Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2023/00720

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны “В” танхимд явуулж,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 13 хороолол, ******* гудамж 39,G Center 3,4 давхар “ *******” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  нэхэмжлэлтэй /РД:/

        Хариуцагч: Дорнод аймгийн Булган сум, ******* үүдийн ам 1-р байрны 1 тоот бүртгэлтэй, “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох /РД:*******/

         Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 12 901 639 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “ *******” ХХКомпани нь хариуцагч “ *******” ХХКомпанид холбогдуулан гэм хорын хохиролд 12 901 639 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ *******” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дугаар *******ын гэрээг байгуулж, ******* УНО улсын дугаартай Toyota маркийн Prius 50 загварын тээврийн хэрэгслийг даатгуулсан. “ *******” ХХК-ийн жолооч нь 2021 оны 10 сарын 04-ний өдөр Төв аймгийн сум, 2 дугаар багийн нутагт “ *******” ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz маркийн УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ зам тээврийн осол гаргаж, *******ын зүйл болох ******* УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Тус осол дээр Төв аймгийн Замын цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулсан. Ингээд ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 9.4, 9.5-д тус тус заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нь даатгуулагч Э.тэй байгуулсан гэрээний 5.2-т зааснаар нөхөн төлбөр 12 901 639 төгрөгийг үнэлгээний баримтад үндэслэн олгосон. Нэхэмжлэгч нь ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар буруутай этгээдээс уг хохирлыг шаардах эрхтэй. Шаардах эрх нь манай “ *******” ХХК-д шилжсэн. Дээрх гэм хорын төлбөрийг барагдуулах талаар хариуцагчид удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан боловч одоог хүртэл барагдуулаагүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу “ *******” ХХК-аас нийт 12 901 639 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн хариуцагч өнөөдрийг хүртэл хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд ирээгүй байдлаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн *******ын гэрээ, “ ДААТГАЛ” ХХКомпаниас даатгуулагчид нөхөн төлбөр олгосон баримт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, “ Билгүүн” ХХКомпанийн *******ын хохирлын үнэлгээний тайлан, “ ” ХХК нь нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг, “ ” ХХК нь Э.тэй байгуулсан зээлийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, холбогдох фото зураг зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

       1.Нэхэмжлэгч “ ” ХХКомпани нь хариуцагч “ *******” ХХКомпанид           холбогдуулан гэм хорын  хохиролд 12 901 639 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

       2. “ *******” ХХК-тай даатгуулагч Э. нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дугаар *******ын гэрээг байгуулж, ******* УНО улсын дугаартай Toyota маркийн Prius 50 загварын тээврийн хэрэгслийг даатгуулсан. “ *******” ХХК-ийн жолооч нь 2021 оны 10 сарын 04-ний өдөр Төв аймгийн сум, 2 дугаар багийн нутагт “ *******” ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz маркийн УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ зам тээврийн осол гаргаж, *******ын зүйл болох ******* УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тул нэхэмжлэгч нь даатгуулагч Э.тэй байгуулсан гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгосон... гэж тодорхойлосон.    

        Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...” гэжээ.           

        Нэхэмжлэгч “ ” ХХКомпани нь даатгуулагч Э.тэй байгуулсан 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 21/203 дугаартай “Төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.4-т заасны дагуу буруутай этгээд буюу “ *******” ХХКомпаниас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буцаан нэхэмжлэх нөхцөл байдал үүсч, улмаар даатгуулагчийн эрх нь даатгагчид шилжиж шаардах эрх үүссэн байна.

            Иймд нэхэмжлэгч “ ” ХХКомпанид гэм хорын хохирол 12 901 639 төгрөгийг хариуцагч “ *******” ХХКомпаниас шаардах эрх шилжсэн байна.

        4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн *******ын гэрээ, “ *******” ХХКомпаниас даатгуулагчид нөхөн төлбөр олгосон баримт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, “ Билгүүн” ХХКомпанийн *******ын хохирлын үнэлгээний тайлан, “ ” ХХК нь нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг, “ ” ХХК нь Э.тэй байгуулсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

          5. Хариуцагч “ *******” ХХКомпанийн өмчлөлийн Beiben North Benz ND4257 маркийн УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Төв аймгийн сумын Хайрхан 2-р багийн нутаг “ ” гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах АО201 чиглэлийн 56-57 дахь км-ийн шонгийн хооронд зам тээврийн осол гаргасны улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 9.4, 9.5-д заасныг тус тус зөрчиж даатгуулагч Э.ийн Тoyota Prius маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 901 639 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хариуцагч “ *******” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг жолоодож явсан жолооч нь тухайн осол гаргасан үйлдэлд гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхаас гадна шаардах эрхтэй этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар автомашины өмчлөгч болон эзэмшигч хэнээс нь ч шаардах эрхтэй байна.

   Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч “ *******” ХХК-иас даатгуулагч Э.ийн Тoyota Prius маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 12 901 639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ *******” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            6. Хариуцагч “ *******” ХХКомпанийн төлөөлөгч Г.Энхбаатарт нэхэмжлэлийн хувийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан байх бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт зэргийг тусгасан хариу тайлбарыг шуудангаар хүргүүлнэ гэсэн байх боловч тайлбараа ирүүлээгүйгээс гадна 2023 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг ирүүлжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаатарын дээрх хүсэлтийн дагуу түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлөхөд татгалзаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаатарын эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

         7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч “ ” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 376  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХКомпаниас 221 376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “ ” ХХКомпанид олгохоор тогтлоо.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ *******” ХХКомпаниас гэм хорын хохиролд 12 901 639 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ” ХХКомпанид                  олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 376           төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХКомпаниас 221 376       төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “ ” ХХКомпанид олгосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

             

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА 

                                   ШҮҮГЧИД                            С.ГАНЧИМЭГ

                                                                                Б.ОТГОНСҮРЭН