| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/0001/Э/ |
| Дугаар | 2026/ШЦТ/08 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт ............ холбогдох 2533001540119 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ....-ний өдөр ....... аймгийн Төгрөг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт, ...... аймгийн ..... сумын “............” гэх газар оршин суух хаягтай, ....... овогт .......... (РД:.................)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ............ нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ......... аймгийн ........ сумын .......... 2-р багийн нутагт иргэн *******ыг зодож биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд. доод зовхи, зүүн нүдний алим, баруун хацар, хүзүү, баруун бугалга, цээжинд цус хуралт, нуруу, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь ........... аймгийн ******* сумын ........... багийн нутагт 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******ыг зодож биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд. доод зовхи, зүүн нүдний алим, баруун хацар, хүзүү, баруун бугалга, цээжинд цус хуралт, нуруу, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч *******ын шүүх хуралдаанд өгсөн: Шүүгдэгчийн ярьж хэлж мэдүүлж байгаа бүх зүйл худлаа. Тухайн өдөр би .......... утсаар яриад 42 гэх газар хүрээд ир гэхээр нь очсон. ....... замчдын ...... давхар барилгын хажууд ............. 3 мотоциклтой ирсэн. Тэгээд ....... аймгийн ........ сумын хоньтой хөшөө рүү явъя гээд хөдлөөд замдаа .......... гэх залуугийнд очсон. *******ы хоньтой хөшөөн дээр цагдаа байна гэж “........” гэх залуу хэлсэн. Тэгээд цагдаа явахыг хүлээгээд машинаас буугаад зогсож байхад ........... ирээд чи муу хогийн пизда би чамайг ална, чи намайг гэрт хүргэж өгөөгүй биз дээ гээд 2 удаа цохиод газар унахад .......... гэх залуу хамт нийлж байгаад намайг зодсон. Би машиндаа ороод зугтах гээд хөдлөхөд мотоциклтой урдуур орж ирэхэд нь би машинаа зогсоож чадахгүй мөргөөд зогссон. Тэгээд машин дотор орж ирээд үргэлжлүүлээд зодсон. Сэтгэл санааны хохирол болон, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,
2.Иргэний нэхэмжлэгч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...*******ын биед эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 519,750 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн мөнгөн дүнг нэхэмжилж байна. Төрийн сангийн ........... дугаартай дансанд хохирогчийн овог нэр регистрийн дугаараар тушаалгамаар байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),
3.Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ......... бид хоёр ....... точикын ард хэсэгт адуунд мотоциклтой сундалдаад явж байсан юм. Тэгтэл ......... гэж дууддаг юм/ ах таараад хойно хүмүүс унага тамгалж байна гэнэ. Та хоёр очих уу гэхээр нь тэгье гэж хэлээд хөдлөх гэж байтал ******* ах утсаар яриад байсан. Хэн яриад байгаа юм гэтэл .......... ах байна, яваад очих уу гэхээр нь тэг гээд л хэлчихлээ гэж байсан. Хөдлөх гэж байхад ........ гэх залуу ирээд адуу асуучхаад явсан. Тэгээд бид хэд хөдлөөд Элчингийн хөндий уруудаад явж байтал араас ....... ах цагаан өнгийн ......... уначихсан ирээд ******* ах бид хоёрыг мөргөчих шиг болсон. Газар унаад ******* ахыг босгосон. Тэгтэл ............ ах хоёр ноцолдоод байж байхаар нь салгасан. Тухайн үед ......... ахын хамраас цус гарсан байсан. Тэгээд би ......... ахад хүн дайраад алчихвал яана та, цагдаад өгнөө гэтэл ******* ах яах юм бэ, нутгийн ах согтуу байгаа юм чинь хэлээд яах юм бэ гээд байхаар нь за тиймдээ гэж бодсон. Тэгээд л ерөөсөө ....... ах машиндаа суугаад ******* сумын төв чиглэлд давхиад яваад өгсөн. Тэр үед ........ ах шал согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),
4.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ......... ах над руу залгаад хаана байна гэхээр нь......-ийн точекын энд байна гэтэл яваад очъё гэсэн. Тэгээд ........... таараад унага тамга руу ........-ийн гарам өнгөрөөд явж байтал ******* араас цагаан өнгийн ,,,,,,, машинтай халз ирээд ......... бид хоёр мотоциклтой явж байгаад газар шургаж унасан юм. ......... намайг босгосон. Тэгээд бостол .........., ******* нар ноцолдож байсныг ........... салгаж байсан. Салгах үед *******ын нүүр ам нь цус болсон байсныг харсан. Тэгтэл .......... цагдаад өгье, хүн дайрч албал яана гээд байхаар нь ямар дайрчихсан биш, нутгийн ах юм чинь яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд ........ бид хоёр нүүр амаа угаа гэтэл ус байхгүй, машиных нь хажууд газар 2 лааз, 1 том пиво байсан. 1 лаазтай пивоор нь гарыг нь угаасан. Машинаа барьж чадах юм уу хүргээд өгөх үү гэтэл өөрөө чадна гээд зөрүүдлээд байсан. Тэгээд ........ очъё та араас дагаад яв, наад нүүр амыг чинь угаая гэж хэлсэн. Тэгээд ........., ******* хоёр нэг мотоцикл дээр сундалдаад би мотоциклоо унаад хөдөлтөл Өөгий ах хоньтой хөшөөний зүг рүү давхиад яваад өгсөн. Тухайн үед нар жаргах гээд харуй бүрий болсон байсан. Угаасаа анх *******тай уулзахдаа 15-16 цагийн орчимд уулзсан...” гэсэн мэдүүлэг(хх-ийн 20-р хуудас),
5.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр, ганц хүүгийн хамт амьдардаг. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүү .......... маань өвөлжөөгөө эргээд ирье, хадлангийн газраа бас давхар харъя гээд өөрийнхөө цагаан ........ машинаа унаад явсан юм. Тэгтэл маргааш өглөө нь 4 цагийн үед хүү маань аймар аахилаад ороод ирсэн. Яасан юу болов гэтэл ******* намайг зодчихлоо гэхээр нь яахаараа чам шиг хүнийг зоддог юм чиний буруу байсан юм уу гэтэл ******* надад өс санаж л явсан юм шиг байна гэж хэлсэн. Хэзээ хаана уулзчихдаг юм гэтэл *******, ******* тэр гурав явж байсан гээд өөр нарийн зүйлс ярихгүй хэвтээд байсан юм. Биеийг нь хартал 2 нүд нь хавдчихсан, биеэр нь хөх алаг шалбарчихсан байсан. Би mэр үед нь зураг дарж авсан надад зураг нь байгаа би гаргаж өгье. Би тэр өдөр хүүгээ харж өнжөөд олигтой зүйл ярихгүй бие нь аймар болсон байхаар нь гурван хүн нийлж зодоод л ийм аймар болсон байна гэж бодоод маргааш нь цагдаад хандсан юм...” гэсэн мэдүүлэг(хх-ийн 22-р хуудас),
6.Иргэн ........... гаргасан гомдлыг Сэлэнгэ аймгийн ....... сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлийн №225/1100-3664/ дугаарт бүртгэн хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
7.******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №767 дугаартай
“...*******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, баруун хацар, хүзүү, баруун бугалга, цээжинд цус хуралт, нуруу, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30-р хуудас),
8. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №ДАР0825/076 дугаартай
“...Хохирогч *******ын сэтгэцэд 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-41-р хуудас)
9. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Баатараа гэх хүнтэй адуунд явж байгаад Сэлэнгэ аймгийн ******* сумын *******ы гүүрний хойд тал дээр таарсан. Би хохирогчийн машины урдуур орсон зүйл байхгүй. ,,,,,,,,,, хоёртой маргалдаад машинаараа дайрах гээд байхаар нь болиулсан. Унага тамгалах гээд нэлээн хэдэн хүмүүс ирж байсан. Өөр ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******тай маргалдаж улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэжээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж бусдыг зодож хүний биед хөнгөн гэмтэл зориуд учруулсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,250,000 төгрөг төлсөн ба хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна.
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №ДАР0825/076 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******ын сэтгэцэд учирсан хохирол нь нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд зааснаар нэгдүгээр зэрэглэлд хамаарсан болно. (хх-ийн 29-41-р хуудас)
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792,000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.
Шүүх дээрх шинжээчийн дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,376,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д анхан шатны эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлсэний зардалд 519,750 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ. (хх-ийн 71-р хуудас)
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:
12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж зааснаар шүүгдэгч *******оос 519,750 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгов. (Төрийн сангийн ........... дугаартай дансанд)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ял болох 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.............. овогт .............. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын найман зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч ******* төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3-д зааснаар шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан хохирол 2,376,000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгосугай.
6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарсан зардалд 519,750 төгрөг шүүгдэгч *******оос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.