| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2023/00406/И |
| Дугаар | 140/ШШ2023/00462 |
| Огноо | 2023-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2023/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг хаягт оршин суух ******* овогт ******* *******,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг хаягт оршин суух ******* овогт *******ын ******* нарт холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл 28,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,389,078.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,202.74 төгрөг, нийт 31,427,281.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн ******* Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.*******, Н.******* нар банктай 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дугаартай малчны зээлийн гэрээг байгуулан 29,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр зээл авсан. Зээлдэгч нар нь банкнаас авсан зээлээрээ банкны зээлээ хаасан байсан. Гэтэл хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр банкнаас 29,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөх гээд 2023 оны 5 сард ямаагаа самнаад 50 кг 4 уут ноолуурыг Н.******* авч яваад зээлээ төлөлгүй одоог хүртэл эргэж ирээгүй. Ингэж явахдаа машин аваад явсан. Г.******* нь одоо 4 хүүхдийн хамт сумдаа амьдарч байна. Н.******* Г.******* нар нь одоо тусдаа амьдарч байгаа. Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой байсан мөнгийг 2023 оны 5 сард төлсөн байсан бол зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг болох байсан. Зээл төлөх мөнгийг төлнө гэж хэлээд аваад явсан болохоор би уг мөнгийг дангаараа төлөх боломжгүй. Иймд үлдсэн 21,000,000 төгрөгийг Н.*******тай тэнцүү хувааж 10,500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч бусад хэсгийг Н.******* төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд банкнаас нэхэмжилсэн 31,427,281 төгрөгийн 10,500,000 төгрөгийг хариуцагч Г.*******өөс гаргуулж үлдсэн мөнгийг хариуцагч Н.*******гаас гаргуулах саналтай байна. Хариуцагч нар тус тусдаа амьдарч байгаа тул хариуцагч тус бүрд оногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг ирүүлсэн. Манай банкны зүгээс тухайн үед зээл авахдаа зээлдэгч нар хамтран зээл авсан. Авсан зээлээрээ машин болон өвөлжөө аваагүй, банкны зээлийг хаасан талаарх баримтыг би сая шинээр нотлох баримт болгон гаргаж өгсөн. Зээлдэгч нарын хувьд албан ёсоор гэр бүл цуцлуулсан гэх баримт байхгүй байна. Зээлдэгч нар гэрлэлт цуцлуулсан байсан ч тухайн зээлийг хамтран аваад төлнө гэж гэрээ байгуулж гарын үсэг зурж зээлийг авч хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Тийм учраас манай банкны зүгээс зээлдэгч нараас нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлттэй байна. Зээлийг хувааж төлнө, тусдаа амьдарч байгаа гэдэг нь гэр бүлийн дотоод асуудал болохоос банкнаас зээл авсантай ямар нэгэн холбоогүй гэж үзэж байна.
Иймд иргэн Г.*******, Н.******* нараас зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 28,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,389,078.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,202.74 төгрөг, нийт 31,427,281.11 төгрөг, мөн нотариатын зардал 9500 төгрөг, өнөөдрийн гаргаж өгсөн нотариатын зардалд 3000 төгрөг, нийт 31,439,781.11 төгрөгийг банканд олгож өгнө үү. Мөн миний итгэмжлэл дээр эвлэрэх эрх олгогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******ийн хувьд банкнаас энэ зээлийг авсан нь үнэн. Уг зээлийг Н.*******тай хамтран авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 12 сарын эргэн төлөлтийг төлсөн. Малчны зээл бол 12 сард, 6 сард гээд жилд 2 удаа бөөнөөр төлөгдөг. 6 сарын төлөх мөнгөө хийх гээд хавар 5 сарын сүүлээр ямаагаа самнаад 50 кг шуудайгаар 4 уут ноолуур бэлтгээд Н.******* банкны зээлээ төлөхөөр гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл гэртээ эргэж ирээгүй. Энэ талаарх тайлбарыг Г.******* өгсөн, харин Н.*******г тайлбар гаргасны дараа дараагийн арга хэмжээг авъя гэж байсан боловч Н.******* тайлбараа ирүүлээгүй байж байгаад өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тайлбар ирүүлсэн. Уг тайлбартаа зээлийг төлөх боломжгүй, өөрөө хүүхдүүдийн хамт айл айлаар амьдарч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн. Яагаад төлөх боломжгүй байгаа талаарх тайлбарыг ирүүлээгүй. Г.******* хавар 6 сарын эхээр ноолуураа тушааж банкны мөнгө буюу зээлийн эргэн төлөлтийг хийхээр гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл эргэж ирээгүй, 4 хүүхэд нь өнөөдрийг хүртэл аавтайгаа хамт Завхан аймгийн суманд амьдарч байгаа. Гэтэл Н.******* шүүхээс заасан хугацаанд хариу тайлбараа өгөхгүй, шүүх хуралдаан болохын өмнөх өдөр нь шүүх хуралд оролцох боломжгүй байсан гэсэн хүсэлт ирүүлсэн, үүнийг нь хариу тайлбар гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хэрвээ Н.******* хавар 6 дугаар сарын 08-ны өдөр төлөх ёстой байсан зээлийг зээлийн хуваарийн дагуу 7,000,000 төгрөгийг төлсөн байсан бол энэ асуудал өнөөдөр үүсэхгүй байх байсан. Н.******* зээл төлөлгүй ноолуурыг нь аваад мөн унаж явсан машинаа аваад явсан, нөхөр нь араас нь хөөцөлдөхөөр гүйцэтгэхгүй, аймагт эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь ирээд уулзах гэтэл уулзахгүй, зугатаагаад алга болчихдог. Банкны зээлээ төлөөгүй талаар асуух гэхээр холбогдохгүй, шүүхээр дамжуулаад асууя гэтэл шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн Н.*******г шүүх хуралдаанд оролцуулж тодруулъя гэсэн хүсэлт гаргахаар хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэнгүй. Ийм нөхцөл байдлын улмаас зээл төлөгдөөгүй. Зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр Н.******* гарын үсэг зурсан. Н.******* энэ зээлийг хэрэглэсэн, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах ёстой байсан ноолуурыг авч явж банкны зээл төлөөгүй нөхцөл байдлын улмаас өнөөдрийн асуудал үүссэн. Ийм учраас зээлийн эргэн төлөлтөд Н.*******гийн буруутай үйлдэл байна гэж харж байна. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа эвлэрэх эрх байхгүй гэж байна. Гэтэл итгэмжлэлээс нь харахад түүнд эвлэрэх эрх байна гэж харсан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Н.******* 6 сард зээлийн эргэн төлөлтөд 7,000,000 төгрөг төлсөн бол зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг байх байсан гэж байна. Гэтэл хариуцагч зээлийн үлдэгдэлд үлдсэн байх ёстой 21,000,000 төгрөгөөс 10,500,000 төгрөгийг Г.******* төлье үлдсэн мөнгийг нь зээл төлөхөөр бэлдэж байсан ноолуурыг авч явсан Н.******* төлнө гэдэг тайлбарыг гаргасан. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжилж байгаа бүх мөнгөө зээлдэгч нараас гаргуулна гэж тайлбарлаж байна. Хэрвээ хариуцагч нараас гаргуулна гэж үзэж байгаа бол 31,427,281 төгрөг дээр нотариатын зардал 12,500 төгрөгийг нэмээд нийт дүнг 2 хуваагаад Н.*******, Г.******* нараас тус тусад нь гаргуулахад татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх байгаа гэж үзсэн учраас өмнө гаргасан 10,500,000 төгрөгийг төлье гэдэг тайлбараасаа татгалзаад 31,427,281 төгрөг дээр нотариатын зардал 12,500 төгрөгийг нэмээд нийт дүнг 2 хуваагаад Н.*******, Г.******* нараас тус тусад нь гаргуулахаар эвлэрэх саналтай байна. Н.*******гийн хувьд хавар ноолуураа өөрөө авч явж гэр бүлдээ ч зарцуулахгүй ганцаараа өөр залуу дагаж яваад мөнгөө үрээд дуусгасан учраас хавар төлөх ёстой байсан 7,000,000 төгрөг, уг 7,000,000 төгрөгийн төлөөгүйн улмаас үүссэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг Н.******* төлөх ёстой гэсэн үүднээс үлдэх ёстой байсан 21,000,000 төгрөгийн зээлээс 10,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан. Уг тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: *******ын итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны итгэмжлэл, банкны Завхан аймаг, ******* ТТ салбарын барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, малчны зээл хүссэн өргөдөл, мэдэгдэл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримтууд, Монгол банкны зээлйн мэдээллийн сангийн лавлагаа, хариуцагч нарын хаан банкны шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг бүдрүүлжээ.
Хариуцагч тал нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтууд бүрдүүлжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******, Н.******* нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 28,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,389,078.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,202.74 төгрөг, нийт 31,427,281.11 төгрөгийг, мөн нотариатын зардал 12,500 төгрөг нийт 31.439.781.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.******* шүүхээд ирүүлсэн тайлбартаа ...зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр Н.******* гарын үсэг зурсан. Н.******* энэ зээлийг хэрэглэсэн, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах ёстой байсан ноолуурыг авч явж банкны зээл төлөөгүй нөхцөл байдлын улмаас өнөөдрийн асуудал үүссэн. Ийм учраас зээлийн эргэн төлөлтөд Н.******* буруутай. ...тиймээс 10.500.000 төгрөгийг Г.******* төлье үлдсэн мөнгийг нь зээл төлөхөөр бэлдэж байсан ноолуурыг авч явсан Н.******* төлнө... гэж маргаж байна.
банкны Завхан аймаг ******* тооцооны төвийн салбартай хариуцагч Г.*******, Н.******* нар нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тоот малчны зээлийн гэрээ байгуулан 29,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тус тус нотлогджээ.
Талууд дээрх гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон нь хуульд харшлаагүй байна. /Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1/
Хэдийгээр хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардалгаас 10,500,000 төгрөгийг төлье үлдсэн мөнгийг нь зээл төлөхөөр бэлдэж байсан ноолуурыг авч явсан Н.******* төлнө гэдэг тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу хариуцагч тал үгүйсгэснээ баримтаар нотлоогүй байна.
Гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нар биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, мөн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зээл, түүний хүүг тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр буцаан төлөх үүргээ хариуцагч нар зөрчсөн нь талуудын уулзалтын тэмдэглэлд тодорхой бичигдсэн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч ******* зээлийн хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 12,500 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1-д заасны дагуу хариуцагч нараас хохирлоо шаардах эрхтэй.
Иймд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлд 28,000,000 төгрөг, хүүд 3,389,078.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 38,202.74 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 31,439,781.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,086.41 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 315,086.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1. 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ******* овогт ******* *******, хариуцагч ******* овогт *******ын ******* нараас зээлийн үлдэгдэл 28,000,000 төгрөг, зээлийн хүү 3,389,078.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,202.74 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 31,439,781.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,086.41 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Н.******* нараас 315,086.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ