| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2023/00109/и |
| Дугаар | 138/ШШ2023/00222 |
| Огноо | 2023-03-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2023/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт өөрийн байранд байрлах, регистрийн дугаартай, “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н
Хариуцагч: ******* аймгийн Хэрлэн сумын 6-р баг ийн тоотод оршин суух, “ ” ХХК-д газрын тосны операторчин *******илтай, регистрийн дугаартай, овогт ын
Нэхэмжлэлийн шаардлага: “2 176 424 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , , хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ОНӨААТҮГазар нь хариуцагч Б.д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 2 176 424 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
1. Хариуцагч 18 байр тоотод оршин суугч ын нь 20 оны 8 сараас 2022 оны 6 сар хүртэл 2 176 424 төгрөгийг төлж барагдуулаагүй тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч : Хариуцагч Б.гээс 20 оны 08 сараас 12 сар хүртэл 237 834 төгрөг, 2016 оны 01 сараас 12 сар хүртэл 503 967 төгрөг, 2017 оны 01 сараас 12 сар хүртэл 404 232 төгрөг, 2018 оны 01 сараас 12 сар хүртэл 404 232 төгрөг, 2019 оны 01 сараас 12 сар хүртэл 264 024 төгрөг, 2020 оны 01 сараас 12 сар хүртэл 250 549 төгрөг, 2021 онд улсаас төлбөрийг чөлөөлсөн, 2022 оны 01 сараас 06 сар хүртэл 113 680 төгрөг, нийт 2 176 424 төгрөгийг нэхэмжилж байна Би уг байрын байцаагчаар 2020 оны 07 сараас эхлэн *******илласан. Өмнө *******илласан байсан байцаагч нар тодорхой арга хэмжээг авсан байх. Би 2020 онд уг байрыг хүлээж авахад тоотод хүн байгаагүй. Дүүтэй нь холбогдоход хотод байна гэсэн. Тухайн үед усны мөнгө гарахгүй байсан. Халаалт, суурь хураамж, хог тээврийн төлбөрийг оршин суугчид заавал төлөх ёстой. Манай зүгээс нэг айлын халаалтыг хаана гэсэн зүйл байхгүй. Байр нийтээрээ халдаг учраас ганц айлын халаалтыг зогсоох боломжгүй байдаг. Манай байгууллагын зүгээс нэг айлын халаалтыг хаах боломж байхгүй. Дулааны цахилгаан станцаас халаалт тавьдаг. Тухайн айл өргөдөл гаргаад паараа бүхэлд нь авахуулсан тохиолдолд халаалтын төлбөр гарахгүй байх боломжтой гэв.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: Би нэмж тайлбар хэлье. Манай байгууллага нь жил бүр гэрээ хийж явдаг. Тухайн үеийн байцаагч нар нь энэ өрхтэй байгуулсан гэрээгээ сунгаагүй явчихсан байна. Гэсэн хэдий ч усаа өгөөд явсан. Гэрээнд өр төлбөрөө барагдуулаагүй, гэрээгээ сунгуулаагүй бол усны хэрэглээг хязгаарлахаар заасан. Гэрээнд заасны дагуу усыг нь хаах гэхээр хүний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхийг зөрчих учир усыг нь хаах аргагүй байлгаад байсан талтай. Энэ айл нь тухайн үедээ хугацаандаа өр төлбөрөө барагдуулаад явах боломжтой байсан. Энэ байр нь хувийн сууц. Тухайн сууцанд ихэнхэд нь ******* *******н нэгж байгууллага байдаг. Аж *******н нэгж байгууллага засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцдаг. Энэ сууцанд 3-4 айл өрх амьдардаг. Үүний нэг нь хариуцагчийнх байгаа юм. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар хувийн сууцыг ******* ******* ******* хариуцна гэсэн ойлголт байхгүй. Өөрсдийнх нь өмчлөлийн сууц учраас мэргэжлийн байгууллага буюу манай байгууллагаас төлбөрт үйлчилгээг л авах эрхтэй. Задгай хэрэглээгээр, тоолуурын заалтаар өр төлбөр нь гараад ирчихсэн байгаа. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д тухайн хэрэглэгч нь бүхий л хэлбэрээр төлбөрөө төлөх боломжтой гэж заасан. Энэ хуулийг үндэслэж гэрээ байгуулдаг. Тухайн үед нь *******илл******* байсан байцаагч нар утсаар болон гэрээр нь очиж төлбөрөө барагдуулахыг шаарддаг байсан. Шаард******* байсан талаар мэдэгдэл байхгүй, хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ айлын хувьд гэрээ хийх боломжтой байсан. Нийтийн сууц гэхээр нэлээн олон айл өрх нийтээрээ хамтран өмчлөөд амьдардаг орон сууц байдаг. Хувийн сууц гэхээр дангаараа өмчилж авсан хэсгүүдийг хувийн сууц гэж хэлээд байгаа юм. Танай байранд 2, 3 айл л байдаг. Бусад нь ******* *******н нэгж байгууллага. Тиймээс хувийн сууц гээд байгаа юм. Нийтийн ******* ******* хувийн сууцыг өөрийн өмчлөлд бүртгэж авна гэхэд учир дутагдалтай. Хэрвээ бүртгэж авлаа гэхэд зөвхөн тоног төхөөрөмж шугам сүлжээнүүд нь л бүртгэлд орохоос биш бүх зүйлийг үнэгүй зас******* өгнө, үнэгүй үйлчилнэ гэсэн ойлголт биш юм. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дугаар зүйлийн .1.8-д зааснаар тухайн өмчлөгч өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмж, шугам сүлжээгээ өөрөө бүрэн хариуцна, засвар үйлчилгээний төлбөрөө бүрэн төлнө гэж зохицуулж өгсөн. Мөн таны зүгээс бохир усны зардал орох ёсгүй гэж тайлбарлаад байх шиг байна. Задаргаанаас харахад бохир ус 0 гээд төлбөр байхгүй. Усны суурь хураамж, хог тээврийн төлбөр, усыг задгайгаар тооцсон төлбөрийн асуудлууд л яригд******* байгаа. Хариуцагч “манай байрыг хүлээж аваагүй учир би усны төлбөрийг төлөхгүй” гэж удаа дараа хэллээ. Энэ нь хоёр тусдаа ойлголт юм. Хүлээж авах гэдэг нь тухайн байрыг улсын комисс хүлээж аваад ******* ******* ******* *******д хүлээлгэж өгдөг. Тэгэхээр нь ******* ******* ******* ******* шугам хоолой, техникийн хонгил, тоног төхөөрөмж юу байна бүгдийг нь хүлээж аваад дансандаа бүртгэдэг. Ус түгээх, цэвэр усаар найдвартай хангах үйлчилгээ нь тухайн байрыг хүлээж авсан, аваагүй хамаарахгүй хийгддэг үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг авсныхаа төлөө та төлбөрийг тоолууртай бол заалтын дагуу, тоолуургүй бол задгай хэрэглээгээр төлнө. Тиймээс дараа дараагийн удаа ийм зүйл яриад байж болохгүй шүү. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, *******н ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг байгаль орчин, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно” гэж заасны дагуу тоолуургүй айлуудын хэрэглээг нь задгайгаар тооцдог. Тоолууртай бол тоолуурын заалтаар хэрэглээ нь гараад ирнэ. Харин хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн тайлбар гарг******* байгааг нь нэгэнт тухайн үедээ нэхэмжлэлээ гаргаагүй учраас хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбарласан.
4. Хариуцагч: Б. хариу тайлбартаа: Манай байр нь анхнаасаа халаалтгүй байсан. Сонгуулийн шоу гээд дулаан тавьсан. Дулааныг тавихдаа буруу холболттой, буруу тавьсан. Дулааны шугам нь халахгүй байсан учраас ******* ******* *******д хандахад манайх уг дулааныг тавиагүй, анх тавьсан компанитай нь холбогд гэдэг байсан. Мөн бохирын шугам тавьсан. Тэр нь задраад байр тэр чигээрээ чийгтэй байх болсон. Үүний дараа ******* ******* *******д удаа дараа хандсан боловч холбогдох арга хэмжээг аваагүй. Манайх төгсгөлөөсөө хоёр дахь айл. Манай паар сайн халдаггүй. 20 онд аав маань нас барсан. Би доороо 4 дүүтэй. Аавыг нас барснаас хойш дүү нар Улаанбаатар хот руу шилжээд СМУ-гийн байранд хүн амьдраагүй. Хүн амьдрах нөхцөл байдал байхгүй. Хогны мөнгө гэж яриад байна. Манай дүү ******* аймагт *******илладаг байсан тухайн үед хогны тохижилтын т хогны мөнгийг хасуулахаар өргөдөл өгсөн. Уг өргөдлийг асуусан боловч олдоогүй. Тухайн үеийн *******илчид нь солигдоод ийм хариуцлагагүй байдаг юм болов уу, ямартай ч өргөдөл өгч байсан. Халаалт тавьсан боловч халаалт ирдэггүй. Нийтийн ******* *******д удаа дараа дуудлага өгдөг байсан. Тухайн үед холбогдох хүмүүс нь ирээд танай байранд тавьсан дулааны шугамыг анх тавьсан компани нь буруу тавьсан байна. Үүнийг манай байгууллага засах боломжгүй, хариуцахгүй гэдэг тайлбарыг хэлдэг байсан. Уг дулааныг гэдэг хүн тавиулсан юм байна лээ. Уулзах гэхээр компани хариуцах хугацаа нь дууссан. Нийтийн ******* ******* хүлээж авсан гэдэг. Манай байр хүн амьдрах боломжгүй, байнгын чийгтэй байдаг. 20,2016 онд мэргэжлийн хяналтын газраас байранд хүн амьдрах боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг боловч амьдралын боломжгүй учраас хүмүүс тэнд амьдарч байна. Газар дахин төлөвлөлтөнд ороод байр болох болов уу гээд хараад байгаа. Миний хувьд 2022 оноос төлбөрөө төлөөд явах саналтай байна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн тооцооны хуудас ирүүлсэн.
Хариуцагчаас: нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ОНӨААТҮГазар нь хариуцагч Б.д холбогдуулан Гэрээний үүргийн биелэлт 2 176 424 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 804 359 төгрөг 60 мөнгийг гаргуулж, 1 372 064 төгрөг 40 мөнгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хариуцагч гийн дүүгийнх нь утсаар удаа дараа төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх, гэрээ байгуулаагүй гэж ярьж байна гэрээ хийх талаар байцаагч нар айл өрхөөр явж мэдэгдэж шаард******* байсан... Иймээс хариуцагчаас 20 оны 8 сараас 2022 оны 6 сар хүртэл хугацааны төлбөр 2 176 424 төгрөг нэхэмжилнэ” гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалз******* буй үндэслэлээ “Энэ байр халаалтгүй учир хүн амьдрахад хэцүү. Сонгуулиар дулаан тавиад хүлээн аваагүй гэдгээр ******* ******* *******д хандахад ирдэггүй. Ус алдалттай дуудлага өгөхөөр буруу холболттой гэдэг. Манайх төгсгөлийн хоёр дахь айл учир халаалтаа хаалгах боломжгүй байдаг. 20 оноос хойш хүн амьдраагүй. Хог тээвэрлэлтийг хасуулах талаар өргөдөл өгсөн боловч өргөдлийн хариу өгөөгүй, алга болгочихсон байдаг.Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Хариуцагч Б. нь Хэрлэн сумын 6-р баг ийн 18 байрны тоотын оршин суугч бөгөөд 20 оны 8 сараас 2022 оны 6 сар хүртэл хугацаанд тус байранд ашигл******* байсан халаалт, суурь хураамж, хог тээвэрлэлтийн төлбөр 2 176 424 төгрөгийг төлөөгүй байна.
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.д гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага, мэдэгдэл өгч байсан эсэх нь тодорхойгүй, дээрх 20 оны 8 сараас 2022 оны 6 сарыг дуустал хугацааны төлбөрийг төлүүлэх талаар ямар *******иллагаа хийгдэж байсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэх талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.2 “... нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуульд заасны дагуу нотлох баримтаа цуглуулж бэхжүүлж, нотлох үүргээ биелүүлэх”-ээр хуульчилсаны дагуу нэхэмжлэгч тал дээрх нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн татгалзлыг нотлох баримтаар няца******* чадаагүй байх бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Хэдийгээр хариуцагч Б. нь дээрх хугацаанд буюу 20 оны 8 сараас 2022 оны 6 сар хүртэл хугацаанд халаалт, суурь хураамж, хог тээврийн үйлчилгээг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа боловч 20 оны 6 сараас 2018 оны 6 сар хүртэл хугацааны төлбөр нь хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа гурван жил байхаар хуульд зохицуулсан байдаг.
Иймд нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон ******* ******* ******* *******н газрын хариуцагч Б.гээс гэрээний үүргийн биелэлт 2 176 424 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул 1 372 065 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэрээний үүргийн биелэлтэд 804 359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон ******* ******* ******* *******н т олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 49 509 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.гээс 23 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ын гээс гэрээний үүргийн биелэлт 804 359 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон ******* ******* ******* *******н т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 372 065 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 601, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.гээс 23 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон ******* ******* ******* *******н т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА