2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

 

  2026           01          06                                        2026/ШЦТ/80

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б*** холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 2* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “***” ХХК-д механик ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *** дүүргийн * дугаар хороо, *** байр, *** тоот хаягт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт *** *** (РД:УХ********).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Б*** нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын ***  тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.А***ны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б*** болон түүний өмгөөлөгч С.Соронзонболд нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав:

4.1. Улсын яллагчаас: Т.Б***ий гэм бурууг шүүхийн өмнө яллах байр суурьтай оролцож хавтаст хэргээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

4.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдоос: хавтаст хэргээс гэрч                      Ц.Б*** мэдүүлэг /хавтаст хэргийн-30-35х/, Т.Б***ий бичгээр гаргасан мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38х/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49х/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62х/,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67х/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 90х/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 91х/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 92х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 93х/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 94х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98х/, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч *** хаяглан өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 112х/, хүсэлтийг хангахаас татгалзсан мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 113х/, хохирогч Х.А***ны дахин мэдүүлэг өгөхөөс татгалзсан тухай хүсэлт /хавтаст хэргийн 118х/, хохирогч Х.А*** сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй талаарх хүсэлт /хавтаст хэргийн 122х/, хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 123х/, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08/68 дугаартай өмгөөлөгчийн хүсэлт /хавтаст хэргийн 124х/, Т.Б*** ээж Ц.Б***ийн бичгээр гаргасан мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126х/, гэрч Ц.Б***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137х/, хохирогч Х.А***ны хохирол төлбөрт 500,000 төгрөг нэхэмжилсэн хүсэлт /хавтаст хэргийн 141х/, Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 378 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай тогтоол /хавтаст хэргийн 145-146х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

5. Шүүгдэгч Т.Б***д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу  хянан шийдвэрлэлээ.

6. Гэм буруугийн талаар.

6.1. Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Т.Б*** 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын *** тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.А***ы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь:

6.1.1. Хохирогч Х.А*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. *** фэйсбүүк чатаар залгаад зочид буудалд дүүтэйгээ хамт байна гэж хэлсэн. Би очихоор болоод дэлгүүрээс хэдэн ширхэг пиво худалдаж аваад “***” зочид буудлын *** тоот өрөөнд орсон. Буудлын өрөөнд *** бас нэг үл таних залуугийн хамт байсан. Үл таних залуу өөрийгөө *** гэж хэлсэн. Тэгээд бид гурав хэсэг хугацаанд пиво хувааж уусан. Өдөр *** явлаа гэж хэлээд явсан. *** бид хоёр үлдсэн. Тэгтэл *** гар утас нь дугарсан. Утсаар ярьж байснаа манай нэг найз охинтойгоо ирж байна чамд зүгээр үү гэж надаас асуусан. Би хажууд ирж байгаа зүгээр шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл гаднаас нэг үл таних залуу ганцаараа орж ирсэн. Дараа нь ***, найз эрэгтэй бид гурав хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Дараа нь *** бид хоёр өрөөний нэг талын орон дээр хамт хэвтэж дуу сонсож байснаа ***д хандаж чи найзтайгаа хамт нэг орон дээр унтчих гэж хэлсэн *** найзтайгаа хамт нэг орон дээр хэвтсэн. Би ганцаараа нөгөө талын орон дээр хэвтсэн. Орон дээр би хувцастайгаа доошоо хараад унтсан. Тэгтэл унтаж байтал миний шилэн хүзүүн дээрээс хэн нэгэн гараараа дарсан. Тэгснээ өмд, дотуур хувцас тайлсан. Дараа нь бэлгийн харьцаанд орсон. Надтай бэлгийн харьцаанд орж байх үед нь би хүч гаргаж орноос боссон. Босоод хартал ***н найз намайг хүчиндсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-26 тал),

 

6.1.3. Гэрч Ц.Б*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүрийн 04 цагт *** бид хоёр *** 5 дугаар хороо *** зочид буудалд орж ирсэн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 204 тоот өрөөнд *** бид хоёр амарч байгаад орой нь *** гэр рүүгээ явсан. Би ганцаараа хоносон. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүрээр 04 цагийн үед би танил ах *** рүү фейсбүүк чатаар залгаад буудал ганцаараа байгаа талаараа хэлсэн. *** 05 цагийн үед буудлын өрөөнд ганцаараа орж ирсэн. *** бид хоёр нийлж пиво уусан. *** надад хандаж ах нь нэг охин дуудчих уу гэж хэлсэн. Тэгээд *** ах *** гэх охиныг дуудсан. *** гэх охиныг би өмнө нь таньдаггүй байсан. *** 07 цагийн үед хүрч ирсэн. *** өрөөнд орж ирэхдээ гаднаас пиво авчирч ирсэн. ***, *** бид гурав буудлын өрөөнд нийлж пиво хувааж уусан. Дараа нь *** ах 11 цагийн үед ажил руугаа явах ёстой гэх явсан. Буудлын өрөөнд *** бид 2 үлдсэн 13 цагийн үед *** буцаж зочид буудлын өрөөнд ирсэн. ***, *** хоёр нэг нэгнийгээ танихгүй. Тэгээд ***, Б*** бид гурав пиво нэмж уусан. Дараа нь би ***тай хамт өрөөний нэг талын орон дээр хэвтэж байтал *** орноос босоод ***ний хэвтэж байсан орны хажуу талд очсоноо ***ийг орноос бос гэж хэлсэн. Би ***д надтай хамт хэвтэхээр тухгүй байгаа бол би ***тэй хамт хэвтье гэж хэлээд орноос босоод ***ний хэвтэж байсан орон дээр очиж хамт хэвтсэн. *** буцаж орон дээр ганцаараа хэвтсэн. Би унтаад өгсөн. *** утсаараа бичлэг үзээд хэвтэж байсан. Би унтаж байгаад сэрээд хартал *** орны хажуу талын ширээн дээр хувцастай сууж байсан. Тэгснээ ***ийг ямар овоо гөлөг вэ. Чи намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-35 тал),

 

6.1.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2018 дугаартай “... Х.А*** биед гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илэрсэн. Шулуун гэдэсний арчдас, наалдцад илрээгүй. Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-г биологи, ДНХ-н шинжээч харьцуулах шинжилгээгээр тогтооно. Нэмэлт шинжилгээний хариу ирүүлээгүй тул жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй. Бэлгийн замаар дамжих тэмбүү өвчний халдвартай байна. ДОХ, заг хүйтэн, трихомониаз өвчний халдвар илрээгүй. Цус нь 4-р бүлгийн харьяалалтай байна. Охин хальс нь хуучин урагдалтай байна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 тал),

6.1.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн дэвсгэр даавуу болон улаан өнгийн дотоож дээр цус илрээгүй. Улаан өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн, хучуур эс илэрсэн. Улаан өнгийн дотоож дээр нэг эрэгтэй хүний эр бэлгийн эс, нэг эмэгтэй хүний хучуур эсийн холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 тал),

6.1.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн *** Ү хромосомын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Ү хромосомын ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд Т.Б*** Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь №*** дугаартай дүгнэлтээр илэрсэн Х.А*** үтрээний арчдаст илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-71 тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

7. Хууль зүйн дүгнэлт.

7.1. Шүүгдэгч Т.Б*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.А***ны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг хохирогчийн зүгээс таслан зогсоохын тулд эсэргүүцэн боссон байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байна.

  

Хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байна.

 

Хүчиндэх гэмт хэргийн объектив шинж:

Т.Б*** хохирогчийн бэлгийн халдашгүй байдалд халдсан. Энэ тохиолдолд бэлгийн халдашгүй байдал нь үндсэн шууд объект болж байгаа. Энэ гэмт хэргийн халдлагад өртөгч нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болохоор хуульчлагдсан ба хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг Эрүүгийн хуулиар хамгаалсан тул хохирогч болох Х.А*** нь энэ гэмт хэргийн халдлагад өртөгч болно.

 

Энэ гэмт хэрэг нь хохирогчтой бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.

Бэлгийн харьцаанд орсон гэж хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ оруулсан үйлдлийг ойлгоно. Хүч хэрэглэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь цохих, түлхэх, дарах, хоолойг боох, хувцсыг урах, тайчих зэрэг хэлбэртэй байж болно. 

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Б*** нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, шилэн хүзүүн дээрээс нь нэг гараараа дарж, өмд болон дотуур хувцсыг нь тайчин түүний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ оруулсан үйлдэл хийсэн нь хууль тогтоогчийн дээрх тайлбарт нийцэж байгаа төдийгүй хохирогчийн үтрээний арчдаст илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний Y хромосомын ДНХ-ийн тогтоц нь шүүгдэгчийн ДНХ-тэй тохирч байгаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-69-70х/

 

Тодруулбал, шүүгдэгч Т.Б*** нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан мэдүүлэгтээ /хх-36-38х/  хохирогч Х.Ан*** “надтай үерхээч гэхчлэн” намайг өдөж, хандарч, эхэлж үнссэн ба түүний энэхүү үйлдлийг өөрийн хүслээр бэлгийн харьцаанд орохыг илэрхийлж байна хэмээн ойлгосон гэж мэдүүлэх боловч энэ нь талууд тухайн өдөр танилцаж, 4-5 цагийн хугацаа өнгөрсөн, урьдын танил, дотно харилцаа хамаарал байгаагүй, хайр сэтгэлийн холбоо хамааралгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хувцсыг хүчээр тайчих явцдаа өмдний товчнуудыг нь тасалсан гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт авагдсан /хх-17х/, хохирогчийн шилэн хүзүүн дээрээс дарж хүчээр бэлгийн харьцаанд орсон, хохирогчийн эсэргүүцлийн улмаас уг үйл явдал таслан зогсоогдсон нь “хохирогчийг хүсээгүй” байхад хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох шинжийг хангаж байна.

 

Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан. Шүүгдэгч Т.Б***ий үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй. 

 

           7.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос Т.Б*** холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

8. Хохирол-хор уршиг.

 

8.1. Хохирогчоос: “... Миний бие шүүгдэгчээс сэтгэл санааны хохирол болон шинжилгээнд хамрагдсан болон такси унаанд үрсэн мөнгө болох 500,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх байр суурийг илэрхийлсэн хүсэлт хэрэгт авагдсан ба хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлтийг тус тус гаргажээ. /хх-122, 141х/

Шүүгдэгч Т.Б*** нь хохирогчийн зүгээс нэхэмжилсэн 500,000 төгрөгийг төлөхийг сайн дураар хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Б***с хохирол барагдуулав” гүйлгээний утгатайгаар хохирогч Х.А***д төлж барагдуулсан /хх-163х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

9. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

9.1. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар талуудаас дараах дүгнэлтийг гаргасан:

9.1.1 Улсын яллагчаас: Шүүгдэгч Т.Б***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

9.1.2. Шүүгдэгч Т.Б***с: “Миний бие өөрийн гаргасан буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Өмгөөлөгчөөс гаргасан саналтай ижил байр суурьтай байна.” гэв.

 

9.1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдоос: “шүүгдэгч Т.Б*** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өндөр настай ээж, дүү нараа асран хамгаалж хамтдаа амьдардаг, 3 настайдаа багтраа буюу “астма” өвчнөөр өвчилж эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтад байдаг тул прокуророос гаргасан саналын хүрээнд тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

 

9.2. Шүүхээс шүүгдэгч Т.Б***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураар төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,

- мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

 - Шүүгдэгч Т.Б***г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогчийн зүгээс гомдол санал гаргаагүй, ам бүл 3, өндөр настай ээж дүүгийн хамт амьдардаг, бага насандаа сүрьеэ өвчнөөр өвчилсний улмаас уушгинд үлдэц үлдэж улмаар багтраа буюу “астма” өвчнөөр өвдөж эмнэлгийн хяналтад байдаг зэрэг шалтгааныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б***йг 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

 

            10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***н овогт Т***ын Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б***г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.Б***д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б*** иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 500,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б*** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ