Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0440

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, *******-ийн нэхэмжлэлтэй, ******* зарласан НЗДДЭМГ/202210078 тендер шалгаруулалтын дугаар бүхий ******* байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж тендер шалгаруулалтын Багц-5 Дүрс оношилгооны тоног төхөөрөмж-н тендер шалгаруулалтад шалгарсан *******-тай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн НЗДДЭМГ/202210078-5 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, НЗДДЭМГ/202210078 тендер шалгаруулалтын дугаар бүхий ******* байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж тендер шалгаруулалтын Багц-5 Дүрс оношилгооны тоног төхөөрөмж-н тендерийн шаардлагыг манай компани бүрэн хангаж байгаа тул хариуцагч ******* 2022 оны 11 дүгээр сарын 11-нд гаргасан 1691 тоот дугаар бүхий тендер шалгарч чадаагүй гэх мэдэгдлийг хүчингүйд тооцуулан тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг хариуцагч *******ид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй *******-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарласан НЗДДЭМГ/202210078 тендер шалгаруулалтын дугаар бүхий ******* байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж тендер шалгаруулалтын Багц-5 Дүрс оношилгооны тоног төхөөрөмж-н тендер шалгаруулалтад шалгарсан *******-тай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн НЗДДЭМГ/202210078-5 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, НЗДДЭМГ/202210078 тендер шалгаруулалтын дугаар бүхий ******* байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж тендер шалгаруулалтын Багц-5 Дүрс оношилгооны тоног төхөөрөмж-н тендерийн шаардлагыг манай компани бүрэн хангаж байгаа тул хариуцагч ******* 2022 оны 11 дүгээр сарын 11-нд гаргасан 1691 тоот дугаар бүхий тендер шалгарч чадаагүй гэх мэдэгдлийг хүчингүйд тооцуулан тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарласан НЗДДЭМГ/202210078 тендер шалгаруулалтын дугаар бүхий ******* байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж тендер шалгаруулалтын Багц-5 Дүрс оношилгооны тоног төхөөрөмж-н тендер шалгаруулалтад шалгарсан *******-тай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн НЗДДЭМГ/202210078-5 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, НЗДДЭМГ/202210078 тендер шалгаруулалтын дугаар бүхий ******* байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж тендер шалгаруулалтын Багц-5 Дүрс оношилгооны тоног төхөөрөмж-н тендерийн шаардлагыг манай компани бүрэн хангаж байгаа тул хариуцагч ******* 2022 оны 11 дүгээр сарын 11-нд гаргасан 1691 тоот дугаар бүхий тендер шалгарч чадаагүй гэх мэдэгдлийг хүчингүйд тооцуулан тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, *******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР