дайраад бичлэг зөвшөөрөлгүй хийлээ гээд миний гар утсыг булааж авах гээд байсан. Харин хоёр тэр хоёрыг холдуулах гэж оролдсон. Тэр хугацаанд тэр эхнэр нь манай машины баруун хойд талын борооны хаалтыг татаад авчихсан. Тэгсэн чинь нөхөр нь ирээд эхнэрийгээ өмөөрөөд нөгөө хоёртой чинь үргэлжлүүлж хэрэлдээд хэрэлдэж байх хугацаанд эхнэр нь газраас чулуу аваад рүү шидсэн. Мөн хоёр удаа чулуу аваад машин руу шидсэн. Тэгэхэд бид хоёр цагдаа руу залгах гээд дуудлага хийж байх хугацаанд зодоон болсон. Тэр зодоон цохион болох үед би яг хэн хэнийгээ цохиж зодсоныг хараагүй. Тэгсэн чинь нөхөр нь газар дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгсэн чинь эхнэр нь ирээд г мөр цээж хүзүүн дээр нь цохиж байгаад яаж байгаа юм бэ гээд хашхираад байсан.Тэгээд манай машины хойд талын номерыг хуу татаж аваад машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь бид нар араас нь дагаад явсан. Тэгээд бид нар 100 гаран км/ц хурдтай яваад тэр машиныг ерөөсөө гүйцээгүй. Тэгээд Борнуур сумын цагдаа дээр очсон. Тийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 98-99 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...тэгээд би ыг машин аваад ирэхийг нь хүлээсэн. Тэгээд замдаа юу болсон талаараа надад ярьсан. Одоо миний зүгээс миний машин руу чулуу шидсэн хүмүүсээс хохирол бараглуулж авмаар байна. Надад өөр санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 65 угаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ хх-ийн 08 дугаар хуудас/,
Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №ЕГ0725/9633 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хамар зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №ЕГ0825/3770 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.//-ын сэтгэцэд 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 50-52 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаас хохирогчийн нүүр орчимд гараараа цохиж зодон хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хамар зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 19-21, 23 дугаар хуудас/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Ш. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар хуудас/,гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 98-99 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр хуудас/,гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ хх-ийн 08 дугаар хуудас/,Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №ЕГ0725/9633 дугаартай дүгнэлт/хх-ийн 36-37 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг хангадаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч ын хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хамар зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” ...гэж зааснаар шүүгдэгч *******н гэмт үйлдлийн улмаас хохирогч ын сэтгэцэд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцож, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” ...гэж, мөн хуулийн 40.2.1.хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх,” ...гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.2-д “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийг Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №ЕГ0825/3770 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.//-ын сэтгэцэд 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 50-52 дугаар хуудас/...гэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон дүгнэлтийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч *******гээс
Хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл, шалтаан, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг зэргийг харгалзан үзэж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаар тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосны дагуу 792000₮ х 4=3168000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 3168000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэж байгаа нь хохирогчийн эрүүл мэнд болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгаас шалтгаалан эмчилгээ хийлгэх, цаашид эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад гарах эмчилгээ, үйлчилгээний зах зээлийн үнэ ханш зэргийг харгалзан үзсэн болно.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Гурав. Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаас хохирогчийн нүүр орчимд гараараа цохиж зодон хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хамар зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэх, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин орлогыг харгалзан үзэж торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч *******н хувь хүний төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулсан болно.
Эрүүгийн 2532000100016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч *******гээс 3168000/гурван сая нэг зуун жаран найман мянга/төгрөгийг гаргуулж,
- хохирогч Улаанбаатар хот дүүргийн 1 дүгээр хороо 1а байрны тоотод оршин суух, Дэлугодой овогт Баатарболдын Бат-Орших /рд:/-д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ