Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0446

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, ******* *******ийн дүгнэлттэй, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******т холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...******* *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан 0092250 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт “...иймд холбогдогч *******ы үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах...” шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн “...гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Төрийн сангийн дансанд...төлж биелүүлэхийг даалгасугай...” гэж тус тус өөрчлүүлэх...” гэжээ. 

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...******* ******* үйлдсэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагавартай танилцсан...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь ******* ******* үйлдсэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ. 

******* ******* үйлдсэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дүгнэлтийг хариуцагч Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан ******* *******ээс Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******т холбогдуулан гаргасан “...******* *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан 0092250 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт “...иймд холбогдогч *******ы үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах...” шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийн “...гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Төрийн сангийн дансанд...төлж биелүүлэхийг даалгасугай...” гэж тус тус өөрчлүүлэх тухай” дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Болормаад даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

   ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР